Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ажиглалтад 105 жирэмсэн эмэгтэй байна
Image
Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн VI даны бүсний эзэн болов
Image
Гурван ихэр хүүд гурван өрөө байр олгохоор болжээ
Image
Ардчилсан намын даргад нэр дэвшигчийг бүртгэж эхэллээ
Image
Багш, оюутны стартап 2020” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж эхэллээ
Image
ИРГЭН БҮР #FEELMONGOLIA ХАШТАГ АШИГЛАН МОНГОЛ УЛСАА ГАДААД УЛСАД СУРТАЛЧЛАХ БОЛОМЖТОЙ
Image
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
Image
ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
Image
ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
Image
Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
Image
БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
Image
Нийслэлд 24-26 хэм дулаан байна
Image
Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
Image
Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Image
Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
Image
Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
Image
Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
Image
АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
Image
COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
Image
Стресс амьдралыг утга учиртай болгодог
Image
"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
Image
Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
Image
Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
Image
Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
Image
Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
Image
Насан туршийн Ерөнхийлөгч Путин
Image
Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
Image
Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
Image
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Image
Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
Image
Өдөртөө 24-26 хэм дулаан байна
Image
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Image
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Image
Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
Image
Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
Image
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно
Image
У.Хүрэлсүх: Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам
Image
Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
Image
Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
Image
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
Image
АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
Image
Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
Image
Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
Image
ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
Image
О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
Image
Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Image
Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Увс аймагт тусгаарлагдсан Англи иргэний шинжилгээний хариу "сөрөг" гарлаа
Image
ОРОСТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ ЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
Image
Кристиан Роналду дөрөв дэх хүүхдээ өлгийдлөө
Image
90 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ АЗТАН ТОДОРЛОО
Image
МОНГОЛ ЯПОН УЛСЫН БОАЖ-ЫН ДЭД САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Image
МҮОНТ-ийн "Өглөө" хөтөлбөр: "Туулайхүүгийн адал явдал"
Image
Танд ч гэсэн итгэхгүй байна
Image
Масктай С.Зориг
Image
Нийслэлчүүдийн "Цасны баяр" болж байна
Image
PHONE ДЭЭРЭЭ ЗУРАГ ХЭРХЭН (ЖИНХЭНЭЭСЭЭ) НУУХ ВЭ?
Image
Ихэнх нутгаар бороотой 15-28 хэм дулаан
Image
ЦАГААННУУРЫН БООМТЫГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ
Image
"Зэвүүн яриа" нэвтрүүлгийн хөтлөгч Оргил олны дургүйцлыг хүргэв
Image
АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
Image
УИХ-ын гишүүн С.Жавхлан өргөө гэртээ
Image
Дүрэмт хувцас өндөр үнэтэй байна
Image
Казиноо байгуулаач /Бичлэг/
Image
Б.УУГАНБАЯР:-ХАНДИВЫН МӨНГӨӨР ХУДАЛДАН АВАХ БАГЦЫН ТЕНДЕРИЙГ ДАХИН ЗАРЛААД БАЙНА
Image
НОСК: ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ ХЭН НЭГЭНД ДАВУУ ЭРХ ОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
"ИРГЭДИЙН ӨРИЙН ДАРАМТЫГ БАГАСГАХААР ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ХУМЬСАН"
Image
16 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ
Image
Ослоос амьд үлдсэн хүн бүр нэг сая евро нэхэмжилжээ
Image
Цагдаагийн машиныг авч зугатаасан шалдан хүүхэнтэй цаг гаруй хөөцөлджээ
Image
Торонтогийн наадамд Монголын тухай сэдэвтэй хоёр кино өрсөлдөж байна
Image
Г.Сэр-Одын нэрэмжит уншлага 22-нд болно
Image
"ХАНСВИЛЛ ХОТХОН" НАМАГ ДЭЭР БАРИГДАЖ БАЙНА
Image
Адель багш болно
Image
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
Image
Дуучин Дэлгэрмөрөнгийн зураг олны зүрхийг “эмтлэв”
Image
Image

“Ерөнхийлөгчийг загнадаг эмэгтэй” битүүний урд дахин олныг алмайрууллаа.

