Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Монгол, Хятадын Стратегийн яриа хэлэлцээ цахимаар болов
Image
Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ
Image
Саудын Арабт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх томоохон төсөл эхлүүлэв
Image
АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ
Image
Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээс өмнө зам засварын ажлыг дуусгана
Image
“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Image
Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй
Image
Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэл хийнэ
Image
Ч.Хүрэлбаатар: Иргэдийн амьжиргааг дэмжих зарим арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ
Image
Явган хүний зам чөлөөлөх ажил энэ зун үргэлжилсэнгүй
Image
Оюу толгойн гүний уурхайд ажиллах 48 хүн Австралиас иржээ
Image
МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулжээ
Image
Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ гэв
Image
Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй 7 Tweet
Image
Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд стандартын гэрчилгээ гардан авлаа
Image
Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэжээ
Image
10 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
Image
Рамзан Кадыров АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг төрөлх тосгондоо урив
Image
"БНСУ сүм, номын сан, музей зэрэг үйлчилгээний газруудаа Баасан гарагаас эхлэн нээх шийдвэр гаргасан"
Image
"Улсын хэмжээнд зургаан лаборатори бүх хүчин чадлаараа ажиллахад хоногтоо 1,400-1,500 шинжилгээ хийх боломжтой"
Image
Өмнөд Солонгос улс COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ
Image
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ
Image
КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ
Image
Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна
Image
"Эдгэрсэн ч дахин вирус илэрсэн хүмүүс цааш халдвар тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байна"
Image
HUAWEI компани дэлхий даяар APP хөгжүүлэгчдийн дунд нэг сая долларын шагналын сан бүхий уралдаан зарлалаа!
Image
ЗТХЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, ₮7 саяар торгох ял оноожээ
Image
А.Амбасэлмаа: Баянбууралд тусгаарлагдаж байсан иргэд тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болсон байна
Image
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав
Image
ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн
Image
Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
Image
Дотоодын аялагчид автомашинаа үзлэгт оруулах нь эрс нэмэгджээ
Image
Герман улсад амьдарч буй монголчуудын эрхийг хамгаалахыг хүсэв
Image
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван АНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Image
Европын Холбооноос Монгол Улсад 37.5 сая евро олгоно
Image
Нефтийн үнэ өсжээ
Image
Токиогоос ирсэн 260 иргэнийг "Токио Инн" зочид буудалд тусгаарлав
Image
Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
Image
Маргааш иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө
Image
УИХ-ын дарга газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав
Image
З.Мэндсайхан: Дарханы арьс ширний цогцолбор эдийн засгаа төрөлжүүлж, тэлэх боломжтой
Image
ИТХ-ын сонгуулийн сонгогчдын нэрсийг цахим хуудаст байршуулжээ
Image
Уран гулгагч Екатерина Александровская нас барсан байдалтай олджээ
Image
Х.Рухани: Иранд 30-35 сая хүн халдвар авч болзошгүй
Image
М.Нандин-Эрдэнэ Солонгосын тулаанч Ким Сэ-Ёныг дахин яллаа
Image

