Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
14 настай зураач, мисс охин
Image
У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ
Image
Дарга нартаа хүчирхийлүүлсэн мөрдөн байцаагч эмэгтэйг ажлаас нь халжээ
Image
Б.Алтанзул: “Золгохоор бүгдээрээ хөдөө явлаа” гэх мэтээр мэдээллээ цацахгүй байхыг сэрэмжлүүлье
Image
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүллээ
Image
М.Энхболд дахин нэр дэвшинэ гэв үү?
Image
Олны танил эрхмүүд 10 жилийн өмнө ийм байжээ
Image
Твиттерт хаягтай аварга махчин загас
Image
Хүн амины хэрэгт холбогдоод буй М.Махбал анх удаа олны өмнө гарлаа
Image
Эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
Image
Эгшиглэнт яруу найрагч Л.ГАНЗУЛ-ын "МАРАЛ БУУСАН ШӨНӨ" хүндэтгэлийн дурсамж тоглолт болно
Image
М.ЭНХБОЛДЫН “НОЁРХОЛЫГ УНАГАХ”-ЫГ ЭСЭРГҮҮЦСЭН НИЙСЛЭЛ ДЭХ МАНАН БҮЛЭГЛЭЛ С.АМАРСАЙХАНЫГ УНАГАЛАА
Image
MOVIE: Хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 кино
Image
Цас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
Image
Цэргийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байна.
Image
Цаг агааp
Image
УИХ ирэх долоо хоногт...
Image
ОРОН НУТГИЙН СУРГУУЛИЙН АМРАЛТЫГ СУНГАЛАА
Image
ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛГИЙН БАЙРНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ
Image
МАЛЧНЫ ХОТОНД БАМБАРУУШ ОРЖ ИРЖЭЭ
Image
ГИШҮҮДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР ДАРГАА ОГЦРУУЛДАГ БОЛОХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ОЙРТУУЛАХ АЛХАМ УУ
Image
ЦАГААН ИДЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИ АЖИЛЛАЖ БАЙНА
Image
Ж.МӨНХБАТ: "БОГД БАНК"-НЫ ХАРИЛЦАХ ДАНСАНД 8 САЯ АМ.ДОЛЛАР БАЙРШИЖ БАЙГАА НЬ ҮНЭН
Image
Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШЛОГДЛОО
Image
Л.БОЛД: ЗАСГИЙН ГАЗАР НАДАД 30 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОСОН БОЛ НОТОЛ
Image
АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БОЛОН ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
Image
ДАРАМТЫН “ГУРВАЛЖИН”
Image
ХОТЫН ДАРГАД ДЭМЖИГДСЭН С.МӨНХЧУЛУУН НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙГ ӨӨРИЙН БОЛГОХ СОНИРХОЛТОЙ ЮУ?
Image
Ж.ЭРДЭНЭБАТ, Г.ТЭМҮҮЛЭН НАР УИХ-ЫГ ТАРААХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
Ж.БАТЗАНДАН ГИШҮҮН ТА МИНИЙ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ РУУ ДЭНДҮҮ ОРЖ БАЙНА ШҮҮ
Image
АНХААР: ХҮҮХДҮҮД ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ ХАМТ ЗОРЧИЖ БАЙХДАА ХҮҮХДҮҮД АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА
Image
ТЦА: ЭНЭ 7 ХОНОГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ШИНЖТЭЙ 760 ДУУДЛАГА ИРСЭН
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЛИЙГ 20 ГАРУЙ МЯНГАН МАЛЧИН ГАР УТСААРАА ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Image
ДАКАР РАЛЛИ: МОНГОЛЫН БАГ БАРИАНД АМЖИЛТТАЙ ОРЛОО
Image
НӨАТ-ЫН СУПЕР АЗТАН 225 САЯ ТӨГРӨГ ХОЖИХ БОЛОМЖТОЙ
Image
ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Image
Б.МАХБАЛЫН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО
Image
ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГ НАЙРУУЛАГЧ Б.ТАМИРТАЙ УЧИР УРГУУЛСАН УУ
Image
АСУУДАЛТАЙ НӨХРӨӨ ЯАХ УУ
Image
ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН ЧИГЛЭЛД ГАЛТ ТЭРЭГ НЭМЭЛТЭЭР ГАРГАЖЭЭ
Image
СОЛОНГОСЧУУД КОНСУЛДАА АРГА ХЭМЖЭЭ АВААД ЭХЭЛЖЭЭ
Image
ДУУЧИН БОЛД: ОДОО БИД НАРЫГ ТАЙВАН ОРХИОД ӨГ ГЭЖ УЙЛАН УЙЛАН ГУЙЛАА
Image
ХОЁР ГЭРИЙНХЭН ХООРОНДЫН МАРГААН НӨХӨР БИД ХОЁРТ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА
Image
ЧУУЛГАН: УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
Image
БАРИВЧИЛГАА С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ДАЙРАХ УУ?
Image
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА МАНАН БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧИЛДЭГ ҮҮ?
Image
Б.НАРАНХҮҮ ГИШҮҮНИЙ НҮДЭНД СОНГОГЧИД “ГӨЛӨГ” БОЛЖ ХАРАГДАВ УУ
Image
Н.НОМТОЙБАЯР: НЯМТАЙШИР ГЭДЭГ ХҮН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ!
Image
ГАВЬЯАТЫН ТЭМДЭГГҮЙ ГАВЬЯАТ
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Цасан шуурга шуурна
Image
Хуурамч доллар солиулахыг оролджээ
Image
Ангараг хэд хүчтэй бүлээд янагийн дэлбээг нь дүүртэл усалж орхилоо
Image
452 мянган тонн үр тариа хураан авлаа
Image
Дуэйн Жонсон орлон тоглогчдоо машин бэлэглэжээ
Image
АНУ цөмийн зэвсэг туршиж байсан бичлэгийг ил болгов
Image
Байдлыг хэрхэн сайжруулах талаар бод.
Image
Ирэх жилээс ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болно
Image
ДЭЛХИЙН АГААР МАНДАЛ ДАХЬ НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙН АГУУЛГЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ
Image
Х.БАТТУЛГЫГ “ХААН” БОЛГОХЫН ТУЛД МОНГОЛЧУУД ТӨРГҮЙ БОЛОХ ЁСТОЙ ЮУ
Image
Бидний хоол хийхдээ гаргадаг алдаанууд
Image
Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа!
Image
"ЕВРОВИШН-2018"-Д ИЗРАИЛИЙН ИРГЭН ТҮРҮҮЛЛЭЭ
Image
Засгийн газрын ХМА-ны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч нар томилогдлоо
Image
Ханиаднаас болж ”нүд ирмэхийн зуурт” амиа алджээ
Image
ОДОНТОЙ ЭЭЖҮҮД “MRS MONGOLIA WORLD- 2018” УЛСЫН УРАЛДААНД ӨРСӨЛДӨНӨ
Image
Хятадууд нууц хорих лагерь байгуулж, эрхтнийг нь гаргаж авдаг гэх мэдээлэл үнэн үү?
Image
ТЭСРЭХ БӨМБӨГ ДЭЛБЭЛЖ, ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭЭ
Image
“Хаан вальс”-ийн шилдгүүд тодров
Image
Тэжээл хайсан зэрлэг амьтад төв рүү орж ирж байна
Image
УЛААНБААТАРЫН АВТОБУСАНД Л ТОХИОЛДДОГ 12 “ОРК” ЯВДАЛ
Image
Халхын шоронгийн хаан Нямлхавга өөрийнхөө булшны нүхийг өөрөө ухсан нь
Image
Зөн билэгчид анхааруулж байна! Эдгээр 6 төрлийн гоёл чимэглэл танд гай зовлон авчирна…
Image
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 24 СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД ГАМШГИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬД ХАМРАГДАВ
Image
“Бид сэргийлж чадна. Харин та...?” уриатай арга хэмжээнүүд төлөвлөжээ
Image
ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН “ГОВИЙН ЧОНО-2018” СУРГУУЛИЛАЛТЫГ НЭЭЛЭЭ
Image
“Golden Dragon” хэмээх хоолны газар үйлчлүүлэгчээ дорд үзжээ
Image
Х-ТҮЦ продакшныхан өрөнд оржээ
Image
60 НАСТАЙ ХҮН ҮЕРТ ӨРТӨЖ АМИА АЛДЛАА
Image
Агаарын бохирдлын улмаас Тяньжиний бүх үйлдвэрүүдийг хаалаа
Image
Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжлээ
Image
Түүхэн зургийн эзэн ярилцлага өгчээ
Image
Image

