Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
Image
АЯН АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН'' КОМПАНИЙН НУРУУЛДАН УУСГАХ ТАЛБАЙ ҮЕРТ АВТАВ
Image
БНХАУ–ЫН ШЕНЗЕНД ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУРШИЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ “ТҮҮХ МАРТАХГҮЙ” КИНО БҮТЭЭНЭ
Image
ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨЛДСӨН ШАР АЙРГИЙГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАНГ ТОДРУУЛНА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
Image
ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Image
СПОРТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС МӨНГӨ БОСГОХ АРГА “ТҮҮХИЙ” БАЙНА
Image
ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ ₮200-450 МЯНГЫН ТӨЛБӨРТЭЙ
Image
ХЯТАДЫН TIKTOK АМЕРИК ТЕХНОЛОГИЙН УДИРДАГЧИЙГ ХӨЛСӨЛЛӨӨ
Image
УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛД ТҮР ЗАМ ГАРГАН ДООРХ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
700 САЯЫН ӨРТӨГТЭЙ ШАР ХАШАА ГАНЦ ШӨНИЙН САЛХИНЫ АЯ ДААCАНГҮЙ
Image
МХЕГ: ҮЕРТ АВТСАН УУРХАЙН ЦИАНИДЫН АГУУЛАХЫГ ЛАЦДАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЛОО
Image
ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ ӨНӨӨДРӨӨС ХААНА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАНГ ТОДРУУЛНА
Image
ҮРГЭЛЖИЛСЭН БОРООТОЙ ТУЛ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛАВ
Image
ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
Image
“ГАЦУУРТ”, “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ЗЭРЭГ КОМПАНИУДЫН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮН ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ
Image
БҮГД НАЙРАМДАХ АРМЕН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТТОЙ
Image
5 ДУГААР САРД 196 ИХЭР ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ
Image
ИХ АВАРГА М.ДАВААЖАРГАЛ ЯПОН ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ
Image
ШӨХТГ: ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХ АЛБАН ШААРДЛАГЫН ХАРИУГ ЗУРГААДУГААР САРЫН 17-НД АВНА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШХАБ-ЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
ТӨРИЙН ОРДОНД 1,000 ДОНОРЫН ЧУУЛГАН БОЛЛОО
Image
УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Image
“УЛААНБААТАР” ЗОЧИД БУУДАЛ, МУИС-ИЙН УРД ТАЛД БАЙРЛАХ ГАЗРУУДЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА
Image
ГХ-НЫ САЙД Д.ЦОГТБААТАРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ, ИРГЭД ЖАГСЛАА
Image
70 САЯАР ТОХИЖУУЛААД АМЖИЛТ ОЛООГҮЙ АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ “УСАН ХӨШИГ”-ИЙГ ДАХИН 40 САЯАР ЗАСВАРЛАЖЭЭ
Image
АТГ-ЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Image
БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭГДЛЭЭ
Image
ШӨХТГ: ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛААГҮЙ ААН-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛНЭ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУУЛЬ, ЖУРМЫН ДАГУУ ХЭЛЭЛЦҮҮЛТЭЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ОРХИЛОО
Image
700 САЯАР АВСАН ГЭХ 4850 ШИРХЭГ “ШАР” ХАШЛАГЫГ ХАМГИЙН ҮНЭТЭЙГЭЭР ТООЦОХОД 257 САЯ ТӨГРӨГ БОЛЖ БАЙНА. ҮЛДСЭН МӨНГӨ НЬ ХААЧИВ АА ХОТЫН ДАРГАА?
Image
МЭДЭЭЛЭЛ ХААЛТТАЙ, ҮЙЛ АЖИЛЛАГАА УДААШРАЛТАЙ БАЙГАА НЬ АВЛИГЫН ЭРСДЭЛ ҮҮСГЭДЭГ ГЭЖ ИРГЭД ҮЗЭЖ БАЙНА
Image
ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
Image
ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ИЛРҮҮЛЭХ ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН АРГЫГ НЭВТРҮҮЛНЭ
Image
ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН НЭГ ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДЭМЖЛЭЭ
Image
ДЭЛХИЙ МОНГОЛООР ДУТАХГҮЙ Ч МОНГОЛ ДЭЛХИЙГЭЭР ДУТНА
Image
ХЯТАДЫН ИМПОРТ БУУРЧ БАЙГАА НЬ БИДЭНД БОЛГООМЖЛОХ ДОХИО ӨГЧ БАЙНА
Image
ЯАРМАГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙГ МАРГААШНААС ХААНА
Image
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУД 160-220 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ БАЙНА
Image
"МОБИКОМ" КОРПОРАЦИЙН БҮХ ДАНСНЫ ЗАРЛАГЫН ГҮЙЛГЭЭГ ЗОГСООЛОО
Image
ХУУЛИЙН ТӨСӨЛ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА 6 ЖИЛ, ДАХИН НЭР ДЭВШИХГҮЙ
Image
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУД 160-220 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ БАЙНА
Image
ЯАРМАГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙГ 10 ХОНОГ ХААЖ ЗАСВАРЛАНА
Image
ЧУУЛГАН: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙНЭ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Тэмээтэй аялагч Байгалмаа Цэрэнгийн нүцгэн зургуудыг ил болгожээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
Нүцгэн жагсагчид Ерөнхийлөгчийн ордны өмнө жагсжээ
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
УЛАЙРСАН СУ.БАТБОЛДЫН УВАЙГҮЙ ҮЙЛДЛҮҮД
Image
"МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН" КИНОНЫ ХӨГЖИМ АНХ УДАА БҮРЭН ЭХЭЭРЭЭ ЭГШИГЛЭНЭ
Image
Автомашины цонх хагалж, хулгай хийдэг бүлэг залуусыг баривчилжээ
Image
Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкууд хууль зөрчиж байна
Image
Оросын тэрбумтан тансаг амьдралаас татгалзаж, тариачин болсон түүх
Image
"Бүргэдийн баяр" ирэх сард болно
Image
УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРААГИЙН НЭРЭМЖИТ ФИЗИКИЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
Зургаан жилийн дараа анх удаа цас харсан ромчууд хүүхдүүд шиг баярлаж байна
Image
ЦЭРГИЙН БАЯРЫН СҮРТ МЭНДЧИЛГЭЭ
Image
С.Амарсайхан: Хүүхдийн зуслангийн шинэчлэлд шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана
Image
Насанд хүрэгчдийн цэцэрлэг байгуулагджээ
Image
Ц.ЦОЛМОН: “ОРОН ОРНЫ ПАРЛАМЕНТЧИД НЭГДЭГТҮН” ГЭДЭГ ЗАРЧИМ ХУУЛЬ ТОГТООГЧДЫН ШИНЭ ТЭМҮҮЛЭЛ БОЛЖ БАЙНА
Image
Нүдний эмчийн зөвлөж буй таны заавал мэдэх ёстой 15 зүйл
Image
ШАЛГАЛТДАА ТЭНЦСЭН БОЛ ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХЭЭ ШУУД АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
АЗХ-ны Ерөнхийлөгчийн сунгаа эхлэв
Image
“МОНГОЛ ТУУРГАТНЫ БӨХИЙН БАРИЛДААН” ИРЭХ САРЫН 2-НД БОЛНО
Image
АЗИЙН СПОРТЫН НААДМЫН ХААЛТЫН ЁСЛОЛЫН ҮЕЭР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ӨНДӨР ТҮВШИНД ХАНГАНА
Image
“МАЗАЛА” ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН ЭХНИЙ ТОГЛОЛТ ТЭНЦЭЭГЭЭР ӨНДӨРЛӨВ
Image
Өнөөдөр "Өсвөр насны охидыг хамгаалах өдөр" тохиож байна
Image
МОНГОЛ УЛС АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
Image
Б.МӨНХБААТАР: ЗАСГИЙН ГАЗАР, "РИО ТИНТО" ТАТВАРЫН МАРГААНАА ТАСЛАХГҮЙ БОЛ АРБИТРЫН ШҮҮХЭД ОЧНО
Image
ВЕНЕСУЭЛЬ УЛС БЕНЗИНИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭР ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЗАРЧИМД ШИЛЖИНЭ
Image
Хадгаламж өсч 9 их наяд төгрөгт хүрчээ
Image
Дотор муухайрч, ам цанган сульдаад байгаа бол ийм учиртай!
Image
Парламентын үйл ажиллагаа эхэлсэн өдөр өнөөдөр тохиож байна
Image
ТӨРӨЛХ СУМЫНХАА ЭМНЭЛЭГТ “HYUNDAI STARIX” МАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ
Image
”Алтны магнат”-ын гэргийн төрсөн өдрийг Ю.Балжидмаа хүндэлсэнгүй юу
Image
АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХӨРӨНГӨ ОРЛОГОО МЭДҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА
Image
Секс-машин хотоор аялна
Image
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ГАЛЗУУ ЧОНО ДАХИН ХҮҮХЭД НОЦЖЭЭ
Image
Image

