Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛДЫН ЦОЛНЫ НААДАМ ИРЭХ НАЙМДУГААР САРД БОЛНО
Image
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 425-ААР ӨССӨН БАЙНА
Image
ЯПОНЫ БАРУУН НУТАГТ АЮУЛЫН ХАМГИЙН ДЭЭД ТҮВШНИЙГ ЗАРЛАВ
Image
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД БҮРТГҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС
Image
МАТЕМАТИКИЙН 60-Р ОЛИМПИАДАД ОРОЛЦСОН МОНГОЛЫН БАГ 116 ОРНООС 26-Р БАЙРТ ЖАГСЖЭЭ
Image
МОНГОЛЫН БАГ АЛТ, МӨНГӨ, 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ, ТУСГАЙ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Image
"ИХ ХУРД 8": УЯАЧИЙГ “LAND CRUISER”, УРАЛДААНЧ ХҮҮГ НЭГ ӨРӨӨ БАЙРААР ШАГНАЛАА
Image
АМИНИШИКИ ЗОДОГ ТАЙЛАХААР БОЛЖЭЭ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДАВАА ГАРИГТ ЭХЭЛНЭ
Image
“ИХ ХУРД 8” АЗАРГАНЫ УРАЛДААНААР ЭХЭЛЛЭЭ
Image
АДУУГАА ХАЙЖ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ХҮҮГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ
Image
ТАКСИНД ЯВЖ БАЙСАН ЭМЭГТЭЙГ ХҮЧИРХИЙЛЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЬ ДЭЭРЭМДСЭН ХҮҮХДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
УЛААНБААТАРТ 24-26 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ НИЙГМИЙН ТЭГШ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Image
АКАДЕМИЧ Р.БАРСБОЛДОД ХУТГА ТУЛГАН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
С.БЯМБАЦОГТ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 35 ХУВЬД БАГТААХ ШААРДЛАГА БИЙ БОЛООД БАЙНА
Image
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
​ЗАГАСТАЙН ДАВАА ТҮР ХУГАЦААГААР ХААЖЭЭ
Image
HUAWEI КОМПАНИ ШИНЭ ҮЙЛДЛИЙН СИСТЕМЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
Image
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АВТО ТЭЭВРИЙН ОСЛООР ГУРВАН ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
Image
ДЭЛГЭРМӨРӨН ГОЛД ОСОЛДСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМЬ ЭРСЭДСЭН ДОЛООН АЛБА ХААГЧИЙГ ЭРГЭН ДУРСАВ
Image
МОНГОЛ УЛС ХАГАС ЖИЛД 217 МЯНГАН ЖУУЛЧИН АВЧЭЭ
Image
“ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ ОРЧНЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” АЛБАН ДААЛГАВРЫГ БАТАЛЛАА
Image
ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛИЙГ ТАСЛАН ЗОГСООВ
Image
ХАР ТАМХИНЫ ТОЛГОЙЛОГЧ ЯЛ СОНСОВ
Image
Амласан 1.8 тэрбумаа хэзээ өгөх вэ С.Амарсайхан дарга аа
Image
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ 07-Р САРЫН 22-НООС 8-Р САРЫН 5-НЫГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Image
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ САРЫН ТӨЛБӨР 284 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 10 БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО
Image
Б.НЭРГҮЙ: ЦАГДАА ГЭХ НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭХГҮЙН ТӨЛӨӨ ӨДӨР БҮР ХАМГИЙН САЙНААР АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭДЭГ
Image
Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Image
4 ХҮН ХҮНД ГЭМТЭЖ, 4 ХҮН НАС БАРСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ
Image
ТОСТ, ТОСОН БУМБАД АЮУЛ АВЧИРСАН УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙ ЗОГСЖЭЭ
Image
Ж.ТЭМҮҮЖИН: ЭРЭГ ДЭЭР ОЛОН ХҮН БАЙСАН. ГЭВЧ ГОЛ РУУ ОРОХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙГААГҮЙ
Image
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА
Image
ОГТЛОЛЦОЛ
Image
ТӨВ АЙМАГТ 4.6 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
Image
ДУРАНГААР БӨӨР АВАХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ХИЙЛЭЭ
Image
БЗД ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЭ ХОЁР МОТОЦИКЛ ӨГӨВ
Image
ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАХ ДОЛООН ГАЗАР
Image
Э.МӨНХБАЯР: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ХУУРАМЧ ДУУДЛАГА ОЛШРООД БАЙНА
Image
А.ДАВААНЯМ: БИ 16-ХАН НАСТАЙДАА УЛСЫН НААДАМД ХОЁР ДАВСАН. СОНИН ДУРСАМЖ ШҮҮ
Image
Ц.ТҮВШИНЖАРГАЛ: ЗУРАХГҮЙ Л БОЛ ТАЛ БИЕГҮЙ ЮМ ШИГ ДУТУУДДАГ
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
ИНСТАГРАММ ЛАЙК НУУЦАЛНА
Image
УС ИХЭЭР ТОГТДОГ БАЙРШЛУУДЫН УСЫГ СОРУУЛЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Түймэр тавьсан этгээдээр хохирлыг төлүүлжээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Н.Алтанхуяг байцаалтаа өгч дуусчээ
Image
Хийлч Дээгий : Марк сая доллартай юм шиг амьдрах ухааныг эзэмшсэн хүн
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ, ХҮЧ САЙЖИРНА
Image
Суулт бол ажил хаялт зарлах анхааруулга
Image
О.Дашдорж: Хүүхдийн сэтгэн бодох чадварт орчин нөлөөтэй
Image
Баянзүрхчүүд амралтын өдрүүдэд мод тарина
Image
Шанхайд амиа хорлосон гэх Монгол охин бусдад алагдсан байж болзошгүй
Image
Сангийн яам 25 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжив
Image
Трампийг эсэргүүцсэн хоригдлууд үймээн дэгдээжээ
Image
Д.Кёкүшюзан Батбаяр ОХУ-ын хүндэт медалиар энгэрээ мялаалаа
Image
“ДАЯН ДЭЭРХИЙН ЦОМ”-Д БҮРЭНТОГТОХ СУМЫН ХАРВААЧИД ДАХИН ТЭРГҮҮЛЛЭЭ
Image
ХӨВСГӨЛ НУУРЫН "ӨРХ" РҮҮ ОРСНЫ УЛМААС ОСОЛДЖЭЭ
Image
Ц.Баянбилэг: Г.Уянгыг цагдаагийн байгууллагаар шалгуулна
Image
Залуучуудын ДАШТ-д оролцох тамирчид Финляндыг зорив
Image
Нөхөн сонгуульд намуудын гол хөзөр хэн байх бол
Image
Алберт Эйнштейний дэлхий нийтэд үлдээсэн 10 гайхамшигт зүйлс
Image
Байгаль нуурын Хятадын эзэмшил оросуудыг түгшээв
Image
ТЭМЦЭГЧДИЙН ОРЛОГО ИНГЭЖ ӨСЧЭЭ
Image
ЗТХЯ-НЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Image
Монголын яруу найрагчдын бүтээлийг нийтэлжээ
Image
Өнөөдөр Улаанбаатарт 1 хэм байна
Image
Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Image
ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ОДУУД...
Image
Хятадад сүйт бүсгүйн "үнэ" 14000 ам.долларт хүрч байна
Image
Хашаандаа алимны мод тарих арагчилал
Image
Д.ТРАМП: Х.КЛИНТОНЫ ГАДААД БОДЛОГО ДЭЛХИЙН III ДАЙНД ХҮРГЭНЭ
Image
Шударга шүүхийн төлөө үсээ хусуулав
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ МӨНГИЙГ ЗАВШСАН БАНКНЫ ТЕЛЛЕР ЯЛ СОНСОВ
Image
“ЯГ ТҮҮН ШИГ 2018” ИРЭХ САРЫН 06-НД ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛНО
Image
Image

