Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
Х.БОЛОРЧУЛУУН: ЖДҮ АВСАН ХҮМҮҮС НИЙЛЖ БАЙГААД УУЧЛАЛТ ГУЙХ ЮМ УУ
Image
ХОРТ ХАВДАР ГАЗАР АВДАГ ХОЁР ГОЛ МЕХАНИЗМЫГ НОБЕЛИЙН ШАГНАЛТАН НЭРЛЭВ
Image
ӨЛСГӨЛӨНГҮЙ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ЗОХИСТОЙ ХООЛЛОЁ
Image
УЛААНБААТАРТ 9-11 ГРАДУС ДУЛААН
Image
У.ХҮРЭЛСҮХ НАМЭХ-НЫ ДАРГАД Д.САРАНГЭРЭЛИЙГ ДЭМЖЖЭЭ
Image
“НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ДАГАЖ МӨРДӨХ 10 ЗӨВ ДАДАЛ АЯН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
САНСАРТ ХӨӨРГӨХ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСАХАД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ
Image
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Image
SOS: МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЖ, ЭДИЙН ЗАСАГТ УЛААН ГЭРЭЛ АСЛАА
Image
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛНА
Image
С.АМАРСАЙХАН ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ӨНГӨРӨГЧ ШӨНӨ УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР 54 ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ
Image
ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТЭЭ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ ЗОРИЛТОО БИЕЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Image
МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХГҮЙН ТӨЛӨӨХ ХЭЛЭЛЦЭЭ ХҮНД НӨХЦӨЛД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ
Image
Д.ӨНӨРБАТ: ХҮХЭРЛЭГ ХИЙН АГУУЛАМЖ ӨМНӨХ ОНООС ӨНДӨР ГАРЧ БАЙНА
Image
ТӨРИЙН 38 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГУРВАН МИНУТАД АВНА
Image
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛЫГ СААТУУЛЖЭЭ
Image
АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын төрсөн өдөрт очсон эмнэлгийн дарга Х.Алтайсайхан зодуулж хүнд гэмтэл авсан байж болзошгүй байна.
Image
УРВАГЧИЙГ УРВАГЧ ГЭНЭ. ХАРИН УРВАГЧТАЙ СҮЛБЭЛДСЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ ХЭН ГЭХ ВЭ?!
Image
ОЛОН УЛСЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИАННИ ИНФАНТИНО МАНАЙ УЛСАД ИРЖЭЭ
Image
МАН-ЫНХНЫ “АВЛИГА” БУЮУ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ
Image
“ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ”-ЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
Image
“THE HU” ХАМТЛАГИЙГ ''GRAMMY AWARDS-2020'' НААДМЫН ТАЙЗАН ДЭЭР ДУУЛУУЛАХ ДАВЛАГААНД НЭГДЭЭРЭЙ
Image
ГУРВАН НАСТАЙ ОХИНОО ДАГУУЛАН АРХИДЖЭЭ
Image
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЭЭ
Image
ДЭЛХИЙН ЭНТЭЙ УУРХАЙН ДЭРГЭДЭХ ДЭНДҮҮ ТАРЧИГХАН ХАНБОГДЫН МАЛЧИД
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
Ч.ХҮРЭЛБААТАР: ДАРАА НЬ БИЧИГ ӨГСӨН ГИШҮҮД, ТЭГЭЭД КОНЦЕСС, ТЕНДЕР ОРЖ ИРНЭ
Image
