Санхүүгийн салбарын нэг багана болох Хөрөнгийн зах зээлийн талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б. Өлзийбаяртай ярилцлаа.
-Монголд Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл цаг агаар, зурхайн мэдээний дараа орж байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжил ямар түвшинд байна вэ гэдгийг тодорхойлоод байх шиг. Хөрөнгийн зах зээл уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт мөчлөгөөс хамааран хэлбэлзэж ирсэн. Ирэх жилүүдэд энэ зах зээл өсөлтөө хадгалж чадах уу гэдгээс яриагаа эхэлье?
- Улс орны макро эдийн засгийн толь нь хөрөнгийн зах зээл байдаг. Хөрөнгийн зах зээл нь өөдрөг байвал эдийн засаг бүхэлдээ сайн байгаагийн шинж. Гадныхан хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг чухалчилдаг бол манайд эсрэгээрээ гэдэг нь үнэн. Манай улс уул уурхайн салбараас хэт их хамааралтай учраас эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр эдийн засаг сэргэдэг мөчлөгтэй болсон. 2011 онд уул уурхайн өсөлтийг даган Хөрөнгийн биржийн арилжаа нэмэгдсэн ч 2016 онд ханш буурахад хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд саарч эмзэг түвшинд хүрснийг та бүхэн мэдэж байгаа. Хөрөнгийн зах зээл 2011 оноос хойш дөрвөн жил уналтад орсон. Тэгэхээр энэ өмнөх түүхээ давталгүй аливаа шийдвэр гаргахдаа бодитой мэргэжлийн үүднээс хандах нь чухал. Хөрөнгийн зах зээлийн өсөлт амархан ирдэг ч өсөлтийг тогтвортой хадгалахад бэрх. Тиймээс өмнөхөөсөө суралцаж, мэргэжлийн хүрээнд бодлого боловсруулан хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа явуулдаг бирж, байгууллагууд харилцан саналаа нэгтгэх замаар шийдвэр гараасай гэж найдаж байна. Энэ онд уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа учраас Хөрөнгийн зах зээлийн орчин 2017 онтой ижил түвшинд байх болов уу гэсэн хүлээлт байна. Ер нь энэ оны хөрөнгийн зах зээлийг өөдрөгөөр харж байгаа. Олон улсын байгууллагуудын судалгаа, шинжилгээнээс үзвэл уул уурхайн салбарын гол түүхий эдийн үнэ ханш тогтвортой байх төлөв байна.
- Хөрөнгийн бирж хүнээр бол эрийн цээнд хүрсэн. 26 жилийн түүх гэдэг бол багагүй хугацаа. Санхүүгийн салбар банк, хөрөнгийн зах зээл гэсэн хоёр баганаас бүрддэг. Гэтэл Хөрөнгийн зах зээл нь хөгжсөнгүй. Хүчгүй байгаагийн гол шалтгаан юу вэ?
- Тантай санал нийлж байна. Банкны салбарыг 25 жил төр бодлогоор дэмжиж босгосон. Яг үнэндээ үүн шиг хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмжмээр байна. Төр засаг энэ онд амжаад, бидний хүсээд байгаа бодлогыг боловсруулчихвал 2019 оныг энэ оноос илүүгээр төсөөлж болох юм. Хамгийн түрүүнд хөрөнгийн зах зээлд ээлтэй татварын таатай орчныг бүрдүүлмээр байна. Ашиг орлогогүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулах гэх мэтчилэн бодит дэмжлэг хэрэгтэй. Сангийн яаман дээр Европын хөгжлийн Сэргээн босголтын банкныхан судалгаа хийж, санхүүгийн зах зээлийн хөгжлийн 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөг боловсруулж байгаа юм билээ. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагууд нэгдэж санхүүгийн зах зээл, ялангуяа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ямар зорилт дэвшүүлэх вэ гэдэгт саналаа тусгуулж, Сангийн яамтай хамтарч бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулах зорилттой ажиллаж байгаа.
-Хөрөнгийн биржийн хувьчлалд хоёр талын байр суурь явдаг. Таны хувьд хувьчлах нь хэр оновчтой хувилбар вэ?
- Хувьчлах зайлшгүй шаардлага бий. Тиймээс миний хувьд хувьчлах нь дээр гэсэн саналтай байдаг. Өнгөрсөн оны гол ололт нь Хөрөнгийн зах зээлийн оролцогч талууд маш сайн хамтарч ажилласных юм. Өөрөөр хэлбэл нэг цул болж зах зээлийнхээ төлөө тэмцэж чадсан. Мэргэжлийн байгууллагынхан биржийн хувьчлалыг дэмждэг.
