Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
Х.БОЛОРЧУЛУУН: ЖДҮ АВСАН ХҮМҮҮС НИЙЛЖ БАЙГААД УУЧЛАЛТ ГУЙХ ЮМ УУ
Image
ХОРТ ХАВДАР ГАЗАР АВДАГ ХОЁР ГОЛ МЕХАНИЗМЫГ НОБЕЛИЙН ШАГНАЛТАН НЭРЛЭВ
Image
ӨЛСГӨЛӨНГҮЙ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ЗОХИСТОЙ ХООЛЛОЁ
Image
УЛААНБААТАРТ 9-11 ГРАДУС ДУЛААН
Image
У.ХҮРЭЛСҮХ НАМЭХ-НЫ ДАРГАД Д.САРАНГЭРЭЛИЙГ ДЭМЖЖЭЭ
Image
“НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ДАГАЖ МӨРДӨХ 10 ЗӨВ ДАДАЛ АЯН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
САНСАРТ ХӨӨРГӨХ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСАХАД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ
Image
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Image
SOS: МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЖ, ЭДИЙН ЗАСАГТ УЛААН ГЭРЭЛ АСЛАА
Image
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛНА
Image
С.АМАРСАЙХАН ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ӨНГӨРӨГЧ ШӨНӨ УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР 54 ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ
Image
ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТЭЭ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ ЗОРИЛТОО БИЕЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Image
МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХГҮЙН ТӨЛӨӨХ ХЭЛЭЛЦЭЭ ХҮНД НӨХЦӨЛД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ
Image
Д.ӨНӨРБАТ: ХҮХЭРЛЭГ ХИЙН АГУУЛАМЖ ӨМНӨХ ОНООС ӨНДӨР ГАРЧ БАЙНА
Image
ТӨРИЙН 38 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГУРВАН МИНУТАД АВНА
Image
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛЫГ СААТУУЛЖЭЭ
Image
УРВАГЧИЙГ УРВАГЧ ГЭНЭ. ХАРИН УРВАГЧТАЙ СҮЛБЭЛДСЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ ХЭН ГЭХ ВЭ?!
Image
ОЛОН УЛСЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИАННИ ИНФАНТИНО МАНАЙ УЛСАД ИРЖЭЭ
Image
МАН-ЫНХНЫ “АВЛИГА” БУЮУ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ
Image
“ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ”-ЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
Image
“THE HU” ХАМТЛАГИЙГ ''GRAMMY AWARDS-2020'' НААДМЫН ТАЙЗАН ДЭЭР ДУУЛУУЛАХ ДАВЛАГААНД НЭГДЭЭРЭЙ
Image
ГУРВАН НАСТАЙ ОХИНОО ДАГУУЛАН АРХИДЖЭЭ
Image
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЭЭ
Image
ДЭЛХИЙН ЭНТЭЙ УУРХАЙН ДЭРГЭДЭХ ДЭНДҮҮ ТАРЧИГХАН ХАНБОГДЫН МАЛЧИД
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
Бүсгүйчүүдээ уруулаа будаарай
Image
ОРОН НУТГИЙН НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ ХЭВЛЭЖ БАЙНА
Image
CACCI-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Шведийн гэр бүлүүд шинэ дүрэмтэй болов
Image
ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН "УХНАТЫН ДАВАА"-НД ГАРСАН ТҮЙМЭР ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ АСЧ БАЙНА
Image
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэхийг хүслээ
Image
С.Зоригийн хэрэгт холбогдуулан хилс хэрэг тохох гэж байна уу
Image
Огт унтаж чадахгүй байвал зөгийн балтай нойрсуулах бэлдмэл хийж уугаарай
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзав
Image
Сонгодог хөгжмийн концерт болно
Image
ОЮУТОЛГОЙ КАМПАНИ 7.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖЭЭ
Image
ҮС ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
Image
ТЕХНИКИЙН УЛСЫН ҮЗЛЭГТ ОРООГҮЙ 135 ЖОЛООЧИЙГ ТОРГОЖЭЭ
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 12300 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАНА
Image
ТАНИЛЦ: БАНК БУСТАЙ УЛС ТӨРЧИД
Image
“АСЕМ ВИЛЛА” ХОТХОНЫ ХАЛЬСАН БОХИРЫГ БҮРЭН ЦЭВЭРЛЭЭГҮЙ БАЙНА
Image
”Дээлтэй Монгол наадам” энэ сарын 10-нд болно
Image
Та муур тэжээдэгүү тэгвэл та мэдэхэд илүүдэхгүй…
Image
Продюссор Н.Халиун уйлав уу
Image
APPLE НЭГ УЛИРАЛД АМАЗОНИЙ БҮХ ЦАГ ҮЕИЙН АШГААС ИЛҮҮГ ОЛОВ
Image
Сүү ууснаар яг өндөр болдог уу? /Үнэн үү худлаа юу/
Image
“Сонжин групп” компани шүүхийн шийдвэрийг хүлээхгүй байна
Image
Гэдэс өвдсөн үед эм уухгүйгээр эмчлэх арга
Image
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРЫГ ПОС МАШИНААР ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
НӨАТ-ын баримтаа өнөөдөртөө багтаан бүртгүүлээрэй
Image
ОРОСЫН ЗӨН БИЛГИЙН ТУЛААН 14-ИЙН ЯЛАГЧ АЛЕКСАНДР ШЕПСИЙН АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨНҮҮД
Image
Монгол улсаас цагдаагийн Олимпийн хос медальтан төрлөө
Image
Хуримын даашинз сонгохоор ирсэн бүсгүйн нүдэнд нулимс мэлтэгнэж гарахыг завдтал...
Image
ЕРӨНХИЙ САЙД ӨМӨЗО-НЫ УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Image

