Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МУСТА, Хөгжмийн зохиолч Д.Бердибек: Эх орон
Image
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо
Image
Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа
Image
Зургадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийн батламжийг гардуулна
Image
Н.ПҮРЭВДОРЖ: “Covid-19” халдварын дэгдэлттэй холбоотойгоор жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэдэг үйлдвэрүүд зогсоод байна
Image
О.ЧИНЗОРИГ: Нийслэлд хүний царайгаар таньдаг 2000 камер суурилуулна
Image
Маргааш Улсын Онцгой Комисс хуралдана
Image
Лодонгийн Түдэвийн өрөөнд төрсөн шүлэг
Image
Ким Жон Ун гурван долоо хоногийн дараа олны өмнө ил гарчээ
Image
Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д шилжүүлсэн
Image
Цар тахлын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байхыг В.Путин уриалжээ
Image
Хүүхдийн бэлэгт хугацаа нь дөхсөн бүтээгдэхүүн түлхүү оруулсныг тогтоожээ
Image
Пакистанд нисэх онгоц осолдсоны улмаас 97 хүн амиа алджээ
Image
Ш.ИХБАЯР: “Алтан Өргөө” кино наадамд 70 орны 558 уран бүтээл бүртгүүлсэн
Image
Коронавирусын халдварын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүйг ОХУ-ын Төрийн тэргүүн анхааруулжээ
Image
"Урт цагаан" ийм болно
Image
“БАЯРЛАЛАА” нэртэй талархлын мото цуваа явна
Image
Жамал Хашоггийн хөвгүүд таван хүнийг цаазын ялаас аврав
Image
Өвчлөлийнхээ тоогоор Бразиль хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ
Image
“ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” Цахим постерийн уралдааны шилдэг бүтээлүүдийг улсын онцгой комисст хүлээлгэн өгөв
Image
Д.Ганзоригийг ерөнхий шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэв
Image
СЕХ яагаад Н.Номтойбаярын баримт бичгийг нягтлах шаардлагатай гэж үзэв?
Image
Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарлаа
Image
Адлагдсан дотоодын аялагчдаа тойглохоос өөр гарцгүй
Image
С.Гантулгын “Хүчтэний Өлгий” анхны ном хэвлэлтээс гарлаа
Image
“Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо
Image
Малчдад 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ
Image
Шинчонжи (Шинэ газар тэнгэр) сүмийн байруудад нэгжлэг хийжээ
Image
МУ-д замын хөдөлгөөний дүрэм үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна
Image
Б.ГҮНБОЛД: Шэнэ Зуунмод, Майдар хотын бүтээн байгуулалт 30 жил өрнөнө
Image
Бөхчүүд хандивын барилдааныхаа орлогыг ХӨСҮТ-д хандивлалаа
Image
БНСУ-ын сургуулиуд нээгдээд 2 хоногийн дараа хаагдлаа
Image
Цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтаар өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт муу гарчээ
Image
СЕХ-нд 13 нам, 4 эвсэл, 137 бие даагч баримт бичгээ өгчээ
Image
Цэргийн сургуулийн 1 оюутны давтан шинжилгээ эерэг гарлаа
Image
УНТЭ: Цусны хавдрыг молекул генетикийн түвшинд оношилж байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордууллаа
Image
Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Image
Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Image
Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ
Image
"УБТЗ" ХНН шилдэг ААН-үүдийн наймд эрэмбэлэгджээ
Image
