Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Image
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Image
ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
Image
ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
Image
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
Image
“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
Image
МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
Image
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Image
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
Image
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
Image
70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
Image
ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
Image
Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
Image
ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
Image
С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
Image
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
Image
М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
Image
Ц.ГАРАМЖАВ: ГИШҮҮДИЙН ТОО, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ БУЦААЖ ТАТАХ НЬ ЗӨВ
Image
БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 485 БАЙГУУЛЛАГАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
Image
ЭРЭЛЧ НОХОЙГ АШИГЛАН ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Ч.ХАТАНБААТАР: БИД ЦИРКИЙГ БОСГОСОН ХҮМҮҮСТ ӨРТЭЙ. МӨН ТҮЛХСЭН ХҮМҮҮС Ч ЯЛТАЙ
Image
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
Image
ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2
Image
ИРЭХ ОНД 10 МЯНГАН АЙЛЫН ГЭРИЙГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДУЛААЛНА
Image
ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
ТӨСӨВ БАТЛААГҮЙН УЛМААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨР 600 САЯД ХҮРЧЭЭ
Image
13-14-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна
Image
Л.БЯМБАСҮРЭН: СҮРЬЕЭ БОЛ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ӨВЧИН БИШ
Image
ШАНХАЙ ХОТ “ЖОНДАРИ” ДАЛАЙН ШУУРГАД ӨРТӨВ
Image
Фейсбүүк ямар хаягийг автоматаар хаадаг вэ?
Image
Ж.Тогтохбаяр: Налайхын 20.9 км авто замын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна
Image
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙВ
Image
Б.БЯМБАСАЙХАН: ИДЭВХТЭЙ ГАДААД БОДЛОГО БИЗНЕСТ ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛНӨ
Image
Жүжигчин Г.Анхбаяр хуримын зар дуулгалаа
Image
ИХЭНХ НУТГААР ШОРООН ШУУРГАТАЙ
Image
Хотуудын байшингийн дээврээс сансрын тоос олжээ
Image
4,5 тэрбумаар айлуудын зурагт, хөргөгч тоолно
Image
СУРГАЛТЫН АЧААЛЛЫГ БАГАСГАХ, СУРАХ БИЧГИЙГ ОЛОН ДАХИН СОЛИХГҮЙ БАЙХ ХҮСЭЛТ ТАВИЛАА
Image
Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД ХОЁР ДЭЭД ШҮҮХЭД ХАНДЖЭЭ
Image
БНАСАУ ЦЭРГИЙН ПАРАДДАА БАЛЛИСТИК ПУУЖИНГИЙН СИСТЕМИЙГ ОРОЛЦУУЛААГҮЙ БАЙНА
Image
Дээд шүүхээр хянан хэлэлцсэн хэрэг өсчээ
Image
Пхеньян цөмийн туршилтад бэлтгэж байна
Image
М.Энхболдын “алдаршилт”
Image
Хорт хавдрыг хормын дотор илрүүлэх сорил гарчээ
Image
МАН-ын Бага хурал эхэллээ
Image
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
Image
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ
Image
Galaxy S9 ухаалаг гар утасыг энэ сарын 25-нд танилцуулна
Image
Отгонтэнгэрийн УТХГ, АНУ-ын Денали үндэсний парк хооронд “Эгч дүүс парк” байгууллаа
Image
АГУЙД ГАЦСАН ХҮҮХДҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ ГАРГАЖ ЧАДСАН ЯВДЛЫГ ДУРСАН МУЗЕЙ БАРИХААР БОЛЖЭЭ
Image
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Image
ТOEFL-ын шалгалт өгөхөд анхаарах шаардлагатай зүйлс
Image

Image
Б.Насанбаяр МУБИС-ийн Зайны сургалтын төвийн эрхлэгчээр томилогджээ
Image
Image

Ц.Ганбаяр: Бид “Шинэ үе”-ийг хаяагүй

-Саяхан шоу тоглолтдоо зориулан “Хайрласан болохоор” дууг цацсан.Шинэ тоглолтынхоо талаар танилцуулахгүй юу?

-“Эмоци” продакшны энэ намрын “Аз жаргалыг шэйрлэ” хэмээх тоглолтод жүжигчин Л.Сөрөлт, Б.Отгонтуяа бид гурав урилгаар тоглож байна.Энэ удаа үе тэнгийн найзууд болон Б.Баатархүү, Д.Төвшинтөр ах нартайгаа хамтарч тоглох гэж байгаадаа баяртай байгаа. Бидний хувьд энэхүү урилгыг дуртайяа хүлээн авсан. “Аз жаргалыг шэйрлэ” тоглолт маань энэ сарын 19-нд нээлтээ хийнэ. Бид тоглолтын бэлтгэлээ базааж байна. Шинэ тоглолтдоо зориулан “Хайрласан болохоор” дууг хийж, клипийг нь цацлаа. Кино, жүжгэнд зориулан дуу гаргахаас гадна яагаад шоу тоглолт өөрийн дуутай байж болохгүй гэж гэдэг үүднээс цоо шинэ дуу хийж, жүжигчид маань өөрсдөө дуулсан.

