Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Б.БАТДЭЛГЭР: ЖИЛ БОЛГОН УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 10 ХУВИЙГ ЖДҮХС-Д ХУВААРИЛНА
Image
С.МӨНХБАТ: МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ БОЛ СУДАЛГААНД СУУРИЛСАН БОДЛОГО, ТҮҮНИЙГ ДЭМЖСЭН ТӨР, ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮНШЛЭЛ ЮМ
Image
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА
Image
Н.ОЮУНДАРЬ: СОНГОГЧИД ХҮСВЭЛ УИХ-ЫГ ТАРААХАД АСУУДАЛГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Image
ГАЦУУРТЫН ОРДЫГ ОНИЛОХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ВЭ?
Image
АРДЫН АВЬЯАСТНУУДААС УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДЛАА
Image
УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
Image
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ВЭ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ:
Image
ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИЛАА
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН
Image
СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
Image
ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” ЖИЛИЙН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Image
ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС НЭГ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЖЭЭ
Image
"УЛААН БУУДАЙН УРАМШУУЛЛЫГ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ"
Image
ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Image
“МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ-2019” -Д НИЙСЛЭЛИЙН “АВРАХ АНГИ-105”-ЫНХАН МАНЛАЙЛЛАА
Image
МЖБХ-НЫ ЕРӨНХИЙ ДАСГАЛЖУУЛАГЧААР Х.БОЛДБААТАР АЖИЛЛАНА
Image
АВЛИГЫГ ИЛЧИЛСЭН ХҮНД 10 ХУВИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЖЭЭ
Image
ХУРДНЫ ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НЭЭЖЭЭ
Image
ДӨРВӨН ЭГНЭЭТЭЙ, 477 МЕТР УРТТАЙ ГҮҮРЭН ГАРЦЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
Х.УНДРАМ, Ц.САРУУЛ НАР АНХ УДАА ДАШТ-НД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МУИС "ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС ХХК”-ТАЙ ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН
Image
"УЛААН БУУДАЙН УРАМШУУЛЛЫГ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ"
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЭНЭТХЭГ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Image
НИЙТ ДААТГУУЛАГЧДЫН 40.7 МЯНГА НЬ УУЛ, УУРХАЙ ОЛБОРЛОЛТЫН САЛБАРЫН АЖИЛЛАГСАД БАЙНА
Image
441.9 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВНА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ СУРТАЛЧЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЦАГААНХАДАНД ХОЁР МАШИН, ХОЁР ГЭР ШАТАВ
Image
НЭГДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ЦУСАН СУУЛГАЦ ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ
Image
ТҮҮНД ОДОО Л ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ, ЭС БӨГӨӨС ХОЖИМДОНО
Image
"ГУРВАН БҮДҮҮН” ХАМТЛАГИЙН ДУУЧИН ШАГАЙГ СҮҮЛИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
Image
“ЯЛАГЧДЫН ЦУВАА-УЛААНБААТАР” НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО
Image
