Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Image
РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
Image
БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
ГАДААД ХУДАЛДААНЫ НЭГДСЭН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА
Image
Хайрын шүлгийн “Цагаан Уул-2017” наадамд яруу найрагч Э.Гантулга тэргүүллээ
Image
42 мянган оюутан эсэргүүцлийн жагсаал хийнэ
Image
Хайрын баярын бэлэг “I lOVE YOU” тоглолт болно
Image
Путин монгол залууг хүлээн авч уулзахаар болжээ
Image
Онгоцоор нисэхэд авч явах зүйлс
Image
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСНЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛС 50 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРӨНД ОРСОН ГЭВ ҮҮ
Image
Гэгээрсэн гэгддэг Ц.Цэрэнпунцаг гарьд улстөр лүү орохоор “хор найруулан” гэтэж явна
Image
Орон нутгийг зорих иргэдийн анхааралд
Image
Бага дарга У.Хүрэлсүхийн бяр дутаад байна
Image
СҮҮ ҮЙЛДВЭРЛЭГЧ, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ГАРДУУЛЛАА
Image
ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙДИЙН СУУРИЙГ ТАВЬСАН ГАВЖ Н.ЭРДЭНЭПИЛИЙН ТҮҮХЭН ЭХ СУРВАЛЖААР КИНО БҮТЭЭНЭ
Image
“ХҮҮХДИЙГ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ” ҮНДЭСНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ
Image
ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАНА
Image
МИНИЙ ЭХНЭР НАМАЙГ ХУУРЧИХЛАА
Image
Канадын тэтгэлэг зарлагдлаа
Image
“МАНЛАЙЛАГЧ, ЛЕКТОР БОЛГОНО” ГЭЭД ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙГ "АЛЖ" БАЙНА...
Image
БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭВ
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: 19 зорчигчтой автобус гулгаж замын хажуу руу хазайж зогсчээ
Image
ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ 10000 ХҮН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙНЭ
Image
СУДЛААЧ Ч.ЭРДЭНЭ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ БОЛЛОО
Image
Сурагчид монгол хэлний шалгалт заавал өгнө, бүртгэлийн хураамж төлөхгүй
Image
ҮДЭШ БОЛОХООР ЦУСАН УЛААН ӨНГӨТЭЙ БОЛДОГ ГОЛ
Image
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭНИЙ ҮГС
Image
МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБОО АЗИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
Image
Зам тээвэр, хөгжлийн яамны удирдлагуудыг ажлаас нь чөлөөллөө
Image
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТҮР СААТУУЛАХ БАЙР АЖИЛЛУУЛАХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООЖЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
ДУУЧИН Б.ХАЛИУНЫГ ДИМАШ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ
Image
“ГЭР БҮЛИЙН ОРЧИНД СУРГУУЛЬД БЭЛТГЭХ” ХӨТӨЛБӨРТ 30 СУМЫН 3800 ХҮҮХДИЙГ ХАМРУУЛЖЭЭ
Image
Image

МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙГ БҮҮ БАСАМЖИЛ. БҮҮ ШАНТААЖИЛ, БҮҮ ШАЛДАЛ

/Сэтгүүл зүй шалдан байна уу?/ Миеэгомбын Энхболдод хаяглав (шүүмж)