-Та бүхний анхны шоу тоглолт уу?

-Өмнө нь хошин урлагийнханы нэгдсэн тоглолт дээр л нэг тайзнаа гарч байснаас хоорондоо харилцаж, нэг бүрэлдэхүүн болон тоглож байсангүй. Анх удаа бид хамтдаа тайзнаа гарах гэж байна.“Эмоци” продакшны жүжигчин Г.Эзэнмөнх, С.Тэмүүжин болон бусад дүү нар маань Соёл урлагийн их сургуулийн нэг үеийнхэн. Тийм учраас оюутан цагаасаа бие биенийгээ мэднэ. Амьдрал дээрээ ч гэсэн ойр дотны найз нөхөд, ахан дүүс. Тэр утгаараа хамт уран бүтээл хийх санал тавьсан. Юун төлөө залуус нэгдэн тоглож байгаа билээ. Тийм учраас шинэлэг, эрч хүчийг мэдрүүлсэн тоглолт мэдрүүлэхийг хичээж ажиллаж байна.

-Тоглолтын сурталчилгаанаас эмэгтэй хүн болж байгаа харагдсан. Энэ удаа ямар дүрүүд дээр ажиллаж байгаа вэ?

-Тоглолтын сурталчилгаанаас намайг багш эмэгтэй болсныг харсан байх. Ер нь хошин урлагийн төрөлд эрэгтэй жүжигчид эмэгтэй хүн болж тоглох нь олон бий. Нэг хошин шоу тоглолтын цаг 30 минутын хугацаанд таваас зургаан үзүүлбэр гардаг. Тэр болгонд би эмэгтэй хүн, настай хүн, хүүхэд гээд өөр, өөр дүрд хувирах болно. Бид энэ удаагийн тоглолтоороо хөдөө ахуй, аав ээжийн, найз нөхөрлөлийн хайр, орчин цаг болон ирээдүй, өнгөрсөн үеийг харуулсан үзүүлбэрүүдийг толилуулна.

-Эсрэг хүйстний дүрд тоглоход  ямар санагддаг вэ. Магадгүй таны эмэгтэй хүн дүрүүд үзэгчдэд илүү хүрдэг юм шиг санагддаг?

-Миний хувьд эмэгтэй хүний дүрд тоглохдоо айдаг. Эмэгтэй хүн тэр тусмаа эх хүн гэдэг ариун нандин, хүн төрөлхтний охь дээд нь шүү дээ.   Тийм учраас эсрэг хүйсний эрэгтэй хүн эмэгтэй хүний дүрд тоглоно гэдэг маш хэцүү. Би эмэгтэй хүн болохдоо ямар ээмэг зүүх вэ, ямар хувцас өмсөх вэ, ямар үйл хөдлөл гаргах вэ талаар эмэгтэй жүжигчдээсээ, дүү нараасаа байнга зөвлөгөө авдаг. Эмэгтэй хүнийг муухай дууриавал, доромжилсон болно. Тийм болохоор би аль болох зайлсхийдэг. Яалт ч үгүй ажлын шаардлагаар эмэгтэй болохоос өөр арга байхгүй гэсэн тохиодолд л тоглодог.

-10 гаруй жилийн хугацаанд цөөнгүй эмэгтэй хүний дүрд тогложээ. Та эмэгтэй хувцасны цуглуулгаасаа сонирхуулахгүй юу?

-Би ихэвчлэн тоглолтын эмэгтэй хувцсаа оёулдаг. Тэгэхгүй бол над шиг бүдүүн, тарган эмэгтэй ховор шүү дээ. Том биетэй байлаа гэхэд л надад багадаад байдаг юм. Ер нь тоглолтын өмнө “Тэнд том хувцас байна” гэж дуулаад очоод үзэхээр л багадчихдаг. Гуталны хувьд бас хэцүү. Бас над шиг 44, 45 өмсдөг эмэгтэй ховор. Тэр тусмаа өсгийтэй гутал. Гутлаа хайж явсаар тэгээд нэг юм олдог доо. Манай ээж бас том биетэй хүн байдаг. Тийм учраас ээжийнхээ хуучин ганц нэг гутлыг тоглолтодоо хэрэглэж байсан. Ер нь надад эмэгтэй хувцас олдохгүй хэцүү байдаг. Ээмэг, зүүлтний хувьд гайгүй. Мөн хэдэн хөхний даруулга байгаа. Зарим нь надад багадна. Тэгээд л аргалаад болгоно доо./инээв/

-“Шинэ үе”-ийн залуус “Эмоци” продакшнд нэгджээ гэх юм. Энэ үнэн үү?

