Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Мод тарьж ойжуулалт хийхдээ хар шороо ашиглахгүй байхыг зөвлөв
Image
“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ
Image
Ноолуурын урамшууллыг малчдын 70 хувьд нь олгоод байна
Image
АНУ-д эсэргүүцлийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна
Image
АН-ын 3х3 Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ
Image
"Толийг зөв газраа байрлуулвал..." - Иран бүсгүйн гайхалтай бүтээлүүд
Image
Төмөр хүний бээлийг бодит болгожээ
Image
Монгол Улс I-V сард 17.5 сая ширхэг амны хаалт импортолжээ
Image
Өчигдрийн хүчтэй шуурганаар хоёр гэр нуржээ
Image
Ахуйн хаягдал үнсээр шингээгч үрэл үйлдвэрлэх туршилтыг хийж байна
Image
Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
Image
Хайлаастад айлын хашаа мөргөсөн жолооч хэргийн газраас зугтжээ
Image
Мөнххааны хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгээ жишиг болгоно
Image
"Spice Girls"-ийн охид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Image
Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэнийг хамруулна
Image
Төрийн бус өмчийн 32 их, дээд сургуульд шалгалт хийжээ
Image
Б.Отгонсүх: Нийслэлээс газрын зөвшөөрлөө буруу ашигласан ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
Image
Нийслэлд анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ
Image
Эрчмийн 60 айлыг инженерийн шугамд холбож байна
Image
Улсын хэмжээнд 321 мянган га-д тариалаад байна
Image
Д.Нарангэрэл: Айлуудын хаалга тогшиж, сонгуулийн сурталчилгааны материал тараахгүй байхыг зөвлөж байна
Image
Вашингтон хот руу 1600 цэргээ илгээжээ
Image
Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном
Image
Германд 70 кг хар тамхи тээвэрлэсэн консулын ажилтнуудад прокурор 11 жилийн хорих ял оноожээ
Image
Өвөрхангай усан спортын төвтэй боллоо
Image
Андроид гар утсыг гацаадаг дэлгэцний “wallpaper” илэрчээ
Image
Гурван хоногийн дотор 440 хүүхэд гэмтлийн эмнэлэгт ханджээ
Image
"Бүрэн автомат анализатораар эсрэг биетийг илрүүлэх оношлуур бүхий лаборатори ХӨСҮТ-д бэлэн боллоо"
Image
“Twitter” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ
Image
Гэсэр сүм болон Бэтүб хийд орчмыг ногоон байгууламжтай болгожээ
Image
С.Ононбаяр: “Баавгайтай барилдаад амьд үлдсэн залуу” гэсэн нийтлэл тухайн үед гарч байсан
Image
Трамп үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн цагдаад хүндэтгэл үзүүллээ
Image
18 сумын мал эмнэлгийн тасаг нэгжүүдэд мотоцикл хүлээлгэн өгөв
Image
Түүхийн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ
Image
“COVID-19 бол цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь...”
Image
Биеийн сул талаа зоригтойгоор илчилсэн алдартнууд
Image
АНУ-д эсэргүүцлийн ажиллагааны үеэр 11 хүн амиа алджээ
Image
Гарын савангийн импорт өмнөх оныхоос 7 ДАХИН өсжээ
Image
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо
Image
Нэг жил наадам өнжлөө гээд УЛАМЖЛАЛАА МАРТАЖ, СЭТГЭЛЭЭР УНАХГҮЙ
Image
