Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“ШӨХТГ шатахуун импортлогчидтой хуйвалдаж байна”
Image
Филиппиний Ерөнхийлөгч вакцин гарах хүртэл сургуулиудаа нээхгүй гэв
Image
Нийт 7 хүнд КОРОНАВИРУС илэрч, 6 ХҮН ЭДГЭРЛЭЭ
Image
Ямар дүр төрхтэй хүнд бид өөрийн мэдэлгүй татагддаг вэ? (Сэтгэл зүйн нөлөө)
Image
Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна
Image
Австралийн “The Voice” шоуг морин хуур, хөөмийгөөр алмайруулав
Image
О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг
Image
Монгол хөхөөний 12 мянган км нүүдэл эрдэмтдийг гайхшируулав
Image
Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс байлдааны онгоцны пулемётны цэнэгтэй сум олджээ
Image
Гараа өдөрт 6-10 удаа угааснаар халдвар авах эрсдэлийг 36% бууруулах боломжтой
Image
Жижи Хадид гоо сайхны мэс засал хийлгээгүй болохоо батлав
Image
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталлаа
Image
Хятадын ардын банк валютын ханшаа сулруулав
Image
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Image
ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?
Image
АНУ коронавирусийн улмаас 100 мянган хүнээ алдлаа
Image
"Хүүхдүүдийг нэг дор цуглуулах, бэлэг тараах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй"
Image
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ
Image
Царайны зөв төрхтэй нэр дэвшигчид илүү санал авдгийг судалгаагаар тогтоожээ
Image
Технологи+загвар: Утас цэнэглэдэг хувцас
Image
Сонгуулийн эрхийг ямар тохиолдолд хасдаг вэ?
Image
ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ
Image
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Монголд 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Image
ЭМЯ: Амрагчид хоорондоо гар барихгүй, тэврэлдэхгүй, нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх хэрэгтэй
Image
Путин Ялалтын баярын парадыг VI/24-нд албан ёсоор зохион байгуулахаар шийдвэрлэжээ
Image
Цаг агаар
Image
ДОРНЫ ЗУРХАЙ: /2020.05.27/ Наран ургах, шингэх 5:01-20:38
Image
Японы METI-ээс эрхлэн гаргадаг сэтгүүлийн шинэ дугаарт МОНГОЛЫГ онцолжээ
Image
10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ
Image
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа
Image
Короновирусийн улмаас нас барсан эзнээ нохой нь гурван сар эмнэлэгт хүлээжээ
Image
Энэ сарын 28-наас ихэнх нутгаар эрс сэрүүсэж, уулаараа нойтон цас орно
Image
Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-наас мэдээлж байна
Image
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ
Image
Тагнуулын байгууллагаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Image
СЕХ-ноос Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ
Image
ОХУ-д долоо хоногийн дотор хоёр дахь Ми-8 нисдэг тэрэг осолдож, дөрвөн хүн амь үрэгджээ
Image
Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас 164 иргэнээ Замын-Үүд боомтоор ойрын хугацаанд татан авна
Image
Евгений Касперский: Ертөнцийг аврахыг хүсэж байна
Image
Брент төрлийн газрын тосны үнэ эргээд өсжээ
Image
Хүүхдийн баяраар Төв талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахгүй
Image
Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт нотлох баримтаар хураагдсан $1.4 саяыг улсын орлого болгожээ
Image
Л.Мөнхтүшиг: Иргэдийг ойрын хугацаанд БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх БОЛОМЖ байхгүй
Image
БНХАУ хэлэлцээрийг дахин эхэлнэ гэж итгэж байна гэв
Image
Шатахууны үнэ буурсан учир такси үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг километрт 800 төгрөгөөр явахыг уриаллаа
Image
COVID-19 халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй АУ-ны доктор Ц.Чинбаярын цахим илтгэлийг хүргэж байна
Image
Гадаадад гацсан иргэдээ татаж авсан үзүүлэлтээр манай улс ХБНГУ-ын ард бичигдэж байгаа
Image
ЗУРА кино нээлтийн 7 хоногийн үзэлтээрээ рекорд тогтоолоо
Image
Эзэн нь амны хаалт зүүсэн тохиолдолд iPhone “будилдаггүй” болжээ
Image
Хятад эмэгтэй 32 жилийн турш хайсан хүүгээ эцэст нь олж чаджээ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Шилдэг татвар төлөгчдөд хүндэтгэл үзүүлжээ
Image
Жүжигчин Сөрөлт гэнэтийн мэдэгдэл хийлээ
Image
ӨНДРӨӨС ҮСЭРСЭН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ ГЭМТЛЭЭ ДААЛГҮЙ АМЬСГАЛ ХУРААЖЭЭ
Image
Банкууд ам.доллар худалдахаа зогсоолоо
Image
Н.Даваа: Утаатай тэмцэх нэрээр дахин 500 тэрбум төгрөгөөр тоглох гэж байна
Image
ӨСВӨРИЙН САГСАНБӨМБӨГЧИД БЕРЛИНД УР ЧАДВАРАА СОРЬЖ БАЙНА
Image
Оны онцлох тамирчид: Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон
Image
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НИЙСЛЭЛД ХОЁР, ОРОН НУТАГТ ЗУРГААН ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ЭЕШ-ЫН ДҮНГЭЭР ГУРВАН БАЙРААР УРАГШИЛЖЭЭ
Image
СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Image
ЗАМЫН ХЯНАЛТЫН ПОСТЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ
Image
Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4.6 жилийн хорих ял оноолоо
Image
​СУУДЛЫН БҮРЭЭСГҮЙ, СУУДЛЫН БҮРЭЭС БОХИР ЗЭРЭГ ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЛЭЭ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
Олон улсын “World Music” онлайн фестиваль зохиогдоно
Image
Ой тогтоолтын УАШТ болно
Image
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАНА
Image
SOS: Бүрхүүл доторх хот
Image
НИЙСЛЭЛД 41 ЗҮЙЛИЙН 6310 ШУВУУ ӨВӨЛЖЖЭЭ
Image
МХЕГ: “Жүр Үр” ХХК зориулалтын бус тээврийн хэрэгслээр бялуугаа тээвэрлэж байжээ
Image
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
Image
БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, НАНО ТЕХНОЛОГИОР БҮТЭЭСЭН ХОГНЫ УУТ ХАНДИВЛАВ
Image
“ХӨГЖИЛД ХАМТДАА” ТУСГАЙ ОЛИМПИЙН СПОРТЫН НААДАМ БОЛНО
Image
ТӨРИЙН ТЭРГҮҮНДЭЭ ЗОРИУЛАН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН СУУДЛЫН ТЭРЭГ ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ
Image
МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ
Image
ИРЭХ САРЫН 15-НААС ГАДААД ПАСПОРТ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ЦАХИМААР ЗАХИАЛДАГ БОЛНО
Image
“Бридж” Д.Ганхуяг аварга Б.Бат-Эрдэнэд хэдийг өгсөн бэ?
Image
Үргэлж хамтдаа
Image
Дэлхийн банк: Монголын эдийн засаг 0,1 хувиар өснө
Image
2019-2020 ОНД НИЙСЛЭЛД ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
Image
Image