ШИНЭ ДАГУУЛ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АНХНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
ХОТЫН ДАРГА АА, УСАНД АВТСАН ИРГЭДЭЭ АВРАХГҮЙ ЮМ УУ
Image
ВИКТОР ТАДАШИ ИТАКҮСҮ: МОНГОЛЧУУД ЯАГААД ХҮЧТЭЙ БАЙДГИЙГ МЭДЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ НАРЫН ЗӨРЧИЛ ИЛРЭВ ҮҮ
Image
200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ГАЗРЫН ДАРГА Ч.АЛТАНХУЯГ
Image
ӨНӨӨДРӨӨС ЗАСГИЙН ГАЗАР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛНА
Image
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ
Image
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭГИЙН АМЖИЛТ ГИННЕСТ БҮРТГЭГДЖЭЭ
Image
2020 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ТОМ ЯЛГАА
Image
УИХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ ЧАДАМЖТАЙ ЮУ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
Д.НОМИН-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ШАТРЫН НОЁН ОРГИЛД ГАРЛАА
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ДУЛААН
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
ОН ГАРСААР ДӨРВӨН ХҮҮХЭД АВТО ЗАМЫН ОСОЛД ӨРТЖЭЭ
Image
КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Image
ХАЙГУУЛААС ОЛБОРЛОЛТОД ШИЛЖИХ ШАТНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАЙНА
Image
Дэлхийн өнцөг бүрт оршин суудаг алдартануудын ХУУЛБАРТАЙ танилц
Image
“СҮЛД” СПОРТ ХОРООНЫ ДАРГААР Н.БАТСУУРИЙГ ТОМИЛЖЭЭ
Image
Жэк Ма компанийхаа ойн баяр дээр Майкл Жэксон болж бүжиглэжээ
Image
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХӨГЖЛИЙН БАНК 700 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ
Image
Япончуудад цаазлагдсан Хубилай хааны элчийн шүлэг
Image
Рианна имижээ өөрчилжээ
Image
ХНХЯ-НААС “АХМАД НАСТНЫГ ТЭТГЭВЭРТ БЭЛТГЭХ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА •
Image
ГОЛД МАШИНАА УГААЖ БАЙГААД УСАНД ОСОЛДЖЭЭ
Image
50.000-тын дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлэх мэдээлэл ор үндэслэлгүй гэв
Image
Б.Тамир: “Зүрхний хилэн” өнөөгийн бидний хилэн
Image
Хүүдээ байр авч өгөхийн тулд 68-тай хөгшин ногоо зарж байна
Image
Б.ЦОГТГЭРЭЛ: Г.БААСАН 9 САЯ ТӨГРӨГӨӨ ТАЙЛАГНА
Image
ХАЛДВАРТ МЕНИНГОКОККТ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ ГАРЛАА
Image
ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 500 ХҮҮХЭД БАЯРЛУУЛАВ
Image
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО
Image
УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ЭНЭ САРД БОЛОХ БӨХИЙН БАРИЛДААНИЙ ТОВ
Image
Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгана
Image
Цагдаагийн алба хаагчийг буутай этгээд сүрдүүлжээ
Image
ШАТАР СОНИРХОГЧДЫН НИЙСЛЭЛИЙН АВАРГЫГ ШАЛГАРУУЛЛАА
Image
ЭЛСЭЛТИЙН БОСГО ОНООГ ӨНГӨРСӨН ОНЫХООР НЬ БАЙЛГАХЫГ БСШУС-ЫН САЙДААС ХҮСЛЭЭ
Image
Эрчүүдэд хамгийн ихээр таалагддаг бэлэгнүүд
Image
Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бодитой бууруулсан олон улсын тэргүүн туршлага Монголын хөрсөнд нутагшина гэдэгт эргэлзэхгүй байна
Image
Эмнэлэгт гарч буй хулгайгаас сэргийлэхийг сануулав
Image
Ч.САЙХАНБИЛЭГ ШҮҮХ ХУРАЛД ЦАХИМААР ОРОЛЦОЖ БАЙНА
Image
Сарын тэмдгийн эдгээр шинж тэмдэгийг хэзээ ч тоолгүй орхиж болохгүй!
