Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Сонгинохайрханчуудаа!!! Эвийн хүчээ нэгтгэе!!!
Image
Хан-Уул дүүргийн иргэд Банзрагчийн Түвшинг онцолж байна
Image
Чингэлтэйчүүд “Боломж олгогч, Боломжийн хүн”-ээр Ж.Сүхбаатарыг сонгож байна
Image
СХД-ийн МАН-ын нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийлээ
Image
“Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр мөн үү
Image
Х.Баттулга: Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг
Image
Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна
Image
Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд ослоор амиа алджээ
Image
Бодибилдингийн спортод гологдсон
Image
“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна
Image
Хүннүгийн хаад язгууртнууд эртний Ромын шилэн аяга хэрэглэдэг байсан
Image
Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв
Image
Баруун, төвийн аймгуудын нутгаар аадар бороотой
Image
Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна
Image
Гадаадын агаарын тээврийн компаниуд Хятад руу долоо хоногт нэг л удаа нислэг үйлдэнэ
Image
Алтай хотын 2000 өрх 4000 мод хашаандаа тарьжээ
Image
Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ
Image
Мөрөн суманд Соёл спортын цогцолбор ирэх жил ашиглалтад орно
Image
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн зүйлсийг хэрхэн хардаг вэ?
Image
Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон
Image
Б.УУГАНБАЯР. Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж нислэг үйлдэхээр болсон
Image
Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ
Image
УОК: Австралиас иргэдээ татах боломж бүрдсэн
Image
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй
Image
Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана
Image
Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн ахтайгаа нийлж архидан согтуурчээ
Image
Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо
Image
МАН “хүчээ нэгтгэж” аваад манийгаа дахин тонгорох гэнэ
Image
Тайландад гацсан иргэдээ шууд нислэгээр татан авахыг шаардлаа
Image
Д.МӨНХЦЭЦЭГ: Жирэмсний үеийн сэтгэл гутралыг эрт оношилж эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин
Image
“Gap Inc” нэг тэрбум ам.долларын АЛДАГДАЛ хүлээжээ
Image
Д.Нямхүү: Таван хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ
Image
Эрэгтэй хувцас загварт нөлөөлдөг гол алдартнууд: Тимоти Шаламе, A$AP Rocky болон бусад
Image
Д.НАРАНГЭРЭЛ: Манай улсын олон аймагтай хиллэдэг Тува, Буриадад өвчлөлийн тархац хурдацтай нэмэгдэж байна
Image
Бурхан багшийн их дүйчин өдрийн утга учир
Image
Өнөөдөр томоохон худалдааны төвүүд ажиллахгүй
Image
Хятадад дотооддоо халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнгүй
Image
Дундговьд хувь хүнийг дэмжих, сонгох хандлага их байна
Image
Санкт Петербург хотод нас барсан хүний тоо Оросын коронавирусийн тоо баримтыг эргэлзээтэй болгож байна
Image
Иранд архийг COVID-19-өөс сэргийлнэ гэж хэрэглэснээс олон хүн хордож нас баржээ
Image
Мал эмнэлгүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулжээ
Image
Гоо сайхны боловсрол: Химийн гуужуулагч гэж юу вэ, хэрхэн хэрэглэх вэ
Image
Тахийн тоо толгой энэ хаврын байдлаар 270 орчимд хүрчээ
Image
Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна
Image
Кэни Уэст цагдаагийн гарт алагдсан Жорж Флоидын охины коллежийн төлбөрийг даахаар болжээ
Image
Цаазаар авахуулах өдрөө 46 жил хүлээсэн Япон эрийн сэтгэл шимшрэм түүх
Image
Ухаалаг гар утсыг ажиллагаагүй болгодог "хараалтай" зураг цахим орчинд алдаршиж байна
Image
Он гарснаас хойш усны ослоор 13 хүн амь насаа алджээ
Image
Коронавирусийн халдвар тархахад 80-20 зарчим үйлчилдгийг судлаачид тогтоожээ
Image
Түрээслээд өмчлөх байранд төрийн албан хаагчдыг эхлээд оруулна
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
НМХГ-ЫН ДАРГА Л.ЭРДЭНЭЧУЛУУНЫ АМ, АЖЛЫН ЗӨРҮҮ
Image
“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд хэрхэн жингээ барьдаг вэ?
Image
ИНФЛЯЦИ НИЙСЛЭЛД 8.8 ХУВЬТАЙ ГАРЛАА
Image
Шүдний чулуу
Image
Усанд боогдсон иргэдийг аварчээ
Image
УЛСЫН ГАРЬД М.БАЯРЖАВХЛАН, ХАРЦАГА Л.ПҮРЭВЖАВ НАРЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
Image
УИХ-ЫН ГИШҮҮД ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ЗАГАСЫГ ХЭРХЭН ХЯЛБАРХАН ЦЭВЭРЛЭЖ, ЯСНААС НЬ САЛГАХ ВЭ? ТА ЭНЭ АРГЫГ СУРААД АВЧИХВАЛ БАЙНГА ХЭРЭГЛЭДЭГ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Image
"ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ТОРГОХ ШИЙТГЭЛЭЭС ӨРШӨӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ" БОЛОВСРУУЛЖЭЭ
Image
Шатахуун импортлогч 10 гэр бүл баяжиж, олонхи хоосордог жишгийг зоригтойгоор халъя, Ерөнхий сайд аа
Image
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЖОЛООЧ НАР ИЛҮҮ АЧАА ТЭЭВЭРЛЭДЭГ БАЙЖЭЭ
Image
САНСАРТ ЗОЧИД БУУДАЛ ХӨӨРӨХ НЬ
Image
“Оюутан цэрэг”-ийн бүртгэл явагдаж байна
Image
Б.ГАНХУЯГ: ЭТТ "ОЮУ ТОЛГОЙ” ШИГ МУУ ГЭРЭЭНИЙ ҮЛГЭР БОЛОХГҮЙ
Image
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудал
Image
ОРОЙ ТӨРӨЛТ МУУ ЮУ, САЙН УУ?
Image
Б.Батжаргал: Засгийн газар гадаадын гурван улстай л нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан
Image
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ЭРХ ОЛГОВ
Image
ХАД МӨРГӨСНИЙ УЛМААС ЖОЛООЧ НЬ ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРЖЭЭ
Image
ЗУРГАДУГААР САРЫН 28-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
“MNTM” ШОУНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ ОЮУНБИЛЭГ АНУ-ҮЖИНГИЙН ТАЛААР ИНГЭЖ ХЭЛЖЭЭ
Image
СЭЖМИЙН АРЧИЛГАА, ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Image
ЦАГ АГААР
Image
Цаг агаарын мэдээ
Image
Эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР СОНГОГЧИД ДОО БЭЛЭГ ТАРААХ ҮЕЭР 83 НАСТАЙ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Image
World Masters St. Petersburg 2017 шууд үзэх
Image
Г.ЗАНДАНШАТАР: ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ 44,6 ХУВЬТАЙ БАЙНА
Image
Хаягдал цаасаа ариун цэврийн цаасны үйлдвэрт өгөхөөр болжээ
Image
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗУРГААДУГААР САРЫН 17-НД ЭХЭЛНЭ
Image
Image

