Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Б.БАТДЭЛГЭР: ЖИЛ БОЛГОН УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 10 ХУВИЙГ ЖДҮХС-Д ХУВААРИЛНА
Image
С.МӨНХБАТ: МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ БОЛ СУДАЛГААНД СУУРИЛСАН БОДЛОГО, ТҮҮНИЙГ ДЭМЖСЭН ТӨР, ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮНШЛЭЛ ЮМ
Image
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА
Image
Н.ОЮУНДАРЬ: СОНГОГЧИД ХҮСВЭЛ УИХ-ЫГ ТАРААХАД АСУУДАЛГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Image
ГАЦУУРТЫН ОРДЫГ ОНИЛОХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ВЭ?
Image
АРДЫН АВЬЯАСТНУУДААС УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДЛАА
Image
УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
Image
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ВЭ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ:
Image
ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИЛАА
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН
Image
СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
Image
ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” ЖИЛИЙН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Image
ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС НЭГ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЖЭЭ
Image
"УЛААН БУУДАЙН УРАМШУУЛЛЫГ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ"
Image
ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Image
“МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ-2019” -Д НИЙСЛЭЛИЙН “АВРАХ АНГИ-105”-ЫНХАН МАНЛАЙЛЛАА
Image
МЖБХ-НЫ ЕРӨНХИЙ ДАСГАЛЖУУЛАГЧААР Х.БОЛДБААТАР АЖИЛЛАНА
Image
АВЛИГЫГ ИЛЧИЛСЭН ХҮНД 10 ХУВИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЖЭЭ
Image
ХУРДНЫ ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НЭЭЖЭЭ
Image
ДӨРВӨН ЭГНЭЭТЭЙ, 477 МЕТР УРТТАЙ ГҮҮРЭН ГАРЦЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
Х.УНДРАМ, Ц.САРУУЛ НАР АНХ УДАА ДАШТ-НД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МУИС "ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС ХХК”-ТАЙ ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН
Image
"УЛААН БУУДАЙН УРАМШУУЛЛЫГ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ"
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЭНЭТХЭГ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Image
НИЙТ ДААТГУУЛАГЧДЫН 40.7 МЯНГА НЬ УУЛ, УУРХАЙ ОЛБОРЛОЛТЫН САЛБАРЫН АЖИЛЛАГСАД БАЙНА
Image
441.9 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВНА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ СУРТАЛЧЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЦАГААНХАДАНД ХОЁР МАШИН, ХОЁР ГЭР ШАТАВ
Image
НЭГДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ЦУСАН СУУЛГАЦ ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ
Image
ТҮҮНД ОДОО Л ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ, ЭС БӨГӨӨС ХОЖИМДОНО
Image
"ГУРВАН БҮДҮҮН” ХАМТЛАГИЙН ДУУЧИН ШАГАЙГ СҮҮЛИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
Image
“ЯЛАГЧДЫН ЦУВАА-УЛААНБААТАР” НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО
Image
ШИНЭ ДАГУУЛ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АНХНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
ХОТЫН ДАРГА АА, УСАНД АВТСАН ИРГЭДЭЭ АВРАХГҮЙ ЮМ УУ
Image
ВИКТОР ТАДАШИ ИТАКҮСҮ: МОНГОЛЧУУД ЯАГААД ХҮЧТЭЙ БАЙДГИЙГ МЭДЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ НАРЫН ЗӨРЧИЛ ИЛРЭВ ҮҮ
Image
200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ГАЗРЫН ДАРГА Ч.АЛТАНХУЯГ
Image
ӨНӨӨДРӨӨС ЗАСГИЙН ГАЗАР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛНА
Image
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ
Image
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭГИЙН АМЖИЛТ ГИННЕСТ БҮРТГЭГДЖЭЭ
Image
2020 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ТОМ ЯЛГАА
Image
УИХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ ЧАДАМЖТАЙ ЮУ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
Д.НОМИН-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ШАТРЫН НОЁН ОРГИЛД ГАРЛАА
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ДУЛААН
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү баавгайн савар гаргах гэж байгаад баригджээ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: АЗ ЖАРГАЛЫН ХОЁР ӨГӨГДЭХҮҮН ХОЁУЛАА МОНГОЛ ХҮНД БАЙНА
Image
Ходоодны Шархтай болсон байж магадгүй 10 шинж тэмдэг
Image
Хятад улс Умард Солонгосоос 1,18 тэрбум долларын нүүрс импортолжээ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
ЦААТАН ХҮҮХДҮҮД ҮНДЭСНИЙ ХЭЛЭЭ МАРТАЖ БАЙНА
Image
Оросын тэрбумтан тансаг амьдралаас татгалзаж, тариачин болсон түүх
Image
Жүжигчин Х.Баярмаагийн PLAYBOY сэтгүүлийг чимсэн зураг таржээ
Image
НОХОЙ ЧАРГАНЫ УРАЛДААНЫГ ХОРИГЛОВ
Image
ХОТЫН ДАРГА НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Image
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой
Image
“АЛТАН ЧАГНУУР”-ЫН ЭЗЭД ТОДОРЛОО
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД БОРЛУУЛАЛТДАА НЭГДСЭН БАЙДЛААР ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖЭЭ
Image
“Хааны эрэлд 2017” нөгөөдөр эхэлнэ
Image
Мисс Х.Бадамгэрэл Оюутан үеийнхээ гуанзаа сонирхов
Image
ЧИЧИРХИЙЛЛЭЭС ҮҮДЭН СУРГУУЛИЙН БАРИЛГАД ХЯЛГАСАН ЦУУРАЛТУУД ГАРЧЭЭ
Image
Д.СУМЪЯАБАЗАР САХИЛГА, ХАРИУЦЛАГА ЧАНГАТГАХ АЛБАН ДААЛГАВАР ӨГЛӨӨ
Image
Засгийн газар 20 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлнэ
Image
MTV видео авардсын улаан хивсний ёслол /ВИДЕО/
Image
"ШҮРГЭХ ТӨДИЙД ХӨХРӨЛТ ҮҮСЧ БАЙВАЛ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ"
Image
ГУДАМЖИНД ФИТНЕСС ДАСГАЛ ХИЙСЭЭР БУЛЧИНЛАГ БОЛСОН ТЭНЭМЭЛ ХҮН
Image
Он гарнаас хойш 79 хүүхэд хүчингийн гэмт хэрэгт өртжээ
Image
Б.Ариунболд Байлдааны самбын дэлхийн аварга болов
Image
Шадар сайд Хэнтий аймагт ажиллаж байна
Image
Ш.Батсайхан: Хоногийн нэгдсэн графикт шилжсэнээр тээвэрлэлтийн хэмжээ өссөн
Image
Ө.Энхтүвшин: Намд үүссэн энэ асуудал төрийн зовлон болж хувираад байна
Image
Хятадууд Монгол хэлийг минь өмчлөхөөр санаархаж байна
Image
МСНЭ-ИЙН ИХ ХУРЛААР ДҮРЭМДЭЭ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БАЙНА
Image
"THE WORLD'S BEST" ШОУНЫ ЯЛАГЧААР ЭНЭТХЭГ ХҮҮ ТОДОРЛОО
Image
Image

