Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Image
Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
Image
Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
Image
Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
Image
АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
Image
COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
Image
Стресс амьдралыг утга учиртай болгодог
Image
"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
Image
Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
Image
Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
Image
Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
Image
Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
Image
Насан туршийн Ерөнхийлөгч Путин
Image
Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
Image
Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
Image
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Image
Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
Image
Өдөртөө 24-26 хэм дулаан байна
Image
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Image
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Image
Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
Image
Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
Image
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно
Image
У.Хүрэлсүх: Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам
Image
Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
Image
Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
Image
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
Image
АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
Image
Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
Image
Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
Image
ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
Image
О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
Image
Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Image
Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
Image
Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонголоо
Image
Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа
Image
Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
Image
Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
Image
Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
Image
Мөнгө угаах гэж юу вэ?
Image
Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
Image
Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
Image
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Тоглоомын дүрэм
Image
“Маамуу нааш ир” дууг өнөөдөр бүх нийтээрээ дуулна
Image
АГААРЫН ЦОХИЛТОД ӨРТСӨНИЙ УЛМААС ХҮҮХДҮҮД АМЬ ҮРЭГДЖЭЭ
Image
“Дүнжингарав” уралдааны будлианы гол дүрээр тод манлай уяач Д.Дагвадорж тодорлоо
Image
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 01-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
МАЛЫН УГААЛГЫН АЖИЛ ОРОН ДАЯАР ӨРНӨЖ БАЙНА
Image
МОНГОЛ, ХЯТАДЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХОЁРДУГААР УУЛЗАЛТ БЭЭЖИН ХОТНОО БОЛОВ
Image
​Тэтгэвэрт гарсан загвар өмсөгчид цахим ертөнцийг шуугиулж байна
Image
БНСУ УЛААНБААТАРТ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХОТ БАЙГУУЛНА
Image
Хүйтний эрч суларч өдөртөө 5-10 хэм хүйтэн байна
Image
ДОЛООН НАСТАЙ ОХИНЫГ ЗОДОЖ ГЭМТЭЭСЭН ЭТГЭЭДИЙГ ШҮҮХ ХУРАЛ БОЛНО
Image
Унадаг дугуйтай хүүхдүүд бэртэж гэмтэх нь ихэсчээ
Image
Ирэх оны төсөвт ам.долларыг 2500 төгрөг байхаар тооцоолсон нь цаашид ханш өсөхийг илэрхийлж байна
Image
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ АСУУДЛААРХ БҮС НУТГИЙН ХУРАЛД ОРОЛЦОВ
Image
НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД: С.АМАРСАЙХАНЫГ ХОТЫН ДАРГАД ДЭВШҮҮЛНЭ
Image
“СКАЙ РЕСОРТ” ЦАНЫН БААЗАД 1000 ХҮҮХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОГЛУУЛНА
Image
Тэтгэвэрийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ
Image
ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
Image
ЗУРГАДУГААР САРЫН 19-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Амьдралын ханиа ямагт хайрлаарай…
Image
Эдгээр зүйлс ямар зориулалттай болохыг мэдэх үү?
Image
УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
Image
УЗБЕКИСТАН УЛС КУРАШ БӨХИЙН ТӨРЛӨӨС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
Бархүүг барах уу? хөдөлгөөн өрнүүлнэ гэв үү?
Image
М.ЭНХБОЛД: МОНГОЛ УЛС “БҮС БА ЗАМ” САНААЧИЛГЫГ ДЭМЖИН, ОРОЛЦОХ СОНИРХОЛТОЙ
Image
Хүмүүс: Хүлээгдэгсэд хэн бэ?
Image
МАРГАЛДСАНЫ УЛМААС БЕНЗИН ЦАЦАЖ, ШАТААХЫГ ОРОЛДЖЭЭ
Image
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Image
"COVID-19" илэрсэн Франц иргэнтэй нэгдүгээр хавьталд байсан 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарчээ
Image
Нийслэлийн соёл урлагийн газраас МУГЖ Б.Батзаяад байр бэлэглэжээ
Image
Image

