Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ГУРВАН НАСТАЙ ОХИНОО ДАГУУЛАН АРХИДЖЭЭ
Image
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЭЭ
Image
ДЭЛХИЙН ЭНТЭЙ УУРХАЙН ДЭРГЭДЭХ ДЭНДҮҮ ТАРЧИГХАН ХАНБОГДЫН МАЛЧИД
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
Ч.ХҮРЭЛБААТАР: ДАРАА НЬ БИЧИГ ӨГСӨН ГИШҮҮД, ТЭГЭЭД КОНЦЕСС, ТЕНДЕР ОРЖ ИРНЭ
Image
ГХЯ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
Image
ВИНОД АХУЖА: МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 11-13 ГРАДУС ДУЛААН
Image
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН АХЛАХ ИНЖЕНЕР С.СҮХТУЯА БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ ДАРАМТАЛДАГ УУ?
Image
ШУУРХАЙ: ЭРҮҮГИЙН ЦАГДААГААС “БОСОО ХӨХ МОНГОЛ”-ЫН БАЙРАНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
Image
"14 ХҮНИЙГ ХАЛЖ “АЧТАН”-ГААС 10 ХҮН АВСАН"
Image
БАЛЖИННЯМ, ДАШНЯМ ДАВХАЦСАН ЭНЭ ӨДӨР 48 ХОС ГАЛ ГОЛОМТОО БАДРААЛАА
Image
Х.МАНДАХБАЯР: МӨНГӨГҮЙ БАЙГАА НЬ СЭТГҮҮЛЧ ХУДАЛДАГДАХ ЭРСДЭЛИЙГ ӨСГӨӨД БАЙНА
Image
"ХАРАНГА" ХАМТЛАГИЙН Ц.ЧУЛУУНБАТАД ТОХИОЛДОЖ БАЙСАН ТҮҮХ
Image
БХБ-ЫН ДЭД САЙД Б.МӨНХБААТАР ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД ЦАХИЛГААН ХАЛААЛТАД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
Image
“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, БЗДХ-ААС СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 29-НД БОЛНО
Image
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН БАЙДЛААР 78.3 МЯНГАН ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ, 10.3 МЯНГАН ХҮН БАРИВЧЛАГДСАН БАЙНА
Image
ХУРИМЫН БӨГЖИЙГ ХААН БУГУЙВЧ, ХАТАН СҮЙХ ГЭЖ НЭРЛЭСНИЙ УЧИР
Image
“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Image
БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ОРОН СУУЦАНД ОРХИХ БОЛ ЯДАЖ ЦОНХНЫ БАРИУЛЫГ АВЧИХ ХЭРЭГТЭЙ
Image
ИРЭХ САРЫН 4-НД ШАХМАЛ ТҮЛШНИЙ АСУУДЛААР ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ХИЙХЭЭР ТОВЛОЛОО
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРГИЙН 220 МЯНГАН ӨРХӨД ХҮРГЭЛЭЭ
Image
ЭРХ БАРИГЧИД ТӨСВИЙГ ТЭНЦВЭРГҮЙ ХУВААРИЛАХААР ЗЭХЖЭЭ
Image
ХУВЬСАХ ЗАРДЛЫН БИЗНЕС: ТЭРБУМЫН АШИГТАЙ ХУВИЙН СУРГУУЛИЙН ЭЗЭДТЭЙ ТАНИЛЦ
Image
ВИЗИЙН ХУГАЦАА ХЭТРҮҮЛСЭН НИГЕРИА УЛСЫН ТАМИРЧДЫГ АЛБАДАН ГАРГАЛАА
Image
"УТАА, АГААРЫН БОХИРДОЛ МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧ БАЙНА. ГЭХДЭЭ ХҮНИЙ АМЬ ЭРСДЭХ ЁСГҮЙ"
Image
С.УРАНСУВДМАА: ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧИЙНХАА ӨМЧИД ХАЛДСАН
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
НИЙЛЭГ УУТЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАЛЖ ЧАДСАНГҮЙ
Image
ШҮҮГЧДЭД ДАГНАСАН ХЭЛБЭРЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦОВ
Image
ХЭРЭГ: 37 НАСТАЙ ИРГЭНИЙГ ЛАМ ХУВЦАСТАЙ НЬ ХЭРЦГИЙГЭЭР АЛСАН БАЙЖЭЭ
Image
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
ЗӨВ ХАНДЛАГАТАЙ БАЙХАД МЭДЛЭГ, ТУРШЛАГА АЯНДАА БИЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ
Image
Д.ДЭЛГЭРНЯМ: ЯЛАГДАЛ ХЭЗЭЭ Ч МАРТАГДДАГГҮЙ
Image
ӨНӨӨДӨР НАМРЫН ДУНД САРЫН ШИНИЙН 17-НЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР
Image
