Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
''CU'' дэлгүүрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд "Хотдог" худалдаалж байжээ
Image
Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас гарах өргөдлөө өглөө
Image
Н.Цэлмүүн: “Цэнхэр” үст Цэрэн баба
Image
ХЭҮК-ИЙН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХИЙГ “НОЦТОЙ” ЗӨРЧИГЧ ЮМ БИШ ҮҮ Ж.БЯМБАДОРЖ ДАРГАА?
Image
Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
Image
"Passion-2020"-д тавтай морил
Image
"Есөн Шижир" ББСБ-аас авилга авсан гэх АТҮТ-ийн ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлжээ
Image
Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…
Image
Үндсэн Хуулийн Цэц “өгзөг” базагчийн шигддэг газар биш
Image
Монголын самбочид 30 жилийн дараа багаараа II байрт шалгарлаа
Image
Монголын дуурийн дуучид Индонезид тоглов
Image
Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ
Image
Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ
Image
Н.Баярсайхан ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
Image
Албаны машинаар хүүгээ зугаацуулсан Т.Батсүхийг ажилд нь томилж, 7 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ
Image
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Image
X.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон
Image
Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна
Image
Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ
Image
П.Дэлгэржаргал: Анхдугаар Үндсэн хууль түүхэн ач холбогдолтой байсан
Image
Гавьяат хуульч Б.Сарантуяа, шүүгч Ц.Зориг нарыг чөлөөлжээ
Image
Ч.Өнөрбаяр: Шүүхэд тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасч, олон ахиц дэвшил гарна
Image
С.ЭРДЭНЭ: ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ ТЭР ЧИГЭЭРЭЭ ҮЛДЛЭЭ
Image
“Хуягласан хувалзууд”
Image
З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
Image
МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ
Image
Какүрюү М.Ананд Япон улсын иргэн болохоо зарлажээ
Image
УИХ-ын гишүүн Б.Батзоригтой түрийвч нэг Н.Цэрэнбат сайдын хэрэг нам дарагдав уу?
Image
“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-д гардуулан өгөв
Image
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
Image
Аливаа үйлийг хийхэд үхэр жилтнээ сайн
Image
Цаг агаарын урьдчил­сан мэдээ
Image
ҮАБЗ-өөр Дубайн гэрээний асуудлыг хэлэлцэж байна
Image
Х.Болорчулуун: Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз
Image
"Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай" тогтоолын төслийг дэмжлээ
Image
“Бичигт” боомтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэр гаргажээ
Image
Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУБАЙН ГЭРЭЭГ “ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ АЛЬ ЭРТ ГАРЧИХСАН
Image
Ё. Баатарбилэг сайдаа хүүхдэд өгөх 650 сая төгрөг хаана байна
Image
Холерын шинжилгээний хариу сөрөг гарлаа
Image
Машин нь эвдрээд тусламж дуудаад иртэл машинд үлдсэн хүн нь сураггүй алга болжээ
Image
“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн өдөрлөг маргааш болно
Image
МАН тойргуудыг дахин зурна
Image
Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ
Image
ЭМЯ: 850 жирэмсэн эхээс тэмбүү илэрчээ
Image
МАН –ЫН ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД СОНГОСОН ХҮНЭЭ ӨМГӨӨЛЖ НАМЫН ДАРГА У. ХҮРЭЛСҮХЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ.
Image
"Чингис хаан" банкны С.Сандагдоржийг хахууль өгсөн хэрэгт буруутгажээ
Image
Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Image
Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг шинэ байртай боллоо
Image
Улсын хэмжээнд 397 мянган тонн үр тариа хураажээ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
Парист байгалийн хийтэй баллон дэлбэрч, 5 хүн гэмтсэн байна
Image
Галд шатдаггүй, усанд нордоггүй цаас гарган авчээ
Image
THE HU ХАМТЛАГ АЛДРЫН ОРГИЛД ХҮРСНИЙГ ЭЛТОН ЖОНЫ ЖИРГЭЭ БАТАЛЛАА
Image
“УЛААНБААТАР ЛИГ”-ИЙН НИЙСЛЭЛИЙН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
Image
ӨНӨӨДӨР ДӨРВӨН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ
Image
Путин Хойд Солонгос руу цэргээ илгээжээ
Image
Э.Базаррагчаа: Бид сүүлийн үед чиг хандлага болж байгаа дундын ажлын өрөөний төв нээнэ
Image
ОЛОН УЛСЫН ШУУДАНГААР ХАР ТАМХИ ОРУУЛЖ ИРСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
Image
Тэнгэрийн хунтайж Ч.Цэнгүүн шонгоо орхиж гэрэл зурагчин болжээ
Image
Хөвсгөл аймаг Хатгал сумын орчимд цас оржээ
Image
Бикини мисс Ө.Буянхишиг Ерөнхийлөгчийн хүргэнийг ханиараа сонгов уу?
Image
Баянгол дүүрэгт 353 лифт шинэчлэгджээ
Image
С.Батболд: Өнөөдрөөс эхлэн нэг ч эх, хүүхдийг эмнэлгийн коридор, шалан дээр хэвтүүлэхгүй
Image
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛНО
Image
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРИЙГ ГЭР БҮЛ, ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛНА
Image
Мөөеө аваргыг нутаглуулсан шөнө Баянаа аварга хүүхдүүдтэйгээ бөхийн өргөө рүү дайрлаа
Image
Нохой жилийн идээнд өнгө нэмэх идэхэд ч хайран хүнснүүд
Image
БАЙНГЫН ХОРООД ХУРАЛДАНА
Image
ХУУЛЬЧИД ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Image
Монголчууд Аргентинд визгүй зорчино
Image
ЭРХЭМ ХҮНДЭТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАНАА ӨРГӨХ НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ
Image
ДУУЧИН Б.САРАНТУЯА КАЗАХСТАНД БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХИЙНЭ
Image
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ХОЁР ТӨРЛӨӨ.
Image
САДАР САМУУН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮН НЬ УИХ-ЫН ГИШҮҮН Д.МУРАТ
Image
УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
Image
Эмэгтэй түшээд зугаалж, энд хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүд үхэж байна
Image
Шаардлага хангасан цэнгээний газрууд 04.00 цаг хүртэл ажиллана
Image
Зайсангийн”Могул хотхон”-ы үнэтэй байрны үнэн төрх
Image
Таны хувьд хайр дурлал гэж юу вэ?
Image
ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХАВ
Image
Image

Хятад улсын алт олборлолтын өнөөгийн байдал

Дэлхийд шар металлын олборлолтоор сүүлийн 8 жил тэргүүлж байгаа Хятад улс энэ 2015 онд уг амжилтаа улам бататган олборлолтоо нэмэгдүүлэн 490тн хүргэсэн гэсэн мэдээ бий.
 
