Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 53 насандаа хэнз үрийн зулай үнэрлэх гэнэ. Энэ талаар албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүний гэргий О.Байгаль “Интермэд” эмнэлэгт эмчийн хяналтанд орж байгаа юм байна. Хосуудын хувьд энэ 4 дэх хүүхэд нь бөгөөд ихэд нууцалж байгаа гэнэ лээ.
Экс ерөнхий сайдын гэргий О.Байгаль нь нэг үе залуусыг байлдан дагуулсан “Шүтээн” кинонд тоглож, найруулагч И.Нямгаваагийн “Догшин ноён хутагт”, “Газар шороо” кинонд тоглож байсан чамгүй авьяастан нэгэн. Ирээдүйн Ерөнхий сайдтай гэрлэснээр жүжигчний ажлаа орхиж, хувийн бизнестээ анхаарлаа хандуулах болсон түүхтэй.
СЭТГЭГДЭЛ