Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
Ховор бүлгийн цустай монгол хүн цөөнгүй бий
Image
НИЙТ 3,3 САЯ МАЛ ӨВӨЛЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАЖЭЭ
Image
Тагнуулынхан “маш нууц” баримт бичгүүдтэй танилцжээ
Image
АНУ-ЫН ТТГ-ЫН ЗАХИРАЛ УМАРД СОЛОНГОСЫН УДИРДАГЧТАЙ УУЛЗЖЭЭ
Image
Киви хамтлагийн Ука хоёр дах хүүхдээ өлгийдөн авлаа
Image
Монгол оддын бага нас
Image
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна
Image
Түүхийг хамгийн ихээр гуйвуулсан 10 кино
Image
Улиралд 165 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээ ЭМД-аараа хийлгэх боломжтой
Image
Хүнийг хайрлахаасаа өмнө өөрийгөө хайрла
Image
Н.ЛҮНДЭЭЖАНЦАН: ГАРЦААГҮЙ ХЭДЭН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХГҮЙ БОЛ ЦӨМӨӨРӨӨ ШОРООТОЙ ХУТГАЛДАНА
Image
Нийслэлд өдөртөө 15-17 градус байна
Image
Эрчүүд өдөрт хэдэн аяга цай уух ёстой вэ
Image
Фитнесст дурласан Чингүүн
Image
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗРААС САЛЮТ, БЕНГАЛЫН ГАЛ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Image
300 гаруй хүүхэд хүчиндсэн хэрэгтнийг нас барсных нь дараа илрүүлжээ
Image
ТӨРИЙН БАНКНЫ ХАМТ ОЛОН МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ НЭГДЭН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Image
ЖАН СЕБАСТЬЯН ЖАК: “ОЮУТОЛГОЙ”-Г ДЭЛХИЙН ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН УУРХАЙ БОЛГОНО
Image
Зуслангуудад зөөврийн номын сангийн үйлчилгээ хүргэж байна
Image
"НООЛУУР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2.2-4.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ
Image
ХҮҮХДИЙН БАЯРААР 130 ХҮҮХЭД ТӨӨРЧЭЭ
Image
ЗГ С.Зоригийн хэргийг улсын нууцаас гаргахыг дэмжлээ
Image
Цаасан дээрх далайн хаалга
Image
УНДАРМААГИЙН ГЭРЭЭР ХАМТДАА ЗОЧИЛЦГООЁ
Image
БАЯН БА ЯДУУ (Амьдрал их энгийн цуврал-08)
Image
Толбо болон Ачит нуураас 32 тонн загас агнах зөвшөөрөл олголоо
Image
МОНГОЛ, ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН БАГ ДЭЛХИЙД АЛДАРТАЙ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ И ЛИ ГРУППЭЭР ЗОЧЛОВ
Image
Далайн эрэгт нэгэн бүсгүй аянганд цохиулжээ
Image
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ц.Баярсайханыг томилов
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
Image

Б.Гүнбилэг: Хахууль өгч шүүгч болсон хүнээс шударга шийдвэр хүлээх боломжгүй

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй шүүгчдийг сонгон шалгаруулах явц хэрхэн өрнөж буй mалаар ярилцлаа.

-Улсын Дээд шүүх болон анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоонд шүүгч сонгон шалгаруулах ажил одоо үргэлжилж байна. Хуульч хүний тань хувьд асуухад шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо хэр шударга явагдаж байгаа вэ?

-Шүүгчийг шударгаар томилж буй эсэх нь тун эргэлзээтэй болсон. Шүүгч нарыг томилж буйд ямар асуудал үүссэн бэ гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шалгалт авч, сонгон шалгаруулалт хийж сонгоод түүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгодог. Гэвч ШЕЗ-өөс санал болгосон хүмүүсийг Ерөнхийлөгч томилох асуудалд доголдол бий болсон. Тухайлбал, ШЕЗ-өөс сонгон шалгаруулалтаа хийгээд санал болгосон хуульчдыг Ерөнхийлөгч томилохгүй байх, буцаах асуудал өнгөрсөн жилүүдэд олон гарсан. ШЕЗ 1993 оноос хойш шүүгчээр томилуулахаар санал болгосон хүмүүсээс Ерөнхийлөгч асан Н.Багабанди хоёр, Н.Энхбаяр дөрөв, Ц.Элбэгдорж 21 хуульчийг томилолгүй буцааж байсан. ШЕЗ үндсэн шалгаруулалтаа хийгээд санал болгосон хүнд Ерөнхийлөгч хэлбэрийн төдий хандах буюу шууд батламжлах үүрэгтэй. Хэрвээ Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хүнийг шүүгчээр томилохоос татгалзаж байгаа бол үндэслэлээ гаргах үүрэгтэй. 

