Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшид цалингийн 10 хувийн нэмэгдэл олгоно
Image
Бодь сэтгэлийн галарваас мод, Үрээн өгөвч өнөд цэцэглэдэг ...
Image
Алдарт эрдэмтэн Жак Уэтерфорд: Д.Цогтбаатар либерал монгол хүн юм
Image
Н.Номтойбаярыг маргааш суллах уу?
Image
Америкийн цагдаа нар өвдөг сөгдөн уучлалт гуйжээ
Image
​Дасгал хийхийн өмнө болон дараа нь юу идэх хэрэгтэй вэ
Image
Ихрүүд гэхэд дэндүү өөр...
Image
Цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хамгаалалт гарчээ
Image
"Энэтхэгээс авчрах 219 ламхайн тусгаарлалтын нийт 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо"
Image
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд нас бардаг байсныг зогсоожээ
Image
Д.Нямхүү: Зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо
Image
Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт "Найрамдал-2" зусланг байгуулахаар боллоо
Image
“Эх орон надаас эхэлнэ” уралдааны удирдамж
Image
Д.Ганбат зэс бидон тараана гэв үү
Image
Э.Чулуунчимэг: Ээжүүд бол амьдралаа үрдээ зориулдаг амьд бурхад юм
Image
Монгол-Хятадын хилийн эгц дээр SpaceX-ийн хөлөг ОУСС-д залгагдлаа
Image
Ц.Одонтунгалаг: “Сэтгэл байвал юуг ч бүтээж болно” гэсэн зарчим баримталж ажилладаг
Image
Х.Баттулга: Томчууд бидний хариуцлагагүйгээс болж энхрий үрс маань эндэж байгаад уучлал хүсэж байна
Image
1,000 МААМУУ-г баярлууллаа
Image
АНУ-ын Техас, Аризона, Жоржиа, Миссури, Миннесота мужуудад онц байдал зарлаж, Лондон, Берлинд жагсаал болов
Image
Трамп “G7”-г “G11” болгож, Австрали, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийг нэмэх санаа гаргажээ
Image
Өнөөдөр Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна
Image
Аугаа Б.Шаравын аялгуугаар ард түмнээ уяраасан ЗАЛУУС
Image
Тендерийн будилаан ба “Чамд яагаад хоёр, надад яагаад хоёрхон байгаа юм бэ”
Image
Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар, Ж.Алдаржавхланг Засаг даргаар улираан ажиллуулъя
Image
АНУ иргэний дайны ирмэг дээр байна
Image
​Дэлхийн томоохон компаниуд хөл хорионы үеэр дараах онлайн үйлчилгээг үнэгүй болгожээ
Image
Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярив
Image
​Канадын эрдэмтэд канабист агуулагдах нэгдлийг ‘COVID-19’-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ
Image
Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Image
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгөв
Image
Чиг хандлага: Хүрэн ягаан өнгийн тень
Image
Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK
Image
Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай боллоо
Image
Коронавирусээс сэргийлэх тарилгын төсөлд эхний ээлжийн вакциныг авах зардлыг тусгажээ
Image
Коронавируст халдвар (covid-19)!!! Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
Image
Китакюшү хотын үйлчилгээний газруудыг дахин хаажээ
Image