Цагаачлахын цаад учрыг төнхсөн нь

Балдорж сангаас зарласан уралдааны дэд байрт шалгарсан Г.Лхагвадоржийн шүүмжийг та бүхэндээ хүргэж байна

(Сэтгүүлч Ж.Тэгшжаргалын “Салхи биднийг хөтөлнө”сурвалжилсан тэмдэглэлийн бүтэц агуулгын шинжлэл)

Нэг. Оршил

 “Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдогийг сана” гэж Дээрхийн Гэгээн XIV Далай ламын мянганы сургаалд бий. Япон руу явна гэж адгаж байгаад боломж бололцоогүй болж үлдсэн минь одоо бодоход аз дайрсан хэрэг мэт санагдаж, элдвийг эргэцүүлэх зуурт сэтгүүлч Ж.Тэгшжаргалын “Салхи биднийг хөтөлнө” сурвалжилсан тэмдэглэлийг унших завшаан тохиолоо. Үүнээс цааш түүний нийтлэлийн тухай өгүүлэх болно.

Хоёр. Салхи биднийг хааш нь хөтөлнө вэ?

Монгол Улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь залуус. Тэдгээрийн гурван хүн тутмын хоёр нь гадаадад ажиллаж, амьдрах хүсэл сонирхолтой байдаг. Юуны учир тэр вэ. Илүү  их боломжийн тулд шүү дээ. Тэгвэл бидний хүсээд буй тэр боломжийг дурын гадаад орон санаан зоргоор олгочихдоггүйг сэтгүүлч Ж.Тэгшжаргал “Салхи биднийг хөтөлнө” суравжилсан тэмдэглэлээрээ дэлгэжээ.

Монголчууд бид хаа байгаа газраасаа уйдаж, зугтахыг хүсдэг нь бидний цусанд, нүүдэлчин язгуурт байдаг бололтой гэж тэр тамаглаж байна. Үнэн ч биз, үгүй ч биз. Үүнд олон шалтгаан нөлөөлж буй. Төр засгийн бодлого, дэд бүцтийн асуудал, эдийн засгийн орчин, хувь хүний хөгжих хэрэгцээ, гадны бусад нөлөөлөл гээд ерөнхийд нь тоймлож болно. Гэвч бид тухайн газраа амьдрах аргагүй болж, хавчигдан гадуурхагдсандаа бус сонирхол төрөх, гайхаш тасрах, шунан тэмүүлэх зэргээр цагийн салхины нөлөөнд автан хаа нэг тийш явж оддогийг нийтлэлийн эхний хэсгээс, тэр тусмаа 17 настай  Б.Хишигжаргал охины дүр байдлаас харж болно. Тухайлбал, “...Дорнод аймгийн Матад сумын төвийн засмал замын урт нь таван км ч хүрэхгүй. Энэ зам дээр машин түгжрэх нь байтугай гурван машин зэрэг явахыг тэр харж байсангүй. Тийм болохоор замын түгжрэл гээч нь харин ч жигтэй сонин санагдаж, хот руу явах хүслийг нь бүр өдөөнө.” (“Салхи биднийг хөтөлнө”Ж.Т) гэжээ. Эртний Герегийн гүн ухаантан Аристотель “Философи гайххаас эхэлдэг юм” гэсэн байдаг. Үнэхээр бидний сонгон сонирхож байгаа зүйлс, эзэмшсэн мэргэжил, тэр бүү хэл аж амьдралын хэм хэмнэл ашигтай гэхээсээ бидний дур сонирхолыг татсан зүйлс л байдаг.