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэйн урилгаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид 2018 оны 5 сарын 14-16-ны өдрүүдэд Бээжин хотод ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын эхний өдрийн өглөө  Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй, Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны  орлогч дарга  ноён Жан Чанг,  Бээжин хотын Байгаль хамгаалах газрын дарга хатагтай Ли Чжао Хуа нарын албаны хүмүүс НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй  төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын  үеэр Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй НИТХ-ын дарга С.Амарсайханд хандаж өөрийн урилгыг нь хүлээн авч, Бээжин хотод хүрэлцэн ирсэнд талархснаа илэрхийлэн, Бээжин хотод тавтай зочлохыг уриад хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд та бүхний энэ удаагийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэх болно  гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Ноён Ли Вэй хэлсэн үгэндээ “БНХАУ-ын төр засгийн газраас баримталж буй “Нэг бүс-Нэг зам” санаачлага болон Монгол улсын засгийн газрын “Хөгжлийн зам” бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд та бид хамтран ажиллах нь чухал юм. Энэ хүрээнд хоёр хотын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна. Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороо болон НИТХ нь өөр өөрийн хотуудын бодлогыг тодорхойлох, хотын хөгжлийн эрх зүйн гол баримт бичгүүдийг гаргадаг гэдгээрээ адил төстэй байгууллагууд юм. АТИХБХ нь 686 хурлын төлөөлөгчтэй, 57 тэргүүлэгчтэй, 2-3 сар тутамд тэргүүлэгчдийн хурал хуралддаг, чуулган нь жилдээ 1-2 хуралддаг.

