Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх төсөл өргөн барилаа
Image
Дээд шүүх албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв
Image
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын мөрийтэй тоглоомчид Баянхонгор аймгийн уяачдын холбоог түйвээх гээд дийлсэнгүй!!!
Image
Хорооноос баталсан зарим журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал авч байна
Image
Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
Image
“Түүхээ сөхвөл” ном болон мэндэллээ
Image
Н.Алтанцэцэг: АН УИХ-ын сонгуульд ялбал хамтын тэтгэврийн санг сэргээнэ
Image
Монголын бөх Моллаей Саеид ялагдлаа
Image
Ерөнхий сайдын командаар ӨӨРИЙНХӨӨ ЭСРЭГ хөдлөгч
Image
Монголын Оюутны спортын холбоо 30 жилийн ойгоо тэмдэглэв
Image
Төлбөрийг хуулийн хүрээнд эргэж шийдвэрлэхээ илэрхийллээ
Image
Мөсөнд авиралтын спорт олимпод орвол бид медаль авах боломжтой
Image
Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ
Image
НМХГ: Шаардлага хангахгүй архи худалдаалж байна
Image
Д.Алтангэрэл: Олон улсын стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын анхны эрдэм шинжилгээний хүрээлэн боллоо
Image
"Цэвэр агаар" төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг Дэлхийн банктай байгууллаа
Image
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих прокурорын саналыг шүүхээр хэлэлцэж байна
Image
МХЕГ: “Жүр Үр” ХХК зориулалтын бус тээврийн хэрэгслээр бялуугаа тээвэрлэж байжээ
Image
Г.Дэнзэнд холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр болно
Image
"Эрдэнэт үйлдвэр"-ийн хуучин орлогч болон газрын дарга нар оффшор бүсээр дамжуулан 8 сая гаруй доллар угаасныг илрүүлжээ
Image
С.БЯМБАЦОГТ: ҮЛ ОЙЛГОЛЦОЛ МААНЬ ҮЗЭН ЯДАЛТ, ҮЗЭН ЯДАЛТ МААНЬ ӨС ХОНЗОН РУУ ЯВАХ ГЭЭД БАЙНА
Image
“Тавантолгой түлш” компанийнхан хортой нөхцөлд ажиллаж байна
Image
С.Амарсайхан: Авто зам ашигласны төлбөрийг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ
Image
“Дэлхийн мисс 2019” тэмцээнийг Монголын миссийн танилцуулга бичлэгээр нээнэ
Image
Ц.Солонго: Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна
Image
Ази, Номхон далайн худалдааны тухай хуулийг баталлаа
Image
Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн
Image
Кёкүшюүзан Д.Батбаярыг Богд ууланд газар авахдаа хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байна
Image
Сэвлэг үргээх, үс засуулахад тохиромжгүй
Image
12 дугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм:
Image
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ батлан даалтад гарчээ
Image
Н.Номтойбаяр худлаа ярьжээ
Image
"ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ" нөлөөллийн арга хэмжээнд нэгдэхийг Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсээс уриалж байна.
Image
НДШ-ийг нэмэгдүүлэхгүй
Image
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг саатуулжээ
Image
С.Амарсайхан: Авто зам ашигласны төлбөр нэмэх асуудал сонгуульд ямар ч хамаагүй
Image
Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдийг ууланд аваачин хүчиндсэн этгээдийг баривчлан, нэгжлэг хийж байна
Image
Сүрэг шувуу ѳндѳр хүчдэлийн шугам мѳргѳж осолдсон байх магадлалтай
Image
Гарааны бизнес эрхлэгчдийг олон нийтээс хөрөнгө босгох боломжийг бүрдүүлнэ
Image
А.Ундраа: Монгол Улс Үндэсний номын баярын өдөртэй болно
Image
Академич Б.Бямбаагийн бүтээлд 100 сая төгрөг олгоно
Image
Хорт хавдраар өвдсөн нэг ойтой Г.Хулан охинд туслах аянд нэгдэцгээе!
Image
М.Билэгт гишүүн сайтуудыг дэмждгээ илэрхийлэв
Image
Арваннэгдүгээр сард ихэр хүүхэд 174 мэндэлжээ
Image
"Утаа мэдрэгчийг гэр хорооллын 167,000 өрхөд энэ сард багтаан үнэгүй олгохоор ажиллаж байна"
Image
Борлуулалтын цэгүүдийг түлшээр яаралтай хангахаар нэмэлт тээвэрлэлтийг гаргажээ
Image
Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг нийтэд ил болгожээ
Image
Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэнэдээ ямар байна вэ?
Image
Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэнэ
Image
НДШ-ийг 2%-аар нэмэгдүүлэхгүй байх Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦАСНААР АЗ ХИЙМОРЬ НЬ НҮҮР БУРУУЛДАГ
Image
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
Image
Тавилга эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж та бодож байсан уу?
Image
Аав хүн бүрийн охиндоо заах ёстой 12 зүйл
Image
Цэнгээний газрыг 00:00 цагт хаахад эргүүлийн цагдаа, дарга нарын халаас зузаарна
Image
Бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан одууд
Image
ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР ИРЭХ САРЫН 4-5-НД БОЛНО
Image
О.АЛТАНСҮХ: АУДИТААС ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЗАРДЛЫН МӨНГИЙГ ИДСЭН, ХУВЬДАА ЗАВШСАН БАЙНА ГЭЖ НЭГ Ч ТӨГРӨГИЙН АКТ ТАВИАГҮЙ
Image
Хоёр орны “Spirit of ballet”-ын тоглолт болно
Image
Аса аваргад хайраа илчлэх моод яваад байна уу даа
Image
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА П.БАТАА, АХЛАХ АЖИЛТАН Т.БАТБИЛЭГ НАР ЦАГДАА НАРЫГ ЗОДОЖ, АЛБАНЫ МАШИНААР ДАЙРАХ ГЭЖ ОРОЛДЖЭЭ
Image
Сэрэмжлүүлэг: Голомт банк, Төрийн банкаас хуурамч төгрөг, юань илрэв
Image
Баруун эргэдэг уулзварын тоог нэмнэ
Image
Өнөөдрөөс нэмэгдэж буй татваруудтай танилц
Image
10 ДУГААР САРЫН 30-НЫ ҮЙЛ ЯВДАЛ
Image
ТӨЛ БОЙЖИЛТ 98.0 ХУВЬТАЙ БАЙНА
Image
НООЛУУРЫН ҮНЭ 120 МЯНГААС ЭХЛЭВ
Image
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО
Image
Хятад: Дэлхийд нөлөөлөх зургаан өөрчлөлт
Image
Сорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ?
Image
Есхөн настай С.Содонгоо охин
Image
Бусан хотын дэлгүүрээс монгол эмэгтэйчүүд хувцас хулгайлжээ
Image
Норвегийн Баялгийн сангийн хөрөнгө анх удаагаа 1 их наяд долларт хүрчээ
Image
ХОЁР МЯНГАН ЭМ МАЛД ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ ХИЙЖ БАЙНА
Image
Л.ПҮРЭВСҮРЭН МУКХИСА КИТУЙТЭЙ УУЛЗАВ
Image
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
FACEBOOK ACCOUNT ЦАХИМ ХАЛДЛАГА ӨРТӨЖ ЭХЛЭЛЭЭ
Image
ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХАД ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Image
Тэргүүний залуу багш шалгаруулах “Үндэсний сэхээтэн төрүүлэгч” ёслолын ажиллагаа болно
Image
Япончуудыг гайхашруулж буй монгол үйлдвэрлэл
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: НОЁН УУЛЫГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ АМЛАЛТАА МАРТААГҮЙ
Image
Image

