Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Carly гэж ямар хүмүүсийг хэлэх вэ: Маркетерууд "Z" үеийнхэнд шинэ нэр бодож олжээ
Image
Сан-Диегод усан онгоцонд гал гарсны улмаас олон хүн гэмтжээ
Image
Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагджээ
Image
БНХАУ АНУ-ын байгууллага, иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ
Image
"Коронавирусийн халдварын нас баралтын түвшин 2.3% бол тарваган тахлынхыг дэлхийд 4.9% гэж үздэг"
Image
Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж 11 настай хүүхдийн амь насыг аварлаа
Image
Сэрэмжлүүлэг: Архангайн шороон замд осол гарч 31 настай залуу нас баржээ
Image
10 их наяд долларын 5G дайнд Хятад ялж байна
Image
ТЦА: Тэрэлж чиглэлийн зам ачаалал ихтэй байна
Image
Эх дэлхий минь Ногоон байгаасай
Image
Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагджээ
Image
ХӨСҮТ: Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн коронавирусийн улмаас нас бараагүй
Image
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Image
Путиныг огцрохыг шаардан 30 мянган хүн жагсчээ
Image
Жак Ма хувьцаагаа зарж их ашиг олжээ
Image
АНУ-ын Калифорни муж хорио цээрийн дэглэмээ буцааж сэргээлээ
Image
ЭМЯ: Тарваган тахал коронавирусээс ч аюултай тахал
Image
Арабууд анхны сансрын хөлгөө маргааш Ангараг гараг руу нисгэнэ
Image
Туул голд нэг иргэн усанд осолджээ
Image
Коронавирусийн дархлаа хэдхэн сарын дараа устдаг байж болзошгүйг эрдэмтэд тогтоожээ
Image
ОХУ-д “COVID-19”-ийн вакцины эмнэлзүйн туршилт дуусжээ
Image
Хэсэг саятнууд өөрсдөөс нь авдаг татварыг нэмэхийг уриаллаа
Image
Мөрөн-Хатгалын туслах замыг нээв
Image
Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрснээр нийт батлагдсан тохиолдол 243 боллоо
Image
БНХАУ АНУ-ын байгууллага, иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ
Image
ДЭМБ: Цар тахалтай тэмцэхэд олон орон буруу чиг шугaмыг баримталж байна
Image
Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаалаа
Image
Ховд аймгийн наадамд 270 орчим морь уралдав
Image
Сураггүй алга болоод байсан жүжигчин бүсгүйн цогцсыг олжээ
Image
Ховд аймгийн наадамд аймгийн заан Ц.Төмөрцоож түрүүллээ
Image
Говь-Алтайн наадамд Я.Бумбаяр түрүүлж Аймгийн арслан цол хүртлээ
Image
15 настай хүү тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан нь батлагдлаа
Image
Үндэсний сурын харваанд шинэ мэргэчүүд төрлөө
Image
Шагайн харвааны төрөлд 6 багийн 48 харваач цэц мэргэнээ сорилоо
Image
Наадмын түрүү бөхөд шагнал гардуулах ёслол боллоо
Image
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Анандын Батсайхны зээрд халзан түрүүллээ
Image
Сэрэмжлүүлэх самбар байршуулж байна
Image
Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 1, 2-р хавьтлын иргэдийг тусгаарлалаа
Image
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
Image
Сэвлэг үргээх, үс засуулахад тохиромжгүй
Image
Сур харваачид цэц мэргэнээ сорьж байна
Image
#СПОРТАЯЛАЛ: Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна
Image
БНХАУ гадаадын 23 компаниас махан бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоожээ
Image
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын илгээлтийг уламжлав
Image
НҮБ-ын АЗ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхтэй холбоотой асуудлаар тохиролцож чадсангүй
Image
Наадмын үеэр эмнэлэг 10-16 цагт үйлчилнэ
Image
Япон, АНУ сарыг эзэмшихэд хамтран ажиллахаар болов
Image
Энэ долоо хоногт Алтанбулаг боомтоор 2615 тн бодис, бараа бүтээгдэхүүн импортолжээ
Image
Ч.Уранхолбоо: Аав минь наадмын хамгаалалтад гарчихаад орой гэртээ тоосонд даруулчихсан орж ирдэг байж билээ
Image
БНХАУ-ын Эквадор улсаас импортолсон хөлдөөсөн сам хорхойн баглаа боодлоос коронавирус илэрчээ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Академич Д.Рэгдэлийг ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгов
Image
Хөдөөгийхнийг мөн их ад үзэж, доромжлох юмаа
Image
Л.ДАШНЯМ: Улсын хөгжлийг бүхэлд нь харж чаддаг хүмүүс л түлхүү сонгогдоосой гэж бодож байна
Image
ЗАСГИЙН ГАЗАР ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
АРДЫН УЛАМЖЛАЛТ АРГА. 4 ЦАГИЙН ДАРАА ХООЛОЙНЫ ӨВЧИНГ ОР МӨРГҮЙ МАРТАХ БОЛНО!
Image
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ
Image
Т.Бумчин: Бүжиг бол гайхамшиг
Image
УУРХАЙ, НӨХӨРЛӨЛҮҮДЭД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
Image
Австралийн дуучин Sia бүргэдчин охины тухай дуугаар клип хийжээ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
Оросын телевизээр гарсан Монголын талаарх Гайхалтай нэвтрүүлэг
Image
ПЁНЧАНЫ ЦАГААН ОЛИМПИЙН НААДАМД ХУРДЛАХ ЦАНАЧДЫН ХУВЦАС ИЛ БОЛЛОО
Image
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах газрууд өөрчлөгдлөө
Image
Мээмийг нь имэрч хувь заяаг нь хэлдэг хятад төлөгч
Image
ЗАСАГ ДАРГА НАРЫН ҮРГҮЙ ЗАРДАЛ
Image
Кристен Стюарт Диана гүнжийн дүрийг бүтээнэ
Image
Эдгээр зүйлсийг машиндаа хэзээ ч битгий хийгээрэй!
Image
Хүн өөрөө амьдралаа программчилдаг
Image
ЭМЯ: Амрагчид хоорондоо гар барихгүй, тэврэлдэхгүй, нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх хэрэгтэй
Image
ОРОН СУУЦНЫ ЗООРИЙН ДАВХАРТ ҮҮРЛЭСЭН НОХОЙ БӨӨС УСТГАХАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Image
Д.МЕДВЕДЕВ ДАХИН ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН БОЛОВ
Image
ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООТОЙ "БИЧИЛ ОЙН ЗАГВАР" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Image
Н. Золбоо улсын харцага цолны болзол хангалаа
Image
"Бүргэдийн баяр 2017" боллоо
Image
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ
Image
“Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр улсад жишиг болж манлайлна
Image
АЛТАЙ-БАЯНХОНГОРЫН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ХӨРӨНГИЙГ ШИЙДЭХЭЭ ЕРӨНХИЙ САЙД ХЭЛЛЭЭ
Image
“Торгоны замын ач холбогдол” хурал болж өндөрлөв
Image
Найз хүүхнийхээ хамт 29 хүүхнийг унтлагын өрөөндөө хонуулдаг чинээлэг эр Кэндимен
Image
Доналд Трамп Ойрхи Дорнодод айлчилна
Image
Image