ТОП-100 ААН-үүдийг зарлаж эхэллээ
Image
Зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийг арилжааны банкуудаар олгож эхэллээ
Image
Трой Дини: Тавхан сартай хүүгээ аюулд оруулахыг хүсэхгүй байна
Image
Дүү нартаа илгээх үгс
Image
Д.Мандах: Монголд амьдарч байгаа гадны иргэд нутаг буцах сонирхолгүй байна
Image
ДЭМБ-ын санхүүжилтийг бүрмөсөн зогсоох тухай Дональд Трампын мэдэгдлийг Европын Холбоо, БНХАУ шүүмжлэв
Image
"Батлагдсан тохиолдлоос 5 удаагийн шинжилгээгээр вирус илэрч байна"
Image
Сонгууль 2020: Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага
Image
Н.ЦЭРЭНБАТ: ИРГЭН, ААН-ҮҮДЭД ЗОРИУЛСАН НОГООН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
БАГШ НАР СУРАГЧДЫН ИРЦИЙГ ГАР УТАС ДЭЭРЭЭ БҮРТГЭНЭ
Image
Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах "ЯПОНЫ НЭГ ӨДӨР” Төв талбайд болно
Image
НҮБ: Зүүн Европ, Төв Азид ДОХ-ын халдвар, нас баралт нэмэгдсээр байна
Image
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Image
С.БАЯРЦОГТЫГ СУЛЛАЖЭЭ
Image
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨНӨӨДРИЙН ХӨТӨЛБӨР
Image
Нээлттэй өдрүүдийн "хаалттай" музей
Image
9911, 8811-тэй дугаарын эздийг дарамталж, мөнгө нэхдэг байсан 25 настай эмэгтэй Б-г өнгөрсөн нэгдүгээр сард цагдаагийн байгууллагаас саатуулсан.
Image
ОРОС ХЭЛНИЙ УЛСЫН ОЛИМПИАД БОЛЛОО
Image
Пицца идэж жингээ хасах боломжтойг эрдэмтэд тогтоожээ
Image
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өвлийн хүлэмж гүзээлзгэнээ өгч эхэллээ
Image
ОХУ-Д НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДСОНЫ УЛМААС 18 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
Image
АХБ-ТАЙ ХАМТРАН “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛНЭ
Image
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭХ СЭДВЭЭР ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Image
ЭНХ ЦАГТ ЭР ЦЭРГҮҮД ЭНДСЭЭР БАЙГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ДАРГА Ч, ЦЭРЭГ Ч АЛГА
Image
АМАЗОНЫ ШИРЭНГЭН ОЙГООС ШИНЭ ОМОГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
Япончууд хамгийн чангаар удаан уйлдаг хүүхдийг шалгаруулдаг
Image
ҮНДЭСНИЙ СУРЫН НЭЭЛТТЭЙ ХАРВАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
Б.Буджаргал 1555 км замыг 10 хоногын дотор гүйж дэлхийд шуугиан тарьж байна
Image
“SouthGobi Resources”-ийн захирлыг Хятадад баривчилжээ
Image
Эрдэнэ мэт “Эрдэнэт” хувьцаа өр тэглэх амлалтаас бодитой сонсогдож байна
Image
ХУРДАН АЗАРГАНЫ УРАЛДААНД Ө.ПҮРЭВБААТАРЫН БОР ТҮРҮҮЛЭВ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИНД БАЯР ХҮРГЭСЭН ЗАХИДАЛ ИЛГЭЭВ
Image
K-Pop хамтлагуудын нүцгэн үнэн
Image
"COVID-19" халдварын үед эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Image
ЗОХИОМОЛ ҮҮДЭЛ ЭСИЙН ТУСЛАМЖТАЙГААР ПАРКИНСОНЫ ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ ТУРШИЛТЫГ ХИЙНЭ
Image
18-аас дээш насны хүн амын 34.5 хувь нь огт гэрлээгүй
Image
Нострадамусын зөгнөснөөр 2018 онд дэлхийн 3 -р дайн эхлэнэ
Image
Сексийн талаар эмэгтэй хүн бүрийн зайлшгүй мэдэх зүйлс
Image
ХЯТАДАД ОРОН СУУЦНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ ХЭВЭЭР БАЙНА
Image
Image

