Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Apple компани 399 ам.долларын үнэтэй iPhone худалдаанд гаргалаа
Image
Д.БАТТӨР: МИАТ компани нэмэлт орлого олохын тулд олон улсын карго нислэг, гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлаж байна
Image
Шинэ хөдөөгийн жентельмэн
Image
Фото: АНУ-ын жагсагчид CNN-ийг эвдлэн сүйтгэлээ
Image
Гурван сартай охинтойгоо хамт амиа хорлосон эмэгтэйн гэрээс ГЭРЭЭСЛЭЛ олджээ
Image
Хүүхдүүдтэйгээ хамт аялалд явах нь тэдний сурлагад эерэг нөлөө үзүүлдэг
Image
Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном
Image
Эдвард Хоппер - коронавирусын үеийг төгс илэрхийлэх зураач
Image
Gucci загварын долоо хоногуудад оролцохгүй
Image
Олимпыг COVID-19-ийг ялан дийлсэн баяр болгон хийх саналыг Япон гаргажээ
Image
Ерөнхийлөгч нэр дэвшиж буй зөвлөхүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Image
Улсын дугаар нь 5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 2 өдөр үлдлээ
Image
“Увертюра” хамтлагийн тоглолтыг шууд дамжуулна
Image
Яармагийн замд хурд хэтрүүлсэн жолоочийг саатуулжээ
Image
Албан хаагчдыг байршил харгалзахгүй байранд оруулахаар төлөвлөжээ
Image
Тоглоом хүүхдийг харааны болон гарын хөдөлгөөний эвсэлтэй болгодог
Image
Хүний ур ухаан дуусашгүйг илтгэх орчин үеийн гайхалтай уран баримлууд
Image
Холливудын кино бүтээгчид хэрхэн өнгөөр "нааддаг" вэ?
Image
Ямар ч үнэтэй авсан "хямд" харагддаг 10 төрлийн хувцас
Image
Монгол Улсын гадаад өр I улирлын байдлаар 30.5 тэрбум ам.доллар байна
Image
Карантины үеэр хэрхэн гэртээ хүүхдийн баяр зохион байгуулах вэ?
Image
Та үүнийг мэдэх үү?: Эмэгтэй хүний бие
Image
Б.Болдсайхан: Нэг биш хэдэн зуун хүүхдэд мэс засал хийж, эрүүл болгомоор байна. Та бүхэн туслаач
Image
Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор
Image
Хүүхдийн сэтгэл хөдлөлтэй холбоотой таны мэдэх ёстой зүйлс
Image
Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө
Image
Дэлхий даяар нийт халдвартай хүний тоо ЗУРГААН САЯЫГ давлаа
Image
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ ингэж баталгаажуулаарай
Image
Грек 29 орны жуулчдад хилээ нээнэ
Image
“Дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорьж байна”
Image
ВВС: Бидний мэдэх Хонконгийн төгсгөл ирлээ
Image
Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ
Image
Шатахууны үнэ буурсан ч мах, ногооны үнэ өсчээ
Image
44 дэх иргэнээ эмчиллээ
Image
ЭМЯ-наас ээлжит мэдээллийг өглөө
Image
Сургуулиуд хичээллэхгүй байгаа ч засвар үйлчилгээгээ хийжээ
Image
Мал төллөлт 71,8 хувьтай байна
Image
Сурагчид өөрсдийн оёсон амны хаалтыг хандивлав
Image
Д.Баттөр: Миат компани нэмэлт орлого олохын тулд олон улсын карго нислэг, гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлаж байна
Image
Нийслэлийн төрийн байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлнэ
Image
Ажилтан, алба хаагчдад цахим сургалт зохион байгууллаа
Image
Хөдөлмөрийн баатар Ё.Норовсүрэн: Нийгэм хөгжиж, сайхан болж байна
Image
