Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Хоргын Ногоон Гудамж” мод тарих аян өрнүүлжээ
Image
COVID-19 цар тахлын үед наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? санал асуулгын дүн
Image
Жош Дан болон Дебби Райан нар нууцаар хуримлажээ
Image
Энэ онд багтаан бүртгэлтэй таксины тоог нэмнэ
Image
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна
Image
Эрчүүдэд: Төгс хувцасны шүүгээг бүрдүүлэх 10 загвар
Image
Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Image
Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр
Image
Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа
Image
Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Image
Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
Image
"Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд давхар эрсдэл дагуулан иргэдээ Энэтхэгээс авчирсанд баяртай байна"
Image
Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
Image
Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна
Image
Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна
Image
Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна
Image
Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ
Image
Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
Image
Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
Image
Ай Вэйвэй зурагтай маскаар хандив босгож байна
Image
Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтыг 2 цагаас хэтрүүлэхгүй, хоорондоо 1.5 метрийн зайтай байна
Image
Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
Image
Зургаадугаар сард тусгай нислэгээр ирэх иргэд сонгуульд оролцох боломжгүй
Image
Э.Мөнхсайхан: Ардчилсан нийгмийн амин сүнс нь бие даасан үзэл бодолтой иргэд юм
Image
О.Дашпагма: Уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 0-1 насны хүүхдийг дархлаажуулж байна
Image
Миннеаполис хотын дарга ажлаа хийхгүй бол Трамп цэрэг илгээнэ гэлээ
Image
Энэтхэгээс ирсэн иргэд: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна
Image
МХЕГ: Өвчлөл бүртгэгдсэн улсаас цахимаар бараа худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Image
Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал
Image
Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа
Image
Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна
Image
Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна
Image
БНСУ-ын банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.5 хувь болгон буурууллаа
Image
Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа
Image
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгээ "Fitch" агентлаг мэдээлсэн
Image
COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо
Image
Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя
Image
Увс аймгийн Өмнөговь сум "Баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа
Image
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
Image
Ч.Хишигчулуун: Марзан Шарав ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан
Image
Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
Image
Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “covid-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
Image
Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
Image
Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
Image
Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
Image
Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
Image
Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НӨӨЦ БОЛОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД НЭГДСЭН ЦАХИМ СҮЛЖЭЭ БАЙГУУЛНА
Image
"Фэйсбүүк" хаагдах уу? Марк Цукерберг юу гэж хэлэв?
Image
М.ЭНХСАЙХАН: ХОТЖИЛТ БА ХОТЫН БОДЛОГОД ЮУ АНХААРАХ ВЭ?
Image
Жулия ванг шуугиан тарьлаа
Image
Сексийн сайн болон муу нөлөө
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Биеэс өөх тосыг 4 өдрийн дотор гадагшлуулах ундаа бэлтгэх жор. 
Image
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 02-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ:
Image
Хүүхдүүдэд зориулсан порно хийсэн жүжигчин 22 жилийн ял сонслоо
Image
Б.Ганчимэг: "Аав бид хоёр"
Image
Автотээврийн албан татвар төлөх хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
Image
В.ЭНХБААТАР: 25 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН АЖИЛ БИЙ
Image
Д.Очирбат: Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс даана
Image
ЖҮЖИГЧИН ТОДГЭРЭЛ, ШҮҮДЭРЦЭЦЭГ НАР ХАРИЛЦААГАА ОЛОНД ЗАРЛАВ
Image
Д.ДАВААСҮРЭН: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭМЖЭЭ БУС ТУХАЙН УЛСАД ОРУУЛСАН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХУВЬ НЭМРЭЭР НЬ ҮНЭЛДЭГ ЖИШИГ ТОГТОЖ БАЙНА
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
Image
ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧРУУЛДАГ 7 ТӨРЛИЙН ЦАЙ
Image
DYRBERG/KERN: Эмэгтэй хүн цэцэгс хоёр адилхан...
Image
Ерөнхий сайд энэ долоо хоногт ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийнэ
Image
ХЭНТИЙ, ТӨВ АЙМГИЙН ЗҮҮН, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ УСАРХАГ БОРОО ОРНО
Image
Жет Ли өвчний улмаас ийм болсон гэж үү
Image
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан амралтын өдрөө тансаг өргөөндөө бус ард иргэдтэйгээ ойр байхыг илүүд үздэг
Image
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
Сошиал медиа маркетингийн сургалт зохион байгуулагдлаа
Image
ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Сайн мэдээ: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв
Image
ёөЫБөЫ
Image
ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ БАГИЙНХАН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙВ
Image
"ХҮНИЙ ЭРХ БА НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ" СЭДВЭЭР ЗАЛУУС ИЛТГЭЛ ТАВИВ
Image
“Айс эйж” мөсийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа
Image
Image

