Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Image
МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
Image
ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
Image
УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
Image
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
Image
Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
Image
МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
Image
ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
Image
Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
Image
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
Image
ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ
Image
ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙН УЧИР БУЮУ НЭХЭН ТООЛОХ ХУГАЦАА
Image
Б.БОЛОРТУЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ГУРВАН ДҮҮРЭГТ ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
Image
Э.МӨНХДӨЛ, Ч.НЯМЗУЛ НАРЫН ТУЙВАНЧИД ӨРСӨЛДӨНӨ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БНЭУ-ЫГ ЗОРИЛОО
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 17-19 ХЭМ ДУЛААН
Image
ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
Image
Э.Дөлгөөн: Монгол пасифик ББСБ-ын эзэн Ван Чол Хуг манай хадам ээж М.Дэлгэрмаатай танилцуулсан
Image
ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД БАЙРАА ГАРДАН АВЛАА
Image
“АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРЫН ОЙР ОРЧМЫН БААР, ЗОЧИД БУУДЛЫН СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
Image
НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ Ч.ГАНТУЛГА ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАВ
Image
М.МӨНХШҮР: “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ” ГЭЖ АЖЛАА ЭХЭЛСЭН Ч “МОНГОЛ УЛС МИНЬ УУЧЛААРАЙ”
Image
ИНФОГРАФИК: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Image
ЭНЭ ОНД ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТ 17 ХҮҮХЭД ХОЛБОГДОН ШАЛГАГДСАН БАЙНА
Image
МАРГААШ Б.БОЛОРТУЯА ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ДАГАЖ БАРИЛДАНА
Image
Ж.БАТЗАНДАН: Б.СОДНОМДАРЖААД НОМЫН ЗАВСАР БРИТКА ХАВЧУУЛЖ ОРУУЛЖ ӨГСӨН УЧРЫГ ТОДРУУЛНА
Image
НЭГ ТОНН ХҮНСНИЙ УЛААН БУУДАЙД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ НЭМЖ 100 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХААР ТОГТОВ
Image
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХ ЭРХ ОЛГОСОН ХУУЛЬ БУС ГЭРЭЭНҮҮДИЙГ ЦУЦАЛНА
Image
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДУНД 13 СУРАГЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 4 БАЙНA
Image
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 32 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
Image
Б.ЭНХБАЯР: Ц.НЯМДОРЖ САЙД ӨӨРӨӨ УЛСЫН НУУЦ ЗАДАЛСАН
Image
10 ГАРУЙ ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ХААЛГАСАН ГЭХ ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ ЮУНЫ УЧИР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ИРСЭНГҮЙ ВЭ?
Image
ШИЛДЭГ ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧИЙГ ШАЛГАРУУЛНА
Image
ХАЯЖ ҮРЭГДҮҮЛСЭН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ӨДӨРТ НЬ ХЭВЛЭЖ ОЛГОНО
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ДААЛГАВРААР 110 ГА ТАЛБАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖЭЭ
Image
ДАШТ-Д БАГИЙН ДҮНГЭЭР ДОЛДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Image
УЛСЫН БААТАР ЯАЖ АВСАНАА Ч САНАХГҮЙ...
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨМНӨХ ЗАХИРАЛ Г.БАТБААТАРЫГ ТОМИЛОХЫГ ХҮСЧЭЭ
Image