Дижитал эриний яруу найрагчид ба Зэргэлдээ ертөнцийн сахиусан тэнгэрүүд...
Image
Соёл урлагийн салбарт ТҮҮХЭН бүтээн байгуулалтууд эхэллээ
Image
Авлига өөр нэг цар тахал
Image
Хуулиар хориглосон СУРТАЛЧИЛГАА гэж юуг хэлэх вэ
Image
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цэрэгт алба хааж байгаа бага хүүгээ эргэж очжээ
Image
“Microsoft” компани сэтгүүлчдээ роботоор солино
Image
Сонгуулийн үеэр ариутгал халдваргүйжүүлэлтэд 2 тэрбум гаруй төгрөг зарцуулна
Image
ОХУ "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ
Image
Миннеаполис дахь үймээнийг дарахаар Үндэсний гвардын 10800 цэрэг бэлэн болжээ
Image
“Том” хамтлагийн “Нэг хүсэл, нэг мөрөөдөл” тоглолт маргааш болно
Image
Цахимаар бараа худалдан авдаг иргэдийг судалгаанд оролцохыг урьж байна
Image
Компьютер дээрх хэрэггүй программуудаа хэрхэн устгах вэ?
Image
Аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ГАДНЫ ЗЭЭЛ, ТУСЛАМЖААР 20 ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Image
Мэддэг, мэддэггүй зурхайчид
Image
БААТАРЛАГ ЗАЛУУ ӨНДӨР БАРИЛГА РУУ АВИРЧ ДООШ УНАХ ГЭЖ БУЙ ХҮҮГ АВАРЛАА
Image
Хүргэн хүүг хэрхэн шинжих вэ Ямар эр болхийг нь ингэж мэдээрэй
Image
С.ЧИНЗОРИГ: НИЙТЭЭР АМРАХ ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД БЯМБА НЯМ ГАРАГТ ТААРВАЛ НӨХӨН АМРААНА
Image
Дуучин Ану зурагчин хийв
Image
ИНЕГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН СОГТУУДАА БУСАДТАЙ МАРГАЛДАЖ ЗОДОЛДСОНЫ УЛМААС АМИА АЛДЖЭЭ
Image
цаг агаарын мэдээ
Image
Баяртай Эх орон минь. Над шиг залуус чинь нулимс дүүрэн нүдээр...
Image
"ПСЖ" 6 дахь удаагаа Аваргуудын лигт шөвгийн наймд шалгарлаа
Image
Б.ЭНХ-АМГАЛАН: ДАРХАНЫ ЗАМ 80 СМ ЗУЗААН БАЙНА
Image
“Үдийн цай” хөтөлбөрийн сургалт зохион байгууллаа
Image
Солонгос бүсгүйчүүд унтахаасаа өмнө нүүрээ хэрхэн арчилдаг вэ?
Image
Намын бүлгүүд хуралдана
Image
Х.Баттулга: Онц байдал зарлах хүсэлтийг УИХ-ын даргад илгээсэн
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
Энэтхэгт хөх томруулах мэс заслыг үнэгүй хийж байна
Image
11 ДҮГЭЭР САРЫН 8, 26-НД ХИЛИЙН БООМТУУД АЖИЛЛАХГҮЙ
Image
Хүчирхийлэлд цэг тавихын төлөө “ОйлГОЁ ХҮНдэлье“
Image
2017 онд цалин, тэтгэврийг нэмэх бодит боломж байхгүй гэв
Image
Big Bang хамтлагийн HIGH HIGH дууны клипэнд Монгол мисс тоглосон байна
Image
4000 жилийн түүхтэй ХҮРЭЛ хазаар
Image
Ахмад дипломатч Т.Төмөрхүлэг БНФУ-ын Хүндэт Легионы одонгоор шагнуулав
Image
Хятад эр түшсэн заяа
Image
ДЭЛХИЙН ЦОМЫН АШТ-НД ХҮЧ ҮЗЭХЭЭР ЧӨЛӨӨТИЙН ЭРЭГТЭЙ БАГ АНУ-ЫГ ЗОРИНО
Image
ЭНЭ ОНД ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООВ
Image
АМИА АЛДАГСДЫН ЦОГЦОСЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ СУНГАЖЭЭ
Image
Английн эмч нар амралтаараа ч архины төрлийн зүйл хэрэглэхээс татгалзахаар болжээ
Image
Фото: 2018 оны хавар, зуны трэнд хувцаслалтууд
Image
Реппер Дөлгөөн хайр дурлалдаа мансуурч явна...
Image
Image