Image
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр усархаг бороо орно
Image
ШИНЭ КЛИП: Дуучин Идэрмаа "НҮД" хэмээх уран бүтээлээ гаргалаа
Image
2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ
Image
Д.Нямхүү: 113 хүний сорьцод коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
“Топоор” ажиллагааны цаана МАН-ыг үгүй хийх санаархал байжээ
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
Бөглүү арал дээр төрөөд бүх францын хаан болсон Наполеон
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Ма Мин: БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камер суурилуулна
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Mongolian Hot girls
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Нэвтрүүлэгч И.Ичинхорлоогийн залуу ахуй цагийн нүцгэн зураг
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
ТОП МОДЕЛ Д.ПҮРЭВСҮРЭН ПОРНО КИНОНД ТОГЛОЖ БАЙСАН БАЙНА
Image
Ипотекийг хаанаас, хэн санхүүжүүлэх вэ?
Image
400 жилийн настай аварга загас олжээ
Image
Монгол Улс 2020 онд шилний үйлдвэртэй болно
Image
Амархан төрөх 10 арга
Image
Улаанбаатар дэлхийн ногоон нийслэл болно
Image
”Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байна
Image
Номхон командтай жагсаалын цэргийг зодож, эрүүг нь хугалжээ
Image
БНАСАУ-Д ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ МАГАДГҮЙ
Image
Хувийн дунд сургуулийн төлбөр 66 сая төгрөгт хүрчээ
Image
“ГАЛАКТИКИЙН ХАМГААЛАГЧИД” КИНОНЫ НАЙРУУЛАГЧИЙГ ЭРГҮҮЛЭН АВЧРАХЫГ ХҮСЧЭЭ
Image
Өглөөний сексийн шилдэг гурван байрлал
Image
Д.Чойжамц хамбын туслах Б.Бүрнээг яллагдагчаар татжээ
Image
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын Шинэ жилийн мэндчилгээ
Image
Б.АРГО БАГШ ТААЛАЛ ТӨГСЧЭЭ
Image
МХЕГ-ААС 29 УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ
Image
Филиппинд усны урсгал бүхий газарт уурхай барихыг хориглоно
Image
Нөхрөө амжилтанд хүргэсэн эмэгтэйн түүх
Image
МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
Image
Гадаадын хэвлэлд Улаанбаатарын гэр хорооллыг мөрөөдөх ч боломжгүй газар гэж тодорхойлжээ
Image
АШУҮИС ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛООД БАЙНА
Image
Нээлттэй хүн
Image
“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар О.Энх-Эрдэнэ ТОДОРЛОО
Image
Ардчилсан нам амьд уу???
Image
ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН ДАРААГИЙН ГИШҮҮНЭЭР Б.БАТТӨМӨР ТОДОРЛОО
Image
Германчууд гашуудаж байна
Image
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
Image
ҮЭ-үүд нэгдэж гурван асуудлаар УИХ, Засгийн газарт хандана
Image
100 АЙЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХЫГ ҮЕ ШАТТАЙ НҮҮЛГЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ
Image
ӨГИЙ НУУРТ АЯЛЖ БАЙСАН ХОЁР ХҮН ЖИВЖ НАС БАРЖЭЭ
Image
Шинэ оны эхний өдөр дөрвөн хүүхэд мэндэллээ
Image
Image

М.Нарантуяа: Би 2020 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшинэ

Чухал зочин булангийнхаа энэ удаагийн дугаарт дуучин М.Нарантуяатай  ярилцлаа

 Сүүлийн үед таныг уран бүтээлийн биш  бизнесийн хүрээнээс хардаг боллоо.Хувийн амьдралдаа  анхаарч, үйлчилгээний бизнес эхлүүлсэн гэж сонссон.  Уран бүтээлээ бүр орхио юу? 

Өнгөрсөн жилээс эхлэн хувийн бизнесээ  эхлүүлээд байна.  Бизнес эрхлэгч болно гэдэг нь эрсдэлтэй бас цаг, зав, мөнгө гээд олон зүйлсийг зөв зохицуулахад сургадаг юм  байна. Уран бүтээлийн тухайд бүр ч орхисон юм алга. Магадгүй сэтгэл хөглөгдөж, дотроос буцалсан яг тэр  үед л уран бүтээл гаргах нь илүү зөв юм байна гэж боддог болсон. Урьд нь би дурлаа ч үгүй, хайрлаач үгүй, гомдож ч үзээгүй байж “айхтар” дуунууд дуулж байсан байна. Одоо тэр дуунуудаа  сонсоход түүхий сонсогддог шүү

Нөгөө талаас шинэ уран бүтээл гаргана гэдэг машин шиг үйлдвэрлэж байдаг зүйл биш. Тэр дундаа рок поп эмэгтэй дуучны  хувьд биеийн галбир маш чухал. Үүнийг хүн бүр надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Яг үнэндээ одоогоор  өөр зүйлд зарцуулах илүү цаг гарахаа больсон. Чөлөөт цаг гарлаа гэхэд хүүдээ л зориулахыг хичээдэг