СЭРЖМЯДАГ ОХИНЫ ЭЭЖ: “Охины маань утсаар ярьсан байршлыг ч тогтоогоогүй”

Дорноговь аймгийн Зам-Үүд суманд аав, ээж, эгч, дүү нарынхаа хамт амьдарч байсан найман настай охин алга болсноос хойш 80 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд хичээлдээ очихоор сургуулиа зорьж яваад сураг тасарсан Д.Сэржмядаг охиныг харсан, үзсэн хүний сураг гарсангүй, холбоотой мэдээллийн сэжим ч цухуйгаагүй байна. Охиноо хаа нэгтээ амьд байгаа, хэзээ нэгэн өдөр ороод ирнэ гэж сэтгэлээ сэмэртэл хүлээж суугаа ээж эрэл суралд нь нэмэр болох арга хайн, Улаанбаатарт иржээ. Түүнийг Б.Хоролмаа гэдэг.

-Манай редакцид ярилцлага өгөхийг зөвшөөрч, ирсэн танд баярлалаа. Танд маш хэцүү өдрүүд өнгөрч байгааг ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Дорноговь аймгийн Цагдаагийн хамтарсан ажлын хэсэг гарч, таныг охиныг эрэн хайх ажиллагааг явууллаа. Ямар нэгэн сэжүүр огт гараагүй гэж үү?

-Охин минь алга болоод хоёр сар хагасын хугацаа өнгөрлөө. Одоог хүртэл ямар ч ул мөр олдоогүй байна. Цагдаа нар хэргийн сэжүүр л хайдаг юм байна. Сүүлдээ тэд өөрсдөө ч гайхаж эхэлж байна. Өмнө нь хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй гарч байсан, тэр бүхэнд ямар нэгэн байдлаар сэжүүр олддог. Гэтэл энэ тохиолдол гайхашрал төрүүлж байна гэж байсан. Хотоос очсон цагдаа нар бүгд оны өмнөхөн буцсан. Одоо Замын-Үүд сумын цагдаа нар охиныг минь хайх ажлыг үргэлжлүүлж байгаа.

Хотоос томилогдсон цагдаа нар арав, арваннэгдүгээр сард бүтэн ажилласан. Замын-Үүд сумын айл болгоноор орсон. Машин шүргэж, мөргөөд замын хажууд орхисон байж болзошгүй гэж үзээд, Замын-Үүд сумаас Сайншанд орох замын хоёр талыг бүхэлд нь самнасан. Би хувиараа Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн, Улаан-Уул сумын төвөөр явж хайсан. Энэ хугацаанд харамсалтай нь ямар ч сураг гарсангүй.

-Замын-Үүд сумын иргэдээс тайлбар, мэдүүлэг авсан гэсэн. Ямар хүмүүстэй голчлон уулзсан бол?

-Хэн хэнээс, хэдэн удаа мэдүүлэг авсан талаар бол цагдаагийнхан мөрдөн байцаалтын нууц гээд хэлээгүй. Охин маань арваннэгдүгээр сарын 2-ны өдөр алга болсон. Тэр өдрийн 12.00 цаг өнгөрч байх үед хашаанаасаа гараад явж байхыг нь нэг гудамжинд байдаг айлын хүн харсан байгаа юм. Гудамжны үзүүрт сургууль руу явдаг автобусны буудал байдаг. Мөн тэнд зогсож байхыг нь харсан хүн байгаа. Уг нь Замын-Үүд хөл хөдөлгөөн ихтэй газар. Гэтэл миний охиныг үзэж харсан өөр хүн энэ хоёр гэрчээс өөр олдоогүй. Хичээлийн цагаар гудамжинд хүмүүс хэр олон байдгийг судлахаар цагдаа нар өөрсдөө явж үзсэн. Хөл хөдөлгөөн их. Өглөөний анги тарлаа, зөрөөд үдээс хойш хичээллэх анги нь орж байдаг. Тийм үед сургууль руугаа явж байсан хүүхэд өөр хүмүүстэй таараагүй байна гэхээр гайхаад барахгүй юм. Нутгийн ард түмэн харсан, үзсэнээ хэлбэл цагдаад байнга дуудагдах байх гэж төвөгшөөж байж магадгүй ээ. Хоёрхон хүн л охиныг харсан талаараа мэдээлэл өгсөн.