МЭДЭГДЭЛ

2018.03.20. Улаанбаатар хот

Бүрэн эрх нь аль хэдийнэ дуусгавар болсон Р. Нямдорж гэгч Монголын үндэсний бөхийн холбооны тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж дураар авирлан ирсэн бөгөөд эдүгээ Монголын үндэсний бөхийн Их Эеийг хууль бусаар зарлаж монголын бөхчүүдийг талцуулж, хагаралдуулж ирсэн бусармаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр улайран зүтгэж байгааг буруушааж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Р. Нямдорж түүнийг тойрон хүрээлэгчид Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж нийт бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан Монголын үндэсний бөхийн холбоог Р.Нямдорж, Д.Данзан, Л.Мягмар гэх гурван хүний эзэмшлийн хувийн байгууллага болгон хувиргаж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгааг Монголын үндэсний бөхийн холбооны Их Эеийг хууль бусаар зарлаж буй зэрлэг балмад явдлаас тодорхой харж болно.
Р. Нямдорж болон түүний тойрон хүрээлэгчдээс 2018.03.24-ний өдөр хуралдуулахаар зарлаж буй Их Эе гэгч нь хууль бус болохыг дараах баримтууд гэрчилж байна. Үүнд:

Нэг.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолд 2010.12.06-нд хуралдсан МҮБХ-ны 6-р Их Эе болон түүнээс гарсан шийдвэр, 1-9 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна. 6-р Их Эеийн хүчингүй болсон 8-р тогтоол нь Цэцдийн зөвлөлийн гишүүдийг баталсан тогтоол билээ.
Гэтэл Монгол Улсын гурван шатны шүүхээр хүчингүй болсон МҮБХ-ны Цэцдийн зөвлөл гэгчийг хуралдуулж эдүгээ хуралдах гэж буй МҮБХ-ны 8-р Их Эеийг зарласан нь утга учиргүй бөгөөд хүчингүй юм. Үүнийг Р. Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Учир нь 2010 оны МҮБХ-ны 6-р Их Эеийг Р. Нямдорж Цэцдийн зөвлөлийн хурлаас биш өөрөө санаачилж, Тэргүүлэгчдийн шийдвэрээр хуралдуулсан тул МҮБХ-ны дүрмийг зөрчсөн үндэслэлээр гурван шатны хурлаас хүчингүй болгосон юм.
Хүчингүй болсон Цэцдийн зөвлөлөөс зарласан МҮБХ-ны 8-р Их Эе гэгч бас түүнтэй адилхан хүчингүй хурал болох нь тов тодорхой тул энэхүү хүчингүй, хууль бус хуралд оролцохгүй байхыг нийт бөхчүүдэд уриалж байна.

Хоёр.

2017.05.28-нд Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе хуралдаж МҮБХ-ны тэргүүнээр Л. Чинбатыг сонгосноор Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлаар Монголын Үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг хуралдуулахаар шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 тоот тогтоол хэрэгжсэн билээ. Тиймээс 2017.06.08-ны өдөр Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 686 дугаар тогтоол гарсан байна.
Үүгээр МҮБХ-ны тэргүүний сонгуультай холбоотой 15 жилийн маргаан дуусч эрх зүйн хувьд нэг талдаа гарч бүрэн шийдвэрлэгдсэн юм. Тиймээс Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрээр 2017.05.28-нд хуралдсан Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе, түүнээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр болох тул шинээр томилогдсон МҮБХ-ны удирдлагыг дэмжин ажиллахыг нийт бөхчүүдэд уриалж байна.

Гурав.

МҮБХ-ны шинээр томилогдсон удирдлагыг үүрэгт ажлаа гардан хийх үйл ажиллагааг нь бүрэн эрх нь дуусгавар болсон Р. Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчид элдээр саатуулж, тамга тэмдгийг хүлээлгэн өгөхөөс зайлсхийж, ажил хүлээлцүүлэх шүүхийн шийдвэрийг саатуулж өнөө хүрэв. Энэ бол танхай балмад үйлдэл бөгөөд шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон хууль зөрчиж улмаар МҮБХ, бөхчүүдийг дорд үзэж доромжлан гутааж буй гутамшигт явдал болж байна. Тухайлбал,
а/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2017.12.13-ны өдрийн 101/ШЗ2017/21235 дугаар бүхий “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхгүй өнөө хүрч ирэв. Уг захирамжинд “Тус шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлсүгэй” гэсэн байна.
б/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018.03.14-ний өдрийн 101/ШЗ2018/04928 дугаар шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхгүй байна. Уг захирамжид “Хариуцагч Р. Нямдоржид нэхэмжлэгч Монголын үндэсний бөхийн холбоо ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэгийг ашиглахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэсэн байна.
в/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018.03.20-ны өдрийн 101/ШЗ2018/0525 дугаар бүхий “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж гарав. Уг захирамжинд “МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017.06.22-ны өдрийн хурлын Их Эеийн хурал зарласан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч МҮБХ-д даалгасугай” гэсэн байна.

Энэ бүхнээс үзэхэд Р. Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчдийн хуралдуулахаар улайран зүтгэж буй МҮБХ-ны 8-р Их Эе гэгч нь хууль бус болох нь батлагдаж байна.

Монголын бөхчүүд Р. Нямдорж болон түүнийг тойрон хүрээлэгчид, өв залгамжлагчдын дарангуйллаас салах цаг ирлээ. Монгол Улсын гурван шатны шүүх МҮБХ-ны нэрийг гутаасан олон жилийн хэрүүл тэмцэл, маргааныг нэг талд нь гаргаж өглөө.

Монгол Улсын шүүхээс МҮБХ-ны тэргүүний талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед, МҮБХ-ны тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглахгүй байхыг шүүхээс даалгасан энэ үед, МҮБХ-ны нэр барьж 2018.03.24-нд хууль бусаар хуралдуулахаар зарласан Их Эеийг хуралдахыг нь хориглосон Шүүхийн захирамж тухайлан гарчихаад байгаа энэ үед МҮБХ-ны 8-р Их Эе гэгчийг хуралдуулах нь хууль бус бөгөөд утга учиргүй зүйл юм.

Тиймээс хууль бусаар зарлагдаж буй МҮБХ-ны 8-р Их Эе гэгчид очихгүй, оролцохгүй байхыг нийт бөхчүүдэд уриалж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6