Н.Энхбаярын “хүргэн” А.Ганбатын луйврууд

Амгаасэдийн Ганбатын талаар таагүй мэдээлэл нийгэмд тархах болов. Тэрбээр арав гаруй жил бусдыг  удаа дараа, онц их хэмжээний хөрөнгө мөнгөөр хохироож байсан атлаа нэг ч удаа хариуцлага хүлээгээгүй аж. Тиймээс түүний хийсэн луйврын талаар баримт дэлгэе.

А.Ганбат нь бусадтай, тэр тусмаа өөрийн гэсэн бизнестэй, мөнгө хөрөнгөтэй эмэгтэйчүүдтэй танилцахдаа өөрийгөө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүргэн хэмээн танилцдаг байна. “Миний эхнэр Н.Энхтуяа бид хоёрын дансанд 4 сая доллар байгаа, даанч эхнэр маань эрэн сурвалжлагдаж байгаа, мөн бид хоёрын дундын дансыг битүүмжилсэн байгаа учир мөнгө төгрөгөө авч чадахгүй байна, Н.Энхбаяр ах хөөцөлдөж байгаад ямар ч байсан дансыг маань нээж өгөх гэж байгаа, тэгэхээр мөнгө төгрөгийг чинь буцаагаад өгье, мөнгө төгрөг ч яахав, эхнэр маань энэ олон жил надаас хол хөөрхий байна” хэмээн уяртал нь ярьж байгаад мөнгө төгрөг салгадаг байна. Гэтэл тэрээр үнэндээ Н.Энхтуяатай гэр бүл болох нь битгий хэл бараа зүсийг нь ч хараагүй нэгэн. Эхнэр Өлзийхишиг, хүү Тэнүүн, охин Энхжин нартайгаа өнөө хэр амьдарч байгааг нь батлах олон баримт бий.

Залилж  олсон  юмаа  “найдвартай” гэж  гэртээ эхнэр хүүхэддээ  хадгалуулдаг байна. Гэвч эхнэр хүүхдүүд нь хууль хяналтын байгууллагаас хүмүүс ирэхээр “Энд Ганбат амьдардаггүй” хэмээн хаацайлж, хэрэг хийх нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг аж.

Ангайтал залилагч А.Ганбат нь бусадтай танилцахдаа л худлаа ярьж эхэлдэг. Өөрийгөө Германы Берлин хотод Уул уурхайн дээд сургууль төгссөн гэдэг боловч үнэн хэрэгтээ тус хотод ийм сургууль байдаггүй. Ичиж улайхгүйгээр геологич мэргэжилтэй хэмээн ярьдаг ч Германд хараар ажиллаж байсан. Ер нь тэрээр хүн болгонд тааруулж худал хэлдэг бөгөөд прокурор байсан, хуульч мэргэжилтэй гаалийн ерөнхий газрын  дарга байсан гэх мэтээр хэзээ ч хийж байгаагүй ажил мэргэжилтэй болчихсон тууж явах нь энүүхэнд. Гаалийн ерөнхий газрын даргаар Ганбат гэх хүн томилогдлоо гэсэн мэдээ телевизээр сонсоод л хотын гаалийн газар дээр давхиж очоод “Би шинэ томилогдсон дарга чинь байна” хэмээн гаалийн байцаагч М гэх эмэгтэйгээс “Чамайг хотын гаалийн газрын дарга болгоно” хэмээн хуураад том хэмжээтэй  алтан шармал аяга нэг ширхэг, мөнгөн аяга 2 ширхэгийг, мөн бусад үнэт зүйлийг нь залилан мэхэлж авсан байдаг.

Тэрээр өдөрт хэн нэгнийг залилан мэхлэхгүй л бол нойр нь ч хүрэхээ больсон бололтой. Баярсайхан гэгч иргэнээс ховор үүлдрийн нохойг нь 1000 доллараар авна гэж хэлээд нохойг нь авч явсан атлаа мөнгөө өгөлгүй хэдэн жил болжээ. Гэсэн хэрнээ тэр нохойгоо хөтлөөд явж байхдаа бусдад “Би энэ нохойг Англид байхдаа 17000 фаунтаар авсан” гэдэг ч үнэндээ тэрээр Англид хөл тавьж үзээгүй нэгэн. Цагдаагийн байгууллагаас удаа дараа эрэн сурвалжлагдаж байсан нь өдгөө ч архивт нь байсаар буй. 2004 оноос хойш есөн удаа цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэн шалгагдаж байсан  ч онц ноцтой гэмт хэргүүдээ удаа дараа прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож дөнгөдөг нь дотно харилцаатай эмэгтэйнх нь тус бололтой.  Иргэн С.Эрдэнээс 2011 онд их хэмжээний мөнгө залилаад алга болсон хэрэгт нь эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байжээ. Гэтэл жилийн дараа мөн л бусдаас 150 сая төгрөг зээлээд усанд хаясан чулуу мэт алга болжээ. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах буюу 148.4-өөр түүнийг шалгаж байсан ч бас л замаасаа энэ хэрэг замхарчээ. Гэвч амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр А.Ганбат нь залилангийн хэргээ улам шуналтайгаар хийх болжээ. “Эрдэнэт хүнс” компаний бараа бүтээгдэхүүнийг залилан авч 133 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Эрүүгийн хуулийн 150.3-аар буюу бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт холбогдсон ч мөн л уснаас хуурай гарчээ.