Image
АЛБА ХААГЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
Image
Image

ЗАЛИЛАН МЭХЛЭГЧ Ч.БЭЭЖИНХҮҮГ 400 МЯНГАН АМ.ДОЛЛАР АВЧ ИДСЭН БОЛОХЫГ ШҮҮХ САЯХАН НОТЛОВ

Энэ хэрэг явдал анх 2007 онд эхэлжээ. Тэр үед Ч.Бээжинхүү Цэрэндагва гэдэг хүний газрыг ашиглах маягаар өөртөө захиран зарцуулах итгэмжлэл аваад, улмаар Цэрэндагвын газрыг зувчуулж иргэн Б.Лхагвасүрэнд зарахаар болжээ. Тэрхүү газар нь Зайсанд байх 3,3 га газар бөгөөд тухайн үед Зайсан дахь газрууд ид үнэд орж байсан цаг. Нийслэл хотын онцгой бүс гэдгээр Зайсан дахь газар нь Байгаль орчны яамны мэдэлд байдаг юм байна. Цэрэндагвын төрсөн ах Хатанбаатар нь тухайн үед Байгаль орчны яамны зөвлөх байсан бөгөөд мань хүн Зайсанд газар авахдаа дүү Цэрэндагвынхаа нэр дээр авчихжээ. Чухам энэ үед зальт хүүхэн Ч.Бээжинхүү Цэрэндагвын нэр дээр 3,3 га газар байгааг мэдэнгүүтээ шуналын сэтгэл нь оволзож, юуны өмнө Цэрэндагвын тархийг барьж “Наад газрыг чинь би эргэлтэнд оруулъя. Би таньд 50 сая төгрөг олж өгье. Надад харин итгэмжлэл хийгээд өг” гэх мэтээр хошгируулж байгаад аравхан сая төгрөгөөр итгэмжлэл хийлгээд авчихжээ. Цаад Цэрэндагва нь сайдын зөвлөх ахынхаа буянаар зүгээр олдсон газрыг тэгтэлээ үнэрхсэнгүй. Зайсан дахь газар ихээхэн үнэ цэнтэй болохыг ч Цэрэндагва тухайн үед анзаарсангүй. За яахав, Цэрэндагва гэгч хэнэггүй эрийг мангартуулж байгаад ийм нэг газрын итгэмжлэлтэй болчихдог байж. Тэгтэл мань хүүхэн үүгээр жинхэнэ их гарын луйвар хийдэг байгаа. Тэрбээр газрын итгэмжлэлтэй болмогцоо л иргэн Б.Лхагвасүрэнд мөнөөх газраа 400 мянган ам.доллараар зарчихжээ. Тэгэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ хийж, газрын гэрчилгээ болон бусад бичиг баримтыг Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Золбоогийн нэр дээр шилжүүлэхээр болжээ. Тэгтэл Ч.Бээжинхүү 400 мянган долларыг нь авчихсан хэрнээ мөнөөх газрынхаа бичиг баримтыг Золбоогийн нэр дээр шилжүүлэлгүй бултаж зугтаад хөгийн юм болжээ. Уг нь ийм их мөнгө сул шахам өвөртөлчихсөн хүн дахиад шуналталгүйгээр газрынхаа бичиг баримтыг хэл амгүй шилжүүлчихэж болмоор доо. Гэвч тэгсэнгүй. Учир нь мань хүүхэн мөнөөх 400 мянган ам.доллараа аль хэдийн идээд уучихсан, үнэтэй цайтай “Ланд” машин хоёрыг ч аваад уначихсан, тэгээд дахиад мөнгө хэрэгтэй болчихжээ. Бусдын юмыг идэж уугаад ханадаггүй, муу ёрын ходоодтой хүн л ийм авир гаргана. Ч.Бээжинхүү нь Ховд аймгийн уугуул бөгөөд дахин башир арга хэлэглэж газраар мөнгө олохын тулд Ховд аймгаас төрж гарсан томчуудтай сүжрэлдэх болжээ. Гэвч цаадуул нь түүнийг “Улаан луйварчин” гэдгийг мэдээгүй байсан нь харамсалтай.