ПАРИСИЙН ДАРЬ ЭХИЙН СҮМИЙГ СЭРГЭЭХЭД ЧУЛУУЖСАН МОД АШИГЛАНА
Image
С.АМАРСАЙХАН: НИЙСЛЭЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛИЙГ 50-60 ХУВЬД ХҮРГЭНЭ
Image
Ж.МӨНХБАТ: НАМ ТОМИЛГООГ БҮГДИЙГ НЬ МЕССЭЖ, Е-МАЙЛЭЭР АВЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 10-12 ГРАДУС ДУЛААН
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ХУВААРЬ
Image
КАЗАХСТАНЫ ДУУРЬ БҮЖГИЙН ТЕАТР, ҮНДЭСНИЙ МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦАВ
Image
ӨМНӨГОВЬ АЙМАГТ 4.3 МАГНИТУТЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
Image
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 013 ДУГААР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА
Image
ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
“БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-Д АЙЛЧИЛНА
Image
ТТХГ-ын дарга Б.Батсайханд холбогдох 22 сая төгрөгийн хэрэг юу болов?
Image
Бүсгүйчүүд анх танилцсан залуугийнхаа юуг түрүүлж хардаг вэ?
Image
"Женко" Х.Баттулга лааз өшиглөнө
Image
Оросууд Амар мөрний барыг хамгаалахыг уриалан жагсчээ
Image
НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧ 14,000 ЖОЛООЧИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД ОНЦГОЙ АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Image
ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР 40 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
Image
Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг НУУЦ САНАЛ ХУРААЛТААР ШИЙДЭХ ГЭЖ БАЙНА
Image
Хуурамч баримт бичиг ашиглан Монголд 17 жил амьдарсан хятад иргэнийг албадан гаргав
Image
12 настай хүүгээ түрүүвчнээс нь 300 төгрөг авсны төлөө 3 цаг тамлан зовоожээ
Image
ОБЕГ-Т 780 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАРЧЭЭ
Image
Улаанбаатарт 16 хэм дулаан байна
Image
БЗД-ИЙН АХМАДЫН ХОРОО ОЛОН УЛСЫН УЛСЫН ТЭМЦЭЭНД ХОЁРДУГААР БАЙРАНД ОРЖЭЭ
Image
Хөвсгөл нуурын баруун эргээр 40 км авто зам барина
Image
ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ЛИХТЕНШТАЙНЫ ХАНТ УЛСЫН УГСАА ЗАЛГАМЖЛАГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ
Image
АЙМГИЙН АВАРГА ХӨЛ БӨМБӨГЧИД ТОДОРЛОО
Image
СҮХБААТАР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ДОЛООН МЯНГАН МАЛ ХОРОГДЖЭЭ
Image
Хамрын дусаалгын донтуулах “шид”
Image
ХУД-ИЙН 67-Р ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ХҮҮХДҮҮДЭЭС ХУУЛЬ БУСААР МӨНГӨ ТАТЖЭЭ
Image
МОНГОЛЧУУД ЦАГААН САРААР 60 САЯ БУУЗ ИДДЭГ ГЭЖ ОРОСУУД ТООЦЖЭЭ
Image
ЭХ ОРНЫ ХӨРСӨНД БОЛОВСОРСОН ЭРҮҮЛ ХҮНСЭЭ ХУДАЛДАН АВЦГААЯ
Image
Их хэмжээний мөнгөн ус илрүүлжээ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ ШВЕД УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
Дэлхийн банкны шинэ ангиллаар Монгол Улс "дундаас доош орлоготой" орнуудын тоонд орж байна
Image
ӨНӨӨДӨР НАЛАЙХ, БАЯНЗҮРХ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
Image
Иргэний нисэхийнхэн халаагуур бэлэглэх аян эхлүүллээ
Image
Энэ бүтээгдэхүүн нь 35 настай эмэгтэйг ийм болгожээ
Image
“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Image
МАШИНТАЙ МӨРГӨЛДСӨН МОТОЦИКЛИЙН ЭЗЭН НАС БАРЖЭЭ
Image
Image