Мартах, мартагдах, мартагнах, мартуулахын манан хөшиг, шалтаг шалтгаан, шаналал зовлонгийн шалгуур босго нь өөр юу ч бус гагц цаг хугацаа мөн ажээ. Цаг хугацааг царцааж, цадиг түүх болгон цагаан цааснаа хар бэхээр барлан үлдээдэг нь бас өөр юу ч бус сонин хэвлэл мөн ажаам. Энэ цагийн хөлийн мөр, гарын аяс, үнэн үг, үйл явдлын товчоон, баримт сэлт тэргүүтийг товлон харах, тоймлон дүгнэх боломж гагц сонин хэвлэлд түлхүү байдаг нь юутай завшаан гэлтэй.
Оны эхэнд санагдана, сэтгүүл зүйн нэрт эрдэмтэн Т.Баасансүрэнгийн шинжлэлт бичлэгийн төрлөөр бичсэн “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж” хэмээх тойм өгүүллийг тогтож харж талархан уншаад л өнгөрсөн. Харин энэ сарын эхэнд сэтгүүлч Т.Баасансүрэнгийн “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй”, Г.Жамъянгийн “Улс төрчид Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид рүү дайрч эхэллээ” зэрэг ярилцлагаас мөнөөх миний тамшаалан уншсан талархалт өгүүлэлийг бичсэн сэтгүүлчийг шүүхэд өгснийг дуулаад хэрдхийн цочиж хэсэгтээ гайхаж улмаар уг өгүүллийг эргэн уншихад хүрэв. 
“Зууны мэдээ” сонины “Эрдэмтний үг” буланд энэ оны №3, 5 дугаарт бараг гурван нүүр дамнан хэвлэгдсэн энэхүү том хийгээд тойм өгүүлэл нь өдөр тутмын сонинуудын 2017 оны VII-X сарын нийтлэлд хийсэн ажиглалт шинжилгээ билээ. “Сэтгүүл зүй бол нийгмийн маш чухал, юугаар ч сольшгүй институц” гэж бичих дуртай эрдэмтэн Т.Баасансүрэнгийн энэ өгүүлэл “Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрөөд таван сар гаруй хугацаа өнгөрч байна” гэж эхэлж байна. Гарцаагүй анхаарал татсан, бас сургамж, сэргэмж, сөргөмжөөр дүүрэн үйл явдал мөний хувьд Ерөнхийлөгчийн сонгууль нь монголын нэр нөлөө бүхий өдөр тутмын сонинуудад хэрхэн тусгагдсанд задлан шинжилгээ хийх нь сэтгүүл зүйн эрдэмтэн хүний ерийн л ажлын нэгэн хэм хэмнэл билээ. 
Өөлсөн хүнд босоо Ганбаатар, МАХН-ыг өргөх талруу үе үе хэлбийх зүйл таарах авч өөрөөр “шүүхийн хаалга” татчихмаар гаж буруу зүйлийг олж харсангүй. Тэр нь ч миний анхаарлыг бүр их татаж Т.Баасансүрэнгийн иш татсан өдөр тутмын сонинууд болон тухайн үеийн тандалт судалгаа зэргийг тухайлан сөхөж эх сурвалжуудыг хөөн судлахад хүрэв. Улс төрч М.Энхболдын уурыг хүргэсэн байж мэдэх хэдэн өгүүлбэрийг онцолж эх сурвалжуудтай нь тулган үзэхэд дараах хэв байдал, хэлбэр дүрс, ажиглалт дүгнэлт нотолгоожиж байна.

Нэг.

Т.Баасансүрэн өгүүлэлдээ “МАН-ын удирдлагууд түүний дотор намын дарга Миеэгомбын Энхболд өөрөө хүн амын доторхи санаа бодлын илэрхийллийг үл тоомсорлож, янз бүрийн эрдэм шинжилгээний байгууллагуудаас гаргасан социологийн судалгаанд ямар ч ач холбогдол өгөлгүйгээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амин хувийн явцуу эрх ашгаа урьтал болгож, өрсөлдөх боломжийг бусдад олголгүйгээр шууд намын даргаараа түрий барин эрх мэдэлдээ дулдуйдан нэр дэвшсэн нь “өөрөө өөрийгөө оршуулах авсны нүхийг урьдчилан ухаж зэхсэн”-тэй яг адилхан хачирхалтай бөгөөд эмгэнэлтэй үйл явдал болов” гэжээ. Бодит байдлыг судлаач хатуухан хэлээд авчээ. Тэр нь үнэнд хэр ойрхон байна вэ.

