
Хурлын эхэнд Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа "хилс хэрэгт тамлагдан зовж яваа хүний эх байна гэж өөрийгөө танилцуулаад “С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн худал хуурмаг шүүх хурал болж өнгөрөөд нилээн хугацаа өнгөрчээ. Энэ эмгэнэлт жүжгийг ард түмэн бүгд мэдэж байгаа.
Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэж хүн сүүлийн үед хэвлэлүүдэд их ярилцлага өгч, худлаа зүйл ярьж байна.
Тагнуул, хуулийнхан миний хүүд тариа хийсний гадна үр хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй, насаар чинь шоронд хатаана гэж айлган сүрдүүлж байж элдэв худлаа зүйл хүчээр яриулаад түүнийгээ эвлүүлж нотлох баримт гэж хэлж байгаа.
Шүүх хурал Амгаланбаатар гэдэг хүний үгээр л болсон. 14 мянган хуудас хэргийн материалыг ил болгочихлоо гээд байгаа юм. Миний бодлоор хэргийн материалыг ил болгосон юм байхгүй, харин ч өөрсдийнхөө асуудлыг нууцын зэрэглэлд оруулсан байх" гэв.
Харин Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат:“ Гурван шатны шүүх хурал болоод энэ хүмүүс бүгд яллагдсан шоронд байгааг та нар мэдэж байгаа. Гэтэл саяхан Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэж хүн энэ хэргийн талаар цогцоор нь хэвлэлд цацна гэж ярьлаа. Угаасаа ч МҮОНРТВ-ээр цацаад эхэлчихсэн байна л даа.
Хэрэгтэн болгож хийчихээд яагаад сандраад байгаа юм. Мөн 4 хүнийг айлын гэрийг галдан шатаасан гэдэг зүйл ангиар ялласан байгаа.
Гэтэл Эрдэнэтийн онцгой байдлын газрын гаргасан нотломжоор : Б.Отгонбаатарын байшинд гарсан гал түймэр нь цахилгаан ашиглалтын буруугаас гарсан байх үндэслэлтэй гэсэн хариу гарсан байхад Г.Эрдэнэбат прокурор ярилцлагандаа хэргийн газарт хийсэн үзлэг, шинжилгээгээр цахилгааны утас хэдэн метрийн цаана тасарчихсан хэвтэж байсан гэж яриад байгаа.
Миний бодлоор энэ дүгнэлтийг гаргасан Гамшгаас урьдчилан сэргийлэх улсын хяналтын ахлах байцаагч, шадар ахмад Б.Хашчулуун гэдэг хүн ахмад цол автлаа овоо хэдэн гал түймэр дээр ажилласан туршлагатай нэгэн байж таараа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу...
СЭТГЭГДЭЛ