А.Ганбатад залилуулсан хүмүүс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, ном журмаараа мөрдөн байцаалт явагдаж, ял төлөвлүүлэхээр прокурор дээр очихоороо л хэрэг нь замхардаг гэнэ. Онц их хэмжээний хохирол бусдад учруулсан байхад л прокуророос эрүүгийн бус иргэний хэрэг болгон буцаадаг байна. Эсвэл бүр нотлох баримт хангалтгүй,  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх мэтчилэн аахар шаахар шалтгаан хэлээд түүнийг ялаас мулталчихдаг аж. Ийнхүү уснаас хуурай гарсан тэрээр ердөө шүүх танхимаас гараад л дараагийнхаа хүнийг залилдаг.

2015 оны  хоёрдугаар сарын 17-ны өдөр 350 сая төгрөгийг иргэн М-ээс  Ховд аймагт алтны ордны “А” лиценз авч өгнө гэж хэлээд Хас банкны хувийнхаа 5001188671 тоот дансандаа хийлгүүлсэн аж. Лицензээ асуухад “Одоохон, удахгүй гарчихна, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт орон нутгийн зөвшөөрөл нь ирээгүй байна, би танилаараа аймаг, сумын удирдлагуудад хэлүүлсэн, санаа зоволтгүй” гэх мэтээр хуурсаар явжээ. Ингээд энэхүү лицензээ ч авч өгөөгүй, мөнгийг нь ч буцааж өгөөгүй байж дараагийнхаа залилан руу шуудран орсон байна. А.Ганбат нь ааг амьсгаа дээгүүр орж ирээд “Булган аймгийн Дашинчилэн суман дахь уурхайг хямдхан зарна гэж байна. Чи тэрийг ав, би уул уурхайн мэргэжлийн хүн юм чинь хөдөө гадаах ажлыг нь зохицуулж өгье” гэж бас л  баахан үнэмштэл нь ярьсан байна. Иймд М нь түүнд итгэн, 500 сая төгрөгийг тус компанийн захирал асан Дэлгэрдалайтай тохиролцон, эхний ээлжинд бэлнээр 200 сая төгрөг аваад явжээ. Харин маргааш нь  А.Ганбат үлдэгдэл мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлж, уурхайн лиценз болоод гэрчилгээ гартал хадгалж байхаар тохирсон байна. Гэтэл хэдхэн хоногийн дараа А.Ганбат нь иргэн М-ийн худалдаж авсан уурхайн лицензийг өөрийнхөө нэр дээр бүрэн шилжүүлэн Булган аймгийн Дашинчилэн дэх Бүдүүн ухаагийн уурхайн “Бэрхийн нурам” ХХК-ийн захирал болчихсон байжээ. Үүнийг нь мэдсэн М  бусдын хөрөнгийг яагаад өөрийн нэр дээрээ шилжүүлсэн эсэх талаар асуухад “Энэ ерөөсөө чиний юм, хэн ч чамтай маргахгүй, цаасан дээр би эзэмшигч нь болохоос чи бүх хөрөнгийг оруулан худалдан авсныг талууд гэрчилнэ, гаргасан хөрөнгөөрөө ч тодорхой, би уурхайн ажлын туршлагатай, орон нутагт ажил хийхэд эмэгтэй хүнд маш хэцүү” гэх мэтээр тайлбарласан байна. Ингээд удалгүй уурхайн ч ажил эхэлсэн учир дээрх сэдвээр маргалдалгүй, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан, түлшний зардал, түрээсийн машинуудын төлбөр тооцоо, уурхайд ашигласан машин техник гэх мэт бүхий л урсгал зардлыг М хувиасаа гаргаж иржээ. Ийнхүү жил орчим ийм байдлаар явсан боловч А.Ганбат нь нэг ч удаа хөрөнгө оруулалт хийхгүй, мөн олборлосон алтнаасаа ч М-д хувь хүртээхгүй байсан тул багагүй эргэлзээ төрж эхэлсэн байна. Иймд өмнө нь авсан 200 сая төгрөг, мөн Ховдын лиценз авч өгнө гэсэн 350 сая төгрөгөө төлөхийг шаардаж, хөрөнгө оруулалтаа татан, дүгнэнэ гэсэн үеэс М-ийг элдэв янзаар дарамталж эхэлжээ. А.Ганбат нь энэ үеэс эхлэн нэг л том компанийн захирлын дүрд тоглон “Би танил тал ихтэй, чамайг юу ч үгүй болгож чадна, чамайг гэх хэн байгаа юм” гэх мэтээр огт танигдахгүй хүн болж хувирсан байна.   Түүгээр  ч барахгүй Булган аймгийн Дашинчилэн дэх  “Бүдүүн ухаа”-гийн уурхайн ажилчдынхаа нүдэн дээр М рүү элдвээр хашгичин,  духанд нь буу тулган “Энд чамайг алаад хаячихсан байхад хэн ч асууж ирэхгүй, мэдэхгүй” гэх мэтээр айлган сүрдүүлсэн байна. Тэрээр нийтдээ М-д 4,2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.

