Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Их дүйчэн өдрөөр анх удаа бүх нийтээр амарна
Image
“Өгөөмөр нийслэлийнхэн 2020” аянд идэвхтэй оролцоорой
Image
Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Image
МАН-ын Булган аймгийн нэр дэвшигчид сурталчилгааны нээлтээ хийлээ
Image
Уул уурхайд олгодог тусгай зөвшөөрлийн тоо буурч байна
Image
ОХУ-д коронавирусний халдварын 8800 гаруй шинэ тохиолдол илэрчээ
Image
COVID-19-ийн эмчилгээ болон вакцины нээлтээр Тайвань ахиц дэвшилттэй байна
Image
2NE1 хамтлагийн "Park Bom" шинэ дүр төрхөөрөө олныг гайхшруулав
Image
Олимпийг хялбаршуулсан аргаар зохион байгуулж магадгүй
Image
Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Image
"ATC": Дэлхийн нисэх буудлуудыг нээх хуваарь
Image
Мөнххаан суманд хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо
Image
Их Британи улс Дэлхийн Вакцины Чуулганыг цахимаар зохион байгуулна
Image
Их дүйчэн өдрөөр анх удаа бүх нийтээр амарна
Image
Хөгшрөлтийг "мартсан" 13 алдартан
Image
Б.Бямбатогтох: 2020 онд хоолны хордлогын дэгдэлт гараагүй
Image
Албандаа 27 жил “зүтгэсэн” гал унтраах автомашин хөшөө болон сүндэрлэлээ
Image
ТҮЦ-т хүнс зарах хориотой
Image
ЭМЯ: Сүм, хийд, шашны байгууллагууд хурал номыг цахимаар хурахыг зөвлөж байна
Image
Жорж Флойд коронавирусийн халдвар авсан байжээ
Image
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ
Image
Алдартнуудыг залуу настай нь уулзуулсан нь... (30 фото)
Image
"Түргэвчилсэн санхүүжилтийн хэрэгсэл"-ийн хүрээнд ОУБС Монгол Улсад 99 сая ам.доллар олгохоор батлав
Image
Тайландад гацсан 160 гаруй иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ
Image
"Шинэ коронавирус мутацид орж, өөрчлөгдсөн гэх нотолгоо байхгүйг ДЭМБ-аас зарлалаа"
Image
Умард Солонгосын эсрэг суртал нэвтрүүлэг явуулахаа зогсоохыг Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосоос шаардав
Image
"COVID-19-ийн вакцин гаргаж авах өндөр магадлалтай 5 компанийн нэрийг АНУ удахгүй зарлана"
Image
МАН-ын Өвөрхангай аймагт нэр дэвшигчид нээлтээ хийлээ
Image
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлах 100 ор бэлджээ
Image
Жорж Флойдыг баривчлах үед хамт байсан гурван цагдаад хэрэг үүсгэлээ
Image
18 оронд коронавирусийн мянгаас дээш тохиолдол илэрлээ
Image
“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”
Image
Би жирэмсэн болчихсон байна Амьдрал минь ингээд дууслаа
Image
Хүүхдийн эмнэлэгт "Бяцхан номын сан" байгууллаа
Image
“Их 7” бага орлоготой орнуудад зээлийн хөнгөлөлт санал болгоно
Image
Жон Белл: Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана
Image
Хүүхдийг шийтгэх нь том болоход нь хэрхэн нөлөөлдөг
Image
Би найз залуугийнхаа мөнгөнд болж үерхсэн
Image
Хүн амын насжилтын тухай
Image
Ус бохирдуулагч хүн, хуулийн этгээд ус бохирдуулсны төлбөрийг хуулийн дагуу төлнө