Газар тариалангийн 1000 гаруй АНН, иргэнд 17.1 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Image
Согтуугаар жолоо барьсны улмаас хоёр хүүхэд хүндээр гэмтсэн ноцтой осол гарчээ
Image
Тамхины эсрэг хуулийн тэрслүү заалтууд
Image
Улаанбаатарын хүмүүс: Дундаж цалин авч цаг наргүй ажилласнаас хүүхдүүдээ өөрөө өсгөх нь чухал гэж боддог
Image
Энэтхэгт сармагчингууд Covid-19 шинжилгээний сорьцыг булаан зугтаажээ
Image
Энэ оны эхний улиралд эдийн засаг арван хувиар агшив
Image
Форбс сэтгүүл Кайли Женнерийг тэрбумтнуудын жагсаалтаас хасаж байгааг зарлажээ
Image
Аллага үйлдсэн цагдаад хүн амины хэрэг үүсгэж, Миннеаполис хотод хөл хорио тогтоожээ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
ӨНӨӨДРӨӨС МӨРДӨГДӨХ ХУУЛЬ, ЖУРАМ
Image
Нийтийн тээвэрт шахааны бизнес хийхээр зэхэгч улстөрчид
Image
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
Image
Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ
Image
"БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ УСНЫ ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Image
ӨМЧИЛСӨН ГАЗРАА ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛААГҮЙ БОЛ ХУРААНА
Image
Ахтай, сайн хөрштэй байя гэвэл ЧИНГИС хааныхаа хөшөөг буулгана
Image
ЧУУЛГАНААР ИРЭХ ОНД ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
АВАРГА ТОСОНГООС АВРАЛ ЭРЭХ ХЭРЭГГҮЙ
Image
”Voice” шоунаас шинэхэн хос мэндэлжээ
Image
Дархлаа дэмжих ургамлын гаралтай 5 хүнсний бүтээгдэхүүн
Image
"МИАТ"-ИЙН ХОНГ КОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГҮҮД ХОЙШЛОГДЛОО
Image
Б.Ганхуяг: 2020 он гэхэд 200 орчим км төмөр зам тавих боломж бүрдсэн
Image
Ш.Жавхлан "Сайн аав"-тай үдшийг өнгөрөөнө
Image
“МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН VI НААДАМ”-Д ГАДААДЫН 30 ГАРУЙ МОРИН ХУУРЧ ОРОЛЦОНО
Image
ЗАСАГ ДАРГЫН ТОМИЛГООНЫ ТАЛААРХ ҮХЦ-ИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР ДЭМЖЛЭЭ
Image
Малын тэжээл, өвсийг татвараас чөлөөлөв
Image
БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 95000 ШИРХЭГ СЭРЭМЖЛҮҮЛЭГ БАЙРШУУЛЛАА
Image
Таны эрүүл мэндэд: Ходоод тань өвддөг бол?
Image
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО НАМРЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД 39 ХУУЛЬ, 9 ТОГТООЛ БАТЛУУЛЖЭЭ
Image
Саран дээр 100 кг ачаа буулгана
Image
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л. ОЮУН-ЭРДЭНЭ "ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ӨГЧЭЭ
Image
Ханхүү, Трампийн урилгаас татгалзжээ
Image
Ж.Энхбаяр гишүүн шилдэг сурагчдын чансааг шалгана
Image
Т.Дэлгэрмөрөн: Арван тамаар долоон үеэр нь хараал идэг!
Image
Наадмаас өмнө Богдхан уулын зогсоолын ажил дуусгавар болно
Image
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 40 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМЭГДЭВ
Image
ХҮҮХДИЙН ДЭЛГҮҮРТ ГАЛ ГАРЧЭЭ
Image
21-Р ЗУУН ӨМНӨХ ЗУУНУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ИЛҮҮ ДУЛААРСАН БАЙНА
Image
У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй
Image
Image