О.МАШ-ЭРДЭНЭ МОНГОЛЫН УГСААТНЫ ЗҮЙН 10000 ШАХАМ ЭД ЗҮЙЛ, СУДАР НОМ ЦУГЛУУЛЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо буюу Яармагт Монголын Угсаатны зүйн Гэр музей байгуулсан О.Маш-Эрдэнэ гэж хүн байдгийг бид дуулаад, түүнтэй утсаар яриад очиж сурвалжилж болох уу гэж асуухад уриалагхан хүлээж авсан юм.

Ингээд бид түүний гэрийг нь заалгаж аваад Яармагийг зорилоо. Биднийг очиход нэг залуу хашааны үүдэндээ тосч авлаа. Хашаандаа битүү мод тарьсан бөгөөд жирийн л нэг айл байв. Харин хашаанд 3-4 нохой уяатай байх агаад бидэн рүү айхтар хуцан боргож байв. Залуу за ийшээ ор гээд нэлээд хуучин таван ханатай монгол гэрт орлоо.

Гэрийн шалыг цементэлсэн байх бөгөөд гэр дүүрэн эртний эд өлгийн зүйлсийг байрлуулжээ. Гаднаас 60 гаруй насны эрдэм бичгийн болов уу гэж хэн ч харсан хэлэхээр хүн орж ирж бидэнтэй мэндэлсэн нь О.Маш-Эрдэнэ гуай аж. Бид  МОНЦАМЭ агентлагаас яваагаа тайлбарлаж, түүнтэй танилцлаа.



