Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Image
РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
Image
БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
"МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО АЖЛАА ХИЙСЭН"
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо
Image
Түмний төлөөх “ХАШГИРААН”
Image
“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МАЛ СҮРГИЙГ ГЭМТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
“ДЭД БҮТЦИЙН ТӨВ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
НАЙМАН АЙМАГ ХУВАНЦАР ХОГ БУТЛАГЧ МАШИНТАЙ БОЛЛОО
Image
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
Image
НЭМГ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА
Image
НҮБ-ЫН XVI ЗАГВАР ХУРАЛДААН “MONGOLIA MUN 2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
"ТӨРИЙН АЛБАНЫ МЕНЕЖМЭНТИЙН ХӨГЖИЛ" ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
АВТОМАШИН БОЛОН ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ХУЛГАЙЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
ЗАРИМ БАЙГУУЛАМЖИЙГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭВ
Image
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АЛБАНЫ МАШИНЫГ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ЯРИЛЦАНА
Image
ДАРГЫН ХҮҮХЭД ДААРЧ БОЛОХГҮЙ, АРДЫН ХҮҮХДЭД АВТОБУС ОЛДОХГҮЙ
Image
БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
"УЛИАСТАЙГААС ЗАГАСТАЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭГЭЭГҮЙ БАЙГАА"
Image
Б.БАЯРМАГНАЙ: ЖАГСАГЧДЫГ ТӨРИЙН ОРДОН РУУ ДАЙРАХ ТУШААЛЫГ Ц.МӨНХБАЯР ӨГЧИХСӨН ЗОГСОЖ БАЙСАН
Image
ИРГЭД АВЧ БАЙГАА ЦАЛИНГИЙНХАА 35 ХУВИЙГ ТАТВАРТ ТӨЛНӨ
Image
Д.ОДБАЯРЫН ХЭРГИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭЦЭСЛЭНЭ
Image
“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ”-ЫГ ТОЙМЧ Ш.ГАНТУЛГА УДИРДАНА
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
ХОНГ КОНГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Image
БАГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЭРДЭНЭБУЛАГ: БИ ДӨРВӨН МАШИНАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭЛЭЭСЭН
Image
SPACEX КОМПАНИ ДАХИН 60 ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ТОЙРОГ ЗАМД ИЛГЭЭЛЭЭ
Image
БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН АСУУДЛЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
АНХААР: “ГЛОБАЛ МОНТЕССОРИ” ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДИЙН ГАРЫГ ИНДҮҮГЭЭР ТҮЛЖЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
Ерөнхийлөгч 40 хэмийн хүйтэнд нарийн ногоо ургуулж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийн хүлэмжээр зочлов
Image
Онгоцонд нүцгэлж, үйлчлэгч рүү дайрчээ
Image
Ж.Мөнхбатын аваргын нэрэмжит өсвөрийн УАШТ эхэллээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТЫН НЭРИЙГ СОЛЬЖЭЭ
Image
ХУРУУНЫ ХЭЭГЭЭ УНШУУЛААД БАНКНЫ БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВААРАЙ
Image
Орал сексийн үед заавал санах зүйлс
Image
ЖУУЛЧДЫГ ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ДУУСЧ БАЙНА
Image
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ж.Цэсэнг томилжээ
Image
Ой хээрийн түймэр унтраах нэгдсэн дадлага сургууль боллоо
Image
ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА "ПОРОРО"-Г ХҮҮХДҮҮД НЭХЭЖ БАЙНА
Image
ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЭД МАЛЫН ГАРЛАГАТАЙ
Image
ИРЛАНД УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДООД ТАНХИМЫН ДАРГА ШОН О’ФАРЕЛ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Image
Баян-Өлгий аймгийн Б.Баастын нэрэмжит сургууль төгсөгчдийг урьж байна
Image
К.Роналду, Л.Месси, Неймар нарын хэн нь "Оны шилдэг тоглогч" болох вэ?
Image
Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа
Image
Осоржамаа: Эмэгтэй хүний хувцас өмсөөд солиотой юм шиг гарч ирсэн маань агуу их алдаа байж ээ
Image
САГСАН БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТОГЛОЛТУУД ХИЙНЭ
Image
22 настай залуу Казахстаны миссийн финалд шалгарчээ
Image
"ПАНАСОНИК" КОМПАНИ НҮҮР ЦАРАЙ ТАНИХ СИСТЕМ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
Image
Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЖ БАЙНА
Image
104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо
Image
ХУДАЛДААНЫ ДАЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ХАНШИД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Гэрийн эздийн эзгүйд...
Image
Н.Жанцанноров СУИС-ийн профессор болов
Image
Р. Пүрэвдагва дөрвийн даваанд өвдөг шороодлоо
Image
Байнгын хороод хуралдаанаар чухал хуулийн төслүүд хэлэлцэнэ
Image
Эрүүл мэндийн сайд эмч нарын шаардлагад хариу өгчээ
Image
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАВ
Image
“Дүү чинь С.Зоригийн аминд хүрсэн хүмүүсийн нэг гэж хэлсэн”
Image
Image

