Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ДАГАЖ МӨРДӨХ 10 ЗӨВ ДАДАЛ АЯН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
САНСАРТ ХӨӨРГӨХ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСАХАД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ
Image
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Image
SOS: МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЖ, ЭДИЙН ЗАСАГТ УЛААН ГЭРЭЛ АСЛАА
Image
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛНА
Image
С.АМАРСАЙХАН ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ӨНГӨРӨГЧ ШӨНӨ УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР 54 ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ
Image
ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТЭЭ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ ЗОРИЛТОО БИЕЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Image
МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХГҮЙН ТӨЛӨӨХ ХЭЛЭЛЦЭЭ ХҮНД НӨХЦӨЛД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ
Image
Д.ӨНӨРБАТ: ХҮХЭРЛЭГ ХИЙН АГУУЛАМЖ ӨМНӨХ ОНООС ӨНДӨР ГАРЧ БАЙНА
Image
ТӨРИЙН 38 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГУРВАН МИНУТАД АВНА
Image
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛЫГ СААТУУЛЖЭЭ
Image
АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын төрсөн өдөрт очсон эмнэлгийн дарга Х.Алтайсайхан зодуулж хүнд гэмтэл авсан байж болзошгүй байна.
Image
УРВАГЧИЙГ УРВАГЧ ГЭНЭ. ХАРИН УРВАГЧТАЙ СҮЛБЭЛДСЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ ХЭН ГЭХ ВЭ?!
Image
ОЛОН УЛСЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИАННИ ИНФАНТИНО МАНАЙ УЛСАД ИРЖЭЭ
Image
МАН-ЫНХНЫ “АВЛИГА” БУЮУ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ
Image
“ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ”-ЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
Image
“THE HU” ХАМТЛАГИЙГ ''GRAMMY AWARDS-2020'' НААДМЫН ТАЙЗАН ДЭЭР ДУУЛУУЛАХ ДАВЛАГААНД НЭГДЭЭРЭЙ
Image
ГУРВАН НАСТАЙ ОХИНОО ДАГУУЛАН АРХИДЖЭЭ
Image
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЭЭ
Image
ДЭЛХИЙН ЭНТЭЙ УУРХАЙН ДЭРГЭДЭХ ДЭНДҮҮ ТАРЧИГХАН ХАНБОГДЫН МАЛЧИД
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
Ч.ХҮРЭЛБААТАР: ДАРАА НЬ БИЧИГ ӨГСӨН ГИШҮҮД, ТЭГЭЭД КОНЦЕСС, ТЕНДЕР ОРЖ ИРНЭ
Image
ГХЯ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
Image
ВИНОД АХУЖА: МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 11-13 ГРАДУС ДУЛААН
Image
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН АХЛАХ ИНЖЕНЕР С.СҮХТУЯА БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ ДАРАМТАЛДАГ УУ?
Image
ШУУРХАЙ: ЭРҮҮГИЙН ЦАГДААГААС “БОСОО ХӨХ МОНГОЛ”-ЫН БАЙРАНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
Image
"14 ХҮНИЙГ ХАЛЖ “АЧТАН”-ГААС 10 ХҮН АВСАН"
Image
БАЛЖИННЯМ, ДАШНЯМ ДАВХАЦСАН ЭНЭ ӨДӨР 48 ХОС ГАЛ ГОЛОМТОО БАДРААЛАА
Image
Х.МАНДАХБАЯР: МӨНГӨГҮЙ БАЙГАА НЬ СЭТГҮҮЛЧ ХУДАЛДАГДАХ ЭРСДЭЛИЙГ ӨСГӨӨД БАЙНА
Image
"ХАРАНГА" ХАМТЛАГИЙН Ц.ЧУЛУУНБАТАД ТОХИОЛДОЖ БАЙСАН ТҮҮХ
Image
БХБ-ЫН ДЭД САЙД Б.МӨНХБААТАР ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД ЦАХИЛГААН ХАЛААЛТАД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
Image
“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, БЗДХ-ААС СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 29-НД БОЛНО
