
Тайландын Чонбури мужийн нэгэн кофе шопод загвар өмсөгч бүсгүй хормогчоос өөр хувцасгүй нийтэд үйлчилжээ. Үйл ажиллагаа явуулаад удаагүй энэ газар олон нийтэд өөрсдийгөө сурталчлах зорилгоор загвар өмсөгч хөлсөлсөн ч хэрэг явдал буруугаар эргэсэн байна. Бүсгүйн нүцгэн зураг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн даруйдаа шүүмжлэлд өртөж, эзэн нь 100 мянган бахтаар торгуулж, 3-5 жил хоригдох ялаар шийтгүүлж болзошгүй байна. “Бидэнд садар самуун сурталчлах зорилго байхгүй. Би бизнесээ өргөжүүлэхийн тулд сонирхолтой маркетинг хийх гэж хичээсэн юм. Буруу зүйл хийсэндээ хүлцэл өчиж байна” хэмээн кофе шопын эзэн Прасон Суккорн мэдэгдэв.
Цагдаагийн дарга Даначай Усакитын хэлж буйгаар бүрэн нүцгэлсэн эмэгтэйг сурталчилгаандаа тоглуулж, олон нийтэд үйлчилсэн нь эрээ цээргүй үйлдэл гэнэ. Тайланд улс бол та бидний сайн мэдэж байгаачлан трансжендер залуус, хүйс солих хагалгаа, секс үйлчилгээ зэргүүдээрээ дэлхийд зартай. Нийгмийн энэ мэт замбараагүй байдал нь өсвөр насныханд сөргөөр нөлөөлөх болжээ. Тиймээс садар самуунтай маш хатуу тэмцэж байгаа ажээ.
Эх сурвалж: metro.co.uk
СЭТГЭГДЭЛ