Энэ удаагийн айлчлалаар та бүхэн манай хотын үйлдвэрлэл үйлчилгээ, санхүү эдийн засаг, хурдацтай хөгжиж байгаа дүүргүүд болон Бээжин хотын худалдаа эдийн засгийн чөлөөт бүс, байгаль орчин хамгааллын газар болон тээврийн зохицуулалтын хорооны үйл ажиллагааг судлан танилцах хүсэлтээ илэрхийлснийг би хувьдаа сонсоод эдгээр чиглэлд Улаанбаатар хот ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэж ойлголоо. Эдгээр чиглэлд Бээжин хотын АТИХБХ бодлогын олон зохицуулалт хийж, цөөнгүй баримт бичгүүдийг батлан гаргасан.  Хүн ам төвлөрсөн их хотыг дагалдан бий болдог агаарын бохирдол, усны хэрэглээний зохицуулалт, хог хаягдалын менежментийн талаар бидний хуримтлуулсан туршлага багагүй бий.

Дэд бүтцийн хөгжлийн хүрээнд хоёр хот харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэхийг бид чухалчилж байна. Бээжин-Улаанбаатар хоёр хот нь хөрш зэргэлдээх хоёр улс орны нийслэлийн хувьд эдийн засаг, нийгэм, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллах боломж дүүрэн байна гэж үзэж байна.

Дэд бүтэц, техник технологи, инженер байгууламжийн чиглэлээр манай хот тодорхой амжилтуудыг гарганажиллаж байна. Энэ чиглэлийн туршлагаас та бүхэнтэй  хуваалцахдаа бид баяртай байх болно.

Бээжин хот бол 21 сая хүн амтай их хот. Иймээс томоохон хотуудад тулгардаг бэрхшээл хүндрэлүүд Бээжин хотод ч мөн тулгарч байна. Эдгээрээс хамгийн хүндрэлтэй асуудал бол авто замын түгжрэл болон агаарын бохирдлын асуудал юм.

Бидний зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ, туршлагаасаа та бүхэн хуваалцахад бэлэн байна.

Дараагийн нэг асуудал бол хоёр хотын хувьд соёл хүмүүнлэгийн солилцооны үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард түмний соёл уламжлалыг харилцан таниулах зэрэг ажил  юм.

Хятадын ард түмний дунд  “Холын хамаатнаас ойрын хөрш илүү дээр” гэдэг зүйл үг бий. Хоёр улсын газарзүйн ойр байршил нь эдийн засгийн харилцан хамтын ажиллагааг харилцан үр ашигтай хөгжүүлэх давуу тал юм” гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны  дарга ноён Ли Вэй болон албаны бусад хүмүүст хандан “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг найрсаг дотноор угтан авч буйд талархснаа илэрхийлээд “Энэ удаагийн айлчлалд НИТХ-ын зүгээс оролцож байгаа нь хоёр орны Засгийн газрын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд харилцан үр ашигтай хөгжүүлэхэд өндөр  ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж та бүхэн ойлгож болно.

Уул усаар холбогдсон хоёр улсын хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг бид зорьж байна. Эдийн засаг, эрүүл мэнд,  соёл, боловсрол, нийгэм хүмүүнлэгийн бүхий л  салбараар идэвхтэй хамтын ажиллагаа өрнөж байгаа нь хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлж, улам хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын тоо нэмэгдэж, хот хурдацтай хөшжиж байгаатай зэрэгцэн авто замын түгжрэл, агаар орчны бохирдол улам нэмэгдэж байна. Энэ удаагийн айлчлаар бид Бээжин хот авто замын ачаалал, агаарын бохирдлыг бууруулсан туршлагаас судлахаас гадна хотын эдийн засгийн чадавхийн үндсэн сууь нь болсон Санхүү эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах боломж олгосон та бүхэнд талархал илэрхийлье.