Яагаад үйлчилгээний салбарыг сонгов

Манай улс шиг жижиг зах зээлтэй газарт залуу хүн дан ганц урлагаар амьдарна гэдэг хэцүү л дээ. Тийм учраас ажил хийх хэрэгтэй. Миний хар толгой дээр хамаг амьдрал маань явдаг. Өөрөөсөө гадна хүүхэд, гэр бүлээ тэжээнэ. Энэ төрлийн бизнес хийнэ гэдгээ олон жилийн өмнөөс л  бодож явсан. Цаг хугацаа, тохироо нь бүрдэнэ гэдэг шиг өнгөрсөн 2017 оноос эхлээд  нэг, хоёр шат ахиулаад л явж байна

Та өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуулиар улс төрийн оролцоогоо харуулсан. Тухайн үед сонгуульд бие даан нэр дэвших болсон нь гэнэтийн шийдвэр байсан уу эсвэл эртнээс бодож, төлөвлөж байв уу

Тухайн үед сонгуульд нэр дэвшиж байгаагаа гэнэт хэлээд л хүмүүсийг цочроосон болохоос өглөө нь бодоод орой нь гаргасан шийдвэр бол байгаагүй. Энэхүү шийдвэрийг маань хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Олон ч бэрхшээлийг туулсан. Тэр бүхэн миний цаашдын ажил, амьдралд туршлага болох болно. Би энэхүү зорилгоосоо ухрахгүй. 2020 оны сонгуульд ч  өрсөлдөнө. Одоогийн хийж буй бизнесүүд маань ч гэсэн үүнд чиглэгдэж байгаа. Тухайн үед сонгуулийн сурталчилгаанд ард түмэн, найз нөхөд хандив туслалцаа  үзүүлсэн ч гэсэн өөрийн зүгээс санхүү багагүй гарсан. Өр ширтэй ч үлдсэн. УИХ-ын 2020 оны сонгуульд санхүүгийн хүнд байдалд  дахин орохгүйн тулд одооноос бизнестээ ахиц гаргахыг хичээж байна

Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуульд зарцуулах санхүүгээ одооноос базааж байна гэсэн үг үү

Тийм ээ

 2016 оны сонгуулийн зардалд  хэдэн төгрөг зарцуулсан бэ

Өдөр тутмын зардлаас гадна 50 гаруй сая төгрөг зарцуулсан

Санхүүгээ бэлдэхээс гадна өөрийгөө хөгжүүлэх, боловсролын тал дээр хэрхэн анхаарч байна вэ

Гадагшаа боловсрол дээшлүүлэх эсвэл  сургалт судалгаанд хамрагдах боломж бололцоо, санхүү одоохондоо алга. Үүнээс гадна хүүхдээ орхиод ийш тийшээ явахад хэцүү. Мэдээж улс төрийн мэдээ мэдээллийг өөрийнхөө түвшинд уншиж судалж байгаа

-Улс төрийн орчинд орж, улс төрөөр цаашид амьдрах гэж байгаа бол эхлээд гишүүнээр нь элс гэх нь ч бий.  Аль нэг намд элсэх сонголт хийгээ юу

Тогтвортой урт хугацаанд, системчлэгдсэн бодлогоор явъя гэвэл нам, улс төрийн эвслээр дамжих нь илүү зөв юм билээ. Гэвч өнөөдөр манайд улс төрийн нам сонгоно гэдэг хэцүү болсон. Яагаад гэвэл намууд нь үзэл баримтлалынхаа дагуу байхаа болчихсон. Жишээ нь ардчилсан намыг сонгоё гэхэд үзэл баримтлал нь мөн л тодорхойгүй. Баруун уу эсвэл зүүн үү? Олонхийг төлөөлдөг хэвээрээ юу эсвэл цөөн хэдэн ашиг сонирхлын бүлэг үү гээд л. Гэтэл  нөгөө талд МАН-аас барууны үзэл ханхалдаг.  Намууд өнөөдөр хэн бэ гэдгээ  тодорхойлох цаг нь ирсэн. Дээр нь  дотооддоо маш зөрчилдөөнтэй  байна. Шударга, чин үнэнч,  нийгмийн сайн сайхны төлөө гэсэн  гишүүд  ч   байж чадахгүй болсон.Тиймээс аль нэг намд элсэх бодол одоохондоо алга

