Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэсэн бол шинжилгээний хариуг баттайд тооцно
Image
“КОВИД-19”-өөр өвчлөөд бүрэн эдгэрсэн ч уушгиндаа ямар нэг үлдэцтэй бол цэрэгт татахгүй
Image
"Тэнгэрлиг медиа групп", “УИД", "Булган ундрага"-ын ханш хамгийн их өсөв
Image
Баянгол дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэг үүдээ нээв
Image
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага өнөөдөр эхэллээ
Image
Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 61.3 хувьтай байна
Image
Монгол Улс Азийн 6 оронд бараа гаргахад татварын хөнгөлөлт эдлэх боломжтой
Image
“Чингис хаан” ОУНБ-д халдвараас урьдчилан сэргийлэх үзүүлэх сургуулилт болов
Image
НПГ, ЭМДЕГ хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа
Image
“Тогтвортой хѳгжил-Байгаль хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулжээ
Image
Японыг зорих жуулчдын тоо 99 хувиар буурчээ
Image
Л.Энх-Амгалан: Хүүхдийн хувьсах зардлыг олгохдоо сурлагын ахиц, амжилтыг үндэслэнэ
Image
Малчид 25 мянган тонн өвс хадлан бэлтгэжээ
Image
Нийт бүртгэгдсэн тохиолдлын 9261 нь бүрэн эдгэрчээ
Image
Д.Очгэрэл: “Илрүүлэлт Оргодол-2021” ажиллагаагаар 14 хоногт 344 гэмт хэрэг илрүүлсэн
Image
ДЭМБ: Өнгөрсөн долоо хоногт зөвхөн Европт халдварын тохиолдлын тоо өслөө
Image
"Үйлс-Алтай" ХХК улиралд 220 тонн цул мах бэлтгэх хүчин чадалтай
Image
Иргэний хэрэг энэ оны 3-р улиралд 27 хувиар буурсан байна
Image
Токиогийн зоогийн газруудад тавьж буй хязгаарлалтыг цуцална
Image
Рашаан, ус ашигласны төлбөрийн орлого 2,9 тэрбум төгрөгөөр давжээ
Image
Урьдчилсан шатны албан ёсны бэлтгэл эхэллээ
Image
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөж, дээрмийн гэмт хэрэг буурчээ
Image
Тайландын шигшээ Улаанбаатарт анхны бэлтгэлээ хийв
Image
Хятадад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 19.6 хувиар өсжээ
Image
Хүнд, хүндэвтэр иргэдийг эмчлэх эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгджээ
Image
Биткоины ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
Image
Д.Нандинцэцэг: Сургуулийн шинэ барилга хүлээгдэж байгаагаас шалтгаалан бид дөрвөн ээлжээр хичээллэж байна
Image
Булган аймаг “Фенип” корпорацитай хамтран ажиллана
Image
Энэ долоо хоногт хүндэвтэр оноштой иргэдийн тоо өсжээ
Image
Монгол Улс НҮБ-д элсэх түүхэн үйл явцыг судлан ном бүтээжээ
Image
Монголоос гарч буй нүүрсийг Ганцмод боомтод БНХАУ-ын талд шилжүүлэн ачна
Image
Европын Холбоо нь “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслөөр дамжуулан залуучууд, ИНБ-уудыг дэмжиж байна
Image
“COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүс вакцин хийлгэх шаардлагатай юу?
