Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо
Image
Түмний төлөөх “ХАШГИРААН”
Image
“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МАЛ СҮРГИЙГ ГЭМТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
“ДЭД БҮТЦИЙН ТӨВ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
НАЙМАН АЙМАГ ХУВАНЦАР ХОГ БУТЛАГЧ МАШИНТАЙ БОЛЛОО
Image
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
Image
НЭМГ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА
Image
НҮБ-ЫН XVI ЗАГВАР ХУРАЛДААН “MONGOLIA MUN 2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
"ТӨРИЙН АЛБАНЫ МЕНЕЖМЭНТИЙН ХӨГЖИЛ" ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
АВТОМАШИН БОЛОН ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ХУЛГАЙЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
ЗАРИМ БАЙГУУЛАМЖИЙГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭВ
Image
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АЛБАНЫ МАШИНЫГ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ЯРИЛЦАНА
Image
ДАРГЫН ХҮҮХЭД ДААРЧ БОЛОХГҮЙ, АРДЫН ХҮҮХДЭД АВТОБУС ОЛДОХГҮЙ
Image
БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
"УЛИАСТАЙГААС ЗАГАСТАЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭГЭЭГҮЙ БАЙГАА"
Image
Б.БАЯРМАГНАЙ: ЖАГСАГЧДЫГ ТӨРИЙН ОРДОН РУУ ДАЙРАХ ТУШААЛЫГ Ц.МӨНХБАЯР ӨГЧИХСӨН ЗОГСОЖ БАЙСАН
Image
ИРГЭД АВЧ БАЙГАА ЦАЛИНГИЙНХАА 35 ХУВИЙГ ТАТВАРТ ТӨЛНӨ
Image
Д.ОДБАЯРЫН ХЭРГИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭЦЭСЛЭНЭ
Image
“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ”-ЫГ ТОЙМЧ Ш.ГАНТУЛГА УДИРДАНА
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
ХОНГ КОНГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Image
БАГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЭРДЭНЭБУЛАГ: БИ ДӨРВӨН МАШИНАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭЛЭЭСЭН
Image
SPACEX КОМПАНИ ДАХИН 60 ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ТОЙРОГ ЗАМД ИЛГЭЭЛЭЭ
Image
БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН АСУУДЛЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
АНХААР: “ГЛОБАЛ МОНТЕССОРИ” ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДИЙН ГАРЫГ ИНДҮҮГЭЭР ТҮЛЖЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
Г.Батбаатарын улайрал Монголын төрийг дампууруулж болзошгүйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Та анхааралдаа авна уу!
Image
ДУНДГОВЬ АЙМГИЙН БИШ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ
Image
АТГ: С.БАЯР, С.БАЯРЦОГТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОЛЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖИЙГ 30 АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОНО
Image
ШИНЭ ЗАВХАН- 2030 УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ САНААЧЛАГЫГ ЗАВХАНЧУУД ДЭМЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ШИНЭ НАМ: НДШ-ИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИА ЭРГЭН ХАРАХЫГ ШААРДАЖ, ЗГ-Т АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛНЭ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ ЭНЭ САРЫН 15-НЫГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
“ВИЗИЙН ШААРДЛАГААС ХАРИЛЦАН ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ МОНГОЛ, УКРАИНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Image
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАРУУН ТАЛД БАРИГДАЖ БУЙ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА
Image
САМБО БӨХИЙН +100 КГ-Д Д.ПҮРЭВДОРЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