Image
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН БАЙДЛААР 78.3 МЯНГАН ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ, 10.3 МЯНГАН ХҮН БАРИВЧЛАГДСАН БАЙНА
Image
ХУРИМЫН БӨГЖИЙГ ХААН БУГУЙВЧ, ХАТАН СҮЙХ ГЭЖ НЭРЛЭСНИЙ УЧИР
Image
“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Image
БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ОРОН СУУЦАНД ОРХИХ БОЛ ЯДАЖ ЦОНХНЫ БАРИУЛЫГ АВЧИХ ХЭРЭГТЭЙ
Image
ИРЭХ САРЫН 4-НД ШАХМАЛ ТҮЛШНИЙ АСУУДЛААР ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ХИЙХЭЭР ТОВЛОЛОО
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРГИЙН 220 МЯНГАН ӨРХӨД ХҮРГЭЛЭЭ
Image
ЭРХ БАРИГЧИД ТӨСВИЙГ ТЭНЦВЭРГҮЙ ХУВААРИЛАХААР ЗЭХЖЭЭ
Image
ХУВЬСАХ ЗАРДЛЫН БИЗНЕС: ТЭРБУМЫН АШИГТАЙ ХУВИЙН СУРГУУЛИЙН ЭЗЭДТЭЙ ТАНИЛЦ
Image
ВИЗИЙН ХУГАЦАА ХЭТРҮҮЛСЭН НИГЕРИА УЛСЫН ТАМИРЧДЫГ АЛБАДАН ГАРГАЛАА
Image
"УТАА, АГААРЫН БОХИРДОЛ МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧ БАЙНА. ГЭХДЭЭ ХҮНИЙ АМЬ ЭРСДЭХ ЁСГҮЙ"
Image
С.УРАНСУВДМАА: ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧИЙНХАА ӨМЧИД ХАЛДСАН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
Дэлхийн харгис удирдагчид ямар хоббитой вэ?
Image
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ГАЛЗУУ ЧОНО ДАХИН ХҮҮХЭД НОЦЖЭЭ
Image
Монголын дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар Хятадад алдаршиж байна
Image
Наймдугаар сарын 25-нд болох үйл явдал
Image
МОНГОЛЧУУД ЦАГААН САРААР 60 САЯ БУУЗ ИДДЭГ ГЭЖ ОРОСУУД ТООЦЖЭЭ
Image
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ЭЕРЭГ БОЛОН СӨРӨГ ТАЛ
Image
ОРХОН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Image
"ДЭЛХИЙН ЗӨН" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС ҮЕРТ ӨРТСӨН 37 ӨРХӨД ШИНЭ ГЭР ОЛГОЛОО
Image
М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч Б.Оюунчимэгтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
Image
ҮНСНЭЭС АМИЛАХ ГАЛТ ШУВУУ БИДЭНД ХЭРЭГГҮЙ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ ЗУРАГТАЙ СОНИНГ АРИУН ЦЭВРИЙН ЦААС БОЛГОЖЭЭ
Image
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Image
ХҮНИЙ НАЙМАА буюу СЭРЖМЯДАГ ОХИН
Image
Мөсөөр арьсаа сайхан болгох 10 арга
Image
ОФФШОР ДАНСТНУУДЫГ АРД ТҮМЭНД ТАЙЛБАР ХИЙХИЙГ ШААРДЛАА
Image
ГУРАВДУГААР САРЫН 16-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Би ер нь өөрийгөө маш их азгүй тэнэг хүн юм гэж бодож явлаа...
Image
Олны танил эрхмүүдийн “FaceApp” хувирал
Image
Өнөөдөр үнэг одтой морь өдөр
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Image
НИЙСЛЭЛИЙН ДУНДЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН СУРГАЛТ БОЛЛОО
Image
ГАМШГИЙН ТҮВШИНГ ШАР, УЛБАР ШАР, УЛААН ӨНГӨӨР ТЭМДЭГЛЭНЭ
Image
Б.Бямбасайхан: Эрсдэлийг бууруулахын тулд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ
Image
ХЯТАДУУД НҮҮРСНИЙ ИМПОРТОО ЗОГСООСНООР МАНАЙ УЛСЫН НҮҮРСНИЙ САЛБАРТ ГАЦАА ҮҮСЭХ ҮҮ?
Image
РОМЫН ПАПЫН ОНЦОЛСОН АРДЧИЛАГЧ
Image
Залилангийн "загалмайлсан эцэг"
Image
Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ
Image
СУРАГЧ, ОЮУТНУУД МҮОХ-НЫ “ОЛИМПИЙН МУЗЕЙ”-Г ҮЗЭЖ СОНИРХЖЭЭ
Image
ХӨВСГӨЛИЙН БРЕНД ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР “АЛТАН ДУУЛГА” КОМПАНИ ШАЛГАРЛАА
Image
Гэдэс өвдсөн үед эм уухгүйгээр эмчлэх арга
Image
Image

