Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
АНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Засгийн газрын нөөц сангаас нэг сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг гаргана
Image
У.Хүрэлсүх: Иргэд, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийн төлөө төр засагтайгаа хүчээ нэгтгэхийг уриалж байна
Image
Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагаас албан ёсоор нээгдэнэ
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшид цалингийн 10 хувийн нэмэгдэл олгоно
Image
Бодь сэтгэлийн галарваас мод, Үрээн өгөвч өнөд цэцэглэдэг ...
Image
Алдарт эрдэмтэн Жак Уэтерфорд: Д.Цогтбаатар либерал монгол хүн юм
Image
Н.Номтойбаярыг маргааш суллах уу?
Image
Америкийн цагдаа нар өвдөг сөгдөн уучлалт гуйжээ
Image
​Дасгал хийхийн өмнө болон дараа нь юу идэх хэрэгтэй вэ
Image
Ихрүүд гэхэд дэндүү өөр...
Image
Цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хамгаалалт гарчээ
Image
"Энэтхэгээс авчрах 219 ламхайн тусгаарлалтын нийт 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо"
Image
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд нас бардаг байсныг зогсоожээ
Image
Д.Нямхүү: Зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо
Image
Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт "Найрамдал-2" зусланг байгуулахаар боллоо
Image
“Эх орон надаас эхэлнэ” уралдааны удирдамж
Image
Д.Ганбат зэс бидон тараана гэв үү
Image
Э.Чулуунчимэг: Ээжүүд бол амьдралаа үрдээ зориулдаг амьд бурхад юм
Image
Монгол-Хятадын хилийн эгц дээр SpaceX-ийн хөлөг ОУСС-д залгагдлаа
Image
Ц.Одонтунгалаг: “Сэтгэл байвал юуг ч бүтээж болно” гэсэн зарчим баримталж ажилладаг
Image
Х.Баттулга: Томчууд бидний хариуцлагагүйгээс болж энхрий үрс маань эндэж байгаад уучлал хүсэж байна
Image
1,000 МААМУУ-г баярлууллаа
Image
АНУ-ын Техас, Аризона, Жоржиа, Миссури, Миннесота мужуудад онц байдал зарлаж, Лондон, Берлинд жагсаал болов
Image
Трамп “G7”-г “G11” болгож, Австрали, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийг нэмэх санаа гаргажээ
Image
Өнөөдөр Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна
Image
Аугаа Б.Шаравын аялгуугаар ард түмнээ уяраасан ЗАЛУУС
Image
Тендерийн будилаан ба “Чамд яагаад хоёр, надад яагаад хоёрхон байгаа юм бэ”
Image
Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар, Ж.Алдаржавхланг Засаг даргаар улираан ажиллуулъя
Image
АНУ иргэний дайны ирмэг дээр байна
Image
​Дэлхийн томоохон компаниуд хөл хорионы үеэр дараах онлайн үйлчилгээг үнэгүй болгожээ
Image
Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярив
Image
​Канадын эрдэмтэд канабист агуулагдах нэгдлийг ‘COVID-19’-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ
Image
Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Image
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгөв
Image
Чиг хандлага: Хүрэн ягаан өнгийн тень
Image
Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK
Image
Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай боллоо
Image
Коронавирусээс сэргийлэх тарилгын төсөлд эхний ээлжийн вакциныг авах зардлыг тусгажээ
Image
Коронавируст халдвар (covid-19)!!! Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
Image
Китакюшү хотын үйлчилгээний газруудыг дахин хаажээ
Image
Дижитал эриний яруу найрагчид ба Зэргэлдээ ертөнцийн сахиусан тэнгэрүүд...
Image
Соёл урлагийн салбарт ТҮҮХЭН бүтээн байгуулалтууд эхэллээ
Image
Авлига өөр нэг цар тахал
Image
Хуулиар хориглосон СУРТАЛЧИЛГАА гэж юуг хэлэх вэ
Image
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цэрэгт алба хааж байгаа бага хүүгээ эргэж очжээ
Image
“Microsoft” компани сэтгүүлчдээ роботоор солино
Image
Сонгуулийн үеэр ариутгал халдваргүйжүүлэлтэд 2 тэрбум гаруй төгрөг зарцуулна
Image
ОХУ "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ
Image
Миннеаполис дахь үймээнийг дарахаар Үндэсний гвардын 10800 цэрэг бэлэн болжээ
Image
“Том” хамтлагийн “Нэг хүсэл, нэг мөрөөдөл” тоглолт маргааш болно
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
"Эрдэнэс Тавантолгой"-н 30 хувийг зарах гэж байна гэдэг худлаа"
Image
Киноны нэрийг андуурсан сэтгүүлч бүсгүй Фарреллаас уйлан хайлан уучлал гуйлаа
Image
ЗАЛУУСЫГ ТЭЭВРИЙН САЛБАРЫН АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Баянхонгорт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ
Image
Өнөөдөр шороо шуурч, 16-18 хэм дулаан
Image
Сэлэнгэ аймагт түймэртэй байсаар л байна
Image
Жеки Чаны тухай сонирхолтой баримтууд
Image
Алмас хэдэн размерын гутал өмсдөг гээч...
Image
Бэлхүүсээрээ турах 7 хоногийн хөтөлбөр
Image
СУМЫН СОНГУУЛИАС БОЛЖ УЛСЫН ПАРЛАМЕНТ ЗАВСАРЛАВ УУ
Image
ГОЛ МӨРНИЙ МӨС ААЖМААР ХАЙЛЖ, ХАРЗ, ТОШИН ҮҮССЭН ТУЛ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ХУУРАМЧ ШАТАХУУН БОРЛУУЛСАН КОМПАНИУДЫГ ХЭН НУУЦЛАХЫГ ХҮСЭВ
Image
Төрийн банкны хувьчлалын талаарх мэдээлэл сонсоно
Image
“Алтан уулан орд” улсыг дэлхий дахинд зарлана
Image
"БИД МАРТАХГҮЙ" ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Image
Сурагчдын амралт хойшиллоо
Image
Пүрэвсүрэн нөхрөө сольжээ
Image
Реппер Дөлгөөний найз залуугийн зургуудаас
Image
Хар тамхиар машин худалдаж авахыг оролджээ
Image
Засгийн газрын ээлжит хуралдаантай
Image
Нэг тэрбум хэрэглэгч Facebook-ийг гар утаснаас ашиглаж байна
Image
АРВАН МЯНГАН ӨРХӨД 40 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ, ЭХНИЙ 10 ЖИЛ ҮНДСЭН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ОЛГОНО
Image
Б.БАЯРМАНЛАЙ: “ХАРЦ БУЛААМ”ДУУ БОЛ ИХ НАНДИН ДУУ
Image
Ч.ХҮРЭЛБААТАР: ШУДАРГААР ТАТВАР ТӨЛДӨГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИНЭ
Image
Удаан хугацааны турш хадгалж болох хүнснүүд
Image
Агаарын бохирдлыг ганцхан өвлийн дотор арилгаж болно
Image
"ЗВЕРИ" ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТ ХОЁР ОРНЫ СОЁЛЫН НАЙРСАГ ХАРИЛЦААГ ИЛЭРХИЙЛНЭ
Image
Д.Болортуяа: Бид гадны компаниудтай өрсөлдөх цаг болсон
Image
ОХУ дахь Монголын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа
Image
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫГ ХУТГАЛЖЭЭ
Image
Image