Ерөнхийлөгчийг загнадаг эмэгтэй” гэх тодотгол бүхий дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, үг хэлсэн бүсгүй “од” болж буй. Ядуурал, архидалт, гэмт хэрэг газар авсан, төрийн албаныхны авлига, хүнд суртал, бурангуй байдал бугшсан энэ нийгмийн өмнөөс үгээ хэлэхийг хүсэж буй олон хүнийг төлөөлөн дуугарсан тэр бүсгүйг уншигчидтайгаа уулзуулж байна. Түүнийг Галсанпунцагийн Батмөнх гэдэг. Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны иргэн. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 20- нд тус дүүргийн иргэдтэй уулзах үеэр үг хэлсэн түүнийг дэмжиж, бас зургийг нь янз бүрээр эвлүүлэн шоглосон

Ерөнхийлөгчийн уулзалтад хэлсэн үг тань олон нийтийн сүлжээнд эрчээ авлаа. Хүмүүс бичлэгийн доор сайн, муу янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн байна. Та нэг бүрчлэн уншиж байна уу

Хэлсэн үг минь ингэж тарна гэж мэдээгүй. Хэн, юу бичсэн бол гэж айгаад харж чадаагүй. Дүү минь харин нэгд нэгэнгүй уншаад “Таныг дэмжсэн хүн олон байна” гэхэд нь санаа амарсан. Хүмүүс намайг яагаад ингэж бухимдаад, янз бүрийн юм яриад яваа юм гэж гайхаж магадгүй. Улс орны байдал эмзэг, хэцүү байгааг хүн бүр харж, мэдэрч буй. Ийм байхад над шиг бухимдахгүй бол монгол хүн биш. Намайг ингэж ярилаа гээд буруутгасан хүмүүс цаашид хүүхдээ ийм улсад яаж амьдруулах вэ гээд бодоод үз

Танд нэлээд том асуудал тулгарсан болохоор л олон нийтэд, Ерөнхийлөгчид хандаж үгээ хэлэхээс өөр аргагүйд хүрсэн үү

Би 2002 онд БНСУ явж, тэнд 12 жил ажиллаж, амьдраад 2013 онд Монголдоо ирсэн. Одоо солонгос, англи хэлний орчуулагч хийж байна. Түүнийхээ хажуугаар нэг жижигхэн дэлгүүр ажиллуулдаг юм. Дэлгүүр ч гэж дээ бараг ТҮЦ. Ээж маань 10 гаруй жил ажиллуулаад, уушгины хорт хавдраар нас барсан. Түүнээс хойш уг ажил миний нуруун дээр ирсэн. Өөрөө ажиллуулах хэцүү болохоор одоогоор түрээсэлчихсэн. Дотор нь бүхэл бүтэн 10 гаруй цаг суухаас эхлээд олон хүндрэл бий. ТҮЦ, дэлгүүр ажиллуулж амьжиргаагаа залгуулдаг олон хүн миний хэлж буйг ойлгоно. ТҮЦ ажиллуулахад төрөөс ямар их дарамт, шахалт үзүүлдэг гэж санана. Худалдаа, үйлчилгээний эрх авахын тулд жил бүр өчнөөн бичиг баримт бүрдүүлдэг. Тэдгээрийг нь зүгээр ч нэг бүрдүүлчихгүй шүү дээ. Шат шатандаа авлига, хүнд сурталтай. Дээр нь цагдаагийнхан байнга ирж мөнгө авдаг, эсвэл сүрдүүлдэг. Тамхи зарлаа гэж дарамталдаг. Тамхины хяналтын тухай хууль нь үнэхээр утгагүй, хэзээ ч хэрэгжихээргүй байхад шүү. Санаачилж, батлуулсан хүн нь өөрөө Төрийн ордонд тамхи татаж, архи уусан биз дээ. Би цагдаа нарыг муулах гэсэнгүй. Тэдний ажил ийм. Гол буруутан нь бодлого боловсруулагчид. Энэ нийгмийн муу муухай, болохгүй бүтэхгүй зүйлүүд дээрээсээ доош урсгалтай. Үүнд л би бухимддаг. Өөр улсад багагүй хугацаанд ажиллаж, амьдарч үзсэний хувьд хэлэхэд, манай төр, засаг ард түмнээрээ ажил хийлгэхгүй байна. ТҮЦ ажиллуулахад хүртэл саад болдог. Бид чөлөөтэй ажиллаж чадахгүй, боомилогдчихсон учраас хүмүүс гадаад явах гээд үхэн хатан зүтгээд буй. Үүгээр зогсохгүй, энэ улсад шударга ёс алга. Манай гэрийн цонхоор хулгайч орсон, би шийдүүлж чадаагүй. Гадаа машинаа тавихаар тоночихдог, бас л хохирлоо барагдуулаагүй. Иргэд хэзээ ч асуудлаа шийдүүлж чаддаггүй, үргэлж хохирч амьдрах ёстой юм уу