-Та тэр өдрийн 18.00 цагт охиноо алга болсон талаар сумынхаа цагдаад мэдэгдсэн байсан. Яг тэр өдөр Д.Сэржмядагийн гэрээсээ гараад явсан мөрийг тогтоож, олсон юм болов уу?

-Нөхөр бид хоёр охиноо алга болдог өдөр Сайншанд явсан байсныг би хэвлэл мэдээллийн, цагдаагийн байгууллагад мэдээлж байсан даа. Замын-Үүдэд буцаж ирээд, охиноо алга болсныг мэдсэн даруйдаа цагдаад хандсан. Сумын цагдаа нар бол эхлээд мөр хайгаагүй. Бүгд л бужигначихсан. Тэгээд хамаг мөр алдагдсан. Тухайн үед миний охиныг хайж байсан нутгийн иргэд, цагдаа нарын сэтгэл нь сайхан юм даа. Тэр үед мөр мөшгих тухай бодохтой манатай байсан байх. Магадгүй, тэр үед хэрэгтэн эсвэл хэрэгтэнтэй холбоотой хүн тэр хавиар яваад, эрлийн ажиллагаа хаагуур хийгдэж байна, цагдаа нар ямар хэсгийг самнаж байна гэдгийг мэдээд байсан ч байж ч болох шүү дээ. Ингэж хүртэл бодож үзсэн. Юм юм л бодогддог юм байна. Охин алга болсон эхний гурван хоногт Замын-Үүд сумынхан машинтайгаа нааш, цааш маш их холхисон. Тэгсээр дүүгийнхээ мөрийг харж, хайсан эгчийнх нь мөр ч алга болсон. Улаанбаатараас цагдаа нар ирээд хэлж байсан ”Яагаад эхлээд алга болсон Д.Сэржмядагийн мөрийг шалгасангүй вэ, яагаад огцом ийм самналт хийв” гэдгийг.

-Охин ээж рүүгээ хамгийн сүүлд залгахад нь таны утасны цэнэг дуусаад, унтарсан байсан гэсэн. Утасны оператор компанитай нь холбогдож, мэдээлэл авсан уу?

-Тухайн үед миний охин Мобикомын дугаартай утастай явж байсан. Ээж рүүгээ 12.21 цагт залгасан. Би яг тэр үед Өргөн суманд явж таарсан юм. Миний утас цэнэг нь дуусч, унтарсан. Гэхдээ тэр дор нь эргүүлээд аавынх нь утаснаас охин руугаа залгахад ”Холбогдох боломжгүй” болчихсон. Охиныг алга болсноос хойш гурав дахь өдөр нь Замын-Үүд сумын цагдаа нар ”Утас хамгийн сүүлд хаана унтарсан байршлыг нь олох боломжтой юм байна” гээд, “Мобиком” дээр хамт очиж уулзсан. Охиныхоо утасны дуудлага хийсэн жагсаалтыг харъя гэсэн боловч барьж байсан утасны дугаарыг нь заавал шинээр сэргээж байж, ярьсан дугааруудыг нь харах боломжтой гэсэн хариу өгсөн. Хэлснээр нь дугаарыг сэргээсэн боловч цагдаа нарын хэлснээр байршил энэ тэр тогтоож өгөөгүй. нарийн учрыг нь цагдаа нар мэдэх байх.

-Зам-Үүд сумын айл бүрийг нэгжсэн үү?