Нэгэн тулаан

Чухам хэзээ, хаана, ямар шалтгааны улмаас энэ агуу тулаан эхэлснийг мэдэх хүн байдаггүй ч, монгол жанжны ухаан, суу билгийг ард түмэн хэдэн үедээ шагшин магтаж ам дамжин ярьсаар ирснийг та бүхэнд хүргэе.

Тэр өдөр бусад өдрөөс ялгагдах юмгүй нар гийсэн, цэлмэг сайхан өдөр байв. Харин байлдахаар жагссан хоёр талын армийн жанжин, баатрууд, цэргүүдийн хувьд бүрхэг, бороотой, цастай, шуургатай, тас харанхуй мөн заримынх нь хувьд гэрэл гэгээг авч ирэх өдөр мэт санагдана. Цэрэг бүр л өчигдрийн амьдрал, өнөөдрийн болж буй явдал, өнийн ирээдүйн талаар сайн, сайхан, муу муухайг хослуулан бодно. Жанждын хувьд тулааныг хэрхэн эхлүүлж, төлөвлөснөө яаж хэрэгжүүлэх тухай эргэцүүлнэ.

Монгол цэргийн жанжин Үйтүмэн, нэрэндээ тохирсон хүч, арга ухаан хосолсон, үй түмэн цэргийг удирдах авьяастай, олон дайн, тулааныг үзэж өнгөрүүлсэн нэгэн ажгуу. Украйн цэргийн жанжин Савон буюу монголчуудын хэлдгээр Саван жанжин, 13 наснаасаа эхэлж цэрэг дайны урлаг, стратеги, тактикийг судалж, ширүүн дайн байлдаанд олон удаа оройлон орж байсан нэгэн. Цэргийн олон, зэвсгийн дэвшил нь дайнд нөлөөлөх хэдий ч эцэстээ тулааны болоод цэргүүдийн хувь заяа жанжны чадвараас шууд хамааралтайг аль аль нь бүрэн ойлгоно.