Б.ТЭГШЖАРГАЛ: ЭНЭ ТОГЛОЛТ ДЭЭР ӨӨРИЙН ЗОХИОСОН ШИНЭ УРАН БҮТЭЭЛҮҮДЭЭ СОНСОГЧИДДОО ХҮРНЭ

Анх 17 настайдаа театрт хөл тавьж, урлагийн хүн болох гараагаа эхлүүлж байсан хөгжимчин Буджавын Тэгшжаргалтай ярилцлаа. Хорвоогийн хамаг үнэнийг хоёрхон чавхдасандаа багтаасан морин хуур хөгжмийг хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн сурч, өөрөө тоглохын зэрэгцээ өрөөлд сургаж яваа залуу уран бүтээлч хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр зэхэж байна. Өөрийнх нь зохиосон дуу, хөгжмийн бүтээлүүд ээлжит тоглолтон дээр эгшиглэж, анхны сонсогчиддоо хүрэх аж.

-Морин хуурч Б.Тэгшжаргалын хувьд хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл хэрхэн хангагдаж байна. Энэ удаагийн тоглолтын гол онцлог юунд байна?
-Хоёр дахь тоглолтын хувьд хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт: Дорнод аймгийн Алтан гадас одонт хөгжимт драмын театрын симфони найрал хөгжим оролцохоороо их онцлог. Энэ бол манай аймагт анхны тохиолдол. Тоглолтын бэлтгэл маш сайн хангагдаж байна. Саяхан Дорнод аймагт очиж найрал хөгжимтэйгөө бэлтгэл хийгээд ирсэн. Өөрийн аймагтаа мэдээж ардын найрал хөгжимтэйгөө дасгал сургуулилтаа тогтмол хийж байна. Симфони болон ардын найрал хөгжимтэй хамтран хоёр ч төрлийн бүтээл тоглоно. Ер нь энэ удаагийн тоглолтонд дэлхийн болон Монголын томоохон бүтээлүүдийг сонгож авсан. Хоёрдугаарт: Би өөрөө хэд хэдэн дуун ая болон хөгжмийн бүтээл бичсэн. Эдгээр бүтээлүүд маань тоглолтон дээр эгшиглэж үзэгчдийн хүртээл болох гэж байна. Ер нь голчлон миний өөрийн бүтээл тоглогдоно. Дууг маань манай театрын дуучид дуулах юм. Мөн өнөөгийн нийгэм, цаг үеийн байдлыг илэрхийлсэн Энд гэдэг нэртэй миний зохиосон шүлэг, аялгууны хамтаар уншигдах болно.