Сэтгүүлч Ж.Тэгшжаргал нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг бүрдүүлэгч хүмүүс, тэр тусмаа эд эс нь гэж үзэж болохоор хөдөө орон нутагт суугаа сурагч охины дүр байдал, хүсч мөрөөдөж байгаа зүйлээс сурвалжлагаа эхэлсэн нь олзуурхууштай. Нөгөөтэйгүүр, хүн амын бараг тал хувь нь нийслэл хотыг зорьж, хөдөө орон нутаг эзэнгүйдээд буйн цаад учир шалтгаан “Салхи биднийг хөтөлнө” нийтлэлийн эхний “Аз жаргалаас арван цагийн зайд” хэсэгт тодорхой туссан буй. Мөн энд сэтгүүлчийн ур чадварын тухай товч өгүүлэхэд, “Салхи биднийг хөтөлнө” нийтлэл нь сурвалжилсан тэмдэглэл хэлбэрээр бичигдсэн бичвэр. Онолын хувьд бол сурвалжлагч тухайн сурвалжлагад оролцож буй хүмүүсийн хэлснийг сонсч, үйлдсэнийг харсны үндсэн дээр бичих ёстой. Тэгвэл сэтгүүлч Ж.Тэгшжаргал, охины хүсэл тэмүүлэл хэрхэн өдөөгдөж буйг дотор нь орсон юм шиг яаж мэдэв, яаж илэрхийлэв гэдэг нь сонин. Дээрх өгүүлбэрийг  “...Замын түгжрэл охины сонирхолыг төрүүлж, хот руу явах хүслийг  нь бүр ч өдөөдөг гэсэн” гэж найруулсан бол охины амнаас сонссон утга бүхий найруулга болох байв. Харин сэтгүүлч Ж.Тэгшжаргал  харилцагчийнхаа хэлээгүй үнэнийг олж харах билгийн нүдтэй байж усан найруулгаас татгалзан уран зохиолынх шиг энгүүн үнэмшилтэй найруулга оруулсан нь сайшаалтай. Манай ахмад үеийн туршлагатай сайн сэтгүүлчид “Хүний хэлээгүй үнэнийг олж хардаг сэтгэлийн нүдтэй байвал сайн сэтгүүлч болно” (СГЗ, сэтгүүлч Х.Цэвлээ “Өвөөгийн жор”) гэж зааж сургадаг билээ.

Ийнхүү цагийн салхи биднийг сайн сайхан руу гэхээсээ илүү сонирхол төрсөн, хэт автсан, хүсч шунасан зүг рүү маань хөтлөн буйг нийтллийн шугам харуулж байна.  Цаг үе улиран одож, хөгжил дэвшил ирэхийн хэрээр бид гадны, бусдын нөлөөнд автаж, “түрэмгийлэл”-д өртсөөр буйг ч Ж.Тэгшжаргал энгүүн өгүүлжээ. Тухайлбал, “Сумын төвийн ихэнх айл DDish тавган антентай болсон, үүгээр Монголын болоод дэлхийн 56 төрлийн суваг гардаг. Жаалхүү англи хэл мэдэх нь бүү хэл ердөө энэ жил сургуульд орж, “А” үсэг заалгах гэж буй. Гэвч Матад сумын монгол хүү үе тэнгийн бусад ази хүүхдийн адил дэлхийг хэрсэн англи хэл, америк соёлын “түрэмгийлэл”-д өртөж эхэлсэн нь энэ. Хэдийгээр зурагтаар чухам юу ярьж буйг ойлгохгүй ч тэдний хэлээр ярьж, тэдний эдэлж, хэрэглэж буйтай зэрэгцэх хүсэл тархинд нь гүн бат шингэж буйг тэр яахин анзаарах билээ.” Айлд ороод гарахдаа л ийм нарийн зүйлийг анзаарч ажиглаж, үр нөлөөг нь тодорхойлж чадна гэдэг сэтгүүлч хүний ажигч гярхай, аналитик чанарыг Ж.Тэгшжаргал өөртөө төлөвшүүлж чадсны нэгэн илрэл биз ээ. Багачуулын тархинд гүн бат шингэж, залуусын маань зүрх сэтгэл бат нот суурьшаад буй харийн орны чамин тансагт дурлах, татагдах байдал даамжирсаар бидний өнөөгийн байдал салхинд хийсэх хамхуулийн нэгэн адил болчихжээ. Салхи биднийг салхинд хийсэх хамхуулын хувь заяа тийш хөтөлж буй юм биш биз?!Сэтгүүлчийн эрэлхийлэл, эмзэглэл,дэвшүүлсэн санаа энэ.