ГХЯ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
Image
ВИНОД АХУЖА: МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 11-13 ГРАДУС ДУЛААН
Image
ШУУРХАЙ: ЭРҮҮГИЙН ЦАГДААГААС “БОСОО ХӨХ МОНГОЛ”-ЫН БАЙРАНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
Image
"14 ХҮНИЙГ ХАЛЖ “АЧТАН”-ГААС 10 ХҮН АВСАН"
Image
БАЛЖИННЯМ, ДАШНЯМ ДАВХАЦСАН ЭНЭ ӨДӨР 48 ХОС ГАЛ ГОЛОМТОО БАДРААЛАА
Image
Х.МАНДАХБАЯР: МӨНГӨГҮЙ БАЙГАА НЬ СЭТГҮҮЛЧ ХУДАЛДАГДАХ ЭРСДЭЛИЙГ ӨСГӨӨД БАЙНА
Image
"ХАРАНГА" ХАМТЛАГИЙН Ц.ЧУЛУУНБАТАД ТОХИОЛДОЖ БАЙСАН ТҮҮХ
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
М.ЭНХ-АМГАЛАНД АГААРЫН БОХИРДОЛТОЙ ХОЛБООТОЙ ТӨСВИЙГ ҮР ДҮНГҮЙ ЗАРЦУУЛСАН АСУУДЛЫГ ШАЛГУУЛАХААР ХАНДАВ
Image
Ц.АМГАЛАНБАЯР Г.БААСАНД АЖЛАА “ШАЛГУУЛЖ”, С.БАЯР ЯГ ХОРИГДОЖ БАЙГАА ЭСЭХИЙГ БИЕЧЛЭН ШАЛГАСАН ГЭВ ҮҮ?
Image
МЕКСИКИЙН “ХАРХНЫ АНГУУЧ” БҮЛЭГЛЭЛ ХУЛГАЙЧДЫН ГАРЫГ ТАЙРСААР БАЙНА /+18/
Image
77-77 УАА УЛСЫН ДУГААРЫГ Н.НОМТОЙБАЯР, 99-99 УАА ДУГААРЫГ Ц.НЯМДОРЖИЙН ХҮҮ АВСАН ГЭВ ҮҮ?
Image
“Эрүүл мэндийн ажилтны өдөр” тохиож байна
Image
Дотоожноосоо болж баригджээ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХҮҮДИЙГ ТОМИЛОВ
Image
Энэ жилийн нүүр будалтын тренд
Image
Ховд, Үүр голын ус үерийн аюултай түвшинг давжээ
Image
Нохой жилийн өнгө энэ жилийн зурлага
Image
БУРУУ ДҮГНЭЛТ ГАРГАСАН АТГ ХҮНД БАЙДАЛД ОРОВ УУ?
Image
УИХ-ын хорь гаруй гишүүн хууль баталж байна
Image
ТОП ОДГЭРЭЛ ДУУЧИН АНУ-ГИЙН ТАЛААР ХЭЛСЭН ҮГ НЬ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт 30 орчим байгууллага оролцож байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв
Image
Эрүүн дээрээ мэнгэтэй бол бусдын хүндлэлийг хүлээдэг
Image
”Цустай гадил” аюулгүйг нотлохын тулд хүүхдэдээ идүүлжээ
Image
Амраг хайртуудын харилцаанд...
Image
Ж.БАТЗАНДАН: МАНАН-ГИЙН АМБАНГ МАНЖИЙН АМБАН ШИГ УНАГАНА
Image
Нэвтрүүлэгч болгоомжгүй хөдлөөд оролцогчийнхоо даашинзыг тайлчихаж
Image
Өрнийн зурхай
Image
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд 850 хүүхэд оролцоно
Image
Ө.Энхтүвшин Увсын Түргэн сумын малчинтай хурдан морь, унаач хүүхдийн талаар ярилцлаа
Image
“СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ-АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг Аса аваргад хайраа илчилсэн ээлжит бүсгүй болж олныг шуугиулав
Image
“Лалын улс” дайчдаа Азид тарааж эхэлжээ
Image
Н.Алтанхуяг 7 давхар шилэн барилгаасаа болж шударга бусын хонгил руу орох уу?
Image
Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална
Image
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргад А.Гансүх, З.Энхболд нарын нэр яригдаж байна
Image
“ПЁНЧАН-2018”-Д ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫН ЗАМЫН ЗАРДАЛД УЛСААС 20 САЯ ТӨГРӨГ ГАРГАСАН ГЭВ
Image
Image