Бээжин-Улаанбаатар хот 2014 онд ах дүүгийн найрсаг харилцаатай хот болсон. Бидний хувьд хоёр хотын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж,  тэр хүрээнд харилцан хамтын ажиллагааг шинэ шатанд өрнүүлэх зорилгоор өнөөдрийн айлчлалыг хийж байна.

Миний бие НИТХ-ын даргын ажлаас гадна Улаанбаатар хотын ГХУСАЗЗ-ийн даргын ажлыг давхар хашдаг. Энэ хүрээнд Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага, тэр дундаа Бээжин хотын авто зам, олон нйитийн аюулгүй байдлын нэгдсэн удирдлага хяналтын төв болон Бээжин хотын ухаалаг хотын шийдлүүдтэй үйл танилцах сонирхолтой байна ” гэв.

Үүний дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус газрын удирдлагуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга хариулахдаа “Засгийн газар болон Бээжин хотын захиргаа, аж ахуйн нэгжүүдийн зүгээс камержуулалтын үйл ажиллагаааг дэмжиж өгдөг. Бид 2021 он гэхэд Бээжин хотын  бүх байршлыг 100 хувь хяналтын төвд системд холбох ажлыг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Ингэж чадвал камерийн системээр дамжуулан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэнэ гэж харж байгаа. Одоогийн байдлаар Бээжин хотын хэмжээнд 60 мянган ширхэг камер 95 доошгүй хувьтайгаар хэвийн ажиллаж байна. Камержуулалтын систем нэвтэрснээр гэмт хэргийг гаралт 30 хувиар буурсан. Камеруудыг 100 хувь дотоодод үйлдвэрлэсэн камер ашигладаг учраас эвдэрч гэмтсэн, тоос шороо болж үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд тухайн камерийг үйлдвэрлэж суурилуулсан компаниудтай гэрээтэй ажиллуулж, камеруудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Хэрвээ хүсвэл аж ахуйн  нэгжүүд манай хяналтын систэмтэй хамтарч өөрсдийн байгууллагын үйл ажиллагаагаа хянах боломж нээлттэй байдаг ” гэдгийг хэллээ.

НИТХ-ын төлөөлөгчид ийнхүү Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

БЭЭЖИН ХОТОД НҮҮРСНИЙ УТААНЫ АГААРЫН БОХИРДОЛД ҮЗҮҮЛЭХ ХУВЬ 3 ХУВЬД ХҮРСЭН

НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид айлчлалын хоёрдох өдрөө Бээжин хотын байгаль хамгаалах газраар зочиллоо. Тус газрын дарга хатагтай Ли Чжао Хуа зочдыг хүлээн авч Бээжин хот агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний тухай мэдээллийг танилцууллаа.

“Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулах асуудал нь үндэсний хэмжээнд өрнөсөн бөгөөд БНХАУ-ын төрийн бодлого, Засгийн газар, Хотын хэмжээнд гэсэн шатлалтайгаар хэрэгжсэн. Зөвхөн агаарын бохирдол гэхгүй, ус, хөрсний бохирдол гэх зэрэг байгаль орчиныг  хамгаалах чиглэлд шат дараатай арга хэмжээ явуулж ирсэн.   Бээжин хот 20 жилийн өмнөөс буюу 1998 оноос эхлэн агаарын бохирдлын асуудалтай бодлого төлөвлөлт гаргаж тэмцэж эхэлсэн. Бид “Цэнхэр тэнгэрээ хамгаалья” уриатайгаар агаарын бохирдлын эсрэг тэмцэлээ илэрхийлдэг. 2017 оны эхэнд Бээжин хотын агаарын бохирдол дэх нарийн тоосжилтын хэмжээг 73 хувь байсан бол бид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зорилтот бодлого хэрэгжүүлсний үр дүнд мөн оны эцсээр агаар дах нарийн тоосжилтын хэмжээг 58 хувь болгож бууруулж чадсан. Дээрх үзүүлэлтүүдийг илүү доош бууруулах зорилт тавин ажиллаж байна.