TOYOTA PRIUS 30 МАШИНД ҮҮСДЭГ НИЙТЛЭГ ГЭМТЭЛ №296

Анхны Prius загвар маань Toyota Corolla машины суурь дээр бүтээгдэж байсан болохоор рам, тулгуур болон явах анги дээр эвдрэл гэмтэл гарах нь бага. Тиймдээ ч манай жолоо ч нар 20 загвар сайн гэж байхад зарим нь 10,11 загварыг магтдаг хүмүүс олон

Хэдий Prius-ын загварыг шинэчлэн сайжруулсан ч платформ өөрчлөгдөөгүй байгааг санаарай тиймээс тулгуур эд ангийн эвдрэл нь бараг ялгаагүй байдаг. Corolla, Prius унаж байгаа жолооч нар төдийлөн машиндаа засвар үйлчилгээ хийгээд байдаггүй. Хийгээд байдаггүй гэдэг нь маш сайн гэсэн утгаар илэрхийлэгдэнэ. Ер нь таван бул солих, амортизатор солихоос өөр засвар хийлгэхгүй. Километр бүрд нь тос масло, агаар шүүр солих зэрэг хугацаат техник үйлчилгээг хийхэд болно

Prius загварын машин манай улсад орж ирээд бидний амьдралд олон сайн өөрчлөлт өгснийг энд бичээд барахгүй байх. Хайбрид машин учир дээр үеийн машинтай харьцуулахгүй. Жишээ нь: бензин мотор унтарсан үед тоормосны ажиллагаа хэвийн байлгах үүднээс жижиг цахилгаан мотороор тоормосны шингэнийг дугуйнд шахдаг. Энэ мэтээр Prius машины технологийн өөрчлөлтийг зайлшгүй мэдэх, нийтлэг гардаг эвдрэлээс дурдахад буруудахгүй.

Мэдэж байхад илүүдэхгүйг жагсаавал

Хянах самбар дээрх ойлгомжгүй дүрс

Голын дэлгэц самбараас зөв мэдээлэл авах

Цахилгаан мотор, өндөр хүчдэлийн батарей

Смарт түлхүүр, хамгаалалт

Цахилгаан руль

Prius загварт олон гардаг эвдрэлээс

HID гэрэл шатах

Цахилгаан моторын усны насос шатах

Амортизатор, түүний таваг гэмтэх

Моторын гинж хахирч дуу гаргах

Тос шалтгаангүйгээр багасах

Рулийн гол тачигнаж дуу гаргах гэх мэт эвдрэл манай жолооч нарт тулгардаг байна

Хянах самбарын анхааруулга гэрэл

Prius энгийн машинаас нэмэлтээр хэд хэдэн анхааруулах гэрэл хийгдсэн байдаг. Хянах самбараас гадна голын дэлгэц дээрээ машины үзүүлэлтийг илэрхийлсэн ойлгомжтой мэдээлэл өгдөг нь хэрэглэгч бидэнд тааламжтай байдгийг нуугаад юу нь. За гол сэдэвтээ оръё

Хэрэв таны машин хэвийн явж байвал хянах самбар дээр ямар ч анхааруулах гэрэл асахгүй бол бүгд номоороо явж байна гэж ойлгоорой. Prius машин нарийн мэдрэмжтэй, мэдрэгчүүд олон тул хэдийд ч ямар нэгэн доорх анхааруулах гэрэл асаж магад