Image
БНСУ-ын бүтээсэн зөөгч пуужин хөөрөхөд бэлэн болжээ
Image
Бээжингийн өвлийн Олимпын наадам өвлийн спортыг шинэ түвшинд гаргана
Image
“Дубай ЭКСПО-2020” дахь Монголын павильонд АНЭУ-ын угсаа залгамжлах ханхүү зочлов
Image
Архангай дахь Багшийн сургууль бүрэн хүчин чадлаараа ажиллах хэрэгтэй гэв
Image
“Үзэхийн хязгаар” хэсгийн бүтээлүүд өнөөдөр үзэгчдэд хүрнэ
Image
Амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө хийсэн Каддафийн бичлэгийг дэлгэжээ
Image
Аймгийн ИТХ-аар хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
Баян-Өлгий аймаг вакцины 3 дугаар тунд хамрагдалтын түвшингээр улсад сүүл мушгиж явна
Image
Хятадад дотоодод халдварласан 13 тохиолдол илэрчээ
Image
Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хуулийн төслийг дэмжив
Image
Баавгайтай тэмцэхэд 26 сая төгрөгийг зарцуулна
Image
Цагаан ордон 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулах төлөвлөгөө танилцуулжээ
Image
Дональд Трамп медиа групп байгуулжээ
Image
Хотонт суманд өвс, тэжээлийн агуулах саравч ашиглалтад оров
Image
Жүжигчин Ким Сон У цуу яриа үнэн болохыг хүлээн зөвшөөрчээ
Image
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Image
Өвөлжилтийн бэлтгэл ажил 78.0 хувьтай үргэлжилж байна
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Эротик өгүүллэг +18
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
МӨНХЦЭЦЭГ ГЭХ МОНГОЛ ОХИН ТАЙЧИЖ БУЙ БИЧЛЭГЭЭ ИНТЕРНЭТЭЭР ТАРААЛАА.
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
+18 ХҮРГЭН АХ МИНЬ ШӨНӨ ИРЖ ЖАРГААЧИХААД ЯВДАГ +18
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Ц.ТҮВШИНЖАРГАЛ: ЗУРАХГҮЙ Л БОЛ ТАЛ БИЕГҮЙ ЮМ ШИГ ДУТУУДДАГ
Image
Бизнесийн ухаанаа дасгалжуулах сонирхолтой хүн бүхний анхааралд
Image
Биеийн байдал маш хүнд байсан 79 настай иргэн нас барлаа
Image
Дональд Трампын ажлын эхний өдрүүд
Image
Приус машинууд мөргөлдөж 8 хүн гэмтжээ
Image
“Буян”-гийн Б.Жаргалсайхан Хан-Уулын АН-д элсэнэ
Image
АНУ-ын тэнгисийн цэргүүдийг ийм харгис аргаар сургадаг
Image
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO45001:2018 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛСЭН АНХДАГЧ КОМПАНИ БОЛЛОО
Image
Энэ онд 126 хүн усанд живж амиа алджээ
Image
Д.ПҮРЭВДАВААГ ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛЛОО
Image
Баян-Өлгий аймгийг сурталчлах өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулна
Image
Кильканаас шавьж гарсан гэж дүгнэсэн Мэргэжлийн хяналт ялалт байгуулжээ
Image
23 настай залуу нэг өдрийн дотор аав бас өвөө болжээ. Гэхдээ яаж?
Image
Kyodo: Японы эрх баригч нам парламентад олонхын суудлаа хадгална
Image
Вакцины гурав дахь тунд 75 мянга гаруй хүн хамрагдаад байна
Image
Иргэн З: Охин, гурван дүүгээ тэжээхийн тулд биеэ үнэлэх замыг сонгосон
Image
Зүй бусаар ҮХЭХ АЛБАГҮЙ
Image
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН БУУДАЛД ЦАГДААГИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Image
ТҮЦ МАШИНААС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Image
"ГУТАЛ" ХК НЭГЖ ХУВЬЦААНД 1 270 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА
Image
ИНФОГРАФИК: 16-24 НАСНЫ ЗАЛУУСЫН 95,3 ХУВЬ НЬ ОГТ ГЭРЛЭЭГҮЙ
Image
Сураггүй болсон иргэдийг хайсаар байна
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
Кайли Женнер бүрэн нүцгэлэв
Image
2017 онд цалин нэмэхгүй
Image
“Novavax”-ийн вакцин 90 гаруй хувийн үр дүн үзүүлжээ
Image
ХЭНТИЙ АЙМГИЙН ӨМНӨДЭЛГЭР СУМЫН НУТАГТ ОХУ-ААС ОЙН ТҮЙМЭР ОРЖ ИРЖЭЭ
Image
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгууллаа
Image
АН дарга З.Энхболд таван толгойн асуудлаар мэдэгдэл хийж байна
Image
Алдсан О.Цэнгэлд амьдрал сайн хань заяаж дээ
Image
Image

Хаадаас илүү хүчтэй хашир Жанжин Ногай

Өгөдэй хааныг нас барсны дараа Дорнод Европт ялгуусан аян дайн хийж байсан Монголын армийн жанждыг Бат хаан цуглуулж хуралдай хийсэн бөгөөд уг зөвлөлгөөнөөр өрнө зүгийн байлдааны ажиллагааг зогсоож, Монгол гүрний баруун өмнөд хилийг Молдав Булгараар тогтоох, цэргийн олзлогдогсдыг бүгдийг нь суллан тавихаар шийдвэрлэж, энэхүү хил орчмын нутаг дэвсгэрийн захирагчаар нь түмтийн ноён Ногайг томилсон байна.