Тэвч, итгэ, хүлээ тэгвэл түгжрэлгүй зорчино

Урин дулаан цаг ирж, Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж эхэллээ. Барилга, орон сууцыг олноор барихын зэрэгцээ автозамыг өргөтгөх, засварлах ажлыг дулааны улиралд хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд автозамын салбарт эхлүүлж буй хамгийн том бүтээн байгуулалт бол Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарц юм. Энэхүү гүүрэн гарцын шавыг өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд тавьж, бүтээн байгуулалтын ажлыг энэ жил үргэлжлүүлэхээр болсон. Үүний хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн тал буюу Олимпын гудамжны автозамын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн жил зургаан сарын хугацаатай хаахаар болов. Үүнд тухайн газрын оршин суугчид төдийгүй жолооч нар нэлээд бухимдалтай хандаж байгаа юм.

АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗААВАЛ ХААХ ШААРДЛАГАТАЙ ЮУ

Хүн бүр ялангуяа жолооч нар энэ асуултад хариулт нэхэж байна. Тиймээс энэ асуултыг бид нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд тавилаа. Тэрбээр “Уг нь бидний зүгээс автозамын хөдөлгөөнийг хаахгүй гэсэн байр суурьтай байлаа. Хэрэв Олимпын гудамжны автозамын нэг урсгалыг чөлөөлөх байдлаар гүүрний барилгын ажлыг эхлүүлбэл 2.5 жилийн хугацаа шаардлагатай. Тиймээс бид гүүрийг аль болох богино хугацаанд барьж ашиглалтад оруулах шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьсан. Үүнд гүйцэтгэгч компани “ Тухайн хэсгийн автзамыг бүрэн хаавал 1.6 жилийн хугацаанд гүүр барих боломжтой” гэдэг хариу өгсөн учраас ийм шийдэлд хүрээд байна” гэв. Улаанбаатар хотын хувьд ажил эхлэх, тарах үеэр ялангуяа хотын төв хэсэгт автозамын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсдэг. Ингэснээр иргэд товлосон цагтаа зорьсон газартаа хүрч чаддаггүй. Монголчуудын цаг барьдаггүйн бас нэг шалтгаан нь автозамын түгжрэл гэж болно. Тиймээс энэ мэт асуудлыг хурдан шуурхай, богино хугацаанд шийдвэрлэх үүднээс нийслэл хотын түгжрэл ихтэй хэсэгт гүүрэн гарц барих ажлыг ийн эхлүүлээд байгаа юм. Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих гүйцэтгэгч компанийн тавьсан хоёр сонголтоос аль нь бидний хувьд ач холбогдолтой байх бол. Тухайн хэсгийн автозамыг хэсэгчилсэн байдлаар хааж, 2.5 жилд барьж дуусгах уу эсвэл хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, 1.6 жилийн дараа ашиглалтад оруулах уу. Мэдээж цаашид олон жил түгжрэлгүй зорчихын тулд багахан хугацааны зохицуулалтыг даван туулах нь зүйн хэрэг бус уу. Товчхондоо, автозамын хөдөлгөөнийг заавал хаах нь бидэнд илүү ач холбогдолтой байх нь.