Хоршоолсон банк ба санхүүгийн сектор

Хоршоолсон банк ба санхүүгийн сектор

 

Монголчууд банкууддаа сэтгэл дундуур байна. Зээлийн өндөр хүү, валютын ханшийн зохиомол савлагаа, элдэв шимтгэл нэртэй шулаанууд, хүний эрх зөрчсөн дээрэнгүй үйлдлүүд зэрэг банкуудад дургүйцэх олон шалтгаан бий. Зах зээлд шилжээд 26 жил боллоо. Байдал ер дээрдсэнгүй. Жилийн 20-30 хувийн хүү гэдэг бол шууд хэлэхэд мөлжлөг юм. Бизнесүүд ийм өндөр хүүтэй зээл аваад өсч, томроно гэдэг үнэхээр хүнд даваа. Харин ч манай бизнесийнхэн энэ хүнд давааг тэсэн гарч, Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрсээр байна. Банкны системийн бугшмал байдлаас үүдэх хор уршиг нь зөвхөн тэдэнд хүүлүүлсэн мөнгөөр хэмжигдэхгүй. Харин алдагдсан боломжийн өртөгөөр хэмжигдэнэ. Хямд зээлээр тэжээгдэн өсч томрох байсан бизнесүүд, тэдгээрээс бий болох баялаг, ажлын байрууд гэх мэт хамгийн том хохирол нь үндэстэний алдагдсан боломж юм.

Банкны бугшмал салбарт шинэчлэлийн салхи оруулахгүйгээр бид өндөр өсөлт, тогтвортой хөгжлийн талаар мөрөөдөлтгүй. Тиймээс шинэчлэл зайлшгүй. Шинэчлэл нь банкны мөнгө хүүлэх системийг халж,  банкуудыг бага хүүтэй зээлээр эдийн засгаа тэтгэдэг тогтолцоо руу шилжүүлэхэд чиглэгдэх ёстой. Энэ нийтлэлдээ банкны шинэчлэлийг илүү өргөн хүрээтэй харахад тустай  байж чадах нэгэн загварыг танилцуулахыг зорилоо. Энэ бол хоршоолсон банкны загвар юм. Энэ нийтлэлээр хоршоолсон банкны бүтэц, мөн чанарыг шинжлэхээс илүүтэй, дэлхийн улс орнуудад энэ загвар хэрхэн хөгжиж байгааг харуулахыг чухалчиллаа. Юун түрүүн бидэнд итгэл үнэмшил хэрэгтэй. Хий хоосон, үл бүтэх зүйл ярилцаагүй гэдгээ мэдэх нь маш чухал. Хэрэглэгчдийн хоршооллын загвар нь санхүүгийн секторт орон сууцны нийгэмлэг, хадгаламж зээлийн хоршоо, хоршоолсон банк гэсэн гурван хэлбэрээр хөгжиж байна.

