Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МӨНГӨ УГААЛТЫН ЭСРЭГ ТӨРИЙН 9 БАЙГУУЛЛАГА ТЭМЦЭНЭ
Image
ГУРВАН УУЛЗВАРТ ЗҮҮН ТИЙШ ЭРГЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
ДХИС-ИЙН БАГШ, АЖИЛЧИД ОСОЛДОЖ, ЦӨӨНГҮЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭР ТҮЛШ БОЛГОН ХУВИРГАХ БОЛОМЖТОЙ ТЕХНОЛОГИ
Image
ӨНӨӨДРӨӨС ДАРААХ 3 УУЛЗВАРТ ЗҮҮН ГАРЫН ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
Image
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАР ХОТ 2020 ОНД СТАНДАРТТАЙ БАЙХ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛСОН ХОТ БАЙХ ЁСТОЙ
Image
ФЭЙСБҮҮК БОЛОН ХХЗХ-НЫ ХООРОНД ''НОГООН СУВАГ'' АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ
Image
БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БУЦААН АВАХ ЭРХ ҮҮССЭН ИРГЭДИЙН НЭРС ИРСЭН БАЙНА
Image
ЦУОШГ: ӨНӨӨ МАРГААШДАА НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТОРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНД МЕССЕЖЭЭР ИЛГЭЭДЭГ БОЛЛОО
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
Д.АМАРБАЯСГАЛАН: МОНГОЛ УЛС ГАДААД ХАРИЛЦААНЫ НЭГДСЭН БОДЛОГОТОЙ БАЙХ ЭХЛЭЛИЙГ ТАВИНА
Image
Я.СУВДМАА: НИЙТИЙН ХООЛНЫ САЛБАР ЗҮГЭЭР Л УРСГАЛААРАА ЯВЖ БАЙНА
Image
Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр нас баралт 10 хувиар буурна
Image
Хятад эмэгтэй найз залуучуудынхаа авч өгсөн 20 ширхэг iPhone 7 -г заран байр авчээ
Image
ШАДАР САЙДЫГ МӨРДСӨН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА ГЭВ
Image
Албан тушаал нь хэзээ ч солигддоггүй Монголын цор ганц Ерөнхийлөгч
Image
Гишүүд ажилдаа ирж, явахдаа ”хуруугаа уншуулна”
Image
"Голомт банк"-ны Зээлийн хүүг бууруулах стратеги
Image
ХҮНД 5 МЭДРЭХҮЙ БИШ 9 МЭДРЭХҮЙ БАЙДАГ... БИДНИЙ ҮНЭН ГЭЖ ИТГЭЖ ЯВСАН ЗҮЙЛС ХУДАЛ ЮМ БАЙНА ШҮҮ!
Image
450 ГАРУЙ МЯНГАН ӨРХ ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛЖЭЭ
Image
УЛААНБААТАР ХОТОД 14-16 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙН ИРЭЭДҮЙГ ДЭД БҮТЭЦ ШИЙДНЭ
Image
Утааны эсрэг жагсах нь үр дүнтэй арга мөн үү
Image
“Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ын төсөл санал авч байна
Image
Mонгол аав ээж нар хүүхдээ “Хүний дор орохооргүй хүн болгоно” гэж хүмүүжүүлдэг
Image
МАРГААШ АВТОМАШИНГҮЙ ӨДӨР
Image
Өнөөдөр болох үйл явдлууд
Image
Нэг толгойтой хоёр хүү буюу Лен Эрни
Image
ГУРАВДУГААР САРД ДАРААХ ГАЗРУУДЫН ЦАХИЛГААН ТҮР ТАСАРНА
Image
ЯПОНД БАЙГАЛИЙН ГАМШГИЙН УЛМААС ГУРВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
Цэргийн тоо бүртгэл үргэлжилж байна
Image
Англи өвчтөн киноны продюссерт хүчиндүүлсэн жүжигчдийн тоо нэмэгдсээр байна
Image
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ГУРАВДУГААР САРЫН 18-НД ТОВЛОВ
Image
ҮНДСЭН ХУУЛИНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
Image
“APPLE” КОМПАНИ СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨВӨӨ БНХАУ-Д НЭЭНЭ
Image
Самсунг Galaxy Note 7-г алгасахаар шийдлээ
Image
Б.Сарандаваагийн лекцийг бодитоор нь сурвалжилаад хөөгдөв /бичлэг/
Image
Жастин Бибер дэлхий даяар хийж буй аялан тоглолтоо зогсоожээ
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН СЭЛГҮҮЦЭЛ
Image
УУЦ ДУНДЖААР 230 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Image
Image

БНСУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж, АНУ-д ажлын визээр зорчих эрх нээгджээ

Өнгөрөгч буй долоо хоногт Монгол Улс гуравдагч хөршүүдтэй харилцаа холбоогоо зузаатгаж, Засгийн газрын хуралдаанаар Ахмадын болон Нийгмийн халамжийн тэтгэвэрийг нэмэгдүүлж, өмнөх долоо хоногт яригдаж эхэлсэн шатахууны үнийн асуудлыг шийдвэрлэлээ.