Монголын арми сэлэмт, харваач, жадат нийлсэн 8 түмэн явган цэрэг, 2 мянган тэмээн цэрэг, 2 түмэн хөнгөн морин цэрэг, 2 түмэн хүнд морин цэрэг, нэгэн мянган торгон цэрэг, тэдгээрийн дээр жанжны шууд удирдлага дор сайд, зөвлөх, амь хамгаалагч нийлсэн нэгэн мянган цэргээс бүрдэж байхад Украйны тал сэлэмт, харваач, жадат нийлсэн 8 түмэн явган цэрэг, 20 харвагч цамхаг бүхий 2 түмэн явган цэрэг, 2 түмэн өвч хуягласан морьт рыцарь, 2 түмэн цэрэг 200 их буу бүхий 2 анги, нэгэн түмэн шилдэг баатрууд, тэдгээрийн дээр жанжны шууд удирдлага дор эрдэмтэн, зөвлөх, инженер, түшмэд, амь хамгаалагч нийлсэн нэгэн мянган цэргээс бүрдэнэ.

Монгол талаас бүрээн дуун хангинаж, Украйны талаас бөмбөр нижигнүүлэн тулаан эхлэв. Үйтүмэн жанжин стратегийн түшиц газар болох Дөрвөлжин хэмээх толгодыг эзлэх зорилгоор юуны түрүүнд харваач төвийн түмэн цэргийг толгодын баруун гар тал руу яаравчлан илгээв. Монгол харваачид толгодын орой дээрээс дайсан руугаа суман мөндөр буулгаж эхлэхэд Саван жанжин тэдний довтолгооныг зогсоохоор өвч хуяг бүхий түмэн явган цэргийг суман мөндрөөс бултуулан толгодын зүүн гар талаар илгээхэд, хариуд нь Үйтүмэн жанжин харваачдаа хамгаалуулахаар жад, сэлмээр зэвсэглэсэн түмэн цэргийг хуягт цэргийн өөдөөс тосгуулан байлдав.

Толгодын орой, дунд хэсэг тэр чигтээ улайрсан цэргүүдийн уухайн дуун, анх удаа үхэл харж, тулаанд орж байгаа заримынх нь айж балмагдсан орилоон хашгираан, сэлэмний цавчилдаан, сумны исгэрээнтэй холилдон сонсдоно.

Саван жанжин зүүн жигүүрийнхээ 10 харвагч цамхагийн хамгаалалт болох нэгэн түмэн цэргийг урагш ахиулж, толгодын орой дээр чулуун мөндөр хэтийн санаа өвөрлөн цамхагуудын урагшлах замыг засав. Монголын армийн зүүн жигүүрийн нэгэн түмэн хөнгөн морьт цэргүүд явган цэрэгтээ туслахаар толгодын зүг уухай хашхиран ухасхийв. Украйны талаас эсрэг этгээдийнхээ морин цэргийн довтолгооныг зогсоох, толгодын дээрх ноёрхлыг нь нураах зорилгоор мөн өөрийн армийн зүүн жигүүрийн нэгэн түмэн морьт рыцариудаар довтлов. Дараагийн түмэн морьт рыцариуд ирэхээс өмнө урьтаж, толгодыг бүрэн эзлэхийн тулд Үйтүмэн жанжин баруун жигүүрийн хөнгөн морин цэргийн түмтийг тулаанд оруулав.

 Толгодын оройг 2 түмэн явган, 2 түмэн хөнгөн морин цэргээрээ эзэлсэн Үйтүмэн жанжин, түшиц газраа улам бэхжүүлэх, тэндээсээ дайсныхаа гол хүчинд цохилт өгөхөөр төлөвлөв. Саван жанжин төлөвлөгөөг нь гадарлаж, толгодын дээрх ноёрхлыг бут цохих хүч хуралдуулан, үүний зэрэгцээ өөрийн гол хүчийг хамгаалалтад бэлтгэнэ. Украйны талаас зүүн жигүүрийнхээ харвагч цамхагуудыг морьт рыцариуд, явган цэргүүдийнхээ хамгаалалтан дор тулаанд оруулахад Монголын талаас баруун жигүүрийн тэмээн цэргээрээ давшив.