ОРОН СУУЦНЫ НИЙГЭМЛЭГ

Орон сууцны нийгэмлэг бол хэрэглэгчдийн хоршооллын нэг төрөл юм. Энэ загвар Их Британи, Ирланд, Австрали, Шинэ зеланд зэрэг Хамтын нөхөрлөлийн (Commonwealth)  цөөн хэдэн орнуудад хөгжиж байна. Мөнгөн хуримтлалыг дэмжих, баталгаагүй бизнесийн зээл өгөхөөс илүүтэй гишүүддээ моргэйжийн зээл олгох зорилготой. Мөнгө зээлдэгч, зээлүүлэгч нь хоюул нийгэмлэгийн гишүүн байдаг ба “нэг гишүүн – нэг санал” гэсэн хоршооллын гол зарчмаар захирлууд, төлөөлөгчдийг томилж, бодлого шийдвэрээ гаргадаг. Орон сууцны нийгэмлэгүүд нь данс нээх, гүйлгээ хийх, зээлийн карт гаргах, хувийн зээл олгох зэрэг банкны олон төрлийн үйчилгээ давхар үзүүлдэг. Мөн моргэйжийн зээлийг санхүүжүүлэхийн тулд гадны эх үүсвэрээс санхүүжилт авах, бонд гаргах, мөнгөний зах зээлд оролцох эрхтэй байдаг. 

Их Британи:Building Societies Association бол 480 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн том орон сууцны нийгэмлэг юм. Тус нийгэмлэг нь 48 орон сууцны гишүүн нийгэмлэгээс бүрддэг ба нийт 44 мянган ажиллагсадтай, 1550 салбартай санхүүгийн аварга групп юм.  Тус группыг 20 сая зээлдэгчид нь өмчилдөг ба Их Британий нийт хадгаламжийн 18 хувийг төвлөрүүлж, нийт моргэйжийн зээлийн 21 хувийг хүргэж байна.

ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО

Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) бол хэрэглэгчдийн хоршооллын нэг төрөл юм. Иргэдийн мөнгөн хуримтлалыг дэмжиж, хадгаламж үүсгэж, гишүүддээ боломжийн хүүтэй мөнгө зээлэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой санхүүгийн байгууллага. ХЗХ нь зөвхөн гишүүддээ үйлчилдэг, өөрсдийнхөө санхүүгийн хэрэгцээг хангахыг зорьдог. Иймээс ихэнхи орнуудад ХЗХ-н үйл ажиллагааг ашгийн бус үйл ажиллагаа гэж үзэж татвараас чөлөөлдөг.

Дэлхийн Хадгаламж Зээлийн Хоршоодын Зөвлөлөөс гаргасан 2014 оны тоо баримтад дурдсанаар өнөөдөр дэлхийн зургаан тивийн 105 оронд 57 мянган ХЗХ байгаа ба 217 сая хүн хадгаламж зээлийн хоршооны гишүүн байна. Тэдгээрийн нийт хөрөнгө 1.8 их наяд доллар байна. Энэ ерөнхий  мэдээллийг бүс нутгуудаар задалж харвал ХЗХ-ын хөгжлийн ялгаа, санхүүгийн салбарт эзлэх байр суурь ямар байгааг олж харах болно.

Африк. Тэрбум гаруй хүн амтай энэ тивд 19 сая хүн ХЗХ-ны гишүүн байна. Того (29%), Сенегал(24%), Бенин (23%), Руанда (23%), Кени (21%) улсууд насанд хүрсэн хүн амд эзлэх гишүүдийн тоогоор тэргүүлж байна. Харин ХЗХ-ын хөрөнгө банкуудын хөрөнгөөс Тогод 39 дахин, Сенегалд 9 дахин, Бенинд 14 дахин, Кенид 6 дахин бага байна.

