Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Image
РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
Image
БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
'Содмонгол', 'Магнай трейд' тэргүүтэй ААН-үүд шаардлага хангахгүй бензин зарж байсан нь тогтоогджээ
Image
Олны танил бүсгүйчүүдийн будаггүй төрх
Image
Г.ЗАНДАНШАТАР ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
Image
”Цаст констракшн” ХХК мэдэгдэл гаргав
Image
Ардчилсан намын сонгуульд 152,800 хүн санал өгнө
Image
Үсэн доорх зураг
Image
УЛИАСТАЙЧУУД "ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ" УРИАТАЙГААР ЖАГСЛАА
Image
ЭРДЭНЭСИЙН САНГИЙН АСУУДЛЫГ ХААЛТТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
Архивын 20 гаруй лавлагааг онлайнаар авах боломжтой
Image
ЕХ ИРАНД 18 САЯ ЕВРОГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Image
МАН-ын бүлгийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо
Image
Энгийн хирнээ дэгжин хувцаслах
Image
ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
Image
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР СОНГОГДЖЭЭ
Image
21.3 тонн хөл газрын ургамал, хог хаягдлыг цэвэрлэв
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Image
УЛААНБААТАРТ 24-26 ГРАДУС ДУЛААН
Image
Долоо хоногийн өрнийн зурхайгаас эндээс үзээрэй
Image
БӨРТЭ ЧОНО-2018” НААДМЫН САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ
Image
"Сэтгүүл зүй ба Оюуны өмч " хэлэлцүүлэг болж байна
Image
ТӨРӨЛТ ӨМНӨХ ОНООС 12.2 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
Image
Аав,ээжийнхээ хөргийг урлаж уралдааны тэргүүн байрт шалгарчээ
Image
Солонгост болсон газар хөдлөлтөд монгол иргэн өртөөгүй
Image
Жинхэнэ секс гэж юуг хэлдгийг арай гэж ойлгосон...
Image
"THE WASABIES”ХАМТЛАГ ШАРКУУДААС 100 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВЛАА
Image
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
Image
Үхцэн хэмээн тооцогдон сураггүй алга болсон охин 10 жил PC-дсэн байна
Image
ОСОЛ, ХЭРГИЙН УЛМААС НИЙСЛЭЛД 32 ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
Image
Хотын цаг агаар
Image
АНГИЙН ЗАХИРАГЧ НАР ХАРИЛЦАН ТУРШЛАГА, МЭДЭЭЛЛЭЭ СОЛИЛЦОВ
Image
Image

КИМ-ТРАМПЫН УУЛЗАЛТ МОНГОЛД БОЛОХ МАГАДЛАЛ

Дэлхий дахины анхаарлын төвд байгаа АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалт Монгол Улсын нийслэлд болж магадгүй тухай мэдээллийг гадаадын хэвлэлүүд сүүлийн өдрүүдэд олонтоо цацах боллоо.
Тов нь тодорхойгүй энэхүү “түүхэн уулзалт” яг хэзээ, хаана болох вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тун бүрхэг байсан бол сүүлийн өдрүүдэд нууцлаг байдал арай ил болох төлөв анзаарагдаж эхлэв.
 
Гадаадын хэвлэлүүдэд уулзалт болж магадгүй газрууд гэдэгт Финланд, Швед, Швейцарь, Монгол Улс, Хятадын нийслэл Бээжин хот, Оросын Владивосток хот, Умард Солонгосын нийслэл Пхеньян, хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүс дэх Панмүнжон тосгон зэрэг улс орон, хотуудыг оруулан нэрлэж байсан.

Финланд, Швед, Швейцарь гурвын хувьд 7000-8000 км-ийн хэт алсад орших учраас ложистикийн тал дээр тохиромжгүй гэж үзжээ. Газарзүйн байршлын хувьд Бээжин хот тохиромжтой боловч АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн болох хэмжээнд хүртэл асуудал хурцдаж байгаа учраас Д.Трамп Хятадыг зорих нь юу л бол. Тэгээд ч АНУ, БНАСАУ-ын удирдагчид ойр ойрхон зайтайгаар Хятадад айлчилсан билээ. Түүнчлэн Сирийн болон бусад асуудлаар Орос улстай толхилцож байгаа америкчууд Владивостокт уулзалт хийх магадлал маш бага. Цэрэггүй бүсийн Панмүнжон сууринд уулзалтыг хийж болох боловч 27-ны өдөр хоёр Солонгосын удирдагч нэгэнт тэнд уулзчихсан учраас Д.Трампын хувьд өөрийн хийх гэж буй уулзалтын ач холбогдлыг бууруулахыг хүсэхгүй нь мэдээж. Пхеньянд уулзалтыг хийсэн тохиолдолд хэлэлцээрт оролцогч талуудын нэг нь давуу байдалтай болох учраас америкчууд ийм хувилбарыг шууд үгүйсгэсэн байж магадгүй. 