Уханьд 10 сая орчим хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
Image
Зургадугаар сарын зурхайгаа уншаарай!
Image
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ
Image
Дэндүү эрт боловсорсон Эвэгийн Хөхдэй буюу эрч хүч, итгэл сэтгэл шингэсэн таван дэвтэр
Image
Австри улс Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг цагдаагийн байр болгох зураг төслөө танилцууллаа
Image
“Apple” Япон дахь нэрийн дэлгүүрүүдээ эргэн нээнэ
Image
Гэрийн орчны бохирдол бидний үрсийг "ХӨНӨӨЖ" байна!
Image
Улсын эмнэлгүүд “Мобинет Wi-Fi” үнэгүй ашиглана
Image
Алтан Өргөө кино наадмыг ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР, ҮНЭГҮЙ үзээрэй
Image
Дэлхийн хотуудын дарга нартай харилцан туршлага солилцлоо
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Онгоц саатуулсан Сирийн иргэн Монголд дөрвөн жил хууль бусаар амьдарчээ
Image
Тархины харвалтын эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэнэ
Image
УИХ-ын гишүүн Д.Ганболдыг МАН-ын бага хурлын гишүүнээс хасчээ
Image
Инфографик: Сошиал медиа пост зургийн хэмжээ – 2018
Image
Үүнийг 5 жилд нэг удаа уугаад бүх төрлийн өвчнийг ор тас мартаарай!
Image
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХОЁР СУМЫН ХИЛИЙН ЗААГ ДЭЭР ОЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ
Image
ХҮҮХДЭЭ БУРУУ НЭРЭЭР ХОЧИЛЖ НЭРЛЭХ НЬ ИЙМ Л АЮУЛТАЙ.
Image
“БҮС БА ЗАМ” САНААЧЛАГА БА МОНГОЛ УЛС ДАХЬ БОЛОМЖ” СЭДЭВТ ФОРУМ БОЛНО
Image
Хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 25 дуудлага бүртгэгддэг
Image
15-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭН ТА ХЕПАТИТИЙН В, С ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ
Image
Шүүдэрцэцэг хэдэн эрчүүдийн уруул амтлав
Image
УИХ-ЫН ГИШҮҮД ОРОН НУТАГ ДАХЬ МСҮТ, ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖУУДАД АЖИЛЛАВ
Image
ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН СААДГҮЙ ОРЖ, ГАРАХ ХААЛГАТАЙ БОЛОВ
Image
МОНГОЛЫН БАГ ХОЙД СОЛОНГОС, СИНГАПУРТАЙ НЭГ ХЭСЭГТ БАГТАВ
Image
Өвс ачсан машин шатжээ
Image
Д.Трамптай Японы Ерөнхий сайд уулзав
Image
МОНГОЛБАНКНЫ ГУРАВДУГААР САРД ХУДАЛДАН АВСАН АЛТ ӨМНӨХ ОНЫХООС 87%-ААР БУУРЧЭЭ
Image
ЧУУЛГАН: САЙДУУДЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
1000 БАГШИД КОМПЬЮТЕР ОЛГОЛОО
Image
ЗМЗ-ын бүсгүйчүүд бяцхан хүүгийн ирээдүйд хуримтлал үүсгэжээ
Image
МОНОС МОДНЫ СУУЛГАЦ ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Image
Питер Чарльзуортын дарсан С.Зориг агсаны ХОВОР ЗУРГУУД
Image
МӨНГӨН ДЭВСГЭРТ ШАТААСАН ЦАГДАА НАРЫГ АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ
Image
АНУ-ын гурван мужид онц байдал зарлалаа
Image
ЯПОНЫ ШИНЭ ЭЗЭН ХААН АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ АНХ УДАА ҮГ ХЭЛЭЭ
Image
Доллараа амжиж зараарай
Image
Дэлхийн хамгийн жихүүдэс хүргэсэн газрууд
Image
Бидон Д.Ганбат бэлэн мөнгө тарааж явна
Image
Г.Мандахнарангийн асуудлаар Голланд өмгөөлөгч хөлслөн ажиллуулж байна
Image
Image