Image
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ, АН БОЛОН ШИНЭН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Image
УИХ 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО ДУТАХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖ ЧАДАХ УУ
Image
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО
Image
С.ЭРДЭНЭ: АРДЧИЛСАН НАМ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТУЙЛДАГ НАМ БИШ
Image
“GALAXY”-ИЙН Т.ГАЛБАДРАХЫН ХУРДАН "БОР ҮРЭЭ" ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ДЭЭД ҮНИЙГ ТОГТООЛОО
Image
ҮХЦ-ИЙН ДАРГА Д.ОДБАЯР БНСУ-ААС ИРСЭН, ИРЭЭГҮЙ
Image
НИЙТИЙН ТЭЭВЭР ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЖЭЭ
Image
ЧОЙБАЛСАНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ХҮЧИН ЧАДЛЫГ 50 МВТ-ААР НЭМЭГДҮҮЛНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЛЭЭ
Image
МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДОД ШИЛЖҮҮЛСЭН БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Image
ХУВЬЦААНЫ ДАНС ЭРС ӨСЧЭЭ
Image
ЗААВАЛ АЯЛАХ ОРНУУД
Image
УИХ-Д ХАНДАН ТАВЬСАН ШААРДЛАГАТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
ЭНЭ ОНЫГ “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ЗӨРЧИЛ, ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАВ
Image
Хятадын хүүхэд багачууд байгаль орчноо хайрлах ухаанд суралцаж байна
Image
Британид эрэгтэй хүн анх удаа хүүхэд төрүүлнэ
Image
ЦӨС, НОЙР БУЛЧИРХАЙ ӨВДДӨГ БОЛОН ХООЛНЫ ШИНГЭЦ МУУДСАН ГЭДЭС ЦАНХАЙДАГ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД…
Image
Мисс Э.Сэлэнгэ дахин нүцгэлж, ижил хүйстнээ “сонирхжээ”
Image
Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа
Image
NASA зурхайн шинэ тоолол гаргаж, 13 дах орд бий болсныг баталлаа
Image
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУД НИЙГМИЙН АСУУДЛЫГ ОРХИГДУУЛАХГҮЙ
Image
ЖУУЛЧДЫГ ТӨӨРҮҮЛДЭГ АЙМШИГТ ХҮҮХЭЛДЭЙН АРЛЫН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
Image
"ХҮННҮ ЭЙР" ХХК-Д ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙНА
Image
Өмнөд Солонгосчуудын ихэнх нь шүтлэггүй болсныг албан ёсны тооллого харууллаа
Image
С.Амарсайхан: Хэн нэг хүн эрсдэлд орох нь тухайн хүний асуудал бус бидний асуудал
Image
Э.СУМЬЯАБАТ АЙМГИЙН АРСЛАН ЦОЛ ХҮРТЛЭЭ
Image
Б.ХАЛИУН АЗИЙН АВАРГЫН БҮСИЙН ЭЗЭН БОЛОВ
Image
Валерий Никитич: МАН нийгмийн асуудлыг эерэг хөгжүүлэхээр зорьж байгаа нь харагдаж байна
Image
ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ "ISO 9001:2015" СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛОВ
Image
10,12 НАСТАЙ ХҮҮХДҮҮД АЙЛЫН ЦООЖ ЭВДЭН ОРЖ, ХУЛГАЙ ХИЙЖЭЭ
Image
БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВААНД 140 ГАРУЙ ХАРВААЧ ОРОЛЦЛОО
Image
Ц.Оюунгэрэлийн тодорхойлсон манлайлагч эмэгтэйн 8 зарчим
Image
Ээ дээ энэ хүүхнүүд үү
Image
Б.Чойжилсүрэн: Валютын ханш жаахан буурах байх
Image
Э.БИЛГҮҮН: Ц.АРИУНАА ӨӨРӨӨ ҮЙМЭЭН САМУУН ҮҮСГЭЧИХЭЭД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ Ц.ОЮУНГЭРЭЛИЙГ ГҮТГЭЖ БАЙНА
Image
Тойрог .. бас дахин тойрог
Image
АНУ-ын агаарын нисэх хүчнээс өгсөн цохилтоор Сирийн 35 иргэн амь үрэгдлээ
Image
Цэцийн дунд суудлын хуралдаан болно
Image
Д.Бямбасүрэн: МАН, АН хоёр либерализмын шаварт шигдэж, шуналыг үзэл болгосноороо ижил юм
Image
ОБЕГ-аас албан ёсны хандивын данс нээлээ
Image
Нийгмийн даатгалын байцаагчид томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж байна
Image
НАМРЫН НЭЭЛТИЙН БАРИЛДААНД УЛСЫН АРСЛАН П.БҮРЭНТӨГС ТҮРҮҮЛЛЭЭ
Image
УЛААНБААТАР ХОТОД БҮТЭН ЗАМ БАРАГ ҮЛДСЭНГҮЙ
Image
Image

