Ингэхэд манай үндэсний бөхчүүд хэзээ хувилгаан дүрийг олсон юм бол оо...
Улсын арслан Э.Оюунболд гэж хүү тээр жил Сэлэнгэ нутгийн аваргыг унгачихаад адис авч байгаа харагдсан. Түүний энэ үйлдлийг дэмжигчид нь уухайлаад сүйд болж байв. Шороотой хутгасан бөхөө татаж босгож ирээд сунах нь холгүй мөргөж байдаг ёстой л сүүлийн үеийн хэллэгээр сайхан гар шүү... Мөн л өнгөрсөн жилийн наадмаар заан цол хүртдэг Н.Жаргалбаяр гэж залуу өнөөх аваргыг унагачихаад нүдээ аниад мөргөж байгаа нь ч харагдсан. Бодоод байхад тэр залуу лав гарцаагүй залбирсан... Уг нь тэднийг чинь өнөө цагийн өнгийг тодорхойлно гэж хөгшин залуугүй хөөргөөд байдаг биз дээ. Гэтэл... Ингэхэд мэргэжлийн тоглогчид нь Жордан, Роналдо эд нарынхаа багийг хожчихоод л сунаж мөргөөд л суганд нь толгойгоо чихэж залбираад байдаг юм болов уу ер нь. Энэ талаар хүртэл бодож үзэх л ёстой баймаар. Гэтэл сургуулийн сурагч биш, сумын заан ч бүр биш, шинэ зууны шилдэг бөхчүүд гээд байгаа шүү дээ. Одоо тун удахгүй сар шинийн баяраас өмнө дэлхийн аварга Д.Сумъяад мөргүүлнэ, төрийн наадмаас өмнө Н.Түвшинбаярт мөргүүлнэ гэсэн зар явж ч магадгүй болж ирлээ. Арай л харанхуй юм. За яах вэ, бөхчүүд бүдүүн хатуу улсууд гэж санаад харахуй байдлыг нь зөвшөөрч болох ч зуу, зуун дэмжигчид нь ийм байж ч болохгүй л дээ Хамгийн энгийн жишээ гэхэд “Бөхийн шүлэг” гээч юмаар бөгсөө арчихад тохирохоор байна. Бөхийн холбооны дэд тэргүүн нь хүртэл “Бөх найраглал” гээч ямар ч найруулга, агууллаггүй зүйл бичээд цувралаар хэвлүүлээд гүйж байгаа нь хүртэл санаа зовмоор. Тухайлбал бөхийн шүлэгч гэх т.Мөнх-Амар гэх залуугийн сүүл, толгой холбохыг хичээсэн баахан "юм" байдаг аж. Тэр дундаас Ц.Содномдоржид зориулсан "юм"-ны хоёрхон мөрийг үзэхэд л
...Шар дээлтэйгээ ирээд л зодоглоно
Шагналын хадгаа эвхээд л зогсоно гэжээ. Магадгүй нөхөр Ц.Содномдорж улаан дээл өмсвөл уначихдаг, хар дээл өмсчихвөл харагдахаа больчихдог ч байж мэдэхээр санагдана. Мөн Булган аймгийн Хурц арслан Ө.Сүхбатад зориулсан шүлэг гээч зүйлдээ
...Баадагнаж боосон зодгоо задалж ханцуйлаад зодоглоход
"Баатар" төрдөг хангайнх нь уулс дагадаг, арслан... гэж бичжээ.
Уучлаарай, үнэхээр сайн ойлгосонгүй. Баадантай зодогоо задлаад ханцуйлчихаад яаж зодоглох болж байна вэ? Аль эсвэл далбаа өмсөхийг ханцуйлах гэдэг болчсон юм уу? Тэгвэл бөхийн шүлэгч, Бөхнүүд Овогт Мянгаагийн Цэрэнчимэд гэж харанхуй дэмжигчид дундаа алдаршсан нэгэн эрхэм байдаг аж. Тэрээр Б.Түвдэндорж аваргад зориулж
....Нэгэн зууны түүхэнд дэвсэн
Мятрашгүй хүчит анхны аварга
Нүүдэлчин монголын цадигт ховорхон
Мянган бөхийн манлай аварга... гэж бичжээ... Аргагүй л харанхуй юм. Анхны аварга бол ховорхон биш ганцхан л байна биз дээ. Цаашлаад энэ шүлэгтээ
...Энэ л цагийн бөхийн түүхийг
Эрэгцүүлэн бичсэн ариун үйлстэн... гэсэн байна. Б.Түвдэндоржийн бичсэн бөхийн түүх, ном, зохиол хаана байна вэ? Хэн нэгний тухай бодож бололгүй яах вэ. Харин бодох бичих хоёр өөр гэдгийг, бичсэн бүхэн чинь шүлэг биш гэдгийг СГЗ Д.Данзангаар толгойлуулсан "шүлсчид" хэзээ ойлгох юм бол оо.
СЭТГЭГДЭЛ