Ц.Өлзийтогтох: Цүнх баригчдын шуналаас болж, монголчууд бид өнөөдөр дэлхийд хориглодог шүлхийтэй мах идэж байна

Монгол Улсын 21 аймгийн 11-д малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Тодруулбал, Дорноговь, Дундговь, Булган, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Орхон, Архангай гэсэн 11 аймгийн 27 сумын нутаг, шүлхийн голомт бүртгэгдэж, 30 цэгт хорио тогтоогоод байгаа билээ. Малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт буурахгүй, улам хүрээгээ тэлсээр байгаа нь ямар шалтгаантай, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэр бодит вэ, үүний сөрөг нөлөө юу вэ, шүлхий бизнес болсон уу зэрэг цаг үеийн асуудлаар “Био комбинат” ТӨҮГ-ын Ерөнхий технологич Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил шүлхийн тархалт харьцангуй өндөр байна. 21 аймгийн 11-д шүлхий өвчин дэгдлээ. Тархалт өндөр байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Шүлхийн вирус Монгол даяар тарчихсан. Бүгд л шүлхий гарахыг нь, зориуд тарааж байгааг мэдэж байсан. 2000 онд анх энэ өвчин бүртгэгдээд, зарим онд зүүн аймагт шүлхий гараад, зарим онд гарахгүй байсан. Гэтэл сүүлийн хоёр жилд төв рүүгээ ороод ирлээ. 2016, 2017 оны сонгуультай холбоотойгоор нөхдүүд өөрсдөө шүлхий ийм хурдацтай тархах нөхцөлийг бүрдүүлсэн. Сонгууль гэж сүлжиж давхидаг, шүлхийн тохиолдол илэрвэл орон нутгийн сонгуулийн дүнд нөлөөлнө гэж нуун дарагдуулсан нь энэ нөхцөлийг бүрдүүлсэн. Шүлхийтэй гэдэг дүгнэлт гарчихвал тухайн аймгаас мах, махан бүтээгдэхүүн гаргаж болохгүй учраас нуун дарагдуулах тохиолдол ч байсан. Үүний дээр чанаргүй вакцин авчирч тарьж шүлхий тарааж байна. Анх ОХУ-аас таардаг таардаггүйг нь мэдэгдэхгүй хоёр удаагийн давталттай тарьдаг вакциныг авчирч нэг удаа тарьсан. 14-21 хоногийн зайтай хөнгөн цагааны усан ислийн гелт вакцин гэж бий. Тэр вакциныг хагас тунгаар тарьж малчдыг ч хуурсан. Малын эмч нарыг ч хуурсан. Энэ байдлаар вакцин үйлчлээгүй өнгөрсөн. Харин өнгөрсөн жил буюу 2017 онд ямар ч улсад хүлээн зөвшөөрдөггүй вакцин авчирч тарьсан.

-Энэ жилийн хувьд бас л ОХУ-аас 7.1 сая вакцин авах болж эхний ээлжийн вакцин орж ирсэн гэсэн мэдээлэл бий. Энэ вакцин чанартай юу. Хүлээн зөвшөөрөгдсөн вакцин мөн үү?

-7.1 сая тунг чанартай эсэхийг би мэдэхгүй. Гэвч хуулийн дагуу Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 100 сая төгрөгөөр дээш бараа үйлчилгээ авах бол нээлттэй тендер зарлах ёстой. Гэтэл тендер зарлалгүй Хөдөө аж ахуйн яам өөрөө ОХУ-ын нэг компанитай гэрээ байгуулсан нь ашиг сонирхлын зөрчил байгаа гэдгийг харуулж байна. Өнгөрсөн жилийн хувьд тендер зарлаж вакцин авдаг байсан. Энэ жилийн хувьд тендер ч зарлаагүй. Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйн яам болон Мал эмнэлгийн үржлийн газарт ч тэр хуулиас дээгүүр шийдвэр, тушаал, захирамж байх ёсгүй. Өвчин гарах нь тодорхой. Шүлхийн вакцин худалдаж авахаар улсын төсөвт суулгасан. Тендер зарлах хугацаа тэдэнд байсан.

-Шүлхий гарлаа гэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хувьд гол цөм нь вакцин байдаг. Ер нь олон улсын хэмжээнд энэ өвчинтэй хэрхэн тэмцдэг юм бэ. Вакцин ер ашиглахгүй байх боломж бий юу?