Голын дэлгэц самбараас зөв мэдээлэл авах

Дэлгэцээс жолоодлогын явцад цахилгаан болон механик энерги хааш шилжиж байгааг харж, өндөр хүчдэлийн батарей цэнэгтэй үгүй харж чаддаг. Мөн шатахуун зарцуулалтын хэмжээг сүүлийн 30 минутын байдлаар харж чаддагаараа жолоодлогоо удирдах бүрэн боломжтой

Хааз өгөөд шууд тоормос гишгэж яваад байвал энгийн машин шиг 100 км-т 10 л шатахуун зарцуулна. Япон инженерүүд эко жолоодлого буюу шатахуун бага зарцуулах аргачлал заасан байдаг. Үүнийг туршиж үзээд байнга хэвшүүлбэл таны машин 100 км-т 4,5 л шатахуун зарцуулах болно

ЭКО ЖОЛООДЛОГО

Тогтмол хурдаар явах хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд та 60 км/цагийн хурдтай явъя гэвэл хаазыг аажим өгч хурд 60 км/цаг болох үед хаазнаас хөлийг авч дахин хааз дээр гишгэж хурдыг нэг түвшинд барина.

Өөрөөр хэлбэл хаазыг түгжинэ. Хэрэв хурдыг бууруулах бол шууд тоормос гишгэж машиныг зогсоож болохгүй харин өөрөөр нь өнхрүүлэх замаар зогсооно. Мэдээж тоормос гишгэж зогсоохдоо бага хүчээр (огцом зогсоохгүй) зогсоогоорой. Эргэлт, хурд сааруулагч, гэрлэн дохио ойртох үед эртнээс өөрөөр нь өнхрүүлж байгаарай

Шинэ, хуучингүй туршлагатай жолооч бидэнд ухрах үйлдэл хийхэд анхаарал их шаарддаг шүү дээ. Үүнд голын дэлгэц бас л тус болохоос гадна автоматаар 2 төрлийн ухрах үйлдэл хийж танд тус болдог байгаа. Давхар гар утсыг дэлгэцтэй холбосноор жолоочийн анхаарлыг сарниулах нь бага

Цахилгаан мотор, өндөр хүчдэлийн батарей

Инвертэр гэж ид шидтэй цахилгаан моторыг Prius-д суурилуулснаар онцлог. Энэ нь механик энергийг цахилгаан, цахилгаан энергийг механик энерги болгож чаддаг нэгэн төрлийн мотор юм. Бид бензин мотороо анхаарч тос тослогоо хийдэгтэй адил уг моторт анхаарч байх хэрэгтэй. Анхаарах зүйл нь хөргөлтийн шингэн. Түүний түвшин хэмжээг анхаарахаас гадна дотор талдаа зэврэлт өгөхөөс хамгаалж тогтмол солих хэрэгтэй

Prius эзэмшигч бид өндөр хүчдэлийн батарейн талаар анхан шатны ойлголттой байх хэрэгтэй. 288 вольтын батарей нь олон жижиг батарейг нийлүүлж хийсэн батарейнууд байдаг. Хэрэглээний явцад тэдгээрээс аль нэг нь муудах, цэнэгээ барихдаа муу болох үед бусдадаа өвчин тараадаг сул талтай

Toyota үйлдвэр 288 вольтын батарейндаа 10 жилийн баталгаа олгосон байдаг. 10 жилдээ уг батарей оролдуулахгүй, харин манайд нөхцөлд батарей суух асуудал гараад байгаа шалтгаан нь аргагүй биз. Аль хэдийн 10 жил болохоос өөр шалтгаан нь гадаад орчин. Хүйтэн нөхцөлд ямар ч батарейн үзүүлэлт буурдаг. Бид өвөлдөө машинаа дулаан орчинд байлгаваас түүний насжилт уртасна. Санаагаар бол өвөлдөө том батарейгаа дулаалаад зундаа авч байвал. Даанч болохгүй байх шалтгаан нь тогтмол гүйдэлд хүн цохиулбал шууд аминд хүрдэг аюултай. Ямар нэгэн байдлаар батарейтай ойртох бол зузаан резин бээлийтэй ажиллах хэрэгтэй. Хамгийн түрүүнд аваарын түгжээг салгаж хэлхээг салгах хэрэгтэй