Ази.  Дөрвөн тэрбум хүн амтай энэ тивд ердөө 44 сая хүн хадгаламж зээлийн хоршооны гишүүн байна. Өмнөд Солонгос (16%), Тайланд (8%), Филиппин (8%), Шри Ланк (7%), Балба (6%) насанд хүрсэн хүн амд эзлэх гишүүдийн тоогоор тэргүүлж байна. Харин ХЗХ-ын хөрөнгө банкуудын хөрөнгөөс Өмнөд Солонгост 37 дахин, Тайландад 10 дахин, Филиппинд 130 дахин, Шри Ланкит 400 дахин, Балбад 32 дахин бага байна.

Латин америк. Энэ бүс нутгийн 30 сая хүн хадгаламж зээлийн хоршооны гишүүн байна. Эквадор (47%), Уругвай (37%), Гондурас (17%), Коста Рика (17%), Гватемал (16%) насанд хүрсэн хүн амд эзлэх гишүүдийн тоогоор тэргүүлж байна. Харин ХЗХ-ын хөрөнгө банкуудын хөрөнгөөс  Эквадорт 3 дахин,  Уругвайд 12 дахин, Гондураст 23 дахин, Коста Рикад  8 дахин, Гватемалд 38 дахин бага  байна.

Далайн орнууд. Дөчин сая хүн амтай энэ бүс нутагт 5 сая хүн хадгаламж зээлийн хоршооны гишүүн байна. Австрали (30%), Шинэ Зеланд (6%), Папуа Шинэ Гвиней (6%) насанд хүрсэн хүн амд эзлэх гишүүдийн тоогоор тэргүүлж байна. Харин ХЗХ-ын хөрөнгө банкуудын хөрөнгөөс Австралид 45 дахин,  Шинэ Зеландад 46 дахин, Папуа Шинэ Гвинейд  16 дахин бага  байна.

Европ. Буурал тивд ердөө 8.2 сая хүн  хадгаламж зээлийн хоршооны гишүүн байна. Насанд хүрсэн амд эзлэх гишүүдийн тоогоор Ирланд (75%) тасархай тэргүүлж, Польш (8%), Литв (6%), Молдав (5%), Украйн (2.6%) улсууд удаалж байна. Харин ХЗХ-ын хөрөнгө банкуудын хөрөнгөөс  Ирландад 61 дахин,  Польшт 11 дахин, Литвад 41 дахин, Молдавт  152 дахин, Украйнд 440 дахин бага  байна.

Хойд америк. Энэ бүс нутагт 111 сая хүн ХЗХ-ын гишүүн байгаа нь дэлхийн ХЗХ-ын  гишүүдийн 51 хувь юм. Энэ бүс нутгийн ХЗХ-ын нийт хөрөнгө 1,42 их наяд доллар байгаа нь дэлхийн ХЗХ-ын нийт хөрөнгийн 80 хувь болж байна. Эндээс АНУ, Канад улсууд дэлхийн хадгаламж зээлийн хоршоодын цөм нь гэж хэлж болохоор байна.

АНУ-д 101 сая хүн ХЗХ-ы гишүүн байна. Америкийн ХЗХ-ын нийт хөрөнгө 1.14 их наяд доллар байгаа нь ДНБ-ий 6.3%-тай тэнцэж байна. Гэсэн энэ нь  банкны нийт хөрөнгөөс даруй 14 дахин бага юм. Канадад 10 сая хүн ХЗХ-ы гишүүн байна.         Канадын ХЗХ-ын хөрөнгө 283 тэрбум доллар буюу ДНБ-ий 17%-тай тэнцэж байна. Энэ маш өндөр үзүүлэлт хэдий ч ХЗХ-ын нийт хөрөнгө банкны нийт хөрөнгөөс даруй 13 дахин бага юм.

Монгол.  Манай улсад нийт 38 мянган гишүүнтэй 254 хадгаламж зээлийн хоршоо байна. 2015 онд  ХЗХ-ын нийт хөрөнгө ДНБ-ий 0.3 хувьтай тэнцүү байгаа ба банкны нийт хөрөнгөөс 397 дахин бага юм.

Энд анхаарал татсан зүйл бол Франц, Герман, Скандиновын орнууд зэрэг нийгмийн ардчилал өндөр хөгжсөн баруун европийн орнуудад ХЗХ огт хөгжөөгүй хэрэг үү ?!! Энэ дараагын хэсгээс тодорхой болно.