БХЯ-ны үүдээр гараад тооноор орогсдыг өөгшүүлсээр байх уу? Ерөнхийлөгч өө

Зах зээлд шилжсэн 1990-ээд оны эхэн үед төсөвт байгууллагуудын ажиллагсадын цалин хөлс бага байхад олон мянган офицер ахлагч нар бизнес эрхэлж аж амьдралаа дээшлүүлэхээр цэрэг, цагдаагийн албанаас халагдацгаасан. Тэдний  дотор эрхлэсэн бизнесээ амжилттай үргэлжлүүлж яваа нь ч бий,  бас эгэл амьдралын мөрөө хөөн нийгмийн бусад салбарт сайн ажиллацгааж байгаа нь ч бий. Мөн цэргийн албандаа гарсан хаалгаараа буюу хашиж байсан хуучин албан тушаалдаа буцан орж зүтгэн, улмаар өсөн дэвшиж гялалзаж яваа хэсэг ч бий.

Гэвч 1990-ээд оны дундаас гуяа дагаж хүзүү гэгчээр цэрэг армийг хүнд хэцүү үед нь хаяж хаалгаар гарсан зарим этгээдүүд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан улс төрийн намыг даган олз ашиг хайн гарсан хаалгаараа бус тооноор буюу БХЯ, ЗХЖШ-т буцаж орж эхлэсэн. Ийм этгээдүүдийг нэрлэвэл 1996 онд Батлан хамгаалахын сайд Дорлигжавыг дагаж Б.Батсайхан, 2000 онд УИХ-ын гишүүн Р.Гавааг дагаж Ц.Тогоо, 2006 онд Батлан хамгаалахын сайд М.Сономпилийг дагаж Д.Энхбаатар, Коля нар гээд тоочоод байвал нилээд олон хүн бий.

Үүдээр гараад тооноор орсон этгээдүүд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, яамны газар хэлтсийн дарга зэрэг төсөв хөрөнгө захиран зарцуулах, тендер шалгаруулах, хүний нөөцийг томилох, гадаадын цэргийн академи сургуульд суралцагсдыг сонгон шалгаруулах эрх мэдэлд хүрцгээсэн.

Тэд ажиллах хугацаандаа төсөв хөрөнгө завшсан, тендер будлиантуулсан, хээл хахууль авсан, үр хүүхэд хамаатан садан найз нөхдөө гадаадын цэргйин академи сургууль курст явуулсан, найз нөхдөө тус яамны харьяа төрийн өмчийн аж ахуйн нэгжийн даргаар тавих зэрэг авлигын хэрэгт нэр холбогдон түрүүчээсээ хууль хяналтын байгууллагад шалгуулан прокурорт шилжээд байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэргийнх нь талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтоо бичигдсэн. Тухайлбал 2014-2016 онд тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилласан Б.Батсайхан эхнэрийнхээ амралтын газрыг төсвийн 109 төгрөгөөр засуулсан. Мөн яамны Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдлийн даргаар ажиллаж байсан хурандаа Коля гэг нь манай Агаарын цэргийн нэг радиолокацийн станцыг шинэчлэхээр гэрээ байгуулахаар ирсэн ОХУ-ын төлөөлөгчдөөс урьдчилгаа мөнгөний тодорхой хувийг Солонгос дахь өөр хүний нэр дээр хувийн дансанд шилжүүлэх санал тавьснаас болж ОХУ-ын төлөөлөгчид буцсан .

Энэ удаа хамгийн сүүлийн буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын улс төрчдийн нөмөр нөөлгөөр тооноор буюу БХЯ-нд одоо удирдах албан тушаал хашиж буй ”сарааз” генерал хурандаа нарын талаар өгүүлэх гэсэн юм.

Урьд өмнө нь БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд цэргийн бүх шатны сургууль академийг төгссөн салбартаа салааны захирагчаас дивизийн захирагч зэрэг бүхий л албан тушаалыг дамжсан арвин баялаг туршлагатай цэргийн дарга нар томилогддог байлаа.

