Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Тавантолгой Гашуун сухайтын замд Цагаан хаданд жолооч нар жагсаж эхэллээ
Image
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу
Image
Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
Image
Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
Image
Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Image
Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
Image
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа
Image
ТӨВ, ОРОН НУТГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ЦЕГ: БНХАУ-ын иргэд эртний эдлэл хилээр гаргахыг завджээ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
​Монгол Улсад болох Олон улсын залуучуудын ногоон наадамд 16 улсыг урив
Image
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна
Image
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорилоо
Image
Зурхай
Image
Н.Нямтайширын хүү Н.Мөнгөншагайг Ч.Чамин-Эрдэнийн үхэлд холбоогүй гэж шүүх үзлээ
Image
“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр иргэдийн газрын үнэлгээ 3-4 дахин өснө
Image
''CU'' дэлгүүрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд "Хотдог" худалдаалж байжээ
Image
Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас гарах өргөдлөө өглөө
Image
Н.Цэлмүүн: “Цэнхэр” үст Цэрэн баба
Image
ХЭҮК-ИЙН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХИЙГ “НОЦТОЙ” ЗӨРЧИГЧ ЮМ БИШ ҮҮ Ж.БЯМБАДОРЖ ДАРГАА?
Image
Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
Image
"Passion-2020"-д тавтай морил
Image
"Есөн Шижир" ББСБ-аас авилга авсан гэх АТҮТ-ийн ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлжээ
Image
Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…
Image
Үндсэн Хуулийн Цэц “өгзөг” базагчийн шигддэг газар биш
Image
Монголын самбочид 30 жилийн дараа багаараа II байрт шалгарлаа
Image
Монголын дуурийн дуучид Индонезид тоглов
Image
Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ
Image
Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ
Image
Н.Баярсайхан ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
Image
Албаны машинаар хүүгээ зугаацуулсан Т.Батсүхийг ажилд нь томилж, 7 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ
Image
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Image
X.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон
Image
Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна
Image
Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ
Image
П.Дэлгэржаргал: Анхдугаар Үндсэн хууль түүхэн ач холбогдолтой байсан
Image
Гавьяат хуульч Б.Сарантуяа, шүүгч Ц.Зориг нарыг чөлөөлжээ
Image
Ч.Өнөрбаяр: Шүүхэд тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасч, олон ахиц дэвшил гарна
Image
С.ЭРДЭНЭ: ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ ТЭР ЧИГЭЭРЭЭ ҮЛДЛЭЭ
Image
“Хуягласан хувалзууд”
Image
З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
Image
МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ
Image
Какүрюү М.Ананд Япон улсын иргэн болохоо зарлажээ
Image
УИХ-ын гишүүн Б.Батзоригтой түрийвч нэг Н.Цэрэнбат сайдын хэрэг нам дарагдав уу?
Image
“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-д гардуулан өгөв
Image
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
Image
Аливаа үйлийг хийхэд үхэр жилтнээ сайн
Image
Цаг агаарын урьдчил­сан мэдээ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ДУР МЭДЭН АВТОМАШИН ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШАЛГУУЛАХААР БОЛЛОО
Image
Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ
Image
Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ
Image
Манай гаригийн түүхэн дэх хамгийн залуу ээж нас барлаа
Image
МАХН “рок хурал” хийж, Э.Эрдэнэжамъянд нийслэлийн намын тамгыг атгуулав
Image
МАРГААШ ИХЭНХ НУТГААР ЦАС ОРНО
Image
Я.Болдбаатар: Стандарт групп, Номин гэх мэт хорооллууд Туул голын үерийн далангийн урд орчихсон, хамгаалалтын бүсийг зөрчсөн
Image
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ НЭЭЖЭЭ
Image
Норвеги Улс 2021 оноос хагас автомат зэвсгийн хэрэглээг хязгаарлана
Image
ТАНАЙД ХОНОЁ. ШӨВГӨР ӨЛЗИЙ ХОЧИТ БАТ-ӨЛЗИЙ: ЦЕНТР ПОЙНТ, ГҮНТИЙН ХЭРГҮҮДИЙН ТАЛААР…
Image
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ТУСЛАХ ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭВ
Image
ХОТЫН ЗАХИРГААНЫ БАЙРАНД ГАЛ ГАРЧЭЭ
Image
Японы эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ
Image
Г.Солтан: Баян-Өлгийг би байтугай Ерөнхийлөгч ч “самарч” чадахгүй
Image
Тариаланчдад энэ сарын 20-оос зээл олгоно
Image
М.Энхболд: Н.Энхбаяр намайг ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ
Image
48 багтай дэлхийн аваргыг УЕФА дэмжив
Image
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН ТООГ ХЯЗГААРЛАЖ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ БОДЛОГО БАРИНА
Image
Баянзүрх дүүргийн ногоон бүс бүхий газруудад эргүүл ажиллаж байна
Image
Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэн Танаа
Image
Ж.Лхагва: Би аргалчин билээ
Image
“Хар тамхи”-тай тэмцэхэд, эн тэргүүнд урьдчилан сэргийлэх ажил чухал
Image
WORD программ дээр ажилладаг хүмүүсийн ашиглаж мэддэггүй сонирхолтой аргууд.
Image
Шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилжээ
Image
“Оскар” : Ираны уран бүтээлчдэд виз олгохоос татгалзав
Image
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ АЗТАН БОЛСОН БОЛ ХҮСЭЛТЭЭ БАТАЛГААЖУУЛААРАЙ
Image
Цэц ямар ч шийдвэр гаргасан үр дүн нь ялгаагүй
Image
Та уруулаа хэрхэн буддаг вэ? /Сонжоо/
Image
Агаарын чанар: Баянхошуу орчимд хамгийн их бохирдолтой байна
Image
Дуучин, яруу найрагч Т.Наранхүүгийн “сонин” ертөнц
Image
Image