-Анхны тоглолт үзэгчид дүүрэн болж байсныг санаж байна. Сүүлийн үед иргэд орон нутгийн уран бүтээлчдээ дэмжиж, их сайн ойлгодог болсон болов уу гэж би хардаг. Орон нутагт болж буй тоглолтуудаас ийм зүйл ажиглагддаг л даа. Тиймээс уран бүтээлчид маань буцаагаад үзэгчдээ хүндлэх гэдэг зүйл их чухал. Би яагаад ийм зүйл яриад байна вэ гэхээр зарим тоглолтууд үзэгчдийн урмыг хугалах тохиолдол гардаг?
-Мэдээж тийм. Үзэгч гэдэг бидний хувьд хамгийн том шүүгчид байдаг. Үзэгч байхгүй бол уран бүтээлч гэх хүмүүс оршин тогтнохгүй шүү дээ. Үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч байна гэдэг хамгийн том шагнал юм даа. Таны хэлж байгаа үнэхээр зөв. Манай иргэдийн урлагийн мэдрэмж маш их дээшилж, тэр хирээрээ театраа, уран бүтээлчдээ их хүндэлдэг болсон. Тийм сайхан хайр хүндлэл, итгэл өвөрлөөд ирж байгаа хүмүүсийн урмыг хугалах эрх надад байхгүй. Тиймээс энэ удаагийнхаа тоглолтыг шинэлэг, сонирхолтой байлгах талаас нь их анхаарч байна. Миний тоглолтыг үзэхээр ирж байгаа хүн бүхэн надад чухал. Гэхдээ би аавдаа л үзүүлэх юмсан гэж хамгийн ихээр хүсч байна. Харамсалтай нь тийм боломж байхгүй ч аав минь тэнгэрийн орноос хүүгээ хараад бахархаасай гэж хүсэж байна.

-Жаахан шарга театрт хэддэх жилдээ ажиллаж байна. Та яг мэргэжлийн морин хуурч уу?
-Би морин хуур хөгжмийг тоглоод арав гаруй жил болж байна. Хэдийгээр би сургуулийг нь төгссөн мэргэжлийн морин хуурч хэдий ч хэзээ ч өөрийгөө болсон гэж боддоггүй. Нумт хөгжим гэдэг бол байнгын бэлтгэл сургуулилттай байхыг шаарддаг. Тухайн бүтээлийг хөг, өнгийг цэвэр гаргах тэр мэдрэмж хамгаас чухал. Тиймээс хөгжимчин болохын тулд одоо ч суралцсаар л байна.

-Таны хувьд театртаа хөгжимчнөөр ажиллахын хажуугаар морин хурын дугуйланг хичээллүүлдэг. Дугуйлан байгуулагдаад хэдий хугацаа өнгөрөв, энэ хугацаанд хичнээн хүүхэд танд шавь оров?
-Дугуйлан хичээллэж эхлээд тав дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд олон хүүхэд ирсэн байдаг. Тэдгээрээс тууштай явсан хүүхэд бий, хэдхэн хоног яваад орхисон хүүхэд ч бий. Хөгжимчин болно гэдэг цэвэр тухайн хүний хүсэл тэмүүлэлтэй холбоотой. Чин хүсэл эрмэлзэлтэй байж урлагийн хүн болж чадна. Би хүүхдүүддээ урам өгөхийн тулд хоёр жилин өмнө тоглолтыг нь хийлгэж, эцэг эхчүүд болоод бусад хүмүүст юу сурч мэдсэнийг нь танилцуулсан. Мөн ардын хөгжмийн хамтлаг байгуулж өгсөн. Ингэснээр хүүхдүүд маань илүү их хичээн чармайж, урлагт илүү их сэтгэл зүрхээ зориулж эхэлсэн. Одоогоор манай дугуйланд 30 гаруй хүүхэд хичээллэж байна.