“Сант Марал” сангаас монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар 2017 оны гуравдугаар сарын 10-30-ны өдрүүдэд нийслэл болон зургаан аймгийн 1200 иргэнийг хамруулан хийсэн олон нийтийн санал бодлын шинэ судалгааны дүн анхаарал татлаа. Уг судалгаагаар “Улс төрчдийн рейтинг”-ээр М.Энхболд Улаанбаатар хотод эхний 10 хүнд багтсангүй. Архангай, Дорноговь, Хэнтий, Завхан аймагт бараа сураггүй, харин Төв аймагт нэгд, Өвөрхангай аймагт дөрөвт эрэмбэлэгджээ. “Та энэ оны сонгуулиар хэнийг ерөнхийлөгч болоосой гэж хүсч байна” гэсэн асуултад М.Энхболд Улаанбаатарт IX, хөдөө III, нийт дүнгээрээ IV байрт орсон байна. Саяын асуултыг намын гишүүд дэмжигчдийн дунд тавихад М.Энхболд МАН-д II орж бусад нам болон нас бусчуудаас дэмжлэг огт авсангүй. Түүнийг судалгаанд хамрагсадын эрэгтэйчүүдийн 6,8 хувь дэмжсэн бол эмэгтэйчүүдээс огт дэмжсэнгүй. Судалгаанд оролцогчдын 18-24 насныхны 5,4 хувь, 25-29 насныхны 6 хувь, 30-39 насныхны 4,8 хувь, 40-49 насныхны 6,2 хувь, 50-59 насныхны 7 хувь, 60-аас дээш насныхны 13,8 хувь нь буюу нийт оролцогчдын 7 хувь нь дэмжсэн байна. Энэ нь нэр дэвших магадлалтай хүмүүсийн III жагсаж байна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн энэхүү судалгааны дүн хоёр харьцангуй ойролцоо байгаа нь Т.Баасансүрэнгийн дээрх хатуухан дүгнэлт бодитой байсан нь тодорхой байна. 
Өдөр тутмын сонинуудад бас ийнхүү бичсэн байх юм. Жишээ нь Х.Уянга “Намын дарга М.Энхболд рейтинг нь муу байгаагаа мэдсээр байж улангасан зүтгэж, шунан чичирсээр нэр дэвшсэн. Түүнийг тойрон хүрээлэгчдийн болчимгүй үйлдэл намын нэр хүндийг шороотой хутгаж, нэг сонгуульд хоёр удаа ялагдахад нэрмээс боллоо” /”Өнөөдөр” 2017.№162/, Н.Дэмбэрэл “Цаг үеэ ойлгоогүй МАН-ын Удирдах зөвлөл буруу шийдвэр гаргасны гор саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч дүнгээ авлаа” /”Өдрийн сонин” 2017.№191/ гэх мэтээр бичиж, ярьсан байна.
Энэ мэт жишээ нь М.Энхболд намын даргын эрх мэдлээ ашиглан нэр дэвшсэн нь “өөрөө өөрийгөө оршуулах авсны нүхийг урьдчилан ухаж зэхсэн”-тэй яг адилхан хачирхалтай бөгөөд эмгэнэлтэй үйл явдал болов” гэх дүгнэлт хийхэд хүргэсэн нь эргэлзээгүй.

Хоёр.

Т.Баасансүрэн өгүүлэлдээ “МАН-ын Удирдах зөвлөл, намын дарга М.Энхболд өөрөө...намын ...бүтэц бүрэлдэхүүн, гишүүд дэмжигчиддээ найдахын хамт өөрт байгаа асар их хөрөнгө мөнгөний хүчинд шууд дулдуйдсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ба АН удьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй тийм их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан нь үүнийг нотолно” гэжээ. Энд буй “хэзээ ч байгаагүй их мөнгө” гэх үг түүнийг цочирдуулсан байх. 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Манайхан намын бүтэц, мөнгөний хүчин зүйлд илүү ач холбогдол өгөөд ард олны итгэл хүлээх гэдэг хүний хүчин зүйлийг үл тоосноос ийм үр дүн гарлаа гэж болно. Одоо МАН нь олон нийтийн нам болж шинэчлэгдэх хэрэгтэй. Түүнээс биш олигархиуд ба оффшорчдын хоргодох газар байж болохгүй” /”Өдрийн сонин” 2017.№155/ гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Сонгуульд ялагдсан үндсэн шалтгаан бол УИХ-ын даргаар М.Энхболд дарга өөрөө ажиллахаар шийдсэн явдал. 65 суудалтай энэ том намын итгэл найдварыг М.Энхболд дарга өөрөө Ерөнхий сайд болж хариулах ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрөөд хаваржаандаа буугаагүй байж намаржаандаа буух тухай өөрөө л бодсон. Түүнээс болж томилгоон дээр алдаа гарсан” /”Үндэсний шуудан” /2017.№163/
Өөрийн намын нь залуу лидерүүдийн энэ үнэлэлт дүгнэлтээс эрдэмтэн Т.Баасансүрэн огт зөрсөнгүй. Тиймээс түүнийг буруутгахаасаа өмнө УИХ-ын гишүүдийнхээ бодит үнэнийг тодорхойлсон сануулгад дүгнэлт хиймээр санагдана.

