Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МУСТА, Хөгжмийн зохиолч Д.Бердибек: Эх орон
Image
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо
Image
Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа
Image
Зургадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийн батламжийг гардуулна
Image
Н.ПҮРЭВДОРЖ: “Covid-19” халдварын дэгдэлттэй холбоотойгоор жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэдэг үйлдвэрүүд зогсоод байна
Image
О.ЧИНЗОРИГ: Нийслэлд хүний царайгаар таньдаг 2000 камер суурилуулна
Image
Маргааш Улсын Онцгой Комисс хуралдана
Image
Лодонгийн Түдэвийн өрөөнд төрсөн шүлэг
Image
Ким Жон Ун гурван долоо хоногийн дараа олны өмнө ил гарчээ
Image
Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д шилжүүлсэн
Image
Цар тахлын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байхыг В.Путин уриалжээ
Image
Хүүхдийн бэлэгт хугацаа нь дөхсөн бүтээгдэхүүн түлхүү оруулсныг тогтоожээ
Image
Пакистанд нисэх онгоц осолдсоны улмаас 97 хүн амиа алджээ
Image
Ш.ИХБАЯР: “Алтан Өргөө” кино наадамд 70 орны 558 уран бүтээл бүртгүүлсэн
Image
Коронавирусын халдварын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүйг ОХУ-ын Төрийн тэргүүн анхааруулжээ
Image
"Урт цагаан" ийм болно
Image
“БАЯРЛАЛАА” нэртэй талархлын мото цуваа явна
Image
Жамал Хашоггийн хөвгүүд таван хүнийг цаазын ялаас аврав
Image
Өвчлөлийнхээ тоогоор Бразиль хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ
Image
“ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” Цахим постерийн уралдааны шилдэг бүтээлүүдийг улсын онцгой комисст хүлээлгэн өгөв
Image
Д.Ганзоригийг ерөнхий шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэв
Image
СЕХ яагаад Н.Номтойбаярын баримт бичгийг нягтлах шаардлагатай гэж үзэв?
Image
Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарлаа
Image
Адлагдсан дотоодын аялагчдаа тойглохоос өөр гарцгүй
Image
С.Гантулгын “Хүчтэний Өлгий” анхны ном хэвлэлтээс гарлаа
Image
“Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо
Image
Малчдад 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ
Image
Шинчонжи (Шинэ газар тэнгэр) сүмийн байруудад нэгжлэг хийжээ
Image
МУ-д замын хөдөлгөөний дүрэм үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна
Image
Б.ГҮНБОЛД: Шэнэ Зуунмод, Майдар хотын бүтээн байгуулалт 30 жил өрнөнө
Image
Бөхчүүд хандивын барилдааныхаа орлогыг ХӨСҮТ-д хандивлалаа
Image
БНСУ-ын сургуулиуд нээгдээд 2 хоногийн дараа хаагдлаа
Image
Цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтаар өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт муу гарчээ
Image
СЕХ-нд 13 нам, 4 эвсэл, 137 бие даагч баримт бичгээ өгчээ
Image
Цэргийн сургуулийн 1 оюутны давтан шинжилгээ эерэг гарлаа
Image
УНТЭ: Цусны хавдрыг молекул генетикийн түвшинд оношилж байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордууллаа
Image
Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Image
Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Image
Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ
Image
"УБТЗ" ХНН шилдэг ААН-үүдийн наймд эрэмбэлэгджээ
Image
ТОП-100 ААН-үүдийг зарлаж эхэллээ
Image
Зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийг арилжааны банкуудаар олгож эхэллээ
Image
Трой Дини: Тавхан сартай хүүгээ аюулд оруулахыг хүсэхгүй байна
Image
Дүү нартаа илгээх үгс
Image
Д.Мандах: Монголд амьдарч байгаа гадны иргэд нутаг буцах сонирхолгүй байна
Image
ДЭМБ-ын санхүүжилтийг бүрмөсөн зогсоох тухай Дональд Трампын мэдэгдлийг Европын Холбоо, БНХАУ шүүмжлэв
Image
"Батлагдсан тохиолдлоос 5 удаагийн шинжилгээгээр вирус илэрч байна"
Image
Сонгууль 2020: Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага
Image
Н.ЦЭРЭНБАТ: ИРГЭН, ААН-ҮҮДЭД ЗОРИУЛСАН НОГООН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Ц.Ганболд: Хуульчдын холбоонд хандаж, ямар чиглэлээр хууль зүйн зөвлөгөөг хэнээс авах эрх нь чөлөөтэй байгаа
Image
Хумсаа хэрхэн загварлаг, амархан будах вэ
Image
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Image
Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий зураг
Image
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Image
ДОРНОГОВЬ АЙМАГТ 3.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
Image
Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна
Image
ЖҮЖИГЧИН Б.БАЯРМАА АМАРЖИЖ ХҮҮТЭЙ БОЛЖЭЭ
Image
ЭКО АВТОМАШИН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧИХГҮЙ
Image
МАН-ын дарга У.Хүрэлсүх М.Энхболдыг дэвшүүлэхгүй гэжээ
Image
Цагаан сар ба есөн цагаан ёсон
Image
Д.ЦОГТБААТАР ЖОН БОЛТОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Хятадад Занабазар бурхан 26 тэрбум төгрөгөөр зарагдлаа
Image
ОХУ-ЫН АГААР, САНСРЫН ХҮЧНИЙ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТ
Image
Шинэ долоо хоногийн шилдэг зургууд
Image
Боловсролын үнэлгээний төвөөс сонгон шалгаруулалт зарлалаа
Image
Үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав
Image
Бээжин мөнхийн утаатай байдаг шалтгааныг эрдэмтэд тогтоожээ
Image
МОД, МОДОН МАТЕРИАЛЫГ НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
Image
13 БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД МОТОЦИКЛЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Image
ХАРВАРДЫН КУРС БАЯН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧДАД САЙН ҮЙЛ ХИЙХЭД ТУСАЛДАГ
Image
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 22-24 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
Д.Бумдарь: Улстөрчид тойргоо солихгүйгээр хариуцлагаа хүлээдэг тогтолцоо хэрэгтэй байна
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: "BANK OF CHINA" МОНГОЛД ОРЖ ИРЭЭД ЗЭЭЛ ӨГӨӨД ЯВАХ ШААРДЛАГА АЛГА
Image
ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДАА ТОДОТГОСОН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Image
10 ДУГААР САРЫН 13-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
ШУУРХАЙ: ЗААВРЫН ДАГУУ ГАЛЛАСАН АЙЛЫН ЗУУХ ДЭЛБЭРЧЭЭ
Image
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр эдийн засгийн хөгжилд чиглэнэ
Image
“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
Image
Төрсөн ахыгаа зодож амийг нь хохироожээ
Image
Image

