Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ЭРТНИЙ ОЧИР АЛМААЗ ОЛЖЭЭ
Image
ЦАХИМААР ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ИРГЭД ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ӨӨРИЙН БИЕЭР ОЧИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
ТҮРЭЭСИЙН БАЙРАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД
Image
ПАРЛАМЕНТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЯМАР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ВЭ
Image
ОЮУТАН ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Image
ГОЛУУДЫН ҮЕРИЙН ТҮВШИН 5-35 СМ НЭМЭГДЖЭЭ
Image
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 1008 БҮРТГЭГДСЭН НЬ НИЙТ ХЭРГИЙН 4.9 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
УЛААНБААТАРТ 9-21 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Image
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Image
ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
Image
ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
Image
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
Image
“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
Image
МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
Image
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Image
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
Image
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
Image
70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
Image
ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
Image
Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
Image
ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
Image
С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
Image
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
Image
М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
Гэм буруугүй байж шоронд хэдэн арван жил суусан хүмүүс
Image
“ТҮМНИЙ БАЙР” ТӨСЛИЙН НЭЭЛТЭЭР Т.УНДАРМАА БҮСГҮЙД НЭГ ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ
Image
Н.ДЭМБЭРЭЛ: У.ХҮРЭЛСҮХ БОЛ АН-ЫН ЕРӨНХИЙ САЙД
Image
Иргэдийн дуу хоолойг сонсох хуулийн төсөл хэлэлцэгдэнэ
Image
КОКА-КОЛА ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
Image
“Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах санал хүргүүлнэ
Image
Samsung Galaxy S9 гар утсыг олон нийтэд танилцуулав
Image
Афганистаны нийслэлд гурван удаа дэлбэрэлт болжээ
Image
''ЗҮҮН АЗИЙН 15 ДАХЬ УДААГИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ'' БОЛЛОО
Image
Өнөөдрийн зурхай
Image
ЗУРГАДУГААР САРЫН 06-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР МОТОЦИКЛЬТОЙ БОЛЛОО
Image
Шударгуу Р.Чингисийг гудамжинд гаргасан авилгачид хүчирхэг байна
Image
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ЖО ХЕН-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ХАМГИЙН ХЯМД ШАТАХУУНТАЙ УЛСУУДЫГ НЭРЛЭЖЭЭ
Image
Өнөөдөр Улаанбаатарт болох үйл явдал
Image
М.ЦУКЕРБЕРГИЙН ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛТАД ЭЗЛЭХ БАЙР НЬ ДООШИЛЖЭЭ
Image
"ЗҮРХНИЙ ХИЛЭН" түүхэн уран сайхны кино бүтсэн ТҮҮХ
Image
Ж.БАТЗАНДАН: ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ АСУУДЛЫГ МАНЛАЙЛЖ, УДИРДАХ ЁСТОЙ
Image
ХОТЫН УДИРДЛАГА АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
Image
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДУУЛЖ "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ШААРДАВ
Image
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЙЛБАР АВСНЫ ДАРАА ЁСЗҮЙН ДЭД ХОРООГ ХУРАЛДУУЛНА
Image
БАРИЛГА БУС ТӨСӨВ НЬ ЦАРЦЖЭЭ
Image
ХОЙД СОЛОНГОС БОГИНО ЗАЙН ПУУЖИН ХАРВАЛАА
Image
ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОХ САНАЛЫГ УИХ-Д ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА ГЭВ
Image
Б.Ганбаатар Хатгал тосгоны захирагчаар дахин сонгогдлоо
Image
ЭЗЭНГҮЙ ХЭРГҮҮДИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛСЭН Э.ОЧ-ЭРДЭНЭ ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ
Image
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ БЯСЛАГТАЙ БЯЛУУ ГИННЕСИЙН НОМД ОРЖЭЭ
Image
Усанд орохгүй удвал таны биед ямар өөрчлөлт гарах вэ
Image
Харзны усанд осолдож амиа алджээ
Image
Image