Гурав.

Т.Баасансүрэн өгүүлэлдээ “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, МАН-д хуримтлагдаж булагнасан идээ бээрийг гадагшлуулсан гэж хэлж болно. Энэ нам бат цул эв нэгдэлтэй, дотроо фракц бүлэглэл байхгүй хэмээх үлгэрийг үгүй болгож таягдан хаяв. Өнгөц шалтаг шалтгаан нь 60 тэрбумын болоод Ерөнхий сайд, Шадар сайд хоёр биесийг чагнасан, тагнасан гэх үйл явдал” гэжээ.
Энэ сэдвээр Б.Дамдин-Очир “Ер нь энэ хар хүчиний оролцохгүй, гар хөлөө дүрэхгүй юм гэж үгүй. Тэднийг бат бөх холбож байдаг “гагнаас”-ууд бий. Гурвалыг нэгтгэж байгаа хүчин зүйлийн цаана уул уурхай байхгүй гэж хэн ч хэлж чадахгүй” /”Зууны мэдээ” 2017 №173/, Л.Хашчулуун “Өнөөдөр УИХ-д МАН 65 гишүүнтнй байна. Үүнээс лавтай 30 орчим нь М.Энхболдын нөлөөнөөс гарахгүй” /”Өдрийн сонин” 2017.№176/, Э.Энхболд “МАН-ынхны албан тушаалын төлөөх тэмцэл нь намаа хагалж мэднэ. МАХ доторх албан тушаалын хэнээ тогооноосоо халив” /”Өдрийн сонин” 2017.№168/, Б.Өнөртогтох “Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан шалтгаан өнгөн дээрээ концессын мөнгө, 60 тэрбумаар төрийн албыг наймаалцсан шалтгаан боловч, цаад талдаа өнөөх л “элсний 13” бүлгийн эхлүүлж байсан хотын фракцийг зайлуулах ажиллагаа байлаа” /”Монголын мэдээ” 2017.№167/ гэх зэргээр амтай бүхэн нь шагшиж, аатай бүхэн нь шаагиж байжээ. 
Тэр дунд “МАН-ын 60 тэрбумын 90 минутын бичлэгийн бүрэн тэмдэглэл “ нийтлэгдсэн нь онцгой сонирхол татах бөгөөд түүнд “Үхтэл нь айлгах, чичрүүлж байгаад ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд нам дотор албан бус фракц бий. Энэ хүрээлэлд байгаа хамгийн хүчтэй ноёрхлыг эвийг нь олоод аажуухан унагаах боломж байна. Эсвэл үг сонсдог, шууд хэлэхэд ойлгодог болгох хэрэгтэй. Шууд “хөлийг нь тасалсан аалз” шиг болгомоор байна” /”Зууны мэдээ” 2017.№153/ гэснээс үзэхэд судлаачийн үг сувс байсангүй бололтой.

Дөрөв.