Хэдийгээр алтны үнэ буурсаар байгаа ч тус улсын алт олборлолтын хэмжээ 10 хувиар өсөж 490 тоннд хүрнэ хэмээн таамаглаж буйгаа тэр үед уул уурхайн ассоциацаас нь мэдэгдэж байсан Хятадын засгийн газраас өнгөрсөн зууны 80-аад онд хэрэгжүүлж эхэлсэн чөлөөт эдийн засгийн систем, хууль дүрмийн өөрчлөлттэй холбоотойгоор 1990-ээд оноос алт олборлолтонд гадаад дотоодын маш их хөрөнгө оруулалт зарцуулсан.  
 
Үүний үр дүнд алт олборлолт маш хурдацтай эрс нэмэгдэж 2007 он гэхэд 280,5тн алт олборлон сүүлийн 100 жил алт олборлолтоороо дэлхийд тэргүүлсэн Өмнөд Африкийг ардаа орхин тэргүүлж эхэлсэн.Ер нь сүүлийн жилүүдийн Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил алт олборлолтын хөгжилтэй салшгүй холбоотой.
 
Геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, алт олборлолтыг дэмжих ажлын хүрээнд Хятадын засгийн газар 1993 онд хууль журмаа өөрчилөн гадны уул уурхайн компаниуд ба хөрөнгө оруулагчидад хаалгаа нээсэн билээ. Мөн дотоодын хөрөнгө оруулагч нарыг ч дэмжин бизнесийн үйл ажиллагаа нь ямар байхаас үл хамааран дурын компанид хүссэн металлаа олборлоход нь чөлөөтэй лиценз, эрхийг олгож эхэлсэн.
 
Үүний үр дүнд Хятадын төрийн өмчит компанууд ч гэсэн хувьцаагаа зарж хайгуулын ажил хийх хөрөнгө мөнгө босгох боломжтой болсон байна.Энэ боломжийг ашиглан хамгийн анхны Канадын Placer Dome Inc компаниас эхлээд гадны маш олон уул уурхайн компаниуд Хятадад орж ирэн үйл ажиллагаа явулж эхэлсэн. Гадны хөрөнгө оруулалтыг татах нээлттэй хаалганы энэ бодлого нь өрөмдөх газар хайсан олон жижиг хайгуулын  компаниудыг Хятад руу хошууруулжээ.
 
Хятадын алт олборлолтын үндсэн төв район бол Шандьдуны хагас арлууд юм зөвхөн тэндээс бүх олборлож буй алтны 50 гаруй хувийг авч байна. Тэнд "Чжаое", "Цзяоцзя", "Синьчэн", "Саньшаньдао" гэсэн алт угаан баяжуулах том том шороон ордын уурхайнууд ажилладаг. Түүнээс гадна Хятадын өнцөг булан бүрт нийт 110-120 алт угаах шороон ордын уурхай ажиллаж байна.
 
Мөн Хейхэ мужын Хэйлунцзян, зүүн хазгаарт Гирин муж, баруун хязгаарт Хунань муж, хойд нутагт Хэбэй муж мөн өвөр Монголын төв хэсэгт гээд олон газар олон ил , далд уурхайнуудаас алт олборлолдог. Дөнгөж л өнгөрсөн зууны 70-80-иад онд Хятадад алт олборлолтын орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж (АНУ, Канад, Финляндын) нэвтэрч эхэлсэн.
 
Хамгийн том алтны үйлдвэрлэл нь Хунань мужын төвд орших Уси-Сиань-Таоань-н  вольфрам-сурьмагийн уурхайд явагддаг. Тэндээс өнгөт металлыг дагалдан орших алтыг олборлодог.
 
Түүнээс гадна Хунань ба Гуйчжоу мужын Юаньцзян голын хөндийгөөс алт, алмаз олборлож байна.
 
 Хятад улсын алт олборлолтын жил бүрийн өсөлт 1977-2014 он, тонн:
 
Хятадын алт олборлотын түүх бол гадныхныг үзэн яддаг дотогш чиглэсэн бодлоготой техник технологийн хувьд хоцрогдсон орноос асар их алт үйлдвэрлэгч болсон Хятадын төрийн бодлогын түүх юм. Хятадын алт олборлолтын дийлэнх хэсгийг техник , технологи муутай жижиг ил ,далд уурхайнуудаас авч байна.  Жишээн нь ойролцоогоор 1000 орчим уурхайгаас жилд дундажаар  500кг алт олборлодог байна.
 
Өнөөдөр Хятад улсад бараг 10000 алтны бичил уурхай ажилладаг гэсэн тоо мэдээ бий бүр 60,000 нь уурхай ажилладаг гэсэн тоо баримт ч байдаг аль алинаар мэдээлдэг яг бодит тоо баримт байдаггүй. Сүүлийн жилүүдэд Хятадад алт олборлолтын салбар “галзуу мэт” явагдаж байна гэж хэлж болно. Зарим уурхайд алт угаах хувингаас өөр багаж хэрэгсэлгүй ганц гэр бүл ажиллаж байхад нөгөө хэсэгт нь Бирмээс Монголын хил хүртэлх өргөн уудам газар нутагт том том ордуудад олборлолт явуулдаг. Эдгээр жижиг том уурхайнуудаас жилдээ 300-400 тн алт олборлож байна.  
 
Дэлхийн зах зээл дээрхи алтны үнийн өсөлт тэр олон бичил уурхайг ажиллахад ихэд дэмжлэг болж байгаа. Ер нь Хятад улс дэлхийд тэргүүлэгч алт олборлогч  болсон нь баялаг нөөцтэй том том уурхайнуудаас биш харин олон жижиг бичил уурхайнуудын үйл ажиллагааны үр дүн гэдэг нь дараах баримтаас харагддаг. Хятадад 2011 оны байдлаар улсын хэмжээнд хамгийн том 10 ордын нийт алт олборлолтын хэмжээ нийлээд дөнгөж 50 тн байжээ тэгэхээр үлдсэн 270тн алтыг бусад 10950 уурхайгаас авсан гэсэн үг юм. 
 