Image
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль
Image
Хөргөгчинд хадгалах хэрэггүй 16 хүнс
Image
Гэр галeрeйтэй боллоо
Image
Угаартсан байж болзошгүй иргэдийг эмнэлэгт хүргэжээ
Image
Сүм, хийд, шашны байгууллагад өгөх зөвлөмж
Image
ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг ТЕГ хариуцан тайлагналаа
Image
Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Image
Би хоолны дэглэм барьж, дасгал хийлгүй турж чадсан
Image
Умард туйлын бүсэд их хэмжээний шатахуун асгарсантай холбогдуулан Владимир Путин онц байдал зарлажээ
Image
Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарав
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД
Image
ГХ-ны сайд Д.Цогтбаатар Гашуунсухайт боомтод ажиллаж байна
Image
"ӨВС" ТҮҮЖ БЭЛТГЭН БУСДАД ХУДАЛДААЛСАН ХҮНД 5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛЖЭЭ
Image
Х.БАДЕЛХАН САЙД БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Image
Дорждэрэм Ариун-Эрдэнэ Цагаан сар шинэ уран бүтээл
Image
ШАГНАЛЫН ХУР БУУЛАА
Image
Рашаан болсон Туулаа аврах ариун үйлс
Image
АГСАН ТАВЬЖ, ХҮН ЗОДДОГ ДАРГА НАРАА АНХААРААЧ У.ХҮРЭЛСҮХ САЙД АА
Image
2018 онд ордуудын өнгө ямар байх вэ?
Image
Залуусын сэтгэлийг татдаг бүсгүйчүүдийн 15 үйлдэл
Image
Эрт ургасан чихнээс...
Image
СОЁЛЫН ДОВТОЛГОО 12: Тагтнаасаа эсвэл цонхоороо дээж өргөж болохгүй гэдгийг ЭЭЖДЭЭ ХЭЛЭЭРЭЙ
Image
“ДӨРГӨНЭ ХАТАН “ ЭКО БААЗ ЖУУЛЧДЫН СОНИРХЛЫГ ТАТАЖ БАЙНА
Image
Эдийн засгийн форумд Монгол Улсын ерөнхийлөгч Х. Баттулга үг хэллээ
Image
Н.Цэвэгням хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн машин бэлэглэлээ
Image
Дэлхийн хамгийн жижигхэн гар утас
Image
БНХАУ ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАНА
Image
ХОЙД ХӨРШӨӨС ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЖИМС ОРУУЛАХ ГЭЖ БАЙГААД БАРИГДАВ
Image
Жонни Депп: Би Холливудын нэгэн бараа болчих вий гэхээс vхтлээ айдаг
Image
Австрали: Нислэгийн үеэр чихэвч дэлбэрчээ.
Image
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН БАГ ТАМИРЧИД БОУЛИНГИЙН ТӨРӨЛД ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НОХОЙ ЧАРГАНЫ УРАЛДААНЫГ ХОРИГЛОВ
Image
ХОМ-ийг цахимаар бөглөдөг болох тогтоолын төслийг батлав
Image
Ихрүүдийг нэг ангид цуглуулжээ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТҮҮХЭНД ОНЦГОЙ АМЖИЛТЫН ШИНЭ ХУУДАС НЭЭГДЛЭЭ
Image
ХАЧИГТ ХАЗУУЛАХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДСЭЭР БАЙНА
Image
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ХАШАА АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ БАТАЛЛАА
Image
ҮЕ МӨЧНИЙ ӨВДӨЛТИЙГ ОР МӨРГҮЙ АРИЛГАХ ШИДЭТ ТОС ХИЙХ ЖОР
Image
Саппоро орчим дахь иргэдийн амгалан тайван амьдрахад саад учруулж байгаа зөрчлийг арилгах “Ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна
Image
Image