Ц.ЦОЛМОН: “ОРОН ОРНЫ ПАРЛАМЕНТЧИД НЭГДЭГТҮН” ГЭДЭГ ЗАРЧИМ ХУУЛЬ ТОГТООГЧДЫН ШИНЭ ТЭМҮҮЛЭЛ БОЛЖ БАЙНА

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой ярилцлаа.

-УИХ-аас өнгөрсөн 7 хоногт Ази, Номхон далайн бүсийн парламентчдын зөвлөлгөөн зохион байгуулсан. Ямар утга агуулгатай арга хэмжээ болж өнгөрөв өө?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 онд “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” гэсэн бодлогын том баримт бичиг баталсан. Энэ нь дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдэж, хамтран хүлээн зөвшөөрсөн, дэлхий нийтийн хамгийн их анхаарал татсан баримт бичгийн нэг юм. Дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөөх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын парламент манлайлан ажиллаж, хувь нэмрээ оруулах ёстой гэж орон орны парламентчид үздэг.

Энэ үндсэн дээр УИХ-ын санал, санаачилгаар Ази, Номхон далайн бүсийн парламентчдын зөвлөлгөөнийг “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх: Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдвээр зохион байгууллаа. Энэ арга хэмжээг бид НҮБ-ын Хүн амын сан, Азийн Хүн ам ба хөгжлийн нийгэмлэг, Гэр бүл төлөвлөлтийн олон улсын холбоотой хамтран зохион байгуулсан.

-Хэчнээн орны парламентын төлөөлөл оролцсон бэ?

-Япон, БНХАУ, Малайз, Монгол, Тайланд, Индонез, Филиппин, Бангладеш, Энэтхэг, Лаос, Ардчилсан Солонгос, Шри Ланк, Вьетнам зэрэг 13 орны парламентыг төлөөлсөн 33 гишүүнээс гадна хүн ам, хөгжлийн асуудлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эксперт, НҮБ-ын Хүн амын сангийн мэргэжилтэн гээд 60 орчим хүн оролцлоо.

-Бүсийн орнуудын парламентын төлөөллүүд чухам ямар асуудалд гол анхаарлаа хандуулж байна вэ?

-Зөвлөлгөөнөөр Азийн улс орнуудын тулгамдсан асуудлууд болох хүн ам зүйн насжилт, төрөлт, залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчид бололцоогоо дайчлах, хяналт тавих, хуульчлах гэх мэт асуудлуудыг хамарсан үндсэн дөрвөн чиглэлээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Дэлхийн хүн ам XX зуунд төрөлт ихтэй байсан бол XXI зуун гарсаар буурч насжилт нэмэгдэж байгаа, одоогийн байдлаар төрөлт нь нас баралтаа нөхөх түвшинд байгаа ч яваандаа улам буурна гэдгийг парламентчид онцолж байна. Хүн амын насжилт өндөр болсноор татвар төлөгчдийн тоо буурч, нийгмийн даатгалын тогтолцоонд дарамт учруулах зэрэг сөрөг үр дагавар үүсэх учраас энэ өөрчлөлтөд одооноос бэлтгэх хэрэгтэйг чухалчилж байсан.

Төрөлт буурсан нь байгаль орчны доройтол, насжилттай холбоотой учраас хүн ам зүйн бүтцээ өөрчлөхийн тулд төрөлтийг нэмэгдүүлэх алхмуудыг хийх шаардлагатай. Нийгмийн идэвхтэй хүн ам буюу залуучууд олонтой Монгол мэт улс орнууд хүн амын бодлогоо тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, түрүүлж харснаар ирээдүйд тохиох бэрхшээлийг хүндрэлгүй даван туулж чадна гэдэгт төлөөлөгчид санал нэгдсэн. Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ байгалийн баялгийн ашиглалтын орлогоос сан үүсгэж, сангийнхаа эх үүсвэрийг ирээдүйд чиглүүлж зарцуулах нь оновчтой болохыг онцолж байсныг хэлмээр байна.