-Нэгд, тархаахгүй байх боломж байсан. Хоёрт, одоо зөв арга хэмжээ авбал тархалтыг зогсоох боломжтой. Шүлхийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ өмнөх жилүүдэд дандаа буруу байсан, өнөөдөр ч буруу байна. Магадгүй маргааш ч буруу байх болно. Олон улсын хэмжээнд шүлхийн эргэн тойронд мэргэжлийн үүднээс 4 арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Нэгд, хөл хорио тогтоох. Энэ нь өвчтэй айлаас мал гадагш гаргахгүй байх, өөр айлын малтай нийлүүлэхгүй байх, мал, махан бүтээгдэхүүнийг тэр хотоос гаргаж зарахгүй байх зэрэг цогц арга хэмжээ авах юм. Хоёрт, устгалын арга хэмжээ. Цөөхөн малтай бол тэнд нь шууд устгалд оруулж голомтыг дарах, устгах юм. Мянга гаруй малтай айлд гарсан бол устгалын арга хэмжээ авах хэцүү. Зааврын дагуу эмчлэгдэх найдваргүй болсныг устгаад үлдсэн мал амьтныг тэр бүс нутагт байлгах цогц арга хэмжээ бий. Хэрвээ гахайн мал сүрэгт шүлхий гарсан бол нэг хотонд байсан бүх гахайг устгах заавартай. Гуравт, халдваргүйжүүлэх арга хэмжээ. Дөрөвт, вакцинжуулах арга хэмжээ бий. Гэтэл манайхан хөл хориог бүрэн гүйцэд тогтоож чаддаггүй. Халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг буруу хэрэгжүүлдэг. Устгалаа бүрэн хийдэггүй. Бид үнэндээ вакцин дээр л төвлөрч ажилладаг. Вакцин худалдаж авчирлаа, тариад байя гэсэн л арга хэмжээ авч байна. Гэтэл энэ дөрвөн арга хэмжээг шүлхий гарсан бүс нутагт зөв зохистой авч хэрэгжүүлж чадаагүйгээс өнөөдөр тархалт их гаргаж байна.

-Хорио цээрийг дутуу авдаг гэдэг шүүмжлэл их байдаг. Хорио цээр тогтоосон зарим бүс нутгаас шөнийн цагаар нууцаар ченжүүд зах зээлийн ханшаас хэд дахин бага үнээр мал худалдан авч борлуулж байна ч гэдэг. Бид хорио цээрийг зөв авч хэрэгжүүлж чадаж байна уу?

-2017 оны наймдугаар сард Хан-Уул дүүргийн 11 хороо биокомбианат, шувуун фабрик орчимд шүлхий гарсан. Хөл хорио тогтоож байгаа байдлыг анзаарсан бол Морингийн давааг хаасан, цаад талаар нь Төв аймгаас нааш ирдэг нисэхийн  замыг хаасан, нөгөө талаар Буянт- Ухаагийн цаад замыг хаагаагүй, чөлөөтэй орхичихсон. Тэр хэсгээр морьтой хүн чөлөөтэй нэвтэрч, явган хүн хөлхөж, машин давхиж, үхэр бэлчиж байсан. Халдваргүйжүүлэлт гэж машины дугуй руу хэсэг бодис цацдаг. Тэгээд л шөнийн найман цаг гэхэд ажилтан нараа буулгана. Өглөө найман цаг хүртэл тэр бүс ямар ч хяналтгүй байсан. Ямар сайндаа би Мал эмнэлэг, үржлийн газраас “Шүлхийн вирус шөнө унтчихдаг болсон юм уу” гэж асууж байлаа. Үүний дараа бас нэг ойлгомжгүй зүйл нь шороон замаар шүлхийн вирус дамждаггүй юм шиг засмал замыг л хаадаг тохиолдол бий. Тэр хэсэгт л халдваргүйжүүлэлт хийдэг. Энэ бүхнээс хорио цээрийн арга хэмжээ ямар буруу явагддаг гэдгийг харж болно. Улаанбаатар хотын төвдөө ингэж хорио цээр тогтоодог хүмүүс хаа байсан Булганд, Сүхбаатарт хөл хорио хэрхэн тогтоож байгаа гэдэг нь эргэлзээтэй. Суманд үсрээд хоёр, гурван л малын эмч бий. Хоёр гуравхан малын эмч хааш, хаашаагаа 100 километр сумыг хорио цээрийг хангаад, 200 мянган малын хөдөлгөөнийг хянах боломжгүй гэдэг ойлгомжтой.