Смарт түлхүүр, хамгаалалт

Зэрэглэлээсээ хамаарч зарим нь смарт түлхүүртэй байдаг. Ямар ч түлхүүртэй байсан ч хаалгаа удирдлагаар онгойлгоно. Смарт нь бүүр амар. Түлхүүрийн шүд элэгдэх нь ховор. Манай нөхцөлд нэмэлтээр дохиолол суурилуулмаар юм байна лээ. Хэдий удирдлагаар онгойлгож цоожлох чадалтай ч халдлага болох үед хулгайчийг үргээх сигнал дуу байхгүй нь сул тал юм. Монголд байгаа Prius-уудыг дохиололтой болгохгүй бол халдлагад ихээр өртөж байгааг Цагдаа нар байнга сануулж байсан

Удирдлагад жижиг зай байдаг. Түүнийг сайн чанарын зайгаар сольж байхгүй бол Хятад зай 3 сар болоод солиулах нь элбэг. Prius 20 загварт CR2030, Prius 30–д CR1632 хэмжээтэй зай ордог байгаа.

Цахилгаан руль

Prius 10 загвараас рулийн голд түчигнэсэн дуу гардаг сул талтай болсон. Энэ нь зөвхөн шороо замд илэрдэг. Энэ алдаа дараа дараагийн загварт байсаар байгаа. Гэхдээ үүнийг бүх машинд гэж ойлгож болохгүй. Их гүйлттэй машинд илэрдэг бөгөөд задлаад үзэхлээр рулийн хөндлөн аппарат байх хэдрэг араа голтойгоо харьцахдаа зай завсартай болсноос болдог. Хэрэглээний явцад арааны шүд элэгдэж дээрх согог гардаг. Түүнийг өөр аппаратаар сольж хэвийн болдог байгаа

Мөн цахилгаан рульд хүч хэмжигч байдаг. Энэ нь жолооч баруун дарж байна уу үгүйг хэмжих зориулалттай. Бас л хэрэглээний явцад тэр мэдрэгч бохирдож рулийг хатуу болгодог байгаа.

Toyota 30 загвараа дахин дуудаж засварласан

2010 онд Toyota үйлдвэр 30 загвараас эргэн татан авч засварлаж байсныг та бүгд санаж байна уу? Тийм ээ. Энэ нь зөвхөн Америкийн зах зээлд борлуулагдсан зөв талдаа рультэй Prius юм. Гол асуудал нь шалавч уртайгаас болж хаазийг тултал өгөх үед хааз буцахгүйгээр тээглэж, машины хурд нэмэгдэж тоормос өгсөн ч зогсоож чадахгүй байсныг засварласан байдаг

Буруу рультэй Японоос ирсэн Prius 30-д ийм алдаа илрээгүй тул бид санаа зовохгүй машинаа хаазлаж болно

HID гэрэл шатах

Он залуу загварууд бүгд HID гэрэлтэйгээр үйлдвэрээс гардаг байгаа. Мөнхийн юм байхгүй хойно гэрэл асаж байгаад гэрлийн өнгө өөрчлөгдөөд унтарна. Дахин унтрааж асаахаар хэсэг асаж байгаад унтарна. Ихэвчлэн ламп нь шатсанаас тэгдэг байгаа. Давхар өсгөгчийг шалгахад буруудахгүй

Өсгөгч шатахлаар бас тэгдэг байгаа. Шалгахдаа гэрлийг асаалттай шалгаж болохгүй учир нь хувьсах гүйдлийн, маш өндөр 30,000 вольтоор ажилладаг байгаа. Резин бээлий өмсөөрэй гэж зөвлөе.

