Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулуунаас болж хоёр цагдаагийн албан хаагч шийтгэл хүлээжээ
Image
Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг боллоо
Image
Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна
Image
Дөрвөн хороог хуваалаа
Image
Д.Одбаярыг даргын ажлаас нь чөлөөллөө, одоо Цэцээс зайлуулъя
Image
В.Путины амбиц, Х.Баттулгын мөрөөдөл
Image
Тариаланч С.Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Image
Д.Одбаярыг Цэцийн даргаас чөлөөлж, гишүүнээр нь үлдээлээ
Image
Н.Цэрэнбат:Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилтоо ахиулан 22.7 болгож өсгөлөө
Image
“Аялгуут намар” тоглолтоо үзээд “Амжилт академи”-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцаарай
Image
Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөллөө
Image
ХАЧИРХАЛТАЙ, НО-ТОЙ ТОМИЛГОО
Image
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Image
ЭЗБХ:Шатлан дэвших зарчимд үндэслэсэн УИХ-ын даргын саналуудыг дэмжлээ
Image
Стандартад зааснаас 8.8-117 дахин их хүхрийн агууламжтай дизель түлш борлуулагдаж байна
Image
Теннис: Монгол охин 6 мянган ам.доллараар шагнуулав
Image
Волейболын тэмцээн зохион байгуулагдлаа
Image
Монголчууд дэлхийн шилдэг боллоо
Image
СУРВАЛЖИЛГА: Итгэл нь сацрах ээжийн “маргаашид үргэлжлэх зургаан зүрх”
Image
"ШИНЭ ХОВД" Хөрөнгө оруулалт-Хөгжлийн II чуулган 11 сарын 23 нд Ховд аймагт болно
Image
Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов
Image
Гаалийн хяналтын талбайнууд ачилтаа зогсоох шаардлагатай байна гэлээ
Image
УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлааны эмээр шуурхай хангаж эхэллээ
Image
ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ-т шалгаж байна
Image
Долоон хүн нас барсан осолд холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Image
Хоёр байнгын хороо хуралдаж, томилгоо хэлэлцэнэ
Image
Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө
Image
Олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг соёрхон баталж, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ
Image
“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сайн үйлсийн аянг өнөөдрөөс эхлүүллээ
Image
Үндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
Image
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
Image
12 давхараас унаж амиа алдсан охины халааснаас "хачирхалтай" гэрээслэл олджээ
Image
Насан туршийн боловсролын төвийн сургалтууд амжилттай явагдаж байна
Image
ХУД-ИЙН 12 ДУГААР ХОРООНД “ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын II шатны аудит явагдаж байна
Image
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ
Image
Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
Image
"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ
Image
201,425 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
Image
Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
Image
Швед дэх Монголчуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 дахь жилдээ амжилттай боллоо
Image
Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө
Image
Тавантолгой Гашуун сухайтын замд Цагаан хаданд жолооч нар жагсаж эхэллээ
Image
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу
Image
Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
Image
Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
Image
Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Image
Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
Image
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
Гар утсанд донтвол тархинд цус харваж, саажилт үүснэ
Image
Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАР ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
Image
ОХУ цэргийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх саналыг Хятадад тавилаа
Image
АНУ, УМАРД СОЛОНГОСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ИРЭХ 1 ДҮГЭЭР САРЫН ЭХЭЭР БОЛЖ МАГАДГҮЙ
Image
Өнгөрсөн дөрвөн өдрийн хугацаанд 3 хүүхэд буудуулжээ
Image
"Хүний эрхийн нээлттэй өдөр" Дорноговь аймагт болж байна
Image
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХӨРӨНГӨ ГАРГАХГҮЙ БОЛ ХҮНИЙ АМЬ ЭРСЭДСЭЭР БАЙНА
Image
ШИНЭХЭН БРЭНДИЙН ДЭЭЖЭЭС БЭЛЭГЛЭЛЭЭ
Image
Д.Аманбек: Баян-Өлгий аймагт тооллого хийхэд техникийн зөрчил гараагүй
Image
ЦАХИМЖСАН БИЕЭ ҮНЭЛЭЛТ
Image
НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ “ШИНЭ ГЭР” ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
Мексикийн шоронгийн амьдрал
Image
ГЯЛГАР УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ ГУРАВДУГААР САРААС ЭХЭЛЖ ХОРИГЛОНО
Image
ТЭРБУМТНУУДЫН ТУРШЛАГААС СУРАЛЦАХ НЬ
Image
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Image
Өчигдөр ордонд, өнөөдөр шоронд
Image
Д.Болд: Агаарын бохирдлын эсрэг хамтдаа ЗОРИГТОЙ, ДАЛАЙЦТАЙ арга хэмжээ авъя
Image
Мөсний гайхамшиг
Image
Дуучин С.Батсүх:Миний эхнэр ааштай ч гэсэн энд тэнд очиж хаа хамаагүй хүмүүстэй ам мурийх хүн биш шүү!!!
Image
Төрөлхийн математикч хүн ч бодоход хэцүү бодлого: харин та бодож чадах уу?
Image
Өрнийн зурхай
Image
Хуурамч дуудлагаас болж ахмадууд амиа алдах болжээ
Image
Дуучин Укагын сайхан “ЗАЛУУ”
Image
Чуулганаар үлдсэн долоон сайдыг томилно
Image
Нүхэнд унасан 6 настай хүүг аврах ажиллагаа амжилтгүй болжээ
Image
Томуугийн вакциныг 15 мянган төгрөгөөр хийнэ
Image
СУРАГ АЛДАРСАН BX ЭРГЭН ИРЖЭЭ
Image
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог сумдуудад ажиллаа
Image
МАХН-ЫН II ИХ ЧУУЛГАНААР НАМЫН ДАРГАА СОНГОНО
Image
С.ЛАВРОВ, М.ПОМПЕО НАР АНХ УДАА ХУВИЙН УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
Image