БНСУ-д амьдарч байгаад эх орондоо ирээд олон зүйлийг харьцуулж харсан байх

Солонгост байхдаа би улс төрийг нь мэддэг ч үгүй байсан. Ард түмнээ улс төр бодох шаардлагагүйгээр аятайхан амьдруулж чаддаг. Гэтэл Монголын улс төр бидний амьдрал руу дайрч орж ирж байна. Бусдад дараа бололгүйгээр өөрийн амьдралыг аятайхан аваад явчихъя гээд зүтгэхээр боомилдог. Харийн орныг сурталчлаад байгаа юм биш. Нөхцөл байдал ийм байна. Би тэнд ажиллаж олсон хэдэн төгрөгөөрөө хоёр дүүгээ сургууль соёлтой болгосон. Монголд амьдарч чадахгүй гэхээр нь нэг дүүгээ АНУ руу явуулсан. Дүү маань одоо тэр улсын иргэн болсон. Дуртайдаа тэнд амьдраагүй. Адилхан л ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Гэхдээ энд биш, тэнд амьдрал нь илүү бүтдэг. Ингээд л бид хүмүүсээ нэг нэгээр нь алдаад байна. Би дүүгээ, улс маань нэг иргэнээ харьд алдчихаж байгаа биз дээ

Та эхлээд зүгээр үг хэлж байснаа дараа нь нэлээд чанга хашхирсан. Олон хүний дунд сандарсан уу. Ярианы өнгө тань цахим орчинд элдвээр шоглуулах гол шалтгаан болсон.

Би огт сандраагүй. Харин хэлэх үгээ сайн бэлдээгүй байсан. Гол зүйлээ цаасан дээр гялс бичээд гарсан юм. Бүх үгээ хэлэх гэсээр байтал хугацаа дууссан. Надад бухимдаж явдаг зүйл өчнөөн бий. Ярианы өнгө аясын хувьд бол би угаасаа чанга дуутай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Тэр хуралд очоод Монголын иргэд ямар хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгааг өөрийнхөөрөө хэлье гэж бодсон. Харь газарт олон жил амьдарсан хүн эх орноо үнэхээр үгүйлдэг юм билээ. Залуу нас, хүч хөдөлмөрөө улсынхаа хөгжилд зориулж чадаагүйдээ харамсдаг. Намайг, бас гадаадын олон орныг зорьсон хүмүүсээ эх оронд нь ажиллуулж, ашигласан бол манай улс одоогийнхоосоо хавьгүй илүү хөгжинө биз дээ. Ингэж боддог хүн алга. Манай ардчилал хүнээ хаячихсан. Яг намайг хаясан шигээ тал тал тийш тарж бутарсан монгол хүнээ ч тоолгүй орхисон. Би хэдийгээр мундаг том сургууль төгсөж, айхтар боловсрол эзэмшээгүй ч ардчилал гэдгийг хүн гэж ойлгодог. Улс орон ард түмэн дээрээ л тогтоно. Улсын хөгжил иргэдийн сайн сайхан амьдралаар тодорхойлогдоно. Ард түмнээ бодож, сайхан амьдруулж чадвал улс аяндаа хөгжинө

Тантай санал нийлэх хүн олон бий ч дуугүй явсаар байгаа. Тэд яагаад дуугарахгүй байна вэ?