Энэ зуур Саван жанжин зүүн жигүүрийнхээ их бууны ангийг тулаанд бэлтгэж, өөрөө байлдааны явцыг бүрэн ажиглах боломжтой өндөрлөг, шууд халдахад бэрхтэй, бартаа, саад ихтэй газарт шилжин байршив. Түүний хувьд хамгаалалтыг зузаатгаж, довтолгооныг няцаагаад улмаар сөрөг довтлон дайснаа дарахаар төлөвлөжээ.

Үйтүмэн жанжин довтолгооныг үргэлжлүүлж урт жадаар зэвсэглэсэн зүүн жигүүрийнхээ тэмээн цэргүүдээр дайсны морьт рыцариудыг довтлов. Үүний хариуд Саван жанжин баруун жигүүрийнхээ 10 харвагч цамхагийг тулаанд оруулж, Монголын талын баруун жигүүрийн хөнгөн морьт цэргүүд рүү чулуун бөмбөг нүүлгэж эхлэв.

Харвагч цамхагуудын хөнөөл их. Засаж бэлтгэсэн, тэвэр дүүрэм том бөөрөнхий чулуугаар тасралтгүй харвана. Хүчтэй нисэн ирсэн чулуунууд цэрэг, агт морьдын ясыг үйрүүлэн бяц цохино. Өнхөрсөн чулуунууд цэргүүдэд гэмтэл бэртэл учруулж, урагшлах замд нь саад болно.

Монголын торгон цэргүүд зүүн жигүүрийн тэмээн цэргүүддээ дэмжлэг үзүүлэх, толгодын дээрх явган цэргүүдээ хамгаалах, цаашлаад Саван жанжинд хүрэх зорилгоор тулаанд уухайлан оров. Украйны баруун жигүүрийн морьт рыцариуд толгодын орой руу давшин монгол явган цэргүүдэд цохилт өгч эхлэхэд монгол цэргүүд толгодыг уруудан сөрж давшин морьт рыцариудын өөдөөс ширүүн эсэргүүцэл үзүүлэв.

Ийн байлдаж байх зуур Украйны харвагч цамхагууд Монголын баруун жигүүрийн хөнгөн морьт цэргүүдийг бүрэн сүйрүүлж, түүнээс цааш тэмээн цэрэг, явган цэргүүд рүү довтолж эхлэхэд, чулуун мөндөрийн дор монгол явган цэргүүд давшсаар тэдгээр хөнөөлт харвагч цамхагуудыг бүрэн сүйтгэв. Толгодыг давж уруудсан монгол цэргүүдийн эрэлхэг, ширүүн довтолгоонд өртсөн рыцариуд ч арга буюу ухарлаа.

Хэдийгээр дайсны баруун жигүүрийн харвагч цамхагуудыг сүйтгэж, толгодын оройд ноёрхож чадсан ч, Үйтүмэн жанжин өөрийн хамгаалалт суларсныг бүрэн ойлгож байсан агаад дайсан этгээдэд сэхэл өгөлгүй довтлох л ялалтад хүрэх цорын ганц арга зам гэдгийг ч ухаарна.

Байлдаан үргэлжлэв. Үйтүмэн жанжин хөнөөл ихт 10 харвагч цамхагийг торгон цэргүүдийнхээ дэмжлэгтэйгээр зүүн жигүүрийнхээ тэмээн цэргээр довтлов. Ухарч сарнисан Украйны морьт рыцариуд эгнээгээ дахин засаж, баруун жигүүрийнхээ морьт рыцариудтай хүч хавсран явган цэргийн довтолгооныг торгоов.