Т.Баасансүрэн өгүүлэлдээ “Сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр М.Энхболдоос хэдэн зуу, мянган иргэнд тарааж гарын салаагаар урсгасан 50,100,200 мянган төгрөг хахууль биш байжээ гэж хэлж бичих болов” гэсэн байна.
Энэ сэдвээр С.Ганбаатар “АН, МАН-ын хоёр нэр дэвшигч ямар их мөнгө хаяваа, Ерөнхийлөгчийн сонгуулиар. Зарим хэвлэлд 200-300 тэрбум төгрөг зарцуулсан гэж бичсэн байна” /”Үндэсний шуудан” 2017.№178/, Эрдэнэбат “Уул уурхайн хууль бус мөнгөнөөс эхлэлтэйгээр монголын ард түмний саналыг мөнгөөр худалдаж авдаг явдал руу шилжсэн” /”Өдрийн сонин” 2017.№222/, Л.Оюун-Эрдэнэ “Би арав гаруй жил улс төрийн ертөнцөд идэвхтэй амьдарч байна. Ийм их хэмжээний хөрөнгө санхүү, цаг хугацаа зарцуулсан сонууль мэдэхгүй юм” /”Үндэсний шуудан” 2017.№163/, Э.Эрдэнэжамъян “Сонгуулийн сүүлийн мөчид ямархуу луйвар болсныг олон түмэн мэдэж байгаа учраас би нуршаад яахав. Хичнээн ч тэрбум төгрөг тараав. Нэг аймагт тараасан мөнгө л гэхэд тэрбумаар хэмжигдлээ” /”Зууны мэдээ” 2017.№139/, М.Мөнхцэцэг “60 тэрбум зөвхөн хотынх. Орон даяар ямар юм болж байгаа бол. Саяын сонгуулийг харлаа. Асар хүч тэнцвэргүй тулаан болсон. Эрх мэдэл нөгөө талд байсан. Асар их мөнгө цацсан” /”Өдрийн сонин” 2017.№171/ гэх зэргээр ярьсан байх юм.
Тэр ч байтугай “МАН-ын 60 тэрбумын 90 минутын бичлэгийн бүрэн тэмдэглэл“-д М.Энхболд “2012 оны сонгуульд би тэдэн төгрөг өгсөн, тэр мөнгө хаашаа орсон бэ. Би намын байрны гадаа ирээд, тэрэнд нэг цүнхтэй өгөөд оруулсан. Чи тэр мөнгийг нь яасан юм бэ, чи тэр мөнгийг нь түүсэн юм уу гэхээр царай нь барайгаад ирдэг” гэж хэлж байгаа нь дүр, дуу хоолойтойгоо буусан тухай бичжээ. Нүцгэн үнэнийг нуух тусам нуухтдаг нь энэ болой.

Тав.

Т.Баасансүрэн өгүүлэлдээ “60 тэрбумын хэрэг явдал, оффшор дансны луйвар булхай, Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойрон дахь яриа сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөв. 60 тэрбумаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хайнаа хэрхэн яаж хагалахыг ард түмэн анхааралтайгаар ажиглан харж байна” гэжээ.
Энэ сэдвээр Э.Эрдэнэжамъян “өнгөрсөн жил манай намаас гаргаж тавьсан 60 тэрбум төгрөгийн асуудал сонгуулийн гол сэдвийн нэг байлаа. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга олон улсын шинжээчдээр дүгнэлт гаргуулж эвлүүлэг биш гэдгийг зарласан. УИХ-ын дарга М.Энхболд үгүй гэж гүрийсэн. Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр 60 тэрбумын асуудал дээр хайнаа хагалж таарах нь. Яг хэн нь худлаа ярьж, яриулав гэдгээ ард түмэнд хэлэх ёстой” /”Зууны мэдээ” 2017.№139/, У.Хүрэлсүх “Одоо харин та нарын бүрдүүлсэн 60 тэрбумын авлагын гав гинжийг таслах цаг болжээ. Хууль хяналтын байгууллагыг ийм байдлаар улс төржүүлэхээ боль. М.Энхболдоо, чи одоо ажлаа өг. Чамд УИХ-ын дарга, МАН-ын дарга байх ёс суртахууны эрх байхгүй” /”Зууны мэдээ” 2017.№160/, Б.Дамба-Очир “Олон түмний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргээд байгаа төрийн албыг зарж 60 тэрбумыг босгох өнөөх бичлэгийн гол дүр нь МАН-ын дарга байсан” /”Зууны мэдээ” 2017.№163/ гэх зэргээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлжээ. Үүнээс өөр нотолгоо гэж юу байхсан билээ.

Зургаа.