Ийм байдлаар өдөр өнгөрөх тусам дээрх жагсаалт хумигдсаар, “хасагдах шатнаас шалгарсан” Монгол ба Сингапур гэсэн хоёр улс тунаж үлдээд байгаа бололтой. Уулзалтыг хоёр улсын алинд нь хийх талаар АНУ, Умард Солонгосын тагнуулын албад  идэвхтэй зөвлөлдөж байгаа ажээ.  

Монгол 

Монгол Улсад уулзалтыг хийж болох тухай санааг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх дэвшүүлж, твиттер хуудсандаа “Монгол бол энэ уулзалтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой, төвийг сахисан орон” гэж жиргэж байсан билээ. Улаанбаатар хотод Ким-Трампын уулзалтыг хийх боломжтой талаарх өөрийн бодлыг  тэрбээр хуваалцахдаа гол таван шалтгааныг дурдсан байна. Үүнд: юуны түрүүнд, манай улс бол АНУ, БНАСАУ-тай хоёулантай нь дипломат, найрсаг харилцаатай орон гэдгийг онцоллоо. Хоёрдугаарт, Улаанбаатар хотноо 2016 оны 7 дугаар сард Ази, Европ тивийн удирдагчдын дээд түвшний уулзалт болох ASEM SUMMIT 2016 амжилттай болж өнгөрснөөс гадна “Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх Монгол Улсын санаачилга нь тус бүс нутгийн яриа хэлэлцээний хүлээн зөвшөөрөгдсөн, чухал механизм болсон гэдгийг онцлон тэмдэглэжээ. Гуравдугаарт, Монгол Улс бол төвийг сахисан идэвхтэй бодлого баримталдаг орон бөгөөд энэхүү бодлогоос нь үүдэн манай улсыг “Азийн Швейцарь” хэмээн нэрлэдэг гэдгийг Ц.Элбэгдорж сануулан дурдсан байна.  Энэ талаар “Нью-Йорк таймс” сонинд “монголчууд өөрсдийгөө Азийн Швейцарь гэж төсөөлөх дуртай учраас улс төрийн хувьд уулзалтыг Улаанбаатарт хийх нь хамгийн тохиромжтой” гэж бичсэн байсныг олж харлаа. Дөрөвдүгээрт, газарзүйн байршлын хувьд Монгол Улс хамгийн тохиромжтой. Тавдугаарт, Монголын ард түмэн бол найрсаг зочломтгой хүмүүс, Монгол Улс бол гадааддаа дайсангүй, дотооддоо дайн самуунгүй, амгалан тайван орон гэдгийг Ц.Элбэгдорж дурдлаа.  



Түүнчлэн сар гаруйн өмнө Японы нийслэл Токио хотод төвтэй “The Diplomat” онлайн сэтгүүлд “Ким-Трампын дээд хэмжээний уулзалтыг Монголын нийслэл Улаанбаатарт зохион байгуулж болох найман шалтгаан”-ыг дэлгэрэнгүй дурдсан байсныг улс төр сонирхогчид хэдийнэ уншсан учраас давтан дурдах нь илүүц биз ээ. Мөн тухайн асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ болон БНАСАУ-ын дипломатчдад тодорхой санал тавьсан билээ.

Ингээд гадаад орнуудын зарим нөлөө бүхий сонинуудад Улаанбаатарт болох магадлалтай байгаа уулзалтын талаар юу гэж бичсэнийг сонирхоё. Эхлээд “Вашингтон Пост” сонины тоймчийн хийсэн дүгнэлтүүдийг товчлон сийрүүллээ.  

Уулзалтыг Монголд явуулах хамгийн энгийн шалтгаан бол тус улсын газарзүйн байршил гэдгийг тус сонинд онцолсон байна. Өмнөд Солонгос, Хятад, Орос улс нь гурвуулаа Умард Солонгосын хөршүүд боловч АНУ болон Умард Солонгосын хувьд эдгээр гурван оронд уулзалтыг хийхгүй байх улс төрийн шалтгаан бий.