ЖҮЖИГЧИН Э.АЛДАР: БИ ДИПЛОМАТЧ БОЛОХООР ШИЙДЧИХСЭН БАЙСАН

Өглөөний мэнд ээ. Танай сайтыг уншиж байгаа бүх хүмүүст мөн энэ өдрийн мэнд хүргэе.

Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болов. Гэр бүлд нь урлагийн хүн байв уу?

Манай аав Дуурийн театрт хийлчээр ажилладаг байсан. Тухайн үед аав маань мэргэжлээ дээшлүүлэх зорилготой ОХУ-ыг зорьж, бид гэр бүлээрээ тэнд амьдрах болсон л доо. Тэр үед бол би шууд дипломатч болно гэж дотроо их боддог байсан. Харин буцаж Монголдоо ирээд 10 жилийн урлагийн үзлэгт орох гэж байхад “ТВ Коктейл”-ийн Цоомоо /Жүжигчин Э.Цолмонбаяр/ ах маань бид нарыг бэлтгэж өгч байлаа. Яг урлагийн үзлэгийн өдөр миний гарах хэсэг дээр хөгжим гацаад, тэгээд хүмүүсийг уйдаахгүйн тулд жүжиглэх л хэрэгтэй байх гэж бодоод Цоомоо ахтай шууд тайзан дээр харьцаад, ямар ч алдаа байхгүйгээр урлагийн үзлэгээ авч гарч байсан юм.

Урлагийн үзлэг дууссаны дараа Цоомоо ах: “Алдар аа, чи СУИС-ийн жүжиг ангид шалгалт өгөөч” гэж байсан, тэр үед би 8-р анги байсан болохоор дүү нь өөр хүсэл мөрөөдөлтэй гээд л нэг их тоогоогүй. Ер нь, МУИС-ийн Олон улсын харилцааны ангид сураад, шууд дипломатч болоод буцаад Орос руу явж амьдарна гэсэн бодлоосоо салаагүй байсан. Тэгээд 10-р ангид ордог жилээ өөрөө урлагийн үзлэгээ найруулан тавьж эхлэхэд манай ангийнхан ч гэсэн “Алдар аа, чи жүжигчин болооч” гэж хэлж байлаа. Төгсдөг жилээ МУИС, СУИС хоёрт хоёуланд нь шалгалт өгч, хоёуланд нь тэнцсэн. Яг сонгох үед за ер нь жүжигчний мэргэжил гоё юм байна гээд, өөрийгөө их сайн хөгжүүлэх юм бол болох юм шиг санагдаад сонгосон доо. Жүжигчин болъё гэсэн бодол их хожуу төрж байсан гэх юм уу даа.