Мань хүүхэн иргэн Б.Лхагвасүрэнтэй анх гэрээ хийхдээ түүний хүү Л.Золбоогийн нэр дээр газрын бүх бичиг баримтыг шилжүүлж өгөх ёстой байлаа. Ингээд Л.Золбоогийн нэр дээр “Ихэрнева” компанийн бичиг баримтыг шилжүүлж гарын үсэг зуруулахаар Ч.Бээжинхүүг олж уулзах гэсэн боловч нөгөөдөх нь зугтаагаад олдож өгдөггүй. Энэ нь Бээжинхүүгийн компани болохоор түүний тамга тэмдэг, гарын үсэг хэрэгтэй байдаг. Уг газар дээр барилга байшин барих ёстой байдаг, тайлан тооцоо өгөх ёстой байдаг. Гэвч Бээжинхүү гурав дөрвөн жил зугтаагаад олдсонгүй. Тиймээс Б.Лхагвасүрэн аргагүйн эрхэнд Байгаль орчны яаманд хүсэлт гаргажээ.  Анх ямар гэрээ хийгдсэн, Бээжинхүүд 400 мянган доллар өгсөн, одоо Л.Золбоогийн “Далай Омбо” компанийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлэх ёстой. Тэгтэл Бээжинхүү гарын үсэг зурахгүй, олдохгүй байна гэх мэтээр бүхий л гомдол саналаа тайлбарласан байна. Байгаль орчны яам түүний хүсэлтийг хүлээж аваад үнэхээр хөрөнгө оруулагч тал нь хөрөнгө оруулах гээд байгаа юм бол газрыг нь нэрэн дээр нь шилжүүлэх хувилбар угаасаа байдаг юм гээд сайдын тушаал гаргуулаад “Далай Омбо” компанийн нэр дээр шилжүүлчихжээ. Тэгэхдээ Бээжинхүү олдохгүй байсан учир Бээжинхүүгийн өмнөөс Лхагвасүрэн гарын үсэг зуржээ. Ингээд уг газар дээр зуугаад сая ам.долларын төсөл бүхий гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд иж бүрэн гражтай найман ширхэг байшин барьжээ. Энэ инь уг төслийн 30 хувь нь л баригдсан юм байна. Тэгээд барилга баригдаад дуусах үед мөнөөх улаан луйварчин Ч.Бээжинхүү чинь “Миний газрыг “Далай Омбо” компани булаагаад авчихлаа” гээд дахиад босоод ирэх нь тэр. Ингээд тэр Чингэлтэй дүүргийн цагдаад “Лхагвасүрэн нь намайг залилсан. миний өмнөөс гарын үсэг зурж газрыг минь шилжүүлж авсан” гэж гомдол гаргажээ. Гэвч уг хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир хэрэгсэхгүй болж хаагдсан байна. Гэтэл Бээжинхүү нь захиргааны хэргээр БОНХЯ-ны шүүхэд өгч сайдын тушаалыг цуцлах нэхэмжлэл гаргажээ. Гэтэл Бээжинхүү нь уг тушаалыг мэдсэнээс хойш нэг сарын дотор шүүхэд хандах ёстой байхад бүтэн жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гомдол гаргаж байхад шүүх үүнийг нь хүлээн авч хэрэг үүсгэж сайдын тушаалыг цуцалсан байгаа юм. Мөн Ч.Бээжинхү нь иргэн Б.Лхагвасүрэнг гадаад руу оргон зайлж магадгүй гэж хилийн хориг тавиулж, улмаар хөрөнгө оруулагчдыг нь Монголд оруулж ирэхгүй болгох гэж Гадаадын харъяатын газраар өргөдөл барин гүйж, гадаад хөрөнгө оруулагчдыг айлган сүрдүүлсэн байх жишээтэй. Ингээд Б.Лхагвасүрэнг гадаад түншүүдийнх нь өмнө ичгэвтэр байдалд оруулж, үл итгэх байдал үүсгэсэн тул цааш нь хийх хөрөнгө оруулалтаа зогсоож маш их хэмжээний хохиролд оруулжээ. Үүгээр зогсохгүй Бээжинхүүгийн шунал нь улам гозолзож гадаадын хөрөнгө оруулалтаар барьсан долоон орц байрны хоёр орцыг нь үнэ төлбөргүй надад өг гэсэн шаардлага тавьжээ. Тэгээд энэхүү шуналдаа бүрэн автаж төрийн болон хуулийн байгууллагын, мөн Ховд нутгаас төрж гарсан дарга нарт, өмгөөлөгч нарт байр сав амлаж, өөрийн бузар хэрэгтээ хүчин зүтгүүлж, хуулийн сүр, эрх мэдлийг ашигласан байх юм. Түүний энэхүү бузар арганд орж хулхидуулсан хүмүүс Б.Лхагвасүрэн рүү 8000... 9909...., 9519.... 9962....тай утаснуудаас утасдаж, “Зайсангийн барилгаас Бээжинхүү авах ёстой юу, надад хоёр өрөө, гурван өрөө байр өгнө гэсэн юм. Энэ үнэн болов уу” гэж асууж байсан байна. 