МОНГОЛ-ЭНЭТХЭГ УЛС ЦЭРГИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛНЭ

.Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар БНЭУ-д албан ёсны айлчлалыг энэ сарын 7-10-ны өдрүүдэд хийлээ.

Батлан хамгаалахын сайдыг дагалдан БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г. Сайханбаяр, ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар ажиллав. Хоёр орны Батлан хамгаалах яамд харилцан айлчлал хийх, мэдээллийн технологийн салбарын чиглэлээр хамтран ажиллах, энхийг дэмжих болон терроризмтэй тэмцэх хамтарсан сургууль, дадлага зохион байгуулах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байна. Албан ёсны уулзалт, ярилцлагууд эхлэхийн өмнө буюу гуравдугаар сарын 08-ны өдөр БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотын төвийн 'Энэтхэгийн хаалга"-ны дэлхийн I дайнд амь үрэгдсэн 130 гаруй мянган цэргийн алба хаагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөв.

Уг арга хэмжээний дараа айлчлалын бүрэлдэхүүн тус улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирсэн ба Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг БНЭУ-ын Төрийн хүндэт харуул жагсан, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ угтан авлаа. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд хатагтай Нирмала Ситараман, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх ноён Ажит Довал, БНЭУ-ын Армийн Штабын дарга, генерал Бипин Рават нартай албан ёсны уулзалт зохион байгуулж хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан тохиролцлоо. Түүнчлэн саяхан байгуулагдаад байгаа БНЭУ-ын парламент дахь Монгол Улс, БНЭУ-ын парламентын найрамдлын бүлгийн зарим гишүүнтэй уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах боломжийн тухай санал солилцсон.

Мөн Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ тэргүүтэй Батлан хамгаалах яам, тус улсын Армийн командлалын холбогдох бүрэлдэхүүнтэй хоёр орны батлан хамгаалах харилцааны талаар харилцан санал солилцож, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон юм.

Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд тэр дундаа тусгай хүчний ангиудын хамтарсан сургууль дадлага жил бүр явагддаг. Айлчлалын хүрээнд ч Агра хот дахь БНЭУ-ын Зэвсэгт хүчний Шүхэр десантын 50 дугаар бригад, тус улсын Үндэсний Батлан хамгаалахын коллежид айлчилж үйл ажиллагаатай танилцсан. Тус бригад нь 75 жилийн түүхтэй ажээ.

Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр \'Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Монголын Улсын Батлан хамгаалах яаманд кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг\'-т талууд гарын үсэг зурсан нь 2001 оноос эхтэй Монгол Улс, БНЭУ-ын батлан хамгаалах салбарын харилцааг дээшлүүлэхэд чухал алхам болсон юм. Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг ханган нягт хамтран ажиллаж энэхүү сургалтын төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэхэд хамтран ажиллахаа талууд илэрхийлэв. Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар БНЭУ-ын батлан хамгаалах коллеж, сургууль, сургалт дамжаануудад суралцаж цэргийн хэргийн мэдлэг, боловсролоо дээшлүүлж ирсэн уламжлалтай. Цаашид цэргийн алба хаагчдыг үргэлжүүлэн сургах, сургалтын нэр төрлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх чухал арга хэмжээний нэг болох шат дараалласан сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургах асуудал айлчлалын үеэр яригдсан чухал асуудлын нэг байв. БНЭУ-ын Зэвсэгт хүчний сургалт, дамжаанд суралцсан цэргийн алба хаагчид дараагийн шатны сургалтад хамрагдах боломжгүй байдаг. Учир нь Энэтхэгийн тал нэг алба хаагч нэг удаа тус улсын сургалтад хамрагддаг ба сургалтыг өргөн хүрээнд олон хүнийг хамруулж, олон хүн сургах бодлого баримталдаг байна. Гэхдээ Энэтхэг улсын Батлан хамгаалах салбарын удирдлагууд Монгол Улсын Зэвсэгт хүчний шат дараалласан сургалтаар бүрэлдэхүүнийг сургаж, дадлагажуулах нь илүү ач холбогдол, үр дүнтэй байдаг сургалтын онцлог, бодлогыг харгалзан үзэж баримталж буй бодлогодоо өөрчлөлт оруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ илэрийлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалах сургууль, БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалах коллеж хооронд хамтын ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэх, цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцов.

Монгол Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг \'Khaan Quest\' энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцож, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцдог ба БНЭУ-ын зүгээс тус сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд цаашдын оролцоогоо хадгалах, өсөн нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хоёр тал харилцан тохиролцлоо гэж БХЯ-наас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6