Жүжигчин Цоомоо их нөлөөлсөн байх нь ээ..

Мэдээж л дээ. Шал өөр бодол, хүсэл мөрөөдөлтэй явж байсан хүүхдэд чамд авьяас байна гэдгийг хэлж,сургаж өгсөн. Магадгүй тэр үед тэгж хэлээгүй байсан бол би аль хэдийн Дипломатч ч болчихсон явж байж мэднэ.

Энэ хүртэл явахад шантрах үе байсан л байх. Магадгүй энэ мэргэжлийг сонгочихоод харамсаж байсан тохиолдол бий юу?

Харамсаж , шантарч байсан зүйл огт байхгүй ээ.

Ер нь хүн мэргэжлээ зөв сонгоод, өөрөө түүндээ шамдан суралцахад шантраад байх шалтгаан байхгүй гэж би боддог.

Залуучууд маань юу хүсч байна, ямар мэргэжил сонгомоор байна гэдгээ зөв тодорхойлоод, дээрээс нь тэр мэргэжилдээ дурлаж чадвал амжилт ойрхон байдаг гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Хамгийн гол нь мэргэжлээ хэн нэгний хэлснээр биш, өөрийн хүсэл мөрөөдлөөрөө сонгох ёстой юм болов уу

Яагаад заавал хошин урлагийг сонгох болов? Жүжигчин мэргэжил эзэмшсэн ихэнх хүмүүс УДЭТ-т орох хүсэлтэй байдаг юм шиг санагддаг.

Сургуулиа төгсөөд мэдээж Драмын театр руу орох эрмэлзэл бол байсан. Гэхдээ тэр үед орон тоо байхгүй байж таарсан. Оюутан байхад “Boomtown” хамтлаг байгуулагдаад, “Өнгөт инээд”, “Х-Түц” “Маск” продакшнуудын ард бүжиглэдэг байсан. Бид нар нэгэнт л жүжигчин мэргэжлийг сонгосон учраас бүжиглэх, жүжиглэх, дуулах гээд тал талын авьяастай байх ёстой.Дээрээс нь ах, эгч нараасаа сайн суралцъя, тайзан дээр гарахад яаж жүжиглэж байна гэдэг ч юм уу, практик хэрэгтэй байсан. Жүжигчин мэргэжил эзэмшсэн хүн болгон ах захаа сайн хүндэлдэг, тэд нараасаа их зүйл сайн суралцах ёстой гэдгийг маш сайн мэддэг.Тэгээд л хошин урлаг надад нэг тоглолтод ороход таван дүрд хувирч болохоор, өөрийгөө задалж болохоор санагдсан.

Сүүлийн үед “Маск”-ийн тоглолтонд жүжигчин Э.Алдар харагдахгүй байсан учраас үзэгчид таныг хамтлагаасаа гарчихлаа гэж ойлгосон?

Би албан ёсоор хэлье, “Маск” продакшнаасаа гараагүй уран бүтээлийн чөлөө авчихсан байгаа. Учир нь, өөрийгөө өөр өнцгөөс харуулах зорилго тавьсан. “Фантастик” продакшн “Маш нууц”, “Том толгойтын романс”, “18 нас би чамд хайртай” кинонуудыг бүтээчихээд хэсэг хугацаанд яваад ирсэн. Тэнд очоод 6 сар байхдаа өөрсдийгөө хөгжүүлэнгээ давхар амарч, “Зүрхний хилэн”-гийн зохиолыг ярьцгааж, тус кинондоо Алдар гэдэг хүнийг өөр өнцгөөс харуулах дүр авсан учраас сахлаа ургуулах, жингээ хасах шаардлага гарсан . Удалгүй бид ирээд “Зүрхний хилэн”-гийн өвөл, хавар, намар, зун дамнаж зураг авсан учраас тоглолтод орж амжаагүй л дээ. Өчнөөн удаан ургуулсан сахал үсээ хусаад тоглолтондоо орно гэдэг бол хэцүү. Тэгээд “Зүрхний хилэн”-гийн зураг авалт дуусаад “Маш нууц-2”-ын зураг авалтад явсан. Ингээд л кинонд явсаар байгаад тоглолтууддаа оролцож амжаагүй. ”Маш нууц-2”-ын натурт байхад кино зохиолын санаа орж ирсэн. Ингээд л дахиад энэ киноны зохиол, зураг авалт гээд яг л ингэж таараад байгаа юм л даа.