Бээжинхүүгийн энэ мэт увайгүй үйлдлүүдээс хүмүүс сэрэмж аваасай гэх үүднээс “Ноцтой мэдээ” сонины 2017 оны №30 дугаарт “400 мянган ам.доллар идэж луйвардсан Ч.Бээжинхүү гэгчийг төрийн томчууд улам өөгшүүлж байна” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн билээ. Гэтэл үүний дараа Чойжлоо овогтой Бээжинхүү гэгч эмэгтэй “Намайг ор үндэсгүй гүтгэж нэр хүнд гутаалаа. Би тэр Лхагвасүрэн гэгчээс сохор зоос ч аваагүй. Харин тэр Лхагвасүрэн гэдэг чинь өөрөө жинхэнэ луйварчин. Ядарсан эмэгтэй миний газрыг сохор зоос ч төлөлгүйгээр зүгээр л луйвардаад авчихсан. Одоо танай сонин залруулга гаргаж өг...” гэх зэргээр хэд хоногийн турш утсаар зандарч, мессежээр дарамталж, энд тэнд уулзая хэмээн гуйж гувшиж, мөн ч их сүр бадруулж билээ. Бид ч бас 400 мянган ам.доллар огт идэж уугаагүй гэмгүй хүнийг Б.Лхагвасүрэн гэгч нь гүтгэчихсэн юм болов уу гэж Ч.Бээжинхүүд тархиа бариулж л суулаа. Тэглээ ч иргэн Б.Лхагвасүрэнд Зайсан дахь 3,3 га газраа зарахдаа 400 мянган ам.доллар авсан гэх Ч.Бээжинхүүтэй холбоотой бичиг баримт хангалттай байсан болохоор нүүр бардам байсан юм. Тэгээд Ч.Бээжинхүү болон түүний нөхөр С.Алтангэрэл нартай уулзав. Мань хүүхэн дөнгөж уулзангуутаа л баахан бичиг баримт үзүүлэв.

Үүний хариуд бид “За наад бичиг баримтууд чинь хэнд ч ойлгомжтой. Яагаав Лхагвасүрэн чиний өмнөөс гарын үсэг зурсан нэг тийм жижигхээн хэрэг л байгаа биз дээ. Ингэлээ гээд Лхагвасүрэн хэнд ч хохирол учруулаагүй. Тэгтэл хуулийн овжин хүмүүс чиний талд үйлчлээд жижигхээн хуулийн цоорхойн дээр ажиллаад байсан юм билээ. Хамгийн гол асуудал бол Бээжинхүү та иргэн Б.Лхагвасүрэнд арваад жилийн өмнө Зайсан дахь 3,3 га газраа зарахдаа түүнээс 400 мянган ам.доллар авсан байх юм. Энэ чинь л хамгийн гол асуудал. Уг нь манай хуулийнхан үүнийг л шүүрч аваад хэн буруутай этгээдэд нь хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой юм. Одоо наад дэмий яриагаа орхи...” гэж хэлээд Ч.Бээжинхүүгийн 400 мянган ам.доллар авч байсан баримтуудыг гаргаж үзүүлэв. 