Уяхан замбуу тивийн наран

Хязгааргүй их талд эх дэлхийн оршин тогтохын үндсийн үндэс болсон Уяхан замбуу тивийн наран мандаж байна.  Энэхэн гараг дээр оршин тогтнож байгаа бүхэнд илч гэрлээ харамгүй сайхан түгээж хорвоо ертөнцийг сэрээн дууддаг эрхэмсэг авхай Нарны тухай өөр ямар үндэстэн ингэж магтан дуулсан байдаг билээ. Энэ бүхнээс илүүтэй Монгол ардын уртын дууг сонгодог хэмжээнд хүртэл, дэлхий даяараа уяран ойлготол дуулсан  Намжилын Норовбанзад агсны гавьяаг магтан дуулах завшаан тохиож байна.

Гайхамшигт уртын дууг дэлхийн сонорт хүргэхэд бие, сэтгэл, оюунаа зориулсан цөөн хүмүүсийн нэг бол яахын аргагүй Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад агсан юм. Тэр амьд сэрүүн байсан бол 85 насыг зооглох байлаа.

Дашрамд дурьдахад нэрт дуучин Н.Норовбанзад агсны 85 насны ойн хүрээнд түүний нэрэмжит уртын дуучдын олон улсын уралдааныг эх орондоо зохион байгуулахаар болсон билээ.

Зууны манлай урдын дуучин, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Н.Норовбанзад агсны тухай бичихэд цаас дутаж, үг ховордоно. Дундговийн уугуул,ямар яндашгүй авьяастан байсныг дурсан санагалзах нь зүйн хэрэг буй заа.

Түүний дуулсан бусад олон арван дууг орхиж зөвхөн “Уяхан замбуу тивийн наран”-гийн тухай өгүүлэхэд самсаа шархирч, зовхи чийгтэнэ. Сансрын уудмаас цэнхэрхэн эх дэлхийгээ алсаас харан дуулсан мэт энэхүү утга уянгын гүнзгий санаатай мөнхийн философитой дуу эрхэм сайхан дуучны гавьяагаар дэлхий дахинаа танил болсон гэвэл хилсдүүлж хэтрүүлж магтсан болохгүй биз ээ.

Норовбанзад агсны тухай хэдэн баримт дурдъя:

...Ням гарагийн орой төрийн шагналт дуучин Н.Норовбанзадын тайлан тоглолт “Уяхан замбуу тивийн нар” нэртэйгээр Улсын дуу бүжгийн чуулгын Эрдмийн театрт эхлэв. Эх нутгийнхаа уудам тал, уул усыг багтаасан уртын дууны айзмыг алдарт дуучны аялан тоглосон Азийн зарим орны дуу хууртай хослуулан сонирхолтой хэлбэрээр бэлтгэсэн энэ концертыг С.Сүхбаатар найруулан тавьжээ.
                                       

Үнэн сонин 1990 он №295
           

Энэ дууг сонсоход газар дэлхийд төрсөн амьтай бүхэнд илч гэрлээ түгээн буй нарны мянга мянган цацраг мөнх тэнгэрийн дор үргэлжилсээр байгаа тухай өгүүлсэн мэт санагдана.  Монгол ардын уртын дууны үг, аяны зохистой сайхан хослолыг ёстой л арга билгийн нэгдэл гэлтэй. 
           

Дэлхийн хөгжлийн соёлд дан ганцаараа үлдсэн суут бүтээл болох уртын дуундаа мөнхөрч, амьд ахуй цагтаа домог болсон их дуучин бол Намжилын Норовбанзад билээ.

Япон улсын Фүкүокагийн Азийн соёлын шагналт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт, зууны манлай уртын дуучин Н. Норовбанзад нь талын нүүдэлчин Монголчуудын үеийн үед дамжин өвлөгдсөн Монгол ардын уртын дууг өөрийн хосгүй авьяас, тэнгэрлэг дуу хоолойгоороо дэлхийд дуурсгасан аугаа их дуучин байсан юм.

Тэрээр XVI дугаар жарны төмөр хонин жилийн зул сарын 25 /1931 оны 12 дугаар сарын 10/ -нд Сэцэн хан аймгийн Боржгон сэцэн вангийн хошууны /одоогийн Дундговь аймаг/ нутаг Сүүдэртийн улаан овоо хэмээх намхан толгод гүвээ бүхий сайхан нутагт төржээ.

Тавь гаруй жил урлагийн их тайзнаа бүтээн туурвиж явсан түүнийг Уртын дууны хатан хаан хэмээн өргөмжилдөг байж. АНУ, Япон, Итали, Франц, Швейцар зэрэг дэлхийн гуч гаруй оронд айлчлан тоглож Ла Скала их театр, Метрополитены тайзнаа дуулж ЮНЕСКО-гийн алтан сан хөмрөгт түүний дуулсан “Сэрүүн сайхан хангай” хэмээх уртын дуу орсон гэдэг.