- Яагаад хувьчлах нь зүйтэй гэж ?
-Манай улсаас бусад орнуудад Хөрөнгийн бирж нь хувийнх байдаг. Гол шалтгаан нь төрийн өмчит компани байхаар тэнд төрийн томилгоонууд явагдаад байна. Энэ талбарт чинь мэргэжлийн ур чадвар гэхээс илүүтэй намын харъяалалтай мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаад гол учир байгаа. Үүний хор нөлөөг мэргэжлийн байгууллагынхан бид амсаж байна. Нөгөөтэйгүүр төрийн өмчит хувьцаат компаниудын удирдах зөвлөлд олон нийтийн төлөөллийг оруулах нь хамгийн оновчтой шийдэл. Тухайлбал “Монгол шуудан”-гийн тодорхой хэсгийг хувьчилснаар ямар үр дүн гарав гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Энэ бол бодит жишээ.
-Хөрөнгийн биржийн өсөлтөд Засгийн газрын үнэт цаасны арилжаа нэлээн жин дарсан. Тус биржээр дамжуулан ЗГҮЦ арилжсаны гол үр дүн юу байв?
-Засгийн газрын бондыг Хөрөнгийн бирж дээр нээлттэй ил тодоор арилжаалсан нь жирийн иргэдэд хүртээлтэй, тэднийг хөрөнгийн зах зээл рүү орж ирэх боломжийг нээсэн. Төгрөгийн бондын арилжааг цаашид явуулах хэрэгтэй. Тэгж байж хөрөнгийн зах зээлийг дэмжих нэг хэлбэр болно.
-Олон салбарт дотоодын нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлүүд өрнөдөг. Манай улс залуусын орон. Энэ утгаараа тэтгэврийн санд төвлөрч буй мөнгийг Хөрөнгийн зах зээл рүү оруулж өсгөх боломжтойг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ тухайд?
- Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй хэд, хэдэн шалтгаан бий. Үүний нэг нь яг наад асуудал чинь. Сангууд яагаад байх ёстой, түүний ач холбогдол нь юу вэ гэдгийг ухаж ойлгох ёстой. Шинэ санаа, төсөлтэй хүмүүсийг хөрөнгө оруулагчтай холбодог гүүр болох Хөрөнгийн зах зээл манайд жижиглэнгээр буюу ТҮЦ-ийн хэлбэрээр ажиллаж байна. Гэтэл гадаадад хувь хүнээс биш сангуудаас тэр хөрөнгийг босгож байна. Манайд энэ сан нь байхгүй. Сан байж болох байгууллагуудаа хууль эрх зүйн орчноор боомилчихсон. Нийгмийн даатгалын сан нь төсөвтэйгээ холилдоод явж байдаг. Ийм зүйл бусад оронд байхгүй шүү дээ
Санхүүгийн зохицуулах хороо мэргэжлийн байгууллагуудын тайланг нэгтгээд суух бус энэ даатгалын сангуудыг бий болгож хөгжүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Ийм хумигдмал нөхцөлд Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг ярихад хэцүү болоод байгаа юм. Бид хувийн тэтгэврийн сан байгуулах хуулийг боловсруулахаар ажиллаж байна. Хувийн тэтгэврийн санг зайлшгүй байгуулах шаардлагатай. Насаараа хөдөлмөрлөчихөөд тэр үр шимийг хүртэхгүйг манай орноос л харж болно. Манайхан насныхаа адагт тэтгэврээ зээлээд л сууж байна. Гэтэл гадныхан аялж, нүд тайлж байх жишээтэй. Энэ бол бодлогын алдаа явж буйн илрэл.
- Хувийн тэтгэврийн сан Япон улсад хамгийн сайн хөгжсөн байдаг...
-Япон улс бол хамгийн том тэтгэврийн сантай орон. Бид эндээс жишээ авч болно. Манай улсын хувьд хүн амд эзлэх өндөр настны тоо 5 хувиас хэтрэхгүй байгаа. Үүнээс үзэхэд хуримтлал үүсэх бүрэн боломж бий.
- Дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ тоглогчууд гарч ирж байна. “Ленд мн”, “Ай түүлс” зэрэг гарааны бизнесүүд орж ирлээ. Бизнесийнхнийг Хөрөнгийн зах зээлд олноор нь оруулж ирэх гол хөшүүрэг юу вэ?