Г. Жамц: Ядуу амьдруулдаг сэтгэлгээнүүд ЗААВАЛ УНШ ?

Би 12 жилийн турш сэтгэл мэдрэлийн эмчээр ажилласны хувьд ядуу хүмүүст нийтлэг ажиглагддаг 12 дадлыг онцолж харсан юм. Ядуу хүмүүс тэдгээр үйлдлээ байнга давтаж байдаг. Гэхдээ авьяас чадвар өндөртэй хүмүүс ядуусын дадлыг дуурайж, өөрсдөө ядуу болдог нь харамсалтай. Өөрийн ажигласан зүйлээсээ та бүхэнтэй хуваалцмаар байна. Та ч бас өөрийгөө шалгаад үзээрэй.

ДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдаг – Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана. “Тэр байгаагүй байсан бол би аль хэдийнээ амжилтад хүрчихсэн байх байсан юм” эсвэл “Бүгд надад саад болж байна, би юу ч хийж чадахгүй байна” гэх мэтээр сэтгэдэг.

ДАДАЛ 2: Цаг алддаг – Бидэнд бага балчир байхаас л “Долоо хэмжиж, нэг огтол” гэж сургасан. Цаг хугацаа өнгөрсөөр л, харин та хэмжсээр л. Эцэст нь өмнүүр чинь өөр хэн нэгэн орж таны хэсгийг огтолчхоод яваад өгнө. Анхны алхмыг хийхээс айдаггүй, өөрийнхөө санааг бодит болгохоор зориглож, эрсдэл гаргаж чаддаг хүн л ялдаг. Ядуу хүний сэтгэхүйтэй хүн цаг алдаж, гараа хумхиж сууснаа бусад руу чихдэг.

ДАДАЛ 3: Эрсдэл гаргадаггүй – Ядуу хүмүүс эрсдэл гаргах дургүй Тэд бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг илүүд үздэг. Үр дүнд нь цалингаас цалингийн хооронд амьдардаг.

ДАДАЛ 4: Үнэгүй суралцахыг хүсдэг – Ядуу хүн маш олон үнэгүй сургалт, тренинг, семинарт хамрагдана гээд хүсэлтээ илгээчихсэн байдаг. Гэхдээ ихэнхэд нь очдоггүй. Ингэж явсаар, тухайн хүнд өөрт нь байнга суралцаад байгаа мэт санагддаг боловч үнэндээ хөгждөггүй. Үнэгүй бяслаг хаана байдаг билээ дээ… Амжилттай бизнесмен болохын тулд сургагч багштайгаа нүүр тулан уулзаж, тавьсан зорилгодоо хүрэх тодорхой төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Сургалтын үнэ бол ирээдүйн амжилтын үзүүлэлт болохоос гадна таны сэдэл, зоригийн үнэ цэн юм шүү.

ДАДАЛ 5: Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй – Ядуу сэтгэхүйтэй хүн бусдын хүч хөдөлмөрийг шулж амьдардаг. Дуу, кино эсвэл программ суулгамаар бол торрентоос үнэгүй татна. Түүний амьдралын философи бол үнэтэй эд зүйл, үйлчилгээг үнэгүй авах арга замыг эрэлхийлэх. Ядуус ядуустаа зориулж бүтээсэн торрент зэрэг хулгайн сайтууд түүний амьдралыг ихээхэн хөнгөвчилдөг. Үнэтэй бүтээгдэхүүнийг үнэгүй татсан бол хулгайлснаас өөрцгүй. Бусдын оюуны хөдөлмөрийг хулгайлах нь үргэлж ядуу амьдралаар амьдрахад яллаж байдаг юм.

ДАДАЛ 6: Өөрийгөө өрөвддөг – Хүмүүс хааяа асуудлын үндэс нь хүрээлэн буй орчинд байгаа гэдэгт итгэчихсэн байдаг. Амьдарч буй улс эсвэл хот нь таалагддаггүй, ядуу гэр бүлээс гаралтай зэрэг ядуу хүнд өөрийгөө өрөвдөх шалтаг мундахгүй. Гэхдээ өрөвдөх сэтгэл дээр хөрөнгө босгоно гэвэл худлаа.