БАРИМТ: ДАМПУУРЛЫН ИРМЭГТ БАЙСАН КАПИТАЛ БАНКАНД ЭМД, НД-ИЙН МӨНГИЙГ Н.НОМТОЙБАЯРЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ХАДГАЛУУЛЖ БАЙЖЭЭ
Image
МАН: У.ХҮРЭЛСҮХ ҮҮ, УИХ-УУ!
Image
ОН ГАРСААР 4 ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАЖ ЭНДЭВ
Image
МАХН-Д ҮҮРЭЭ ЗАСААД БАЙСАН Ж.СҮХБААТАР УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗӨВЛӨХ БОЛЖЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ-20 ЖИЛ” БАЯРЫН ХУРЛЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ
Image
АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮГИЙН “ДҮНЖИНГАРАВ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗАХИРГАА ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ТҮРЭЭСЭЭ НЭМСЭН ГЭВ
Image
“ХҮН, АМЬТАН АЙЛГААД БАЙГАА БААВГАЙ МАНАЙ НУТГИЙНХ”
Image
“МОНГОЛЫН ЭЗЭНТ УЛСЫН ТҮҮХ” ЦУВРАЛ 5 БОТЬ ЗОХИОЛЫН ТУХАЙ
Image
“MISS UNIVERSE MONGOLIA” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БААСАН ГАРИГТ ТОДОРНО
Image
"БУЯНТ-УХАА" ДАХЬ ХИЛИЙН АНГИЙН ЗАХИРАГЧ Д.МӨНХЧУЛУУНЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
Эмчийн зөвлөгөө: ХҮҮХДИЙН ЧИХЭЭР ХАТГАХ
Image
Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчлийг илрүүлжээ
Image
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ӨРГӨН БАРИВ
Image
Супер моделиудын унаган багын төрх
Image
ОХУ ДАХЬ АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ХАРЗНЫ УСАНД ОРЖ, ЁСЛОЛ ҮЙЛДЭВ
Image
Хар тамхины хэргээр ял авсан н.Отгонбаатар ярьж байна
Image
Үзэм ердөө 2 өдөрт л элгийг тань цэвэрлэнэ
Image
ДОРНОГОВИЙН НИЙТ НУТГИЙГ ХАМАРСАН УСАРХАГ ААДАР БОРОО ОРНО
Image
МАЗАР БАГИЙН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
Image
“АНТАЛЬЯ--ГРАН ПРИ-2018” ТЭМЦЭЭНД МАНАЙ 8 ЖҮДОЧ ХҮЧ ҮЗНЭ
Image
Ж.Батзандан: МАН-ынхан төрийн албыг наймааны хэрэгсэл болголоо
Image
Аргентинд аварга том солир олджээ
Image
С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг энэ сарын 16-нд дахин шүүнэ
Image
УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН ТЭРГҮҮТЭЙ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
Image
Улсын арслан Ц.Содномдоржид "Тоёото ланд круезер 200" маркийн шинэ машин гардууллаа
Image
Хүүхдүүдийг хүчирхийлэгчид гэм буруугаа хүлээхээс татгалзжээ
Image
У.ХҮРЭЛСҮХ: ЗАСГИЙН ГАЗАР ОЮУНЫ ӨМЧИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Image
Хэдэн насандаа жирэмсэлбэл IQ өндөртэй хүүхэд төрүүлэх вэ?
Image
ӨНГӨТ ЧУЛУУНД ШУНАГЧИД ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ХӨРСИЙГ СЭНДИЙЧИЖ БАЙНА
Image
Н.АЛТАНТОГОС: ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ МИНУТ СЕКУНД БҮРИЙГ ТООЦДОГ ОНЦЛОГ САЛБАР
Image
Б.Ганхуяг: Энэ том төслийг Эрдэнэс-Тавантолгой хувьцаат компани 30-40 хувиар л санхүүжүүлэх боломжтой
Image
ҮС ЗАСУУЛАБАЛ ЭД, ЭДЛЭЛ ИДЭЭ УНДАА ОЛДОНО
Image
Э.БААТАРЦОГТ: ИРГЭД 1072 ХУВЬЦААТАЙ ХОЛБООТОЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ТАВАН ЭХ СУРВАЛЖААС АВЧ БОЛНО
Image
Амралтын газар, жуулчны баазуудад шалгалт хийж байна
Image
97-Р ДУНД СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Д.ЭРДЭНЭЦОГТ СУРАГЧИДДАА ТОГЛОЛТЫН БИЛЕТ ШАХЖЭЭ
Image
ДОРНОГОВЬД ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ
Image
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ IPO ГАРГАЖ 1.5-6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОНО
Image
Хүйтний эсрэг юу хийж чадах вэ, бид
Image
Чингис хааны үеэс гаралтай “Данс хараа-өв соёл”- үүдээ нээлээ
Image
ШИЛДЭГ САНХҮҮГИЙН АЛБА, НЯГТЛАН БОДОГЧ НАРЫГ ШАЛГАРУУЛЛАА
Image
Image