Бие даагч байх нь  илүү дээр гэсэн үг үү

Намуудын дээрх байдал хэдий хугацаанд үргэлжлэхийг би мэдэхгүй

Өнгөрсөн хугацаанд намуудаас санал ирсэн үү

Сонгуулийн үед санал ирж байсан

Таны хувьд ярьж суух биш үйл хөдлөлөөрөө үргэлжид бусдад үлгэрлэдэг. Өнгөрсөн 2016 УИХ-ын сонгуульд  ялагдсан ч гэлээ уналтаасаа олж авсан хамгийн том үнэ цэнэ юу байсан бэ

Би улс төрийн оролцоогоороо  дамжуулж  олон залууст урам зориг өгч чадсан гэж хэлнэ. Нэг хэсэг нь намайг муулж доош нь дарж байсан ч гэсэн хүсэл эрмэлзэлтэй нэгэнд нь би  урам зориг өгсөн. Магадгүй намайг муулж байсан хүмүүс миний энэ замаар явж юу туулсны эцэст  хэнээс юу сонсдогийг ойлгох байх. Бусдыг шүүмжлэх амархан, хийх амаргүй. 2020 оны сонгуульд  нэр дэвшихээр  мөн л хаалтууд надад гарч ирнэ

Тэр нь юу вэ

Өнөөдөр УИХ-д байгаа эмэгтэй гишүүдтэй харьцуулж харна. Эмэгтэй гишүүдийг ийм, тийм байна гээд л шүүмжилдэг. Яг үүгээр нь дараагийн хүмүүсийг нь дүгнэдэг. Мөн залуу нэр дэвшигч гэдэг утгаар нь мөн л одоогийн залуу гишүүдтэй харьцуулна. Тэд ямар алдаа дутагдал  гаргав, энэ бүхэнтэй харьцуулна гэсэн үг.  Бие даагч гэвэл мөн л  бие даагч гишүүнтэй нь  харьцуулна. Энэ мэт өмнөх гишүүдийн гаргаж байсан болж бүтэхгүй үйл хэргүүдтэй харьцуулж шүүмжилдэг.Энэ нь эргээд дараагийн нэр дэвшигчдэд саад болдог. 2020 оны сонгууль нэлээд амаргүй болох болов уу л гэж би харж байгаа

АН ТӨРИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙХДАА ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ БУСДЫГ ГАРСНЫ ДАРАА ШҮҮМЖЛЭХ НЬ БУРУУ

УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр хэр ажиллаж байна вэ. Хэрвээ та тэдний дунд байсан бол...

Тэдний дунд байгаагүй нь аз. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргидог” гэдгийн адил би тэр дунд мянга хийж бүтээлээ гэхэд дийлэнх нь тийм биш учраас тэдний хамт муу нэрээр л үлдэнэ. Уг нь бол 76 гишүүн бүгд муу байгаа юм биш. Хийж, бүтээж байгаа нэг хэсэг нь  бусдынхаа хоморгод өртөж нэр хүнд, үйл хэрэг нь булингартаж байгаад харамсдаг. “Цэцэн хүн бусдын алдаанаас суралцдаг, ухаантай хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг, тэнэг хүн алдаад ч суралцахгүй” гэж  үг бий. Яг үүн шиг алдаад ч суралцахгүй гишүүд энэ УИХ дотор олон л байна

Таны хувьд үлгэр дуурайвал авдаг  улс төрч хэн бэ

Эмэгтэй улс төрчдөөс С.Оюун эгчийг хүндэлдэг. Дэлхийн улс гүрнүүдийн  том том удирдагч, улс төрчид олон бий. Тэдэнтэй Монголын улс төрчдийг харьцуулж, дүн шинжилгээ хийдэг. Манай улс төрчдийн хувьд тууштай бус, хэлсэн ярьсандаа байдаггүй,   шударга бус байдаг нь гол дутагдал

Эрх баригч МАН Засгийн газраа хоёр удаа солилоо. Улс төрд оролцсон  хүний хувьд  Засгийн газрын үйл ажиллагааны тал дээр ямар бодолтой байна вэ