-Прокурорын зөвшөөрөлтэйгөөр айл бүрт орсон. Гэр, гадаах амбаар, байшин гээд бүгдийг нь нэгжих эрх цагдаа нарт байсан. Гэхдээ тэгээгүй. Зөвхөн айлуудын хаалгыг татаж, өнгөцхөн хараад гарч байсан. Миний охиныг алга болох үед Замын-Үүд суманд камер гэдэг зүйл бараг байгаагүй. Ганцхан хил л камертай. Ганц нэг дэлгүүр үүдэндээ камертай байна гэж байсан. -Та болон таны нөхөр цагдаад хэдэн удаа байцаалт өгсөн бэ. Байцаалт авахдаа аппарат ашигласан гэсэн. Тэр нь ямар учиртай байсан юм бэ? -Нөхөр, бид хоёрыг гурван ч удаа дуудаж, мэдүүлэг авсан. Мөн нөхрийн ах, түүний эхнэр гээд ах, дүү нарыг ч мөн байцаасан. Биднээс тайлбар авахдаа аппарат зүүлгэсэн. Тэр нь худал, үнэн ярьж байгаа эсэхийг шалгадаг хэрэгсэл гэсэн. Цахилгаанд залгадаг аппарат байсан. Хэргийн сэжүүрийг олохын тулд гэр бүлээс нь заавал мэдүүлэг, байцаалт авах хэрэгтэй гэж бидэнд тайлбарласан.

-Замын-Үүд сумын бүх газар, хилийн бүс, цаашлаад Эрээн хотод охиныг хайх ажиллагааг явуулсан. Хил дагуу суурин болохоор охиныг хилээр нууж гаргасан байж болзошгүй гэсэн таамаг байсан байх?

-Хамгийн түрүүнд тэгж л бодогддог юм билээ. Гэхдээ Эрээнд явуулсан эрэн хайх ажиллагааг хоёр нүдээр хараагүй болохоор итгэлгүй л байдаг. Охиноо алга болсноос хойш би эгчтэй нь хоёр ч удаа Эрээн рүү гарсан. Тэгэхэд хилийн бүс болоод БНХАУ-ын Эрээн хотын гудамжаар ямар зар харагдаагүй. Үнэхээр хилийн бүсийг нэг бүрчлэн шалгаж, эрэн хайх ажиллагааг тэр хэсгээр явуулсан юм бол ядаж эрэн сурвалжилж байгаа зар мэдээлэл баймаар юм, гэж зөндөө хайсан. Байгаагүй. Хилийн боомтуудыг шалгаж байна гэж хэлсэн. Сайн мэдэхгүй байна. Замын-Үүдийн боомтоос гадна Сүхбаатар, Дорнодын боомтууд байна. Тэд нараар ч аваад гараад явчихсан юм билүү…

-Хүний эрхийг хамгаалах юм уу, хүүхдийн байгууллагынхны зүгээс та нартай холбогдсон уу? -Үгүй ээ, тийм хүмүүс уулзаагүй.

-Зөнч мэргэн хүмүүс, бөө, зурхайч нарт хандаж, та тусламж хүссэн байсан. Итгэл үнэмшил төрөхөөр зүйл хэлсэн хүн бий юу?

-Олон хүнд хандсан. Өөрсдөө ч бидэн рүү утсаар ярьж, үзэж харсан зүйлсээсээ хэлж байсан. Охиныхоо сургийг гаргахын тулд бүх л арга, чаргаа барж байна. Үзэж харах чадалтай хүмүүсийн ихэнх нь ”Нутгийн зүүн хойд хэсэгт байна. Охин амьд байгаа” гэж хэлсэн. ”Зүгээр ч нэг хүүхэд алга болсон хэрэг биш, хуулийнхантай ч холбоотой байж магадгүй. Тэд хилээр нууж гаргах гээд чадахгүй байх магадлалтай” гэж хүртэл хэлсэн хүн бий. ”Машинтай хүн шүргэж гэмтээгээд, охиныг нуусан” гэж нэг хүн хэлсэн. Мэдэхгүй юм даа. Бид хоёрыг маш сайн судалж байгаад охиныг минь аваад явчихсан ч юм шиг бодогдох болсон. Байж болох бүх л таамгийг дэвшүүлж, бодож болох бүхнийг л бодож, шаналж, өдөр хоногийг өнгөрүүлж байна. Үнэхээр хэцүү байна /Уйлав/.