Энэ үеэс эхлэн Ногай жанжин Алтан Ордны улс доторх байр суурийг баттай эзэлж эхэлжээ. Ногайн гарал үүсэл нэг их тодорхойгүй. Сурвалж бичгүүдэд түүнийг Зүчийн гуч Татаарын хүү гэлцдэг ч түүний өвөг эцэг нь Буфла гэгч байсан агаад Ногай түүний татвар эмээс төрсөн учир хаан ширээнд суух эрхгүй байсан гэдэг. Ногай Алтан Ордын хаан Бэрхийн нөлөөгөөр лалын шашинд орсон хүн байжээ.

Гаднаас заналхийлэх дайсангүй, Ил хааны гүрэнтэй хиллэж буй нарийхан зурвас газрыг эс тооцвол халдан довтлохыг урин дуудах мэт сул дорой хөршүүдээр хүрээлэгдсэн Алтан Ордны Улс Ази тивийн өрнө талын хамгийн хүчирхэг улс болж чаджээ. Энэ үед Алтан Ордны монголчууд Арал тэнгисээс Карпатын уулс хүртэлх өргөн уудам нутагт соёлт орнуудаас саад тотгор үзэлгүй, адуу мал тавтай идээшилж, айл аймаг нь тоо тоймгүй мал сүрэгтэйгээ хөндлөн гулд нүүдэллэн амьдарч байлаа. Ногай Бэрх хааны үед түмтийн захирагч байгаад 1256 онд Ил хаадын улстай анхны дайн хийхэд ихэд товойн шалгарсан байна. Түүнээс хойш тэр бараг 40 жилийн турш Алтан Ордны улсын доторх хамгийн нөлеө бүхий, хүчирхэг хүний нэг болсон байна. Гэхдээ тэр Бэрх хааны үед улс төрийн хэрэгт оролцож зүрхэлдэггүй байсан бөгөөд Бэрхийг залгамжлагч Мөнхтөмөр хааны үеэс Ногайн нэр нөлөө эрс нэмэгджээ. Мөнхтөмөрийн назгай, сул байдлыг ашиглан түүний өмнөөс улс орны дотоод, гадаад бодлогыг аажим аажмаар гартаа авч эхлэв.