Аливааг сайнаар харъя гэвэл сайхан , муугаар харъя гэхэд муухай л харагддаг. Тиймээс аль болох бид  туйлширч болохгүй. Энэ ч миний зарчим. Намуудад нь сайн, муу аль аль л байна. АН төрийн эрхийг барьж байх хугацаандаа хийгээгүй байж бусдыг гарсны дараа болохгүй, бүтэхгүй байна гэж хашхирах нь одоо зохисгүй. Хөндлөнгөөс харахад, МАН өнөөдөр дотроо асуудалтай харагдаж байна. Үнэхээр л энэ нам улс эх орноо гэж боддог байсан бол дотроо хагарал бутралгүй байх байсан байх. Энэ бол энгийн наад захын жишээ. Гэтэл өнөөдөр тийм байж чадахгүй л байна. Хүмүүс сохор биш, хэчнээн дургүй байлаа ч гэсэн монгол хүмүүс бусдын хийснийг үнэлэх сэтгэлтэй хүмүүс. Энэ мэт зүйлд анхаарсан бол МАН-д боломж байсан. Дөрвөн жил маш богино хугацаа юм байна. Урьд нь урт хугацаа мэт санагдаж байсан бол одоо цаг хугацаа  өдөр хоногоор биш долоо хоног, сараар хэмжигдэж байна. Энэ богино хугацаанд багтааж аливааг хийнэ гэдэг  маш том ур чадвар болж хувирч байх шиг. Дээр нь Монголчуудын амьдрал дөрөв, дөрвөн жилээр тогтворгүй байх юм уу, дөрөв, дөрвөн жилээр ээлжилж дарга, цэрэг хийдэг, дөрөв дөрвөн жилээр бие биенээсээ өшөө хонзонгоо авдаг байх  юм уу энэ улс орон. Үүнийг бид бодох цаг нь ирсэн. Магадгүй аль ч нам нь гарсан амьдралд нь сөргөөр нөлөөлдөггүй ийм тогтвортой нийгмийг хүн бүхэн хүсэж байгаа

Үүнтэй санал нийлж байна. Дарга, сайд шинээр томилогдохоор тухайн байгууллагын үйлчлэгчээсээ эхлээд солигддог гаж тогтолцоо манайд хэдийнээ бий болсон. Төрийн мэргэшсэн албан хаагч байхгүй байна л гэдэг. Гэтэл арайхийн мэргэшиж байхад нь тэднийг намын шахалт нөлөөгөөр  ажлаас нь халчихдаг. Дөрвөн жилийн настай болчихсон нь  гэх үү дээ

Тийм ээ. Хүмүүсийн амьдралын баталгаа дөрвөн жилээр хэмжигддэг болсон. Аливаа зүйл тогтвортой байсны үндсэн дээр өгөөж өгдөг. Гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг хүсч байна. Гэтэл манайд зөвхөн дөрвөн жилээр амьдрал өрнөж байна. Тухайн хүн аль нэг улс төрийн намын харьяалалтай, эсвэл харьяалалгүй  байснаараа эргээд энэ нь ажил төрөл, амьдралд нь саад тотгор болж байгаа нь харамсалтай

Ер нь та  яагаад улс төрд оролцох  болов. “Ухаантай хүнийг улс төр өөрөө оролддог бол харин тэнэг хүн улс төрөөр оролддог” гэж үг бий. Таны хувьд аль нь байв

Эмэгтэй хүн бүрийн хувьд урлагийн хүн болох битүүхэн хүсэл байдаг. Гэтэл би  ийм гоё салбараас хэрүүл тэмцэл, талцалтай салбар руу орох нь хүсээд байх зүйл  уг нь биш л дээ. Хэн ч хүсэхгүй. Гэтэл өнөөдөр надад нийгмийн шаардлага байна. Нөгөө талаас миний зан төлөв нөлөөлсөн. Жишээ нь өрөөнд 10 сандал дээр 10 хүн сууж байлаа гэхэд 11 дахь хүн хаалгаар орж ирвэл  би бусад ес рүүгээ хардаг хүн биш. Би л түүнд суудлаа өгөх ёстой гэж боддог ийм л үзэл баримтлалтай хүн. Яг л энэ зангаараа  би улс төрд оролцсон. Над шиг ийм бодолтой хүмүүс хамтдаа гараад ирвэл сайн л байна. Нийгэм ингэж өөрчлөгдөөсэй гэж хэн нэгнийг харах биш өөрөө яагаад тэр өөрчлөлтийг хийж болохгүй гэж