-Дугуйлангийн хүүхдүүдээс төгсөөд яг энэ чиглэлээрээ их дээд сургуульд явсан хүүхэд бий юу?
-Байлгүй яахав. СУИС болон ХБК-д морин хуурчаар маш амжилттай сурч байгаа хүүхдүүд байна. Энэ л миний дугуйлангийн ажлын маань үр дүн юм даа.

-Морин хуур тоглохоос гадна хөөмийлэх, бас цуур хөгжим тоглодог. Манай аймагт цуур хөгжим тоглодог хүн таниас өөр байдаг эсэхийг мэдэхгүй юм. Цуур бол хангайн нутгийн гайхамшигт өвийн нэг. Энэ өвийг өөрийн орон нутагтаа сурталчлаад явж байна гэдэг бас нэг талаар бахархмаар юм шиг санагддаг?
-СУИС-д Одсүрэн багшийн удирдлаган дор хөөмийг заалгаж байсан. Тухайн үедээ цуур хөгжмийг давхар сурсан л даа. Үүнийгээ би аз гэж боддог. Хангай нутгийн цуурчид бол үндэсний хөгжмөө жинхэнэ утгаар нь тоглодог. Бид хэдий арга техникийг нь сурсан ч бас л яг тэдэн шиг дуугаргаж чаддаггүй. Хүн хүний онцлогоос шалтгаалдаг байх. Яг ижилхэн, нэг багшаар заалгасан хэрнээ л ялгараад байдаг. Хүний цусандаа байдаг гэж ярьдаг даа, яг л тийм. Миний хувьд мэдээж сурсан болохоороо хуур хөгжимтэйгөө хослуулан тоглодог. Дугуйлангийнхаа хүүхдүүдэд ч давхар заадаг. Цуур хөгжмийн хүрэлцээ муу учир усны нарийн цагаан хоолойгоор өөрөө цуур хөгжим хийгээд хүүхдүүддээ өгдөг. Анхан шатны мэдлэг олгож байгаа гэдэг утгаараа гарын доорх материал ашиглаж хийсэн хөгжим маань болоод л байдаг юм.

-Хөөмий, морин хуур, цуур гурав хоорондоо үнэхээр төгс зохицдог юм шиг санагддаг. Магадгүй тийм ч болохоор та энэ хөгжмийг сурсан байх?
-Тэгэлгүй яахав, үнэхээр тийм. Морин хуурын нэг бүтээл дээр цуурын дуугаралт оруулаад өгөхөд л шал өөр болдог. Илүү амьд болдог гэж болно. Анх цуурын дуугаралтыг манай үзэгчид их сониучханаар хүлээж авч байсан бол одоо харьцангуй энэ хөгжмийн талаар мэддэг болсон байна.

-Урлагийн хүн гэдэг цаг наргүй ажилладаг. Аливаа баяр ёслол болоход өөрсдөө баярлахгүй бусдыг баярлуулаад явж байдаг хүмүүс. Энэ үед мэдээж ар гэрийн ажил орхигдоно. Ер нь таныг, таны ажлыг гэр бүлийн хүн хэр ойлгож дэмждэг вэ? Энэ таны амжилтанд их чухал нөлөө үзүүлэх байх л даа?
-Тэгэлгүй яахав. Ажлаа амар тайван хийж яваа маань миний ханьтай сайлшгүй холбоотой. Манайх ам бүл зургуулаа. Би дөрвөн сайхан хүүтэй. Хань маань л хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж, сурч боловсроход нь анхаарал тавьдаг. Миний ар талыг бат даадаг гэж хэлж болно. Тийм ч учраас би уран бүтээлдээ, ажилдаа анхаарлаа хандуулж чаддаг. Амьдрал сайхан байна, элэг бүтэн, энх тунх байна гэдэг хамгийн том аз жаргал юм даа. Ер нь тэгээд нэгэнт би энэ мэргэжлийг, энэ замыг сонгож, сэтгэл зүрхээ өгсөн болохоор эцсээ хүртэл үүнийхээ төлөө явна гэж боддог.

-Хүүхдүүд нь морин хуур тоглодог уу?
-Өөрийн хүүхдэд юм заана гэдэг хамгийн хэцүү юм билээ. Гэхдээ том хүүдээ би анхан шатны мэдэгдэхүүн олгосон. Түүнийгээ цааш хөгжүүлээд үргэлжлүүлэх эсэх нь өөрийнх нь дур. Ер нь айл болгон морин хууртай, гэрийнх нь аль нэг хүн аливаа баяр ёслолоор морин хуураа аваад ганц сайхан ая татаад гэрийнхээ жаврыг үргээчихдэг байгаасай гэж би хүсдэг. Дугуйлан хичээллүүлж байгаагийн нэг зорилго маань ч энэ.