Э.Бат-Үүл:Манай ардчилал нэлээн муу ёрын замаар яваад байгаа

Британи, Хойд Америкийн улсуудын шүүхийн танхимын орох хаалганы тотгон дээр, бүхний нүдэнд ил харагдахаар "Where the law ends,there tyranny begins" гэсэн бичвэр хадаастай байдаг. Монголчилбол "Хаана хууль хэрэгжихээ болино тэнд эзэрхэг дарангуйлал амилна" гэсэн утгатай юм. Тэгэхээр дарангуйлал айсуйн шинж тэмдэг нь хуулиа баримтлахаа огоорч, хүчээр аливаа асуудлыг шийдэх хандлага тогтолцоонд бий болох явдал аж. Мэдээж хууль үгүй болбол хэн хүчтэй байна, түүний хүсэл зориг "хууль" болно. Тиран гэдэг бол нэг хүний хүсэл зориг "хууль" гэгдэж, түүнийгээ хүчээр нийгэмд тулган, дарангуйлан засаглах байдал.

Түүхийн туршлага болон онолын судалгаанаас, тиран ойртож буйн шинжийг томруулан үзэхэд Тиран болохыг хүссэн этгээд эхлээд өөрийг нь Тиран болгох замыг засах багийг бүрдүүлдэг. Бүрдүүлэхдээ ч газар газар янз бүрийн арга замаар явсан билээ. Манайд, өнгөрсөн зууны 30-аад оны эхээр ангийн тэмцэлд ашиглах нэрээр "Ногоон малгайтан"-уудын багийг бүрдүүлээд мөнөөх "ногоон малгайтан"-уудаа хууль хүчний байгууллагуудаар тараан байршуулсан. Хуульчдыг зайлуулан хууль, шүүхийн инстүүцийг "хувьсгалын эсэргүү гэмт хэрэг"-ийг илрүүлэх мөрдөгчид болон чекистүүдийн мэдэлд өгчээ.Төд удалгүй хуульт ёсоо нэхсэн жинхэнэ хуульчдыг толгой дараалан устгасан, шүүхийн инстүүцийг зогсоож, "Онцгой комисс" гээчийг байгуулсан. Ингээд "ногоон малгайтан"-уудаар вирүүсдсэн хууль, хүчний байгууллагууд гаарч, иргэдээ "Онцгой комисс"-ын шийдвэрээр зоргоороо барьж хориод залхаан тамлах аргаар хийгээгүй хэргийг нь хүлээлгэн ял оноодог болжээ. Хуулийн тухай ор тас мартсан. Хууль нэхэж зүрхлэх хүн үлдээгүй юм. Ингэж Чойбалсангийн дарангуйлал тогтсон доо.Хэлмэгдсэн хүмүүсийн хэнд нь ч хуулийн үндэслэл бүхий ял тулгасан нь үгүй. Өнөөдөр тэднийг цагаатгаж байна. Уг нь тэр үед ч Монгол Улс хуультай байсан. Хуулиа ягштал барьсан бол хэлмэгдүүлэлт ч болохгүй, тиран ч тогтож чадахгүй байлаа.

* * *

Хүний нэг том дутагдал нь аливааг муу талаас нь харж , хар санах бодолд автамтгай байдаг тухай Шекспир "Отелло" бүтээлээрээ яруу тод харуулсан. Нийгэмд ядуурал газар авч, хов живэнд баригдан живсэн үед хүмүүсийн хар санах нь бүр параной хэлбэртэй болдгийг нийтийн сэтгэл зүйг судлаачид тогтоосон байдаг. Энэ хийрхэлийг Тиран болохыг хүсэгч этгээд болон түүний гар хөл бологчид алдахгүй ашигласаар ирсэн түүхтэй.

Тэд хууль ёсыг бус цуу яриаг дэвэргэн тараах, уриа лоозон урьдаа барих зэргээр гэмт хэрэгтэй тэмцэж эхэлдэг. Эхэндээ,хүмүүсийн ихэнхи нь хууль ёсны дагуух үйл ажиллагаа замаасаа гажин зогсож, уриа лоозонгоор гул барьсан дур зорго эхэлснийг анзаардаггүй.

Үнэндээ хууль ёс гэдэг бол хууль дээр баттай зогссон үедээ жинхэнэ хууль ёс мөн. Харин хуулийн үндэслэлгүй уриа лоозон болсон үед тодорхой улс төрийн зорилгод чиглэсэн хүчирхийллийн хэрэгсэл болдгийг жирийн иргэд тэр болгон мэдэхгүй.