Хятадын төрөөс хууль бус алт олборлогчдыг журамлах ажлын хүрээнд гаргасан 2004 оны  нэгэн тайланд Хятадад лицензгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн тоог 60,000 гэсэн тоо баримт байсан.
 
Сүүлийн жилүүдэд алт олборлолтоороо тэргүүлж байгаа улс орнууд:
 
 
Улс орон
Алт олборлолт,  (тн)
2009он
2010он
2011он
2012он
2013он
2014он
1
Хятад
314
340
355
413
438
465
2
Орос
178
176,5
200
229
252
272
3
Австрали
220
261
270
265
249
269
4
АНУ
210
231
237
235
231
200
5
Перу
175
164
150
185
179
169
6
Өмнөд Африк
210
189
180
182
190
164
7
Канад
100
91
110
105
125
153
8
Мексик
 
 
 
104
104
115
9
Гана
85
90
100
99
102
 
10
Индонези
100
120
100
88
96
 
 
Хятад улсын алт олборлолтын түүх бол Хятадын улс төр , эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн түүхтэй салшгүй холбоотой. Түүхээс үзвэл Хятадууд МЭӨ- 1300 онд алт олборлож байсан баримт бий. Тэд тухайн үедээ алт боловсруулах маш боловсронгуй арга хэрэглэж байжээ. VII зуунд нэгэн албаны түшмэлийн  бичиж үлдээснээр” Өнгөн хөрсөн дээр улаан  мөнгөн ус байгаа бол, түүний дор алт агуулагдаж байгаа гэсэн үг” хэмээжээ. Тэрч байтугай тэд үнэт металлыг олох чиг баримжаа өгөх ургамлыг бас тодорхойлсон байдаг. “Хэрэв ууланд мангир элбэг ургасан бол хөрсөн доор нь мөнгө байгаа харин жууцай ихтэй бол алттай байна ” гэж бичиж байжээ.
 
Тэдний зөв байж болох юм учир нь ургамал хөрсөнд буй эрдсээс шим тэжээл авч ургадаг. Хожим 1980 онд Лондоны их сургуулийн судлаачид алтаар тэжээгдэн ургадаг, эд эсэндээ алт хуримтлуулдаг ургамлыг нээсэн байна. 1998 оны “Натур “сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлд хүдрээс алтыг шингээн авдаг ургамлууд дээр хийсэн туршилтын талаар өгүүлж байсан. 2004 онд Шинэ Зеландын судлаачид ургамал алтны уурхайн хортой хаягдалаас металлыг өөртөө татдаг үйл явц буюу “ургамлын нөхөн сэргэлт”/phyto-remediation/ системийн санааг дэвшүүлжээ. Үр дүнд нь акр тутмаас 32 унц алт авах боломжтой гэж тооцоолсон.   
             
Энэ судалгааны ажлыг 2010 онд  Дэлхийн хөрс судлалын XIX хурал дээр танилцуулсан бөгөөд өнөө хэр нь зарим мэргэжилтнүүд “ургамлын төрөл зүйлийг хөрсөн дэх алтны илэрцийг тогтоох био-индикатор болгон ашиглах” санааг дэмждэг. Гэтэл Хятадууд үүнийг бүр эрт үеээс мэддэг байжээ.
 
Тэд алтын галуугаар баяжуулах гэх мэт жигтэй сонин аргууд хэрэглэж байсан байна. Алтыг гараар хувинд угаахад янз бүрийн хольц ихтэй гарна түүнийг хивэгтэй холиод галуу хооллодог байна.  Дарааны галууны сангасыг цуглуулаад хоёр дахь удаа гурав дахь удаа угааж мөн дахин хэвэгтэй хольж өгөх гэх мэтээр олон дахин давтахад алт цэвэршдэг байна.
 
 МЭ 1-р мянганы эхээр Хятадын хаад тухайн үедээ Ромын эзэнт улсын хаадтай адил 200 орчим тонн алтны нөөцтэй байсан гэж түүхэн сударт бичсэн байдаг.  Гэвч Хятадын уул уурхайн үйл ажиллагаа , хөгжил хэсэг хугацаанд зогссон байна.
 
Харин XIII –зуунд  Монголчууд хүчирхэгжин Хятадыг эрхшээлдээ оруулан захирах болсоноор алтны уурхайн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих болсоноор дахин сэргэжээ.
 
Тэд уурхайгаас хулгай хийж байсан дээрэмчдийг нухчин дарж тэнд хяналтаа тогтоон өөрсдийн цэргийн жанждыг хүртэл алт хулгайлахгүй завшихгүй байх зарлиг гаргаж байжээ. Алт угаах олборлох үйл ажиллагааг эрчимжүүлэхээр Монголын их хаан Хубилай  Шандуны 4000 өрхөд алт угаах , боловсоруулах үүрэг өгч байв.
 
Түүний дараа Минь улсын үед алтны олборлолт идэвхтэй сайн хөгжсөнгүй зогсонги байдалд байсан. Харин Хятадын хаан Линлуны уурхайг 1621 онд алдартай тайган эр Вэйд өгч ажиллуулж байжээ. Тэрээр 6 жил алтны уурхайг удирдан ажиллуулж жилд 40,000 унци  алт олборлон  олборлолтын хэмжээг нэмэгдүүлж байсан баримт бий. 
Хэдэн жилийн дараа Минь династи задран унахад Линлуны алтны уурхай ч хамт мөхжээ.
 
Түүний дараа төрийн эрхэнд гарсан Манжийн хаад алтны уурхай олборлолтыг ойшоодоггүй байсан. Тэд алтны судлыг луугийн судас хэмээн үзэж түүнийг олборлох нь орон зайн зохицлын тухай сургадаг Фэнг Шүй-д харшлана гэж үздэг байжээ. 
 
