
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Япон улс дахь элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.
Япон Улс дахь Монгол Улсын элчин сайдын яамны мэдэгдэл:
"Корокоро" сар тутмын сэтгүүл дээр “Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлийг үл хүндэтгэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй зураг гарчээ. Энэ нь дан ганц ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн Японы хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд энэхүү ёс суртахуунгүй үйлдэлд гүнээ харамсаж Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлэхийн ялдамд Японы тал уг асуудалд хуулийн хүрээнд зохих анхаарал хандуулна гэж итгэж байна” гэсэн байна.
Г.Дугар
Эх сурвалж: Zaluu.com
СЭТГЭГДЭЛ