ДАДАЛ 7: Гонгинож, гомдолдог – Мөнгөөр дутагдах нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог гэдэг бол нууц биш. Баян сэтгэхүйтэй хүн бүтэлгүйтэл бүрийг зорилгодоо хүрэхийн тулд давах ёстой даваа гэж үздэг. Тэр хувь заяандаа гомдож, гонгинодоггүй. Мэдээж зарим үед хэн нэгэн чамайг өрөвдөөсэй гэж хүсэн тохиолдсон бүх зүйлээ яримаар санагддаг л даа. Гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, түрийвчин дахь мөнгө чинь үржихгүй.

ДАДАЛ 8: “Хүмүүс юу гэх бол?” гэж боддог – Амжилттай хүн өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чаддаг бөгөөд бусдын санал, бодлоос хамааралгүй амьдарч чаддаг. Харин ядуу хүн эсрэгээрээ – хүч хөдөлмөр, цаг завынхаа ихэнхийг бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах бол гэж санаа зовон, имижээ алдахгүйг хичээдэг. Өөрийгөө илүү хүчтэй, амжилттай нэгэнтэй харьцуулж тэрэндээ гутардаг. Тэгээд дахиад л гонгинож эхэлнэ дээ.

ДАДАЛ 9: Мөнгөө хий дэмий зүйлд үрдэг – Ядуу хүнд санхүүгийн стратеги гэж байдаггүй. Түүний зорилго бол – мөнгө олох, тэгээд үрэх. Харин баячууд олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж өсгөхийг боддог. “Мөнгөгүй юм чинь юугаараа хөрөнгө оруулах вэ?” гэж боддог бол хамгийн буруу. Ирээдүйнхээ талаар бодохгүй байгаа болохоор мөнгөгүй байгаа юм. Баян хүн гэж мөнгө их олдог хүнийг биш олсон мөнгөө ухаантай зарцуулж чаддаг хүнийг хэлнэ.

ДАДАЛ 10: Хоромхон зуурын орлого олохыг хүсдэг – Ядуус шинэ зүйлд суралцахыг хүсдэггүй, ирээдүйнхээ төлөө ажиллая гэж боддоггүй. Тэд зөвхөн яг одоо, энэ мөчид л шууд мөнгө олохыг хүсдэг. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүйн жишээ. Аль болох бага хүч зарцуулж их мөнгийг тэр дор нь олохыг хүсдэг.

ДАДАЛ 11: Дургүй ажлаа хийдэг – Ядуу хүнд дургүй ажлаа хийх 1000 шалтгаан олддог. Тэр Баасан гарагийг мөрөөдөж, даргаа зүхэн байж өглөө бүр ажилдаа явдаг. Өөрийн дуртай зүйлээ хийх зориг түүнд байхгүй. Ийм байдлаар, юуг ч өөрчлөхгүй явсаар хөгширч тэтгэвэртээ гарах нас нь болно.

ДАДАЛ 12: Цагаа хий дэмий үрдэг – Ядуу сэтгэхүйтэй хүн “цагаа яаж нөхцөөх вэ?” гэж гашилдаг. Энэхүү туйлын сөрөг тохиргоотой асуултыг зөв асуулт болговол: “цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?” гэж асууна. Цагаа хэрхэн зарцуулдгаас бүх зүйл шалтгаалдаг – ядуу хүн цагаа нөхцөөж, баян хүн цагаа зөв ашиглаж, улам их баялгийг бүтээдэг.

ДАДАЛ 13: Бусдын амьдралаар амьдардаг – Ядуу хүмүүсийн сэтгэхүйд нэгэн алдаа байдаг. Тэр нь бусдын амьдралыг өөрийнх дээрээ тусгаж ойлгох. Төрөл бүрийн олон ангит кино, уран зохиолын ном эсвэл Холливудын оддын амьдрал гэх мэтчилэн. Бусдын амьдралд тохиолдож буй үйл явдлаар амьсгалж, бусдын амжилтын сүүдэрт дарагдсанаар ядуу хүмүүс хий хоосон ертөнцөд амьдардаг. Үүний оронд өөрийнхөө хувь заяаг өөрөө босгож, айдсаа даван туулж бүхнийг шинээр эхэл!

Та дээрх дадлаас өөрт хамаатайг олж харсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Харин ч ямар талаа өөрчлөх хэрэгтэйг олж мэдсэндээ баярлах хэрэгтэй. Зоригтой алхам хийх сэдэл авсан гэж найдаж байна. Амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6