Алтан Ордны улсын эзэн бол чухамдаа “хаадын хаан” байлаа. Оросын их вангийн хэргэм, түүний ширээ бол дэргэд нь юу ч биш байснаар барахгүй хаанаас Оросын вангуудын аль нэгэнд үзэмжээрээ хүртээж асан тэрхүү зарлигийн бичиг нь тэдэнд юунаас ч илүү үнэ цэнэтэй эд байв. Ногай ийнхүү Алтан Ордны улсыг үндэслэн хөгжүүлсэн гурван ч хаанд үнэнч зүтгэж, тэдний өмнө болон өрнөдөд явуулсан аян дайнд оролцож, Ил хаад, Византи, Полын, Литовын эсрэг байлдаж ихэд нэр нүүрийг олоод, Алтан Ордны улсыг үндэслэн байгуулснаас хойшхи дөрвөн арван жилийн хугацаанд Ногайн захирсан улсын хүч чадал нь Хар тэнгисээс умар зүг орших үржил шимт сайхан нутагт үлэмжхэн нэмэгдэж бэхжжээ. Түүний голлон захирч байсан Өмнөд Оросын тал нутгийн нүүдэлчин ард түмнүүд монголчуудад уусч, тэдний боол болж, мал сүргийг нь адуулах буюу цэрэг нь болдог байв. Азийн тал нутаг одоо бараг Карпатын нуруу хүртэл цэлийх болж түүний хязгаарт орших улс орнууд хамгаалж хориглох нь бүү хэл харин ч өөрсдөө нүүдэлчдийн зэрлэг довтолгооны номхон хүлцэнгүй бай болох нь их байв.

Ногай энэ үеэс эхлэн дуртай хүнээ хаан ширээнд суулгаад дургүйгээ хүрсэн үедээ авч хаях хүчтэй болж арай л өөрийгөө хаанд өргөмжлөхийг түвдсэнгүй, харин тэднээр гарынхаа тоглоомыг хийх болжээ. Ногайн орд гэгч нь улсын доторх улс болсон бөгөед 1282 оноос Алтан Ордны улсаас хэрэг дээрээ бие даан тусгаар тогтнох болов. Ногай жанжин ид хүчээ авсан үедээ Мисирийн султан Байбарсын саналыг хааны өмнөөс бараг л бие даан хүлээн аван Ил Хааны эсрэг хэд хэдэн удаа зэвсэг зөрүүлж өгөөтэй аваатай байлджээ. Мөн энэ үед Византийн хаан өөрийн аюулгүй байдлын үүднээс охиноо Ногайд өгч ураг барилдаад улмаар түүнд цэргээ итгэн өгч Булгарын эсрэг дайтуулж байв. Дараагийн ээлжинд Булгарын хаан охиноо Ногайд өгч, Сербийн вант улсыг дайлж эзлэхэд нь туслав. Ногай мөн өөрийн харъяаны Оросын ноёдтой хамтран Литва, Полыпуудын эсрэг амжилттай аян дайн хийж, олз омогтой буцаж иржээ. Ийнхүү Ногай өөрийн тойрон хүрээлсэн орнуудад эрх хүчийг олсноор, Оросууд түүний Царь гэх болов. 1280 онд албан ёсны хаан гэгдэх Мөнхтөмөр хорлогдсоноор tүүний дуу Тодмөнх 7 жил хаанчлав. Гэвч жинхэнэ эрх мэдэл Ногайн гарт байлаа. 1287 онд Тулабуга Алтан Ордны улсын хаан ширээнд Ногайн дэмжлэгийг хүлээн суув. Тулабугаг хаан ширээнд сууж байх үед хааны засаглалын нэр хүнд шалдаа хүртэл унасан үе байлаа.