Байлдааны талбарт Монголын арми жагсаал, эгнээ алдагдсан мэт сийрэг, хамгаалалт сул боловч ширүүн довтолгоо үргэлжлүүлэх боломж бүрдсэн байхад, Украйны арми улам нягтарч, хамгаалалтаа сайжруулан, эгнээ, жагсаалаа шахав.

Үйтүмэн жанжин Саван жанжны хориглолтыг сэтлэхээр хүнд морин цэргүүдийнхээ дэмжлэгтэйгээр баруун жигүүрийнхээ явган цэргүүдийг тулаанд оруулав. Саван жанжин шууд өөр рүү нь чиглэсэн довтолгооныг анзаарч байсан боловч толгодыг давж уруудсан явган цэргүүдийг хажуунаас нь цохих, өмнөөс нь ирсэн түмэн цэргийн довтолгооныг зогсоох зорилгоор нэгэн түмэн явган цэргийг довтолгоонд оруулав. Толгодыг давж уруудсан монгол цэргүүд давшсан явган цэргүүдийг тойрч бүслэн хиар цохиод түүнээс цааш дайсны баруун жигүүрийн морьт рыцариуд, Саван жанжны хамгаалалтын түмт рүү улангасан довтлов. Саван жанжны хамгаалалтын түмт монголын тэргүүн эгнээний түмтийг хиартал цохиж, зүүн жигүүрийнхээ их бууны ангийг довтолгоонд бэлтгэв.

Монголын армийн зүүн жигүүрийн тэмээн цэргүүд харвагч цамхагуудыг довтлон бүрэн сүйтгэж, рыцариуд, их бууны ангид нь довтолж эхэлсэн тул Саван жанжин өөрийн мянгатаар довтолсны эцэст сүйрүүлэв.

Монголын явган цэрэг Саван жанжны хамгаалалтыг нураахаар урагш довтлоход, түүний баруун жигүүрийн морьт рыцариуд, хөнгөн морин цэргийнхээ дэмжлэг дор тулалдаж байсан монголын төвийн түмт рүү довтолж хүнд цохилт өгөв.

Төвийн түмт нь хүнд цохилтод өртөж бүрэн хядуулах нөхцөл бүрдсэн боловч Үйтүмэн жанжин нэмэлт хүч ирүүлээгүйд Саван жанжин гайхав. Хэдий дайсан этгээд нь ч гэлээ нэгэн түмэн цэрэг ийнхүү зорилгогүй хядуулж байгаад Саван жанжин харамсав. Талын чонынх мэт жартгар нүдтэй, богино хөл, өргөн цээжтэй, шөрмөслөг, эцэж цуцахаа мэддэггүй тэдгээр дайчид өөрт нь байсан болоосой ч гэж бодно.

Харин Үйтүмэн жанжин нэмэлт хүч толгод руу илгээх нь дайсны жанжны зүрхэнд цохилт өгөх довтолгооныг зогсоох, цаашлаад зорилгодоо хүрч чадахгүй болохыг ойлгож байсан тул төвийн түмэн цэргээ золиослохоор шийдсэн байлаа. Нэмэлт хүч, дэмжлэггүй болсон төвийн түмт нь дайсны баруун, зүүн жигүүрийн өвч хуягласан морьт рыцариудын эсрэг эрэлхгээр тэмцэж, ширүүн эсэргүүцэл үзүүлэв. Цэрэг, морины зузаан төмөр хуягийг нэвтлэх хэцүү. Монгол цэргүүд тэднийг эсэргүүцэх бүхий л аргаа хэрэглэв. Хуягны завсраар сэлмээр зоож, нүдний хэсгийн онгорхой руу мэргэн харваж, жадаар тулж мориноос нь ховхолж, үсэрч сундлан рыцарын дуулгыг мулталж хоолойг нь хэрчив. Хариуд нь нягт эгнээгээр шахсан морьт рыцариуд урт жадаар сүлбэж, ойртсоныг сэлмээр цавчин урагшлав.