 Гэвч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төрийн байгууллагыг удирдаж буй хүмүүс  ах дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглохоор амлаж гарч ирсэн МАН, түүний дарга асан М.Энхболд санаатайгаар  хууль зөрчин өөрийн баз хүргэн Х.Батбилэг гэгчийг  БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Х.Батбилэг нь  энэ салбартаа төдийлөн танил бус, урьд өмнө нь 1988 онд ЦНДС-ийг төгсөн дэслэгч цолтой салааны захирагчаар ажиллаж байгаад хэцүү үед нь армийг хаян явсан этгээд. Тэрээр баз хүргэн ахынхаа дэмээр урьд нь огт ажиллаж байгаагүй Нийслэлийн  Онцгой байдлын газрын даргаар шууд томилогдон ажиллаж байгаад улмаар 2016 онд гэв гэнэт БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон орж ирсэн.

Манай зэвсэгт хүчний генералуудын дотроос яамныхаа Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хийгээд явчих чадвартай хүн олдоогүй юм болов уу?! Эсвэл тэд авлига хээл хахуулийн хэрэгт  холбогдсон нэр нүүрээ барсан үл бүтэх, итгэл даахгүй этгээдүүд байсан юм болов уу?!

Өнгөрсөн 2017 онд БХЯ-ны нэгэн хурал дээр ЗХЖШ-ын нэг генерал харьяа хэлтсийнх нь ажил явуулахад төсөв хөрөнгө хүрэлцэхгүй байгаа талаар гомдол гаргахад тэр үед хараахан генерал болоогүй байсан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа  Х.Батбилэг түүнийг зад загнан суулгасан. Генералаа өмөөрч ганц ч үг хэлж чадаагүй ЗХЖШ-ын дарга орлогч нараа офицерууд нь гайхаж байсан.

Нэрт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман дээр  цагаантанд баригдсан Улиастайн сайд Чүлтэс бэйс Вандановт хандан ” Чиний чадалтайнх биш. Олон тvмэндээ хөөгдөж орох оронгvй болсон тэнvvл дээрэмчдээр толгойгоо мэдvvлж байгаа бидний арчаагvйнх ” гэж хэлдэг. Түүн лүгээ нам дагаж тооноор орж ирсэн нэг муу золбин хурандаад загнуулж байгаа ЗХЖШ-ын генералууд захирагдагсаддаа өөрсдийнхөө үнэн арчаагүй байдлаа ингэж харуулсан.

Шударга  байхыг  уриалж  гарч ирсэн хуучин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буухаасаа өмнө хууль бусаар томилогдсон Х.Батбилэгт  албан тушаалынх нь  зэрэглэлийн дагуу бригадын генерал цол олгосон нь генерал цолын нэр хүнд, үнэлэмжийг навс унагасан.   

Х.Батбилэгийн ирээд хийсэн ажил гэвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчин өөртэйгээ цэргийн сургуульд  хамт нэг ангид сурч байсан этгээдүүдийг БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалд олноор томилсон ба томилуулсан. Хамгийн сүүлд гэхэд өмнө нь Зэвсэгт хүчний олон анги байгууллагуудыг удирдаж байхдаа үндэслэлгүй хөрөнгөжин төрийн өмчийг ашиглан шамшигдуулсан хурандаа Ө.Эрдэнэ-Очир гэгчийг яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томиллоо.

Ө.Эрдэнэ-Очир нь Эрдэнэтийн 186 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа 1500 гаруй сум галт хэрэглэл ашиглан шамшигдуулсан асуудал шалгагдаж байсан. 2004-2008 онуудад Ховдын 123 дугаар ангийн захирагч байхдаа тухайн үеийн ЗХЖШ-ын орлогч дарга генерал А.Ганбаттай үгсэн хуйвалдаж түүний гадаадад сурдаг 2 хүүхдийг нь ангидаа ахлагч орон тоон дээр томилуулан сул цалинжуулж байсан.