Гурав. “Салхинд хийссэн хамхуулын хэлсэн үг”

Одоогоос хорь гаруй жилийн тэртээ “Ардчилсан хувьсгал”-ын ах нар “Хонхны дуу биднийг сэрээнэ, сэрээнэ” гэж итгэл дүүрэн дуулж байлаа. Хожим нь тэрхүү түүхэн хувьсгалтай нас чацуу сэтгүүлч залуу “Салхи биднийг хөтөлнө” хэмээн эргэлзээ тээнэгэлзэл, эмзэглэл дүүрэн өгүүлж байна. Хонх биднийг сэрээсэн ч салхи биднийг хөтөлжээ. Тийнхүү хөтлөгдөн хийсэх явцдаа үнэ цэнэтэй зарим зүйлээ гээсээр, гээснээ мэдэж, алдснаа ойлгон гэмшсээр. Гэвч бусдыннхаа алдааг өөрийн биеэр туулж, нүдээр үзэх гэсэн мянган мянган хүсэл шунал оршсоор, бид хараахан бүх нийтээрээ ухаажих болоогүй байх шиг санагдана. “Салхинд хийссэн хамхуулын үг”-ийг өнөө ч бид улиглан давтаж байх мэт. Хуульч Сандагийн “Салхинд хийссэн хамхуулын үг” зохиолд:

“Үрийн сайнаар ургаж

Үндэсний муугаар ховхорлоо

Төрсөн газар төрхөмд сөн

Төлдрийн салхинд гарсан сан

Нүүхийг салхи мэднэ

Буухыг бут мэднэ

Энэхэн бие минь

Эндэгдэж дэндэгнэж л явна

Эцэст нь эргийн мухарт хэвтэж

Элс, сөлөнд хутгалдаж

Эрх багачуудын наадам

Ишиг, хурганы тоглоом болов.”

гэж гардаг. Та бүхэн бодоод үз дээ, нэг сая 566 мянган хавтгай дөрвөлжин км квадрат газар нутагтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 19 дүгээр байрт ордог, гуравхан сая хүн амтай мөртлөө зарим иргэд нь өмч газаргүйн улмаас  түрээсийн байранд толгой хоргодон аж төрдөг гээд бодоод үз дээ. Нийт хүн амын  тал  хувь нь улсын нийслэл Улаанбаатар хотдоо шахцалдан чихцэлдэн суухад хөдөө хээрийн уудам тал нутаг нь хэн нэгнийг хүлээх мэт чимээгүйхэн цэлийж байдаг. Монголчуудын аль овсгоо самбаатай нь, салхи бороонд уруудсан хонин сүрэг шиг нэгэн зүгт хуйлран одоцгоосон нь “Үрийн сайнаар ургаж үндэсний муугаар ховхорч” буй хэрэг биш гэж үү. Чингээд “Нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ” хэмээн төөрч төөрөлдөн явцгаах шиг. Энд “Салхи биднийг хөтөлнө” нийтлэл дэх “Цагдаатай халз тулсан нь” хэсгээс дараахыг хэсэглэн хүргэе. “...Туркчууд “Их мөнгөтэй байснаас сайн хөрштэй байсан нь дээр” гэж ярьдаг болохоор ч тэр байх. Нэг удаа архи уугаад эхнэртэйгээ түр тар гэв ээ. Нэлээн л чимээ шуугиан гаргасан юм шиг байгаа юм. Гэтэл тэд ойролцоох цагдаагийн газарт мэдэгдээд манай гэрт юу юугүй хоёр цагдаа ороод ирсэн. Баривчлах юм гэнэ.

Амьдрах визгүй, хараар ажиллаж байгаа болохоор улайм цайм цагдаатай халз тулсандаа, архи ч дороо гарчихсан. Аз болж бичиг баримт шалгаж завдаагүй байхад нь хөршүүд өөрсдөө орж ирээд, гомдлоо буцааж аминд орсон. Дараа нь уулзахад намайг айлгая л гэж бодсон юм билээ. Харин өнөөх хоёр цагдаа намайг нүдэлчихээд гэрт маань хэд хэдэн удаа ирж баривчилна, нутаг руу чинь буцаана гэж сүрдүүлсэн. Бид хоёр сарын цалингаа өгч байж тэднээс мултарсан” гэлээ. Үүнээс ч дор зүйл түүнтэй цөөнгүй тохиолдож байжээ. Турк эрчүүд ер нь л хүүхэмсэг талдаа. Эхнэртэйгээ хамт гудамжаар явж байхад нь хажуугаар зөрсөн залуус хөх, бөгснөөс нь базаад авах энүүхэнд. Хараар ажилладаг л бол тэнд хүн биш шахуу учраас тааваараа шоглодог аж. Өөдөөс нь эсэргүүцвэл цагдаад өгнө шүү гэж сүрдүүлдэг гэж байгаа.