-Сүхбаатар аймаг бол тал хээрийн бүс нутаг. Газар нутгийн онцлогоосоо шалтгаалан морин хуурын аялгуу нь хүртэл өөр байдаг гэж ярилцдаг. Тайзан дээр гараад хөгжмөө тоглож байх үед төрдөг тэр мэдрэмжийг та юу гэх вэ?
-Тийм шүү. Тайзан дээр хөгжмөө тоглож сууж байхдаа өөрийн эрхгүй эзгүй хээр тал төсөөлөгддөг. Морьд янцгаалдаад л. Үнэхээр сайхан. Гэхдээ ямар ая тоглож байхаас мэдээж хамаарна л даа. Ер нь л тэгээд тайзан дээр хуураа бариад суухдаа би хэн хүнээс илүү аз жаргалтай, баяр баясгалантай болдог. Үгээр хэлэхийн аргагүй тийм мэдрэмж төрдөг гэх үү дээ. Ажил амьдралаас шалтгаалсан олон асуудал гарна. Бухимдалтай, стресстэй үедээ хөгжмөө бариад нэг сайхан аялгуу тоглоход өөрийн эрхгүй тайвширчихдаг.

-Морин хуурын Дарьганга татлага бол манай нутгийн соёлын хосгүй өв. Үүгээрээ улсдаа гайхагддаг. Таны хувьд эдгээр Дарьганга зургаан татлагыг тоглодог уу. Морин хуурч болгон бас энэ татлагыг тоглож чаддаггүй шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Манай Дарьганга татлага бол үнэхээр гайхалтай. Мэдээж өөрийнхөө хэмжээнд эдгээр татлагыг тоглохыг оролддог, бүгдийг мэднэ. Гэхдээ энэ татлага их сонин. Миний бодлоор эдгээр татлагыг тоглох хүнд цаанаасаа өгөгдөл нь байдаг юм шиг санагддаг. Надад хөгжим тоглохыг авъяас хайрласан ч яг тэр зургаан татлагыг тоглох өгөгдөл нь дутуу юм болов уу гэж боддог. Яаж ч хичээгээд Л.Цэдэвсүрэн гуай шиг өнгийг гаргаж чаддаггүй. Гэхдээ мэдээж энэ нутгийн хүү гэдэг утгаараа хаана ч очсон зургаан татлагаа татчихна аа. Энэ бол нэг талаараа миний үүрэг шүү дээ. Дугуйлангийнхаа хүүхдүүдэд ч би эдгээр татлагын талаар анхан шатны мэдлэг өгөхийг хичээдэг.

-Хөдөө орон нутгийн театрт хөгжих боломж хомс гэж зарим хүмүүс ярьдаг. Зарим залуу уран бүтээлчид төв газрыг зорих нь ч элбэг. Жаахан шарга театраас гэхэд л дуучин, бүжигчин гээд хэд хэдэн хүн явлаа шүү дээ. Таны хувьд ер нь аль нэг тийш явж ажиллах бодол байдаг уу?
-Тийм бодол ёстой байдаггүй. Хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд хаана ч байсан адилхан. Хотод байх, хөдөө байх ямар ч ялгаагүй, адилхан л урлагийн байгууллага. Харин ч хүн орон нутагт илүү их юм сурч, хөгждөг гэж би ойлгодог. Техник технологийн хөгжил энд ч байна. Тиймээс бидэнд боломж байна аа л гэсэн үг. Би нутгаасаа явах талаар нэг ч удаа бодож байгаагүй.

-Театр бол ариун сүм гэдэг. Энэ сүмийн нэгэн эс болно гэдэг хүн болгонд тохиох боломж биш байх?
-Тэгэлгүй яахав. Би ер нь өөрийгөө их азтай хүн гэж боддог. Энэ сайхан нутагт, сайхан хүмүүсийн хүү болж төрсөн. Харин одоо ариун сүмийн хүү болоод явж байна. Цаашдын бүх зүйл надаас л шалтгаална.

-Тоглолтын завгүй бэлтгэлийн дундуур зав гарган ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээг?
-Маш их баярлалаа. Тоглолт маань сайхан болно гэж найдаж, тийм байлгахын төлөө хичээж байна. Энэ дашрамд тоглолтыг маань дэмжиж хамтран ажиллаж байгаа театрын дарга, тоглолтын ерөнхий продюссер Б.Батсайханд болон хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье. Танд ажлын амжилт хүсье.
Т.Одончимэг

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6