ХОРШООЛСОН БАНК

Хэрэглэгчдийн хоршоолол санхүүгийн салбарт хөгжлийнхөө дараагын шатанд гарсан нь хоршоолсон банкны загвар байлаа. Ийм загварт шилжсэнээр хоршоолсон банк  ХЗХ-ны орж чаддаггүй мөнгөний зах зээл, хөрөнгийн зах зээл  зэрэг санхүүгийн бусад зах зээлд нэвтэрч, үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулах боломж бүрдсэн. 2014 оны байдлаар Европын хоршоолсон банкуудын холбооны гишүүн банкуудын нийт хөрөнгө 4 их наяд доллар байна. Энэ нь европын нийт хадгаламжийн 17 хувь юм. Дэлхийд хоршоолсон банкны хөгжлөөр Франц, Недерланд, Финлянд, Австри, Итали, Кипр, Герман, Швейцари, Япон гэсэн 10 орон тэргүүлж байна.

Франц: Энэ оронд хоршоолсон банкны загвар хамгийн амжилттай хөгжиж байна. “Credit Agricole”, BPCE, Credit Mutuel бол хоршоолсон аварга банкууд бөгөөд Францын топ- 5 банкны хоёр, гурав, тавд эрэмбэлэгддэг. Эдгээр гурван банкыг 24 сая үйлчлүүлэгч нь эзэмшдэг бөгөөд Францын нийт хадгаламжийн 60 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 59 хувийг үзүүлж байна.

Недерланд:Rabobank” хоршоолсон банк бол Недерландын хоёр дох том банк бөгөөд хоёр сая гаруй үйлчилүүлэгчийнхээ мэдэлд байдаг. Тус банк нь Недерландын нийт хадгаламжийн 43 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 26 хувийг дангаараа үзүүлдэг. “Рабобанк” нь 152 орон нутгийн банк ба толгой банк гэсэн хоёр түвшинт группын бүтцээр зохион байгуулагдсан. Толгой банк (“Рабобанк Недерланд”) нь корпорацийн загвартай ба  хөрөнгө оруулалтын сан,  даатгал, лийзинг, моргэйж, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. 

Финлянд:OP Financial Group бол Финляндын хамгийн том санхүүгийн байгууллага бөгөөд 1.4 сая үйлчлүүлэгч өмчилдөг. Тус групп Финляндын нийт хадгаламжийн 37 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 37 хувийг дангаар үзүүлж байна. Тус групп нь банк, даатгал, хөрөнгө оруулалтын сан гэсэн гурван үндсэн салбарт үйл ажиллагаа явуулдаг.

Австри:Raiffeisen Zentral Bank  бол Австрийн  хамгийн том банк бөгөөд 2.4 сая үйлчлүүлэгч нь өмчилдөг. Тус банк Австрийн нийт хадгаламжийн 37 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 33 хувийг үзүүлж байна.

Дани:Nykredit Holding бол Данийн хамгийн том санхүүгийн группийн нэг бөгөөд 300 мянган үйлчлүүлэгч нь өмчилдөг. Энэ аварга групп нь банк, моргэйж, даатгал, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, брокер, лийзинг, хөрөнгийн менежментийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тус группийн нэг салбар “Totalkredit” нь Данийн моргэйжийн зээлийн 41.5 хувийг үзүүлдэг. Харин тус группын өөр нэг салбар “Nykredit bank”  банкны зээлийн 31 хувийг үзүүлж, нийт хадгаламжийн 6 хувийг төвлөрүүлж байна. “Nykredit bank”  бол Данийн хоёрдох том банк.  