20 жилийн хугацааны эхний жилүүдэд агаарт байх хорт бодисын ихэнх нь нүүрснээс үүдэлтэй байсан бол сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдсөн. Одоогийн байдлаар нүүрний утаанаас үүдэлтэй агаарын бохирдол 3%-д хүрсэн байна. Бээжинд нүүрсний хэрэглээ эрс багассан. Өдгөө зөвхөн захын хорооллын зарим айл өрхүүд зөвшөөрөгдсөн бага хэмжээгээр нүүрс түлдэг” гэдгийг онцоллоо.

ЦАХИЛГААН АВТОМАШИН ХУДАЛДАН АВСАН ИРГЭДЭД ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ

Зочид төлөөлөгчид үүний дараагаар Бээжин хотын Зам, тээврийн хорооны удирдлагатай уулзаж, замын хөдөлгөөний хяналтын удирдлагын танхимтай танилцав. Тус хороо нь Бээжин хотын доторхи Зам харилцааг зохицуулах гол үүрэгтэй байгууллага бөгөөд Цагдаагийн байгууллага, хууль эрх зүйн хороотой хамтарч ажилладаг. Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авто замын нэвтрэх чадварыг сайжруулах, автомашины дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зэрэг арга хэлбэрийг хэрэгжүүлж ирсэн. Мөн мөнгөтэй иргэн бүр автомашин худалдан авдаг явдлыг хориглож, төрийн бодлогоор жилд худалдах автомашины тоог 100 мянга байхаар тогтоож, үүнийгээ иргэдэд хүргэхдээ сугалааны аргаар шийдсэн байна. Эдгээр машины 70 хувь нь эко цахилгаан машин байхаар шийдэж, эко автомашин авсан иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг. Замын хөдөлгөөний зохицуулалтыг судлах асуудалд мэргэжлийн судлаачдыг татан оролцуулж, тэдний хийсэн судалгаанд үндэслэн бодлого гаргадаг. Хөдөө орон нутгийн автомашиныг Бээжин хотод зорчихыг хориглосон гэх мэтийн механик аргыг хэрэглэж байгаа бол Замыг өргөтгөх, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинээр гүүрэн болон зам барих ажлыг байнга хэрэгжүүлж ирсэн байна.

Эдгээр аргуудаас гадна бүтээн байгуулалтын ажлыг орон нутагт чиглүүлэх, хотруу чиглэх иргэдийн хөдөлгөөнийг сааруулах, замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдүүлэх, иргэдийн хөдөлгөөнд оролцох соёлыг дээшлүүлэх, дүрэм зөрчсөн тохиолдолд эдийн засгийн арга болох торгууль шийтгэл  оногдуулах зэргээр ажиллаж байгаа гэдгийг дурьдлаа. Бээжин хотын иргэд зай нь 1 км-ийн радиустай  зайд очих бол  явганаар алхах, 3 км хүртэл  зайд бол унадаг дугуй унах, 5 км радиусын зайд нийтийн тээвэр  /автобус, метро, такси/ хэрэглэх, 15 км зайд автобус  ашиглах, 30 км радиустай зайд зорчих бол метро, галт хэрэг, 50 км-ын хол зайд метро, жижиг автомашин, 100 км-ын радиуст хот хоорондын тээвэр,  300 км-аас хол зайд хурдны галт тэрэг, хот хоорондын төмөр замын  вагон тус тус ашиглах дадал зуршлыг сурталчилан таниулж, 2020 оноос хэвшил болгохоор зорьж байгааг уламжиллаа.

БЭЭЖИН ХОТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДҮҮРГЭЭР ЗОЧЛОВ

Айлчлалын төгсгөлд НИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотын Шүнь-И дүүрэгт байрлах телевиз, суваг дамжуулах тоног төхөөрөмжийн үйлдвэрээр зочилж, үйлдвэрлэлтийн үйл ажиллагаатай нь танилцан, дараагаар нь Бээжин – Танжу чөлөөт худалдааны бүсээр зочилж, чөлөөт бүсийн  хөгжлийн түүх, үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус төвийн даргын талбартайгаар сонслоо.

Төгсгөлд нь Бээжин хотын үйлдвэрлэл технологийн дүүрэг болох Шүнь-И дүүргийн дарга, хатагтай Че Хэ Чжин  Зочдын хүлээн авч дүүргийнхээ танилцуулгыг хүргэлээ.

Ийнхүү НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчдийн  Бээжин хотод хийсэн анхны айлчлал амжилттай өндөрлөж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэл хотод тулгараад байгаа авто замын түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тодорхой арга туршлагыг судалсан, хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлсэн, Улаанбаатар чөлөөт бүс байгуулахад тулгамдаж байсан асуудлын  шийдлийг олж харсан,  ганзага дүүрэн олзтой албан томилолт боллоо.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6