Нөгөөтэйгүүр, Европ эсвэл Зүүн Өмнөд Ази зэрэг алс холын газар орон руу явах нь Умард Солонгосын талд томоохон асуудал үүсгэнэ. Ким Жөн Ун эцэг шигээ онгоцоор нисэхээс айдаггүй юм аа гэхэд Зөвлөлтийн үед үйлдвэрлэж Умард Солонгост нийлүүлсэн онгоцууд нь холын аялалд тохиромжгүй байж магадгүй юм. Ийм учраас хамгийн зохимжтой хувилбар бол хуягласан галт тэргээр зорчих явдал. Ким Жөн Ун өнгөрсөн сард эцэг болон өвөг эцгийнхээ нэгэн адилаар галт тэрэг хөлөглөн Бээжинд айлчлахдаа Хятадын Дандонг, Шэньян гэсэн хоёр хотоор дайрч өнгөрсөн билээ. Галт тэргээр аялах нь тав тух хийгээд аюулгүй байдлын үүднээс тун тохиромжтой. Энэ үүднээс харах юм бол, Монгол Улс яах аргагүй давуу талтай. Тодруулбал, Хятад болон Оросоор дайрч Улаанбаатарт очих боломжтой гэсэн үг.   

Гэсэн хэдий ч Монголын энэ том давуу тал нь сул тал болж хувирч магадгүй гэдгийг “Вашингтон Пост” дурджээ. Учир нь, Умард Солонгосоос Монгол руу галт тэргээр зорчих боломжтой боловч энэ нь хурдан шуурхай бөгөөд ая тухтай аялал болж чадахгүй байж магадгүй .

Энэ замаар өмнө нь аялж байсан Канадын Бритиш Колумбын их сургуулийн докторант Ж.Мэндээгийн ярьснаар бол, Пхеньянаас Бээжин хүртэл 25 цаг, тэндээсээ Улаанбаатарт хүрэхэд 30 цагийн хугацаа зарцуулах аж. Монгол, Хятад хоёрын төмөр замууд царигийн зөрүүтэй учраас галт тэргийг нэг царигаас нөгөөд шилжүүлэхэд хэдэн цагийн хугацаа орж магадгүй. Харин Орос, Монгол хоёр царигийн зөрүүгүй боловч Орос-Умард Солонгосын хил дээр мөн адил цариг шилжүүлэх асуудал үүснэ. 3 дугаар сард Бээжинд айлчлах үед нь Ким Жөн Унд зориулан хятадууд төмөр замаа чөлөөлж өгсөн боловч түүний хуягласан галт тэрэг маш удаан явж байлаа. Тэгэхээр Улаанбаатарт очихын тулд дээрхээс илүү урт хугацаа зарцуулж магадгүй юм.

Үүний сацуу, уулзалтыг Монголд зохион байгуулахад нөлөөлөх улс төр, геополитикийн шалтгаанууд бий гэдгийг “Вашингтон Пост” сонинд дурджээ.

Солонгосын дайны үеэр олон зуун хүүхдийг Монгол Улс хүлээн авч, өсгөн бойжуулснаас гадна Умард Солонгосыг хүлээн зөвшөөрсөн хоёрдахь улс нь Монгол байлаа.

Хэдийгээр НҮБ-ын хориг үйлчилж байгаа боловч Монголын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар хоёр сарын өмнө Пхеньянд айлчилсан, “Хүйтэн дайн”-ы үед хоёр улс холбоотнууд байсан ба хоёулаа коммунист засаглалтай байсан, Кимийн өвөг эцэг нь Монголд айлчилж байсан гэх зэрэг баримтуудыг “Вашингтон Пост” сонинд сөхөн дурдсан байна

Харин “хүйтэн дайн” дууссаны дараа буюу 1990 онд Өмнөд Солонгосыг Монгол Улс хүлээн зөвшөөрсөн нь Монгол-Умард Солонгосын харилцаанд бага зэргийн хүндрэл үүсгэсэн боловч хоёр улс уламжлалт дотно харилцаагаа хэвээр хадгалж чадсан билээ.

Үүний зэрэгцээ, Монгол Улс 1988 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоосноосоо хойш сайн харилцаатай байгаа. Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри 2016 онд Монголд айлчлах үеэрээ тус улсыг Хятад, Орос хоёрын дунд орших “ардчиллын баянбүрд” гэж нэрлэсэн удаатай. 