Жанжин Д.Сүхбаатарын нэр төр, гавьяат үйлс бүдгэрэх ёсгүй

Монгол Ард Улсын Засгийн газраас 1923 оны зургаадугаар сард Жанжин Д.Сүхбаатар агсны гавъяа зүтгэлийг нь илэрхийлж, түүх дэвтэр зохион хэвлэж эрхлэн гүйцэтгэж гаргахыг Судар бичгийн хүрээлэнд даалгажээ.

Ийнхүү 1925 оны нэгдүгээр сард Д.Сүхбаатарын товч намтрыг анх хэвлэснээс хойш 1943, 1965, 1967, 1973 онуудад дахин хэвлэж, 1983 онд мэндэлсний нь 90 жилийн ойгоор нэрт эрдэмтэн, Д.Сүхбаатар судлагч доктор, профессор Л.Бат-Очир, Д.Дашжамц багш нар нэмж засварлан хэвлэлд бэлтгэж, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирал, академич Ш.Нацагдорж багш редакторлож эрхлэн хэвлүүлжээ. Ц.Мөнхдорж гэгч “Зууны мэдээ” сонины 2017 оны гуравдугаар сарын 51, 52, 53, 54, 55 дугааруудад нийтлүүлсэн “Жанжин Д.Сүхбаатарын үнэн намтар” гэсэн нийтлэлдээ: “Д.Сүхбаатар Оросын нутагт хамаатан садантай, тэндээс гарч ирсэн буриад хүн байсан нь тодорхой. Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын гарал үүслийн талаарх зохимол намтар түүхийг нь үнэн зөв болгон залруулж, үнэнээр нь бичих цаг нэгэнт болжээ” гэж бичжээ.