“Өвгөн Гэсэр лам” шидэт явдлууд

“Өвгөн Гэсэр лам” Цэвээн-Араашийн Чүлтэмжамцын түүх, шидэт явдлууд

Ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн алдаршсан Жагарын наян нэгэн дөвчингүүдийн нэг, тойн эрдэнэ Цэвээнраашийн Чүлтэмжамц хэмээх зуунаас зуун дамжин түмэн олондоо шүтэгдэж байгаа эгэл бус энэ хүн Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойт Тэрхийн эх Халзанбүргэдэй /Очирхайрхан / уулын өвөр хормойд эрдэнийн бумба мэт товойх “Алтат толгой”-д XIV жарны Баригч хэмээх улаан хулгана жил 1816 онд мэндэлж, ная гаруй насны сүүдэр зэрэгцэн XV жарны Ялгуусан хэмээх хөх морин жил 1894 онд жанч халжээ. Чүлтэмжамц лам өндөр биетэй, алаг нүдтэй, шиврээ сахалтай, гонзгойдуу бор царайтай сайхан залуу байсан гэдэг.

Энэ ер бусын ид шидтэний тухай товч өгүүлбээс: “…Чүлтэмжамц хүүг өлгийтэй байхад эцэг нь нас барсан тул бага насандаа төрсөн нутгаа орхин ээжийнхээ ах дүү нарыг бараадан Хөх нуур хэмээх өгөөж баян хангайд суурьшин, зуны цагт нагац нарынхаа мал, идээнд туслалцан, бусад үед нь Тариатын хүрээнд шавилан бурханы номонд шамдан суралцах болсон байна.

Тийнхүү Тариатын хүрээнд шавилан сууж байхдаа ер бишийн ид шидтэй болох нь мэдрэгдэж , номын багш нь хүртэл гайхан бишрэх болжээ. Хүрээнд шавьлан сууж байхдаа ном, эрдэмдээ ихээхэн махруу бөгөөд өдөр шөнөгүй суун, ихээхэн шамдан суралцдаг байж.