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БОГИНО ХУГАЦААНД АШИГ ХИЙДЭГ ТАЛБАР БИШ ГЭВ

Санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар бүрдүүлдэг. Тэгвэл эл салбарын нэг багана болох Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага байгааг дээрх тооноос харж болно.  Хөрөнгийн зах зээл нь шинэ санаа, төсөлтэй хүмүүсийг хөрөнгө оруулагчтай холбодог гол гүүр нь. Тиймээс хөрөнгийн зах зээл хүчтэй байвал улс орны эдийн засагт томоохон цус сэлбэх юм. Энэ үүднээс Эдийн засгийн "ӨӨРЧЛӨГЧ"  клубын сэтгүүлчид хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдтэй уулзах хүсэлт тавьж мэдээлэл солилцсон юм.
 
ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫГ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ИРЭХ САРД АРИЛЖИНА



Уулзалтын эхэнд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай ярихдаа, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьд  2017 он амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрлөө. Өнгөрөгч онд бирж 26 жилийн түүхэнд анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх 2015 оны дээд үзүүлэлтээс 57.2 хувийн өсөлт үзүүлсэн.

Мөн ТОП 20 индекс 68.9 хувиар өсч, дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлсэн бол зах зээлийн үнэлгээ он гарснаас хойш 67.4 хувиар өсч 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь сүүлийн таван жилийн  хамгийн дээд үзүүлэлт болов.

Хөрөнгийн зах зээлд оролцогсод жилээс жилд нэмэгдэж шинэ бүтээгдэхүүн, IPO гарган хөрөнгө босгож байна. Тухайлбал өнгөрөгч онд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АйТүүлс компани хувьцаа гарган гурав дахин илүү захиалга авсан. Мөн он гарсаар Лэнд МН компани олон нийтэд хувьцаагаа санал болгож, 12 дахин илүү захиалга авлаа. Энэ мэтчилэн  компаниуд хөрөнгийн зах зээлд гарах сонирхол нь нэмэгдсээр байна.  Улмаар идэвх сэргэж байгаа учраас ирэх дөрөвдүгээр сараас Засгийн газрын бондыг Монголын Хөрөнгийн биржээр арилжаалах болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Хөрөнгийн биржийн  өнгөрсөн жилийн арилжааны дүнд  ЗГҮЦ нэлээн жин дарсан. Тэгвэл энэ онд Засгийн газрын бондыг  хөрөнгийн зах зээлээр дамжуулан арилжаалах нь биднийг дэмжих гол хөшүүрэг болно гэж харж байна” хэмээв.
 
ГАДНЫ 40 ГАРУЙ КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖАА ХИЙХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

Хөрөнгийн зах зээлийн  санхүүжилт босгох боломж нь 5-30 тэрбум төгрөгт хэлбэлздэг гэдэг. Сүүлийн 27 жилийн хугацаанд манай улс 20-иод IPO хийжээ. Тэгвэл энэ тоо  2018 онд нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Тодруулбал давхар бүртгэлтэй анхны компани удахгүй биржид гарахаар зэхэж буй.  Ийнхүү гадны биржид бүртгэлтэй компаниуд Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа давхар арилжих нөхцөл бүрдсэнээр  ашиг хүртэх хаалга нээгдэнэ гэсэн үг. Энэ нь  хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг төдийгүй томоохон хувьсгал  болно гэдгийг экспертүүд хэлж байна. Одоогоор Торонтод бүртгэлтэй компани хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлжээ. Монголын хөрөнгийн бирж хуульд заасан 15 хоногийн хугацаанд давхар бүртгэл хийж, дээрх компанийг Монголын хөрөнгийн биржээр төгрөгөөр хувьцаа арилжих боломжийг олгох юм байна. Давхар бүртгэл хийх нөхцөл бүрдсэнээр гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалтай 40 гаруй компани Монголын хөрөнгийн биржид хувьцаа арилжих боломжтой. 



