Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Баянхонгорт “Бидон хураах ажиллагаа” болох уу?
Image
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 автомашины зогсоол, дугуйн зам бүхий хэсэг барихаар боллоо
Image
Шивээ-Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болголоо
Image
Ла лиг ирэх сарын 8-нд эхлэх бол премьер лиг тодорхойгүй байна
Image
Улиастай хотыг чимсэн Явуухулангийн хөрөг
Image
“Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн”
Image
"COVID-19 цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж 213.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна"
Image
"Коронавирусийн 141 халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тул 112 тэрбум төгрөгийн нөөц бэлдэх шаардлага үүслээ"
Image
Эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ
Image
Иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг барьцаалан зээл олгосон бол зөрчлийн хуулиар торгуулна
Image
Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлнэ
Image
Улсын онцгой комисс байгуулагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна
Image
Тасганы овооноос Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км ашиглалтад орлоо
Image
“Алдар” спорт хорооныхон 19 тонн хог цэвэрлэжээ
Image
ИНФОГРАФИК: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол заалтууд
Image
МАН сонгуулийн санхүүжилтээ хандиваар босгох аян эхлүүллээ
Image
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч нарын ар гэрт мөнгөн урамшуулал олгох чиглэл өглөө
Image
ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны хяналтын алба ЭЕШ-ын товоо зарлажээ
Image
Ерөнхий сайд асан С.Баяр эмнэлэгт хэвтжээ
Image
У. ХҮРЭЛСҮХ: ХИЛЭЭ ХЭЗЭЭ НЭЭХИЙГ ХЭЛЭХЭД ЭРТ БАЙНА
Image
Н.Номтойбаяр мэдэгдэл гаргажээ
Image
КОВИД БОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БОЛОМЖ...
Image
Баянхонгорт “Бидон хураах ажиллагаа” болох уу?
Image
Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ АЛБАН ЁСООР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Ё.Баатарбилэг: Төсөв байгаа тул хувийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгох саналтай байна
Image
Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 955 машин нүүрс экспортлогджээ
Image
“Бид соёлтой залуус” уралдаан зохион байгуулж байна
Image
Хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгалаа
Image
Он дамнан баригдаж буй цэцэрлэг сургуулийг яаралтай ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
Image
"Хилээ нээж иргэдээ авч ирэхийг шаардаж байна"
Image
53 настай Майк Тайсон спортдоо эргэн ирэхээ зарлажээ
Image
Шведэд “5G” сүлжээг нэвтрүүлжээ
Image
Ван И: АНУ БНХАУ-ыг өөрчлөх бодлоосоо салах хэрэгтэй
Image
Хөл хорионы үед эрдэнэс олсон гэр бүл
Image
Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 33 боллоо
Image
Цацрагийн хамгаалалтын чиглэлээр зөвлөн тусалж байна
Image
Дэлхийн хамгийн хөөрхөн цагдаа
Image
"Бодь Даатгал" компани нээлттэй хувьцаат компани боллоо
Image
Улсын онцгой комисс байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна
Image
Япон бизнесчүүдээ хамгаалах алхам хийнэ
Image
Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨСҮТ-д шилжжээ
Image
ОХУ-аас иргэдийг татан авх бэлтгэлээ хангаж байна
Image
Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт
Image
С.Баяр нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно
Image
Үндсэн хуульд оруулсан шүүхийн хараат бус байдлыг хангах нэмэлт, өөрчлөлт
Image