Б.ШИЖИРБАТ: БИ ӨӨРИЙГӨӨ ХАНГАЛТТАЙ СОРЬСОН

Орчин цагийн залуусын түүчээ болсон авьяаслаг уран бүтээлч Б.Шижирбаттай ярилцлаа. Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоуны дараагаар дэлхийн 10 орчим улсад очиж, өөрийгөө сорьсон тухайгаа ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Юуны өмнө “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсанд баяр хүргэе. Хэзээ эх орондоо ирэв?

-Баярлалаа. Би өнгөрөгч арванхоёрдугаар сарын 15-нд Монголдоо ирсэн. Намайг эх орондоо онгоцноос буухад найзууд маань маш гоё угтаж авсан.

-Шоуны финалын шат хүртэл багагүй ачаалалтай байсан байх. Үзүүлбэрүүдээ хэр хугацаанд бэлдсэн бэ?

-Хамгийн эхний шатны үзүүлбэрээ бэлдэхэд хоёр долоо хоног орчим хугацаа зарцуулсан. Харин хагас шигшээ шатны бэлтгэлээ нэг сарын хугацаанд базаасан. Гэхдээ бас цаг давчуу байсан шүү.

-Фэйсбүүк хуудсаараа дамжуулан сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаа гэдгийг хэлж байсан. Шоуны шүүгчид хэр шударга шүүв?

-“Авьяаслаг Азичууд” шоуны эхний шатны үзүүлбэрээ дуусгаад шүүгчид бүгд саналаа хэлсэн. Тэгээд л гурван “Тийм” аваад тайзнаас буух дөхөхөд хоёр хөтлөгч алтан баззер дарсан даа. Шүүгч Дэвид Фостер надад “Би чиний бүжгээс илүү чиний тархи хэрхэн сэтгэж байгааг харах нь илүү гайхалтай байлаа” гэж хэлж байсан. Хэн нэгэн надад ийм үг хэлнэ гэж бодоогүй, дээр нь ийм гайхалтай хүнээс ийм сайхан үг сонсоно гэж огт төсөөлөөгүй ээ.

“МОНГОЛЫГ ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИОР ӨӨР ТАЛААС НЬ ХАРУУЛЖ ЧАДЛАА” ГЭСЭН

 

-Ялагч болоход тухайн улсын хүн амын тоо их нөлөөлдөг гэдгийг өөрөө дурдсан байсан. Санал хураалт хэр зөрүүтэй байв?

-Шоуны санал хураалтыг харах ямар ч боломжгүй. “Авьяаслаг Азичууд” шоуны шилдэг оролцогч Филиппиний бүжгийн хамтлаг маш их хандалт авсан. Манай улс бусад хүн ам ихтэй улсуудыг бодвол маш цөөхөн хүн амтай улс шүү дээ. Гэтэл намайг дэмжсэн хандалтууд маш их байсан. Тиймээс ч би шоуны дөрөвдүгээр байранд орсон байх гэж бодож байна. Надад Индонез улсын иргэдийн фэйсбүүк хандалтаас илүү youtube хандалт нь их байдаг юм шиг санагдсан.

-Сошиал ертөнцөд монголчууд эв нэгдлээ нэгтгэн Б.Шижирбатыг дэмжиж байгаа нь ажиглагдсан. Монголчуудынхаа тэр их сэтгэлийг мэдрэх мөчөөс хуваалцаач?