Улс төрийн босго өндөр юмуу, эсвэл намхан юм уу

Харьцангүй ойлголт. Мэдээж амаргүй байсан. Улс төрийн босгыг мөнгөөр үнэлдэг хүмүүсийн хувьд бол намхан босго байх. Харин процесс нь хэр шударга байна, сонголт нь чин шударга байна уу эсвэл худалдагдсан уу гэдгээс л өндөр, нам нь хамаарах байх л даа

ГАНЦ БИЕ ЭЭЖИЙН АМЬДРАЛД ЖАРГАЛТАЙ, ЗОВЛОНТОЙ Ч ҮЕ БИЙ

Маргааш "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”тохионо. Яаж баярлах гэж байна вэ

Баярлах гэхээсээ илүүтэй эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэнэ. Дэлхийн 130 гаруй улс орны эмэгтэйчүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын хөдөлгөөнд  би 2012 оноос нэгдсэн. Маргааш Сүхбаатарын талбайд 1000 гаруй охид, эмэгтэйчүүдийн дунд “Бид хамтдаа, хүчирхийллийн эсрэг” алхалтад оролцоно.  Энэхүү эмэгтэйчүүдийн алхалтаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, нийгэмд ижил тэгш амьдрах, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх гээд зөрчигдөж байгаа эрхийнхээ төлөө эмэгтэйчүүд тайван замаар, урлаг соёлын аргаар тэмцэх юм

Ганц бие ээжүүд Монголын нийгэмд олон бий.  Та ч тэдний нэг нь.  Хайр халамж, эр нөхрийн түшгийг бүсгүй хүн бүр хүсдэг ч бүх зүйл санаснаар болохгүй байх нь ч бий. Зарим үед хэцүү санагдана биз

Ганц бие ээжийн амьдралд жаргалтай, зовлонтой ч үе бий.Аливааг болгож бүтээхийн төлөө л гүйдэг болчихдог юм байна. Миний хувьд нэгэнт ийм амьдралтай нүүр тулсан хойно болохгүй, хэцүү байна гээд шалтаг тооцоод суух эрх надад байхгүй. Би л хийхгүй бол миний хүүхэд хэрхэн яаж амьдрах билээ л гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирдэг

Ээж болсноор амьдралд нь ямар өөрчлөлт гарсан бэ

Илүү их хариуцлага, хичээл зүтгэл, “чадахгүй” гэж хэлээд хойш суух эрхгүй болсон

Хүүгээ аавтай нь уулзуулдаг уу

Уулзах нь чөлөөтэй. Тэр хүн над шиг завгүй байдаг юм шиг байна лээ. Эцэг хүний хувьд хүүгээ боддог л байлгүй. Хүүтэйгээ заавал уулз гэж би тулгадаггүй, шаарддаггүй. Ер нь миний нэг зан, өөрөөсөө бусад хүнийг хүчлэх дургүй. Хэрэв хүүтэйгээ уулзахыг  хүсч байвал хүүтэйгээ уулзаж болно.  Үүд, хаалга нээлттэй  гэж хэлдэг.  Хамгийн сүүлд хүүтэйгээ  өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар уулзсан

Хүү нь аавыгаа нэхэх үе бий юу

Одоохондоо гайгүй. Магадгүй би хүүдээ аавынх нь орон зайг нөхөж хайрладаг байх

Хэзээ нөхөртэй болохоор төлөвлөж байна вэ

Болох завгүй л гүйж байна. Завгүй амьдрал нэг талаараа амар юм. Илүү дутуу дэмий зүйл бодож гансарч, гуньж   суухгүй.  Би 55 нас хүртлээ машин шиг ажиллана гээд  өөртөө зорилго тавьсан

Ярилцсанд баярлалаа.

Ш.АДЪЯАМАА

Эх Сурвалж News.zindaa.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6