Үндсэн хуульд оруулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлсэн нэмэлт, өөрчлөлт
Image
Үндсэн хуульд оруулсан гүйцэтгэх засаглалтай холбоотой нэмэлт, өөрчлөлт
Image
Мөнгөнморьт суманд хүрэн баавгай агнасан хэргийг шалгаж байна
Image
''Covid19'' цахим гарын авлага
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН БАЙГУУЛЛАГААС МАЛЧДАД ҮНЭГҮЙ ТЭЖЭЭЛ ӨГЛӨӨ
Image
"БОЛОР ЦОМ" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ӨРСӨЛДӨХ НАЙРАГЧДЫН НЭР ТОДОРЛОО
Image
2016 онд Хятад хүн амын төрөлтөөр дахиад л шинэ рекорд тогтоолоо
Image
АВТОБУСНЫ КАРТАА ЦЭНЭГЛЭЭД ГЭЭГДҮҮЛСЭН ИРГЭДИЙН МӨНГИЙГ БУЦААН ОЛГОНО
Image
Ломбард дээрэмдсэн этгээдүүд баригджээ
Image
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЗАЛУУЧУУД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
Image
Л.Энхтүвшин: Одоогийн байдлаар 30 гаран сэтгүүлчийн санал, гомдол хүлээж авсан
Image
МАРГААШ ХИЛИЙН БООМТУУД ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
Image
МАН-ЫН БҮЛЭГ ТӨРИЙН ОРДОНД ХУРАЛДАЖ БАЙНА
Image
Шадар сайд өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллана
Image
Эдийн засагт солонго хэзээ татах вэ
Image
"АЗАРГАНЫ НОЦОЛДООН" ЗУРГААР ХӨШӨӨ БОСГОНО
Image
Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл чухал
Image
ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ “БОХАЙ” БИРЖТЭЙ НООЛУУРЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛНЭ
Image
Зарим сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ
Image
Таны Facebook саяхан болж өнгөрсөн хакерын халдлагад өртсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Image
А.Баярцэцэг хүмүүнлэгийн ажлаараа “Дэлхийн мисс”-ийн хагас шигшээд үлдлээ
Image
Тайзнаас төрөөгүй "Топ Модель"
Image
Дүүргийн ЕБС-ийн сурагчид "Олимп" төвийг тохижууллаа
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН Н.ХҮРЭЛБААТАР ХЭРГЭЭ ХЭРХЭН СЭГСЭРЧ, ХЭЗЭЭ, ЯМАР ШАЛГУУРААР У.ХҮРЭЛСҮХИЙН ЗӨВЛӨХ БОЛЧХОВ ОО?
Image
Монос групп М.Энхболдод 45 сая, Х.Баттулгад 30 сая төгрөг хандивлажээ
Image
“ЭРЧИМ” БАГ, ХОЙД СОЛОНГОСЫН "ХЭПҮЛ" БАГТ НУТГИЙНХАА ТАЛБАЙД 4:0-ЭЭР ХОЖИГДЛОО
Image
Монгол Улс “Тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь бүрдсэн” гэх үнэлгээ авжээ
Image
ӨМӨЗО-НЫ ААН-ҮҮДТЭЙ 460 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчтэй онцгой байдлын асуудлаар зөвшилцөнө
Image
А.Сүхбат: Шинэ гишүүдээс хамгийн мунхаг нь би байх
Image
Хамгийн олон уншигчтай ном Библь судар
Image
Хуульч Д.Оросоо-Үндсэн хуулийн өөрчлөлт сэдвээр
Image
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Image
Цалин нэмэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлнэ
Image
Image

Э.Бат-Үүл: Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь Оюутолгойг булааж авах зорилготой гадны захиалга!

Цаазалчихаад шүүдэггүй, шүүчихээд цаазалдаг юм ногоон малгайтнуудаа аа!
Baabar.mn дээр тавьсан миний нийтлэлүүд "нохой шуугиулж" байдаг юм. Хараал зүхлээр дүүрэн коммент хөвөрч өгнө. Тэчъяадсан хэсэг нь "үхээдэх! алаадахъя! цаазлаадах!" гэх зэргээр "бөөлнө" дөө хө.
Бат-Үүл гэхээр "өмдөндөө чацга алддаг" нөхдүүд нүүрээ нуучихаад "гар хангалга" үйлдэж буй нь тэр! Баабар "Чи, тэр хөөрхийсийг зовоож яах гэсэн юм?! Комментоохаачих" гэж зөвлөдөг юм л даа.
Муусайн комментчдыг Баабар өрөвддөг юм байгаа биз. Харин би тэгэхгүй! 
Надад ингэх хоёр шалтгаан бий. Нэгд, нийтлэлийн маркетингт тустай. Хоёрт, цаг нь болохоор амилаад ирэх ногоон малгайтнуудын сүнс хэчнээн их байгааг, Чингис хааны хэлсэнчлэн хүмүүст "өглөө бүр сануулж байх"-д хэрэгтэй юм.