Гэхдээ санаа зовоох нэг асуудал байгаа нь Монголд суух элчин сайдаа АНУ өдийг хүртэл томилоогүй байгаа явдал юм. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь АНУ-тай худалдааны харилцаагаа өргөжүүлэхийг хүсч буй Монголын хувьд анхаарлыг өөртөө татах нэг арга юм гэж “Вашингтон Пост “сонинд дүгнэн бичжээ.

Сингапур 

Ким-Трампын уулзалтыг зохион байгуулахад тохиромжтой газрууд гэгдэж байсан улс орон, хотуудын дотроос Монгол, Сингапур хоёр тунаж үлдээд байгаа тухай Өмнөд Солонгосын “Korea JoongAng Daily” гэдэг өдөр тутмын сонинд бичсэн байна.

“Умард Солонгосын хувьд Сингапур гэхээсээ илүүтэйгээр Монголд уулзалт хийх сонирхолтой байна. Монголтой найрсаг харилцаатайгаас гадна тийшээ галт тэргээр хүрч очих боломжтой зэргийг Умард Солонгосын тал тооцсоны үндсэн дээр Монголд уулзалтыг хийхийг хүсч байгаа бололтой. Харин Монголын нийслэл Улаанбаатарын дэд бүтцийг  АНУ-ын тал “тааруу” гэж үнэлээд Сингапурт уулзалтыг зохион байгуулах сонирхолтой байна” гэж Өмнөд Солонгосын сонинд бичжээ.   

 

Сингапур бол аюулгүй байдлын талаас уулзалт хийхэд тун тохиромжтой газар. Тус улс нь олон улсын асуудлаар хэт нэг талыг барьдаггүй учраас яриа хэлэлцээ хийхэд “төгс тохирох” газар мөн гэдгийг Сингапурын “The Straits Times” сонинд дурдсан байна. Сингапурчууд бол өндөр дээд хэмжээний чухал уулзалтыг зуучлан зохион байгуулж байсан туршлагатай хүмүүс. Тухайлбал, 2015 онд Хятадын удирдагч Ши Жинпинь, Тайваний удирдагч асан Ма Ин Жэ нар анхны уулзалтаа Сингапурт хийж байлаа.  

Гэсэн хэдий ч уулзалтыг Сингапурт зохион байгуулах тохиолдолд газарзүйн хүчин зүйлээс шалтгаалан хүндрэл үүснэ. Тодруулбал, тус улс руу онгоцоор очихоос өөр аргагүй. Ким Жөн Унд ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн ИЛ-62 гэдэг нисэх онгоц бий бөгөөд уг онгоц 10 000 км /6215 бээр/ алс газарт буулгүйгээр нисэх чадвартай боловч ийм хол газрыг хуучны загварын онгоцоор туулна гэдэгт шинжээчид эргэлзэж байгаа тухай “Нью-Йорк таймс” сонинд бичжээ. Уг онгоц 200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай ба Кимд зориулж, ажлын өрөө гаргаж, тусгайлан тоноглосон байна.



Мөн Их Британийн “Дейли Мэил” сонинд бичсэнийг үзвэл, Пхеньянаас Сингапур хүртэлх 5000 гаруй км зайг шатахуун дахин цэнэглэлгүйгээр туулах чадвартай ТУ-204 гэдэг хоёрын зэрэг нисэх онгоц Умард Солонгост байдаг аж. Уг онгоцыг тухайн цаг үед Боинг-757 онгоцны гол өрсөлдөгч гэж үздэг байжээ.

Сингапурт болж магадгүй уулзалтын талаар Азийн Нийгмийн бодлогын хүрээлэнгийн олон улсын аюулгүй байдал, дипломат бодлогын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Даниэль Рассель ярихдаа “Ким уулзалт хийхийн тулд ийм хол газрыг туулна гэдэг бол юу л бол, Ким Жөн Ун шиг хэмжээгүй эрхт удирдагч хүн улс орноо орхиод удаан хугацаагаар явна гэдэг бол эрсдэлтэй хэрэг” гэжээ. Кимийн хувьд, уулзалтыг Пхеньянд хийх хүсэлтэй байсан бол одоо Монголыг хамгийн тохиромжтой газар гэж үзэж байгааг тэрбээр дурдлаа.


Б.Адъяахүү 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6