А.Ганбат нь  маш олон хүнийг залилж, мөнхийн айдастай явдаг тул зодоонч ноход тэжээдэг аж. Хууль бусаар авсан уурхай дээрээ зодоонч нохдоо тэжээдэг бөгөөд нохойд нь уруулж хазуулсан хохирогчид нь  10 гаруй гараад байгаа ч нэг ч хүний хохирлыг төлж өгөхгүй “Хохь чинь” хэмээн шүлсээ үсэргэн хараадаг байна. Уурхайн манаачийн 4 настай хүүгийн хацрыг зодоонч нохдоороо өм идүүлчихээд “Хүүхдээ харж байхгүй яасан юм, хохь нь” гэж даапаалж байжээ. Мөн уурхайн хөрөнгө оруулагч М-ийг  мөнгө төгрөгөө нэхсэний төлөө зодоонч нохдоороо хоёр ч удаа уруулж байжээ.

Бусдаас залилж авсан уурхайн лицензээ маш олон хүнд зэрэг барьцаалж, онц их хэмжээний хохирол учруулаад байгаа нь одоо шалгагдаж байгаа. Хятадын “Си Си Эм” гэх компаниас 1 сая юань авсан бөгөөд удаа дараа зугтаж, бултсаар байгаа юм.  Мөн Монголын санхүүгийн корпорациас 135000 доллар хулхидан авчээ. Мөнгө төгрөгөө нэхэж ирсэн хүмүүсийн өөдөөс А.Ганбат нь “Миний ард прокурорууд байгаа, чи муу яаж ч чадахгүй” гэдэг нь прокурор эмэгтэйтэй ярьж буй утасны ярианы бичлэгийг сонсоход үнэхээр түүний ард хуулийнхан өөрсдөө хамгаалаад байдаг юм биш биз дээ гэсэн хардлагыг төрүүлнэ.

2016 оны тавдугаар сард “НИК” ХХК-ийн борлуулалтын менежерийг хулхидаж, 140 сая төгрөгийн шатахуун аваад мөнгийг нь одоо болтол төлөөгүй. Шүүхэд тус компани хандахад “Гэрийн хаягандаа байдаггүй” гэх мэтээр зугтдаг бөгөөд  өнөөг хүртэл төлөгдөөгүй яваа.  Амгаасэдийн Ганбат ийнхүү удаа дараа хэргээс зугтаж явах зуураа шүүх, хуулийн байгууллагад санаатай худал ярьж, энэ хооронд танил найз прокурорууд нь хэргийг нь хааж дөнгөдөг байна. А.Ганбат нь  өнгөрсөн 3 дугаар сард бусдыг залилан луйвардсан хэрэгтээ ял авч, өдгөө хорих ял эдэлж байгаа ч “Сахарын өвчтэй” гэдгээр шалтаглан шоронгоос сугарах арга сүвэгчилж эхэлснийг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авна уу.

Н.Баатар

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6