Түүнчлэн ирэх жилүүдэд FTSE-ийн “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлд багтах амбицыг Монгол Улс  тээж  буй аж.  2012 онд  “Ажиглалтын жагсаалт”-д манай улс багтсан  хэдий ч  төлбөр тооцооны системээ цэгцэлж чадаагүйгээс хасагджээ. “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлд багтахын тулд Хөрөнгийн бирж, СЗХ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хэмээх байгууллагууд нэг  цул болж үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай байгааг салбарынхан тодотгов. Цул байснаар төлбөр тооцооны системээ хөрөнгө оруулагчдад тодорхой болгож зэрэглэлээ ахиулах нөхцөл бүрдэх гэнэ.
 
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ

Санхүүгийн салбарын нэг цөм хэсэг болох Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд татварын бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр онцолж байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн төсөлтэй холбоотой хөрөнгийн зах зээлийнхэн хэд, хэдэн санал оруулахаар  Сангийн яаманд хүргүүлжээ. Тодруулбал хөрөнгө оруулалтын сан байгуулахад татвараас чөлөөлж байсныг хэвээр үлдээх, Хөрөнгийн биржийн арилжаанд оролцдог компаниудын ногдол ашиг, ханшийн зөрүүг татвараас чөлөөлөх, компанийн бондын хүүгийн орлогыг татвараас чөлөөлөх  хүсэлтийг тавьсан аж. Нээлттэй хувьцаа арилжаалж буй компаниудыг аль болох татвараас чөлөөлж, хөнгөлөлт урамшуулал олгох нь хөрөнгийн зах зээлийг урагшлуулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
 
 ТЭТГЭВРИЙН САНГИЙН МӨНГИЙГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД  ОРУУЛАХ НЬ ЧУХАЛ 
 


Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: “Дэлхийн тэргүүний туршлагыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхийн тулд  Хөрөнгийн бирж, СЗХ  гээд  салбарынхан хүчээ  нэгтгэж дайчлах ёстой. Гадныхны хөгжлийн үе шатыг дамжихгүйгээр, тэр хүмүүсийн 100 жилд гаргасан алдааг давтахгүйн төлөө бид ажиллах ёстой. Шинэ технологийг  оруулж ирж, гар утаснаасаа  шууд арилжаанд, оролцоод явах бүрэн боломжтой. Нөгөө талаар бид  хөрөнгө оруулагчдын соёлын талаар тодорхой ажлыг явуулах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр сүүлийн үед манай хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийг маш богино хугацаанд ашиг хийгээд гардаг талбар гэсэн ойлголттой болсон. Бидний  хүсээд байгаа шиг урт хугацааны хөгжлийн үр дүнг гаргахгүй байна. Компанид хөрөнгө оруулалт хийнэ гэдэг тоглоом биш. Компанийг авч явах гэж байгаа  удирдлагууд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх замаар ашигт анхаарахгүй бол нэг, хоёр хоногийн дотор мөнгөө нугалах ойлголт хөрөнгийн зах зээлийн хөгжилд сайн үр дүн авчрахгүй. Хүмүүсийн ашиг сонирхлыг буруутгах аргагүй. Гэхдээ үүн дээр бид зээлийн бодлогоо явуулж, хандлагыг нь өөрчлөх  шаардлагатай нүүр тулж байна. Нөгөө талаас төр засаг даатгалын компани, банк, тэтгэврийн сангийн мөнгийг Хөрөнгийн зах зээлд  оруулж ирэх хөшүүргийг бий болгох ёстой". 

2011 онд уул уурхайн өсөлтийг даган Хөрөнгийн биржийн арилжаа  нэмэгдсэн ч 2016 онд хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд саарч эмзэг түвшинд хүрч өсөлтийг тогтвортой хадгалахад хүндрэл учирсан. Үүнийг мэргэжилтнүүд улс төрийн тогтворгүй байдал, хууль дүрмийн өөрчлөлт, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн бууралтаас үүдэлтэй хөрөнгийн зах зээл хэврэгшсэн хэмээн тайлбарлав.  Тэгэхээр 2018 онд түүх давталгүй шийдвэрийг бодитоор илүү мэргэжлийн түвшинд нухацтай гаргах шаардлагатай нүүр тулж байгааг тэд хэллээ.
 
  Б.Заяа
 Гэрэл зургийг Б.Чадраабал

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6