-Ямар учраас шүүгчээр томилоогүй хэмээн Ерөнхийлөгч нар үндэслэлдээ дурьдсан байдаг вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч нар өнгөрсөн хугацаанд татгалзсан үндэслэлээ тайлбарлаж байгаагүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас “ШЕЗ-өөс санал болгосон хүмүүсийг шүүгчээр томилох, татгалзах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхийн асуудал” гэсэн хариуг ирүүлсэн байдаг юм билээ. Татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахгүй байгаагаас үүдэн шүүгчийг томилох эсэх нь Ерөнхийлөгчийн дур зоргын асуудал болж хувирсан. Намайг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Монголын хуульчдын холбоон”-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед 13 шүүгчийн асуудал гарч ирсэн. Ямар асуудал вэ гэхээр ШЕЗ-өөс шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн хүмүүсийг томилохоос татгалзсан үндэслэлээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гаргаж өгөөгүй. Энэ асуудлаар Монгол Улсын шүүхүүд, Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандсан боловч харамсалтай нь хүлээж аваагүй. Уг асуудлыг Улсын дээд шүүхээс Захиргааны хэргийн танхим анхан шатны журмаар шийдэхээр болж байгаа гэж дуулдсан.  

-Тэдгээр 13 шүүгч сонгон шалгаруулалтаас шалгарч гарч ирээд буцаагдсан юм уу. Эсвэл албан тушаалаасаа үндэслэлгүй огцорсон юм уу?

-Шүүгчээр ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Гэтэл шүүхийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 13 шүүгчийг дахин томилолгүй үлдээсэн. Энгийн иргэд шүүхэд гомдол гаргаад 2-3 жилийн дотор, заримдаа үүнээс ч богино хугацаанд асуудлаа эцэслэн шийдвэрлүүлж чаддаг. Гэтэл хуулиа мэддэг, шүүгчээр ажиллаж байсан хүмүүс дөрвөн жилийн турш энэ асуудлыг шийдүүлж чадахгүй байна гэдэг нь шүүгчийн томилгоо, шүүгчийг сонгон шалгаруулж буй системд асуудал бий болсныг харуулж байгаа юм. Шүүгч хүнийг үндэслэлгүйгээр ажилгүй болгосон энэ явдлаас үүдэн бусад шүүгч нарт хэзээ ч ажилгүй болж болох юм байна гэдэг айдас бий болсон.

-ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ямар асуудал гаргасан бэ?

-ШЕЗ өөрөө их асуудалтай байгууллага болсон. Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож бүх хуульчдын ёс зүй, нэр хүндийн талаар “Монголын Хуульчдын холбоо”-ноос дүгнэлт гаргаж ШЕЗ-д хүргүүлдэг. Сэтгүүлчид нэг нэгнийгээ ур чадвар, хувь хүнийхээ хувьд ямархуу хүн болохыг мэддэг шиг хуульчид бас нэг нэгнийгээ мэддэг. Энэ хүн шүүгчээр ажиллах ёс зүйн хувьд хангалттай, хангалтгүй гэдэг дүгнэлт гаргаж ШЕЗ-д хүргүүлдэг. Намайг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан хоёр жилийн хугацаанд л гэхэд “Шүүгчээр ажиллах хангалттай ёс зүйгүй” гэдэг дүгнэлт бүхий 10 гаруй хүнийг ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид санал болгож, шүүгчээр томилуулсан. Яагаад “хангалтгүй” гэсэн дүгнэлттэй хүнийг шүүгчээр томилж байгаа юм бэ гэдэг асуудлаар ШЕЗ-ийн таван гишүүнийг бид АТГ-т өгч байсан. Харамсалтай нь АТГ-аас “ШЕЗ-ийн таван гишүүнийг шалгахад зөрчил илрээгүй учраас, хэрэг үүсгэх боломжгүй” гэсэн хариуг бидэнд ирүүлсэн. 

-ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалтыг хэр нээлттэй зохион байгуулдаг вэ?

-Сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүсийн авсан оноо, Ерөнхийлөгчид санал болгох асуудлыг хэлэлцэх ШЕЗ-ийн хуралдаан ил тод, нээлттэй байна гэсэн хуулийн заалттай. Гэвч ШЕЗ тус хуралдаанаа нээлттэй явуулж байгаагүй. Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүсээс “Би сонгон шалгаруулалтад оролцоод хамгийн өндөр оноог авсан байхад яагаад надаас дор оноотой хүмүүсийг Ерөнхийлөгчид санал болгоод байгаа юм. Би хамгийн өндөр оноог авсан атлаа яагаад сонгогдоогүй юм. Надаас бага оноотой хүнийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг тайлбарлуулж өгөөч” гэдэг хүсэлтийг Хуульчдын холбоондоо тавьж байсан. Тиймээс бид “Сонгон шалгаруулалтын хуралдаанаа нээлттэй болгооч гэдэг саналыг ШЕЗ-д удаа дараа тавьсан боловч ямагт хаалттай хийсээр ирсэн. 

-Хурлын товыг нь харж байгаад та бүхэн очиж үзсэн үү?

-Би ШЕЗ-ийн Нарийн бичгийн даргатай уулзаад “Шүүгчдийг сонгон шалгаруулах хуралд суумаар байна? Ойрын үед болох уу” гэж асуухад “Ойрд болохгүй байх аа. Болох юм бол чамд урьдчилж хэлье” гэж хариулж байсан. Тэгсэн мөртлөө маргааш нь нөгөө хурлаа хийчихэж байгаа нь үнэхээр хөгийн санагдсан. Янз бүрийн уулзалт арга хэмжээн дээр ШЕЗ-ийн хурлыг ил тод явуулах талаар саналаа хэлэхээр ШЕЗ-ийн “Их зөв зүйл хэллээ. Цаашид өөрчлөгдөнө. Үйл ажиллагаандаа тусгана” гэж хэлдэг мөртлөө өөрчлөгддөггүй. Би ШЕЗ-ийн үйл ажиллагааг доголдолтой, Монголын хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэж харж байгаа. Нэг удаа ШЕЗ-ийн “Шүүгчийг сонгон шалгаруулах хуралдаан эхэллээ” гэдэг мэдээллийг бид өөрсдийн сүлжээгээрээ авсан даруйдаа очиж байсан. Би “Монголын хуульчдын холбоо”-ныхоо сэтгүүлчийг дагуулаад  гүйгээд очсон чинь “Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага болох ШЕЗ-ийн хараат бус байдалд та нар халдахыг оролдлоо” гэж хэлсэн. “Та нарын хараат бус байдалд халдсан зүйл огт байхгүй. Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын хурал нээлттэй болох ёстой. Та нар шүүгч болох хүнийг яаж шалгаруулдаг, хэрхэн санал хураадгийг чинь бид нар хармаар байна. Ард иргэдэд, хуульчдад танилцуулмаар байна” гэдэг асуудал сөргүүлээд тавихаар хүлээж аваагүй. ШЕЗ энгийн зүйлд л хаалт тавиад эхлэхээр маш олон хардлагууд бий болж байгаа юм. 

-Ямар хардлага?

-Тухайлбал, тэр дүүргийн шүүгч болохын тулд тэдэн сая төгрөг төлсөн байна. Тэр хуульч тэрний ах дүү байсан учраас дээрээс яриулсаар байгаад шүүгч болчихлоо. Тэр шатны шүүхийн шүүгчээр ийм хүн томилогдох гэж байгаа юм байна гэсэн таамаг яриа гардаг, тэр таамаг нь биелдэг болсон. Би энэ бүх мэдээллийг авсан боловч хөдөлшгүй баримтаар нотолж чадахгүй учраас хардлага гэж хэлээд байгаа юм. Хүн харахад  ШЕЗ нээлттэй мэт байгаа. Сонгон шалгаруулалтаа зарлаж байна. Ийм хүмүүс шалгаруулалтад оролцлоо гэдэг мэдээллээ ил тод тавьдаг болсон. Гэвч хэн ямар шалгалтад өндөр оноо авсан эсэх нь тодорхойгүй байгаа. Сонгон шалгаруулалтад оролцогчдын иргэдийн дунд нэр хүндтэй, шүүгч болох ёс зүйн шаардлага хангасан, хангаагүй гэдэг мэдээлэл нь нээлттэй бус болчихоор хардлага үүсээд байгаа юм. ШЕЗ-ийн хаалга иргэдэд, хуульчдад, сонгон шалгаруулалтад оролцогчдод хаалттай болсон. Үүнийг ил тод болгохын төлөө тэмцээд тэмцээд нэмэргүй байгаа. ШЕЗ-д нэг үгээр хэлбэл шударга бусын хонгил үүссэн. Энэхүү хонгилыг нь улстөрчид ашиглаж байна гэдэг хардлага хүртэл байгаа. 