Түүнээс гадна Манжийн хаад алт мөнгө гэсэн үнэт металлууд нь төр засгийн эсрэг бослого, үймээн самууныг санхүүжүүлэх эх ундрага болхоос сэрэмжилдэг байсантай холбоотой. Тэд тусгайлан уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хууль гаргаж байжээ. Алт олборлолт зогссонтой холбоотойгоор удалгүй хааны сан хөмрөг  хоосорсон байна.
 
XX-зууны эхээр Орос, Герман Франц, Британи , Япон  гээд их гүрнүүдэд төлөх нөхөн төлбөрт бүх алтаа өгч 1942 он гэхэд Хятадын улсын сан хөмрөг хоосорч алтны нөөцгүй болж байжээ. Коммунист нам ялсан Хятад улсад алт олборлолтыг нэг хориглож нэг зөвшөөрч байсан ба Дэн Сяо Пиний чөлөөт эдийн засгийн бодлого хэрэгжиж алтны олборлолт чөлөөтэй болсоны дараа сэргэж эхэлсэн. Өнө эртний баялаг түүхтэй Хятадын ард түмний уул уурхайн түүхийн тухай  бүгдийг энд бичнэ гэвэл боломжгүй юм зөвхөн сэдэвтэй холбоотой алт олборлолтын түүхэн цаг үеийг  бага  зэрэг тодоруулсан болно.
  
 
 
Дундад зууны үеийн Хятадын алт олборлогчид:
 
Хятадад 2003 оноос алтны зах зээлийг чөлөөтэй болгосноор алт олборлолт эрс нэмэгдсэн. Олборлосон бүх алтыг Хятадын үндэсний банкинд хатуу тогтоосон үнээр өгдөг байсан журмыг өөрчилөн алтны үнийг чөлөөлсөн энэ шийдвэр чухал үүрэг гүйцэтгэсэн. Алтны эрэл хайгуул эрс нэмэгдсэнээр 2007 он гэхэд Хятад улсын алтны батлагдсан нөөц 5500тн хүрсэн ба цаашид өсөж 10-11 мянган тонн хүрэх төлөвтэй байгаа.  Хятадын алтны шинэ ордууд ихэнхдээ нутгийн дорнод  хэсэгт Шэньси, Гансу мужууд мөн Шиньжян-Уйгур, Өвөр Монголын Өөртөө Засах Улсуудын нутагт дэвсгэрт нээгдээд байгаа билээ. Хятадад 20 гаруй алтны хүдэржилтийн бүс байдаг тэднээс доорхи  6 бүс нутагт алт олборлолтын дийлэнхийг явуулж байна.
 
1.       Jiaodong (Цзяодун)
2.       Xiaoqinling (Сяоциньлин)
3.       Chuan-Shaan-Gan (Чуань-Шань-Гань)
4.       Yan-Liao (Янь-Ляо)
5.       E-Wan-Gai (Э-Вань-Гай)
6.       Dian-Gui-Qian (Дянь-Гуй-Цянь)
1: Номхон далайн тектоник хөдөлгөөний бүс Хятад – Солонгосын хойгт Цзяодун мужад 100 гаруй алтны орд нээгдсэн энэ нь дэлхийд алтаар хамгийн баян нутагт тооцогдож байна. Орд газруудын хувьд тийм ч том биш мезозойскийн эриний интрузив чулуулгийн тогтоцтой эндо ба экзоконтактив  бүсийн алт агуулсан  металл сульфидийн хүдрүүд юм.
 
2: Металл эрдэсжилт алт агуулсан Сяоциньлин бүс нутаг Янцзы(Yangtze)тэвшит талбайгаас (платформ) Хятад –Солонгосын платформ хүрэх Циньлин (Qinling) хугаралын бүсэд оршидог. Ихэнх ордууд нь эртний цэрдийн галавын үеийн бүсэд хамаарах алт агуулсан сульфид-кварцын төрлийн хүдэржилтийн бүс.
 
3: Алтны хүдэртэй Чуань-Шань-Гань хязгаар нутаг нь тектоник хугаралын бүс Циньлины баруун хэсгээс баруун өмнөд Суннпань-Гардзе (Songpan-Garze) хугаралын бүс хүртэлх талбайд хамрагддаг.  Эдгээр ордууд нь Палеозойск ба мезозойскогийн эринд үүссэн галт уулын гаралтай тунамал чулуулгийн тогтоцтой алт болон өнгөт металлын сулфидийн хүдрийн нөөцтэй. Ордууд геологийн төрлийн хувьд карлинскийн төрлийн алт –өнгөт металлуудын сульфид  хүдэр юм.
 
4:Алтны хүдрээр баян Янь-Ляо хязгаар нутаг нь өвөр Монголын нутагт Их Хянганы нурууны хойд хэсгийн хугаралын бүсээс Хятад –Солонгосын хойгын платформ  хүртэл дорнодоос баруун тийш 650км урт сунаж тогтсон. Энэ хязгаар нутаг дахь алтны ордуудын нийт нөөц одоогоор 900тн гэж тогтоогдоод байгаа. Орд газар нь алт агуулсан  кварцын чулуулаг, нүүрс , элсэрхэг шаварлаг чулуулаг тогтоцтой. Энд  Ази тивдээ хамгийн томд тооцогдох 2,5г/т алтны агуулагтай хүдэрт 308тн алтны нөөцтэй  Яншань (Yangshan) орд газар нээгдсэн.  
 
5:Алтны ордуудаар баян Э-Вань-Гай хязгаар нутаг нь эрт үеийн палеозойские  ба мезозойскиин эринд хамаарах тунамал  чулуулгийн хурдаст , үелсэн  тогтоцтой.
Зэс порфирийн орд газар ба өнгөт металлын хүдэртэй хамт орших алтыг бусад металлуудтай хамт баяжуулан авч байна.
 
6: Алтны хүдрийн бүс Дянь-Гуй-Цянь нь Наньпаньцзян (Nanpanjiang)  тунамал чулуулгийн сав газар терригенно-карбонат чулуулгийн тогтоцтой металл сульфидийн орд юм. Карлинскийн төрлийн Цзыньфын (Jinfeng) , Бока (Boka) болон бусад  ордуудтай ижил 200-250 сая жилийн өмнөх триасовийн галавын үед үүссэн. Зарим ордууд нь 100тн алт түүнээс дээш нөөцтэй том ордууд юм.
 