Нэг удаа Соёмбоо тэсгэл алдаад эхнэрийг нь шоглосон залуутай заамдалцаад автал чаргууцалдсаар булан руу шахаад гуян тус газар нь хутгалаад зугатаажээ. Хараар ажиллаж байгаа хүн цагдаа, эмнэлгийн хаалгаар шагайх боломжгүй. Тэр өөрөө өөрийнхөө хөлийг боогоод, хоёр долоо хоног ажлаасаа чөлөө авч, шархаа эдгэтэл гэртээ бүгсэн ажээ. Ийн ярилцсаар бид мөнөөх л эгц, уруу тахиралдсан гудамжуудаар дайрч гэрт нь иртэл огтоос тааварлаагүй “зочид” үүдэнд нь хүлээж байлаа. Хөршүүд нь ч тэдгээр зочидтой нэгдсэн байхыг хараад бид хоёул ямар нэг муу зүйл болсныг дорхноо гадарлав...”

Сэтгүүлч Б.Тэгшжаргалын “салхи” гэж илэрхийлээд байгаа зүйл нь бидний дотор оршин буй хүсэл тэмүүлэл юм. Тэгэхээр хүсэл биднийг хөтөлсөн. Хүсэлдээ хүрнэ гэдэг бол нэг талаар амжилт билээ. Гэвч амжилт бүхэн, хүсэл бүхэн зөв байдаггүйг дээрх Соёмбо хэмээх залуугийн жишээнээс харж болно. Дээрхийн гэгээн XIV далай лам “Юуг алдаж, юуг олж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ” гэж мянганы сургаалдаа захисан байдаг. Соёмбо, Туркийн хүүхэмсэг эрчүүдэд эхнэрээ доромжлуулж, өөрөө эд эрхтэн, сэтгэл санааны хохирол амсан байж тэнд амьдарч байна. Тэр юуг алдаж, юуг олсон нь сонин.      

Нөгөөтэйгүүр, Бид бүгдээрээ амар хялбар, аятай таатай, боломж бололцоотой газрыг (Үнэн хэрэгтээ тийм байдаггүй) зорьж нүүцгээсээр байх юм бол эх орон, элбэрэлт газар нутагт чинь хэн эзэн суух болж байна гэсэн асуудал өнөөгийн бидний өмнө тулгамдаж буй юм. Бид өөрсдийнхөө юманд эзэн сууж, болж бүтэхгүй байгааг нь засан сайжруулах ёстой байтал хүний нутгийн бэлэн юман дээр, хөгжил дэвшилд нь дулдуйдах хандлагатай болсоор буй билээ. Тэгвэл сэтгүүлч Ж.Тэгшжаргалын эл нийтлэл салхинд хийсч, бутанд найдаж эндэгдэж дэндэгнэж яваа монголчууддаа нэгийг санааулж, хоёрыг өгүүлэх аж. 

 

 

Дөрөв. “Салхи биднийг хөтөлнө” нийтлэлийн бүтэц зүй

 

 “Салхи биднийг хөтөлнө” сурвалжилсан тэмдэглэл нийтлэл машид уншууртай бүтээл болсон нь түүний бүтэц зүйн өвөрмөц дараалалтай шууд холбоотой юм. Хэдий урт, уншигчийг залхааж мэдэхээр олон цуврал боловч уншигч тосон дээгүүр гулгах мэт зовлонгүй, нүдээр гүйлгэн уншаад өнгөрч байна. Миний бие Салхи биднийг хөтөлнө” нийтлэлийг хэд дахин уншихдаа түүний бүтэц зүй дэх нэгэн өвөрмөц онцлог, давтамжийг олж ажиглав. Учир юу гэвээс “Салхи Биднийг хөтөлнө” цувралын бүтцийн шугам нэрт хүүхдийн зохиолч, Төрийн соёрхолт, СГЗ Ж.Дашдондог агсны “Эх орноо саналаа” шүлгийн бүтэц зүйтэй тохирч байна. Тухайлбал,  “Эх орноо саналаа” шүлэгт:

“Гэрээсээ гараад сум орлоо

Гэрээ би саналаа

Сумаасаа гараад аймаг орлоо

Сумаа би саналаа

Аймгаасаа гараад хот орлоо

Аймгаа би саналаа

Эндээс хилээ даваад

Эх орноо бүхлээр нь саналаа” гэсэн агуулга бүхий нэгээс нөгөө нь урган гарсан харилцан хамаарал бүхий өгүүлэмжтэй байдаг. Тэгвэл “Салхи биднийг хөтөлнө” нийтлэлийн баатар Б. Хишигжаргал охин оюутан болж хотод ирмэгцээ өөрийн цэнхэр тэрлэг, сум орон нутгаа санагалзан буй санаашрал, гэрээ хурааж, машинаа зарчихаад Турк улсад цагаачлан ажиллаж амьдрах болсон Цогтоо болон Соёмбоо нарын эх нутаг, элгэн саднаа санагалзавч ухрах замгүй болсон сэтгэлийн зовиур цөм  “Эх орноо саналаа” шүлгийн бүтэц агууламжид нийцэж буй юм. Сэтгүүлч Ж.Тэгшжаргал шатлан давтах шүлгийн бүтцийг нийтлэлийнхээ бүтцэд ашигласан нь санаатай, санамсаргүй алин боловч тун оновчтой, уншууртай, сонирхолтой болгож өгсөнийг энд хэлэх нь зүйтэй болов уу.  