Тэрбээр хууль эрх зүйн болон хэлний мэргэжилтэй. Маш-Эрдэнэ ах орос, англи, франц, герман, перс хэл эзэмшсэн бөгөөд 1974-1983 онд тухайн үеийн МАХН-ын Төв хороонд ажиллаж байжээ. Мөн 1981-1983 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал даргын туслахаар ажиллаж байжээ. Тэрбээр 1983-1987 оны долдугаар сар хүртэл Афганистан улс дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан дипломатч хүн юм байна.

Тэрбээр, Европын болон дэлхийн олон улс орноор зорчиж байжээ. Биднийг тосч авсан залуу бол түүний хүү М.Золбаяр гэнэ. Энэ залуу англи, орос, герман, япон хэл эзэмшсэн бас л эрдэм номын хүн бөгөөд аавтайгаа адилхан Монголын түүх соёлоо дээдэлдэг нэгэн аж.



О.Маш-Эрдэнэ Монголын угсаатны зүйн холбогдолтой зүйлсийг 1990 оноос л бага сагаар цуглуулсаар хуучны эд зүйлийн нэлээд цуглуулгатай болжээ. Улмаар 2005 оноос Угсаатны зүйн гэр музей болгож хүмүүст сонирхуулж эхэлсэн байна. Хуучны сархигнаг тоонотой 4 хана гэрт тийм ч олон эд зүйл багтахгүй болохоор нь энэ 5 ханатай гэрт байнгын болгоод эд зүйлсээ байрлуулаад Гэр музейгээ байгуулсан аж.

Ингээд О.Маш-Эрдэнээс Гэр музейнхээ талаар танилцуулахыг хүссэн юм.  

Тэрбээр, “Энэ гэрт гэхэд л 300 гаруй эд зүйлс байгаа. Ер нь миний 30 гаруй жил цуглуулсан модон авдар, хайрцаг, сав суулга, төмөр тогоо, мод, зэс, гууль, төмрөөр хийсэн шанага, хувин сав, таваг, гуулин данх, айргийн хөхүүр, ширээ, сандал, малгай, ууж, дээл хувцас, эмээл, хазаараас эхлээд тэмээнд тохоод  хүүхдээ суулгадаг “өөжин”, нохойны идүүр, морин хуур зэрэг хөгжмийн зэмсэг, бурхан шашны  эд зүйл гээд нүүдлийн ахуй, соёлын бүх л эдлэл хэрэглэл бий.



-Та энд байгаа зарим эд зүйлсийн талаар товч танилцуулна уу?

-Жишээ нь хуучны нэг ч хадаас ороогүй углуургатай модон авдар гэхэд 200 гаруй байна. Манай номын сан хөмрөгт Алтангэрэл, Жадамба, Их хөлгөний болон уншлагын судрууд, Чойрын номууд  гээд 3000 гаруй судар ном байгаа. Эдгээрийг нэгтгээд тооцохоор багцаагаар 10 мянга орчим хуучны эд зүйлс бий болов уу. Тухайлбал, 100 гаруй жилийн настай 19-р зууны баян айлын хүүхдийн  уужтай дээл энэ байна. Монголын ЮНЕСКО-гийнхан ном гаргах гээд хот хавиас айрагны хуучны хөхүүр хайгаад олоогүй, тэгээд манайд байгааг мэдээд ихэд олзуурхаж байлаа.



Японы Киотогийн Их сургуулийн нэг эрдэмтэн модон сав суулганы гарал үүслийн талаар 27 жил судалгаа хийж Африкаас гаралтай юу, Латин Америкаас  эсвэл Азиас юмуу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа хүн юм билээ. Тэр хүн 4 жилийн өмнө Монголд 3 хоногийн хугацаатай ирээд Түүхийн музейд байдаг нэг гэрт модон эдлэл байгааг хараад орж сонирхохыг хүсэхэд ажилтнууд хориглож бүр зургийг нь авах гэхэд авхуулаагүй аж.



Тэгээд мань хүн урамгүйхэн нутаг буцах гэж байхад түүний хэлмэрч охины ээж нь намайг таньдаг болохоор энэ тухай надад хэлсэн юм. Манайд модон сав суулга байлгүй яахав гэсэн юм. Япон судлаач тэр дороо л манайд ирээд модон сав суулга үзээд бүр нүд нь сэргээд л ихэд олзуурхаж билээ.