-Ер нь бол сэтгэл хөөрлөө илэрхийлэх чинь их хэцүү юм байна лээ шүү. Олимп болохоор л манайхан ингэж нэгдэж, дэмждэг байх./Инээв/

-Шоуны уран бүтээлчид болон бусад оролцогчид Монголоос оролцож байгаа гэхэд хэрхэн хүлээн авав. Монгол хүн өмнө нь тус шоунд оролцож байсан болов уу?

-“Авьяаслаг Азичууд” шоуны уран бүтээлчид яг зохиолын дагуу зураг авалтаа хийдэг байсан. Намайг Монголоос оролцож байгаа гэж их сүртэй хүлээж аваагүй ээ. Уг шоунд орон орноос маш олон авьяастан оролцсон. Хамгийн гол нь хэн нь авъяастай байна вэ? гэхээс биш хаанаас оролцож байгаа нь онц биш.

Гадаад хүмүүст Монголоос ирсэн гэхээр капитал ойлголттой автоматаар монгол гэр, адуун сүргээр ойлгодог. Шүүгчид “Чи Монголыг дэвшилтэд технологиор өөр талаас нь харуулж чадлаа” гэж хэлж байсан шүү.

“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУНЫ СҮЛЖЭЭГЭЭР ДЭЛХИЙН 10 ОРЧИМ УЛСАД ОЧИЖ ТОГЛОЛТОД ОРОЛЦСОН

 

-“Авьяаслаг Монголчууд” шоу дууссаны дараа ирээдүйн карьертаа хэр анхаарч ажиллав?

-“Авьяаслаг Монголчууд” шоу дуусаад л “Монгол ТВ” телевизийн хамт олон намайг “Хэрхэн дэлхийд гаргах вэ? гэдэг тал дээр ихээхэн анхаарч ажилласан. Маш олон орны авъяастнуудын сүлжээгээр дамжуулан миний оролцох тэмцээн болон тоглолтуудыг тохиролцож эхэлсэн. Тэгээд би “Монгол ТВ” телевизийнхээ удирдлагуудтай ярилцаж, 2018 онд оролцох тэмцээн болон тоглолтын төлөвлөгөөг гарган ажилдаа шамдан орсон. Өнгөрөгч 2017 онд “Монгол ТВ” телевизийн “Авьяаслаг Монголчууд” шоуны сүлжээгээр дамжуулан Америк, Мексик, Тайланд гээд нийт 10 орчим улсад очиж тоглолтод орж, хоёр том шоу тэмцээн болох “America’s got talent” болон “Asia’s got talent” шоунд оролцлоо.

-Мэдээж дэлхийн өөр олон улсад очиж үзүүлбэрээ үзүүлэхэд хүндрэлтэй зүйл гарч байсан байх. Ялангуяа өөрийн чинь үзүүлбэрийн хувьд техниктэй харьцах учраас ажил маш их байсан байх. Энэ бүгдийг хэрхэн яаж зохицуулж байсан бэ?

-Дэлхийд гарч тоглолт хийнэ гэдэг маш том ажил байдаг юм байна. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэхэд “Монгол ТВ” телевизийн багаас нэг хүн бүх аяллыг зохион байгуулах ажлыг хариуцна. Мөн нэг продюсер байнга надтай хамт явж тоглох газруудтай тохиролцон гэрээ байгуулах, техник төхөөрөмжийн асуудалд урьдчилан тохирох ажлуудыг хийж гүйцэтгэх байсан. Ер нь дэлхийн хэмжээний тайзан дээр гарч, тоглолтод оролцоход миний үзүүлбэрийг дэлхийд авъяас хайдаг томоохон продюсер компаниудад сурталчлан таниулах үйл ажиллагаа хамгийн чухал байдаг юм билээ. Энэ бүх ажлыг “Монгол ТВ” телевизийн баг хамт олон хариуцаж, менежментийн ажлыг бүхэлд нь хариуцан ажилласан.

-Шоуны финалын үзүүлбэртээ гэрлэх санал тавьж, олныг гайхшируулсан. Уг санаа хэрхэн төрөв. Энэ нууц төлөвлөгөөг нь өөр хүн мэдэж байсан уу?