Нийтлэлийн баатар Б. Хишигжаргал Хотод оюутан болмогцоо их хотын нэгэн эд эс болох гэж чамгүй бэрхшээлтэй тулгарчээ. Очихсон, үзэхсэн гэж хүсэн тэмүүлж байсан нийслэл Улаанбатаар хот төсөөлж байсан шиг нь түүнийг хөгжилтэй, баяр баясгалантай байлгаж чадсангүй. Б. Хишигжаргал хүссэн газраа ирсэн мөртөө аз жаргалгүй байгаагаа өөрийн чадал дорой, зүдэг гуцуу байталтай холбон ойлгохдоо аз жаргалтэй, элбэг хангалуун байхын тулд яах ёстойгой бодож боловсруулж байлаа. Тухайлбал,

“...Зугтаж хүрэх дараачийн сонголт нь гадаадад гарч амьдрах гэдгийг тэр олж мэдсэн байлаа. Гадаадад гарч их хэмжээний мөнгө олоод эх орондоо буцаж ирсэн  өч төчнөөн түүхийг тэр сонсохоороо нэг болжээ. Ийм түүх болгон түүнд бахдалтай санагдах болсны хажуугаар тийн явах зардал, мөнгөгүйдээ өөрийгөө дорд үзэх болсноо ч нуусангүй. Тэр гадаадад очиж ажиллаж, мөнгө олохын тулд хүмүүс ямар их зовлонг тэсэж гарах хэрэгтэй болдогийг огтоос гардарлахгүй байгаа нь илт... ” Чухам энэ л хэнэггүй дүлий дүмбэ, өөрийн төсөөлөл дотроо амьдарч бодит үнэнийг харах нүдгүй болоод хэзээ мөдгүй салхи салхилахыг хүлээн буй хүмүүсийг хараад сэтгүүлч Ж. Тэгшжаргал гадаадад ажиллаж амьдарч буй хүмүүсийн аж амьдралыг  нүдээр үзэж, биеэр мэдрээд сурвалжлагаа цааш үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн үзэж зориг гарган хилийн дээс алхжээ.  Уг нь гадаад оронд ажиллан амьдарч, зовлон бэрхийг туулж буй хүмүүсийн үй түмэн жишээ олдоно. Адаглаад гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн нэг хүнтэй уулзаж хөөрөлдөхөд л хангалттай баримт цуглуулж дөнгөнө. Гэвч Сэтгүүлч маань тийм башир арга хэрэглэсэнгүй. “Сэтгүүл зүйн бүтээлийг сургаар бичиж болохгүй” гэсэн сэтгүүлчдийн ёс зүйн алтан дүрмийг тэр сахилга баттай баримталжээ.

 

Нэгэнт эртний Герегийн гүн ухаантан Аристотелийн нэрийг дээр дурьдсан тул өнөөгийн шинжлэх ухааны суурь ойлголтод түүний оруулж ирсэн бодомж буюу “оюун дүгнэлт”-ээр “Салхи биднийг хөтөлнө” нийтэлийн баатруудын цаашдын үйлдэл үр дүг тодорхойлох гээд үзье.

Тухайлбал,

Монголчууд гадаадад ажиллаж амьдрахыг хүсдэг.

Б.Хишигжаргал монгол хүн мөн. Үүнээс...

----------------------------------------------------------

Б. Хишигжаргал гадаадад ажиллаж амьдрах хүсэлтэй.

 гэсэн оюун дүгнэлт гарч байна.  

Хэрэв Б.Хишигжаргал охин гадаадад гарч ажиллан их мөнгө олох тухай хүслээ өөрчлөхгүй бол хэзээ нэг өдөр хийлийн дээс алхах нь тодорхой. Гагцхүү цаг хугацааны хувьд тохироо бүрдэхийг л хүлээж байна. Тэгвэл цаг хугацааны хувьд нэгэнт тохироо нь бүрдэж, Турк оронд харлан (уг нь цагаачлах гэх нь зөв гэвч бид харлах гэж ярих болж) амьдарч буй хүмүүсийн эс ширхэг болсон Цогтоо, Соёмбо нарын аж амьдралаас сурвалжилсан нийтлэл цааш үргэлжилж байна.