Т.Баярхүү: Төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна гэсэн АТГ-ын дүгнэлтийг авлигын индекс баталж өглөө

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Авлигын төсөөллийн индексийн 2017 оны дүнгийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Транспэрэнси интернэшнл байгууллагаас 2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дэлхий даяар зарлаад байна. Энэ оны судалгаанд нийтдээ 180 улс орныг хамруулсан бөгөөд эдгээр улс орнуудын 2/3 нь “50”-иас доош оноо авсан байна. Дэлхийн улс орнуудын авсан онооны дундаж 43 байгаа нь өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. Монгол Улсын хувьд өмнөх оныхтой харьцуулахад Авлигын төсөөллийн индексийн оноо 2-оор буурч, байр 16-аар ухарсан дүнтэй байна. Монгол Улсыг 2017 оны үнэлгээнд 9 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна.

Монгол Улсын үнэлгээнд ашигласан 9 шалгуур үзүүлэлтээс оноо буурсан 5 үзүүлэлтийг товчхон авч үзвэл:

Нэгдүгээрт. Дэлхийн банк - Улс орны бодлого, институцийн үнэлгээ 2017 -4 пункт

Төрийн байгууллага дахь ил тод байдал, хариуцлагатай байдал, авлигын түвшинг үнэлдэг. Асуултууд нь:

-Төрийн удирдах албан тушаалтнууд болон нийтийн албан тушаалтнууд албан үүргийнхээ хариуцлагыг хүлээдэг эсэх

-Нийтийн ашиг сонирхлын талаарх мэдээллийг иргэний нийгэм олж авах боломж

-Төрийн шийдвэр хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхолд нийцэх

Хоёрдугаарт. Дэлхийн эдийн засгийн форум - Үзэл бодлын судалгаа 2017

Өмнөх оныхоос 8 пунктээр буурсан. Дэлхийн эдийн засгийн форумаас бизнес эрхлэгчдийн дунд жил тутам зохион байгуулдаг судалгааны нэг нь “Бизнес эрхлэгчдийн үзэл бодлын судалгаа” бөгөөд тухайн орны бизнесийн орчинг үнэлдэг. Энэ үнэлгээний 2 асуулт нь буюу индикатор нь бизнесийн орчин дахь авлигыг үнэлдэг. Үүнд:

“Танай улсад доорх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулахад аж ахуйн нэгжээс хээл хахууль болон бусад албан бус нэмэлт төлбөр төлөх явдал хэр түгээмэл байдаг вэ?

-Экспорт, импорт, нийтлэг үйлчилгээ (цахилгаан, усаар хангах үйлчилгээ), жил бүрийн татвар, төрийн гэрээ, лиценз авах, шүүхийн шийдвэрт нөлөөлөх”

“Танай улсад авлигын журмаар төсвийн хөрөнгөөс компани, хувь хүн, бүлэглэл завших явдал хэр түгээмэл байдаг вэ?”

Гуравдугаарт. Дэлхийн эрх зүйн төсөл- Хууль дээдлэх ёсны индекс 2017-2018

Өмнөх оныхоос 2 пунктээр буурсан. Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс нь дэлхийн улс орнууд бодит байдал дээр хуулийг хэрхэн сахин хангаж байгааг цогц байдлаар харуулах үнэлгээ юм. Уг индексийн мэдээллийг олон нийтийг хамруулсан санал асуулга болон орон нутгийн шинжээчдээс дэлгэрэнгүй асуулгын дагуу судалгааг авдаг.

Шалгуур асуултууд нь

2.1 Гүйцэтгэх засаглалын албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй

2.2 Шүүх засаглалын албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй

2.3 Цагдаа, армийн албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй

2.4 Хууль тогтоох албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй

Дөрөвдүгээрт. "Глобал инсит" байгууллага – Бизнесийн орчин, эрсдлийн үзүүлэлт 2016

Өмнөх оныхоос 12 пунктээр буюу хамгийн олон пункт буурсан үзүүлэлт байна.