Хятад улс 2003 оны дунд үеээс геологи хайгуул судалгаанд улсаас санхүүжилтийг бүрэн зогсоож алт болон бусад үнэт металлын эрэл хайгуул хийж байгаа компаниуд ба ажиллаж байгаа уурхай үйлдвэрүүд эрх лицинзийг чөлөөтэй олгож эхэлсэн.
 
Ингэсэнээр 2004 оны дунд үе гэхэд бараг 130 компани шинээр бүртгүүлсэн байна.Эдгээр компаниудаас хамгийн том нь China National Gold Group Corporation (CNGGC) Хятадын Үндэсний Алтны Корпораци юм. Тэр үеээс Хятадын өнцөг булан бүрд (ихэнхдээ хойд баруун хойд нутгийн Шиньжян Уйгур , Өвөр Монголын Автономит БН улсуудын нутагт) алт олборлох, хайх  ажил эрс нэмэгдсэн.
 
2008 оны тоо мэдээгээр нийт алтны 21% Шаньдун муж , Хэнань муж 21% ,Фуцзянь муж 11% -г олборлон эдгээр мужууд тэргүүлсэн байна. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд Гуанси-Чжун муж Шиньжян Уйгур , Өвөр Монголын автономит БНУлсуудын нутагт алтыг бусад өнгөт металлуудтай хамт  олборлолт эрс нэмэгдэж байна. Хятад улс дахь бүх алт олборлолт үйлдвэрлэлийг China National Gold Group Corporation (CNGGC) буюу Хятадын Үндэсний Алтны Групп Корпораци гэсэн байгууллагаар дамжуулан төр нь хянаж зохицуулдаг.Энэ корпорацийн мэдэлд 450 гаруй уурхай ажиллаж бүх алтны 20% г үйлдвэрлэдэг. Жишээ нь гэхэд 2006 онд энэ корпораци 49,3 тн алт олборлож байсан байна.
 
 -Хятад улсын засгийн газраас алтны зах зээлийг чөлөөтэй болгосноор энэ салбарт гадны хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн гэж дээр дурьдсан билээ.
Түүнтэй холбоотойгоор Өвөр Монголын нутагт орших Чан-Шан-Хао-217 (Chang Shan Hao 217, CSH 217 уурхайн 95% Канадын Jinshan Gold Mines Inc. компаний мэдэлд 2012 оноос шилжин ажиллаж байна. 2008 онд хийгдсэн геологи хайгуулын судалгаагаар Чан-Шан-Хао-217 уурхайн батлагдсан нөөц 0,71г/т агуулагтай хүдэрт 122тн алт байна гэж тогтоосон. Боломжит нөөц 0,65г/т агуулагтай хүдэрт 41 тн алттай нийт орд газарт 163тн алт бий гэж үздэг.
 
Jinshan Gold Mines Inc. компани 2005 оноос туршилт судалгааны ажил хийсэн бөгөөд 2008 оноос алт олборлолтын үйл ажиллагааг ил уурхайн , овоолгон уусгалтын аргаар эхэлсэн. Тэд тэр жилдээ 1,8 тн алт олборлосон ба цаашид жилд 5,5-6 сая тонн хүдрээс 3,2 тн алт авахаар төлөвлөн ажиллаж байна. 
 
  - Цзиньфын орд газар бол Хятад улсдаа хамгийн том ордуудын нэгд тооцогддог энэ орд газар нь  4,5г/т агуулгатай нийт 34,3 сая тн хүдэрт , 155,6 тн алтны нөөцтэй гэж урьдчилсан хайгуулаар тогтоосон байна. Батлагдсан нөөц  нь 5,2г/т агуулгатай 19,3 сая тн хүдэрт 100,5 тн алт бий гэж тогтоосон. Хүдрийн биет нь триасовын галавд үүссэн тунамал чулуулгийн үе давхаргад зүүнээс-өмнөд-зүүн гэсэн чиглэлд сунаж тогтсон. Алттай хүдрийн бүсийн  зузаан  1-1,3км хүрдэг алт нь сульфид эрдэсүүдтэй хамт оршидог. Алт нь пирит , арсенопирите бусад сульфидүүдийн дотор маш нарийн ширхэгтэй шигдэн сууж өгсөн байдаг.
 
Цзиньфын (Jinfeng) уурхайг Австралийн Sino Gold Mining Ltd. компани ажиллуулж жил бүр 180.000 унц алт авхаар төлөвлөн ажиллаж байна. Цзиньфын орд газар албан ёсны олборлолт  2007 онд эхэлсэн тэр ондоо 1,8тн алт авсан. Эхэн үедээ ил уурхайн аргаар олборлолт явуулж 692 мянган тн хүдэр олборлоод 2009 оноос далд уурхайгаас 400 мянган тн хүдэр жилд олборлож байна. Энд алт баяжуулах хэд хэдэн аргыг хослуулан хэрэглэдэг флотацийн арга, цианидад уусгах, пириттэй хамт орших нарийн ширхэгтэй алтын биоуусгалтын (BIOX) аргаар авч байна.
 
Дундаж металл авалт 85% , орд газрын нөөц 4,5г/т агуулагтай хүдэрт 156тн алт бий гэж тогтоосон.
 
Jinfeng Gold Mine- Цзиньфын алтны уурхай:
 
- Хятадын бас нэг том алт олборлогч компани бол Zijin Mining юм 2008 онд  28 тн цэвэр алт олборлож байсан. Энэ компаний мэдэлд Гоучжоу мужад Шуйиндун (Shuiyingdong) алтны уурхай, Фуцзянь и Хуньчунь мужуудад зэс алтны Цзыцзиньшань (Zijinshan) , Хуньчунь (Hunchun) гэсэн уурхайнууд байдаг. Тус компани 2008 онд нийт 57тн алт олборлож байсан ба энэ нь тухайн үедээ Хятад улсын нийт алт олборлотын 19-20% байсан юм. Мөн Zhaojin Mining гэж компани 2007 онд өөрийн мэдлийн орд газруудаас 20тн алт олборлож байсан.
 