Үүнд юуны өмнө мөнгө өгсөн баримт байв. Бээжинхүүд 2007 оны 11-р сарын 2-ний өдөр Зайсангийн аманд байрлалтай 3,3 га газрын төлбөр нийт 650 мянган ам.доллар төлөхөөс урьдчилгаа 400 мянган ам.доллар өгөв. Мөнгө хүлээлгэн өгсөн Б.Лхагвасүрэн. Мөнгө хүлээн авсан Ч.Бээжинхүү... гэх мэт. Үүн дээр Ч.Бээжинхүүгийн гарын үсэг ч дурайж байх аж. Мөн 2007 оны 11-р сарын 01-ний өдөр Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Золбоо, Ч.Бээжинхүү нарын дунд байгуулсан харөнгө оруулалтын гэрээ байх бөгөөд энд мөн л Ч.Бээжинхүүгийн гарын үсэг, паспортын хуулбар зэргийг нотариатын газар баталгаажуулжээ. Мөн 2009 оны 04-р сарын 10-ны өдөр хийгдсэн “Зээлийн гэрээ” гэсэн бичиг баримт байна. Чойжлоо овогтой Бээжинхүү нь 89-66 УБӨ улсын дугаартай Ланд маркийн автомашинаа иргэн Б.Лхагвасүрэнд барьцаанд тавьж 53 мянган ам.доллар зээлж аваад явсан байх аж. Гэвч дараа нь элдэв арга заль хэрэглэж байгаад 53 мянган ам.доллараа төлөлгүйгээр машинаа барьцаанаас аваад арилж өгсөн байх бөгөөд энд машин авч явсан гэдэг дээр Ч.Бээжинхүүгийн гарын үсэг мөн л дурайж байх аж. За, тэгээд “Хотын захиргаа хахуулийн таван сая төгрөг өгчих гээд гэрээ хийж өгөхгүй байна” гэж Бээжинхүү худлаа хэлж Энхтуяа гэдэг хүний “ХААН” банкны дансаар таван сая төгрөг гулруулсан, мөн хот төлөвлөлтийн газарт эскиз зураг батлуулж өгье, хахуульд нь 4,5 сая төгрөг өгчих гэх зэргээр 4,5 сая төгрөг залилж авсан гэх баримтууд шил шилээ даран дурайж байх ажээ. За яахав, энэ мэтийн жижиг залилангийн хэргүүдийг орхиё. Хамгийн гол нь одоогоос арваад жилийн өмнө Ч.Бээжинхүү нь иргэн Б.Лхагвасүрэнгээс 400 мянган ам.доллар авсан уу, үгүй юу гэдэг л асуудлын гол болчихоод байгаа юм.

Тиймээс бид түүнд иргэн Б.Лхагвасрэнгээс 400 мянган ам.доллар авсан гэх бүхий л бичиг баримтыг үзүүлэв. Тэгтэл Ч.Бээжинхүү царай нь хувьсхийж ирсэнээ: “Наадуул чинь бүгд хуурамч. Цаад Лхагвасүрэн чинь хуурамч бичиг баримт үйлдвэрлэхдээ мэргэшсэн хүн байгаа юм. Наадах чинь миний гарын үсэг биш. Лхагвасүрэн миний гарын үсгийг дуурайлгаж зурсан юм. Та нар ийм хуурамч юманд итгэж байхдаа яадаг юм бэ?” гээд л цамнаж гардаг байгаа. Тэр ч байтугай нотариатаар батлуулсан өөрийнхөө паспортын хуулбарыг, өөрийнхөө зургийг хүртэл “Миний зураг биш” гэж мэлзэх нь тэр. Чухам энэ үед л цагаандаа гарсан луйварчин хүн юуг ч үгүйсгэж чаддаг, шаардлагатай үед өөрийнхөө гарын үсгийг, өөрийнхөө зургийг ч минийх биш гэж мэлзэж чаддаг, нүүр царайндаа ямар ч хувиралгүйгээр туйлын үнэмшилтэй жүжиглэж чаддаг болох нь ажиглагдсан юм.