Мөн чухам ямар орлогоор авсан нь мэдэгдэхгүй их олон мал сүрэгтэй болсон, тэдгээр нь ангийнх нь зэвсэг хадгалах баазын уужим хашаанд бэлчиж байсан юм байх.

Бригадын генерал Х.Батбилэг мөн өөрийнх нь ижил өмнө нь цэргийн албанд  байж байгаад армийг хүнд хэцүү үед нь 24  жил хаяж явчихаад 2012 оноос Онцгой байдлын газраар дамжин .2016 онд ЗХЖШ-д ирсэн С.Долоонжин гэгчийг яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын гадаад дотоодын цэргийн академи, сургуульд элсэгчдийг сонгон шалгаруулах ажлыг гардан хариуцдаг ахлах мэргэжилтнээр томилсон. Энэхүү томилгооны ард ямар олз хайсан ашиг сонирхол нуугдаж байна вэ?.

С.Долоонжин гэгч хэн бэ? Зах зээлд шилжих үед 1992 онд ОХУ-д Цэргийн ар талын академи төгсөж ирээд армийг хаяж явчихаад 2012 онд бүхэн бүтэн 20 жилийн дараа ОБЕГ-т, 24 жилийн дараа ЗХЖШ-д буюу армид эргэж орсон. С.Долоонжин нь өөрийн хамаатан УИХ-ын гишүүн Л.Тэрбишдагвыг 2012 онд Шадар сайдаар томилогдоход нь түүний харьяа ОБЕГ-т Улсын нөөцийн газрын орлогч даргаар томилогдсон. Армиас аль эрт 1992 онд ахмад цолтой халагдсан тэрээр одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Х.Дуламдоржийг ОБЕГ-ын даргаар ажиллаж байхад тус газарт хошууч цолтой орж ирээд гэрлийн хурдаар Цэргийн цол олгох журмыг зөрчин хугацаанаасаа нь  /ахлах офицер 4 жил / өмнө жил тутам цол ахиж 2014 онд хурандаа болсон. ОБЕГ-т орохдоо Шадар сайдын баталсан Онцгой байдлын байгууллагад алба хаах журамд заасан насны хязгаарыг / офицер эрэгтэй 35, нэн шаардлагатай албан тушаалд 42/ давж хууль зөрчин орж ирсэн.Цэргийн албаны тухай хуульд  заасан /эрэгтэй офицер 35 / нас хэтэрсэн байсан. С.Долоонжин нь1992 онд армийн үүдээр ахмад цолтой гарч яваад 2016 онд тооноор буюу ЗХЖШ-т хурандаа цолтой гэнэт орж ирэн тус штабын хяналт шалгалт, үнэлгээний газрын орлогч даргаар томилогдсон.

ОБЕГ-т байхдаа тэрээ жил дараалан төрийн бүх одон медалиар шагнуулсан. Насаараа үнэнчээр алба хаасан эгэл жирийн офицер ахлагч нар одон медаль аваагүй л байна. Цэргийн албыг олон жил хаагаагүй тэрээр чухам ямар гавьяа байгуулсан болоод авсан юм бол доо?!  

Өөрийгөө бизнесийн салбарт олон компани удирдаж явснаа гайхуулдаг тэрээр бизнес ээ хөөгөөд явахгүй ямар олз ашиг хайж, юу шиншилж цэргийн албанд буцаж орсон бол доо?! Түүний ажиллаж байсан компаниуд нь нэг бол дампуурсан, эсвэл өөрөө тухайн компанийхаа ажлыг нураасан болоод л хөөгдөж олон газар дамжсан юм шиг байна. Тийм л сүрхий баян чинээлэг хүн юм бол юу дутлаа гэж цэрэг армид орж ирсэн бол доо?! 

