
Өнөөдөр өглөөнөөс эхлэн цахим орчинд Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг "Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захирал болжээ" гэх мэдээлэл тарж эхэллээ. Гэтэл энэ талаар тус сургуулийн захирал АУ-ны доктор, профессор, Анагаах Ухааны Академийн Гишүүн, Академич, МУГБ Г.Батбаатараас тодруулахад, "Ажлаа өгсөн зүйл байхгүй, би албан тушаалаа хашиж байгаа" гэдэг мэдээллийг өгч байгаа юм. Эндээс харахад намдаа гологдсон Ж.Цолмон АШУҮИС-ийн захирал болохоор ихэд улайрч буй нь илт бололтой. Сонгуулиар тойрогоо булаалгаж эргээд сайдын суудалд санаархсан ч БСШУС-ын сайдын зөвлөх гэсэн нэрээр түүнийг намынхан нь хуурч, аргадсан ч тэрээр гандан буурахгүй сүүлийн нүүдлээ ийнхүү хийж байгаа нь тэнэг хүний нүдэнд ч илт байна. Харин түүнд энэ удаад салбартаа хүндлэгдсэн хэний ч өмнө хийсэн ажлаа дүгнүүлэх чадвартай хүн таарсан нь асуудал болж байгаа нь мэдээж. Үүнийг нь намынх нь удирдлагууд гадарласан болоод ч тэрүү хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүнийг шууд албан тушаалаас нь чөлөөлж чадахгүй байгаа нь үнэний ортой. Ямартай ч тэрээр их сургуулийн захирлын сэнтий рүү ийнхүү шунах болсон нь цаанаа ямар нэгэн эрх ашиг байгаа нь илт. Боловсролын салбарыг бизнес гэж харж улайран зүтгэж "АШУҮИС-ийн захирал боллоо" хэмээн захиалгат мэдээ тараалгаж суугаа Ж.Цолмон та дэндүү муухай харагдаж байна
ЭХ СУРВАЛЖ DARDAS.MN
СЭТГЭГДЭЛ