Итали: Credito Cooperativo”, “Хоршоолсон банкуудын үндэсний холбоо” гэсэн хоёр том  үндэсний холбоо банкны үйл ажиллагаа явуулдаг. Италийн онцлог бол хоорондоо маш сул хамаарал бүхий бие даан үйл ажиллагаа явуулдаг олон жижиг хоршоолсон банкуудаас бүрдэх холбооны бүтэцтэй байдаг. Credito Cooperativo” 1.2 сая гишүүн бүхий 364 хоршоолсон банкаас  бүрддэг. Харин “Хоршоолсон банкуудын үндэсний холбоо” 1.4 сая гишүүн бүхий 63 хоршоолсон банкаас бүрддэг. Энэ хоёр том холбоо Италийн нийт хувийн хадгаламжийн 34 хувь, нийт зээлийн 33 хувийг  үзүүлдэг.

Кипр: “The Cooperative Central Bank  бол Киприйн хамгийн том банк бөгөөд 600 мянган үйлчлүүлэгч нь өмчилдөг. Тус банк Киприйн нийт хадгаламжийн 29 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 28 хувийг дангаараа үзүүлдэг.

Герман:DZ Bank”  бол Германы дөрөв дэх том банк бөгөөд 18 сая үйлчлүүлэгч нь өмчилдөг. Тус банк Германы нийт хадгаламжийн 25 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 25 хувийг дангаараа үзүүлдэг. Мөн Германы хамгийн том гурван хөрөнгө оруулалтын компаний нэг “Union Investment (86 тэрбум еврогын хөрөнгөтэй) тус банкны мэдэлд бий.  Хоршоолсон банк хөрөнгийн зах зээлд том тоглогч болж байгаа нэг баримт энэ байна.

Швейцари: Хүчирхэг хувийн банкны системтэй энэ оронд хоршоолсон банкны систем чухал байр суурь эзэлдэг нь анхаарал татдаг. “Raiffeisen Group  бол Швейцарийн гурав дахь (UBS, Credit Suisse банкуудын дараа) том банк  бөгөөд 1.8 сая үйлчлүүлэгч нь өмчилдөг. Мөн “Мигросбанк” бол Мигросын Группын салбар бөгөөд Швейцарийн 8 дахь том банк юм. Энэ хоёр хоршоолсон банк Швейцарийн нийт хадгаламжийн 19 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 16 хувийг үзүүлдэг.

Япон:  Norinchukin хоршоолсон банк  бол Японы дөрөв дэх том банк бөгөөд дэлхийд 29-т эрэмбэлэгддэг.Norinchukinбанкыг Японы ХАА-н хоршоодын нийгэмлэг, Японы загасны аж ахуйн хоршоодын нийгэмлэг, Японы ойн аж ахуйн хоршоодын нийгэмлэг өөрсдийн салбарын үйл ажиллагааг дэмжихэд зорилгоор хамтран байгуулсан. Тус банкийг 4.6 сая үйлчлүүлэгч нь өмчилдэг ба Японы дотоодын хадгаламжийн 10.6 хувийг төвлөрүүлдэг.Norinchukinнь мөн Японы хамгийн том хөрөнгө оруулалчдын нэг юм. Тухайлбал Японы хамгийн том хэдж сан тус банкны мэдэлд байдаг.

Дээрхи орнуудаас гадна Канад, Люксембүрг, Морокко, Кенид хоршоолсон банкууд чухал байр суурь эзэлдэг. Канадын франц хэл, соёлын өлгий Кюбек мужид Desjardins Groupхоршоолсон групп мужийнхаа нийт хадгаламжийн  43 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 30 хувийг хангадаг. Тус санхүүгийн группийг 4.5 сая үйлчлүүлэгчид нь эзэмшдэг. “Banque du Maroc” хоршоолсон банк бол Мороккогын хоёрдох том банк бөгөөд улсынхаа нийт хадгаламжийн 28%-ийг төвлөрүүлдэг. “The cooperative banks of Kenya хоршоолсон банк бол Кенийн тав дахь том банк бөгөөд улсынхаа нийт хадгаламжийн 30 хувийг төвлөрүүлдэг. Тус банк нээлттэй хувьцаат компани бөгөөд хувьцааны 64.56 хувийг Co-opholdings cooperative society limited байгууллага эзэмшдэг. Энэ байгууллага 3,835 хоршоолсон нийгэмлэгээс бүрддэг ба 13 сая Кеничүүд эдгээр нийгэмлэгүүдээр дамжуулж тус банкны хамгийн том хувьцааг эзэмшдэг.  