Мөн шүлхийн 21 хоногийн хорио цээр татан буухад, түүнээс цааш бүх асуудлыг задгай хаячихдаг. Гэтэл ингэж задгай орхиж болохгүй. Шүлхийн вирусээр өвчилсөн мал, өвчлөөд эдгэрсэн мал, нэг хотонд байсан мал шүлхийн вирусийг 6 сараас нэг жил хүртэлх хугацаанд тээдэг. Гэтэл бид 21 хоногийн хорио цээрийн хугацаа дуусахад л бүх зүйлийн ард гарсан мэт хараа хяналтгүй орхидог. Энэ нөхцөлд шүлхий тархахаас өөр аргагүй шүү дээ.

 

-Одоо 21 хоногийн хорио цээр тогтоосон сумуудын хорио цээр эхнээсээ буусан. Эндээс мах, махан бүтээгдэхүүн, малын түүхий эд нийлүүлдэг. Энэ нь ер нь хэр зөв бэ?

-Хорио цээр татан буусны дараа тухайн газраас зургаан сарын хугацаанд ямар ч мал зарж болохгүй. Өөр айлын малтай малаа нийлүүлж болохгүй. Мал аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлж болохгүй. Шүлхий гарсан айлаас мах авчирч аймгийн төвд ч Улаанбаатарт зарж болохгүй. Тэгэхэд өнгөрсөн арван жилд иргэдэд малчин, Засаг дарга, аймгийн мэргэжлийн байцаагчид хорио цээр татан буугдсан мал зарах чөлөөтэй. Тухайн айл нүүх чөлөөтэй гэж байгааг л би зориуд шүлхий тараасан гэж хэлж байна. Хэвлэл мэдээллээр мэдээллээ түгээхгүй байна. Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл нөхцөл байдлаа нууж байна. Мэргэжлийн салбарынхан төдийгүй иргэдээсээ нууж байна. Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Батхуяг, мал эмнэлгийн үржлийн хэлтсийн дарга Цолмон хоёр дандаа худлаа мэдээлэл хэвлэлээр түгээж байна шүү дээ.

Нөгөө талд вакцины бизнес хийх санаа байгаа учраас л шүлхийг бүрмөсөн таслан зогсоох арга хэмжээ авахгүй байна гэж харж байна.

-Харин вакцинжуулалтыг хийхдээ хэр зөв хийдэг вэ?

-Вакциныг эрүүл малд сэргийлэх журмаар тарьдаг. Тиймээс халдвар аваад өвчилчихсөн, халдвар авчихсан ч хараахан шинж тэмдэг үзүүлээгүй байгаа салаа туруутан мал амьтныг вакцинжуулах ямар ч шаардлагагүй.  Гэтэл манайхан өвчилсөн малыг устгаад, халдвар авчихсан, эрсдэлтэй малыг хүртэл вакцинжуулаад л явдаг. Өвчилчихсөн, халдвар авчихсан мал амьтад нь тухайн вирусийн эсрэг вакцинжуулалтын үр дүнд тогтох дархлаанаас илүү өвөрмөц бөгөөд хүчтэй дархлаатай болдог. Энэ нь буруу арга хэмжээ. Мөн сүүлийн жилүүдэд зүүн аймгуудын мал сүргийг шүлхийгээс сэргийлэх вакцинаар хэдэнтэй вакцинжуулсан. Хангалттай дархлаатай байх ёстой байлаа. Одоо ингэж тархалт гарч байгаа нь өмнөх вакцины чанарыг харуулж байна.