Иргэн Б.Лхагвасүрэн гэдэг хүнийг гүтгэж болно. Харин Монгол улсын нотариатын байгууллагыг гүтгэж болмооргүй л юм. Хэрвээ хэн нэгний талд үйлчлээд булхайтай зүйл баталгаажуулсан бол тухайн нотариатын байгууллага хариуцлага хүлээгээд зогсохгүй цаашид үйл ажиллагаа явуулах эрхээ хүртэл хасуулдаг гэж сонссон. Тэгэхээр аль ч нотариатын байгууллага хэн нэгэнтэй хуйвалдах маягаар хуурамч зүйл баталгаажуулна гэж байхгүй л байх. Ийнхүү нотариатын байгууллагыг, цаашдаа криминалистикийн шинжлэх ухааныг хүртэл гүтгэж мэдэх ийм аюултай луйварчин байдаг л юм байна. Хэрвээ Б.Лхагвасүрэн түүнд мөнгө өгөхдөө гар утсаараа бичлэг хийгээд авчихсан бол өдгөө Ч.Бээжинхүү хаашаа ч зайлах аргагүй л дээ. Гэвч нүүрний ямар ч хувиралгүйгээр жүжиглэж сурсан Ч.Бээжинхүүд ийм бичлэг үзүүлж гэмээнэ “Энэ бол би биш. Лхагвасүрэн надтай төстэй хүнд мөнгө өгч байгаа маягаар бичлэг хийчихсэн байна” гэж гөрдөх байж шүү.

Уг нь Ч.Бээжинхүү их азтай хүүхэн. Учир нь тэрбээр одоогоос арваад жилийн өмнө Цэрэндагва гэдэг хүнийг мангартуулж байгаад Зайсан дахь 3,3 га газрыг нь аравхан сая төгрөгөөр үнэгүйдүүлж авсан юм билээ. Тэгээд үүнийгээ Б.Лхагвасүрэнд 400 мянган ам.доллараар зарчихжээ. Одоогоос арваад жилийн өмнөх 400 мянган ам.доллар гэдэг бага мөнгө биш. Өнөөгийн ханшаар бол нэг тэрбум төгрөг. Ганц хүн идэж барахааргүй их мөнгө. Тэнгэрийн умдаг атгана гэж энийг л хэлэх байх. Ийм их мөнгө тэнгэрээс буусан мэт гэнэт цүлхийгээд л ороод ирсэн байдаг. Цаад Лхагвасүрэн нь ч түүнд итгээд ийм их мөнгийг олон таван үггүй гарын үсэг зуруулаад шууд л тоолоод өгчихсөн байхыг бодоход юм үзэж, нүд тайлсан жинхэнэ эр хүн гэлтэй. Тиймээс Ч.Бээжинхүү харин ч Б.Лхагвасүрэнд баярлаж явах учиртай. Тэгтэл 400 мянган ам.доллар авч идчихээд энэ хүүхний гэдэс нь цадсан ч сэтгэл нь цадсангүй. Энэ л жинхэнэ аймшиг. Дахиад хэлье. Энэ бол аймшиг. 

Идээд идээд цаддаггүй энэ мэтийн аймшигтай зарим нэг хүн төрийн өндөр албанд шургалсан болохоор өч төчнөөн сая доллар гадаадын банк руу гулгуулж “Оффшорчид” хэмээх бүлэг луйварчдыг бүрдүүлээд байгаа. Тэд ард иргэдээс хахууль авахын сацуу Монголын уул уурхай, эрдэс баялгийг эрх мэдлээрээ далайлгаж байгаад зүгээр л цусалчихсан. Эд нар амин хувьдаа бол өч төчнөөн сая доллартай, харин Монгол улсын нийт гадаад өр 27,5 тэрбум ам.доллар. Төрийн албанд шургалж орсон энэ оффшорчид бол Монгол улсын төлөө ингэж л зүтгэдэг улс даа. Ч.Бээжинхүүгийн шунал бол эд нарынхаас ялгагдах юм алга. Тийм ч учраас түүнийг “Идээд цаддаггүй улаан ходоод” гэж сайт болон сонины сэтгүүлчид зөндөөн л цоллосон байх юм.

Хамгийн гол асуудал нь Ч.Бээжинхүүг иргэн Б.Лхагвасүрэнгээс 400 мянган ам.доллар авсан болохыг шүүх саяхан албан ёсоор тогтоожээ. Тиймээс цаашдаа Ч.Бээжинхүү “Би 400 мянган доллар ерөөсөө аваагүй” гэж хаана ч, хэнбугайд ч хэлэх эрхгүй болж байгаа юм.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6