-Одоогоор олон нийтэд “Шинэ үе” продакшнаас албан ёсоор гарлаа гэсэн мэдээллийг хэн хэн нь хийгээгүй байгаа. Энэ талаар цаг нь ирэхээр албан ёсоор мэдээлэл өгнө. Цаашдаа “Шинэ үе” продакшны тоглолтод оролцох эсэхээ ярилцаж, байж шийднэ. Зарим хүмүүс бид гурвыг “Шинэ үе” продакшнаа хаяж, явлаа гэж ярьж байгаа юм билээ. Бид гурав “Шинэ үе”-ийг хаясан зүйл байхгүй. Мэдээж “Шинэ үе”-дээ хайртай. Бид гурав оюутан ахуй цагаасаа эхлэн “Шинэ үе” продакшнд 10 гаруй жилийг хамтдаа өнгөрүүлсэн учраас үргэлж сайн сайхныг хүсч явдаг. Бооёо ах маань Аглуу ахтай хамтран өнгөрсөн хавар “Найзууд” шоу тоглолт хийсэн. Дахин тун удахгүй “Найзууд 2” тоглолтоо хийх гэж байна. Та бүхэн шоу тоглолтыг үзсэн бол “Найзууд” тоглолтод бид гурав оролцоогүй. Бидний хувьд “Эмоци” продакшныхаа саналыг хүлээн аваад, тоглолт хийх гэж байна. Албан ёсоор гарсан зүйл байхгүй.

-Жүжигчин Г.Ундармаа Д.Хүрэлхүү нар бас “Х-ТҮЦ” продакшнд урилгаар тоглож байна. Зарим нь “Шинэ үе” продакшны хамт олны дунд маргаан гарсан гэх юм?

- Бооёо ах бид гурвын хооронд хэрүүл маргаан үүссэн зүйл байхгүй. Бусад Г.Ундармаа, Д.Хүрэлхүү ах нар яагаад гарсныг бид мэдэхгүй. Би лав мэдэхгүй. Одоогоос хэдэн жилийн өмнө яг юу болсныг мэдэхгүй байна. Бидний хувьд зүгээр л “Найзууд” тоглолтыг дахин тоглох гэж байна. Энэ хугацаанд “Эмоци” продакшны уран бүтээлчдийн урилгыг хүлээн авсан юм.

-Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нартай холбоотой байдаг уу?

-Туул эгч маань “Шинэ үе” продакшны “Найзууд 2” тоглолтод оролцож байгаа. Харин Ц.Алдармаатайгаа хааяа уулзана, ярина. Ер нь хамт л ажиллахаа больсон болохоос биш өмнөх шигээ энгийн харилцаатай хэвээрээ байгаа.

-Таны гэр бүлээсээ салсан шалтгааныг “Шинэ үе” продакшнтай холбон тайлбарлах юм?

-Зарим сайтууд олон жилийн өмнөх мэдээллийг гарчиг, зургийн өөрчлөөд л яг тэр мэдээгээ нийтлээд байх юм. Бичих юм олддоггүй юм уу. Тэр чинь олон жилийн өмнө болсон зүйл шүү дээ.

-Таны өмнө өгсөн ярилцлагуудыг уншиж байхад “бөөр алаг бөмбөг” гэж дуулдаг дүрдээ хайртай гэж байсан.  Тэр цагаас хойш ямар дүрдээ сэтгэл хангалуун явдаг вэ?

-Анх сургууль төгсөөд олон таниулсан дүр нь Засаг даргын эрх хүүгийн дүр. Тэрнээс хойш олон сайхан дүр хийсэн гэж хэлэлтэй нь биш. Өөр онцлох дүрүүд санаанд орохгүй байна. Тухайн үедээ тоглосон бүх дүрүүд л онцгой байдаг. /инээв/

-Жүжигчин Ганбаа бүдүүн ч бүжгийн эвсэлтэй гэдэг. Багадаа бүжиг, дууны тэмцээнүүдэд орж байв уу?

-Би багадаа бүжиглэж байгаагүй. Учиргүй бүжгийн эвсэлтэй гэж хэлэхгүй ээ. Соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцахад дууны, бүжгийн хичээл ордог. Тэгэхээр аль альнаас нь жаахан эзэмших хэрэгтэй байдаг. Түүнээс биш учиргүй мундаг дуулж, бүжиглэдэггүй.

-Саяхан ангийн найзынхаа “Одод болохын хүслэн” уран сайхны киноны нээлтэд очсон харагдсан. Нэг ангийн уран бүтээлчдээсээ дурдахгүй юу?

-Манай ангийнхнаас “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Баттулга, Б.Отгонтуяа, Улсын драмын театрын жүжигчин Тогтохжаргал, жүжигчин Хулан талийгч Билгүүн нар бий. Манай ангийг олон ч хүүхэд төгссөн. Тэр чинээгээрээ олон ч хүн олонд танигдсан шүү.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6