 
Zijinshan Gold-Copper Mine - Цзыцзиньшань алт-зэсийн уурхай:
 
- Хятадын зүүн хойд хэсэгт орших Цзилинь мужын Цагаан уул (White Mountain) орд газрыг  Sino Gold Mining Ltd.компани 2008 оноос ил уурхай, овоолгон уусгалтын аргаар ашиглан алт олборлож байгаа. Баяжуулах үйлдвэр нь жилд 650 мянган тн хүдэр боловсоруулаад 2тн алт авах хүчин чадалтай. Батлагдсан нөөц 3г/т агуулгатай 12,4 сая тн хүдэрт 37,3тн алттай , судлагдсан боломжит нөөц 3,7г/т агуулагатай 6,6 сая тн хүдэрт 24,9тн алт бий гэж тогтоосон.
 
- Канадын Southwestern Resources Corp. компани Юньнань мужад 2002 оноос геологи хайгуулын судалгаа хийж карлинскийн төрлийн алтны орд газар Бокаг олж нээсэн.    Орд газрын хүдрийн биет нь протерозойскийн галавын үед үүссэн шаварлаг шохойн  чулуулгийн бүтэцтэй тус бүрдээ маш баян нөөцтэй 4 хэсгээс бүрдсэн. Тэдний нэг  маш их нөөцтэй хүдрийн биетийг ил уурхайн аргаар олборлож байна. Гэвч 2007 оны геологи хайгуулын нарийвчилсан судалгаар алдаатай нөөц тогтоосон нь илэрч урьд нь тогтоосон 158тн алтны нөөц 15 тн болж буурсан байна. 
 
Энэ бүхний дараа Канадын Southwestern Resources компани 2008 онд эхлүүлсэн төслөөсөө зугтан өөрийнхөө хувьцааны 90% -г Хятадын  улсын мэдлийн Eastern China Geological Exploration and Mining Bureau for Nonferrous Metals компанид 9,4 сая доллараар худалдсан байна. Орд газрын худалдаж авсан компани цаашид геологи хайгуулын ажлыг өргөн хүрээн явуулан боломжит нөөцийг 500тн гэж тогтоосон.Өнөөдөр энэ төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа ид явагдаж байна.
 
-Хятадын дорнод хэсэг Ляонин, Шаньдун, Цзилинь (Гирин) мужуудад геологи хайгуулын судалгаа харьцангуй сайн хийгдсэн гэж үздэг. Энд Канадын Mundoro Mining Inc  компани 2003 онд Даньдуны хагас арлуудын ойролцоо Ляонин мужын Маолинд (Maoling) алтны том ордод геологийн эрэл хайгуул судалгаа хийж эхэлсэн.
Энэ ордын хувьцааны 79% Канадын компаний мэдэлд , орон нутгийн удирдлагын мэдэлд 21% байдаг. Хүдрийн биет нь ан цавархаг шаварлаг элсэн чулуулгаас бүрдсэн ба сунаж тогтсон хэлбэртэй 350метрийн гүнд байрладаг.
 
Орд газрыг ашиглах ТЭЗҮ-н хийгээд Канадын Golder Associates компани ашиглаж байна. Маолин орд газрын захын агуулга 0,5г/т ба 2008 онд батлагдсан нөөц 1г/т агуулгатай хүдэрт 87тн алт бий гэж тогтоосон.  Тус орд газар геологийн судалгаагаар тогтоосон нөөц 0,8г/т агуулгатай хүдэрт 149тн алттай цаашид нэмэгдэх боломжит таамаг нөөц 0,8г/т агуулгатай хүдэрт 137 тн металл алттай бүгд нийлээд 286 тн алтны нөөцтэй гэж 2008 онд тогтоосон байна.
 
- Канадын  Silk Road Resources Ltd компани Ганьсу мужын Лаэрма (Laerma) ордод геологийн судалгаа үйлдвэрлэлийн үнэлгээ хийсэн. Тэндээс 2006 онд шаварлаг ба тунамал чулуулгийн бүтэцтэй 1000м сунаж тогтсон хүдрийн биетийн судал олж тогтоосон байна. Хүдрийн биетийн зузаан хэдэн арван метр бөгөөд хөндлөн огтлолын талбай нь 97-115м хүрдэг, хүдрийн агуулга 1,18-2,4г/т , зарим хэсэгтээ 5,4-17,4г/т хүрдэг гэсэн.
 
- БНХАУ-н баруун хойд нутагт Цинхай мужын Дачанд(Dachang)  карлинскийн төрлийн алтны ордыг Цинхайгын гоелоги хайгуулын институт ба Канад улсын Canada Inter-Citic Mineral компани хамтран 1990 онд нээж илрүүлсэн. 1996 оны урьдчилсан геологийн хайгуул судалгаагаар 80тн алттай гэж үнэлсэн гэвч 2002 онд геологи хайгуулын ажил хөрөнгө мөнгөний гачаалаас болж зогссон байна. 2006 онд тус орд газрын ашиглалтын лицензийг 26 жилээр Канадын Canada Inter-Citic Mineral компани  авч геологи хайгуулын ажлыг үргэлжлүүлэн явуулж нөөцийг шинээр нэмэгдүүлэн тогтоосон байна. Ингээд геологи хайгуулын ажил маш эрчимтэй явагдаж 2007-2008 онд гэхэд л 78 мянган тууш метр өрмийн ажил хийгдэж байсан.  
 
2009 оны 6-р сард тус орд газрын батлагдсан нөөц 3,3г/т агуулгатай 26,7 сая тн хүдэрт 89тн алттай гэж тогтоосон. Урьдчилан хийгдсэн  хагас үйлдвэрлэлийн  био уусгалтын туршилтаар металл авалт маш өндөр 96% хүрч байсан. Өнөөдөр тэнд төсөл хэрэгжүүлэх ажил явагдаж байна.
 