Т.Баасансүрэн өгүүлэлдээ “Хэрэв МАН-ын дарга М.Энхболд нэр дэвшиж Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал тэр өнөөгийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг залгамжлагчаараа томилох өндөр магадлалтай. Өөрөөр хэлбэл түүнийг МАН-ын дарга болгож ар талаа баталгаажуулна” гэжээ.
Энэ сэдвээр Н.Алтанхуяг “Бүх шатандаа хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг болсон. Ялангуяа УИХ, Засгийн газраас цөөхөн хүний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг болоод удсан. Амин хувиа бодсон бүлэглэлийн засаглал сүүлдээ ялзрал болж нуран унадагийг яг энэ цаг мөчид харж байна” /”Өнөөдөр” 2017.№236/, Б.Дамдин-Очир “Энэ Засгийн газар огцорно гэдэг Ж.Эрдэнэбатын гэхээсээ М.Энхболдын эрх ашгийг илүү хөндөнө. УИХ-ын дарга М.Энхболд илүүтэй эмзэглэн хөндүүрлэж байгаа” /”Зууны мэдээ” 2017.№140/, А.Амина “Төрийн эрхэнд он удаан жил суух, улсын хөрөнгө, байгалийн баялгийн “өрөм”-ийг хувааж идэх хүсэлтэй цөөн хүн нам дамнасан бүлэглэл үүсгэж, хулгай, луйврын аргаар төрийн эрхийг нэгэндээ шилжүүлэн, нам хэмээх институцийг алга болгох оролдлого хийж байна” /”Өнөөдөр” 2017.№234/ гэх зэргээр ярилцлага, бичвэр цуварна.
Энэ мэтээр тайлбар зах хязгааргүй хөвөрнө. Хачирхалтай нь урд өмнө сонинд хэвлэгдсэн баримтуудыг нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж “чимээгүй орхидос” болгох атлаа түүнээс түүвэрлэн тоймлосон эрдэм судлалын ажлыг ажиглалт шинжилгээ гэхээсээ алдаа оноо, аваа өгөөний өгөөш мэтээр сэрдхийн эмзэглэж сэтгүүлчийг намнах ажиллагааг хурайлан эхлүүлж хууль хяналтын байгууллагаар далайлгаж байгаа нь чөлөөт хэвлэлийн наад захын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Энэ бол оюуны гэмт халдлага юм. Тиймээс Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян энэхүү хэрэг явдлыг “Сэтгүүл зүй, сэтгүүлчид рүү халдаж байгаа зохион байгуулалттай багийн толгойд М.Энхболд гэдэг хүн байгаа. Уг нь бол УИХ-ын дарга. Гэтэл манай салбар руу чулуу шидээд сууж байна” гэсэн нь үнэний хувьтай билээ. 
Алив юмыг хэн нэгэн мартаж болно. Харин нийгмийн ой санамж хэзээ ч мартахгүй. Тэр тусмаа халтар хултар хэдэн сонинд маань нийтлэгдсэн бүхэн цаг хугацааны цадиг түүхийг гэрчлэн үеийн үед “үгэлсээр” байх болно.
Монголын сэтгүүл зүйн онол, түүхийн олон зангилаа асуудлыг тайлж шастир түүхийг хойч үедээ ботилон үлдээж, сургалт судалгааны арвин баялаг өв санг бүрүүлсэн эрдэмтний нэг бол Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Тугалхүүгийн Баасансүрэн билээ. Түүний бичсэн “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж” хэмээх тойм өгүүлэл нь өнөөгийн сэтгүүл зүйг үнэ цэнтэй болгож буй эрдэм судлалын дорвитой бүтээл болсныг тэмдэглэж байна.
Улс төрчид өө, монголын сэтгүүл зүйг бүү басамжил, бүү шантаажил, бүү шалдал. УИХ-ын дарга М.Энхболд оо, чөлөөт хэвлэл рүү бүү дайр, бүү эмзэглэ, харин ухаар, уужуу тайван ханд. Нийгмийн сэтгэл зүй нэг долгилчихвол цунами л гэсэн үг. 
Сэтгүүл зүй шалдан байна уу? Т.Баасансүрэнгийн энэхүү ажиглалт шинжилгээ бүхий шинжлэлт өгүүлэл энэ асуултад үгүй гэсэн хариулт өгч байна.

Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ Ү. Хүрэлбаатар

2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр

СЭТГЭГДЭЛ

Comments

  • Image

    12:48:56 202.55.191.130

    энэ сахал хүрэлбаатар, шалз баасансүрэн хоёр ёстой адгийн новшнууд даа. таарсан таар шуудайнууд биенээ өмгөөлөөд л.баасансүрэнг шоронд хатаавал таарна. дандаа ханилж явсан нөхдийнхөө араас хутга шаана. сү.батболдыг яалаа даа.одоо энхболдыг унасан дээр нь дэвсэлж байна. хүний мөсгүй адгийн шаар. ганчимэг мэтийн нэр алдарт дуртай лалруудаар өөрийгөө магтуулж байдаг өмхий хүүр дээ.


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6