Би саяхан "Дарангуйлалд бэлдэх заавар" нэртэй нийтлэлдээ ногоон малгайгаа өмсөж ирээд хүчирхийлэх хүн ойр хавиар чинь цөөнгүй байгаа гээд бичээдэхсэн чинь найз нар маань "арай хэтрүүүллээ" хэмээн баалж билээ. Харин ашгүй, Ерөнхийлөгч Баттулга "Цаазалъя!" уриаг трэнд болгон ард олныг хөөргөж, хөөрсөн олон түмэн нь Сайханбилэг, Баяр нарыг "шууд цаазлаад өгөөч!" хэмээн шаардан хийрхэж байгаа нь миний зөв байсныг нотоллоо. 
Боловсролтой найз нар маань, шүүхгүйгээр шууд цаазлахад бэлэн байгаа массыг хараад "Ямар аймаар юм бэ! Ногоон малгайтан болох хүн ийм их байсан юм гэж үү? Бат-Үүл ээ!" гээд нүд нь эргэлдэж байна. Тэд одоо миний мэргэн түргэнийг бишрэх маягтай байгаа.
Ард түмэн маань хашраагүй л байна! 
Ногоон малгайтнууд өнгөрсөн зууны 30-аад онд Бодоо, Данзангаас эхлүүлээд 40000 орчим гэмгүй монголыг шүүхгүйгээр цаазалчихсан юм. Өнөөдөр "нөгөө ертөнцөд одсон" тэднийг Монголын шүүхээр хэлэлцэн гэм буруугүйг нь тогтоогоод цагаатгаж байгаа. 
Цаазалчихаад, дараа нь шүүж байгаа юм шүү дээ! Энэ ажил мөд барагдах янзгүй үргэлжилсээр буй.
Жигтэй тохуутай тэнэглэл, эмгэнэлт түүх!
Хачирхалтай нь, энэхүү тэнэглэл, эмгэнэлийг дахин үйлдэхэд "бэлэн байдал" манай нийгэмд байгаа нь Ерөнхий сайд нарын "Их баривчилгаа"-ны үеэр сая тодорч харагдлаа. Сайханбилэг, Баяр нарыг шүүхгүй буудчихад баярлах ногоон малгайтан онлайнаар дүүрээд ирэв шүү дээ!
Ногоон малгайтан ч яахав төрөлхийн хүчирхийлэгчид. Зандаахүүгийн Энхболд шиг өсөрхөг зуумхай улс. 
Гэтэл тархиа угаалгаж төөрөлдсөн иргэд ямар олон байв аа?!
Аргагүй ч юм уу! Сүүлийн нэг жил гаруй хугацаанд Сайханбилэг, Баяр нарыг "Рио Тинтотой нийлээд Монголыг идээд сүйдэлчихлээ" гэдэг пиарыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулаад өргөн цар хүрээтэй түгээсэн шүү дээ!
Энэ үйл ажиллагааг Монголын талаас хариуцсан хүн нь пиарчдын дунд "орос школтой Нирун" хэмээн алдаршсан Батсайхан гэгч бөлгөө. Батсайханы ажлын үр дүн захиалагчийнх нь бодсоноос ч давж буусан буй заа. 
Оюутолгойн гэрээний учир начрыг огт мэдэхгүй иргэд хүртэл золгүй ерөнхий сайд нарыг аль хэдийн "цаазлах"-аар яллачихаж. 30 эргэм насны, аманцар байрын хоёр залуу бүсгүй "Сайханбилэг, Баяр нарыг үг дуугүй цаазлах хэрэгтэй!" хэмээн олон нийтийн газар цуурахад сонсож суусан хүмүүс дэмжиж байхыг би харлаа.
Тархи угааж чадна гэж энэ шүү дээ! 
30-аад оны монголчууд ингэж л тархиа угаалгасан нь 90 он хүрч байж илчлэгдсэн. Ардчиллын буянаар, хөөрхий Бодоо, Данзан зэрэг төрийн олон зүтгэлтэн нь ардын дайсан биш, харин ч жинхэнэ эх орончид байсныг анх мэдэцгээсэн, бид.
Батсайхан мэргэжилдээ сайн байх. Ийм чадварыг нүгэлт хэрэгт ашиглаж байгаа нь л харамсмаар. Муу юмандаа сайн гэж энэ.