Өвчнийг бүр мөсөн дарчихъя, вакцингүйгээр зөв аргаар тэмцье гэсэн арга хэмжээг хэрэгжүүлдэггүй. Вакциныг хэрэглэж болно. 7 сая тун гэдэг хангалттай хэмжээ. Богийн тунгаар тооцвол 14 сая тун гэсэн үг. Булган, Дорнодод өвчин гарлаа гэдэг газар дээрээ 1 мянгаас 2 мянган малд л гарсан байгаа. Жишээлбэл, Булган аймагт 3 айлд гарсан бол тухайн айлын эргэн тойронд 3 мянган тун хангалттай. Гэтэл Булган аймагт 2 сая 3 саяар нь тэр чигт нь тариад, жилд 2-3 удаа тарьчихдаг. Гэтэл халдвар гарах эрсдэлгүй бол хувийнхаа малд, хувийнхаа мөнгөөр вакцин хэн ч хийхгүй. Төрийн мөнгө, улсын мөнгө, эзэнгүй мөнгө учраас эндээс вакцин аваачиж зарах сонирхолтой хүмүүс ав л гэнэ.

“Био комбинат”-ын вакцины үйлдвэрлэлийг 2002 оноос хойш хариуцан ажиллаж байна. Би мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч. Вакциныг хэрхэн чанартай, аюулгүй, хоргүй үйлдвэрлэдэг. Олон улсын жишиг ямар байдаг, хөдөө орон нутагт хэрхэн тээвэрлэж хүргэх ёстой байдаг, хадгалалтыг хэрхэн хийх ёстой, хэдэн удаа тарих ёстой, ямар малд тарих ёстой болон говьд, хангайд хэрхэн тарих ёстой байдаг гэдгийг мэргэжлийн хүний үүднээс зөвлөж байна. Түүнээс надад цүнх баригч, авлигачидтай булаацалдах зүйл байхгүй. Энэ хүмүүс миний ажлын үр дүнг устгаж байна, томоор бодвол би байгууллагынхаа эрх ашгийг, үүний дараа салбарынхаа, улс орныхоо эрх ашгийг бодоод хэлж байгаа. Дэлхий дээр байгаа бүх хүний эрүүл мэндийн асуудал. Өнөөдөр гадаад улсаас Монголд ирсэн хүн ч монгол ресторанд ороод хоол идэж байгаа. Энэ хүмүүст хортой мах, халдвартай мах идүүлээд явуулж байна. Өнөөдөр шууд халдвар аваад үхчихгүй ч гэсэн бага багаар нөлөөлсөөр байгаа шүү. Монголд жил бүр таван мянган хүн элэгний хорт хавдраар үхэж байна. Элэг хоолноос болж өвчилдөг. Бидний иддэг уудаг зүйлээс болж хорт хавдар үүсч байна.

-Улс даяараа малаа шүлхийн вакцинаар тарьж, бүхэл бүтэн 11 аймагт шүлхүү гарсан байгаа энэ үед хувь хүн, иргэд хэрхэн хохирч байна вэ?