Тухайлбал, БНСУ-д ажиллах хүчин илгээх квотын асуудлыг нэмэгдүүлэх талаар ярилцсан бол АНУ-д гурван сар ажиллах виза авах эрхтэй боллоо. БНСУ-ын хувьд өмнөх жилүүдэд гэрээгээр ажиллах иргэдэд олгосон боломж нь “харлах” асуудыг бууруулсан хэмээн үзсэн гэнэ.

Харин АНУ-ын хувьд манай улсад анх удаа гурван сараар зорчих виза гаргаж байгаа ба энэ нь нэг жилийн хугацаанд үйлчлэх юм. Энэ хугацаанд тус улсыг зорьсон монголчууд маань товлосон өдрөө эргэн ирж, бусдыгаа “баллахгүй” байх гол үүрэг хүлээх аж. Ингэж чадвал энэхүү Н-2В ангиллын визийг цаашид сунгана гэдгийг тус улсын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн билээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг тоймлон хүргэж байна.

БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалаар “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Мөн Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, тус улсад оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулсан юм.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д нийт 42,7 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байгаагийн 6500 гаруй нь хөдөлмөрийн гэрээгээр явсан хүмүүс. 2017 оны хувьд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирж буй иргэд ажлын байран дээрээ хичээл зүтгэлтэй ажиллахын сацуу хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлтэй нааштай өөрчлөлтүүд гарч буй тул энэ жилийн квотыг өмнөх жилүүдийнхээс нэмэх төлөвлөгөөтэй байгаа” гэдгийг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жү онцолсон.

Мөн БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн санг бий болгох цахим системийн төслийг Монголд хэрэгжүүлэх боломжтойг дурдсан байна. Түүнчлэн хоёр улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа юм байна.

УИХ-ын дарга Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд оролцов
Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26-р чуулга уулзалт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо болж байна. Чуулга уулзалтад гишүүн орнуудын 350 гаруй төлөөлөгчид “Парламентын түншлэл: Энх тайван, шинэчлэл ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, жендерийн тэгш байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.

Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид оролцож байгаа юм. Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтыг Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ясухиро Накасонэ анх санаачилж, Токио хотноо 1993 оны гуравдугаар сард анхны хуралдаанаа хийж байжээ. Монгол Улс гишүүн орны хувьд 1996 оноос эхлэн чуулга уулзалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Гүйцэтгэх хорооны 11 гишүүний нэг билээ.

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 48 хувийг бүрдүүлж буй манай бүс нутгийнхны хувьд харилцан хөрөнгө оруулалтыг дэмжиж, техник технологийн шинэ ололтыг эзэмших, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, хамтын зөв шийдвэр гаргах замаар тогтвортой хөгжлийг цогцлоох нь эрхэм зорилт тавьсан байна.

Мөн экологи, байгаль орчны доройтол, гамшгийн аюул, терроризмаас урьдчилан сэргийлж, яриа хэлэлцээ, энх тайвнаар асуудлаа шийдэж, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах, ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлаас гарахыг чухалчлан, худалдаа хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж, бүс нутгийн хамтын хөгжлийг хангах зорилгоо биелүүлж чадвал XXI зуун манай бүс нутгийн зуун байх болно. Үүнд хууль тогтоох байгууллагуудын үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг үг хэлсэн хүмүүс онцолж байлаа.

Чуулга уулзалтын нээлтээс өмнө эмэгтэй парламентчдын хуралдаан болсон юм. Тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа оролцлоо. Хуралдаанаар эмэгтэй парламентчдын нийтлэг ашиг сонирхлыг дэмжих замаар бүс нутагтаа жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг санхүүгийн зохистой эх үүсвэрээр дэмжих, боловсрол, мэргэжил, чадвар олгохыг эн тэргүүнд эрмэлзэх, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зэрэг асуудлыг хөндөж ярилцжээ.