Улмаар хүчирхийлэл хавтгайрч эхлэх бөгөөд сая л хүмүүс юу болоод байгааг ухаарах авч нэгэнт айдас нөмөрсөн тул дуугарах зүрхтэй, тэнхээтэй хүн байхгүй болсон байдаг. Ийнхүү тиран лонхноосоо мултарсан бэрд аятай амилах бөлгөө.

* * *

Ингээд бодоход дээрхи, шүүхийн танхимын хаалганы тотгон дээрхи бичвэр үнэхээр гүн гүнзгий утгатай илэрхийлэл аж. Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх шүүх хуралдааны танхимуудын хаалганы толгой дээр энэ бичвэрийг утга санааг нь маш сайн хөрвүүлэн орчуулж тавих нь тун цагаа олсон арга хэмжээ болно.

* * *

Манай ардчилал нэлээн муу ёрын замаар яваад байгаа. Ардчиллын маань үйл явц Демократаас Олигархи, Олигархиас Тиран гэсэн чиглэлээр хувьсан өөрчлөгдөх нь муу ёрын зам юм. Монголд засаглалын дүрс нь ардчиллаас олигархид шилжсэн гэдгийг хэн хүнгүй өнөөдөр гадарлана. Санал худалдагддагаас хойш тийм болсон.

Харин засаглалын шилжилт олигархиас тиран руу хөдөлж эхлээд байгааг маш цөөн хүн анзаарч байна. Тиран болох шуналтай тэр удирдагчийг маань их гүрний удирдагчдаас хэн нь адислаж зоригжуулах бол гэдэг нь л цаг хугацааны асуудал болсон байж магадгүй.

Уг нь гаднаас тулгалт, дэмжлэггүй бол Монголд хэн нэгэн монгол хүн дарангуйлал тогтоох боломжгүй. Дарангуйлал бол манайд "импортоор орж ирж байсан бараа"билээ. Mонголчууд нүүдлийн иргэншлээсээ болоод тэр үү, эс бөгөөс бусдын эрхэнд байснаасаа пологтож залхсан болоод тэр үү эрх чөлөөний үзэл ихэд шингэсэн ард түмэн. Хүмүүс нь ч бие биедээ мөчөөгөө өгөх угийн дургүй. Тэгээд эрх чөлөөний үзэл санаагаа гайхалтай ончтой илэрхийлсэн "Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовъё" хэмээх үндэсний араншинтай.

Ардчиллын он жилүүдэд, хэн нэгнийг юу ч гэж сайхан ярьсан үндэсний удирдагч болгон овойлгож товойлгохгүй байх яггүй дотуур тамиртай болохоо харуулсан. Тодорхой этгээдийн зүг улс төрийн эрх мэдэл монополь болон хурж эхлэхэд тийм байдлын эсрэг сонгуульдаж орхидог юм.

Тэгэхээр, тэр хэн нэгэн Монголын дарангуйлагч болох санаархал байвал гадны адислалыг л хүртэж дэмжлэг авсан байхаас өөр аргагүй . Энэ авсан дэмжлэгээрээ хүч түрэн дарангуйлал тогтоох боломжтой. Түүх ч үүнийг нотолдог.

* * *

Би яагаад хууль нэхээд байгаа юм бэ. Би өнөөдөр гаднаас адис хүртэн, дарангуйлагч болохоор гэтэж яваа өөдгүй этгээдийн шунахай зорилгод өртөж хэлмэгдчихгүйн тулд хуулийг нэхээд буй. Хууль л намайг хамгаална.

Ер нь бусад хүний тухай яригдсан үед ч би хуулийн байгууллагын ажилтнуудаас хуулийг нэхэж байдгийг хүмүүс мэднэ. Ардчилсан намын гишүүн ч бай, Ардын намын гишүүн ч бай хэнийг ч гэсэн мөрдөн шалгах тухай яриа гарахад, зөвхөн хуулийг ягштал баримтлах учиртай гэдгээ УИХ-ын танхимд ч, Ганц худагт ч, гудамжинд ч хэлж байсан. Бидний хэн нь ч байлаа, нэн ялангуяа улстөрчид ийм байр суурьтай байх ёстой. Учир юу гэвэл ингэснээрээ бид өөрийгөө хэлмэгдэхээс хамгаалаад зогсохгүй тиран тогтох аюулаас нийгмээ хамгаалах юм. "Хууль зогсоход дарангуйлагч амилдаг"гэдгийг хуульчдаас гадна бас улстөрчид байнга санах хэрэгтэй.