-Вакцин өөрөө халдвар үүсгэгч. Вакцин өөрөө хор. Эмийг бага тунгаар хэрэглэх нь эмчилгээ. Их тунгаар хэрэглэвэл хор. Вакциныг зөв зохистой хэрэглээд, тодорхой хугацааны дараа мах, сүүг хэрэглэх нь аюулгүй. Гэтэл өдөр шөнөгүй тариад, улирал тутам тариад тэгээд ямар ч хараа хяналтгүй мах сүүг нь хэрэглэж байна. Олон Улсын хэмжээнд зөв хорио цээр авбал дээрх 11 аймгаас 1 килограмм мах ч гадагшаа гарч чадахгүй, боломжгүй. Монгол хүн хортой хүнс хэрэглэж болно, гадаад хүн болохгүй гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Дэлхийн эрүүл мэндийн хориглоод, нийлүүлэхгүй хүнсийг л бид хэрэглэж байна шүү дээ. Монгол Улсад зарагдаж байгаа ямар ч мах эрүүл мэндийн баталгаа алга. Ямааны махтай хоол, бүтээгдэхүүн гэж та хаана ч сонсоогүй. Гэсэн ч хиамны үйлдвэрийн бүтээгдэхүүний дийлэнх олонх хувь нь л ямааны махтай. Бүгдийг л худлаа биччихсэн. Монголд жил тутам долоон сая ямаа нядлагдаж байна. Тэр ямааны махыг бидэнд хонины махаар хийсэн л гэж худал хэлдэг. Хэн энд анхаарал хандуулж хяналт тавьж байгаа юм бэ. Мэргэжлийн хяналт юу хийж байгаа вэ. Хэрэглэгчдийн эрх ашгийг хэн ч хамгаалахгүй байна.

-Сүүлийн 10 орчим жил хэдэн тэрбумаар вакцин гадаадаас зөөлөө. Бидэнд вакцин үйлдвэрлэх боломж байсан уу?

-Сүүлийн 10 жилд миний мэдэхээр 40-50 тэрбумыг зарцуулсан. Гэтэл бид шүлхийн вакцин үйлдвэрлэдэг хоёр шугамтай үйлдвэр барих төслийг 2008 оноос хойш боловсруулсан. Унгарын талаас 25 сая долларын зээл 14 жилийн хугацаатай зээл авах бичиг бэлдсэн. Гэтэл нөгөө шүлхийн вакцин нийлүүлэх сонирхолтой этгээдүүд тэр гэрээг хүчингүй хийгээд, төслийг зогсоочихсон. Одоо дахиад  төсөл боловсруулаад олон улсад зарлахад бэлэн болж байна. Уг нь дээрх 40-50 тэрбумын 20 тэрбумыг үйлдвэртээ зарцуулаад өөрсдөдөө хувийн үйлдвэртэй болчих боломж бүрэн байсан. Энэ хүмүүст дотоодын үйлдвэрээ дэмжье, мэргэжилтнүүдтэйгээ хамтраад ажиллая гэсэн ямар ч бодол байхгүй. Зөвхөн өөрийн ашгийг бодож гадаадаас вакцин нийлүүлж дундаас нь хөрөнгө босгох л төлөвлөгөөтэй. “Био комбинат” 1923 оноос үйл ажиллагаагаа явуулсан 95 жилийн түүхтэй үйлдвэр. Өнгөрсөн 95 жилд үхрийн мялзан, боом, цэцэг, шүлхий зэрэг бүх өвчний вакцинаа дотооддоо үйлдвэрлэсэн. Үхрийн мялзан бол цэцгээс аюултай. Гэтэл бид дэлхийн хэмжээнд вакцинаа үйлдвэрлээд олон улсын нэг номерын лабораториудад шинжлүүлээд ашиглаж байна. Дотооддоо үйлдвэрлэх хүний нөөц, үйлдвэрлэлийн суурьт нөөц бүрэн байна. Гагцхүү төр засгаас ямар ч бодлого, дэмжлэг байдаггүй. Энэ өвчнийг нам дарж болохгүй, аажуухан гаргаж тэлээд жил бүр вакцин нийлүүлээд байя л гэсэн бодлого баримталж байна.

-Манайх шиг шүлхийндээ ингэж их толгой гашилгаж, улсын төсвөөсөө хэдэн тэрбумаар төсөвлөдөг улс орон бий юу?