Сайтар хийгдсэн паирын уршгаар олон түмэн Сайханбилэг, Баяр нарыг хэдийнээ яллачихсанжээ. Тэгээд манай хуулийн байгууллагууд, олон түмний санаа бодолд нийцүүлэх гэхдээ хуулийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй бололтой.
Журамт иргэний ёсоор хуулийн байгууллагын үйл ажиллагаанд элдэв саад учруулалгүй хамтран ажиллаж байхад барьж хорьдог нь юу вэ? Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудаад сэжигтнээр татан хорино гэдэг чинь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны наад захын зарчмыг зөрчсөн хэрэг бус уу? Гэрч, сэжигтэн гэдэг нь хуулиар хатуу зааглагдсан, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчид гэдгийг хуулийг хэрэглэх мэргэжлийн үүрэг хүлээсэн прокурорууд мэдэхгүй байлаа гэж үү? Политик (бодлого)-ийг хэзээ байтлаа гэмт хэрэг хэмээн үздэг болсон юм бэ? УИХ, Ерөнхий сайдын ажлыг нэгд нэгэнгүй хянан удирдаж мэдэж байдаг Үндсэн хуультай гэдгийг мэдэхгүй баймааргүйсэн? Засгийн газар танхимын зарчмаар асуудлаа шийддэг хуультай шүү дээ? Энэ мэт олон асуулт байна.
Пиардуулсан олон түмний таалалд нийцүүлэхдээ хууль зөрчсөн прокурор, шүүх бантахдаа тайлбар хэлэхчээ аядаж л байна. Гэхдээ тайлбар бүр нь өмгөөлөгчийн үндэслэлд унах аж.
Би өөрийн туршлагаас, хуулийн үг үсэг, заалтуудыг зөрчин явагдаж байгаа мөрдөн шалгах үйлдэл бүр цаанаасаа захиалгатай болохыг сайн мэднэ. Тийм учраас би "хорих бол хуулийн дагуу хорь, яллах бол хуулийн дагуу ялла, буудах бол хуулийн дагуу бууд" хэмээн мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс хуулийг нэхдэг юм. Дахин дахин нотлон хэлэхэд хууль зөрчсөн мөрдөн байцаалт бүр захиалгатай байдаг юм шүү!
Монголын түүхэнд тохиосон "Их баривчилгаа" болгон гаднаас захиалгатай байсныг түүх гэрчилнэ. Жишээ нь: Бодоо, Данзан нарыг баривчилж, шүүхгүй цаазалсан хэрэг Коминтерний захиалга байлаа.
Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь бас гадны ээлжит захиалга! Оюутолгойг булааж авах зорилготой захиалга!
Сайханбилэг, Баяр нарыг Оюутолгойн гэрээг хууль зөрчиж байгуулсан гэдгээр буруутгаж яллана. Тэгээд Рио Тинтотой байгуулсан гэрээг цуцална. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Монгол Улс маш их хэмжээний өр төлбөрт унана. Тэгээд зогсохгүй Монгол улс өөрөө өөртөө эдийн хориг тавьсан хэрэг болно. Грек шиг дампуурна. Монголыг аврах Европын Холбоо шиг холбоо байхгүй.
Тэр үед аргаа барсан монголчуудаас, мөнөөх захиалагч ирээд өөрийн үнийг тулгаж Оюутолгойг авах болно. Энэ ажилд Загджав мэтийн "бандит"-ууд зуучлах магадлалтай даг.
90 оноос өмнөх сүүлийн 300 орчим жилд Монголын ихэс дээдэс, улстөрчид гадны захиалга, захиа даалгавараар нэг нь нөгөөгөө егүүтгэж, устгаж, хэлмэгдүүлж иржээ.
Энэ гунигт түүх, ардчиллын ачаар дуусгавар болох шиг болсон. Гэтэл, гэрийн үүдээр хөөгөөд гаргасан мөнөөх муу ёр; шуналтай, урвалттай, аймтгай, зуумтгай улстөрчдийн гайгаар тооноор маань эргээд ороод ирлээ шүү дээ! Хүний муу мунхаг улстөрчид нь яасан барагддаггүй юм бэ?
Монгол ч гай хөө рүүгээ ч алхлаа даа! Алсдаа сайн цаг ирэх ахул нэгэнт "цаазалчихсан" гэмгүй хүмүүсээ араас нь шүүх хэрэг дахиад гарах нь ээ!
 
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6