МОНГОЛ ТҮМЭН Ж.МӨНХБАТ АВАРГАА СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

 Өнөөдөр 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нийслэл цасан цагаан хот болж, тэнгэрээс цас хаялан өнгө зассан байна. Энэ өдөр Монгол түмний бахархал болсон Энгүй их хүчтэн Жигжидийн Мөнхбат Дархан аваргаа, Спортын төв ордноос бурханы оронд үдэн гаргасан билээ.

Энэ эрхэм хүндтэй хүний араас байгаль дэлхий хүртэл эмгэнэн гашуудаж дөрөвдүгээр сард их цас хур хайрлан хангай тэнгэрээ аргадав уу гэлтэй.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатыг монгол хүн бүхэн эмгэнэн гашуудаж, их аваргаа дурсан төрийн хүндэт харуулын дор хүндэтгэн сүүлчийн замд нь үдлээ. Түүний шарилыг Алтан-Өлгийд заллаа.



Сүүлчийн замд үдэх ёслолд Ж.Мөнхбатын хүү, Японы сумо бөхийн Их аварга М.Даваажаргал, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэллээ. Дархан аварга, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Таны тооцоотой нягт барилдаан, хөдөлмөрч тууштай зан чанар, аатай омголон дүр төрх бидний зүрх сэтгэлд хоногшин үлдлээ. Та эх орныхоо алтан хөрс шороонд амгалан нойрс доо” гэв.



Монгол бөхийн тэргүүн магнай байсан Их аваргаа монгол түмэн энэ өдрүүдэд түүний гэр бүл, бөхийн хамт олон, хамтран зүтгэгч, ах дүүс, найз нөхдийнх нь хамт эмгэнээ гашуудаж байна. Ж.Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж, 1958 оноос үндэсний бөхийн барилдаанаар спортын гараагаа эхэлж, улмаар 1961 онд Монголын бүх ард түмний спартакиадад түрүүлж улсын заан, 1963 оны улсын наадамд 9 даван түрүүлж улсын арслан, 1963-1967 онуудад завсаргүй 5 удаа Улсын баяр наадамд түрүүлсэн. Мөн 1974 оны Улсын баяр наадамд 6 дахь удаагаа түрүүлж, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цолыг хүртжээ.

Мөн 1972, 1975, 1978, 1980 онд Улсын баяр наадамд үзүүрлэн, 1961, 1971-1975, 1977, 1979, 1980, 1981, 1983-1985,1994 онуудад таваас дээш давж нийт 22 удаа шөвгөрсөн эгэлгүй үнэн хүчтэн байлаа. Ж.Мөнхбат нь 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа улам нэмэх, олныг баясуулагч, батнягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн юм.

Тэрбээр чөлөөт бөхийн спортоор 1960-аад оноос хичээллэж, Улсын шигшээ багийн анхны гишүүн, “Токио-1964”, “Мехико-1968”, “Монреал-1972” зуны олимпийн наадамд оролцож, “Дели-1967” ДАШТ-ээс анхны хүрэл медаль, “Мехико-1968” зуны олимпийн XIX наадмаас анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан анхдагч билээ.  1972 онд Улаанбаатарт болсон Ази тивийн анхны АШТ-ээс алтан медаль, “Тегеран-1974” Азийн наадмаас сонгомол бөхөөр хүрэл, “Дан Колов”, “Вахтанг Балавадзе”, “Зеелинбендир”, Найрамдалт армиудын олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль, 1965, 1966, 1967, 1969, 1973, 1974 оны Монгол Улсын аваргын алтан медалийг тус тус хүртэж байв.  

Энэ бүх амжилтаараа чөлөөт бөхийн төрлөөр эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсган Монгол түмний бахархал хүү нь байсан бөгөөд одоо ч байгаа билээ. Дэлхийн бөхийн хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг Олон улсын олимпийн хороо өндрөөр үнэлж, “IOC TROPHY” цомын шагналаа олгосон юм. Ж.Мөнхбат нь1990-1992 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан төр нийгмийн зүтгэлтэн юм. Ж.Мөнхбат нь үндэсний болон чөлөөт бөхийн залгамж халааг бэлтгэх, үндэсний ёс заншлыг дээдлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч төдийгүй түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, ард түмний хайртай хүү байсан.

Тэрбээр Монгол Улсын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хангамжийн хэлтсийн даргын албыг нэр төртэй хашиж байлаа. Мөн “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан ажилсаг, хөдөлмөрч, үлгэрлэн манлайлагч байв.

Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цол хүртээж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.

Талийгаачийн эх орноо гэсэн чин халуун сэтгэл, хөдөлмөрч, уйгагүй, бардам, нөхөрсөг зан чанар, үндэсний бөх болон их спортод үзүүлсэн агуу амжилт бүхэн нь монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үеийн үед дурсагдах болно.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6