Энэ зуур Үйтүмэн жанжин сайд, зөвлөхийн хамт хамгаалалтаа бэхжүүлэн зүүн жигүүрийнхээ өндөрлөг газарт шилжиж, баруун жигүүрийнхээ хүнд морин цэргийг тулаанд бэлтгэв.

Украйны армийн баруун жигүүрийн морьт рыцариуд монголын төвийн түмтийг хядаж дуусгаад, хөнгөн морин цэрэг, торгон цэрэг, явган цэргүүдэд цохилт үзүүлэв. Монголын хөнгөн морин цэрэг тэрхүү морьт рыцариудаас эрэлхэг нөхдийнхөө амийг нэхэн хиар цохив. Саван жанжны морьт рыцарын үлдсэн түмт нь Үйтүмэн жанжны хөнгөн морьт цэргийн түмтийг хиаруулан, тэндээс давшин торгон цэргүүдэд халдаж, зүүн жигүүрийнхээ их бууны ангиар монгол явган цэргүүдийг довтолж эхэллээ. Торгон цэргүүд Саван жанжны хүрээ рүү суман мөндөр буулгаж, морьт рыцариудыг ааглан довтолж эхэлсэн тул тэд арга буюу ухарч, жанжнаа хамгаалав.

Дайсныхаа түрхэн зуурын довтолгооныг амжилттай няцаасан Үйтүмэн жанжин дайчдынхаа сэтгэл санаа, хүч чадлыг ажиглана. Хааны зарлигийг дуулгаж, эцэг, эх, хань, үр хүүхдийнх нь нулимсыг асгаруулан үлдээсэн тул нэг цэргийн амийг ч гарздахгүй эрхгүйгээ ойлгоно.

Үйтүмэн жанжин довтолгоог үргэлжлүүлэв. Саван жанжны өндөрлөгийг эзлэх тактик боловсруулан баруун жигүүрийнхээ явган цэргүүдээр тулааны тэргүүн зурвасыг даван урагшилж, рыцариуд, явган цэргүүдийн хамгаалалтыг сэтлэхээр тулалдав.

Саван жанжны шилдэг баатрын түмт жанжныхаа хамгаалалтыг зузаатгах, эсрэг этгээдийн довтолгооныг няцаах зорилгоор зүүн жигүүртээ шилжих зуур Үйтүмэн жанжны баруун жигүүрийн явган цэргийн түмт дайсныхаа явган цэргийн түмтийг хиартал цохиж, нэмэлтээр ирсэн өөр нэг түмтэд цохиулав.

Эрэлхэг явган цэргийнхээ ачаар дайсныхаа жанжинд шууд довтлох боломжтой болсон монголын хүнд морин цэргүүд байлдаанд бэлтгэж байх зуур тэмээн цэргүүд нь Саван жанжны шилдэг баатрууд хамгаалан буй явган цэргүүдэд довтолж, хүнд морин цэргийнхээ дэмжлэгийг авахаар зэхэв. Гэвч Украйны явган цэргүүд энэ санаархлыг гадарлаж явган цэргийн нэгэн түмтийг нэмэлт хүч болгон илгээж тэмээн цэргийн довтолгооныг зогсоов.

Тэмээн цэрэг ухарч торгон цэргүүдийн хамгаалалтын дор ороод, тэндээсээ Саван жанжны хамгаалалтын түмт рүү довтолж, цохилтын тэр цэгт хүнд морин цэргийнхээ дэмжлэгийг авахаар зэхэв. Толгодын оройд байсан торгон цэргүүд рүү Саван жанжин шилдэг баатрын түмтээрээ дэмжүүлэн явган цэргийнхээ түмтээр довтлоход торгон цэргүүд бултан зайлж, толгодыг даван урагшилж, Саван жанжныг хамгаалан буй рыцарын түмт, шилдэг баатруудынх нь хамгаалан буй явган цэргийн түмт рүү зэрэг довтлов. Толгодын оройд байрласан явган цэргийнхээ дэмжлэгтэйгээр Украйны явган цэргийн нэгэн түмт тулааны тэргүүн зурвасыг өнгөрч Монголын тэмээн цэргүүд рүү довтлов.