 

 

Тав. Судалгаа, Баримтын алдаа

 

       Сэтгүүлч Ж.Тэгшжаргал бол сүүлийн үед сүрхий бичиж, ур чадвараа ахиулсаар буй залуу сэтгүүлч. Гэвч нийтлэлийн зарим хэсэг дэх тоо баримтын зөрүү уншигчийг төөрөлдүүлэх, түүний ур чадвар болоод бичиж буй зүйлд нь эргэлзэх шалтгаан болж болзошгүйг энд өгүүлэхийг зорьлоо. Тухайлбал, “Салхи биднийг хөтөлнө” сурвалжилга нийтлэлийн “Турк орон” хэсэгт

Хараар ажилладаг монголчуудын тоогоор БНСУ- ын дараа орох энэ улсад 1500 орчим монгол хүн бий. Визгүй, дээр нь шууд нислэгтэй учраас Турк руу явахад зовлон байсангүй. “Turkish airlines”-ийн ээлжит нислэг нэг ч сул суудалгүйгээр Улаанбаатараас хөдөлсөн бөгөөд зорчигчдын дийлэнх нь монголчууд байлаа. Аялах, эсвэл сурах зорилготой хэдхэн хүний дотор “харх” болохоор шийдсэн цөөнгүй хүн байх аж. 

Тэгтэл нийтлэлийн үргэлжлэл болох “Хархны даян” хэсэгт:

“...Өдгөө манай улсын 107 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаагаас Туркт 2645 монгол хүн бий. “Фэйсбүүк” цахим хуудаст байх “Турк дэх монгол оюутнууд” группт 855 залуу бүртгэлтэй бөгөөд тэдний ярьж буйгаар энд 1400 гаруй оюутан сурдаг гэх. Харин хөдөлмөрийн гэрээгээр болон албаны шугамаар ажиллаж буй хүмүүсээс гадна хууль бусаар ажилладаг 900 гаруй хүн байдаг юм байна. “Turkish airlines” агаарын тээврийн компани шууд нислэг үйлдэх болсноос хойш дээрх тоо эрс нэмэгдэж буй гэнэ...”

Тэгэхээр өнөөдрийн байдлаар Турк оронд яг хэчнээн монгол хүн байгааг уншигч ойлгоход бэрх болж байна. 1500 орчим хүн үү, эсвэл 2645 юм уу. Мөн аливаа тоо баримтыг дурдахдаа тухайн тоо хэмжээг яг таг хэлэхгүй гаруй, орчим гэх зэргээр барагцаалж мэдээллэдэг зэрэг сэтгүүлзүйн дүрмийг  Ж. Тэгшжаргал мэддэг баймаар санагдана. Гэвч олон цуврал бичих гэж самгардаж тоо баримтан дундаа төөрөлдсөн бололтой.

Гэхдээ сэтгүүлч Ж.Тэгшжаргал маань тоо баримтаар бус тэнд ажиллаж амьдарч буй хүмүүсийн дунд байж асуудлыг ул суурьтай дэлгэн харуулж чадсан.Тухалбал, 

 

“...“Бид бүгдийг төрийн минь сүлд ивээг...”. Байдаг газрыг нь зөвхөн монгол хүмүүс л мэддэг, гаднаа энэ гэчих таних тэмдэг, хаяггүй караокений хананд ийм бичиг бүхий Монгол Улсын төрийн далбаа хадаастай байх үүдээр нь анх ороход л содон тусав. Хүний нутгийн хүйтэн хандлагад жиндэхдээ монголчууд маань энд цугларч, дуулж тайтгардаг ажээ. “Харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна...” гэж хоолой нийлүүлэх нь гунигтай.

Эндхийн оёдлын үйлдвэрүүд хагас сайн өдрийн үдээс хойш хүртэл ажиллаад, бүтэн сайнд амардаг. Тэгмэгц манайхан энд л цуглардаг юм билээ. Байнга ирсээр тэд бие биенээ бүр нүдэлчихсэн. Хэн нэг нь Монгол руугаа буцжээ гэсэн сураг дуулдвал тэдний төлөөнөө хундага харшуулан ахиад л дуулна. Монголоос авчирсан архи ууж, халамцсан нэг нь ширээн дээр гарч төрийн далбаанаасаа адис авна, цугаараа тойрч зогсоод төрийн дууллаа дуулна, уйлна. Найман зууны урьд Монголын эзэнт гүрний эзэмшил нутгийн баруун хязгаар байсан энэ оронд өнөө энэ жижигхэн оромж л бидний мэдэлд үлджээ.