* * *

Би шалгуулах хүсэлтэй гэдгээ байцаагчдаа хэлээд байгаа. Гол нь хууль зөрчихгүй байхыг шаардаад байгаа юм.

Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэн нэгнийг,тэр дотроо тухайлан намайг хаацайлах зорилгоор гаргаагүй юм шүү дээ. Харин ч гэмт хэргийг илрүүлэхэд зориулсан хууль. Тийм учраас хуулиа чандлан барихаас халгаад байх шаардлагагүй юм.

Би хувьдаа хуулийн дагуу байцаалтыг явуулбал мэдүүлэгээ өгмөөр байна, шалгуулмаар байна. Ядахдаа цагаан малгай гэхээс өөр ямар үндэслэлээр намайг бусадтай бүлэглэн, ямар улс төрийн зорилгоор нөхрийгөө хөнөөсөн гээд байгааг сонсмоор байгаа юм.

Гэтэл байцаалтын үйл ажиллагаа хууль зөрчиж явагдаад байдаг.Сэжигтнээр тооцсон хоёр тогтоолтой.2000 онд үйлдсэн, нийтэд ил яригдаж ирсэн, тэгтлээ хэзээ ч юм нууцаар зэрэглэчихсэн. Нөгөөх нь 2016 онд сая шинээр зүйлчилж журамласан гэх тогтоол.Тэр нь нууц биш.

Байцаагчаасаа аль нь хүчинтэй юм бэ гэхээр хоёулаа хүчинтэй гээд байв. Нэг хэрэгт сэжигтэнд тооцсон хоёр тогтоол үйлдэж байсан тохиолдол хуулийн практикт байгаагүй гээд хуульчид ихэд гайхаж байх юм.

Тэгтэл, хууль зөрчин байж тогтоол үйлдсэн шалтгаан нь арав гаруй хоногийн дараа өмгөөлөгч болон надад ойлгогдож эхэлсэн юм. Сүүлийн тогтоолыг давхардуулан үйлдсэн зорилго нь улс төрийн зорилгоор бусадтай бүлэглэн Зоригийг хөнөөсөн хэмээн яллагдагчаар татах явдал байжээ.

Сэжигтнээр тооцсоноос хойш нэг л удаа мэдүүлэг авсан шүү дээ. Мөрдөн байцаалтыг анхнаасаа буруутгах санаа зорилгоор явуулах нь хуулиар хамгийн хориотой зүйл билээ.

Ийнхүү илтэд хууль зөрчөөд байхаар нь мэдүүлэг өгөхөө зогсоосон. Энэ бол миний зүгээс хуулиа ягштал дагасан үйлдэл юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар миний мэдүүлэг өгөхгүй байх эрхийг баталгаажуулсан байдаг юм. Энэ бол мөрдөн байцаалтанд саад учруулж байгаа хэрэг биш, харин хууль бус үйл ажиллагаанаас өөрийгөө хамгаалж буй явдал билээ.

Хангалттай нотлох үндэслэлтэй хэмээн яллагдагчаар татсан гэх атлаа долоо хоногийн дараа урьд нь авч байгаагүй харьцуулсан шинжилгээ хийх зорилгоор үс, цус, шүлс, хурууны хээ зэргийг авсан. Ийнхүү шинжилгээ авч байх агшинд намайг прокуророос хорихыг шахаж байгаа тухай өмгөөлөгч бид хоёрт дуулдсан. Шүүхийн шийдвэрийн тухай дурдах нь бүү хэл прокурор шахаад байгаа тухай л ярьцгаав. Энэ нь хавтаст хэрэгт холбоогүй мэдээлэл учраас би бичиж байна.