Ийнхүү толгод Саван жанжны гарт орлоо. Монголын тэмээн цэргүүд хүнд байдалд оров.

Зэр зэвсгээр илүү дайсныхаа эсрэг тасралтгүй 22 цаг тулалдсан Үйтүмэн жанжин, байлдааны явцыг дахин нягталж, мэргэн сайд, зөвлөхүүдтэйгээ удтал зөвлөлдөв. Тэрээр 4 цагийн дараа ялалтад хүрэх нарийн арга сүвэгчлэн, нягт нямбай төлөвлөгөө боловсруулав. Төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл шийдвэрлэх цохилтуудыг угсруулан өгснөөр их хааны тушаал болох Саван жанжныг амьдаар нь олзлох зорилго биелнэ. Энэхүү төлөвлөгөөний хамгийн хэцүү нь нэгэн мянган тэмээн, нэгэн түмэн хүнд эрэлхэг морин цэргийнхээ алтан амийг золиослох байлаа. Үүний зэрэгцээ тулаан энэ хэвээр үргэлжилвэл ялагдал хүлээхийг ч Үйтүмэн жанжин бүрэн ухаарна.

Дахин тунгаан бодсоны эцэст Үйтүмэн жанжин олон удаагийн дайн тулаанд оройлон ордог, дайчин баатруудаас бүрдсэн тэмээн цэргийн мянгатаа Саван жанжны хамгаалалтыг устгуулахаар илгээв. Цэргүүд нь суваг шуудуу, занга, сааль, гал, усан хамгаалалтад шивээлсэн, галт бөмбөг шидэж буй түмэн цэргийн өөдөөс эрэлхгээр тэмцэв. Тэмээн цэргийн онцлог нь хүнд зэр зэвсэг ихээр ачиж явах чадвартай, бүх зэвсгээрээ байлдаж дуусмагц хөнгөрөн харьцангуй түргэн ухрах боломжтой байв. Тэмээн цэргүүд жижиг чулуу дүүгүүрдэн суман мөндөр буулгаад, галт сумаар завсаргүй харвав. Тэд хамгаалалтын шивээг шатааж, тэмээний бөхөн дээрээс шивээ рүү мацахад өөдөөс нь буцлам халуун тос асган, дээрээс нь галт сумаар харван тэднийг амьдаар нь шатааж байлаа. Ширүүн тулааны эцэст хамгаалалт сүйрэв. Тэмээн цэргийн мянгатаас 50 хүрэхгүй цэрэг Саван жанжны амь хамгаалагч цэргүүдтэй тулалдсаар амь үрэгдэв.