Хоолны цэсэнд буузнаас өөр сонголт алга. Гэвч долоо хоногтоо л барааг нь хардаг болохоор үүнээс залхах шинжгүй. Бас Монголоос авчирсан архи, шар айраг, ааруул сэлт бий. Оюутнууд ирж, очихдоо энд бараа нийлүүлж, бяцхан бизнес эрхэлдэг гэсэн. Зааланд гурван ширээ, хэдэн сандал байх бөгөөд үүнээс гадна хоёр VIP өрөөтэй. Гэвч монголчууд бөөнөөр цуглахаараа VIP өрөөний хаалгыг цэлийтэл нээчихээд тойрч суугаад дуулна. “Монголын үнэртэй салхи”, “Харийн нутаг давчдаад байна”, “Монгол Улсын Төрийн дуулал” зэрэг дууны үгийг ч харахгүйгээр цээжээр мэддэг юм билээ. Хараар ажилладаг монголчууд уулзахаараа юу ярьдаг бол гэж их л сониучирхаж байв. Харин тэд уулзмагц ам.долларын ханш Монголд хэд байгааг ярилцаж эхэлсэн нь уйтгартай санагдсан. Гэвч тэдний хувьд энэ мэдээлэл гойд чухал. Учир нь долоо хоног бүрийн хагассайнд цалингаа турк лирээр аваад ам.доллараар солиулж, нааш нь явуулдаг. Хэрэв Монголд ам.долларын ханш унавал тэдний хөлс хүч хий дэмий салхинд хийссэнээс ялгаагүй болохоор тэр. Аз болж есдүгээр сарын эхээр буюу намайг тэдэнтэй уулзах үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1400 хүрч өссөн байв. Харин тэр өдөр Соёмбоо бусдадаа ам.долларын ханш өссөнөөс ч чухал мэдээ дуулгасан нь удахгүй болох монгол эмэгтэйн хуримын зар байлаа...”

Тэд эрх дуураараа явахын тулд, Туркийн иргэншилтэй болохын тулд  Турк хүнтэй хуримладаг аж. “Чонын амнаас гараад барын аманд орох” гэж монгол ардын зүйр үг бий. Харин “Хүн төрсөн газартаа бус цадсан газартаа дасдаг” гэх Түрэг ардын зүйр үг байдаг аж.  

Сүйт бүсгүй эх орондоо сэтгэл хангалуун байж чадаагүй учраас зугтсан. Зугтаж хүрсэн газар нь ч мөн сэтгэл хангалуун байх хангалттай боломж өгөөгүй тул “цадах”, “дасах” дараагийн алхмыг хийжээ. Тэгвэл иргэншлээ сольж, харьд бэр болж буй бүсгүй тэндээ дасах болов уу гэдгийг нийтлэлийн “Үл таних зочид” хэсгээс сонирхоё.

  “... Турк бүсгүйчүүдийн үндэсний хувцас шальвар түүнд сайхан зохьжээ. Том том алтан зүүсгэлээр гоёсон байгаа нь чинээлэг айлын бэр болж буйг илтгэнэ. Учир нь туркууд хуримын ёслолд гойд ач холбогдол өгдөг бөгөөд хадам тал нь бэрдээ кг-аар хэмжигдэх үнэт эдлэл бэлэглэдэг уламж лалтай аж. Хүү нь монгол бүсгүйтэй гэрлэж байгаа ч харь нутгийн бэр шүү гэж хатуурхаагүйд нь баярлаж суулаа.

Хүргэний талаас 140 гаруй хүн иржээ. Харин бэрийн талыг төлөөлөх хүмүүст зэхсэн ширээ эл хуль. “Бэрийн даамал” гэгчээр оёдлын үйлдвэрт хамт ажилладаг монгол залуу зогссон бөгөөд бүсгүйн хамаатан садан гэхээр хүн нэг ч байгаагүйн учрыг асуух зориг хүрсэнгүй. Бэрийн талыг төлөөлөхөөр хараар ажилладаг таних, танихгүй 30 орчим хүн цугласан нь хэлж зүрхлээгүй асуултын минь хариу байж ч болох. Хэн нэг нь намайг сонины сурвалжлагч гэдгийг түүнд хэлсэн бололтой. Хөөгдөөгүй юм шүү, гэхдээ би эл ёслолоос гарахаас өөр аргагүйд хүрэв. Дараа нь харин Соёмбоогоос асуухад энд хараар ажилладаг монголчууд Турк хүнтэй гэрлэж байж л иргэншилтэй болдгийг тайлбарласан. Оёдлын үйлдвэрт ажиллах гэж бүсгүйчүүд голцуу ирнэ. Нуугдаж, нугдайж явахаас залхсан цөөнгүй монгол эмэгтэй турк хүнтэй гэрлэж, иргэншил авсан тухай хараар ажилладаг хүмүүсийн амнаас сонсож байв...”

Б. Хишигжаргал охин ч ийм замыг сонгоход бэлэн байгааг нийтлэлийн үйл явцаас харж болно. Тэгвэл цөөхөн монголчууд эх орноосоо дүрвэн цөөрсөөр буй энэ асуудал өнөөдрийн тулгамдсан асуудал яахын аргагүй мөн ажээ. Утаа униар, замын түгжрэл, стресс зэрэг өнөөгийн бидний аахар шаахар тулгамдсан асуудлаас өргөн хүрээтэй, хэн бүхнийг дотроос нь идсээр байгаа “эх орноосоо зугтах” гэсэн энэ асуудыг яаж шийдвэрлэх вэ? Бид юу хүсч байна вэ...

Өөрсдийнхөө хүслийг эргэцүүлэн бодоход хүргэсэн Ж. Тэгшжаргалын эл нийтлэлийг хэн бүхэн уншиж дахин нэг өөр рүүгээ өнгийн хараасай хэмээгээд энэхүү судалал шинжлэлийн бичвээрээ  өндөрлөв.  

 

Г.Лхагвадорж

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6