Миний бие, 1983 онд хэвлэгдсэн Д.Сүхбаатарын намтрыг зохиосон нэрт эрдэмтэн, профессор Л.Бат- Очир, Д.Дашжамц багш нартай 1960 оны эхнээс Монгол Улсын их сургуульд хамт багшилж, түүний намтрыг хэрхэн бичсэнийг нь бага зэрэг мэдэх тул цухасхан хэдэн үг хэлье гэж бодож байна. Басхүү Монголын үндэсний Д.Сүхбаатар судлалын академийн ажлыг хариуцаж буйн хувьд энэ нийтлэлд түүхэн эх сурвалжид нийцэхгүй буруу зүйл нэлээд байгаа тул хүүхэд, залуу үе, өргөн олон уншигчдад үнэн зөв ойлгуулахын тулд залруулах нь зүйтэй гэж үзэж байна. Ц.Мөнхдорж гэм нь “Д.Сүхбаатарын зохиомол намтар түүхийг үнэн зөв болгон залруулж, үнэнээр нь бичихийг шаардсаар байна. Энэ хүн Д.Сүхбаатарын намтар түүхийн юу нь буруу байгааг огт хэлэхгүй “Оргүй хоосноос зохиогдсон худал намтар” хэмээн бичиж байна. Басхүү түүний гарал үүслийг тухайн үед “нуух болсон” шалтгааныг нь хэлэхгүй нууцлаад байгаа юм. Энэ намтар нь зөвхөн Д.Сүхбаатар жанжны намтар бус, манай ард түмний туулсан 90 жилийн түүх юм. Энэ намтрыг бичсэн Л.Бат-Очир, Д.Дашжамц нар нь тухайн үед манай улсын хамгийн том эрдэмтэн доктор, профессор, хоёулаа Д.Сүхбаатар судлалаар ихэд мэргэшсэн, дорвитой бүтээлүүд туурвиж, өрнө, дорно дахины монголч эрдэмтдэд өндөр үнэлэгдсэн бүтээлтэй хүмүүс юм. Эл намтрыг нь эрхлэн хэвлүүлсэн Ш.Нацагдорж багш нь 1948 онд Д.Сүхбаатарын намтрыг бичиж хэвлүүлсэн академич, доктор, профессор, манай улсын хамгийн том эрдэмтдийн нэг, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирлыг их зохиолч Д.Нацагдорж гуайгаас гардаж авсан хүн юм.