Монголчуудад Америкийн Н-2В визийг III сарын 1-нээс олгож эхэлнэ
АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлбэрг "2017 оны тавдугаар сард Вашингтон руу Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас Монголчуудад улирлын чанартай ажлын виз олгох хүсэлт явуулсан. Бидний хүсэлтийг шийдэж өгсөнд баяртай байна “ хэмээн баасан гаригт энэхүү визийн асуудлаар мэдээлэл өгсөн юм..

Хоёр төрлийн визний ангилал байгаа аж.

H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлуудад ажиллах хүч авах зориулалттай.
H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлууд, жишээ нь аялал жуулчлалын салбарт ажилчин авахад ашиглагддаг.
Тус улсын Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн сертификат гэж гаргадаг гэнэ.

H-2A визэнд дугаарын хязгаарлалт байхгүй бөгөөд H-2B виз дугаарын хязгаарлалттай. Конгрессоос ойролцоогоор 66,000 мянган ажилчин хүлээж авна гэсэн тоо байдаг. Ажилтан хүлээж авах хугацаа нь тухайн оны 10 дугаар сараас дараа оны 9 дүгээр сар хүртэл хэрэгждэг. Монгол Улс маань АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтад орсон хэдий ч гуравдугаар сарын 1-нээс H-2B виз олгож эхэлнэ.

Харин H-2A визийн хувьд дугаарын хязгаарлалт байхгүй учир хэзээ ч мэдүүлж болно.

Жил болгон АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтыг гаргахаар хэлэлцдэг. Дараагийн жилүүдэд Монгол Улс уг жагсаалтад хамрагдах боломжтой хэдий ч хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Энэ жилийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн жагсаалт энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 17 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ жилийн жагсаалтаас гурван улс орон хасагдсан байгаа. Шалтгаан нь тухайн улсын иргэд визийг зөв зохистой ашиглаагүйд байгаа юм. H-2A ба H-2B визэнд хамрагдаж байгаа хүмүүсийн үндсэн шалгуур нь тухайн ажлаа хийгээд эх орондоо зайлшгүй эргэж ирэх үндэслэлээ батлах явдал.

АНУ-ын Засгийн газар Элчин сайдын яам нь аливаа нэг хувь хүн этгээдэд ямар нэгэн байдлаар баталгаа өгөхгүй, тэдгээрийг дэмжиж ажилладаггүй гэдгийг тодотгож хэлье. Монголд виз авахад зуучилдаг иргэд, аж ахуйн нэгжүүд байдаг гэдгийг бид мэднэ. Харин тухайн этгээдүүд хуурамч бичиг баримт бүрдүүлэхэд туслаж байгаа аж.

АНУ-ын цагаачлалын бус ажлын визний талаар болон хэрхэн мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp холбоосоос аваах боломжтой юм.

Ахмадуудын болон Нийгмийн халамжийн тэтгэвэрийг нэмэв

Засгийн газрын баасан гарагийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор боллоо. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг ирэх сарын нэгний өдрөөс эхлэн 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоолоо. Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг.

Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 59 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авч байна. Энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.

Шатахууний үнийг хэвээр үлдээв
Өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдэд шатахууны хомсдол үүсч нэр бүхий нефть импортлогч компаниуд борлуулалтаа зогсоосон. Мөн зарим төрлийн шатахууны үнэ ч нэмэгдэж иргэдийг багагүй бухимдуулсан. Тиймээс шатахууны борлуулалтад хязгаар тогтоосон ШТС-уудыг шалгаж зохиомол хомсдол бий болгосон аж ахуй нэгжүүдэд захиргааны арга хэмжээ авах нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлгээс үзсэн.

Харин Шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд онцгой албан татвар, гаалийн албан татвар нэмэгдсэнээс нэг литр тутмын борлуулалтаас 300 төгрөгийн алдагдал хүлээж буй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрддэг Шатахууны үнийн зөвлөл хуралдаж нефть бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдийг алдагдалтай ажиллаж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Гэхдээ бензин, дизель түлшний үнийг тогтворжуулах, түүнд хяналт тавих үүрэгтэй Шатахууны үнийг зөвлөлөөс А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх, А-95, 98 зэрэг шатахууны үнийг нэмэгдсэн хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ.

Үнийн зөвлөлөөс өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг цаашид тогтвортой байлгахын тулд Засгийн газарт татварын зохицуулалт хийх тухай зөвлөмж хүргүүлэхээр болсон байна.

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6