 

Гэр музейн баруун хатавчинд дөрвөн эвэртэй хонины толгойд модоор их бие хийгээд байрлуулжээ. Энэ ямар учиртай болохыг лавлахад, “Хөвсгөл аймгийн мянгат малчны хотонд төрсөн дөрвөн эвэртэй хонины толгой юм. Энэ бол тэр айлын сэтэртэй хонь юм. Монголчууд хайртай малаа сэтэрлээд заазлахгүй тахин шүтээд байгалийн жамаар нь наслуулаад нүд аниулдаг уламжлалт зан үйл байдаг. Надад 7-8 жилийн өмнө авчирч өгсөн юм. Бас нэг зүйл сонирхуулахад, 1800-гаад оны үед томоохон гавьж ламын хэрэглэж байсан үнсэн самбар надад байна. Үүнийг ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгүүлэхээр бид саналаа бичээд өгсөн байгаа.



Хөвсгөлийн бөөгийн нэлээд эртний иж бүрэн өмсгөл энэ байна. Бид Монголын урлаг, соёл, шашин түүх судлаач нартай их холбоотой байдаг. Тэднээс нэлээд зүйл мэдэж авдаг, бас зөвлөгөө авна. Удган, зайран хоёрын өмсгөлийг нэг дор байлгаж болохгүй л гэдэг юм билээ” гэж ярьсан юм.

Нүүдэлчин овог аймгийн гэрийн эзэн хүн өөрөө л мужаан, дархаа хийдэг бол эхнэр хүн цагаан идээгээ боловсруулах, хоол ундаа хийхийн зэрэгцээ малынхаа арьс, ноосоор гутал, хувцас хунараа оёж, урлаж ирсэн түүхэн уламжлалтай билээ.

Нүүдэлчин монголчуудын эдлэл хэрэглэлийн нэг онцлог нь нүүдлийн ахуй, соёл, сэтгэлгээтэйгээ уялдсан авсаархан, олон хувилбараар ашиглаж болдог, зай бага эзэлдэг, эвхэгддэг, аяны зориулалттай, бөх бат бөгөөд ур хийц нь өвөрмөц байдаг.



Өдрөөс өдөрт биднээс холдож буй нүүдэлчин ахуй, соёлоо хойч үедээ уламжлуулан таниулах, олон түмэндээ сурталчилах нэгэн нэрийн хуудас нь энэхүү угсаатны зүйн гэр музей юм. Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн монголчуудын нүүдэлчин сэтгэлгээ шингэсэн ахуй, соёлыг илтгэсэн сав, суулга, хувцас, хэрэглэл, шашны эд зүйлс байрлуулсан нь сонирхогчид, гадаадын жуулчдын анхаарлыг татахаас аргагүй юм.

Угсаатны зүйн эд зүйлс цуглуулагч аав, хүү хоёр Монголын уламжлалт цайны ёсны талаар өргөн судалгаа хийж цаашдаа энэ тухай өргөн мэдээлэл өгөх ажлыг эхлүүлээд байгаа аж. Монголчууд цайг ихэвчлэн малын сүүгээр сүлж шар тос, хужир давс, тосорхог тэжээллэг хийдгээрээ бусад үндэстний хэрэглэдэг цайны төрлөөс өвөрмөц ялгаатай. Нүүдэлчин монголчуудын цайны жор, чанах арга барил, дэг жаягийг бодитоор үзүүлж сонирхуулахаар зэхэж байгаа юм.



Мөн монголчуудын “Тогоо нэрэх ёсон” ямар байдгийг ч гадаадын жуулчдад таниулан, сурталчилахаар судалгаа хийж байна. Монголчуудын хэрэглэж ирсэн ундаа бол цагаагаар нэрсэн архи буюу “Монгол нэрмэл архи” юм. Үүнийг нэрмэл, шимийн, сүүний гэх мэтээр нэрлэдэг. Жирийн монгол айлын тогоо нэрэх сонгодог хувилбарыг үзүүлэн тайлбарлах боломжтой. Жуулчдад, сонирхогчдод зориулан улирлын байдлаас шалтгаалан амталгаа явуулах зэргээр сонирхолтой санааг сэдээд байгаа юм.

Яармагийн гэр хороолол дунд байрлах энэхүү Гэр музей байгаа 0,8 га газрыг энэ шинээр сууцжуулах дахин төлөвлөлтөд оруулахгүй гэдгийг ХУД-ийн Засаг захиргаанаас шийдвэрлэжээ. Иймд Гэр музейг санаачлагч О.Маш-Эрдэнэ, М.Золбаяр нар энэ газар дээрээ шинэ музейн барилга босгохоор төлөвлөөд байгаа гэдгээ ч бидэнд баяртай дуулгаж байсан юм.

Тэдний хурааж цуглуулсан ном судар, авдар, сав суулга зэрэг эд зүйлсийг байрлуулах газар байхгүй учраас ихэнх нь чингэлэгт хадгалаатай байгаагаа ч бидэнд харуулж байв.

Д.Өлзий

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6