-Миний хамгийн гайхаж байгаа зүйл бол энэ. Монголчууд хүлцэнгүй, шашинд автаж, бөөсөө ч алж чаддаггүй байсан шигээ болчихож. Ийм хүлцэнгүй сул дорой болчихсонд хэд хэдэн шалтгаан бий гэж хардаг. Хамгийн аймшигтай нь архидалт. Гуравхан сая хүн амтай Монгол Улсад архины хэдэн үйлдвэр байна вэ. Зөвхөн манай дүүрэгт архи уухаас өөр зүйл хийдэггүй өчнөөн хүн бий. Дээр нь бидэнд бие биеэ хайрлаж, хүндэтгэх сэтгэл дутдаг, хуурч мэхэлдэг. Уг нь манай улс Азийн Швейцарь болох ёстой гэж боддог. Гуравхан сая хүнтэй, маш их баялагтай хэр нь яагаад Швейцарь шиг хөгжихгүй байгаа юм бэ. Манай төрийн толгойд ганцхан хүн байгаад үүнийг хийж чадахгүй байна гэвэл ойлгоно. “Муу удирдагч” гэж хэлнэ. Гэтэл одоо бол Төрийн ордонд 76 хүн сууж байна. Тэр олон толгой яагаад гуравхан сая хүнийг сайхан амьдруулж чадахгүй байна вэ. Солонгосын нэг дүүргийн иргэдтэй тэнцэх тоо шүү дээ.

-Хүмүүс таныг шоглож, элдэв зураг эвлүүлэн тарааж байна. Тэр хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Мэдээж эмзэглэлгүй яах вэ. Гэхдээ би өөрийгөө өмөөрч юу ч бичээгүй. Харин хүмүүс намайг өмөөрч байна гэсэн. Тэгж шоглоод байгаа хүмүүсийг өрөвдөлтэй л гэж хэлнэ. Би тэднийг буруутгаж, уурлаад яах вэ. Тэд энэ нийгмийн золиос байхгүй юу. Манай боловсролын систем ийм өрөвдөлтэй хүмүүс гаргасан. Яагаад гэвэл их сургуульд сурах хямдхан, дээр нь чанаргүй. Гуравхан сая хүн амтай улсад уг нь чанартай, цөөхөн сургууль байхад л хангалттай санагддаг.

-Иргэн хүнийхээ хувьд та үгээ хэлсэн. Энэ бүхнийг өөрчилж засахын тулд цаашид тэмцэнэ гэж боддог уу. Жагсаад ч юм уу?

-Хамгийн гол нь энэ улс орон эзэнтэй болох ёстой. Одоо эзэнгүй айлын хэдэн замбараагүй хүүхэд тэлчгэнэж байгаа юм шиг харагдана. Ийм нийгэм, ийм улс гэж байх уу. Бид үүнийг хэлэхгүй, өөрчлөхгүй бол дараагийн үе яах билээ. Яаж тэмцэх вэ гэж бодож, найз нөхөдтэйгөө ярьдаг. Гэтэл нэг найз минь “Батмөнх өө, бослого гаргаад, гурван өдрийн жагсаал хийлээ гэж бодъё. Хүмүүс ирэх үү. Гурван өдөр жагссан хүн хоолноосоо сална. Тэр хүн жагссан нь дээр үү, амьдралаа бодсон нь дээр үү” гэж хэлэх жишээтэй. Тэгээд ч монголчууд улс төрөөс үнэхээр залхсан, жагсаал цуглаанд дөжирчихжээ. АН-ын өнөөдрийн (энэ сарын 1) жагсаалыг хар л даа. Ямар ч хүчгүй.