Эргэн тойрон нүд халтирам. Цусан балчиг, шатсан цэрэг, тэмээ, монгол цэргийн чулуун суманд оногдон тархи нь гоожсон цэргийн үхдэл, тасарсан толгой, салсан бие харагдана. Байлдааны талбарын аймшигт байдлыг үзсэн дайчид эсрэг этгээдээ хядаж дуусгах туйлын хүсэлд автана. Байлдааны талбар хэсэгтээ нам гүм болов. Гагцхүү үсээ хуйхлуулж, хиншүү хярвас үнэртүүлж, баруун гуяндаа жадны хугархай зоолттой нэгэн тэмээ босч ирэн эзнээ эрэн буйлав. Цусанд дунд хэвтэж буй эзнийхээ цогцсыг олоод түүнийг үнэрлэж, монголын өндөрлөгийн зүг туслаач гэх шиг ширтэнэ. Сэр сэр салхилж эхлэхэд төрсөн нутгаа санав уу гэлтэй тэмээний нүднээс том том нулимс дуслав. Тийн хэсэг зогсоод эзнийхээ биеийг чирэн догонцсоор монголын өндөрлөгийн зүг сажиллаа. Хоёр талын өндөрлөгт буй хэдэн түмэн цэргүүд сэтгэл шимшрүүлсэн энэ явдлыг чимээ аниргүй ажиглан, дор бүрдээ нэгийг эргэцүүлнэ. Монголын өндөрлөгөөс 50 гаруй насны нэгэн ахмад цэрэг тэсэлгүй мориндоо мордон тулааны талбар руу ухасхийв. Хэдийгээр сум тусах газарт орж ирсэн ч дайснууд нь нэгэн цогцос, хоёр амь руу хэн нь ч халдсангүй. Морьтон эр тэмээний хүзүүг хэдэнтээ илбэн аргадаад, түүнийг хөтөлж, эзнийг нь дүүрэн буцлаа. Хожим сонсоход, тэр тэмээг эдгээж, цэргийн хүчир албанаас чөлөөлөн төрсөн нутагт нь буцааж, сэтэрлэн тавьсан гэдэг.

Эрэлхэг тэмээн цэргийнхээ ширүүн тулааныг үзэж цөс нь хөөрсөн Монголын армийн зүүн жигүүрийн хүнд морин цэргүүд уухай хашхиран Саван жанжин, түүний мянгатыг хайр найргүй довтлов. Тэд зүүн хойш ухран рыцарь, шилдэг баатрууд, их бууны ангийнхаа хамгаалалтад хоргодов. Саван жанжин ийнхүү ухрахдаа түүний хувьд довтолгоо бүрэн зогсож гагцхүү бүхий л чадлаараа хамгаалах ёстойг бүрнээ ойлгов.

Торгон цэргүүдийн довтолгоон оруулахад дайсны рыцариудын хатуу чанд хамгаалалт саад учруулж байв. Үйтүмэн жанжин рыцариудын хамгаалалтыг устгах, тэдний анхаарлыг сарниулах зорилгоор зүүн жигүүрийн хүнд морин цэргээ занга, сааль, хориглолт бүхий, рыцарын хамгаалалтын цэг рүү илгээв. Морин цэргүүд асар их хүн хүч алдан Саван жанжны мянгат руу ширүүн довтолж эхлэхэд рыцариуд хойш татагдан монголын хүнд морин цэргийн түмтийн үлдэгдлийг хүйс тэмтрэв.

Бүрээн дууны үргэлжилсэн нүргээнд Үйтүмэн жанжны торгон цэргүүд Саван жанжны мянгатад үхлийн цохилт өгөв.

Найдваргүй болсон тулааныг цааш үргэлжлүүлвэл цэргүүдийнхээ амийг дэмий гарздах, нөгөөтэйгүүр өөрөө олзлогдсон ч тэднийхээ амийг аварч болохыг Саван жанжин эргэцүүлэн тунгаасны эцэст бүрээ татан зэвсгээ хаяхыг цэргүүддээ тушаав.

Тасралтгүй 26 цаг үргэлжилсэн ширүүн тулаан Үйтүмэн жанжны ялалтаар төгсөв.

Хожмоо Үйтүмэн жанжин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн агуу жанжин Фишертэй халз тулгаран хүч тэнцүүхэн удтал тэмцэлдсэн тул найрамдлаар төгссөн гэдэг билээ.

 

Б.Чинзориг. 2017.11.19 буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн.

Их Эзэн Чингис хааны өдрийг тохиолдуулан сүнсгүй цэргээр тулалдагчдад зориулав.

СЭТГЭГДЭЛ

Comments

  • Image

    11:55:37 46.161.14.99

    Your posntig lays bare the truth


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6