Гэтэл хамт суралцдаг үеийнхэн нь Чүлтэмхүүг шөнө орой ном уншиж суухад нь айлгах санаатай бөгсөн дээрээ юм зурчихаад хатавчаар нь харуулахад , урдаа байсан гурвалжин будааг аваад хонго руу нь шидэхэд будаа бөхс рүү нь шигдэхэд, нөгөөдүүл нь: “ Чүлтэм аллаа, зүү шидчихлээ “ гээд орилоход, Чүлтэм гарч очоод үлээхэд будаанууд нь үүрээд унадаг байж гэнэ. Энэ үед Хурлын даа Чүлтэмхүүгийн багшийг нэгэн өглөө дуудаад,

“Танай Чүлтэм чинь Сансалаас үхсэн хүн амилуулж, гудамжаар амьтан хүн айлгаад байдаг боллоо, үүнийг нь болиул” гэж гэнэ. Багш нь “Аа бас хачин юм даа, номоо шөнө дөл болтол уншиж байгаад унтаад өгдөг юм. Өнөө шөнө л нэг харъя” гэж гэнэ. Тэр шөнө багш нь нэлээд сэрэмжтэй унтаж байтал, шөнө дундын үед хүрээний ноход шуугилдаад, эмэгтэй хүн хөхрөөд байхаар багш нь “Үгүй юу болоод байна аа, Чүлтэм байна уу” гээд гэрэл гарган хартал эрх нь шажигнаад унтаж байна гэнэ. Өглөө нь багш нь хуралдаа очтол, хурлын даа “Танай Чүлтэм чинь хэд хоногийн өмнө нас барсан залуухан эмэгтэйг босгоод хүзүү, сээрээр нь тэвэрчихсэн, гудамжаар яваад, амьтан хүн айлгаад байхыг манай гэсгүй нар өнөө шөнө үзсэн байна, түүнийг хүрээнээс хөөж явуул” гэжээ.

Тэгээд л багш нь өнөө шөнө л сахья гэж бодоод, нэлээд сэрэмжтэй эртхэн унтаад өгч гэнэ. Ид нойрон дунд нь нохой шуугилдаад л хүүхнүүд хөхрөлдөөд унаж гэнэ. Багш нь давхийж сэрээд “Чүлтэм байна уу” гээд гэрэл гаргаад хартал, байх шиг байна гэнэ.

Босч очоод хартал, “Өшиглүүрэндээ дээлээ хийгээд, хүн унтаж байгаа юм шиг тавиад, ханын толгойд эрхээ өлгөсөн нь, эрх нь өөрөө шажигнан эргээд байна” гэнэ. Багш нь суун тусан залбирч “Би ямар заяагаар ийм ид шидтэй хүнтэй учирав аа” гээд, эрхинээс нь адис аваад, орондоо ороод үүр цайтал нойр нь хүрэхгүй хэвтэж гэнэ.

Үүр бүдэг бадаг хаяарах үед, үүд сэв гээд, хаалганы оньс мултраад Чүлтэм хүү сэмээрхэн орж ирээд, ор руугаа орчихож гэнэ. Үүр сайхан цайнгуут багш нь босоод галаа түлэх гэтэл Чүлтэм хүү “Багш аа, би түлье, та яах вэ” гэж хэлтэл, багш нь “Үгүй, зүгээр багш нь түлье, өнөөдрөөс эхлээд чи миний багш, би чамд ном заана гэж юу байх вэ. Надад чи адис тавь” гэжээ. Чүлтэм “Яалаа гэж номынхоо багшид адис тавих вэ” гэхэд багш нь “Чиний ид шидийг хэдэн шөнө дагаж, бүгдийг үзэж харлаа. Чи ч замаа хөө, би ч замаа хөөе” гэжээ. Ингээд багшдаа эрхээрээ адис тавьж өгөөд ид шид нь тодорсон хүү шуумаазаа мөрөн дээрээ тавьж номын мөр хөөсөн гэдэг.