Мөрдөн байцаах үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих учиртай прокурор маань намайгаа хорихыг хууль бусаар шаардан шахаж байгааг дуулаад үнэхээр зэвүү хүрч байлаа. Би мөрдөн байцаах үйл ажиллагаанд ямар ч саад учруулаагүй. Дуудсан цагт нь байцаагч дээрээ очдог байсан.

Хорих гэж байгааг нь дуулаад хэвлэлийн бага хурал хийсэн. 2000 онд намайг ямар ч хуулийн үндэслэлгүй цагдан хорьж байсан юм аа.

* * *

Прокурорын зүгээс явуулж буй үйл ажиллагаа тун хачирхалтай байгаа. Нэг жишээ л гэхэд тухайн хэргийг мөрдөн шалгах явцад хяналт тавьж байгаа гэх прокурор Батжаргалын ярилцлага ёстой гайхашрал төрүүлж байна.

Сэжигтнээр татсан тогтоол Төрийн нууцын тухай хуульд хамаардаггүй. Гэтэл хамаатай мэтээр гөрдсөн байна.Үнэндээ сэжигтэн яллагдагчаар татсан тогтоол нууц байвал хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгааг яаж мэдэгдэх юм бэ. Маш нууц сэжигтэн, яллагдагч гэж байдаг хэрэг үү. Бас тэгээд хэрэгсэхгүй болгочихсон тогтоол юм бол нууцалдаг нь юу гэсэн үг вэ. Онигоо юм уу.

Мөн мөрдөн байцаагчаас, хяналтыг Батжаргал прокурор тавьж байгаа бөгөөд сэжигтнээр татсан өмнөх тогтоол хүчинтэй хэмээн надад болон өмгөөлөгч нарт маань хэлсэн юм. Гэтэл прокурор "...2000 онд сэжигтэн яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.." гэж нийтэд мэдэгдээд байдаг. Хэн худлаа яриад байгаа юм бэ. Байцаагч уу,прокурор уу?

"... хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан", "...мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан" гэх зэргээр бас л худлаа ярив. Яалаа гэж энэ вэ.

Харьцуулсан шинжилгээ гэдгийг 18 жилийн дараа яллагдагчаар татаж байгаад авдаг хэрэг үү. Үнэхээр сэжигтэй. Санаатай буруутгах зорилгоор яваад байна гэж хардахаас өөр аргагүй.

Тэгээд л хууль хаана байна, прокурор хаана байна гэхээр прокурор маань эргэж улам эргэлзээтэй мэдэгдэл хийгээд байдаг.

* * *

Прокурор яагаад прокурор шиг ажиллаж чадахгүй байна.Үүнд хоёр шалтгаан бий. Нэг бол дээрээсээ захиалгатай, үгүй бол ажлаа мэдэхгүй байна.

Батжаргал прокурор "...энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч... нөлөөлсөн зүйл байхгүй" хэмээснийг үнэн гэе. Хэрэв зээ тийм юм бол,тэр өөрөө, прокурор хүнд байх ёстой хуульчийн чадвар дутсанаас алдаа гарч байна гэж үзэх ёстой.

Мөрдөн байцаагч гэдэг бол хэргийн хөдөлшгүй нотлох баримтыг бүрдүүлэх үүрэг бүхий, хуулийн оролцогч тал нь. Шерлок Холмсууд гэсэн үг. Шерлок Холмс нотлох баримтынхаа хойноос хөөцөлддөг болохоос хуулийн тухай бодож суудаггүй. Харин прокурор бол Шерлок Холмсуудын нотлох баримт цуглуулах үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа эсэхийг хянадаг этгээд. Мөрдөн байцаагчийг тэгэж цагдахгүй бол хүнийг залхааж аргагүйдүүлж байгаад нотолгоо бүрдүүлж болзошгүй шүү дээ.

Хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянана гэдгийг хэлэхэд амархан боловч хууль, эрх зүйн гүнзгий мэдлэг шаардсан ажил.

Угаасаа хууль гэдэг бол хөдөлшгүй нотлох баримтууд дээр тулгуурлан үнэнийг олж, шудрага ёсыг тогтоох үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосон "тоглоомын дүрэм"юм. "Тоглоомын дүрэм" бага зэрэг гажихад л хүн хилсдэх юмуу эсхүл хэрэг завшигдах аюултай. Ийм л торгон ирмэг дээр байцаан шийтгэх үйл ажиллагааг явуулах үүрэг прокурорт ноогддог учраас түүнээс хуулийн өндөр мэдлэг ур чадварыг шаарддаг.