-Зөвлөлгөөнөөс Тунхаг бичиг баталсан гэсэн. Энэ талаар тодруулж хэлнэ үү?

-Зөвлөлгөөнөөр баталсан "Улаанбаатарын тунхаг" баримт бичигт дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн үүрэг, оролцоог бататгах зорилтууд, цаашид анхаарвал зохих чиглэл, үйл ажиллагаа туссан. Энэ тунхаг бичиг 2018 оны 11 дүгээр сард болох НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын VII бага хурлаас гарах үндсэн баримт бичгийн суурь болно гэдгийг НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид онцолж байна лээ. Мөн 2019 оны 4 дүгээр сард Нью-Йорк хотод болох НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн комиссын ээлжит хуралдааны үеэр тэмдэглэх Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Олон улсын бага хурлын 25 жилийн ойн арга хэмжээнд танилцуулж, хэлэлцүүлэх юм билээ.

-Зөвлөлгөөнд оролцож үг хэлсэн Ази, Номхон далайн бүсийн парламентын төлөөллүүд Монгол Улсын парламентын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж буйг тэмдэглэж байсан нь таатай санагдсан шүү.

-Тийм ээ. Оролцогч орнуудын төлөөллүүд энэ удаагийн зөвлөлгөөний ач холбогдлыг онцгой чухалчилж байсан. Мөн парламент хоорондын харилцаа, парламент дахь бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөх, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн интеграцчилал, улс төр, аюулгүй байдлын үйл явцын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Энэ чиглэлээр манай УИХ, Тамгын газрын сүүлийн жилүүдэд гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн нь надад ч таатай байсан.
Өнгөрсөн жил Монгол Улс ОУПХ-ны (Олон Улсын Парламентын Холбоо) Ази, Номхон далайн бүлгийг даргалж, УИХ-ын дарга М.Энхболд хуралдааныг удирдаж байлаа. ОУПХ-ны шугамаар зохион байгуулсан арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, манай гишүүд хэд хэдэн санал санаачилгыг дангаараа болон бусад орны гишүүдтэй хамтран дэвшүүлсэн нь бодлогын баримт бичгүүдэд тусгалаа олсон. ОУПХ-ны Хүний эрхийн хороонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдоод байгаа. Энэ мэт цөөнгүй жишээ дурдаж болно.

-Манайх олон улсын томоохон арга хэмжээ тэр бүр зохион байгуулдаггүй байсан. Техникийн, чадавхийн гээд бидний боломжоос давсан шаардлага тулгардаг гэж ярьж байхыг сонссон. Гэхдээ бас ч хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулчих шиг боллоо.

-Бид бусдаас дутуу гэдэгтэй чинь санал нийлэхгүй байна, уучлаарай. Нэг биш арга хэмжээ зохион байгуулж, өндөр үнэлгээ авсан. Бид туршлагажиж, үнэ цэнэ, чадавхи хуримтлуулж байна. Манайх бусдаас юугаараа ч дутуугүй. Олон улс, бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээг өөртөө зохион байгуулах нь бидний үнэлэмжийг өсгөнө үү гэхээс бууруулахгүй. Зардлын л асуудал гардаг. Зөв зохион байгуулбал бага зардлаар том арга хэмжээ ч зохион байгуулж болно.
Энэ удаагийн зөвлөлгөөн гэхэд сүүлийн хоёр жилд УИХ-аас зохион байгуулсан олон улсын чанартай хоёр дахь томоохон арга хэмжээ юм. Өмнө нь 2016 онд Ази, Европын дээд түвшний XI уулзалтын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан.
Ирэх оны эхний хагаст бид Ази, Номхон далайн бүсийн парламентчдын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Тухайлбал, дэлхийн улс орны парламентуудтай. Ямар улс байхаас үл хамаараад орон орны хууль тогтоох байгууллагуудад тохиолддог зовлон бэрхшээл нь үндсэндээ ижил. Тулгамдсан асуудал, зорилго чиглэл ч адил. Тиймээс Монголын парламент тэдэнтэйгээ хамтарч, хүчээ нэгтгэж, бие биедээ тус дэм болж ирээдүйг зорих ёстой. “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэдэг шиг “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим дэлхийн хууль тогтоогчдын шинэ эрмэлзэл тэмүүлэл болж байгааг ярилцлагынхаа төгсгөлд тэмдэглэе

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6