- Австралийн Tianshan Goldfields компани Шиньжян Уйгурын Автонмит БНУ-н нутагт Алтан уул (Gold Mountain) гэдэг орд газрын Йелманд (Yelmand), Цзиньси (Jinxi), Майитуоби (Mayituobi) и Лайон (Lion) хэсгүүдэд алтны нөөцийг тогтоох нэмэлт геологи хайгуул судалгааны ажил хийсэн. Судалгаагаар эдгээр хэсгүүдэд 0,9г/т агуулгатай 94,8 сая тн хүдэрт 82тн алт бий түүнээс 63тн алт нь захын бага агуулгатай 0,4г/т хүдэрт байна гэж тогтоосон.  Урьдчилсан технологийн туршилтаар орд газрын Йелманд хэсгийн алтны металл авалт 79,8% , Цзиси  хэсгийнх - 66,9% хүрч байсан. Тус орд газрыг ил уурхай ба овоолгон уусгах технологи ашиглан баяжуулхаар төлөвлөн 2009 онд ТЭЗҮ хийгдэж  2010 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн. Тус орд газраас жил бүр 2,4-3 тн алт авхаар төлөвлөн ажиллаж байна.
 
  - Шиньжян Уйгурын Авт.БНУ-н Савай яэр дун (Sawayaerdun) орд газар анх Канадын Majestic Gold Corp компани геологи хайгуул судалгааны ажил хийж байгаад орхисоны дараа Канадын GobiMin Inc. (70%) компани мөн Хятад улсын Xinjiang Baodi Mining (15%) ,Brigade No.2 of Xinjiang Bureau of Geology and Mineral Resources (15%) компаниуд  хамтран геологи хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж алтны нөөцийг шинээр тогтоосон.  Орд газар нь эдийн засгийн болоод үйлдвэрлэлийн маш их ач холбогдолтой алт агуулсан нүүрс ,элсэн чулуулгийн тогтоцтой.
 
Орд газрын хүдрийн бүсийг аж үйлдвэрийн ач холбогдолоор нь 4 үндсэн хэсэгт хуваасан ба хамгийн их судлагдсан хэсэг бол 4-р хэсэг юм. Энэ хэсэгт хүдрийн биет нь хойд- хойд-зүүн гэсэн чиглэлд 4,5км сунаж , хойноос баруун тийш 70° уналттай тогтсон байдаг.
 
Батлагдсан нөөц 1,16г/т агуулгатай 18 сая тн хүдэрт 20,8тн алттай, боломжит нөөц 1,09% агуулгатай 24,4 сая тн хүдэр 26,5тн алттай нийт авч болох алт 93тн гэж тогтоосон. Чулуулгийн хугаралын бүсэд тогтсон хүдрийн биет нь тийм ч гүнд  биш  500м доор оршидог. Энэ том ордын хувьд техник эдийн засаг, үйлдвэрлэлийн хувьд маш ашигтай 1-1,5км доош ухаад бараг анхны 1000 тн хөрс хуулалтын дараа шууд хүдрийн биетэд хүрэх боломжтой маш их ирээдүйтэй орд юм.   Узбекистаны Мурунтау, Гана улсын Ашанти , Оросын Нежданинское  ордуудтай төстөй аж үйлдвэрийн ач холбогдол өндөртэй орд газарт тооцогддог.  
 
Хятадын алтны хэрэглээ ба худалдан авалт:
 
Хятадад өнөөдөр 8 алт цэвэршүүлэн хайлах үйлдвэр ажиллаж алтан гулдмай гаргаж байна. Тэдний 2 нь Heraeus Ltd. Hong Kong ба Metalor Technologies (Hong Kong) Ltd. компанууд Гонконгд ажилладаг ба зүүн өмнөд азийн бүх алтыг тэнд цэвэршүүлж байна. Хятадын хамгийн том зэс хайлуулах үйлдвэрүүд Цзянси мужад (Jiangxi Copper Company Ltd.), Юньнань мужад Юньнань (Yunnan Copper Industry Co Ltd.) үйлдвэрүүд юм
 
Мөн Хэнань мужын Сань-мынь-ся хотод бас нэг том зэс хайлуулах үйлдвэр Zhongyuan Gold Smelter of Zhongjin Gold Corporation ажилладаг. Энэ үйлдвэр нь Хятад улсын хамгийн том алт олборлогч компани  Zijin Mining мэдэлд байдаг.
 
Үйлдвэрийн жилийн хүчин чадал 30тн цэвэр алт үйлдвэрлэх юм. Хятад улс алт олборлотоороо дэлхийд тэргүүлж байгаа хэдий ч олборлосон бүх алтаа хөрш зэргэлдээ улс оронуудынхаа алттай хамт хайлуулан цэвэршүүлэх боломжой хүчин чадал өндөр хайлуулах үйлдвэрүүд ажиллаж байна.
 
Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг үсрэнгүй хөгжиж ард түмний амьжиргаа  эрс дээшилсэнтэй холбоотойгоор жилд 200-300 тн алтыг уламжлалт гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэдэг. Жишээн нь 2008 онд 326,7 тн алт  мөн 2013 онд 724тн алтыг  гоёл чимэглэлийн зүйл хийхэд зарцуулсан байдаг. Энэ салбарын эрэлт улс орны санхүү ,эдийн засгийн хөгжил дэвшил , хүн амын амьжиргааны түвшинтэй  шууд холбоотойгоор  хэлбэлздэг. Хятадын  эдийн засгийн өсөлт асар хурдацтай өсөж байгаа өнөө үед алтыг электрон техник болон бусад салбаруудад өргөн хүрээнд хэрэглэж алтны хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байгаа билээ. Электрон техникийн салбарт гэхэд жилд дундажаар 15-18тн алт хэрэглэж байна.  
 
 - Тэд алт олборлож үйлдвэрлэхээс гадна маш ихээр худалдан авч байна. Жишээ нь гэхэд 2012 онд Хятад улс бараг 1000тн алт худалдан авсан гэж Thomson Reuters GFMS гэж металлын зөвлөх компани гаргасан байдаг. Хятад улс гоёл чимэглэл болон бусад зориулалтаар алтыг худалдан авалтаар Энэтхэг улсыг гүйцэж түрүүлэн дэлхийд мөн тэргүүлж эхэлсэн. 2013 онд Хятадын алтны хэрэгцээ 32% нэмэгдэж 1189 тн болсон харин Энэтхэг улсын худалдан авалт тэр үед 987,2тн байсан.
Хятад улс 2012онд зөвхөн Гонконгийн хөрөнгийн бирж , банкаар дамжуулан 834,5тн алт худалдаж авч байсан.  Шар металл Хятадруу зөвхөн Гонконгийн банкаар дамжиж биш өөр бусад Сингапур, Макао дамжин орж ирдэг. 
 