-Хүн эрүүл амьдрах хэрэгтэй. Бидний бие эрүүл байхад эхлээд агаар чухал. Хоёрт ус. Гуравт хоол. Цагаан хоолтон биш л бол мах идэж байгаа хоолны тал хувийг эзэлж байна. Гурван сая хүний өдөр тутам хэрэглэж буй маханд ямар уул уурхайн хог хаягдал байна. Маханд ямар антибиотикийн үлдэгдэл байна зэрэгт хэн ч санаа зовдоггүй. Мал эмнэлэг бол хэдэн малчны асуудал биш нийтийн эрүүл мэндийн асуудал юм байна гэдгийг онцлох хэрэгтэй. Бид ийм хүнлэг бус нийгэмд амьдарч байна. Мөн боомоор нас барсан болон сүрьеэтэй малын махыг л авчраад зарчхаж байна. Үүний дараа худалдааны асуудал байна. Малыг бартердаад худалдаалж байна. Энд худалдааны чөлөөт байдал яригдах ёстой. Уг нь өвчингүй малын мах худалдаалах ёсгүй. Өнөөдөр бид гадаад руу ганц ч килограмм махыг албан журмаар нийлүүлж чадахгүй байна. Шүлхий нь олон улсын худалдааны хорио цээрт өвчнүүдийн нэг. Энэ үүднээс нь авч үзвэл Монгол Улсад мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн болох мах, сүү, ноос, ноолуур, арьс, ширний экспорт, импортод шүлхий ямар нөлөөлөл үзүүлж байгааг тооцож гаргах шаардлагатай. Шүлхийтэй энэ их өндөр зардал гаргаж тэмцсэнээр ямар ашиг олж байна вэ гэдгийг ч эдийн засгийн утгаар нь авч үзэх цаг болсон.

-Шүлхийтэй төр тэмцэхгүй орхиод, вакцины мөнгө төсөвлөхгүй зөнд нь орхичихвол юу болох вэ?

-Тодорхой хэмжээнд халдвар зогсоно. Ганцхан асуудал нь халдвар дамжаад байгаа зүйл нь малын шилжих хөдөлгөөн. ДЭМБ-аас ч танай дарга нар өөрсдөө шүлхийг тараагаад байна гэж мэдээлж байсан. Нэг дарга нь шүлхийтэй танилцаж байна гээд л шүлхийтэй малчны хотод очоод, тэндээсээ дараагийн айлд очоод л халдвар тараагаад явдаг. Магадгүй анхнаасаа зөвхөн хөл хорио арга хэмжээ хэрэгжүүлсэн бол одоо байгаагаас 50 хувь бага тархалттай байх байсан.  Хамгийн гол нь энэ өвчин ямар ч эм тариагүй өөрөө арван хоногийн дотор эдгэчихдэг. Хүн ханиад хүрэхэд буудаж унагаадаггүйтэй л ижилхэн. Шүлхийгээр өвчилсөн үхэр, нэг хотонд байсан үхэр нэг л вирусийн ялгаатай байгаа. Гэтэл малчинд танай мал өвчилбөл та малаа зарж болохгүй, шилжилт хөдөлгөөн хийж болохгүй гэдэг мэдээллийг нь өгөөд, хориг тавихад л асуудал газар авахгүй. Учир нь монгол хүн маш мэдрэмтгий. Үнэн хэрэгтэй хасах 30 хэмийн хүйтэнд нарийхан тариураар вакциныг зэрлэг үхэрт тарьж байна гэдэг төсөөлөгдөж байна уу. Зүүн аймгийн үхэр бүгд л зэрлэг. Тарьж байна гэдэг ч эргэлзээтэй. Хоёрдугаарт, эдийн засгийн үүднээс ийм их төсөв гаргаж байгаа мөртлөө ямар ч үр дүн гарахгүй байгаа энэ нөхцөлд бүх арга хэмжээгээ зогсоогоод зөвхөн хөл хорио тогтоовол илүү үр дүнтэй. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: Itoim.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6