Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БНХАУ-ын Шинжаанд Коронавирусын 2 тохиолдол гарчээ
Image
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ 2020 ОНД ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 2-ныг хүртэл хаалаа
Image
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн боомтуудад хяналтыг чангатган ажиллаж байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн тахилгат, ард түмний шүтээн "Отгонтэнгэр" хайрханыг ухуулахгүй
Image
Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс 2050 он гэхэд ямар ч гэсэн хөгжлөөрөө бусдыг гүйцэх болно
Image
“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно
Image
Д.Сарангэрэл: Корона вирусын өвчлөлөөр БНХАУ-д нас барсан хүний тоо 25 болсон
Image
МАН-ын бүлэг яаралтай хуралдахаар завсарлага авлаа
Image
Д.Цогтбаатар: Элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй юу гэдэг нь миний хувьд чухал биш
Image
Тагнуулын ажилтнууд ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн үү
Image
Хилчдийн хүнсний хангамж 25 нэр төрөл болж нэмэгджээ
Image
Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзав
Image
Х.Хатанбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Image
Монгол Улс хил гаалийн хяналтаа сайжруулах хэрэгтэйг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом зөвлөв
Image
Коронавирусын халдвартай холбоотой онц байдал зарлахад эрт байна гэв
Image
Коронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утсыг ажиллуулж байна
Image
“ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөв
Image
Урд хилийн авто боомтууд маргаашнаас амарна
Image
УИХ-ын чуулганаар дөрвөн асуудал хэлэлцэнэ
Image
ӨНӨӨДӨР: "Улаанбаатар-Эдийн засгийн форум-2020”-ын талаар мэдээлнэ
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
ЭМЯ: Гадил жимс идсэн 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, нас барлаа гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Image
"42,031 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажил 82.4 хувьтай байна"
Image
“Хүчит Шонхор”-т үхрийн цул мах 12500 төгрөгт хүрснийг мэдсэн үү, Ч.Улаан сайд аа
Image
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Amsterdam & Partners LLP хуулийн фирм өмгөөлөхөөр болжээ
Image
Горхи-Тэрэлжийг талхалж буй “Resort World Terelj Hotel” цогцолбороос “хар тамхи” илэрчээ
Image
Худалдаа, олон нийтийн байгууллагуудад хяналт шалгалт хийж байна
Image
А.Энгүүн охинд амьдрал бэлэглэцгээе
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Бөргэ Брендийг хүлээн авч уулзлаа
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнөөдөр давж заалдана
Image
С.Чинзориг: Ирэх сарын 1-нээс тэтгэвэр нэмнэ
Image
ВИДЕО: Амгалангаас Таван шар хүртэл цахилгаан галт тэрэг явна
Image
Н.Цэрэнбат, Ж.Батбаясгалан нар 3,5 тэрбумын өртөгтэй угаар мэдрэгчийг хоёр сар АЛДАЖ авсан учир юу вэ
Image
Махны аж ахуйг хамтран хөгжүүлэхэд Казахстан улс хөрөнгө оруулах боломжтой гэв
Image
Монгол залуу Хятад эмэгтэйд тусалж буй бичлэг олны талархлыг хүлээж байна /бичлэг, ярилцлага/
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав
Image
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татжээ
Image
Чуулганаар найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
Image
Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
Image
ӨНӨӨДӨР: Авлигын индексийг танилцуулна
Image
Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
Image
ЦЕГ: Бусдаас авлига нэхсэн Б.Цогтбаяр хурандааг ажлаас нь чөлөөллөө
Image
Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ
Image
Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулахад дэмжлэг үзүүлэх гурван сая долларын буцалтгүй тусламжийн гэрээг баталлаа
Image
Хэнийг, хаана Элчин сайдаар томилохоор болов?
Image
Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмлээ
Image
Турк улс Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Цасан шуурга шуурна
Image
Дарь-Эхэд дэлбэрэлт болжээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД БЕЛАРУСИЙН БАГИЙГ ЯЛЛАА
Image
“Панамын баримт”-ыг бичсэн сэтгүүлчийн амийг хөнөөжээ
Image
Дугаарын хязгаарлалтын тойргийг хумив
Image
ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
“Битгий шалчгана”, монголчуудаа!
Image
БЗД-ийн ИТХ хэвлэлийн бага хурал.....