Хятадын банк санхүүгийн байгуулагууд алтны валютын нөөцөө жил ирэх тусам нэмэгдүүлсээр байгаа.  2004 онд 400тн алт худалдан авч байсан бол өнөөдөр жилд 1054тн алт худалдан авч байна.  Хятад улс 2009 оны 9-р сард 403,3тн алт худалдан авах тухай  Олон Улсын Валютийн Санг гайхашралд оруулсан мэдэгдэл хийж байсан.
 
Өнгөрсөн 2014 онд Хятад улс 973,6 тн алт худалдаж авсан бол 2015 оны эхний хагас жилийн байдлаар 497,3 тн алт худалдаж авсан тухай (World Gold Council) Дэлхийн Алтны Зөвлөлөөс мэдээлж байна.  2015 оны 7-р сард Хятадын Үндсэний Банк анх удаа өөрийн улсын алтны нөөцийг  1658тн гэж мэдээлсэн. 2009 онд 1054тн байсан бол түүнээс  хойш 5 жилийн хугацаанд Хятад улсын алтны нөөц 57% өссөн байна.  Зөвхөн 2015 оны 7-сард гэхэд л 19 тн, 8-р сард 16,2тн  алт худалдан авч алтны нөөцөө 1693,6тн тн хүргэсэн байна.  
 
Энэ мэтээр Хятад улс алт худалдан авалтаа нэмэгдүүлэн санхүү , эдийн засгийн хүчин чадалтай болох  төрийн бодлого явагдаж байна.  Жил ирэх тусам алтны эрэлт нэмэгдэж байгаа нь гоёл чимэглэл бусад үйлдвэрлэлийн салбарт алтны хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбоотой хэдий ч дэлхийн  улс орон бүр өөрийн алтны нөөцийн сангаа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг.
 
Хятад улсын 2000 -2013-оны  алт олборлолт ба импортын мэдээ
 
 
- Алтны нөөцөө нэмэгдүүлэх нь 1-р стратегийн ач холбогдолтой санхүү, эдийн засгийн хямралын эсрэг, валютийн ханш уналт, цэрэг дайны зориулалтанд ашиглах 2-р валютийн нөөцөө нэмэгдүүлэн юаны ханшийг тогтвортой барих зориулалттай. 
 
Хятад улсын алтны экспорт жилд ойролцоогоор 20тн гэж үздэг ер нь улс төр , эдийн засгийн хувьд хаалттай улс орны хувьд хэд , хичнээн тонн алт худалдаж , худалдан авч байгаа мэдээлэл албан бус байдаг. Зөвхөн хөрш Монгол улсаас гэхэд л жил бүр 5тн алт хууль бусаар орж ирдэг гэсэн мэдээлэл байдаг. Харин Хятадууд алтны геологи хайгуулын ажлыг орчин үеийн техник технологийн өндөр түвшинд явуулж чадахгүй байгаа нэг сул тал бий. Уул уурхай ,алт олборлолтын  салбарт чөлөөт эдийн засгийн өөрчлөлт хийснээр гадны хөрөнгө оруулалт маш их орж ирсэнээр алтны нөөц , олборлолт цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа.  
 
Дэлхийн Алтны Зөвлөлөөс(World Gold Council) 2011 онд гаргасан статистик судалгаагаар Хятад улс энэ хурдаараа алт олборлох юм бол дотоодын алтны нөөцөө 6-7 жилийн дараа олборлож дуусна гэж мэдээлж байна.
 
АНУ-н геологийн албанаас гаргасан мэдээлэлд 2011 он гэхэд Хятад улс өөрийнхөө бүх алтны нөөцийн 20% олборлоод байна гэж мэдэгдсэн.    
 
Нийт  алтны нөөц (тонн)
 
    
   
Дэлхийд алтны нөөцөөр баян улс орнууд дотор  Хятад улс 5-р байранд жагсаж байна:     
 
                                                                                                                             
 -Өнөөдөр эдийн засгийн болон техник технологийн хувьд хүчин чадалтай болсон Хятад улс гадаад улс орнуудад алт хайх олборлох үйл ажиллагаанд илүү анхааран маш их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Хятадын төрийн мэдлийн China Gold Group  болон Shandong Gold, Zijing Mining , Zhaojin Mining гэсэн том том компанууд гадаад улс оронд алтны уурхай, орд газруудыг худалдаж авах үйл ажиллагааг идвэхтэй явуулж байна.  Жишээ нь гэхэд 2012 оны 4-р сард Хятадын Zijin Mining Group  Австралийн алт облорлодог Norton Gold Fields компаний Paddington уурхайг 299 сая доллараар худалдаж авж байсан мөн 2011 онд Мельбурний ойролцоо орших A1 Minerals алтны уурхайг худалдаж авсан.
 
 Зөвхөн Австрали биш дэлхийн өнцөг булан бүрт алтны уурхайд хөрөнгө оруулалт хийж байна. Америкийн Аляск мужад d’Alene Mines (CDE) алтны уурхайг China National Gold Corp Coeur худалдаж авсан мөн Хятадын Stone Resources Limited компани Өмнөд Африкийн Gold One International компаний хувцааны 17% -г 79 сая доллараар худалдаж аван хамтран ажиллаж эхэлсэн. 
 
2012 он намраас Венесуэлын Лас-Кристинас уурхайг Хятадын China International Trust and Investment Corp компани засгийн газартай нь хамтран ашиглахаар гэрээ байгуулсан. Энэ орд газар нь алтнаас гадна  зэсийн асар их нөөцтэй том орд газар юм. Энэ мэтээр Хятад улс гадаад улс орнуудад уул уурхайн үйл ажиллагаа явуулхад  маш их хөрөнгө мөнгө зарцуулан  идэвхтэй ажиллаж байна.
 
Ашиглсан ном материал: http://www.mining-technology.com/,http://www.mining.com/http://goldenfront.ru/, http://www.gold.org/gold-mining,   "Eurasian mining"  журнал 2015 №1, “Алт” 2015
 
Уулын инженер баяжуулагч Д.Отгонбаатар.   ОТ- компани - Баяжуулах үйлдвэр
12.04.2016

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6