Тэр цагаас хойш Чүлтэмжамц хүүг “ Гэсэр лам” хэмээн нэрлэн хот, саахалтаараа байтугай жалга ус, хотлоороо хүндэтгэн хүрээлж, эрдэм номд сургах, эгэл бусын гайхамшгийг нь хөгжөөн хөхүүлэх болсон байна.

Гэсэр сүмд 1842 онд ” Урт үүлэн” хэмээх Гэсэр цамын хатуу сорыг Манжийн хааны зөвшөөрлөөр анх цүглэсэн бөгөөд энэ үйлсэд Чүлтэмжамц гэвш гол үүрэг гүйцэтгэсэн тул тэрбээр сүсэгтэн олонд улам хүндэтгэгдэж, “ Үүл унадаг өвгөн Гэсэр лам” хэмээх алдрыг хүртсэн байна. Гэсэр ламын олон шавь нарын дотроос Дорно дахины анагаах ухааныг өөрийн орны хүн, амьтан, ургамалтай холбон судалж, өөрсдийн онцлогт тохирсон эм, эмчилгээний аргыг боловсруулж, уламжлалт анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн Их эрдэмтэн, Маарамба Лүнрэг Дандар, Аграмба Санжайжав зэрэг олон арван хүн түүхэнд мөнхрөн үлдэж, бүтээлүүд нь Монголдоо төдийгүй Энэтхэг , Түвдэд өргөн дэлгэрч, одоо хүртэл хэрэглэгдэж байна.

Тариатын хүрээнд XIV жарны Огоот баригч хэмээх харагчин хулган жил /1852 онд / Тэжээхүй ухааны Шампинлин хэмээх Манбын буюу Оточийн дуган байгуулж, дацанг хичээллүүлэх болон 1866 онд мөн хүрээнд маарамбын дамжаа барихад Өвгөн Гэсэр лам Лүнрэг Дандар Маарамбад багшийн хувьд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсний сацуу зарим зүйлд өөрөө биечлэн оролцож байжээ.

Өвгөн гэсэр ламын төрийн зарлиг, түмний хүсэлт, олны тусын тулд гүйцэтгэж байсан, одоогийн хүмүүс үнэмшихэд бэрх, бас айдас ч хүрмээр олон үйл хэрэг, нутаг орондоо үлгэр, домог мэт үе дамжин яригдаж байсныг нутгийн иргэдийн ярианд үлджээ.

Гол гатлуулсан нь: Далай ван ноён Богдод мөргөхөөр явахдаа, Гэсэр ламыг бараа бологчийнхоо хамт авч явжээ. Замд гол үерлэн боож, хэд хоног саатах болохуйц ноён Гэсэр ламд “Ид шидтэй юм бол энэ голыг гарга” гэсэн зарлиг буулгажээ. Гэсэр лам ч бараа бологчдод хандан “Та нар хөсгөө ачаалаад хойноос оч” гээд гол руу явжээ. Нэг хартал Гэсэр лам голын цаана гарчихсан явж байна гэнэ. Голын ус дундуураа ярагдан жирийн гүехэн болж, ачаа хөсөг шуудран гол гаталцгааж ноёны зарлигийг биелүүлж байжээ.

