
Гана улсын дунд сургуульд компьютерын хүрэлцээ муугаас залуу багш Овура Квадво самбар дээр дэлгэц зуран хичээл явуулж буй талаар та сонссон биз ээ.
Тэгвэл сурагчиддаа эрдэм мэдлэг олгох гэсэн багшийн хичээл зүтгэлийг хүндэтгэн “Microsoft” компаниас иж бүрэн компьютер, дагалдах хэрэгслүүдийн хамт бэлэглэхээр болсноо зарлалаа.
Овура багш хувьдаа зөөврийн компьютертой ч сурагчдад хүртээмжгүй гэж үзэн ийн хичээл бүрийн өмнө самбар дээр тусгайлан зурах болжээ.
“Самбар дээр хэрэгцээт материалыг зурах нь миний өдөр тутмын ажлын хэсэг. Энэ эхний удаагийнх биш. Зургаа фэйсбүүкт оруулсны дараа дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүмүүс баяр талархлаа илэрхийлэх болсон. “Microsoft” компаний дэмжлэгт баярлаж байна. Одоо сурагчид минь илүү сайн суралцах болно” гэж Овура багш цахим хуудаснаа бичжээ.
Эх сурвалж: Ub.life
СЭТГЭГДЭЛ