Тэрбээр хэсэг завсарлахыг хүсээд, яриагаа үргэлжлүүлэв.

-Өглөө болгон нарандаа сүү өргөж, орой нь долоон бурхандаа залбирдаг. Цагаа тулахаар миний чадах зүйл энэ л болж байна. Машины чимээ гарч, хашааны хаалга дуугарах бүрт горьдоод, гүйж гараад харах юм. Охиноо бодож, зүүдэлж хоноогүй нэг ч өдөр байсангүй. Нойр ч хүрэхээ больсон. Жаахан дуг хийвэл охиноо зүүдлээд сэрчихдэг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Д.Сэржмядаг хоёр эгчтэй, эрэгтэй дүүтэй. Хамгийн том охин маань айлын бэр болоод, тусдаа гарсан. Хоёр дахь охиныг маань Д.Ариунзаяа гэдэг. /Хамт яваа охиноо заав/. Охин, хүү хоёртойгоо хотод ирсэн. -Та одоо ажлаа хийж байгаа юу?

-Би сумынхаа нэг буудалд жижүүр хийдэг байсан юм. Охиноо алга болсон өдрөөс хойш ажилдаа яваагүй. Гарсан. Нөхөр оны дараахан ажилдаа орсон. Төмөр замд ажилладаг юм. Нөхөр маань ажлаа хийхгүй гэхээр болохгүй юм. Банкны зээлтэй болохоор нэг нь ажил төрөлтэй байж байхгүй бол… Дунд эгч нь сэтгэл санааны цочролд ороод, хичээлдээ явж чадахгүй нилээд удсан. -Та Улаанбаатарт хэр удах вэ? Охиноо хайхтай холбоотой ажлаар л зорьж ирсэн үү?

-Өнгөрсөн лхагва гаригт ирсэн /2018.01.17/. Эгч нь охиноо л хайж яваа. Хэд хонохоо мэдэхгүй байна. Цагдаагийнхантай уулзах ажилтай. Бас н.Санхүү гэж сайн мэргэч байдаг гэж дуулаад, тэр хүнтэй уулзъя гэж бодоод, зорьж ирсэн юм. Ирснээсээ хойш цаг авч уулзах гэж дугаарлаад, орж чадаагүй л явж байна. Үзэж харахад нь хэрэг болох болов уу гээд охиныхоо зураг, хичээлийн дэвтэр, уншдаг ном, өмсдөг хувцаснаас нь аваад явж байна. Эгч нь зүгээр хүлээж суухаар гээд өнөөдөр /Өчигдөр/ болсон Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийж байгаа уулзалт дээр хүртэл очиж үзлээ. Ямар ч байсан үгээ хэлсэн. Гэхдээ сандраад, олигтой юм хэлж чадсангүй. Эрлийн ажиллагааны талаар нарийн мэдээлэлгүй байна лээ. Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийнхнээс асууя. Хүүхдүүд алга болсон нь эцэг, эхчүүдийн анхаарал сул байгаатай холбоотой гэсэн зүйлс хэлсэн.

Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдал, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, дээр нь үүрэн телефоны компаниуд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж чадвал охины минь сургийг гаргаад өгчих юм шиг санагддаг. Ганцхан цагдаагийн байгууллага л ажиллаж байна. Тагнуулынхан ядаж охины минь хамгийн сүүлд утсаар ярьсан байршлыг тогтоогоод өгчихөж болохгүй юм байхдаа гэж төдийгөөс өдийг хүртэл хүлээж байна.

Сэтгэл гаргахгүй байгаа хэсэг байгууллага, хүмүүст би гомдолтой байгаа. Төрийн байгууллагууд хоорондоо яагаад ийм холбоогүй ажилладгийг гайхаж байна. Би Ерөнхийлөгчөөс үүнд анхаарч өгөөч гэж хүсэх гэж очсон. Санаа тавих үгүйг нь хэлж мэдэхгүй.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6