Image
Н.Энхбаярт гурван зүйл ангиар ял сонсгожээ
Image
ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЖАГСААЛТАД ОРОХ ЖУРМЫГ ХӨНГӨВЧИЛНӨ
Image
АН-ын бүлгээс УИХ-ын даргад хандан санал хүргүүлжээ
Image
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ё.БААТАРБИЛЭГ АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ХОЛБООНЫ ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА
Image
ЧУУЛГАНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
Ц.Мөнх-Оргил Хүний эрхийн зөвлөлийн чуулганд оролцлоо
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГ ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
Ш.АБЭ, ШИ ЖИНЬПИН НАР УТСААР ЯРЬЖЭЭ
Image
Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байна
Image
Өвөлжилтийн нөхцөл хүндэрчээ
Image
Үс засуулахад тохиромжгүй хэмээжээ
Image
НОБЕЛИЙН УТГА ЗОХИОЛЫН ХОРОО СЕКС ДУУЛИАНЫ УЛМААС ТЭРГҮҮНЭЭ ОГЦРУУЛЖЭЭ
Image
Маргаашнаас нийт нутгаар цас орно
Image
ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН 400 ОРЧИМ ӨРХИЙН 200 ГАРУЙ НЬ ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ
Image
"СТАЛИН" ЭНХБАЯР, "БЕРИЯ" НЯМДОРЖ НАРЫН АЛУУРЧИНГ ИЛРҮҮЛЭХ "ДОМОГ" ДУУСЛАА
Image
МОНГОЛ, ЛАОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ
Image
90 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ АЗТАН ТОДОРЛОО
Image
Д.АМАРТҮВШИН, Д.АЛТАНСҮХ НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
334 МЯНГАН ЮАНИАР ЦЭЦГИЙН БАГЛАА ХИЙГЭЭД НАЙЗ ОХИНДОО ГЭРЛЭХ САНАЛ ТАВЬЖЭЭ
Image
“ТӨРИЙН ӨМЧИТ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”-ИЙГ ХХК БОЛГОН ӨӨРЧЛӨВ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
Image
ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАВ
Image
Image

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАВ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.05.01/ хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Дээрх тогтоолын төсөлд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2017 оны Засгийн газрын 295 дугаар тогтоолоор баталсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 1998 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцохоор тусгасан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Байнгын хорооны гишүүдээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй учир УИХ-ын гишүүн А.Ундраа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах тухай горимын санал гаргасан. Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Мөн хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн үзэл баримтлалыг хуулийн төслийг санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах, хүний хөгжлийн дэвшилтэт замыг сонгох түүхэн үйл хэргүүдэд манлайлагчид ихээхэн үүргийг гүйцэтгэсээр ирснийг дурдаад, Ардчилсан Монгол Улсын үндэс суурийг тавьж, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг зохион байгуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монголд Ардчилсан хувьсгал хийсэн анхдагчдаа төрийн зүгээс дэмжих нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагчдын нийгмийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь хөгжлийн шаардлагаар урган гарсныг төрийн зүгээс анхаарах ёстой асуудлын нэг болоод байна гээд Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, зохион байгуулалцаж явсан хот, хөдөөгийн олон мянган иргэн байснаас цөөнгүй нь төрөөс аливаа тусламж, дэмжлэг авч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байна гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын анхдагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ өнөөдрийн Монгол Улсын хөгжлийн алхамтай нийцүүлэн энэхүү хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болсон гэлээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн "Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай" хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл гурван бүлэг, 10 зүйлтэй бөгөөд Монгол Улсын Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох, зогсоох, нөхөн төлүүлэх, болон түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Ардчилсан хувьсгалын анхдагчид гэдэгт ямар хүмүүсийг багтаан ойлгох талаар тодруулж байлаа. Мөн хэдэн хүнд ямар тусламж, хөнгөлөлт үзүүлэхээр тооцсон бэ хэмээн лавласан. Ахмад настны тухай болон бусад халамжийн хуулиудад заасан хөнгөлөлт, тусламжтай давхацвал хэрхэх талаар ч асууж тодруулсан.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “Ардчилсан хувьсгалын анхдагч” гэж 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэд холбоо, Монголын оюутны холбоог үүсгэн байгуулалцаж элссэн гишүүн, зохицуулагчид, үйл ажиллагаанд нь тэргүүн эгнээнд манлайлан оролцож байсан Монгол Улсын иргэнийг хэмээн хуулийн төсөлд тусгаад байгаа гэлээ. Түүнчлэн МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэд холбоо, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд Ардчиллын анхдагчийг үнэн зөв тодорхойлон Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр тусгажээ. Урьдчилсан судалгаагаар Ардчилсан хувьсгалын анхдагч 1500 гаруй хүн байгаагаас өдгөө 1100 гаруй нь амьд сэрүүн байгаа гэсэн тоо гараад байгаа аж. Эдгээр хүмүүст сар бүр мөнгөн тусламж, дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардал жилд нэг удаа, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа тусламж, хүнд өвчнөөр өвчилж өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх тохиолдолд зардлын 50 хувийг төрөөс төлөх, Ардчиллын анхдагчдад төрөөс нэг удаа 50 мкв орон сууц, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө олгохоор төсөлд тусгасан байна. Гэхдээ эдгээр тусламж, хөнгөлөлт бусад халамжийн хуулиар олгогдож буй тусламж, дэмжлэгтэй давхацвал аль нэгийг нь олгохоор зохицуулсан хэмээн төсөл санаачлагч хариулсан юм.

Гишүүн ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулан байгууллаа.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6