МОНГОЛ-ХЯТАДЫН ХҮМҮҮНЛЭГИЙН СОЛИЛЦОО НЬ НАЙРСАГ ХАРИЛЦАА, ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛНЭ

Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 онд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр байгуулсан Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдаан 2018 оны нэгдүгээр сарын 25-нд Бээжин хотноо болж, хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцлоо. Хурлынпротоколын дагуу 2018 онд хийх ажлуудаа төлөвлөж, төлөвлөгөөний биелэлтийг Улаанбаатар хотноо болох дараагийн хурлаар дүгнэн, ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргах юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүүхэд залуучууд, орон нутгийн солилцоо, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээл, телевиз кино, аялал жуулчлал, хөдөлмөр, нийгмийн хамгаалал зэрэг салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх зорилготой Хамтарсан зөвлөлийн Монголын талын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Хүмүүнлэгийн солилцоог хэрэгжүүлэх нь манай хоёр орны төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Хамтарсан зөвлөлөөс гарсан саналыг хэрэгжүүлэх зөвлөлөөр хэлэлцэх нь энэ механизмыг илүү үр дүнтэй болгоно гэж бид үзэж байгаа. Хамтын ажиллагааны гол хөшүүрэг хүмүүнлэгийн салбарт хийгдэх ажлуудад тулгуурлах болно. Тухайлбал, Монголын соёлын төвийг Бээжин хотноо байгуулах асуудал олон жил яригдлаа. Үүнийг ажил хэрэг болгомоор байна. 2022 онд Бээжинд өвлийн олимп болох тул биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах нөхцөл үүсэж байгаа. Хоёр талын харилцааны давуу талыг ашиглан аялал жуулчлал, тэр дундаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ч бидэнд хийх ажил их байна. Аливаа орнуудын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал үүрэгтэй байдаг. Тиймээс энэ салбарын харилцааг ч тасралтгүй хөгжүүлэх шаардлагатай байна. 2019 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ хүрээнд хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлөөс хийсэн эхний ээлжийн гол ажлуудаа Улаанбаатар хотноо дүгнэх таатай боломж бүрдэнэ гэж итгэж байна. Монголын тал хамтарсан зөвлөлийн ажлын хүрээнд хоёр орны ард түмний найрамдал, итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө Хятадын талтай нягт хамтран ажиллана хэмээн хуралдааны үеэр хэллээ.
Хамтарсан зөвлөлийн БНХАУ-ын талын дарга, Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэр хоёр тал хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлж, шинэ шатанд гаргах талаар ярилцаж тохирсон. Түүнээс хойш олон ажил хийгдсэн. Энэхүү хамтарсан зөвлөл бол цаашид хоёр орны хооронд хүмүүнлэгийн солилцооны чиглэлээр хийгдэх гол ажлуудыг төлөвлөж, ажил хэрэг болгох харилцааны гүүр байна гэж харж байгаа. Анхдугаар хуралдааны хүрээнд монголын талаас тавьж буй саналуудад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга нарын хурлаар тухай тухайн жилдээ хийх гол ажлуудаа ярилцаж, төлөвлөгөө гарган ажиллах нь үр дүнтэй гэсэн юм.

Худалдаанд оролцсон БСШУСЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Гарьд, Өнгөрсөн хугацаанд хоёр орон боловсрол, соёлын чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн. Ялангуяа боловсон хүчнийг бэлтгэх, хоёр талд соёлын арга хэмжээнүүд харилцан зохион байгуулах зэрэгт тодорхой үр дүнд хүрсэн. Цаашид судалгаанд суурилласан эрэлттэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, кино, драмын хамтарсан бүтээлүүд хийх, Монголын гарааны бизнес буюу старт-ап компаниудыг Хятадын компаниудтай холбох ажлуудыг хийх хүсэлтэйгээ илэрхийлэв.
Мөн БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Хятад-Монголын хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлж, талуудын БНХАУ-ын хилээр орж гарах үнэмлэх /хилийн бүсэд аялах зориулалттай/-ээр Хятад-Монголын хил орчимд аялах боломжийг бий болгох чиглэлээр ажиллаж, хамтарсан судалгааг эхлүүлэн аяллын маршрутыг тодорхойлох, “Хятад-Монгол-Орос гурван улсын 5 газрын аялал жуулчлалын холбооны тэргүүлэгч нарын хурал”-ын механизмыг ашиглан Хятад-Монгол-Оросын “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын брэндийг бий болгох ажлыг урагшлуулах зэрэг саналыг тавьсан бол ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг”-ийг хоёр талын холбогдох яамд хооронд байгуулж, энэ хүрээнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад чиглэсэн арга хэмжээг хамтран зохион байгуулах, хоёр орны ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амралт сувиллын үйлчилгээнд хамруулах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, амралт сувиллын үйлчилгээний туршлагыг харилцан судлах, соёл, үзэсгэлэнт газартай танилцах боломжийг олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдтэй ажилладаг мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага судлахталаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн БТСГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Н.Насанбат, Хоёр талын биеийн тамир, спортын байгууллагууд олон улсын үйл ажиллагаанд зохицуулах байр суурьтай байхыг дэмжиж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, “Бээжин-2022” өвлийн Олимпийн наадамд бэлтгэх зорилгоор талууд өвлийн спортын төрөлд хамтын ажиллагаа солилцоог нэмэгдүүлэн өргөжүүлэх, үндэсний шигшээ багууд, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний салбарт мэргэжилтэн солилцох, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах саналаа тавилаа. Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, БНХАУ-ын ӨМӨЗО, Улаанбаатар хоттой “Соёлын долоо хоног” арга хэмжээг үргэлжлүүлэн ээлжлэн зохион байгуулах, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиохтой холбогдуулан 2018, 2019 онд Монгол, Хятадын соёлын өдрүүдийг Улаанбаатар, Бээжин хотуудад харилцан зохион байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн танилцуулах аялал зохион байгуулах, Хөх хоттой уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, төсөл хэрэгжүүлэх, ЕБС-ийн багш, сурагчдын солилцоог идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа уламжлав.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд дээрх хуралдаанд оролцож, хоёр орны улс төрийн харилцаа таатай болохын хэрээр хэвлэл мэдээллийн байгууллагууд ч нээлттэй, харилцан өгөөжтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байгааг дурдаад уламжлалт хамтын ажиллагаатай СИНЬХУА агентлагтай байгуулсан гэрээгээ шинэчлэн байгуулах хүсэлтээ тавив. Мөн БНХАУ-ын бусад хэвлэл мэдээллийн байгууллагатай ч найрсагаар, ялангуяа Монгол Улсыг гадаадад сурталчлагч байгууллагын хувьд Монголын тухай мэдээллийг түлхүү нийлүүлэх, сэтгүүлчид болон хятад, монгол хэлний боловсон хүчнээ харилцан богино хугацаагаар солилцон ажиллуулж, хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх, техник технологийн дэвшлээс суралцах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаатэй танилцан туршлага судлаж, цаашдын үйл ажиллагаандаа тусгах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээ.