- Хөрөнгийн зах зээл дээр гаръя гэсэн сонирхолтой маш олон компаниуд байна. Тэд яагаад гарахгүй байна вэ гэхээр хүнд суртлаас айгаад тойроод байна. Хөрөнгийн зах зээлийн хувьцааны үнэ ханш минут, секундээр өөрчлөгддөг. Тиймээс бизнесийнхан санхүүжилт маш хурдан босгох хэрэгтэй. Гэтэл тэд хугацаа алдахыг хүсэхгүй учраас Хөрөнгийн зэх зээлээс бэргээд байна. МҮЦАЭХ СЗХ-ны дүрэм, журмуудыг шинэчлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас санал авсан. Мэргэжилтнүүд ямар санал гаргаж байгаа вэ гэхээр Хөрөнгийн биржийн нэг, хоёр, гуравдугаар самбарыг аж ахуйн нэгжүүдийг тэгш оролцуулах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн. Тухайлбал гуравдугаар самбарыг жижиг, дунд хэмжээний гарааны компаниудад зориулъя. Үүний зөвшөөрлийг Хөрөнгийн бирж нь өгдөг байя. Хөрөнгийн бирж нь олон улсын жишгээр өөрийгөө зохицуулах байгууллага. Тиймээс энэ биржид зарим нэг эрхийг өгөөч гэсэн саналыг хэлсэн. Энэ өнөөх хүнд суртлыг халах шийдэл юм.
-Компаниудын ил тод байдал их чухал. Тэд хувь нийлүүлэгчийн хурлаа зарлахаас эхлээд ногдол ашгаа тогтмол өгдөг, жилийн тайлангаа танилцуулдаг байх ёстой. Гэтэл манайд ийм компани цөөхөн бий?
-Энэ хоёр талтай асуудал. Хувьцаат компаниудад 100 хувь буруу өгөх хэцүү. Хаалттай компаниуд Хөрөнгийн бирж дээр өөрийнхөө хувийг санал болгож олон нийтийнх болдог. Гэтэл манай хөрөнгийн зах зээл яаж хөгжиж эхэлсэн бэ гэхээр эсрэгээрээ 100 хувийн төрийн өмчит компанийг хувьчилсан. Тухайн үед бизнес сэтгэлгээтэй залуус хувьцаануудыг түүж, хувийн компанитай болсон түүхтэй. Ихэнх хувьцаануудыг төвлөрүүлж хаалттай болгосон. 1990 онд 475 компанийг хувьчилсан. Тэгэхээр энэ хүмүүсийн хандлага анхнааасаа миний өмч. Би өдөр шөнөгүй ажиллаад, нойр хоолоо хасан байж энэ компанийг босгосон гэдэг. Ийм байдлыг төр бойжуулсан. Харин одоо шинээр IPO хийж байгаа компаниудын хувьд тэс өөр. Эсрэгээрээ тэд өөрийн хувийг нийтэд санал болгож, олон нийтийн компани болж байна. Хаалттай компаниудыг Хөрөнгийн зах зээл рүү оруулж нээлттэй болгохын тулд эхлээд гэгээрүүлэх хэрэгтэй Нөгөөтэйгүүр компаниуд хөрөнгийн зах зээлийг хөгжихийг хүлээгээд байна. Тэдэнд хаалттай болох сонголт хувилбар бий. Гэтэл СЗХ болон Хөрөнгийн биржийн зохицуулалтад орж олон жил төлбөр хураамж төлөөд, хөдөлмөрийн бирж дээр өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байгаа нь, энэ зах зээл рүү орж ирэх хүлээл байна гэсэн үг. Тиймээс тэдэнд бодит дэмжлэг чухал. Яаж дэмжих вэ гэхээр, чи жижиг хувьцаа эзэмшдэг байя гэж бодоход чамайг ТУЗ-даа оруулж ирээд ямар ач холбогдолтойг нь сайн тайлбарлаж, хамтарч ажилласнаар мэдлэг боловсролтой болгоно. Ийм байдлаар бойжуулж, дэмжих хэрэгтэй. Жишээлбэл Солонгост “IPO” буюу хувьцаа гаргах тухай хууль бий . Энэ хуулиар IPO хийсэн олон нийтийн компаниудад дэмжлэг үзүүлдэг бол Вьетнамд 3-5 жилийн хугацаанд аж ахуйн нэгжээ орлогын албан татвараас чөлөөлах замаар зах зээлд гаргадаг байх жишээтэй. Гэтэл өнөөдөр бидэнд ямар ч бодлого алга. Хувьцаат компаниудыг торгохоосоо илүүтэй дэмжих бодлого байх ёстой.Наад зах нь цэвэр ашгийнхаа 40-50 хувийг ногдол ашиг болгон тараадаг хувьцаат компаниудыг орлогын албан татвараас чөлөөлдөггүй юм гэхэд хөнгөлдөг жишгийг бий болгох ёстой.
- Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд яг ямар бодлогоор дэмжих ёстой гэж?
- Нэгдүгээрт нь татварын таатай орчноор дэмжмээр байна. Хонконгийн хөрөнгийн зах зээл татварын таатай орчныг бүрдүүлснээр хөгжсөн байдаг. Хоёрдугаарт төр өмч хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан хийх ёстой. Хөрөнгийн зах зээл дээр төр тугаа мандуулж, хувьчлал хийснээр хувийн хэвшлүүдийг манлайлж, хөрөнгийн зах зээл рүү татна.
-Манай хөрөнгийн зах зээл жижиг учраас гадныхан орж ирэхгүй нь тодорхой. Энэ зах зээл рүү гадныхныг татахын тулд яах ёстой юм бол?
-Монгол Улс өнөөдөр дотоодын санхүүгийн нөөц хомс учир бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. 2011, 2012 онд нийт арилжааны 81 хувийг гадаадын хөрөнгө оруулагч нар хийж байсан. Тэр дундаа Америк, Хонгконг гээд оффшорт бүртгэлтэй сангууд орж ирсэн. Одоо эсрэгээрээ арилжааны 90 хувийг дотоодынхон эзэлж байгаа. Гадны хөрөнгийн бирж ямар зарчмаар ажиллаж байна . Тийм орчин нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хонгконгийн бирж дээр ямар ч татвар төлөхгүй бизнес эрхлэгч Монголын зах зээл рүү 20 хувийн татвар төлөхөөр орж ирэх үү. Ийм нөхцөлд орж ирэхгүй биз дээ.
-Брокерууд 1990-ээд оны үед хамгийн их ашиг орлогтой ажиллаж байсан. Ингэхэд шинэ цагийн брокерууд ямар түвшинд байна?
-Тэр үе дурсамж болон үлджээ. 2012 онд 100 гаруй брокерийн компани үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 40 гаруй нь үлдсэн. Улс төрийн шийдвэр тогтвортой биш учраас хувийн хэвшилийнхэн ширвэгдэж байна. Брокеруудын тайлан олон нийтэд нээлттэй байдаг. Энэ тооноос ашиг орлогыг нь харж болно.

-Цахим ертөнцийн мэдээллээс харахад Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зөрчилдөөд байна уу даа. Бодлогоор дэмжих гол байгууллагатайгаа мэргэжлийн холбоо яагаад үйл ойлголцолд хүрэв?
- Үл ойлголцол үүссэн нь үнэн. СЗХ-ны зохицуулалтад байдаг мэргэжлийн холбоод нэгдээд “Төрийн байгуулагуудад бодлогын залгамж чанар байх ёстой. Нэг дарга ирэхээр бодлого, боловсон хүчин өөрчлөгддөг жишиг салбарыг тогтворгүй болгож байна” гэдэг асуудлыг тавьсан. Д.Баярсайхан даргын үед мэргэжлийн байгууллагуудтай СЗХ маш сайн хамтын ажиллагаатай байсан. Тухайн үед Үнэт цаасны хуулийн төсөлд мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгуулж, өнөөдрийн хуулийг төрүүлсэн. Энэ хуулинд “ҮЦЭХН нь өөрийгөө зохицуулах байгууллага мөн” гэж тусгасан бөгөөд мэргэжлийн сургалт явуулах боломжийг бидэнд олгосон. Мөн СЗХ-ны дэргэд бодлогын зөвлөлүүдийг байгуулсан. Бодлогын зөвлөлд судлаачид, мэргэжлийн байгууллага, зохицуулах байгууллагын төлөөллийг оролцуулж асуудлыг олонхийн саналаар шийддэг байлаа. Гэтэл төр шинэчлэгдэж цаг эргэсэн. Яг үнэндээ СЗХ-нд санхүүгийн салбарыг гарын таван хуруу шигээ мэддэг, мэдэрдэг хүн ирсэнгүй. СЗХ-ны дарга бол Хөрөнгийн зах зээлийг сайн мэддэг, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсдог байх ёстой. Гэтэл С.Даваасүрэн дарга мэргэжилтнүүдтэй нэг ч удаа уулзаж санал сонссонгүй. Өнөөх бодлогын зөвлөл байхгүй болсон. Хамтран ажиллах санамж бичгүүдийг хүчингүй болгосон гээд өмнө нь явж ирсэн ажлуудыг царцаачихлаа. Ийм хэлбэрээр ажил өрнөхгүй гэдгийг бид хэлж байгаа. Цаашид ч хэлэх болно.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал
СЭТГЭГДЭЛ