Халдварт өвчнийг таньж устгасан нь: Гэсэр лам нэг удаа хэдэн хүн харуулд гаргаж, “Аль нэгтэйгээс ганц үхэр тэрэгтэй хүн гарч ирэхийг харж бай. Хүрээ рүү ойртуулж болохгүй, түргэн хэлээрэй” гэжээ. Үдээс хойхно ганц үхэр тэрэгтэй хүн гол өгсөөд явж байгаа харагдана гэнэ. Гэсэр ламд хэлтэл “Түргэн очоод тэнд нь байлгаж бай. Би одоохон очно” гээд өөрөө ч гарч гэнэ. Үхэр тэрэгтэй хүнтэй очиж уулзвал, үхрийн мах аччихсан, хүрээ оруулж худалдах тухайгаа хэлж гэнэ. Үүнийг сонссон Гэсэр лам бүгдийг авахаар үнэ тохироод дор нь буулгуулж, нөгөөх махны эзнийг тэндээс нь буцаажээ. Өөрөө жодгор барьж ороод, хамт явсан хүмүүсийнхээ хэдийг нь модонд явуулж, нөгөө хэдээр нь гүнзгий газар ухуулан, хээр гал түлж, том тогоонд нөгөө махыг өөрөө эвдэж жижиглээд чанаж гэнэ. “Махыг би эвдэж үйнэ. Та нар гар хүрсний хэрэггүй, болохоор нь надад авчирч өгөөд бай” гэжээ. Ганцхан өдөр бүтэн үхрийн мах ганцаараа идэж, мөнөөх нүхэндээ морь харж шороо чулуугаар дарж булжээ. Тэр нь гоц халдварт өвчнөөр үхсэн үхрийн мах байсан гэдэг.

Жагарын наян нэгэн дөвчингүүдийн нэгтэй уулзсан нь: Нэг хавар дөнгөж ногоо цухуйнгуут хавийнхаа айлуудаар тогоо нэрүүлж, үүгээр нэг охь өгөөрэй гээд айл бүрт нэг өндгөвч /лонх/ өгчээ. Нөгөө охио дахин нэрүүлж арз болгожээ. Тэгээд “Манайханд өнөөдөр нэг л юм ирнэ. Хүн, мал, нохой, шувуу юу ч байж мэднэ. Баянмөнх чи сайн харж байгаад надад хэлээрэй” гэж Гэсэр ламтан айлджээ. Баянмөнх гэдэг хүн нь Мишигийн Мяйханбал гуайн элэнц буюу өвөг эцэг нь байсан ажээ. Аминдаа л нүд салгалгүй харуулдаад байж. Гэтэл Гэсэр ламын уяан дээр урд өмнө ер үзэж хараагүй, нэлээд холоос ирсэн болов уу гэлтэй ихэд гоё эмээл, хазаар, хударга бүхий хилэн хар морь уяатай байх нь тэр. Мань хүн ч сандраад гүйж орвол, хүрэн торгон дээлтэй үл таних хүн ирчихсэн, дундаа цай, идээ, архи тавьчихсан хуучилж сууна гэнэ. Гэсэр лам ч Баянмөнхийг “Энүүгээр эргэлдээд хэрэггүй харь” гээд гаргажээ. Оройхон юу хийж байгааг нь үзмээр санагдаад, түлээ тэврэн оруулж өгдөг хүн болж орохоор дөхөж явтал, дуу нь нэлээд чангарчихсан инээлдэж байна гэнэ. Тэгтэл нөгөө хүн нь “Чамайг Вандансарнайх, намайг Арлозов гэж байхад…” хэмээн өгүүлтэл, Гэсэр лам үгийг нь таслан “Боль, боль. Тээр хөөе, ам нь халах нь” хэмээгээд ихэд хөхүүн ярилцаж байгааг нь сонсоод орж зүрхлэхгүй буцжээ. Нар шингэхийн өмнөхөн нөгөө хүн доод үзүүр тойроод явж байгаа харагджээ. Үүнийг тухайн үедээ Жагарын наян нэгэн дөвчингүүд уулзацгаах шиг боллоо гэж настайчууд хуучилж байсан гэдэг.