Хоёр тал эхний ээлжинд 40 гаруй хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг ажил хэрэг болгохоор тохиолцсон бөгөөд үүнд,
-Хоёр улсын Засгийн газар хооронд тэтгэлэг харилцан солилцохХятад, Монголын солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хятадын тэргүүний залуучуудыг Монгол Улсын тэргүүний их сургуульд суралцуулж солилцоог хөгжүүлэх,
-“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр талын соёл, хүмүүнлэгийн чиглэлээр хамтарсан форум зохион байгуулах,
-Хятад улсад хадгалагдаж буй Монголын түүх, соёлтой холбоотой түүхэн дурсгал үзмэрүүдийн үзэсгэлэнг Монгол Улсад гаргах,


-Монгол, Хятадын биет бус соёлын өвийг хамтран хамгаалах хамтын ажиллагааны механизмын хүрээнд Хятад-Монголын хамтарсан дэлхийн соёлын өвийн бүртгэлийн ажлыг урагшлуулах,
-Хоёр улсын театрууд харилцан тус тусын шилдэг урлагийн бүтээлүүдийг дэлгэн толилуулах,
-Эрүүл мэндийн салбарын өндөр түвшний харилцан айлчлалыг бэхжүүлэх,
-Уламжлалт анагаах ухааны туршлага солилцох солилцоо, хамтарсан судалгаа болон боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх,

-Монголын хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд туслах,
-БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцсон хүүхэд, залуучуудын солилцооны 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, Хятадын 50 залууг Монголд, Монголын 100 залууг Хятадад харилцан айлчлуулахзэрэг томоохон ажил тусгагджээ.
Дашрамд дурдахад, БНХАУ-ын Засгийн газар гадаад улс орнуудтай соёл, хүмүүнлэгийн харилцан солилцоог хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч улс төр, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсон ажээ. Тус улс одоогийн байдлаар АНУ, ОХУ, Франц, Их Британи, Герман, Өмнөд Солонгос, Европын Холбоо, Индонези зэрэг оронтой хамтын ажиллагааны ийм механизм байгуулан боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл, радио-телевиз, аялал жуулчлал, эмэгтэйчүүд, хүүхэд-залуучууд, архивын салбар болон орон нутгийн харилцаа, солилцооний чиглэлээр ажилладаг байна.

Ш.Батболд

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6