
Би бол эсэргээрээ хүн л дээ.
Нөхөртэйгөө яаж ч хэрэлдсэн явна гэж ёстой гонж шдээ.
Шарыг нь малтаад л суугаад байдаг байсан. Салмаар байвал өөрөө явахгүй юу чи, дуртай юм бол өөрөө яв за гээд л байгаад байдаг.
Яаж ч уурлаж, гомдсон Салъя гэж хэзээ ч хэлдэггүй.
Тэгсэн нөхөр маань албан тушаал дэвшсэн цагаас хойш манайх гэдэг айл гоё ганган шилтэй архиар бараг бүрэн тоноглогдож эхэллээ.
Нөхөр ажилаасаа ирэх тоолондоо хүн бэлэглэсэн юм энийг одоо яах уу ханиа гээд л архи, виски бариад л ирнэ.
Хэдэн сарын дараанаас өнөөх үнэтэй архины цуваа тасарлаа.
Нөхөр маань мэр сэр архи үнэртүүлж ирдэг боллоо.
Гадны түншүүдтэйгээ хоолонд ороод, ажил ярьж сууж байгаад ирлээ гээд л...
Сүүлдээ уух нь бүр ихэслээ.
Би уурлаад л архи ууж ажил ярина гэж юу байдаг юм гээд.
Сүүлдээ оройтож ирдэг боллоо.
Намайг залгахаар утсаа ч авдаггүй болов.
Тэгээд л шал согтуу ирнэ.
Тэгж явсаар хүүхэн шуухантай орооцолдож баригдлаа.
Би гэдэг хүн гомдохын дээдээр гомдож, бүхнийг орхиод салаад явмаар байсан ч тэссээр...
Байр сууриа хадгалаастай.
Тэр хүүхэндээ хайртай юм бол явдаа, би чамд юу хэлхэв дээ гээд л гүрийсэн хэвээрээ.
Харин нөхөр маань тэр эмэгтэйг сонгоогүй.
Сүүлдээ манай хүн маш их уудаг боллоо.
7 хоногт 2 удаа.
Архи уудаг хүний дэргэд байх ямар зовлонтой, хэцүү байдгийг архи уудаг хүний гэр бүл л сайн мэдэх байх.
Би ч нөхрөө архинаас гаргах гэж бүх арга чаргыг хэрэглэж үзлээ.
Ямар ч нэмэр байдаггүй.
Битгий уугаач гэж уйлж гуйж үзнэ, учирлаж хэлж үзнэ.
Харааж зүхэж, зодож цохиж үзнэ.
Архины эмчилгээнд яв гэж шаардана.
Яагаад архи уугаад байгаа учир шалтгааныг нь асууж шалгаана.
Тэгэхээр нөхөр олигтой юм ярихгүй.
Аргаа бараад хамт уусан хүмүүсрүү нь дайрч давшлана...тэгэнгүүт нөгөө хэдээ надаас өмөөрөнө.
Одоо хань нь уухгүй ээ л гэнэ.
Маргааш нь дахиад л шал согтуу...
СЭТГЭГДЭЛ