Цахилгаан моторын усны насос шатах: нөгөө цахилгаан мотор маань хөргөлтийн шингэнтэйг дээр дурдаж байсан. Тэр шингэнийг цахилгаан насосоор эргэлтэд оруулдаг бөгөөд манайд солиулах нь олонтаа. Эвдрэх хэд хэдэн шалтгаантай

Японоос дөнгөж орж ирсэн машины хөргөлтийн шингэн бага температурт царцдаг. Ингэснээр насос хий ажиллаж эвдэрдэг. Учир нь насос ажиллаж сэнс эргүүлэхээр мөсөнд гацаж гэмтэнэ

Хөргөлтийн шингэн бага үед насос хий хоосон ажиллаж гэмтэнэ

Хэрэглээний явцад өөрөө гэмтэх. Их халуунд насосын ажиллах хугацаа ихэссэнээр элэгдэлд орж гэмтэнэ

Prius 30-н бензин мотор цахилгаанаар ажилладаг насостой хийгдсэн байгаа. 20,11 загвар механик насостой. Өөрөөр хэлбэл Prius 30 хөргөлтийн шингэний цахилгаан насос хоёр байдаг. Тиймээс дээрх гэмтэл гарч болзошгүйг анхаараарай

Амортизатор, түүний таваг гэмтэх

Манай замын нөхцөл хүнд тул Prius-уудад жаахан халгаатай. Ихэнх жолооч нар машинаа өндөрлөдөг. Амортизаторын дээр өндөрлөгч хийж болох ч түүний насжилтыг богиносгодог сул талтай. Нүх ховил дээр гарах үед амортизаторын жийлт, суултын хүч нэмэгддэг мөн рам их биед цав гаргаж болзошгүй. Энэ тал дээр анхаараад бартааг аажим давахад, машинаа өндөрлөсний ач тус зөндөө

Хэрэглээний явцад амортизатор угаас муудаад солих бүрдээ урд амортизаторын дээд тавгийг сольж байгаарай. Таваг доторх шарик эргэлт хийх үед хархирч дуу гарах тохиолдол байдаг. Мөн зуны улиралд цапны шарик дуу гаргах олон тохиолдоод байгаа. Ус туулснаас шарикны тос угаагдаж онгоц шиг хүрчигнэсэн дуутай болдог

Моторын гинж хахирч дуу гаргах

Prius-ийн бензин мотор ажиллах үедээ ажиллаад цахилгаанаар ажиллах үедээ унтардаг байгаа. Энгийн машинаас бага ажиллаж элэгдэл хорогдолд орох нь бага. Нөгөө талдаа жижиг эзлэхүүнтэй моторын тахир гол олон эргэж гинжинд ачаалал өгч сунгадаг сул талтай. Тиймээс түүний гинжийг 150,000 км тутамд сольж байхыг үйлдвэрлэгчээс зөвлөсөн байдаг. Хэрэв гинж сунаж муудсан бол машинаа өглөөд асаахад хархирсан дуутай болдог. Солих үедээ гинж, чангалагч, араа зэргийг хамтад нь солих хэрэгтэй

Тос шалтгаангүйгээр алга болох

Моторт 0w-20 тос хийвэл хамгийн бага шатахуун зарцуулна гэж гарын авлага ном дээр зөвлөсөн байдаг. Энэ тос нь бусад 5W-30, 10W-30-г бодвол их шингэн. Prius-н моторт шингэн тос хийж байх хэрэгтэй. Учир нь машин асаалттай, READY гээд ассан хэдий ч бензин мотор унтарсан үед тос доош тунасан байдаг. Харин бензин мотор асах үед тос хамгийн хурдан дээш гүйж тослох эд ангиа тослохгүй бол элэгдэлд орно

Манай жолооч нар ийм зэрэглэлтэй тос хийхээр тос амархан ууршаад байна, шалтгаангүйгээр нэмүүлээд байна гэж их ярьдаг. Тос гоожсон, гэмтсэн зүйл байхгүй бол бид ууршиж байна гэж үздэг ташаа ойлголттой байдаг. Мотор дотор тосыг хорогдуулахгүй (тос идүүлэхгүй) байх хуруувч резин, кольц гэсэн хоёр эд анги байдаг бөгөөд тэд муудвал тос нэмүүлээд байдаг

Очлуурыг авч үзэхэд үзүүр хэсгээр их хэмжээний нагар тогтсон шинж тэмдэгтэй байвал даруй хуруувч резинийг солиорой. Мөн дээрхээс гадна PCV клапан бөглөрснөөс болж моторын тосыг сорох хоолой руу оруулаад свэчэг бохирдуулж, тос идүүлэх шалтгаан болдог. Тиймээс шалгаж үзэх хэрэгтэй

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6