-Өнгөрөгч 2017 оны гуравдугаар сард “America’s Got Talent” шоуны нэгдүгээр шатанд оролцож байхдаа анх санаагаа олсон. Тухайн үедээ финал хүртлээ явж чадах л юм бол санаагаа хэрэгжүүлнэ гэж бодож байсан. Гэхдээ энэ санаагаа хэрэгжүүлж чадаагүй л дээ. Үзүүлбэрийн хувьд нууц төлөвлөгөө байсан учраас үзүүлбэр тоглогдохоос өмнө мэдээж нууц хэвээрээ л байсан. Монголдоо эргэж ирэхэд, “Монгол ТВ” телевизийн хамт олон намайг “Авьяаслаг Азичууд” шоу тэмцээнд оролцуулах менежментийн ажлыг аль хэдийн зохицуулж, бэлдчихсэн байсан. Ингээд тус телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин энэ дагуу надад “Авьяаслаг Азичууд” шоунд орох саналыг тавьж, үзүүлбэрийнхээ бэлтгэл ажилд орсон.

БИД ОЙРЫН ХОЁР ЖИЛДЭЭ БАГТАН ХУРИМАА ХИЙНЭ

 

-Найз бүсгүйтэйгээ анх хэрхэн танилцаж байв. Та хоёр ижил мэргэжилтэй гэсэн үү?

-Анх эхнэртэйгээ би оюутан байхдаа танилцсан. Би тавдугаар курст сурч байхад манай эхнэр нэгдүгээр курсийн оюутан байлаа. Тухайн үед би бүжгийн урлагаа илүүтэйгээр сонирхож сургуулиасаа нэг жил өнжиж байсан. Магадгүй өнжсөн жил намайг эхнэртэй минь танилцуулахад тусалсан байх гэж боддог. Мөн оюутан байхдаа “Анимэ” гээд клуб нээж бас тэр клубээрээ дотносож эхэлсэн дээ. Бид хоёр адилхан график дизайнер мэргэжилтэй. Бас бид дөрвөн насны зөрүүтэй, ивээл жилтэй. /Инээв /

-Хосууд хуримаа хэзээ хийх бол. Бүл нэмэх төлөвлөгөөтэй байгаа эсэхийг сонирхож болох уу?

-Бид ойрын хоёр, гурван жилдээ багтаан хуримаа хийх бодолтой байгаа. Мэдээж, гэр бүлдээ бүл нэмэх төлөвлөгөө байлгүй яахав. Гэхдээ бид хоёр жилийн дараа хүүхэдтэй болно. Одоогоор бид сурч боловсрох тал дээрээ анхаарлаа хандуулж байгаа.

-Б.Шижирбат хэр романтик залуу вэ. Залуу хос хамт байх цаг хугацаагаа ямар дурсамжаар дүүргэхийг хүсэж байна вэ?

-Ер нь бол эвгүй шүү дээ би... /инээв/ Эрчүүд арай том цар хүрээгээр сэтгэдэг юм шиг. Хамгийн том жишээ гэвэл сүүлчийн “Авьяаслаг Азичууд” шоуны финалын тоглолт байлаа. Харин эмэгтэйчүүд өдөр тутмын зүйлсээр дурсамжаа үлдээдэг байх гэж бодож байна. Бид хоёр 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн хамтдаа амьдраад дөрвөн жил болох гэж байна.

-Таны 10 жилийн дараах амьдралыг төсөөлбөл?

-Би 10 жилийн дараа өөрийгөө продюсер болсон байна гэж төсөөлж байна. Тэрнээс өмнө надад сурах зүйл маш их байна. Жишээлбэл, график, дуу, зохиомж, тайзны найруулга, программ гээд маш олон зүйлс байна.

-Цаашдаа өөрийгөө хэрхэн сорих вэ. Өөр оролцох шоуны санал хүлээн авсан уу?

-Миний хувьд одоо олон тэмцээнд орохгүй гэж бодож байгаа. Би өөрийгөө хангалттай сорьсон.

Эх Сурвалж News.mn 

А.СҮРЭН

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6