Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
Image
Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
Image
Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
Image
Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
Image
“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
Image
НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
Image
Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
Image
"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
Image
Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
Image
Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
Image
Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
Image
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
Image
Цагаан сарын мэндчилгээ үгс
Image
БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
Image
Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
Image
В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
Image
Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
Image
Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
Image
Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
Image
Төв аймагт нэр дэвших горилогчид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхэлжээ.
Image
ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
Image
Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
Image
Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
Image
Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
Image
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
Image
УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
Image
С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна
Image
З.Энхболдын баруун гар Ц.Анандбазар сэтгүүлчээс тэрбум төгрөг нэхэмжилжээ
Image
Битүүний 08:00 цагаас шинийн дөрөвний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаана
Image
Төрийн албан хаагч 6700 хүн явган эргүүл хийнэ
Image
УОК: Цагаан сараар Улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ
Image
Эзэмшил газраа орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа
Image
Ерөнхий сайд мэргэжлийн хяналтын байгууллагын бие бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ
Image
АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?
Image
Нийслэлийн гудамж талбайд өнөөдрөөс эхлэн 7000 эргүүл ажиллана
Image
ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна
Image
Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна
Image
Зэрлэг гахайн болон чонын толгой тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
Image
ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА
Image
14-17 насны сурагчдыг Стэнфорд Их Сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна
Image
Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү
Image
Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно
Image
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Image
Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа
Image
Засгийн газрын шийдвэрийг түрүүлж МЭДДЭГ “Балетчин” Сүнээ
Image
Ерөнхийлөгч өө, сонгуульд нэр дэвших оффшорчдод хориг тавьж өгөөч
Image
Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина
Image
Сибирийн хүч-2: “ГАЗПРОМ” Монголд охин компаниа байгуулна
Image
Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Толины өмнө хэлвэл танд аз авчрах 10 үг
Image
ТАНЫГ ЕР БУСЫН ЧАДВАРТАЙ БОЛОХЫГ ИЛТГЭХ 11 ШИНЖ ХЭРВЭЭ ТАНЬД ЭДГЭЭР ШИНЖ БАЙВАЛ…
Image
“Залуусаа Нэмье” өдөрлөгт зохион байгуулагдах 10 сонирхолтой үйл ажиллагаа
Image
Д.ТРАМП БОЛОН В.ПУТИН НАРЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЖЭЭ
Image
Зарим нь өрөөндөө комьпютерийн тоглоом тоглоод сууж байна
Image
ХӨВСГӨЛЧҮҮД АНХ УДАА НААДМЫН НЭЭЛТЭЭ ШӨНӨ ХИЙЛЭЭ
Image
ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ХЭРЭГЖСЭНЭЭР МОНГОЛ-ЯПОНЫ БАРАА ЭРГЭЛТ 72.1 ХУВИАР ӨСЧЭЭ
Image
“Цагаан хад”-ыг зогсоосон нь иргэдээ бодсон шийдвэр
Image
Карибын тэнгис дэх хачирхалтай хурим
Image
Тайхарын талд Монгол сарлагийг алдаршуулна
Image
Г.ГАН-ЭРДЭНЭ ТАЙЛАНДЫН БОКСЧИНД 3:2-ООР ЯЛАГДЛАА
Image
ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮ ХОЙД ЭЦЭГТЭЭ ДӨНГӨЛҮҮЛСЭН ГУРАВ ХОНОГ БУЮУ ХААЛГАНЫ ЦААДАХ ЯРГАЛЛЫН МӨРӨӨР...
Image
Замын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах хэрэгтэй гэв
Image
НАЛАЙХ, БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД НЯРАЙН СОНСГОЛ ШАЛГАХ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАВ
Image
ЦАГААН САРЫН ЗӨВЛӨМЖ-2019
Image
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү уртын дуучин М.Дүгэрсүрэнг одонгоор шагнажээ
Image
Германд болдог секс фестиваль
Image
Д.ТРАМП: Х.КЛИНТОНЫ ГАДААД БОДЛОГО ДЭЛХИЙН III ДАЙНД ХҮРГЭНЭ
Image
Чехийн геологчид Монголын эрдэмтэдтэй хамтран таван жилийн буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ
Image
МИСС Э.СЭЛЭНГЭ:Монгол бол тосгон би тосгоны хүүхнүүд шиг бууз чимхээд суухгүй ээ...
Image
Ч.ХҮРЭЛБААТАР: ШУДАРГААР ТАТВАР ТӨЛДӨГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИНЭ
Image
Азид 400 сая гаруй хүн “Гэрэл цахилгаангүй” амьдарч байна
Image
ВИКТОРИЯ ДАЙНЕКО, АЛЕКСЕЙ ВОРОБЬЁВ НАР ЭРГЭН НИЙЛЖЭЭ
Image
Xiaomi компани iPhone-с нимгэн ТЕЛЕВИЗОР танилцууллаа
Image
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ИРГЭДИЙН 8-10 ХУВЬ НЬ В ВИРУСТЭЙ
Image
Д.Эрдэмбилэг: Ирээдүйн цахилгаан машиныг бүтээж байна
Image
Монголч эрдэмтдийн зовинол
Image
М.Даваажаргал аваргын бэртэл сэдэрч, башёг орхилоо
Image
Ш.ОЮУНЧИМЭГ “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТЭНЦВЭРТЭЙ ХҮРГЭХ ЁСТОЙ
Image
Э.Бадар-Ууган БСШУСЯ-нд ажиллана
Image
Нууц амрагтайгаа хамт амьдардаг хосууд
Image
Image

Х. Баттулга: Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ШХАБ-ЫН ӨРГӨТГӨСӨН
ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцов.