“Global Insight” байгууллагаас “Эрсдэлийн үнэлгээний систем”-ийг нь 1999 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлхийн 200 гаруй улс/газар нутагт улс төр, эдийн засаг, хууль, татвар, аюулгүй байдал зэрэг 6 факторын эрсдлийг тодорхойлох судалгаа хийдэг. ТИ-ийн АТИ-т оноо болгож "Global Insight " байгууллагын Бизнесийн орчин, эрсдэлийн үзүүлэлтүүдийг ашигласан. Уг үнэлгээг тухайн улсаас сонгогдсон 100 гаруй шинжээчдийн үнэлгээнд үндэслэн гаргадаг.

Асуулга нь хувь хүн/компани тухайн оронд бизнэс эрхлэх, зөвшөөрлөөс авах, гэрээ байгуулахад хахууль болон бусад авлигын асуудалд холбогдох шаардлага үүсдэг эсэх.

Тавдугаарт. IMD-Дэлхийн өрсөлдөх чадварын эмхэтгэл 2017 -2 пункт

Шинжээчдийн үзэл бодлын судалгаа. Дэлхий дахинд 2017 онд 63 улсыг үнэлэхээр 6252 бизнес эрхлэгчид судалгаанд хамруулсан. (1 улсаас дунджаар 99 шинжээч)

Асуулга нь авлига, хээл хахууль: байдаг, эсхүл байдаггүй.

Эндээс дүгнэж үзвэл индексийн үр дүнгээс харахад төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагыг хамгаалж чадахгүй байгаа улс орнууд авлига өндөртэй байна. Тухайлбал, энэ оны индекст 37 оноо авсан Бразил улсад сүүлийн 6 жилд 20 сэтгүүлч амиа алдсан байна. Энэ оны индексийн судалгаанд Сейшильс, Вануату, Свазиленд улсууд шинээр хамрагдаж манай улсын өмнө орсон, нөгөө талаар шалгуур үзүүлэлтэд ашиглагдаж буй судалгаануудын зарим нь 2017 онд хэвлэгдсэн 2016 оны мэдээлэлүүд байгаа нь байр ухрах нэг шалтгаан болсон гэж үзэж болох юм.

Авлигын төсөөллийн индексийг зарим сонирхол бүхий этгээдүүд АТГ-ын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ мэтээр олон нийтэд мэдээлэл өгдөг, өөрийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэх үүднээс буруу тайлбарладаг хандлага бий. Энэ индексийг тодорхойлоход ашиглаж буй 9 судалгаа нь тухайн орны өрсөлдөх чадвар, засаглалын байдал, хууль эрх зүйн хэрэгжилт, төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагатай байдал, эрсдэлийг үнэлдэг томоохон судалгаанууд байдаг бөгөөд түүний 1-2 асуулт буюу индикатор нь тухайн улсын тухайн салбарын авлигын нөхцөл байдлыг тодорхойлж байдаг.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд АТГ яам, агентлаг, нийслэл дүүрэг, аймаг сум, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гээд төрийн бүхий л шатны байгууллагуудад ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн гарааны нөхцлийг тодорхойлохоор ажилласан. Үүндээ 2015-2016 он, 2017 оны эхний хагас жилийг хамруулсан.

Үүний үр дүнд төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хүнд суртал, хууль бус төлбөр хураамж бий болгодог, хясан боогдуулдаг, худалдан авах ажиллагааны хууль зөрчин шударга бусаар, албан тушаалтнуудын үзэмжээр тендер сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа завшдаг гэх мэт нөхцөл тогтоогдсон бөгөөд үүнийг тухайн бүр олон нийтэд мэдээлсэн.

АТГ: Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна

АТГ-ын зүгээс Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна гэж дүгнэн Засгийн газарт болон яамдын сайд нарт зөвлөмж хүргүүлсэн. АТГ-ын энэхүү дүгнэлтийг Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индекс баталж өглөө.