Ямар кино зохиол вэ?

“One night” гээд романтик, инээдмийн уран сайхны кино хийхээр зориглосон. Энэ нийгэмд юу дутагдаж байна, залуучууд юу хүсч мөрөөдөж байна гэдэг зохиолын судалгаа хийсэн.

Киноны нэрний тухайд, яагаад “One night” гэж нэрлэсэн бэ?

Ер нь бол киноны трэйлер цацагдсанаас хойш залуучууд +18 кино гэж ойлгоод байсан. Гэхдээ “One night” чинь нэг шөнө л гэсэн үг шүү дээ. Магадгүй нэг өдрийн үйл явдал ч гарах юм бил үү, тэрийг би энд задлаад яахав. Залуучууд буруу ойлгоод байгаа юм. “One night stand” гэх юм бол “+18” гэдэг утгаар ойлгож болно л доо.

“One night” кино өөрийн тань хэд дэх зохиол вэ?

Өмнө нь найруулагч Б.Тамир, Бүрнээ нартай хамтарч “18 нас би чамд хайртай”, “Том Толгойтын романс”, “Зүрхний хилэн” кинонуудыг хамтарч бичсэн. “One night”-ийн тухайд бол ганцаараа зохиолыг нь бичиж, анх удаа найруулагчаар нь ажиллалаа. Мэдээж, “Фантастик” продакшнийхнаараа хянуулна, уншуулна, засвар, шүүмж авалгүй яахав.

Жүжигчдээ хэрхэн сонгосон бол?

Зохиолоо уншиж байхдаа л ямар хүмүүс тохирохоор байна гэдгийг төсөөлж бодсон л доо. Тэгээд би залуу уран бүтээлчдээ дэмжье, дүү нарыгаа тоглуулбал гоё юм байна гэж бодсон. Жүжигчин Б.Мишээл, Т.Нямдорж, “Maaz” хамтлагийн Р.Сүхболд зэрэг дүү нар маань тоглосон. Жүжигчин мэргэжилтэй байсан ч кинонд туслах, зургийн дарга, гэрэлтүүлэгч гээд янз бүрийн юм хийгээд явж байхыг үгүйсгэхгүй. Тэд маань бас бид нараас суралцдаг. Дандаа залуучуудыгаа тоглуулбал их гоё шинэлэг кино болох юм гэж дотроо, хувьдаа дүгнэлт хийсэн.

Хэдий хэр хугацаанд зураг авалт хийгдсэн бэ?

Наймдугаар сарын 20-ноос зураг авалтаа хийхээр Хөвсгөл аймгийг зорьсон. Төлөвлөгөөгөө маш сайн гаргачихсан байсан учраас зураг авалтууд ер нь хурдан явагдсан гэж хэлж болно. Хамгийн сүүлийн зургаа 11 сард аваад, тэгээд үндсэндээ монтаж, дуу дүрсний ажилдаа орсон.

Хэзээ нээлтээ хийх гэж байгаа вэ?

Хайрын сар буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр бүх кино театруудад гарч эхэлнэ.

Зохиол бичих хүсэл яг ямар үед төрдөг вэ?