Түүний хань Н.Банзрагч нь Монголын орчин үеийн утга зохиолын нэрт мастер төдийгүй олон арван тууж, роман, өгүүллэг туурвиж бүтээл нь гадаадын олон хэл дээр хөрвүүлэгдэж байжээ.Н. Норовбанзадын “Дуулим хорвоод дуулах гэж төрсөн минь” хэмээх номонд бичигдсэн 1995 он.№47 д хэвлэгдсэн ярилцлагад “ Бид хоёр ганц удаа ам мурийж үзсэнгүй. Энэ маань л бид хоёрын ганц бахархал, жаргал юмдаа” хэмээсэн нь энэхүү соёл урлагийн их гэр бүлийн нандин зүйл гэлтэй. Тэд Дэнсмаа, Дэдэрмаа, Дэлгэрмаа гэх гурван охинтой аж.

“Ардын эрх” -ийн “Ням гараг” сонин. 

Хөгжмийн зохиолч Бирваа: Миний аав уртын дууг сайхан дуулдаг хүн байсан юм. Аав маань дуулж буй хүнийг хараад: Энэ ч багалзуурын дуучин байна даа, 30 хүртэл дуулна биз. Энэ хүүхэд чинь хэнхдэгийн дуучин байна даа, 40 хүртэл л дуулна биз. Харин энэ хүүхэд чинь ходоодны дуучин шиг байна. Гүний их амьсгаатай юм насаараа дуулах даг гэж ярьдаг байсан. Тиймээс Норовбанзадыг ходоодны дуучин гэж үздэг. Гайхамшигтай авьяасыг хүнд бурхан заяадаг юмаа.Би Норовбанзадыг сонсголын гойд мэдрэмжтэй, ой тогтоолт сайтай, байгалиас заяасан уян хатан амьсгалын багтаамжтай, гайхамшигтай хоолойг зөв зарцуулж ашиглаж чаддаг, хөдөлмөрч уртын дуучны онцгой авьяастай хүн гэж боддог.

Нацагийн Жанцанноров. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач

Бид 1990 онд Солонгос улсад хамт явцгаасан юм. Тэгэхэд нэг удаа “Урьхан хонгор салхи”-ийг хуурч өөрийнх нь дуулдаг хөгөөс бага хоёрцын дээр өгөхөд төгсгөлийн хэсгийг өргөөд дээшээ маш чангаар дуулах хэсэгт гуравдугаар наймцлын ре эгшиг хүрч бараг хүмүүсийн суусан сандал чичрэх шиг санагдаж билээ. Зарим дуучин дээшээ маш сайн дуулдаг мөртөө доошоо гавьдаггүй. Гэтэл Норовоогийн хоолой доошоо дуулахад ямарч төвөггүй. Энэ нь байгалиас заяасан энэ сайхан хоолойг олон жил элдэж ёстой торго шиг болгож юу хүссэнээ илэрхийлэх хосгүй багаж бүтээсэнтэй холбоотой байх.

Норовбанзад дуучны үед Дорждагва гуайн сунагар том ая боржигоны аялгууны уугуул чанар болох уран нугалаа, цохилгоор баяжиж хүч, намба хоёрын харьцаа тэнцэж, зохиолын хувьд драматургийн цогц шинжийг илэрхийлэх болсон нь хоолойн чадал төдийгүй амьсгалын ухаан төгөлдөр бүрдсэнийг харуулж байгаа хэрэг. Норовбанзад дуучин маань төрийнхөө их баяр наадмыг хэдэн арван жил уртын сайхан дуугаараа эхлүүлэн хөглөж улс эх орныхоо урлагийн энэ төрлийг дэлхийн дээд түвшинд хүргэн барьснаараа гайхамшиг болон үлдэж байна.
 
Японы Мэиничи Дэйли НьЮс сониноос: /1992 оны 09.11-ний дугаарт/

... Түүний цээл хоолой намуухнаар эхлэн төдөлгүй өгсөн тэнгэрт цойлж, уран гоё нугалаа, жиргээ, цохилтоор чимэгдэн хөвөлзөнө. Хоолойн царгиа нь өөрсдийнхөө хоолойг кобүши шинжтэй гэж үздэг Япон миньёо дуучдыг санагдуулах боловч Норовбанзадын хоолой хүч чадал, цар хүрээ нь зүйрлэшгүй аугаа авай.