1983 онд хэвлүүлсэн энэ намтар түүх нь шинжлэх ухааны үндэслэлтэй, ард түмэн, улс эх орныхоо туулсан түүхэн үйл явдалд тулгуурлан бүтээсэн, шинжлэх ухааны дорвитой том бүтээл юм. Энэ намтар нь орос, англи, япон, хятад, мажар, өвөр монгол зэрэг олон хэл дээр хэвлэгдэн, монголч эрдэмтдийн бүтээл туурвилын гол баримт, гарын авлага, удирдамж нь болж, Монгол эх орноо хилийн чанадад сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол Улс болон өрнө, дорнын улсуудын түүхийн их нэвтэрхий толь бичигт орсон том бүтээл юм. Энэ намтар түүх нь шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан, олон эрдэмтдийн оюуны хөдөлмөрөөр зохиогдсон дорвитой үнэн намтар тул дахин бичиж хэвлэх боломжгүй гэж бид үзэж байна. Үүний сацуу жанжин Д.Сүхбаатарын гарал үүсэл нь буриад гэж архивын эх сурвалжаар батлагдаагүй байхад намтар түүхийг нь хэн нэгэн хүний шаардлагаар дахин бичиж хэвлэх нь ёс зүйд нийцэхгүй ээ. Д.Сүхбаатарын тухай дорвитой бүтээлүүд туурвисан, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт эрдэмтэн Т.Намжим, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Д.Цэрэнсодном, Д.Сүхбаатар судлаач Монгол Улсын гавъяат багш, профессор С.Лувсанноров болон бусад нэрт түүхч, судлагч бодол саналаа хэлээгүй байхад тэрбээр буруу ташаа бичсэн нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд таван дугаар дамжуулан нийтлүүлж, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Сүхбаатар жанжныг буриад хэмээн сурталчилж, басхүү нийтлэл дэх эх сурвалжид нийцэхгүй буруу ташаа бичсэн зүйлээ зөвтгөхийг санаархаж, эрдэмтэн мэргэдийн судалгаагаар нэгэнт тогтсон түүхэн үнэн, архивын бодит баримтуудыг өөрчлөн гуйвуулж хүүхэд, залуучууд, өргөн олон уншигчдын тогтсон ойлголтыг зориуд өөрчлөх, эргэлзэл төрүүлэн оюуны нь боловсролд хор хүргэж, Монгол Улсын хэвлэл мэдээллийн хуулийг ноцтой зөрчсөн шударга бус зохисгүй үйлдэл гэж бид үзэж байна.

1.Архивын эх сурвалжид “1919 оны арваннэгдүгээр сарын 20-ны улаан хулгана өдрийн үхэр цагийн хооронд Баруун өргөөний улаан сахиусны өмнө Д.Сүхбаатар, С.Данзан, Лосол, Ө.Дэндэв, М.Дугаржав, Тогтох, Галсан, Далай... нар хүж барьж ах дүү бололцон тусгаар тогтносон төр, бурхан шашнаа хамгаалах үйл хэрэгт нэгэн амь, сэтгэлээр зүтгэхээр ариун тангараг тавьж, ерөөлийн үг бичиж, бурханд өргөж анхны хувьсгалт бүлэг үүссэн тухай Д.Сүхбаатар, С.Данзан, Д.Догсом, Ө.Дэндэв, М.Дугаржав нар Богд гэгээнд мэдэгджээ” гэсэн байдаг. Гэтэл Д.Сүхбаатарын Хүрээний хувьсгалт бүлгийг санаачилан байгуулсныг нь зориут үгүйсгэж, Монгол Улсын түүхэн үйл явдалд холбогдолгүй буриад хүн болгохыг санаархаж, “Д.Сүхбаатар нь нийслэл Хүрээнд буй болсон С.Данзангийн нууц бүлэгт элсч, лам Д.Бодоогийн тэргүүлсэн нууц бүлэгтэй холбоо тогтоож...” гэх зэргээр буруу бичсэн зүйлээ зөвтгөж баталгаатай болгохын тулд архивын түүхэн баримтыг зориуд өөрчлөн бичиж хэвлүүлжээ.

2.Манай Улсын архивт Хиагт хотыг гамин хятадаас чөлөөлөхөд Монгол Ардын 338 журамт цэрэг, Демко, Давыдов, Волков, Михайл Афсина, Мельников... зэрэг нутгийн найман орос, Раднота Андор гэгч унгар эмч оролцжээ. Ардын засгаас тэдэнд сар бүр 300 төгрөгний тэтгэмж олгож байжээ” гэх баримт бий.

Гэтэл Ц.Мөнхдорж нийтлэлдээ: “Д.Сүхбаатар нь өөрийн алба хааж явсан Оросын улаан армийн Кубаны алдарт V морьт дивизийн дайчдад монгол дээл хувцас өмсгөж, Хиагт хотод бүгсэн байлдааны бүрэн зэвсэгтэй 10 мянга гаруй гамин цэргийг 400 морьт партизан цэрэгтэйгээ хүч хавсран байлдаж, 1921 оны гуравдугаар сарын 18- ны өдөр бут цохин хөөн зайлуулсан тухай Баабарын “Нүүдэл шийдэл, олз гарз” номонд дурдсан байдаг” гэж бичжээ.

Үргэлжлэл бий.

 Ч.ЛУВСАНЖАВ
(Монголын үндэсний Д.Сүхбаатар судлалын академийн ерөнхий захирал, профессор)

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6