Хуучин социалист орнуудаас Польш, Унгар, Болгар улсуудад чамгүй амжилттай хөгжиж байна. Польшт 577 жижиг хоршоолсон банк “Хоршоолсон Банкуудын Үндэсний Холбоо”  (KZBS) хэмээх шүхэр байгууллагад нэгдэн банкны үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ холбоо  нь 2,5 сая гишүүнтэй, улсынхаа хадгаламжийн 10 орчим хувийг төвлөрүүлдэг. Унгарт “Хадгаламжийн Хоршоодын Үндэсний Холбоо” гэх байгууллага 840 мянган гишүүнтэй ба улсынхаа хадгаламжийн 9 хувийг төвлөрүүлдэг. Central Cooperative Bank хоршоолсон банк бол Болгарын найм дахь банк бөгөөд улсынхаа нийт хадгаламжийн 6 орчим хувийг төвлөрүүлдэг. Польш, Унгарын хоршоолсон банкууд Италийн загвартай төстэй байгаа бол Болгарын хоршоолсон банк Недерланд, Данийн корпорацийн загварыг агуулсан байдаг.

ДҮГНЭЛТ

Дээр дурдсан тоо баримтуудаас дүгнэвэл ХЗХ нь банкуудтай эн зэрэгцэж, өрсөлдөх  чадваргүй нь харагдаж байна. Тиймээс ХЗХ бол бидний үлгэр авах хөгжлийн загвар байж чадахгүй. Харин хоршоолсон банкны загварыг судалж, хөгжүүлбэл бидэнд илүү үр дүнтэй, ирээдүйтэй харагдаж байна.

Банкны салбар бугшмал байгаа цаад шалтгааныг би банкны өмчлөлтэй холбон үздэг. Манайд арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр банкууд бүгд цөөн хэдэн гэр бүлийн мэдэлд байдаг. Монголд нийтийн өмчлөлтэй нэг ч банк байхгүй. Банкууд тооны хувьд олон ч зах зээлд жинтэй нөлөө үзүүлж чадах гурав, дөрвөн банк л бий. Том тоглогчид хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй үгсэн хуйвалдаж ашиг сонирхолоо хадгалж үлдэхийг илүүд үзнэ. Энэ нь тэдэнд хамаагүй ашигтай. 

Банкуудыг бодитой өрсөлдөөнд оруулах нь манай үндэсний эрх ашиг юм. Банкны шинэчлэл үүнд чиглэх ёстой. Үгсэн хуйвалддаггүй, нийтийн ашиг сонирхолд үйлчилдэг том банктай болбол банкуудыг бодит өрсөлдөөнд хүссэн, хүсээгүй оруулах орох болно. Бидэнд ийм банктай болох хоёр арга зам байна.

Нэгдүгээр арга зам нь хэдэн арваас хэдэн зуун мянган иргэдийн хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж банкны хувьцааны дийлэнхи хувийг худалдаж авах, эсвэл шинээр банк байгуулах. Ч.Ганхуягын санаачилсан “Хөрөнгө оруулагч үндэстэн” төсөл бол хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж нийтээрээ хэрхэн өмчилж болохыг харуулсан маш сайн жишээ болсон. Энэ сэдвээр тусад нь нэг нийтлэл бичиж илүү тодорхой таницуулах болно.

Хоёр дахь арга зам нь хоршоолсон банк байгуулах. Энэ бол төрийн биш, бас хувийн биш нийтийн өмчлөлийн гуравдагч загвар юм. Недерланд, Данийн хоршоолсон банкууд шиг корпорацийн бүтэц бүхий хоршоолсон  банктай болбол Монгол Улсаараа гурван саяулаа хожих болно.

Нийтлэлч: Эдийн засагч, судлаач Г.Энхнаст    

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6