Тийм учраас хууль зүйт улсад прокурор, шүүгч нарын ажлыг Шерлок Холмсуудад шилжүүлдэггүй.Прокурор мөрдөн байцаагчаа цагддаг болохоос мөрдөн байцаагч нь прокуророо хөтлөх яавч ёсгүй.Хуулийн мэдлэггүй прокурор л байцаагчийн үгээр явна.

Манайд цагдаа, АТГ,тагнуулийн мөрдөн байцаагч нарыг прокурорын удирдлагад тавьсныг гадны хуульчид сонсоод маш их гайхдаг. Хуулийн шинжлэх ухааны номоор бол, тарилгын эмчээр мэс заслын эмч хийлгэсэнтэй адилхан аюултай хэрэг ажээ.

* * *

Энхамгалан, Хурц нарын багийхан АТГ, цагдаа, тагнуулаар нэг тархан байршаад байснаа прокурорыг эзэлж шүүхийг "бүслээд "байна. Яг л Турк улсад Эрдоганы хийж байгаа шүүгч прокуроруудыг ажлаас нь зайлуулж цагдаа, тагнуулын ажилтнуудаар сольж байгаатай төстэй явдал. Ингэх нь буруу гэдгийг манай хуульчид маш сайн мэддэг юм билээ. Гэвч тэд үг хэлж чадахаа байтлаа айцгаачихсан бололтой.

Харин яагаад ардчилсан Ерөнхийлөгч Элбэгдорж болон УИХ , Монголын хуулийн тогтолцоо Тираны өмнөх хуулийн тогтолцоо руу шилжиж байгааг өөгшүүлээд байгаа юм бэ. Элбэгдорж Харвардад сурч байхдаа Виллиам Питтийн алдарт үгийг цээжилсэн л байж таараа. Америкийн ардчиллын сургалт энэ үгнээс эхэлдэг биз. Мөн Америкт, мөрдөгчөөр прокурорын ажил хийлгэдэггүй гэдгийг харсан байлгүй. Харин Нямдорж гишүүн улстөрч болохоосоо өмнө прокурор байсан хүн. Мөрдөгч, прокурорын ялгааг маш сайн мэднэ. Хэн хэн нь айж байна гэвэл халдашгүй эрхтэй учраас юу л бол.

Ямар ч байсан миний зүгээс, намайг мөрдөн шалгах ажлыг хуулийн дагуу явуулах хүртэл хорьсон ч, залхаасан ч мэдүүлэг өгөхгүй. Би хуулиа нэхнэ. Би ийм эрхтэй.

Хуулиа нэхээд зогсохгүй бас хууль завхруулагчидтай хариуцлага ярина. Хуулийг зогсоож, ардчиллыг булшлан Тиран тогтоохыг хүсэгчидтэй би тэмцэх болно.

Э.Бат-Үүл

СЭТГЭГДЭЛ

Comments

  • Image

    05:13:43 202.179.26.171

    uuriin chine temtsej tugeej baigaa ardchilil chine shuu dee uuriin chine husej muruudsun bii bolgoson niigem chine hun buhen huuliin dor erh tegch shuu dee hiisen hereg baihgui bol shalguulaad unen munuu togtoolgochihgui yu daa yund ni sandraad bdg bna aa

  • Image

    08:14:40 103.229.123.5

    АН -ынхан л жинхэнэ муу ерийнхөн

  • Image

    09:04:20 222.121.67.82

    Jinhen muu eoriin zamaar ybj bgas shvv dee AH Mongoliin tord Tvi ch hereggvi bolson Odoo Bayrtsogtoos chin ehlvbleed ervvden shvvh tsagan bolson idsen uusantai chin duusagnas

  • Image

    09:52:42 202.179.29.32

    Ийм замаар та бүхэн л явуулаа биз дээ. Н.Энхбаярыг хичнээн ад үзлээ. Тэр хүний үед манай нийгэм, ард түмэн арай ч ийм байгаагүй ээ зүгээр. АН-ынхан жинхэнэ муу ёрынхон.


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6