-Яавал энэ байгууллага хардлага, сэрдлэгээс хол болно гэж та боддог вэ?

-Үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгочихвол энэ бүх хардлага байхгүй болно. ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч томилдог. Өнөөдөр хэн Ерөнхийлөгч болно, тэр хүнд шүүх засаглал үйлчилж байна гэдэг хардлага үүссэн. Иймд ШЕЗ-ийн таван гишүүн өөрсдийнхөө үйл ажиллагаандаа дүгнэлт хийгээд үйл ажиллагаагаа нээлттэй болгож, асуудалд бодитой хандах цаг болсон. 

-Анхан шатны шүүхийн шүүгч болохын тулд 40, давах бол 60, Дээд шүүхийн шүүгч болохын тулд 80 саяын хахууль өгдөг гэх яриа их байдаг. Энэ бодитой юу?

-Хардлага байгаа. Намайг “Монголын хуульчдын холбоо”-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед янз бүрийн гомдол, асуудал ярьсан хүмүүс ирдэг байсан. Ийм мөнгө төлж, тэр шүүгч болсон гэдэг ховын чанартай хардлагуудыг хэлдэг. Нэг хуульч “Нийслэлийн нэгэн дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч болоход 40 сая төгрөг хэрэгтэй байна. Чи байраа барьцаанд тавиад найздаа 40 сая төгрөг зээлээд өгөөч. Шүүгч болохоороо эргээд төлье” гэж хэлж зээл аваад, шүүгч болсон гэдэг яриа байдаг. “Миний энэ хэргийг аргалж өгнө гэвэл би чамайг тэр шүүхийн шүүгч болгож өгнө шүү” гэж амласан зэрэг маш олон хардлага, ховын мэдээллийг надад хэлж байсан. 

-Энэ бүх хардлага үнэн бол маш ноцтой асуудал үүсэх нь ээ?

-Монгол Улсад 500 гаруй шүүгч л байгаа. Иргэдийн хувь тавиланг шийддэг энэ хэдэн хүнийхээ сонгон шалгаруулалтад ард иргэд, хуульчид онцгой анхаарал хандуулах ёстой юм. Бусдад хээл хахууль төлж, эсвэл бусдын хууль бус үйлдлийг хаацайлж өмгөөлнө гэдэг үүрэг амлалт өгч шүүгч болсон хүнээс шударга шийдвэрийг хүлээх ямар ч боломж байхгүй. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд, Монголын бүх шүүгчид муу биш. Цөөн тооны тодорхой асуудлуудаас болоод шүүгчдийн нэр хүнд унаад байгаад сэтгэл эмзэглэж явдаг. Монголын төр өөрөө шүүхэд, шүүгчид итгэж байж орших ёстой. Энэ итгэлийг цөөн хүний муу үйлээс болоод сэвтүүлж, шүүх байгууллагын нэр хүнд уначихаад байгаа. 

-ШЕЗ-д бий болоод байгаа энэ учир битүүлэг байдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд та танилцуулсан уу?

-Би Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад  2017 оны аравдугаар сард бараалхаж, ШЕЗ-д ийм асуудал үүсээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч. Шаардлагатай бол ШЕЗ-ийн гишүүдийг эгүүлэн татах арга хэмжээг авч өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Ерөнхийлөгч “Энэ асуудлыг шийдэх амархан. Эдгээр асуудлуудыг шийднэ” гэдгээ хэлсэн. Ерөнхийлөгч ШЕЗ-д ямар асуудал нүүрлэснийг мэдэж байгаа. Гэвч Ерөнхийлөгч томилогдсоноос хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байхад ШЕЗ-ийн шинэчлэлийг эхлэхгүй байна. Юу хүлээгээд байгаа нь тодорхойгүй байгаа.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6