Ид шидтэнийг бишрүүлсэн нь: Богдын хүрээний Гандантэгчилин хийдийн гэвш Дашдорж гэж хүрээ даяараа шүтдэг ихэд нэрд гарсан ид шидтэй лам байлаа. Саяхан болтол хүрээ хотлоор элдэв мэдэх мэдэхгүй өвчин тахал, ханиад томуу дэлгэрэхэд Гандан хийдийн өвгөн лам нар Дашдорж гуайн тухай ярьж, дурсаж бай гэдэг байжээ. Далай Чойнхор вангийн хошууны нэг лам Дашдорж гуайтай нэг зиндаа байж, тэрбээр “Чи надтай хамт явж, манай нутагт хөдөөл. Чамд хэдэн юм үзүүлье” гэдэг байж. Олон дахин гуйж байж нэг зун хамт явж гэнэ. Дашдорж нь “Богдын хүрээнээс илүү юу л байв гэж” гээд тоохгүй л байжээ. Тариатын хүрээнд очиж, наян тохой Майдар, ерэн тохой Зонхов бурхадыг үзээд “Богдын хүрээнд байхгүй сайхан шүтээнтэй юм” хэмээн ихэд магтан эргэж мөргөжээ. Тэр үед Гэсэр лам хөдөө байсан учир уулзуулах санаатай элдэв шалтаг заан хэд хонуулж байтал, ирээд хурлаа хурж байгааг дуулаад Дашдоржийгоо дагуулан сүмийн үүдэнд очиж “Миний үзүүлэх гэсэн нэг юм тэр” гэж Гэсэр ламыг заатал Дашдорж нь “ийшаа” гэж хэлээд алгаа хавсран ухарсаар уулзалгүй буцсан гэдэг.

Гэсэр ламын гэрээслэл: Гэсэр лам жанч өөд болохынхоо өмнөхөн “Манай нутаг, усныхан намайг үеийн үед мартахгүй дурсан санаж явбал Шамбалын дайнд мордохдоо намайг сураглаж уулзана биз ээ. Би тэр дайнд Базаррагчаа баатар нэртэй цэргийн жанжин байх юм. Энэ Жавчиг миний морь байх юм” хэмээн айлдаад “Миний цогц шарилыг Хөх нуурын эхний гурван оньсны дундах сэтэрхий дээр нь бунхалж нутаглуулаарай! Би тэнд Улаан албингийн гүйдлийг хаагаад хэдэн үеэр нь сууж байя. Тэгвэл энэ нутаг усныханд аюултай өвчин, тахал, зовлон гачаал тохиохгүй, идэж уухаар элбэг, амар амгалан аж төрнө” гэж гэрээслэл захиасаа хайрласан гэдэг. Гэсэр ламтанг таалал төгсний дараа тав хоноод Жавчиг нь насан өөд болсон ажээ. Жавчиг гэдэг нь Сэрээтэрийн

Дисдаабазарын хуланц өвөө нь байсан бөгөөд ан гөрөө хийдэг, монгол оросын хилийн харуулд тохоон томилогдож явсан төрийн хар хүн байжээ. Шавь нар, нутаг хошууныхан нь Өвгөн Гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Содномдаржаа хайрханы салбар Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дундах сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим нь өөрийн гарын шавь эрдэм номтой Аграмба Санжжав ламтаныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар, салхи, бороо цасанд гандаж, элэгдээгүй мөнхрөн оршиж байна. Тэр ч бүү хэл 1960, 2000 оны намар гарсан хээрийн түймрийн их гал хоёр ламтны “шарилыг” тохой хүрэхгүй зайтай дугуйран тойрон өнгөрсөн байсныг харсан, сонссон бүхэн гайхан биширч , их ламтны “шарил”-ыг онголсон цэнхэр уулсын зүг Гэсэр ламтныг үе дамжин шүтсээр ирсэн уугуул нутаг, хошууныхан тасралтгүй цувсаар байсан ажээ.

Эх сурвалж: Budda.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6