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа ЗХЖШ-т Хяналт шалгалт, үнэлгээний газрын орлогч даргаар томилогдон жил хагас ажиллахдаа ажлын байран дээр удаа дараа согтууран ёсзүйгүй авирладаг байсан. Ажлын цагаар БХЯ гүйж очиж дэд сайд, төрийн нарийн хоёртоо хов зөөгөөд архи уучихсан удаа дараа орж ирдэг байсан.

Саяхан БХЯ руу томилогдохоо мэдэнгүүт хэдэн өдрийн турш өрөөндөө архидан согтуурсанд тус газрын ажилтнууд нь энэ новш одоо явж зайлж байгаа юм даа гээд мууг нь үзэж хэл үг гаргаагүй. Уг нь хууль номоороо ажлын байран дээр архидан согтуурсан энэ этгээдийг үг дуугүй халах ёстой байсан юм.

Ажил явуулахад төсөв хөрөнгө хүрэлцэхгүйн зовлонгоо гайхдаг БХЯ, ЗХЖШ-ын дарга нар энэ этгээдэд ямар учраас албаны унаа хэрэглүүлдэг байна вэ? ЗХЖШ-ын бусад газар хэлтсийн дарга нар шаардлагатай үед дуудлагын унаа хэрэглэж байхад энэ этгээд ямар эрх дархтай болоод байнга өглөө орой унаагаар зөөлгөнө вэ?

Ер нь яагаад сонгууль болгоны дараа эсвэл засгийн газар огцорсны дараа ОБЕГ, түүний харьяа нийслэл аймгийн ОБШ-ууд, ялангуяа улсын нөөцийн газар түүний орон нутаг дахь салбаруудын удирдлага солигдоод байдаг юм бол ?! Улсын нөөц гэх тэр их хөрөнгө л авлигачдын араа шүлсийг гоожуулдаг болохоор тэрийг зувчуулахаар Х.Батбилэг, С.Долоонжин мэтийн этгээдүүдийг томилдог байх.Яг л баасан дээр суусан хэдэн ялаа аятай. Гамшгийн үед зарцуулагдсан улсын нөөцийн хөрөнгө зорилтот бүлэг хүрсэн эсэх нь иймэрхүү этгээдүүдийн гараар дамжсан болохоор эргэлзээтэй санагдана.

Төрийн нарийн бичгийн дарга гээч энэ албан тушаалд ялсан  нам болгон ач холбогдол өгөөд байдаг нь батлан хамгаалах салбарын хэрэгцээт ажил бараа үйлчилгээний тендер, мөн манай энхийг сахиулагчдын амь нас эрүүл мэндээ золин байж олж ирсэн Зэвсэгт хүчний хөгжлийн сан гээч тэр арвин их мөнгөнд учир байдаг бололтой. Мөн энэ салбарын шугамаар гадаадын цэргийн академи сургуульд цаад хүлээн авагч орон болон манай улсын төсвийн хөрөнгөөр суралцдаг болохоор сонгон шалгаруулалт нь хахууль авах боломж гэсэн үг.

Зөвхөн хуулинд захирагдаж, зөвд зөөлөн, бурууд хатуу байхаар тангарагласан Ерөнхий сайд , Шударга ёсыг тууштай сахиулж, хүний эрхийг дээдлэхээ амласан Ерөнхийлөгч-Ерөнхий командлагч нар аа, дээр өгүүлсэн БХЯ-нд нүүрлэсэн бусармаг үйлдлийг таслан зогсоож буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг тань хүлээж байна. Тэтгэвэртээ гарсан хэдэн өвгөний  генерал цолыг шүүхээс ял авсан гэж хураасан шигээ хууль бусаар орж ирэн дураараа авирлаж байгаа дээрх 2 этгээдийн цолыг хурааж авбал шудрага ёсонд нийцнэ.

Эх сур: dorgio.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6