Түүхчид энэ хоёр хааныг хуурамч хаад гэж нэрлэсэн байдаг нь үнэн чанартай бүх ажил хэргийг Ногай гардан хийж байсанд оршино. Тулабуга, Ногай хоёр 1285 онд Галицийн зарим ванг газарчнаар аван Унгар руу довтлов. Тэд Висла мөрний эрэг хүртэл довтолж, Польшийг сүйтгэн эзэлсэн боловч Бат хааны байлдан дагууллын үе шиг зөвхөн тонон дээрэмдээд буцжээ. Зарим мэдээгээр 20 мянган хүнийг олзлон авчирсан байна. 1290 он гэхэд Ногайн нэр хунд туйлдаа xvpч эзэнт улсын өмнө этгээдэд орших Болгар, Сербүүд түүнд албан ёсоор дагаар оржээ. Тулабуга хаан өөрийгөө ямар ч нэр хүндгүй нэгэн болж хувирахыг зүгээр хараад суусангүй. Удалгүй Тулабуга, Ногай хоёрын хоорондын зөрчил эрс хурцдаж биесийг устгах замд оржээ. Энэ үед Ногай заль хэрэглэсэн байна. Ногай Тулабугагийн эхтэй холбоо тогтоож итгэлийг нь олсон ажгуу. Тэрбээр: “Чиний хүү чинь нас залуу хаан. Би түүнийг дотоод гадаадын ажил хэргээ хэрхэн тодорхойлох, дэг журам тогтооход хэрэгтэй арга барилд сургах хэрэгтэй байна. Ингэхийн тулд тэр өөрөөс нь өөр хэн ч байхгүй хүнгүй газар очих хэрэггэй. Би хэдэн хүн дагуулж очиж уулзана. Түүний дэргэд одоо цуглуулаад байгаа цэргээс нь хэн ч байх ёсгүй” гэж эхэд нь хэлүүлэв. Эх нь Тулабугаг ятгаж цэргийг нь тараалгаад Ногайд урилга явуулжээ. Тийн хэлснээр тэр хоёр уулзаж ярилцаж байгаад Тулабуга мэхлэгдсэнээ ойлгожээ. Энэ үед Ногайн цэрэг Тулабугаг тойрон зогсож байгаад түүний тушаалаар мориноос нь буулган ирэхэд Ногай дэргэдээ зориуд авчирсан Токтоод хандан “Энэ хүн чиний эцгийн мөн өөрийн чинь хаан ширээг эзэлсэн юм. Мөн чиний бусад ах дүү нартай чинь хамтран чамайг алахаар зөвшөөрөлцөж байгаа тул чиний гарт өглөө” хэмээн өгүүлээд Тулабуга хааныг хөнөөлгөв.

Дараагаар нь Ногай Токтоог Алтан Ордны улсын хаан болгосон байна. Ногай энэ үеэс Ил хаадын улсыг удаа дараалан захирч байсан Абага, Аргун хаан нартай холбоо тогтоож дайн байлдаанаа зогсоон найрамдаж, гүнж солилцон худ ураг болж байжээ. Токтоо хаан ч өөрийн хувиар эдгээрийн сүүлд Ил хаан болсон Газантай найрамдан элч солилцох болжээ. Ийнхүү Ногай жанжин болон Токтоо хаан аль аль нь Ил хаадтай холбоо тогтоож найрамдах чигийг барьж байв. Энэ үе бол Ил хаад болон Алтан Ордны улсын хооронд хэсэгхэн зуур найрамдаж байсан үүлэн чөлөөний нар шиг хугацаа байсан билээ. Токтоог хаан суусан эхний жилүүдэд Ногай жанжин Алтан Ордны улс дотор бүрэн эрхт эзэн байв. Иймээс ч Токтоо түүний юу гэснийг үг дуугүй гүйцэлдүүлэх болжээ. Тухайлбал, Токтоо Ногайн хатан Байлакийг хүлээн авч хэдэн өдөр найрлуулан амраагаад хэрэг зоригийг асуухад: “Чиний зам дээр өргөст бут үлджээ. Түүнийг цэвэрлэх хэрэгтэй” гэв. Токтоо “Ямар өргөст бут байна” хэмээвээс нөхрийнхөө зааж өгсөн 23 ноёныг нэрлэхэд Токтоо тэднийг дуудан ирүүлээд бүгдийг нь цаазалсан гэдэг. Ийнхүү олон ноёдыг алсан нь Токтоогийн байдлыг ихэд сулруулсан юм. Гэхдээ тэрбээр Ногайн эсрэг тэмцэх зориг хүчтэй хүн байжээ. Оросын 14 хотыг дайлаар цохиж эрх чөлөөний төлөөх эрмэлзэл, тэмцлийг нь дарсан хойноо Токтоо хаан цэргээ Өмнөд Орос руу хөдөлгөв. 1298 онд Ногай, Токтоо хоёрын хооронд анхны тулалдаан болоход тэрбээр Днепр мөрөн дээрх Ногайн цэргийн хүрээг довтлон орж цохиод, хүйтэн болж мөртскта хөлдөхийг хүлээн суув. Гэвч тэр жил цаг агаар дулаан байснаас мөрний ус хөлдсөнгүй. Ийнхүү Ногай цаг хожиж сөрөг тулалдаанд бэлтгэх цаг олоод, улмаар хааны цэргийг бут цохижээ. Токтоо хаан зугтаан одож дахин их цэрэг хуримтлуулав. Ногай Токтсюгайн эсрэг Ил Хаадын улстай холбоо тогтоохыг оролдсон ч тэнд энэ үeийн хамгийн алсын хараатай ухаалаг хаан Газан хаанчилж байсан тул хоорондын хэрүүл маргааныг хурцатгаж сааруулах нь Их Засаг хуульд харш үйл хэмээн Алтан Ордны иргэний дайнд оролцохоос татгалзжээ.