"ШҮРГЭХ ТӨДИЙД ХӨХРӨЛТ ҮҮСЧ БАЙВАЛ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ"

Та гемофилийн талаар хэр сайн мэдэх вэ, Та гемофилитэй юм биш биз!!! Анагаах ухааны хэллэгээр тайлбарлавал энэ нь тун ярвигтай ойлголт.

Энгийнээр тайлбарлавал цус алдах аюул юм. Монголд энэ өвчинтэй 100 гаруй хүн бүртгэгдээд байгаа ч улсын хэмжээнд 300 гаруй хүн байх магадлалтай гэнэ. Учир нь, 10000 хүн тутамд нэг гемофили өвчин тохиолддог аж. Гемофилийн өвчтэй хүний цусанд цус бүлэгнэлийн фактор буюу нэг төрлийн уураг хангалттай байдаггүйгээс цус алдахад хүргэдэг аж. Сонирхолтой нь, гемофили нь удамшлын өвчин бөгөөд эрэгтэй хүн өвчилж, эмэгтэй хүнд тээгч байдлаар удамшдаг юм байна. Одоогоор уг өвчнийг төгс эмчлэх аргыг нээгээгүй байгаа. Мөн шинжилгээгээр уг өвчнийг илрүүлэхдээ цусанд ямар нэгэн өөрчлөлт илэрсэн тохиолдолд тухайн хүний удмын зураглалыг гаргаснаар оношилдог юм байна. Тиймээс шинжилгээ, болон эмчилгээ нь бусдаас харьцангуй үнэтэй байдаг ажээ.

Дэлхийн гемофилийн өдөр өчигдөр /2018.4.17/ тохиов. 28 дахь жилдээ зохин байгуулагдаж буй уг өдрийг 130 гаруй орон тэмдэглэдэг. Монгол Улсын хувьд 2000 оноос тэмдэглэх болсон. Дэлхийн гемофилийн өдрийн үйл ажиллагааны үеэр Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Т.Саруултай ярилцлаа.

-Гемофили өвчнийг энгийнээр тайлбарлахгүй юү?

-Гемофили хэмээх өвчин нь удамшлаар эхээс эрэгтэй хүүхдэд дамждаг өвчин юм. Эх нь тээгч бол тухайн эхээс гарсан эрэгтэй хүүхэд өвчилдөг. Эцгээс бас дамжиж болно. Нарийн тайлбарлавал, эрэгтэй хүн x, y хоромсомтой. Эмэгтэй хүн x, x хоромсомтой. Энэ өвчин х хромсомыг даган удамшдаг. Тэгэхээр эрэгтэй хүний х хоромсом нь гэмтвэл нөгөө хромсом нь у учраас гэмтсэн хоромсомоо нөхөж ажиллаж чаддаггүй. Тиймээс эмгэг илэрдэг. Эмэгтэй хүний хувьд х, х хоромсомтой учраас нэг х хоромсом гэмтвэл нөгөө х хоромсом нь нөхөж болдог. Тиймээс эмэгтэй хүнд илрэлгүй, эрэгтэй хүнд илэрдэг эмгэг гэж ойлгож болно.

-Зөвхөн шинжилгээгээр л тогтоодог уу. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Цусархагшлын байдлаар илэрнэ. Биеэн дээр хөхрөлт бүхий тууралт гарч болно. Цус гоожоод тогтохгүй байх, сарын тэмдэг олон хоногоор ирэх, шүргэх төдийд хөхрөлт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Нэгэнт онош нь тогтоогдсон өвчтөнүүдэд үений хүндрэл үүсдэг. Ингэснээр үе нь хавдаж, дотроо цус хурна. Зарим хүмүүс өвчний шалтгаанаа хайж эмнэлэгт хандаад санамсаргүй байдлаар өвчнөө илрүүлэх тохиолдол бий. Шинжилгээ өгөөд, тухайн хүний шинжилгээнд өөрчлөлт илэрснээр удам зүйн зураг зуруулж удамшлын эсэхийг тогтоодог. Их нарийн шинжилгээ л дээ. Жишээ нь, шинжилгээн дээр өөрчлөлт илэрсэн хүний эх нь тээгч байж болно. Эхийнх нь талын ах, дүү дотор нь эрэгтэй хүн байна уу, үгүй юу гэж удам зүйн зураг зурдаг. Хэрэв удамд нь ямар нэг гемофилийн эмгэгтэй хүн байвал гемофили өвчин байна гэдэг онош тавьдаг.