-Улс орноо эзэнтэй болгох гарц танд харагдаж байна уу?

-Монголын баялаг бол монгол хүн. Энэ баялгаа ашигламаар байна. Бие биенээ хайрлаж, хүндэтгэж байж л энэ улсаа авч явна. Хүн бүр эх орныхоо эзэн нь байя. Унтаж буй улс орноо сэрээе. Гэхдээ хий дэмий цээжээ дэлдэнэ гэсэн үг биш шүү. Өөрсдийгөө хөгжүүлж, сэтгэлгээ, сэтгэхүйгээ өөрчлөх, хөгжиж дэвших хэрэгтэй. Намайг БНСУ руу явахад Монгол Улс ямар байсан, 12 жилийн дараа эргээд ирэхэд яг хэвээрээ байсан. Нэмэгдсэн зүйл гэвэл хэдэн барилга. Тэр үед төрөөс иргэдэд 300 000 төгрөг өгч байсан. Учрыг нь сайн ойлгоогүй. Манай дүү нар “Эх орны хишиг, АН-аас өгч байгаа юм” гэсэн. Түүгээр бид юу ч хийж чадахгүй. Гурван сая, 30 сая биш, 300 000 төгрөг өгчихөөд биднийг юу хий гэж байгаа юм. Төрийн толгойд гарсан хүмүүсийн хувьд 300 000 төгрөг халаасны мөнгө. Ард түмнээ ингэж хуурч болдог юм уу. Хятадын нэг удирдагч “Та нар хийж чаддаг бүх зүйлээ хий” гэж хэлсэн юм гэнэ лээ. Одоо Хятад орон яаж хөгжиж байгааг хар даа. Бид ч гэсэн хийж чадах бүхнээ хиймээр байна. Би нэг зүйлд их эмзэглэдэг. Ерөнхийлөгчийн уулзалтад ч цухас дурдсан. Гуравхан сая хүнтэй хэрнээ 40-өөс дээш насныхныг ажилд авдаггүй. Уг нь бол 80 гарсан ч чадах зүйлээ хийгээд, зүтгэж байгаад улсаа хөгжүүлнэ. Хүн бүхэн хичээж ажиллах хэрэгтэй. Манайхан эрт босохгүй юм. Болдог бол нийтээр нь эрт босгодог дохио дуугаргаад ажилд нь гаргамаар байна.

-Таныг аль нэг намын өмнөөс дуугарлаа гэж хардах хүн ч байсан.

-Би ямар нэгэн нам, улс төрийн хүчний үгийг дамжуулаагүй, иргэн хүнийхээ хувьд үзэл бодлоо хэлсэн. Улс шиг улсад амьдрах хүсэлтэй жирийн л иргэн. Яриандаа М.Энхболд даргын нэрийг хавчууллаа гэж хорооны нэг ажилтан уурлаж байна лээ. Энэ мэтийн сонин зүйл их үзэх нь. Бид уг нь ингэж амьдарч болохгүй биз дээ. Толгой дээрээ 76 хүн суулгачихсан. Тэдний ард 76 эхнэр, нөхөр, 76 найз гэх мэтээр үржигдэнэ. Энэ олон шуналтай хүнд миний эх орон багадна шүү дээ. Хүний шунал ямар их билээ. Байр, машинтай боллоо гээд ханахгүй, дараагийнхаа зүйлийг хүсэж мөрөөднө. 76 хүн, тэдний “үржвэр” байгаа цагт манай улс өөдлөхгүй. Маш их баялаг дээр суусан хэрнээ ядуу зүдүү амьдраад байгаа нь ямар учиртай юм бэ. Нутаг нутагт л нэг уурхай ухаад хаячихсан гэх юм. Би явж үзнэ гэж бодож байгаа. Тэгсэн атлаа утаанаасаа ч салж чадахгүй 28 жил боллоо. Төрийн эрх барьж буй хүмүүс яг юу хийгээд байна аа. Бид дэндүү ноомой байгаа юм биш үү

Эх Сувралж BEstofadvice.com

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6