Тус хуралдааныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор нээж, “Алс холоос ирсэн найз нарыг хүлээн авах ямар гайхалтай юм бэ” хэмээн Күнзийн хэлсэн үгээс иш татжээ. Мөн тэрбээр энэхүү хуралдаан нь Энэтхэг, Пакистан улсууд ШХАБ-ын гишүүн орноор элссэнээс хойш болж буй анхны хуралдаан болохыг цохон тэмдэглээд, жил ирэх бүр ШХАБ-ын цар хүрээ улам нэмэгдэж байгааг онцолж дөрвөн ажиглагч улс, зургаан яриа хэлэлцээний түнш орнуудтай хамтран ажиллаж байгаа талаар хэлсэн байна.

ШХАБ-ын дүрмийн дагуу Өргөтгөсөн хуралдааныг, ШХАБ-ыг ээлжийн дагуу даргалж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлж, дараа нь гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд үг хэлжээ.

Өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн статустай оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлсэн байна. Тэрбээр: 

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга, Эрхэм хүндэт Ши Жиньпин, Эрхэм хүндэт Төлөөлөгчдийн Тэргүүн нар аа, Зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит хуралдааныг амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин Танд болон Танай Засгийн газарт баяр хүргэе.

Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын үйл ажиллагаа өргөжин тэлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг олон чиглэлийг хамрах болсноор хамтын ажиллагааны механизм, эрх зүйн үндэс нь зохих түвшинд бүрдсэн, бүс нутгийн олон улсын байгууллага болон төлөвшиж байна гэж Монгол Улс үздэг.

2017 онд Энэтхэг, Пакистан улсууд бүрэн эрхт гишүүнээр элссэнээр ШХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээ, оролцоог улам тэлж, бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинаа нэр хүнд, нөлөө нь өсөж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн болон бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд манай улс баяртай байна.

Цаашид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зохион байгуулалтын хувьд улам бэхжиж, үйл ажиллагаа нь төгөлдөршиж, оролцогч орнуудын хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.

Хатагтай ноёд оо,

Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж байна. ОХУ, БНХАУ болон гуравдагч хөршүүдтэйгээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал юм.

Бид Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг. Тийм ч учраас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг Монгол Улс тус бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох нэг чухал  суваг хэмээн үзэж, өндөр ач холбогдол өгч, 2004 онд ажиглагчийн статустай болсон үеэсээ тус байгууллагын уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцож ирлээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч, түнш орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх чиглэлд Монгол Улс онцгой ач холбогдол өгч, цаашид энэ чиглэлээр үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. 

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахын төлөө гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш орнуудтай идэвхтэй хамтран ажиллахад ямагт бэлэн байна.

Хатагтай, ноёд оо,

ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагааг юуны өмнө эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, бүс нутгийн орнуудад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг хамтран шийдвэрлэх нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг шийдвэрлэх суурь нөхцөл юм.

Монгол Улс тус байгууллагын орнуудтай хамтран  эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж байна.

Мөн хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, онцгой байдлын менежмент болон терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх зэрэг салбарт Та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна.

Энэхүү зорилтыг удирдлага болгон Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна.

Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилга болон Оросын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлэх, үүний тулд гурван талын хамтарсан механизмыг боловсронгуй болгох, Монгол Улсын газар нутгаар дамжуулан төмөр зам, автозам, байгалийн хий, газрын тосны  хоолой тавих, худалдааг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус хориг саадыг арилгахад ШХАБ-ын гишүүн орнууд, ялангуяа ОХУ, БНХАУ онцгой анхаарал тавьж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье. Түүнчлэн Та бүхнээс Монгол Улсыг Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэхэд бодитой дэмжлэг үзүүлэхийг хүлээж, найдаж байна.

ШХАБ-ын дээд түвшний энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрлээ.

Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын ажиллагаанд Монголын тал онцгой ач холбогдол өгч ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь оролцогч улсууддаа төдийгүй ШХАБ-ын гишүүн улсуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд оролцогч нийт улсуудтай  ард түмнүүдийн харилцан итгэлцэл, найрамдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ дахин илэрхийлье.

Дараагийн даргалах эрхийг авсан Киргизийн Ерөнхийлөгчид баяр хүргэж амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээн хэлжээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6