-Удамшихаас гадна олдмол байдаг гэсэн. Ямар хүчин зүйлээс олдмол гемофили үүсэх вэ?

-Олдмол гэж байдаг. Тэр нь тодорхой хэмжээний хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаална. Олон шалтгаан бий. Кодолдог генийн хувьд өөрчлөлт орсон ч байж болно.

-Нэгэнт гемофили гэж оношлогдсон тохиолдолд ямар эмчилгээ хийлгэдэг вэ. Эмчилгээний зардал үнэтэй байдаг гэсэн үү?

-Хүний х хоромсом дээр байдаг генийн дараалал нь 8 юм уу, 9 дүгээр факторыг үйлдвэрлэж гаргаж ирэх ёстой. Ингэж үйлдвэрлэгдсэн фактор нь цус бүлэгнэлтэд оролцож, цус бүлэгнэлтийг хэвийн ажиллуулах ёстой байдаг. Гэтэл кодолсон дараалал нь байхгүй болохоор 8, 9 дэх фактор нь үйлдвэрлэгдэж гарч ирдэггүй. Ингэснээр хэвийн бүлэгнэлт явагдаж чадахгүй цус гоождог. Эмчилгээ нь бусдаас харьцангуй үнэтэй байдаг.

-Бүрэн эмчлэгдэх боломж бий юү?

-Дэлхийд сүүлийн жилүүдэд генийн эмчилгээг түлхүү хийх зорилттой байгаа. Гэхдээ энэ нь тийм ч амжилттай болохгүй байна. Бүрэн эмчлэх аргыг хайж л байна.

-Ямар тохиолодолд амь насанд нь аюултай вэ?

-Тухайн хүн гэмтээд, гэмтсэн даруйдаа буюу 30 минутын дотор фактороо сэлгүүлэх, аль эсвэл урьдчилсан байдлаар фактороо тогтмол хийлгэсэн үед цус алдах эрсдэл бага байдаг. Хагалгааны өмнө урьдчилсан байдлаар, хагалгааны явцад, дараа нь гэх зэргээр фактороо хийлгэвэл бусад хэвийн хүмүүстэй адил амьдрах боломжтой.

-Бага насны хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Бага насны хүүхэд мөлхөж эхэлмэгц арьсаа дагаад хөхрөлт үүснэ. Үүгээр нь оношилдог. Сургуулийн насны хүүхдүүд үе мөч нь гэмтэх эрсдэл гарч эхэлбэл шинжилгээ өгөх хэрэгтэй. Шүргэлт, үрэлтийн төдийд хөхөрвөл анхаарах шаардлагатай.

-Гемофили хүндэрсэн тохиолдолд яах вэ?

-Нэгэнт оношлогдсон бол насан туршдаа урьдчилан сэргийлэх фактор эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээний явцад хүндэрвэл нэмэлт эмчилгээ хийдэг. Факторын эмчилгээг нарийн технологиор гаргаж ирдэг учраас маш үнэтэй. Бага насны хүүхдүүдэд анхнаас нь энэ эмчилгээг хийвэл хавсарсан хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой.

-Хавсрах хүндрэлд юу багтах вэ?

-Хуучин цус, цусан бүтээгдэхүүн сэлбэдэг байхад түүнтэй холбоотой харшил өгөх зэрэг эрсдэл гардаг байсан. Энэхүү эрсдэлийг бууруулж чадсан. Гемофилитэй хүн хүнд өвчтөн биш. Фактороо хийгээд байвал бусад хүмүүстэй адилхан хагалгаанд орж, тэдэнтэй адилхан амьдрана. Гол нь цус алдах эрсдэл өндөртэй учраас дасгал хөдөлгөөн, физик эмчилгээ хийх шаардлагатай. Цус хурвал хийх тусгай хөдөлгөөн заслын эмчилгээ бий. Эдгээрийг эмчийн заавраар тогтмол хийх хэрэгтэй.

Р.РЕНЧИНДУЛАМ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6