Удалгүй 1300 онд Ногай, Тоюгоо нарын хооронд шийдвэрлэх тулалдаан болсон байна. Энэ тулааны өмнө Ногайн мэдэлд байсан Маажи, Сүдүүн, Удрааж, Ахбуг Тайта нарын ноёд 30000 цэргээ аваад Токтоогийн талд оржээ. Хаан болон хүчирхэг захирагч жанжин хоёрын их цэрэг тулгаран байлдахад нэг өдөрчийн газар үлдээд байхад Ногай Буга гэдэг хүнийг 100 хүн захируулан тагнуулд явуулсан боловч тэд нь Токтоогийн цэрэгт баригдаж, Буга ганцаараа зугган гарчээ. Эндээс Токтоо хаан Ногай жанжны байлдааны тактикийг тааварлан мэдсэн бололтой. Хоёр талын цэрэг тулаанд орж зууралдан байлдсаар орой нар жаргаж байхад хүүхдүүд болон цэргүүд нь дийлдэн зугтааж, Ногай бараг ганцаар шахуу үлджээ. Түүний нас өндөр болсон болохоор зовхи нь унжиж, сормуус хөмсөг нь нүдийг нь дарж юм харж чадахгүй болсон байв. Түүнийг Токтоогийн цэрэгт алба хааж байсан орос цэрэг барьж авахад Ногай өөрийн нэрийг хэлж: “Намайг алалгүй Токтоо дээр аваачиж өг. Би түүнтэй хэлэлцээ хийхийг хүсэж байна” гэхэд үгэнд нь оролгүй Ногайг алж толгойг тасдан аваад Токтоо хаан дээр авч иржээ. Гэвч Токтоо хаан хилэгнэн уурлаж, Чингис хааны уламжлалын дагуу эзэн захирагчийн биед аймшиггүй халдсан хэмээн тэр орос цэргийг цаазаар авч “Өөр хэн нэгэн бас ийм хэрэг хийчихээд дахиад ирэхгүй байлгахын тулд шүүх түүнийг цаазлахыг шаардаж байгаа юм” хэмээн хэлсэн гэдэг.

Ийнхүү 40 өөд жил Алтан Ордны улсын амьдралд идэвхтэй оролцож гадаадынхан түүнийг хаан хэмээн өргөмжлөн тусгайлан элч зарж, элчийг нь хүлээн авч, хааны зиндаанд үзэж байсан хүчит Ногай жанжны амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн ажээ. Гэвч түүний үйл хэрэг түүхэнд тодоор дурайн үлдэж, Дорнод Европын орнуудыг номхотгож, хүчирхэг Алтан Ордын улсын тэргүүн жанжин байснаар нь хүмүүс дурсах болжээ. Ногайн эзэмшил нутаг түүнчлэн анх өөрийн армийг байгуулж эхэлсэн газар нь Алтан Ордын өмнөд хэсэгт байсан бөгөөд Ногай тэндхийн бүрэн эрхт эзэн байсан юм. Тэр нутгийн зарим овог аймгууд өөрсдийгеө Ногайчууд гэх болж, эдүгээгийн ногай хэмээх жижиг үндэстэн үүссэн түүх ийм ажээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6