
Мексикийн Гвадалахара хотын ‘Hueso’ буюу испани хэлний ясан ресторан тун өвөрмөц дотоод засаглалтай ажээ. Архитектор Игнасио Кадено 10 мянган ширхэг яс цуглуулж, ханын чимэглэл хийсэн нь энэ юм. Ясаар хийсэн гал тогооны хэрэгсэл, халбага сэрээ, бэлэг дурсгалын зүйлсийг ханандаа өлсгөснөөр рестораныг өнгөлөг харагдуулж байна. Бид ясыг хэрэггүй зүйл гэж хаядаг бол урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүс үүнийг тансаг дизайн болгон ашиглаж буй ажээ.
Б.Мөнхтуяа
СЭТГЭГДЭЛ