Манай жүжигчний мэргэжил хүмүүсийг ер нь их ажиж явдаг. Хажууд ямар хүн сууж байна, юу ярьж байна, сэтгэл санааны байдал ямар байна гэдгийг ажиглаж явдаг.Эхний ээлжинд зохиолоо тархиндаа хөгжүүлээд, бага багаар санаа нэмээд явж байдаг. Ингээд явсаар байгаад зарим санаануудаа мартаж эхэлдэг, яг тэр үед нь санаануудаа цаасан дээр буулгаж байгаад “заа одоо яг бичье” гэж бодоод л суугаад биччихдэг. Бичиж байх хугацаанд гацах тохиолдол бас байна. Тэр үед зохиолоо хаяад өөр юм бодоод ч гэдэг юм уу, найз нөхөдтэйгээ уулзана ч гэдэг юм уу эргэн тойрноо харж суудаг ч юм уу хайгуул хийж явдаг, дахиад бичдэг. Ихэнхдээ ийм үйл процессоор бичдэг дээ.

Тэгвэл өөрийн амьдралд тохиолдож байсан үйл явдлаасаа зохиолдоо тусгаж байсан удаа байгаа юу ?

Мэдээж өөрт тохиолдож байсан хүнд, хөгжилтэй зүйлүүдээсээ шигтгэж оруулж байсан удаа бий.. Яагаад гэхээр, тэр болж байгаа үйл процесс дунд би өөрөө байсан учраас илүү ойрхон байдаг ш дээ. Гэхдээ яриад яахав /инээв/

Өөрөө хэр хатуу найруулагч болох төлөвтэй байна вэ?

Хатуу найруулагч гэхээсээ илүү би кино багийнхандаа их санаа зовсон. Дүү нар маань даарч байгаа болов уу, ядарч байгаа болов уу гэх зэрэг дээр их анхаарал хандуулсан. Хааяа уурлах үе байлгүй л яахав. Гэхдээ хахир хатуу юу, уян зөөлөн үү гэдэг дүгнэлтийг дүү нар маань аль хэдийн хийчихсэн байгаа байх аа. Би өөрөө өөрийгөө дүгнэх биш, хүмүүс намайг дүгнэвэл илүү юм болов уу.

Яагаад заавал инээдмийн кино жанрыг сонгосон бэ?

Сүүлийн үед миний бодож байгаагаар нийгэмд маш их стресс байна, ядаж л сошиал ертөнц рүү өнгийхөд хүртэл дандаа хар бараан мэдээ байна шүү дээ. Энэ бүхэн дундаас өөрийгөө ганц өдөр, ганц цаг чөлөөлөөсэй, инээмсэглээсэй, эерэг зүйлийг мэдрээсэй гэж л бодсон доо

Жүжигчин Э.Алдарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Одоо яг кино нээж байгаа учраас ажил ихтэй байгаа. Бусад өдрүүдэд бол “Gym”-д явна, хөлсөө гаргана. “Зүрхний хилэн” киноны дүрээ бүтээх гэж турах шаардлага гарсан л даа. Түүнийхээ үр дүнд хөдөлгөөн хүнд маш их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Яг өөрийгөө амрааж байх үедээ хааяа PC /“Дота” / тоглох дуртай. Би үүнийг киноныхоо үйл явдал дээр шигтгэж үзүүлсэн байгаа /инээв/

Жүжигчин Э.Алдар найруулагч боллоо. Харин дараагийн зогсоол юу байх бол?..

Сайн мэдэхгүй байна. Би өөрийгөө нээх гэж л яваа. Анх удаа найруулагчаар ажиллаж түүнийхээ ард гарах гэж байна.Цаашаа юу болж өөрчлөгдөхийг би таашгүй.

Гэхдээ дан ганц найруулагчаараа явна гэсэн үг биш, нэг кино найруулаад би болчихлоо, найруулагч болчихлоо гэж бодвол өрөөсгөл ойлголт. Залуу хүн учраас өөрөө юу хүсч мөрөөдөж байна, түүн рүүгээ л зорьж ажиллана.
Энэ нийгэм, хүмүүс өдрөөс өдөрт өсөн дэвжихийн төлөө явж байна шүү дээ. Тэгэхээр, дараагийн удаа Э.Алдар гэдэг хүн юу хийж явахыг таахын аргагүй.

Эх Сурвалж http://mongoliinmedee.com

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6