Түүний хоолой нь дээд туйлдаа хүрлээ гэж надад цаг ямагт санагдаж байвч, тэр ахин өөр шинэ хагас октаваар өгсөөд явчихна. Хязгаар хэмжээгүй түүний гайхамшигт хоолойгоор дуулагдаж байгаа дуу миний толгойд болор хундага хагаран жингэнэх байдлаар төсөөлөгдөн чихэнд хангинана. Норовбанзад хэдийгээр тэгж чанга дуулж буй боловч чинэрсэн шинж огт үгүй аанай л урьдын мишээл нүүрэнд нь тодорсоор хоолойныхоо хязгаарын дээд туйлд аль хэдийнэ хүрсэн атал цааш өгсөөд яаж сайхан дуу гаргаж буйг гайхавч баршгүй.

Японы Энтэртэйнмент компаниас 1996 онд эрхлэн гаргасан Норовбанзадын дууны компакт дискийн тайлбараас:

Өнөөдөр уртын дуучдын өндөрлөгийг эзэлж, хүн ардынхаа хүндэтгэлийг хүлээсэн дуучин бол Намжилын Норовбанзад гуай юм. Нас сүүдэр 60 гарч яваа хэдий ч түүний хоолойн залуу сайхан, цээл тунгалаг, эрч хүч нь хүн үнэмшмээргүй. Хамт дуулдаг залуучуудаа дагуулахгүй, түүнийг давах дуучин өнөөг хүртэл огт гарч ирээгүй байгаа гэхэд л болно. Намжилын Норовбанзад бол дэлхий дахины хэмжээнд авч үзэхэд ч урлагийн ховор авьяастай нэгэн билээ. Амьд хүнд байж болох бололцооноос илүү гарсан түүний дуу хоолой, соёл иргэншлийн ханыг нэвтэлж, бид бүхний зүрх сэтгэлийн гүнд хадан цуурай хадааж яваа эмэгтэйн амьдрал бол бүхэлдээ дуулахын гайхамшиг юм. Тэрхүү гайхамшигийг чухам л Монголын байгаль уртын дуу хэмээх уламжлал хоёр төрүүлж бий болгожээ.

Нью Йорк Таймс /2000 оны 9 сарын 15-ны дугаарт/

“... Жинхэнэ од нь Монголын урлагийн эрдэнэ болох Намжилын Норовбанзад байлаа. Далан нас гарсан тэрбээр эрхэмсэг хатагтайн төрхөө гайхамшигтай хадгалж чадсан бөгөөд чухамхүү Метрополитаны тайзыг эзэгнэхэн дуулахаар төрсөн мэт байлаа. Түүний хоолой харин нэгэн өөр увдис байлаа. Тэр их талын өргөн уудам нутгаар нэвт цангинан эгшиглэх уртын дууг дуулдаг байлаа. Түүний хоолойны өнгө нь баялаг агаад эгшиг нь дээшлэх тусмаа гайхамшигтай хурц болно” хэмээн тэмдэглэн үлдээсэн нь үнэхээр Норовбанзад зөвхөн Монголын бахархал биш дэлхийн бахархал байсан гэдгийг гэрчлэх буй заа. Аугаа дуучны минь хоолой сэтгэлд тод, нэр нь мөнхөд дуурсагдах болтугай.

Талд наран жаргаж байна. Ийм хэлц нүүдэлчин ардад л байдаг. Шингэж байгаа нарыг хүртэл жаргаах нь нь бас л том философ. Аажим дээшлэн мандсан нар хорвоогийн жаргал зовлонг ээлжлэн тольдож мөн л алгуурхан жаргаж байна. Хүмүүний амьдралыг бүхэлд нь өгүүлэх нь энэхүү дууны утга учир Норовбанзадын цуцахыг үл мэдэх гайхамшигтай хоолойтой нийлэн жингүйдэлд оруулах шиг. Энэ бол сонгодог. Намжилын Норовбанзад агсан бол Монголын уртын дууг сонгодог хэмээн  дэлхийд дархлан түгээсэн эрхэмсэг авхай байсан юм. Наран жаргасан ч маргааш дахин мандана.

Уяхан замбуутивийн наран

Зээ, уяхан замбуутивийн наран нь
Энэхэн бүх дэлхий даяхнаараа
Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Уяхан замбуу тивийн наран
Жаа
Энэ сайхан замбуу тивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар л байдаг билүү зээ, та мину зээ
Жаа
Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ
Жаа
Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6