АТГ-ын зүгээс тухайн нэг удаагийн зөрчилд хариуцлага тооцох, нэг удаагийн гэмт хэргийг мөрдөн шалгахын зэрэгцээ тухай зөрчил, гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан, нөхцөлийг арилгахад анхаарч байгаа. Үүний хүрээнд АТГ-ын ажлын хэсгүүд Засгийн газарт болон бүх яамдын сайд нарт авлигын эсрэг хууль тогоомжийг хэрэгжилтийг хангах, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжиллтэй танилцахаар 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс дахин төрийн байгууллагуудад ажиллана. Зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, ахиц гарсан гэх найдвар одоогоор тун бага байна.

Сүүлийн үед олон нийтэд ил болсон авлигын гэмт хэргүүдийн талаар та бүхэн зарим мэдээллийг авсан. МХЕГ, АТҮТ, ННҮГ гэх мэт. Албан тушаалтнууд бусдыг хясан боогдуулдаг, зохиомол хүнд суртал үүсгэж хээл хахууль авдаг, төсвийн хөрөнгөнөөс завшдаг асуудал газар авсан. Тэдгээрийн төрийн хөрөнгөнөөс завшсан, хээл хахуульд авсан, улсад учруулсан хохирлын хэмжээ тэрбум тэрбумаар яригдаж байна. Ийм нөхцөлд авлигын түвшин буурах болоогүй байна.

АТГ нь өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байгууллага юм. Гэвч авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа нөхцөл байдлын талаар зарим зүйлийг олон нийтэд мэдээлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд авлигын гэмт хэрэг, зөрчилд холбогдсон зарим албан тушаалтнуудад зохих хариуцлага тооцож чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.

“Одоогоор 4 этгээдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах асуудлаар хандаад байна”

Хууль бусаар их хэмжээний орлого олсон нь шүүхээр тогтоогдсон этгээдүүдийн хууль бус хөрөнгийг хураах хуулийн боломж хязгаарлагдсан. Тухайлбал, Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа 242 метр квадрат талбайтай Ривер гарден хотхонд байрлалтай 4 өрөө орон сууцыг нийт 460.000 ам.доллар буюу 644.955.000 төгрөгийг бэлнээр төлж худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн 2015 оны эрүүгийн хуулиар эд хөрөнгө хураах ял байхгүй болсон учир шүүх түүний хууль бусаар олсон хөрөнгийг хураалгүй үлдээсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө нь өөрт нь үлдэх нөхцөл бүрдсэн.

Гэвч АТГ-ын зүгээс Прокурорын тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн дээрх хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, улсын орлогод авч нийтийн эрх ашгийг хамгаалуулахаар прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлсэн. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 4 ЭТГЭЭДЭЭС ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ АСУУДЛААР ШҮҮХЭД ХАНДАХ ХҮСЭЛТИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА.

Гэмт этгээдийн гэм бурууг шүүхээр тогтоосон ч хууль бус хөрөнгийг нь хураахын тулд дахин шүүхээр тогтоолгох эрх зүйн орчин бүрдээд байна. товчхондоо авлигын гэмт хэрэгт холбогдсон нийтийн эрх ашгийг хөндсөн этгээдэд хариуцлага тооцохын тулд нэмэлт ажил хийхээр болоод байна.

2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор уг хуулийн заалтыг өөрчлөн найруулж, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг албан тушаалд томилж болохоор хуульчилж өгсөн. Өмнө нь сайдад нэр дэвшсэн хүмүүсийг хүртэл ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн томилуулдаггүй байсан бол 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ийм зохицуулалтгүй болно гэж ойлгож болно.

Эцэст нь дүгнэхэд авлигатай тэмцэхийн тулд төрийн бүхий л байгууллага, албан тушаалтны бодит хүсэл эрмэлзэл, оролцоо чухал байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6