ХӨДӨЛГӨӨН ХААХТАЙ ХОЛБОГДУУЛАН ИЙМ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

Олимпын гудамжаар цагт 2500-3000, өдөрт 16000-20000 автомашин зорчдог, ачаалал ихтэй учраас автозамын хөдөлгөөнийг хааснаар бусад хэсэгт тэр хэрээр түгжрэл багагүй нэмэгдэнэ. Ялангуяа Энхтайван, Нарны гүүр, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын автозам болон нүхэн гарцуудад ачаалал нэлээд ихсэх аж. Иймд тухайн автозамыг хаахыг эсэргүүцэх нь жолооч нарын зөв байж болох ч, нөгөө талаараа өрөөсгөл үзэл бодол. Учир нь, Улаанбаатар хотын түгжрэлийг эрс багасгах, хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлыг эхлүүлээд байгаа юм. Нийгмийн сүлжээнд гарч буй мэдээлэл шиг гүүрэн гарц барих хугацаанд автозамын хөдөлгөөнийг 1.6 жил хаана гэсэн үг биш. Тухайн хэсгийн автозамын хөдөлгөөнийг “Home Plaza”- аас Үндэсний соёл амралтын хүрээлэн өнгөртөл хаах ч, XIII хорооллын дунд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахгүй юм байна. Замын цагдаагийн уулзвараар нэвтэрдэг автомашины хөдөлгөөнийг зохицуулж, Нарны замаас урагш “Дүнжингарав” худалдааны төв рүү гэх мэт хэд хэдэн чиглэлд түр зам гаргах, 2-3 газарт түр гүүр барих ажлыг холбогдох байгууллагынхан судалж, шийдвэрлэж байгаа аж. Харин нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахгүй учир хүндрэл гарахгүйг албаныхан мэдэгдлээ. Гэхдээ тойрог хөдөлгөөнийг өөрчлөх бөгөөд баруун тийшээ эргэдэг байсан бол зүүн талаараа тойрч орно. Зарим чиглэл, хөдөлгөөний өөрчлөлт одоогоор тодорхойгүй байгаа учир энэ талаар иргэд, жолооч нарт ойрын хугацаанд мэдээлэл хүргэх юм байна.

НҮХЭН ГАРЦ, ГҮҮРЭН ГАРЦЫН АЛЬ НЬ ЗӨВ ШИЙДЭЛ ВЭ

Олон нийтийн шүүмжлэлтэй хандаж буй нэг зүйл нь гүүрний төсөвт өртөг. 40-өөд сая ам.доллараар гүүр барьснаас нүхэн гарц нь илүү хямдаар бүтнэ гэх хүн цөөнгүй бий. Үүнийг сонссон хэн нэгэнд “Нээрэн ч тийм юм уу” гэж бодогдох нь мэдээж. Тиймээс бид нүхэн гарц, гүүрэн гарц барихын аль нь зөв шийдэл болохыг тодруулахаар холбогдох албаныхантай уулзсан юм. Тэдний хэлж буйгаар “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн автозамын түгжрэлтэй хэсэгт нүхэн гарц барих талаар ярьж байсан ч одоогоор баталсан зураг төсөл байхгүй аж. Нүхэн гарц барихад хөрс, газар доорх шугам сүлжээ зэрэг ихээхэн нөлөөлдөг байна. Ялангуяа Замын цагдаагийн ойролцоо барих гүүрэн гарцны оронд нүхэн гарц барих ямар ч боломжгүйг мэргэжлийн хүн тодотгов. Төмөр замын призерээс 20 метрийн цаана Дунд гол урсч байгаа учир голдирлыг нь өөрчилж, нүхэн гарц хийх боломжгүй. Энэ тохиолдолд гүүрэн гарц барих нь хамгийн тохиромжтой, зөв шийдэл гэдгийг онцлов. Харин нийслэлийн бусад хэсэгт нүхэн гарц хийх боломжтой аж. Нарны замын хөдөлгөөний түгжрэлийн гол шалтгаан нь Замын цагдаагийн газрын баруун уулзвар. Гэрлэн дохио гурван ээлжээр ажилладаг, галт тэрэг өдөрт 40 удаа дайран өнгөрдөг, мөн явган зорчигчоо нэвтрүүлэх зэргээр нэлээд хугацаа алдаж, тэр хэрээр автомашины түгжрэл үүсч, бусад уулзвартаа нөлөөлдөг байна. Иймд тухайн хэсэгт давхар гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний эрчим одоогийнхоос гурав дахин нэмэгдэж, тэр хэрээр түгжрэл буурна гэж тооцжээ.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ

Гүүр барих ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн ч хүйтний улиралд автозам хааснаар түгжрэл нэмэгдэж, иргэдэд хүндрэл учирна гэдэг үүднээс барилгын ажлыг хойшлуулсан байна. Харин одоо урин цаг ирж буй учир бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэхээр бэлтгэлээ аль хэдийнэ базаажээ. Тодруулбал, гүүрэн гарц, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах болон барилгын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын түр байр, үйлдвэрлэлийн талбай байгуулах, бетон зуурмагийн үйлдвэр барих, цахилгаан шугам холбох, орц, гарц гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Гүүрэн гарцыг 3100 ам метр талбайд барих бөгөөд газраа чөлөөлсөн нийт 22 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай зөвшилцөж, “Шунхлай трейд” ХХК, ”Жаст ойл” ХХК-ийн нөхөх олговрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан байна. Мөн Олимпын гудамжны модыг өөр газарт суулгаж, “Таванбогд” ХХК-ийн орц, гарц барих ажлыг нийслэлийн хөрөнгөөр хийхээр энэ оны төлөвлөгөөнд тусгажээ.

НИЙСЛЭЛЧҮҮД 2019 ОНД ИЙМ ГҮҮРТЭЙ БОЛНО

Гүүрэн гарц 470 метр урт, 16.5 метр өргөн, дөрвөн эгнээ байх бөгөөд нийт зургаан хэсгээс бүрдэх юм. Энэхүү гүүрийг Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буухаар зураг төслийг нь гаргажээ. Төслийн нийт төсөвт өртөг 30 орчим сая ам.доллар бөгөөд БНХАУ- ын хөнгөлөлттэй зээлээр барьж, 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Нийслэлчүүд бид жил гаруй хугацааны дараа олон улсын жишигт нийцсэн гүүрэн гарцтай болсноор хэдэн цагаар түгжрэх автомашины урт цувааг мартах нь. Иймд нийслэлийн удирдлагууд өнөө, маргаашаа харж бус ирээдүйгээ бодож томоохон бүтээн байгуулалтын төлөө багахан эрсдэлтэй шийдвэр гаргасан хэрэг. Бүх насаараа нийслэлд ажиллаж, амьдрах иргэдийн хувьд 1.6 жил гэдэг маш бага хугацаа. Энэ хугацаанд жолооч та хүлээцтэй хандаж, Замын цагдаагийн газраас гаргах чиглэлийн дагуу хөдөлгөөнд оролцох нь их бүтээн байгуулалт, түгжрэлгүй хоттой болохын төлөө хийж буй том хувь нэмэр болох юм. Товчхондоо, тэвч, итгэ, хүлээ тэгвэл түгжрэлгүй зорчих нөхцөл бүрдэнэ. Энэ онд нийслэлд гадаадын зээл тусламж, нийслэл болон улсын төсөв, нийслэлийн автозам, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 43.5 км автозам, 3050 метр урт гүүр барина. Тухайлбал, Яармаг, зүүн дөрвөн зам, Замын цагдаагийн ойролцоо гэсэн гурван хэсэгт гүүр барих төлөвлөгөө гаргажээ. 2019- 2020 онд 18-23 дөрвөн замын уулзварыг хоёр төвшний огтлолцолтой тунелийн систем рүү шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6